Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

2023           03           17                                     2023/ШЦТ/341

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

           улсын яллагч Б.Энхбаяр,

            шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ************ **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308001070248 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ний өдөр ******* аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “*************” ****-ны вакум цонхны үйлдвэрт зүсэгч, наагчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ************** дүүргийн ***-р хороо, *************** байрны **** тоотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй  боловч одоо ******************** дүүргийн ***-р хороо ***** байрны **** тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************* овгийн************* ************** /РД:**************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ************ дүүргийн *** дүгээр хороо *** дүгээр байрны **** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ************* үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүр хэсэгт цохих, хоолойг боох зэргээр цохиж зодон эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул шууны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *********** цагдаагийн байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал), Хохирогч *********** мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), яллагдагч ************* мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16493 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ************дүүргийн ** дүгээр хороо *** дүгээр байрны **** тоот гэртээ хамтран амьдрагч ************* үүсгэсэн ахуйн шинжтэй маргааны улмаас нүүр хэсэгт нь цохих, хоолойг боох зэргээр халдаж зодон эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул шууны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч ************ цагдаагийн байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “...2022 оны 12 дугаар сарын 03-нд нөхөр болох************ нь агсам тавьж, намайг зодсоны улмаас үүдэн шүд унагаж, 1 шүд эмтэлж, нүүр ам хөхөрч няцарсан..” гэсэн өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч ***************: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би тэмцээнд ороод 17 цагт тарна гэж бодсон боловч оройтож 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь нөхөр ********* нь “Эрт ирэхгүй яасан юм гэж” уурлахаар нь би юу ч дуугаралгүй унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь манай нөхөр гэрээсээ гараад орж ирэхдээ архи авч орж ирээд том өрөөндөө ганцаараа уугаад байх шиг байсан.Тэгээд манай нөхөр хүүхдээр миний утсыг аваад ир гэж явуулсан ба би утсаа өгөөгүй юм. Тэгсэн чинь нөхөр өөрөө хүрч ирээд миний утсыг булаагаад аваад явсан, тэгээд миний утсыг нээж үзчихээд “чи яахаараа намайг найз гэж хадгалдаг юм” гэж уурлаад миний дээр гарч сууж байгаад миний нүүр толгой руу олон удаа цохиж зодсон. Тэгээд би цохиулахгүй зууралдаад байж байхдаа миний шүд уначих шиг болохоор нь “чи яаж байгаа юм” гэсэн чинь “яасан ч яадаг юм чи манай эгчид намайг ажилгүй гэж хэлсэн байна” гээд миний хоолойг боохоор нь би түлхсэн ба нөхөр ************ над руу гар утас шидээд том өрөө рүү яваад орохоор нь би гүйж гараад хажуу айлын хаалгыг тогшоод тусламж гуйсан боловч хаалгаа онгойлгоогүй юм. Тэгээд байрныхаа орцонд зогсож байтал нөхөр *********** араас гарч ирээд “чи надаас зүгээр сална гэж байхгүй шүү” гэж хэлээд миний нүүр лүү нэг удаа цохичхоод шат руу буугаад гараад явсан. Би гэр лүү орсон, тэр үедээ цагдаад дуудлага өгөөгүй юм. Бид хоёр 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа 3-н хүүхэдтэй. Нөхөр *********** нь хардалтын улмаас намайг зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16493 дугаартай “... ************ биед баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, шууны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

4. Яллагдагч *************: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр *********** нь сагсан бөмбөгийн тэмцээнд явсан ба би 3 хүүхдээ хараад гэртээ байсан юм. Тэгээд манай эхнэр *************нь нилээн оройтож ирсэн, цагийг нь би санахгүй байна. Орж ирээд шууд жижиг өрөө рүү ороод хэвтсэн, би том өрөөндөө сууж байхад манай хүүхэд эхнэрийн утсыг бариад явж байхад эхнэр миний дугаарыг “найз анд” гээд хадгалсан байхыг би хараад хүүхдээсээ утсыг аваад эхнэр дээр очоод “энэ яаж байгаа юм” гэж утсыг нь харуулж асуухад “чи намайг найз анд гэж дууддаг биз дээ” гэж хэлээд бид хоёр энэ асуудлаас болж унтлагын өрөөндөө хоорондоо маргалдаж би уурандаа эхнэр *********** нүүр болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараар цохиж зодсон...Манай эхнэр миний дугаарыг утсан дээрээ найз гэж хадгалсан байхыг хараад би уурандаа энэ хэргийг үйлдсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч **************, хохирогч ************** нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2015 оноос эхлэн 8 жилийн хугацаанд амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч ************** “оройтож ирлээ, өөрийг нь утсан дээрээ найз анд гэж хадгаллаа” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохих, хоолойг нь боох зэргээр зодсон шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Шүүгдэгч ************ нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон тул шүүгдэгч************ дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *********** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) *************танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгчийн архины зүй бус хэрэглээтэй холбоотой, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч************* Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч *************** овгийн ****************** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** 1000 (мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ