Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Шүүгдэгч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овгийн ийн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овгийн ийн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овгийн ын нарт холбогдох 2226003110233 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           

.............................................................................................................................Б.Б,

 

................................................................................................................................Б.Б,

 

................................................................................................................................Х.Э,

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч: ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааран дотор болсон зодооныг эв зүйгээр зохицуулж байсан ******* нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн ******* нь иргэн ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа “” баарны хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж улмаар заамдаж албаны дүрэмт хувцсыг урсан, мөн хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль  сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эсэргүүцсэн,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж эсэргүүцсэн. Мөн ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж зүүн гарын эрхий хурууг хөшиж эрүүл мэндэд нь зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоёр хөлнөөс давхар хамаж газар унагааж, эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч *******д хохиролд 50000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                   

Хохирогч *******ын “...Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар ажилладаг, бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр томилгооны дагуу цагдаагийн ахлах ахлагч ******* хамт хэв журмын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 23 цаг өнгөрч байхад жижүүрийн 7019-4562 дугаараас бааранд зодоон болоод байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч нь ахлах дэслэгч Д.Пүрэвдорж мэдээлэл хүлээн авагч цагдаа нь ахлагч Г.Баярхүү, зөрчлийн хэрэг бүртгэгч нь дэслэгч ******* нар үүрэг гүйцэтгэж байсан. Ахлах ахлагч Б.Цолмонбаяр бид хоёр “” баарны гадна очиж зогсоод машинаас буухад дуудлага өгсөн эмэгтэй нь гадаа зогсож байсан. Би явж очоод энд юу болсон бэ гэж асуухад баарны хаалгыг дотор талаас нь гэдэг залуу хаалга өшиглөөд гараад ирсэн. шууд гарч эргээд ахлах ахлагч Б.Цолмонбаярын 51-54 УББ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины зүүн талын урд хаалгыг өшиглөж авсан. Тэгэхээр нь очоод суулгах гэтэл суухгүй, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. бид хоёр тэнд ноцолдоод байж байхад араас хамт явсан нь эргээд гараас татаад намайг хойш нь түлхсэн. Тухайн үед бааранд зодоон хийсэн. Гол хоёр хүн нь , нар гэхээр нь тэр хоёрыг машинд суулгах гэтэл суухгүй, эсэргүүцээд байсан. Удалгүй 10-20 минутын дараа дэслэгч ******* эргээд ийг аваад хойшоо явсан. Би тай үлдээд машинд суулгах гэтэл суухгүй байсан. Тэр үед ын дүү нь гэх залуу ыг машинд суулгахгүй гээд татаж аваад миний үйл ажиллагаанд саад учруулсан. Тэгээд би ийг цааш нь гараараа холдуулаад ыг машинд суулгах гэтэл миний гараас хойш нь татаад, эргээд хартал миний хоолойноос боож, багалзуур шахсан. Тэр үед миний хоолой бага зэрэг улайсан. Дахин ыг машинд суулгах оролдлого хийхэд миний зүүн гарын эрхий хуруунаас бариад хойш нь чиглэлтэй хөшсөн. Би зүгээр бай чи боль гэхэд машины хажууд шахаад зогстол эргээд дүүгээ өмөөрөөд намайг нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан. Намайг зохиулж байхыг дэслэгч ******* хараад эргээд ыг барьж аваад машинд суулгаад эргээд хартал хамт явсан хүмүүс нь зугтсан байсан. бас зугтсан байсан. , хоёрыг л цагдаагийн газарт авчирсан. Цагдаагийн газар эргээд , хоёр цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжлоод байсан. Тэр хоёртой хамт явсан нэг найз нь намайг архи уусан байна гээд байсан бөгөөд би цагдаагийн газар эргээд драгер багаж үлээхэд 0.00% гарсан. Би томилгоотой байсан учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 07-08-р тал/.

 

                 Хохирогч ******* “...2022 оны 07 дугаар сарын 11-ний орой би өөрийн найзууд болох , гэх хүмүүсийн хамт Өвөрхангай аймгийн хээр хотод байдаг “” гэх нэртэй бааранд пиво уугаад сууж байсан. Би ганцаараа гарч тамхи татаад ороод иртэл манай ах г барьж, аваад зодоод газар унагаасан байсан. Би очоод ахыгаа салгасан. Манай ахыг зодоод байсан залуучууд бид нар луу шил авч шидээд хэл амаар доромжлоод байсан. Нэг залуу эргээд намайг бариад авахаар нь би өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэгсэн нэг ногоон подволктой залуу эргээд намайг үгийн зөрөөгүй мөргөөд тэгээд бид хоёр барилцаж аваад буланд ноцолдоход хамт явж байсан хүмүүс салгаж байтал цагдаа нар эргээд бид нарыг цагдаагийн газар луу аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 18-19-р тал/

 

Хохирогч *******ын “...Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт Хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг юм. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 08:30 цагаас 2022 оны 07 дугаар сарын 12-ны 08:30 цаг хүртэл зөрчлийн хэрэг бүртгэгчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн шөнө 00:00 цаг өнгөрч байхад  жижүүрийн 7032-102 дугаарын утсанд “” бааранд цагдаа зодуулаад байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу “” баар луу явсан. Очиход баарны гадна талд багцаагаар 20-30 орчим хүн байсан. Тэр дунд манай эргүүлийн цагдаа дэд ахлагч *******, ахлах ахлагч нар байсан бөгөөд 2-3 залуу *******ыг нэг нь урдаас нь заамдаад барьчихсан, нэг нь араас нь боочихсон байдалтай харагдсан. Би тэр хоёр залууг танихгүй бөгөөд *******ын урдаас нь заамдсан байсан залуу жижиг туранхай залуу байсан. Би ******* дээр очоод тэр хоёр залуучуудыг салгаад харьж амарцгаа, одоо больцгоо гэж хэлээд намхан, тарган, ногоон подволктой залууг холдуулаад одоо боль цагдаагийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээд харьж амарцгаа гэж зөндөө хэлсэн. Тэгэхэд цагаан машин дотроос дээгүүрээ шалдан нэг залуу “пиздануудаа яах гээд байна гэж хэлээд, орилж гарч эргээд над руу дайрахаар нь би машин дотор сууж байсан хүмүүсийг энэ хүнээ авч яваад амраачих гэж хэлээд нөгөө өндөр шалдан залууг машиндаа суучих гэж хэлэхэд суухгүй эсэргүүцээд миний хоёр хөлнөөс давхар хамаж унагаасан. Би бөгсөөрөө газар унасан. Тэгэхэд ахлах ахлагч над дээр эргээд нөгөө өндөр залууг салгаж босгосон. бид хоёр тэр өндөр залууг гавлаж машинд суулгасан. Тэгээд эргээд хартал дэд ахлагч *******тай ногоон подволктой намхан, тарган залуу, жижиг биетэй туранхай залуу хоёр барилцаад авчихсан, ногоон подволктой залуу *******ын гараараа толгой руу нь цохиж байгаа харагдсан. Намайг болиулах гэж оролдход заамдаж бариад албаны савхин куртикны захнаас татаж оёогоор нь урсан. Тэр үед байрны гадаа байсан зарим залуучууд зугтаагаад явсан байсан. Тэгээд тэндээс цагдаагийн газар дээр хоёр залууг авчирсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 12-13-р тал/.

 

Гэрч “...Би хээр сумын 5 дугаар багт байдаг “” нэртэй бааранд дижи хийдэг юм. 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой баараа хаах гээд 23:30 цагт хөгжимөө унтраагаад текний ар талд орсон. Текний ард байхад хар өнгийн саравчтай малгайтай ах тооцоогоо хийгээд ирсэн. Араас нь гэдэг залуу мөн тооцооны хуудсаа авах гэж ирсэн. Ирэнгүүтээ саравчтай малгайтай ахтай мэндэлсэн. Саравчтай малгайтай ах зөрүүлээд сайн сайн гэж мэндэлсэн. Тэгсэн чи тэр ахыг юу хийж байгаа юм зайлаач гэж хэлсэн. Тэгсэн тэр ах босож эргээд намайг эндээс зайлуулдаг чи хэн бэ гэсэн чинь саравчтай малгайтай хамт явж байсан ах хориод, наадахаа яах гэсэн юм бэ гэж хэлээд, тэр ах тайвшраад за за гээд тамхиа зуугаад гарах гэтэл хөөе хурдан зайлаач гэж дахин өдсөн аятай хэлсэн. Тэр ахыг руу ойртож ирэхэд нөгөө ахын нүүр лүү нулимсан. Тэгээд барилцаж аваад зодолдож эхэлсэн. тэр хоёр бие биенээ цохиж авсан. болохоор ногоон өнгийн подволктой байсан. Тэр хоёрыг цохилцож байхад, тай хамт явж байсан хамгийн өндөр залуу нь нөгөө ахыг араас нь боогоод эргүүлээд газар унагаасан. Нөгөө ах босож эргээд тай дахиж зууралдаад баарны баруун хойд булан руу очсон. Тэр саравчтай малгайтай ахыг гэдэг юм билээ. ахыг газар унагаад болон хамт явж байсан цагаан өнгийн подволктой өндөр залуу хоёр нийлээд зодоод байсан. Дээрээс нь дэвсээд, өшиглөөд байх шиг байсан. Тэгээд би цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгчихөөд орж ирсэн чинь тай хамт явж байсан гэдэг залуу босож эргээд пивоны шил авч шидсэн. Харин нөгөө хүмүүс нь хариу үйлдэл хийгээгүй шидсэн шилнээс нь бултаад байсан бөгөөд сүүлд нь нэг ах зөрүүлээд нэг удаа пивоны шил шидсэн. Гэхдээ тэр шил нь хүн оноогүй...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 21-22-р тал/

 

Гэрч “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед “” бааранд хамт уралдаанд явсан хүмүүстэйгээ уулзаж байсан. Тэнд , , , , ,   нар байсан. Бид нар балантэйнес виски 1 шил, пиво авч ууцгаасан. Тэгээд орой 23:30 цагийн үед байхаа , ах бид гурав баарны гадна тамхи татаж байгаад би түрүүлээд ортол бааран дотор нэг ногоон подволктой залуутай , хоёр зодолдож байсан. Тэнд ноцолдоод, зодолдоод хамт явсан хүмүүс нь салгаад бужигнаад байж байхад зүүн талын ширээнээс саарал өнгийн подволктой нэг залуу миний найзыг гээд л орилоод байсан. Тэр залууг хар хувцастай эмэгтэй хориод гаргахгүй байсан. Тэгсэн ширээн дээр байсан пивоны шилийг заалны гол хэсэг рүү хүмүүс рүү хамаагүй шидэж эхэлсэн. Тэнд гол зодоон нь ах ногоон подволктой залуу хоёрын хооронд болсон. Тэр хоёрыг хүмүүс салгахад ногоон подволктой залуу хэл амаар доромжлоод байсан. Тэр ногоон подволктой залууг барьж байсан залуу нь дийлэхгүй алдчихсан чинь нөгөө ногоон подволктой залуу нь бид нартай хамт явж байсан ах дээр очоод барьж аваад зодсон. Баарны зүүн хойд буланд хөргөгчний араар шахаж ахыг зодож байхад нь саарал үстэй хар цамцтай нэг залуу очиж хамт зодсон. Тэгсэн ах намайг ахыгаа ав тэнд зодуулаад байна гэж хэлэхээр нь би очоод салгах гэхэд хүмүүс салгаж байсан. Гэнэт намайг толгойн дагз хэсэг рүү нэг хүн цохиод авсан. Эргээд хартал нөгөө ногоон подволктой залуу зогсож байсан бөгөөд над руу дайрч эхэлсэн. Намайг чи муу хэн юм, юу юм гэх зэргээр турхирсан. Удалгүй нэг өндөр залуу эргээд салгаад цааш нь аваад явсан. Ногоон подволктой залуу хүн болгон руу дайраад үсчээд байсан. Надад дээр дахин эргээд миний нүүр лүү буюу зүүн нүдний доод хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд цагдаа нар эргээд 3 цагдаа ногоон подволктой залуутай ноцолдоод байсан. Нэг цагдаа доороос нь босож ирэхдээ гишгэж чадахгүй доголчихсон газраас босож ирсэн. Тэр ногоон подволктой залуу цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 24-25-р тал/

 

Гэрч Ж.гийн “...Би гэх найзтайгаа тэмцээнд орчихоод Өвөрхангай аймгийн хээр сумын нутаг дэвсгэрт байх “” бааранд орой 21 цагийн үед ороод 23 цаг өнгөрч байхад, тооцоо хийгээд текэн дээр очиход Хишиглхамын хүүхэд гэх залуу манай аймагт юу хийж байгаа юм, зайл гэхээр нь маргалдаад, зууралдаж авахад хамт байсан залуучууд нь босч эргээд намайг газар унагаад дэвсэж эхэлсэн. Тэгэхэд гаднаас надтай хамт явж байсан хүмүүс орж эргээд салгах гэхэд манай хэдийг зодож эхлээд пиво архины шил шидээд Бат-Эрдэнийг оноод хөмсөг нь сэтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 31-32-р тал

 

                 Гэрч Б.ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн авто спорт хорооны гишүүд болон Улаанбаатар хотод байдаг хоёр аймагт эргээд бид нар “” гэдэг бааранд 21 цагийн үед орж үйлчлүүлж байгаад, гадаа тамхи татах гээд гарахад , хоёр бааранд үлдсэн бөгөөд дуу чимээ гараад байхаар нь буцаад орсон чинь ахтай хүмүүс маргалдаад, зууралдаад авсан байсан. Тэгээд бид нар очоод салгаж байх хооронд нэг залуу ахыг мөргөх шиг болохоор нь харсан чинь хөмсөг нь сэтэрсэн байсан. Зодоон эхлүүлсэн хүмүүстэй хамт байсан хүмүүс пиво болон архины шил шидээд байсан. Тэгэхдээ оноогүй. Удалгүй цагдаа нар эргээд тус залуучуудыг авч явах гэхэд шаардлагыг эсэргүүцэж, ноцолдоод байсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 28-29-р тал/

 

Гэрч ын “...2022 оны 07 дугаар сарын 11-ний орой найз , , , , нартай 21 цаг өнгөрч байхад. Өвөрхангай аймгийн хээр сумын “” бааранд хамт орсон. Бид нар бааранд байхдаа нэг шил виски хувааж уусан. Бааранд ороод 2 цаг орчмын дараа буюу 23 цаг өнгөрч байх үед , , нарын хамт баарны үүдэнд тамхи татчихаад эргээд ортол, бааранд үлдсэн , хоёр хүмүүстэй маргалдаж салгаж байсан. Дотор орох үед ах танихгүй эрэгтэй хүнтэй барьцалдсан зогсож байсан. Би явж очоод ахыг маргалдаж байгаа залуугаас нь салгаад, холдуултал надтай хамт явсан, хөмсөг рүү танихгүй залуу цохиж хөмсгийг нь сэтэлсэн. Бааранд дотор байхад хөмсгийг сэт цохиосон эрэгтэй согтуу орилж, хашгираад хүмүүс рүү дайраад болихгүй байсан. Мөн цагдаа нарыг ирсний дараа баарны гадна хөмсөг рүү цохисон эрэгтэй дуудлагаар очсон цагдааг цохиж аваад маргалдаад газар унагаагаад байсан. Үүний дараа бид нар цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. хөмсөг рүү цохисон эрэгтэй, миний санаж байгаагаар гурав дөрвүүлээ явж байсан. Гол зодоон үүсгэж хүн зодсон нь хөмсөгийг цохисон эрэгтэй бусад нь хамт явсан залуучууд, салгах гэж оролдож байсан. Бид дээрх хүмүүсийг танихгүй. Тухайн үед надад хүнд цохиж, зодуулах болон бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47-р тал/.

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 89-90-р хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 113-114-р хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 101-102-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “...1 ширхэг албаны савхин куртикийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 20.000 төгрөг...” гэсэн 2022 оны 09 дүгээр сарын 21 өдрийн №108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 68-71-р тал/.

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн “...Үзүүлэгч ******* биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №481 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1хх-ийн 57-58-р тал/.  

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн “...Үзүүлэгч *******ын биед зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх зулгаралт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хурууны үеийн зөөлөн эдийн гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №483 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1хх-ийн 63-64-р тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт, хохирогч *******ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт, хохирогч *******ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт /1хх-ийн 83-85, 95-97, 107-109, 2хх-ийн 34-36 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон хээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эцэг эх тогтоосны бүртгэлийн  лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 128, 137-141 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 122-р хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон хээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн оршин суух хаягийн тодорхойлолт, *******ийн депозит дансны хуулга /1хх-ийн 196, 231-249 хуудас/,

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 188-р хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон хээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 64 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 155-164 хуудас/,

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 154-р хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааран дотор болсон зодооныг эв зүйгээр зохицуулж байсан ******* нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн шүүгдэгч ******* нь иргэн ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа “” баарны хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж улмаар заамдаж албаны дүрэмт хувцсыг урсан, мөн хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль  сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эсэргүүцсэн,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж эсэргүүцсэн. Мөн шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж зүүн гарын эрхий хурууг хөшиж эрүүл мэндэд нь зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоёр хөлнөөс давхар хамаж газар унагааж, эсэргүүцсэн үйл баримтууд тус тус  тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

           

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааран дотор болсон зодооныг эв зүйгээр зохицуулж байсан ******* нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн шүүгдэгч ******* нь иргэн ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа “” баарны хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж улмаар заамдаж албаны дүрэмт хувцсыг урсан, мөн хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль  сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эсэргүүцсэн,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж эсэргүүцсэн. Мөн шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж зүүн гарын эрхий хурууг хөшиж эрүүл мэндэд нь зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоёр хөлнөөс давхар хамаж газар унагааж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын ахлах ахлагч Б.Цолмонбаяр бид хоёр “” баарны гадна дуудлагын дагуу очиж зогсоод машинаас буухад дуудлага өгсөн эмэгтэй нь гадаа зогсож байсан. Би явж очоод энд юу болсон бэ гэж асуухад баарны хаалгыг дотор талаас нь гэдэг залуу хаалга өшиглөөд гараад ирсэн. шууд гарч эргээд ахлах ахлагч Б.Цолмонбаярын 51-54 УББ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины зүүн талын урд хаалгыг өшиглөж авсан. Тэгэхээр нь очоод суулгах гэтэл суухгүй, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. бид хоёр тэнд ноцолдоод байж байхад араас хамт явсан нь эргээд гараас татаад намайг хойш нь түлхсэн. Тухайн үед бааранд зодоон хийсэн. Гол хоёр хүн нь , нар гэхээр нь тэр хоёрыг машинд суулгах гэтэл суухгүй, эсэргүүцээд байсан. Удалгүй 10-20 минутын дараа дэслэгч ******* эргээд ийг аваад хойшоо явсан. Би тай үлдээд машинд суулгах гэтэл суухгүй байсан. Тэр үед ын дүү нь гэх залуу ыг машинд суулгахгүй гээд татаж аваад миний үйл ажиллагаанд саад учруулсан. Тэгээд би ийг цааш нь гараараа холдуулаад ыг машинд суулгах гэтэл багалзуур шахсан. Тэр үед миний хоолой бага зэрэг улайсан. Дахин ыг машинд суулгах оролдлого хийхэд миний зүүн гарын эрхий хуруунаас бариад хойш нь чиглэлтэй хөшсөн. Би зүгээр бай чи боль гэхэд машины хажууд шахаад зогстол эргээд дүүгээ өмөөрөөд намайг нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан гэх мэдүүлэг, хохирогч ******* 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой би өөрийн найзууд болох , гэх хүмүүсийн хамт Өвөрхангай аймгийн хээр хотод байдаг “” гэх нэртэй бааранд пиво уугаад сууж байсан. Би ганцаараа гарч тамхи татаад ороод иртэл манай ах г барьж, аваад зодоод газар унагаасан байсан. Би очоод ахыгаа салгасан. Манай ахыг зодоод байсан залуучууд бид нар луу шил авч шидээд хэл амаар доромжлоод байсан. Нэг залуу эргээд намайг бариад авахаар нь би өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэгсэн нэг ногоон подволктой залуу эргээд намайг үгийн зөрөөгүй мөргөөд тэгээд бид хоёр барилцаж аваад буланд ноцолдоход хамт явж байсан хүмүүс салгаж байтал цагдаа нар эргээд бид нарыг цагдаагийн газар луу аваад явсан гэх мэдүүлэг,  хохирогч *******ын Дуудлагын дагуу “” баар луу явсан. Очиход баарны гадна талд багцаагаар 20-30 орчим хүн байсан. Тэр дунд манай эргүүлийн цагдаа дэд ахлагч *******, ахлах ахлагч нар байсан бөгөөд 2-3 залуу *******ыг нэг нь урдаас нь заамдаад барьчихсан, нэг нь араас нь боочихсон байдалтай харагдсан. Би тэр хоёр залууг танихгүй бөгөөд *******ын урдаас нь заамдсан байсан залуу жижиг туранхай залуу байсан. Би ******* дээр очоод тэр хоёр залуучуудыг салгаад харьж амарцгаа, одоо больцгоо гэж хэлээд намхан, тарган, ногоон подволктой залууг холдуулаад одоо боль цагдаагийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээд харьж амарцгаа гэж зөндөө хэлсэн. Тэгэхэд цагаан машин дотроос дээгүүрээ шалдан нэг залуу “пиздануудаа яах гээд байна гэж хэлээд, орилж гарч эргээд над руу дайрахаар нь би машин дотор сууж байсан хүмүүсийг энэ хүнээ авч яваад амраачих гэж хэлээд нөгөө өндөр шалдан залууг машиндаа суучих гэж хэлэхэд суухгүй эсэргүүцээд миний хоёр хөлнөөс давхар хамаж унагаасан. Би бөгсөөрөө газар унасан. Тэгэхэд ахлах ахлагч над дээр эргээд нөгөө өндөр залууг салгаж босгосон. бид хоёр тэр өндөр залууг гавлаж машинд суулгасан. Тэгээд эргээд хартал дэд ахлагч *******тай ногоон подволктой намхан, тарган залуу, жижиг биетэй туранхай залуу хоёр барилцаад авчихсан, ногоон подволктой залуу *******ын гараараа толгой руу нь цохиж байгаа харагдсан. Намайг болиулах гэж оролдход заамдаж бариад албаны савхин куртикны захнаас татаж оёогоор нь урсан гэх мэдүүлэг, гэрч би хээр сумын 5 дугаар багт байдаг “” нэртэй бааранд дижи хийдэг юм. 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой хар өнгийн саравчтай малгайтай ах тооцоогоо хийх гээд ирсэн. Араас нь гэдэг залуу мөн тооцооны хуудсаа авах гэж ирсэн. Ирэнгүүтээ саравчтай малгайтай ахтай мэндэлсэн. Саравчтай малгайтай ах зөрүүлээд сайн сайн гэж мэндэлсэн. Тэгсэн чи тэр ахыг юу хийж байгаа юм зайлаач гэж хэлсэн. Тэгсэн тэр ах босож эргээд намайг эндээс зайлуулдаг чи хэн бэ гэсэн чинь саравчтай малгайтай хамт явж байсан ах хориод, наадахаа яах гэсэн юм бэ гэж хэлээд, тэр ах тайвшраад за за гээд тамхиа зуугаад гарах гэтэл хөөе хурдан зайлаач гэж дахин өдсөн аятай хэлсэн. Тэр ахыг руу ойртож ирэхэд нөгөө ахын нүүр лүү нулимсан. Тэгээд барилцаж аваад зодолдож эхэлсэн. тэр хоёр бие биенээ цохиж авсан. болохоор ногоон өнгийн подволктой байсан. Тэр хоёрыг цохилцож байхад, тай хамт явж байсан хамгийн өндөр залуу нь нөгөө ахыг араас нь боогоод эргүүлээд газар унагаасан. Нөгөө ах босож эргээд тай дахиж зууралдаад баарны баруун хойд булан руу очсон. Тэр саравчтай малгайтай ахыг гэдэг юм билээ. ахыг газар унагаад болон хамт явж байсан цагаан өнгийн подволктой өндөр залуу хоёр нийлээд зодоод байсан. Дээрээс нь дэвсээд, өшиглөөд байх шиг байсан. Тэгээд би цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгчихөөд орж ирсэн чинь тай хамт явж байсан гэдэг залуу босож эргээд пивоны шил авч шидсэн. Харин нөгөө хүмүүс нь хариу үйлдэл хийгээгүй шидсэн шилнээс нь бултаад байсан бөгөөд сүүлд нь нэг ах зөрүүлээд нэг удаа пивоны шил шидсэн. Гэхдээ тэр шил нь хүн оноогүй гэх мэдүүлэг, гэрч 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед “” бааранд хамт уралдаанд явсан хүмүүстэйгээ уулзаж байсан. Тэгээд орой 23:30 цагийн үед байхаа , ах бид гурав баарны гадна тамхи татаж байгаад би түрүүлээд ортол бааран дотор нэг ногоон подволктой залуутай , хоёр зодолдож байсан. Тэнд ноцолдоод, зодолдоод хамт явсан хүмүүс нь салгаад бужигнаад байж байхад зүүн талын ширээнээс саарал өнгийн подволктой нэг залуу миний найзыг гээд л орилоод байсан. Тэр залууг хар хувцастай эмэгтэй хориод гаргахгүй байсан. Тэгсэн ширээн дээр байсан пивоны шилийг заалны гол хэсэг рүү хүмүүс рүү хамаагүй шидэж эхэлсэн. Тэнд гол зодоон нь ах ногоон подволктой залуу хоёрын хооронд болсон. Тэр хоёрыг хүмүүс салгахад ногоон подволктой залуу хэл амаар доромжлоод байсан. Тэр ногоон подволктой залууг барьж байсан залуу нь дийлэхгүй алдчихсан чинь нөгөө ногоон подволктой залуу нь бид нартай хамт явж байсан ах дээр очоод барьж аваад зодсон. Барны зүүн хойд буланд хөргөгчний араар шахаж ахыг зодож байхад нь саарал үстэй хар цамцтай нэг залуу очиж хамт зодсон. Тэгсэн ах намайг ахыгаа ав тэнд зодуулаад байна гэж хэлэхээр нь би очоод салгах гэхэд хүмүүс салгаж байсан. Гэнэт намайг толгойн дагз хэсэг рүү нэг хүн цохиод авсан. Эргээд хартал нөгөө ногоон подволктой залуу зогсож байсан бөгөөд над руу дайрч эхэлсэн. Намайг чи муу хэн юм, юу юм гэх зэргээр турхирсан. Удалгүй нэг өндөр залуу эргээд салгаад цааш нь аваад явсан. Ногоон подволктой залуу хүн болгон руу дайраад үсчээд байсан. Надад дээр дахин эргээд миний нүүр лүү буюу зүүн нүдний доод хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд цагдаа нар эргээд 3 цагдаа ногоон подволктой залуутай ноцолдоод байсан. Нэг цагдаа доороос нь босож ирэхдээ гишгэж чадахгүй доголчихсон газраас босож ирсэн. Тэр ногоон подволктой залуу цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн гэх мэдүүлэг, гэрч Ж.гийн Би гэх найзтайгаа тэмцээнд орчихоод Өвөрхангай аймгийн хээр сумын нутаг дэвсгэрт байх “” бааранд орой 21 цагийн үед ороод 23 цаг өнгөрч байхад, тооцоо хийгээд текэн дээр очиход Хишиглхамын хүүхэд гэх залуу манай аймагт юу хийж байгаа юм, зайл гэхээр нь маргалдаад, зууралдаж авахад хамт байсан залуучууд нь босч эргээд намайг газар унагаад дэвсэж эхэлсэн. Тэгэхэд гаднаас надтай хамт явж байсан хүмүүс орж эргээд салгах гэхэд манай хэдийг зодож эхлээд пиво архины шил шидээд Бат-Эрдэнийг оноод хөмсөг нь сэтэрсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Б.ын Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн авто спорт хорооны гишүүд болон Улаанбаатар хотод байдаг хоёр аймагт эргээд бид нар “” гэдэг бааранд 21 цагийн үед орж үйлчлүүлж байгаад, гадаа тамхи татах гээд гарахад , хоёр бааранд үлдсэн бөгөөд дуу чимээ гараад байхаар нь буцаад орсон чинь ахтай хүмүүс маргалдаад, зууралдаад авсан байсан. Тэгээд бид нар очоод салгаж байх хооронд нэг залуу ахыг мөргөх шиг болохоор нь харсан чинь хөмсөг нь сэтэрсэн байсан. Зодоон эхлүүлсэн хүмүүстэй хамт байсан хүмүүс пиво болон архины шил шидээд байсан. Тэгэхдээ оноогүй. Удалгүй цагдаа нар эргээд тус залуучуудыг авч явах гэхэд шаардлагыг эсэргүүцэж, ноцолдоод байсан гэх мэдүүлэг, гэрч ын 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой найз , , , , нартай 21 цаг өнгөрч байхад. Өвөрхангай аймгийн хээр сумын “” бааранд хамт орсон. Бид нар бааранд байхдаа нэг шил виски хувааж уусан. Бааранд ороод 2 цаг орчмын дараа буюу 23 цаг өнгөрч байх үед , , нарын хамт баарны үүдэнд тамхи татчихаад эргээд ортол, бааранд үлдсэн , хоёр хүмүүстэй маргалдаж салгаж байсан. Дотор орох үед ах танихгүй эрэгтэй хүнтэй барьцалдсан зогсож байсан. Би явж очоод ахыг маргалдаж байгаа залуугаас нь салгаад, холдуултал надтай хамт явсан, хөмсөг рүү танихгүй залуу цохиж хөмсгийг нь сэтэлсэн. Бааранд дотор байхад хөмсгийг сэт цохиосон эрэгтэй согтуу орилж, хашгираад хүмүүс рүү дайраад болихгүй байсан. Мөн цагдаа нарыг ирсний дараа баарны гадна хөмсөг рүү цохисон эрэгтэй дуудлагаар очсон цагдааг цохиж аваад маргалдаад газар унагаагаад байсан. Үүний дараа бид нар цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. хөмсөг рүү цохисон эрэгтэй, миний санаж байгаагаар гурав дөрвүүлээ явж байсан. Гол зодоон үүсгэж хүн зодсон нь хөмсөгийг цохисон эрэгтэй бусад нь хамт явсан залуучууд, салгах гэж оролдож байсан. Бид дээрх хүмүүсийг танихгүй. Тухайн үед надад хүнд цохиж, зодуулах болон бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 1 ширхэг албаны савхин куртикийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 20.000 төгрөг гэсэн 2022 оны 09 дүгээр сарын 21 өдрийн №108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч ******* үйлдлийн улмаас хохирогч Г.Бат-Эрдэний эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №481 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №483 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Г., *******, *******ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21 өдрийн №108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №481, №483 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Г., *******, ******* нарын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааран дотор болсон зодооныг эв зүйгээр зохицуулж байсан ******* нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн шүүгдэгч ******* нь иргэн ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа “” баарны хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж улмаар заамдаж албаны дүрэмт хувцсыг урсан, мөн хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль  сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж эсэргүүцсэн, мөн шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж зүүн гарын эрхий хурууг хөшиж эрүүл мэндэд нь зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоёр хөлнөөс давхар хамаж газар унагааж, эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Харин Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч овгийн ийн ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

 

Шүүгдэгч овгийн ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журамласан зүйл заалтыг/ тус өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагч “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүх би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан ******* холбогдох 2226003110233 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааран дотор болсон зодооныг зохицуулж байсан ******* нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. ******* нь иргэн ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа “” баарны хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж улмаар заамдаж албаны дүрэмт хувцсыг урсан, мөн хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эсэргүүцсэн болох нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд Өсөхбаярын мэдүүлэг, хохирогч ******* мэдүүлэг, хохирогч *******ын мэдүүлэг, гэрч Хонгорзулын мэдүүлэг, гэрч сүрэнгийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогч *******, *******, Г. нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр бичгээр илэрхийлсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хувийн байдал зэргийг нь хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байгаа тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан буюу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар мөн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. овгийн ын эд холбогдох 2226003110233 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын хороо хариуцсан хэсгийн байцаагч ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоёр хөлөөс давхар хамаж газар унагааж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд *******ын мэдүүлэг, хохирогч ******* мэдүүлэг, хохирогч *******ын мэдүүлэг, гэрч Хонгорзулын мэдүүлэг, гэрч сүрэнгийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогч *******тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр бичгээр илэрхийлсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хувийн байдал зэргийг нь хянаад. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байгаа тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан буюу түүнд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. овгийн ийн эд холбогдох 2226003110233 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хэргийн газарт дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж эсэргүүцсэн, мөн ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдаж хоолойн тус газарт боож, багалзуурыг шахаж зүүн гарын эрхий хурууг хөшөж эрүүл мэндэд нь зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: хохирогч Өсөхбаярын мэдүүлэг, хохирогч ******* мэдүүлэг, хохирогч *******ын мэдүүлэг, гэрч Хонгорзулын мэдүүлэг, гэрч сүрэнгийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 108 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогч *******тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээ бичгээр ирүүлсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хувийн байдал зэргийг нь хянаад. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдал хангагдсан байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******ийг үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан буюу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дэх хэсэгт зааснаар түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 төгрөгөөр торгох ялыг тус тус гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна гэв.” гэсэн дүгнэлтийг,

                                                                                                           

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ *******ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäал шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

 

Ш¿¿ãäýã÷ *******ийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж,  ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3700000 төгрөгөөр торгох ялаар,

 

Ш¿¿ãäýã÷ ******* нь ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж,  ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь  зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн хээр сумын 8 дугаар баг 35 дугаар гудамжны 08 тоотод оршин суудаг болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан хээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийт эдлэх 2 жил 5 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн хээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г., *******, ******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* нь хохирогч *******д хохиролд 50000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч овгийн ийн ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

 

Шүүгдэгч овгийн ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч овгийн ийн ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           

Шүүгдэгч овгийн ийн ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           

Шүүгдэгч овгийн ын ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

 

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар,

  

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2  жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

 

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3700000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 5 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн хээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г., *******, ******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* нь хохирогч Бадралд хохиролд 50000 төгрөг төлсөн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ