Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

................................аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................................аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Д М-д холбогдох 2226002910238 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

...........................................................................................................................................

 

Хол................................сон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг “................................” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 182046 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хол................................жээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн гэв.

 

Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Надад тодорхой мэдсэн зүйл байхгүй. Урд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Ц , экологийн асуудал хариуцсан байцаагч Ц  нар хамт шалгалтаар явна шүү гэж хэлээд дахиж хол................................оогүй. Өөрсдөө яваад ирсэн байсан. Хэзээнээс эхэлж ухаж байсныг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн гар аргаар нүх ухаж алт олборлох зорилгоор хайгуул хийж байсан гэсэн. Би саяхан өөрийн биеэр очиж үзэхэд хуучин эвдэгдсэн газрууд байсан. Хууль бусаар газрын хэвлийд халдсан асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах, байгаль орчинд учирсан хохирлыг үнэлгээний дагуу хол................................ох хүмүүсээс гаргуулан авах, нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна. /хх-ийн 23-24-р хуудас/,

 

 

Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Н-тай утсаар яриад Дорноговь аймагт алт гарч байгаа гэсэн сураг сонслоо, хамт явах уу гэж надаас асуусан. Тэхээр нь би тэгье гэтэл ................................аймгийн ................................ сумын 6-р багт Б гэх айлд хүрээд ир гэхээр нь би маргааш нь мотоциклио жолоодоод Өмнөговь аймгийн Сэврэй сумын 1 дүгээр баг “......................” гэх газар байх өөрийнхөө гэрээсээ гараад ................................аймгийн ................................ сумын 6 дугаар багт байх Б гэх айлд ирсэн. Тэгэхэд тэр айлд гэрийн эзэн Баттөмөр, манай найз Н нар байсан. Ирсэн өдрөө Баттөмөрийн гэрт хоноод маргааш өглөө нь Б гэх айлаас ойролцоогоор 5 км орчим газар баруун хойд зүгт Тэгээт гэдэг газар алт гардаг гэнэ гээд Н мотоциклиор ганцаараа яваад тэр газрыг зүгээр харчихаад ирье гэж явсан. Би Баттөмөртэй хамт Баянхонгор аймгийн Баянлиг суманд ойролцоо очиж ирэхэд Н тэдний гэрт ирчихсэн нөгөө алт гардаг гээд байсан газрыг үзээд ирлээ гэсэн. Тэгээд удалгүй байж байтал 2 цагдаа ,Д.М гэдэг хүнтэй хүрч ирээд Н бид хоёр дээр ирсэн. Н-ыг “.............” гэх газар очиж үзэхэд Д.М гэдэг хүн нь газар ухаад ганцаараа байсан гэсэн. Д.М нь алт олох гэж ухаж байсан байх. Би тэр газрыг нүдээрээ бол хараагүй. Н л очиж нүдээрээ харсан. Н надад хэлэхдээ ерөөсөө газар ухаагүй, эрэл хайгуул хийгээгүй, тэр газар хуучин ухаж байсан газар байсан. Намайг очиход Д.М гэдэг хүн ганцаараа газар ухаад сууж байсан гэж надад хэлсэн. /хх-ийн 30-р хуудас/,

 

Экологийн эдийн засгийн үнэлгээний Нуман Алтай” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/49 дугаартай Д.М-ын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ 60682 төгрөг. Мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын нийт зардал нь 109902 төгрөг болж байна гэсэн хохирлын үнэлгээ. /хх-ийн 36-р хуудас/,

 

Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн 222600291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0,59 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лаборториор шалгагдаж баталгаажсан жин юм. 0,59 грамм жинтэй шар өнгөтэй, нунтаг хэлбэртэй метал нь алт мөн байна. Алт мөн боловч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь алтанд сорьцын шинжилгээ хийхэд проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC11426:2017/ тодорхой стандартын дагуу тогтоодог 0,59 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Манай лаборторын шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг гэсэн дүгнэлт. /хх-ийн 71-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09/18 дугаартай 1 ширхэг /Голд Монстар/ Gold monstar-1000 загварын металл хайгчийг үнэлбэл зах зээлийн үнэ 1500000 төгрөг гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 74-77-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/17 дугаартай 0.59 грамм байгалийн алтыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 78700 төгрөг гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-85-р хуудас/,

 

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15104/025/21 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай 182046 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай акт /хх-ийн 114-115-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндагвын иргэн Д.Маас цагаан өнгийн алт мэт шар өнгийн металл /дэнсээр хэмжиж үзэхэд 0,4 гэсэн тоо заасан/, модон иштэй хүрз 1 ширхэг, төмөр зээтүү 1 ширхэг, төмөр малтуур 1 ширхэг, Голд Монстер-1000 нэртэй металл илрүүлэгч багаж 1 ширхэг зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-10, 92-93 100-101-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.М-ын хувийн байдлыг тогтоосон ................................аймгийн ................................ сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүйн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мал, тэжээвэр амьтад,хашаа худгийн 2021 оны тооллого /хх-ийн 103-109-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ................................аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж ................................аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 118/А дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Д.М-н хүсэлтийг хангаж, яллагдагч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Д.М нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч Д.М-д холбогдох 2226002910238 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

 

................................аймгийн прокуророос шүүгдэгч Д овгийн Д-ийн Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг “................................” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 170584 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг “................................” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 182046 төгрөгийн хохирол учруулсан болох нь Экологийн эдийн засгийн үнэлгээний Нуман Алтай” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/49 дугаартай хохирлын үнэлгээ, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг “................................” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 182046 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг “................................” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 182046 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.М нь зохих журмын дагуу ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Д-ийн урд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Ц , экологийн асуудал хариуцсан байцаагч Ц  нар хамт шалгалтаар явна шүү гэж хэлээд дахиж хол................................оогүй. Өөрсдөө яваад ирсэн байсан. Хэзээнээс эхэлж ухаж байсныг нь мэдэхгүй ямар ч гэсэн гар аргаар нүх ухаж алт олборлох зорилгоор хайгуул хийж байсан гэсэн. Хууль бусаар газрын хэвлийд халдсан асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах, байгаль орчинд учирсан хохирлыг үнэлгээний дагуу хол................................ох хүмүүсээс гаргуулан авах, нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна. Гэрч Э.Г-н 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Н-тай утсаар яриад Дорноговь аймагт алт гарч байгаа гэсэн сураг сонслоо, хамт явах уу гэж надаас асуусан. Тэхээр нь би тэгье гэтэл ................................аймгийн ................................ сумын 6-р багт Б гэх айлд хүрээд ир гэхээр нь би маргааш нь мотоциклио жолоодоод Өмнөговь аймгийн Сэврэй сумын 1 дүгээр баг “......................” гэх газар байх өөрийнхөө гэрээсээ гараад ................................аймгийн ................................ сумын 6 дугаар багт байх Б гэх айлд ирсэн. Тэгэхэд тэр айлд гэрийн эзэн Баттөмөр, манай найз Н нар байсан. Ирсэн өдрөө Баттөмөрийн гэрт хоноод маргааш өглөө нь Б гэх айлаас ойролцоогоор 5 км орчим газар баруун хойд зүгт Тэгээт гэдэг газар алт гардаг гэнэ гээд Н мотоциклиор ганцаараа яваад тэр газрыг зүгээр харчихаад ирье гэж явсан. Би Баттөмөртэй хамт Баянхонгор аймгийн Баянлиг суманд ойролцоо очиж ирэхэд Н тэдний гэрт ирчихсэн нөгөө алт гардаг гээд байсан газрыг үзээд ирлээ гэсэн. Тэгээд удалгүй байж байтал 2 цагдаа Д.М гэдэг хүнтэй Н бид хоёр дээр ирсэн. Ныг “.............” гэх газар очиж үзэхэд Д.М гэдэг хүн нь газар ухаад ганцаараа байсан гэсэн. Д.М нь алт олох гэж ухаж байсан байх. Би тэр газрыг нүдээрээ бол хараагүй. Намайг очиход Д.М гэдэг хүн ганцаараа газар ухаад сууж байсан гэж надад хэлсэн, Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн 222600291 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/17 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15104/025/21 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай акт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ц иргэн Д.Маас цагаан өнгийн алт мэт шар өнгийн металл /дэнсээр хэмжиж үзэхэд 0,4 гэсэн тоо заасан/, модон иштэй хүрз 1 ширхэг, төмөр зээтүү 1 ширхэг, төмөр малтуур 1 ширхэг, Голд Монстер-1000 нэртэй металл илрүүлэгч багаж 1 ширхэг зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Экологийн эдийн засгийн үнэлгээний Нуман Алтай” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/49 дугаартай хохирлын үнэлгээ, Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн 222600291 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/17 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ж.Д утсаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ярихад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл, зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг “................................” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 182046 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ....овгийн Дашпунцагийн Д.Мыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагч “................................аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж миний бие Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Д.Мад хол................................ох 2226002910238 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно. Хэргийн үйл баримтаар авч үзвэл шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарыг 14-ны өдөр ................................аймгийн ................................ сумын 6 дугаар баг ................................ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмал олборлож хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 170,580 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх  мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд  2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.Цэрэндагва нь Д.Маас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Долгормаагийн мэдүүлэг, гэрч Ганхүлэгийн мэдүүлэг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны 1/49 дугаартай экологи эдийн засгийн хөрөнгийн үнэлгээ, Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн газрын шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин Г.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээчин Г. Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9/17 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1510402521 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай акт гэх зэрэг нотлох баримтуудаар  хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Мын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Д.Мыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг нь харгалзан шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг танилцуулахад зөвшөөрсөн тул дээрх саналыг ................................аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.М нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Д.Мын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч  Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд учруулсан хохиролд 182046 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Мын өмчлөлийн Голд монстер-1000 нэртэй металл илрүүлэгч багаж 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 0.59 грамм алтыг улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэг, төмөр малтуур 1 ширхэг, төмөр зээтүү 1 ширхгийг тус тус устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ................................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Д-ийн Д.М-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохиролд 182046 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичгийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.М-ын өмчлөлийн Голд монстер-1000 нэртэй металл илрүүлэгч багаж 1 ширхэг, 0.59 грамм алтыг улсын төсөвт шилжүүлж, хүрз 1 ширхэг, төмөр малтуур 1 ширхэг, төмөр зээтүү 1 ширхгийг тус тус устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ................................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ