| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/216/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/226 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.................аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгч: Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .................аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овгийн Л-ийн Д т холбогдох 2226000000264 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
......................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой .................аймгийн .................сумын 3 дугаар нутаг .................гэх газар байрлах иргэн ................. гэрийн гадна иргэн Б.Д-ийн нүүрэн тус газарт гараараа, мөн гэр дотор хамар тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи хамрын нуруу, баруун зүүн хацрын төвгөр, баруун хацар хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай саахалт айл П гэх айл адуугаа тамгалан гэхлээр нь би манай малыг хардаг Т-ын хамт адууг тамгалцах санаатай айлд очиж адууг нь тамгалж дуусаад тэр айлдаа айраг ууж, жаахан монгол архи ууж байгаад шөнө П ахынхаас гараад ТО-ын хамт Д гэх айлд явж очоод гэрт нь орсон чинь Д , Т , Д, Э нар гэрт байж байсан. Тэр хэд 1 шил архи задалсан уугаад сууж байсан. Бид хэд гэрт нь үлдсэн хагас шил архийг хувааж уугаад сууж байтал Д надаас танайх бухаа харамласан гээд юм яриад байсан. Тэгээд Д бид хоёр хоорондоо маргаж байгаад гэрээс гараад гэрийн гадна хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байтал Д миний нүүрэн хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд гараа барилцаад гадна байж байсан чинь Д-ийн эхнэр Э гарч ирээд бид хоёрыг салгаад гэрт оруулсан. Гэрт орж ирээд дахиад Д тай маргаад Д нь хамар луу цохиод хамраас цус гаргасан. Тэгсэн Д, тэр хэд сэрээд бид хоёрыг салгасан. Тэгээд Д бид хоёр эвлэрээд тэндээ хоноод өглөө нь гэр лүүгээ явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Миний 2 нүд рүү цохисон байсан. Сүүлд хамар, хацар луу цохисон байсан. Тэгээд миний хоёр нүд хавдсан байсан, өөр гэмтэл аваагүй. Д нь миний нүд рүү гараараа цохисон. Би гомдолгүй. Надад гэмтэл нэг их байхгүй. Одоо миний бие зүгээр болсон. Нэг их сүртэй гэмтээгүй болохоор тухайн үед цагдаад мэдэгдээгүй. /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед манайх унтаагүй хүмүүс байсан юм. Гаднаас манайд ТО , Б.Д хоёр айлын адуу тамгалж байгаад ирлээ гэж орж ирсэн. Манайд Д , Т , манай нөхөр бид хэд байсан. Тэр хэд нэг шил архи хувааж уугаад юм ярьж байсан чинь Б.Д , Д хоёр хоорондоо үхэр малын талаар ярьж байгаад хоорондоо маргаад гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй гадна зодоон болоод байх шиг байхаар нь би гараад хартал хоорондоо барьцалдаж аваад зогсож байсан. Та хоёр яаж байгаа юм гээд очоод салгатал Б.Д , Д хоёр гэрт орж ирээд хоорондоо эвлэрээд гар бариад байж байгаад манайд тэр хоёр хоноод өглөө нь явсан. Манай гэрийн гадна ийм л зүйл болсон. ТО , Дв, Б.Д хоёр ямар ч байсан эрүүл биш байсан /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч Ц.ТО мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дв Б.Д той хамт П гэх айл адуугаа тамгалах гэж байгаа гэхээр нь хамт очиж айлын адууг тамгалчихаад тэр айлдаа айраг уугаад ганц нэг татаад орой Д гэх айлд буусан. Тэр айлд орж ирээд би айлд жоохон юм уусан байсан болохоор жаахан согтоод байхлаар нь айлд унтаад өгсөн чинь Дв, Б.Д , Д нар хоорондоо маргалдсан байсан. /хх-ийн 18-19 хуудас/
Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ амрах гээд эхнэр Ц.Э, саахалт айлын залуу Б.Т , Л.Д бид нар манайд айраг, архи уугаад байж байсан чинь гаднаас мотоциклтой хүмүүс ирж, Б.Д , Ц.ТО хоёр орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирээд мэнд мэдээд юм ярьж сууж байгаад би гэртээ юм уусан болохоор согтоод унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоод байж байтал ДвБ.Д манайд ирээд намайг шөнө Д зодсон гэж надад хэлэхээр нь би мэдсэн. Юунаас болж маргасан, хэзээ зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. /хх-ийн 22-23 хуудас/
Шүүгдэгч Л.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би .................гэх газарт мал малладаг юм. Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр П гэх айлд очиж унага тамгалаад гараад Д гэх айлд очсон. Т гэх залуутай хамт очсон. Д-ийн гэрт очиж айраг ууж байхад гэрийн эзэн Д хараа нэртэй 0,5 литрийн архи гаргаж өгсөн. Би тэр архинаас нь 2 хундага архи уусан. Тэгээд тэдний гэрт байж байхад Дв, Б.Д, ТО хоёр орж ирсэн. Юм ярьж, айраг ууж сууцгааж байгаад Дв, Б.Д бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Дв, Б.Д ын хамт гэрээс гарсан. Дв, Б.Д намайг түлхээд унгасан. Тэгээд би Дв, Б.Д ын хамт газар унасан. Тэгээд бид хоёр дээр доороо ороод ноцолдоод байж байтал Д-ийн эхнэр Э гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Дв, Б.Д бид хоёр гэрт орсон. Гэрт орж ирээд Дв, Б.Д чи яаж байгаа юм бэ гээд дайраад байхаар нь би одоо хоёулаа болъё гэхэд дайраад байсан. Тэгэхээр нь би гараараа Дв, Б.Д ын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Дв, Б.Д ын хамраас цус гарсан. Тэгээд бид хоёр хэн хэнийх нь буруу байж гээд учраа олоод салцгаасан. Дв, Б.Д ын нүүрэн тус газар нь би 1 удаа гараараа цохисон. Дв, Б.Д мөн миний нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Миний зүүн нүдний доор урагдсан байсан. Одоо сорви үлдсэн байна. Дв, Б.Д бид хоёр үхээрээс болж маргалдсан юм. Би Дв, Б.Д ыг бухаа харамлаад байсан биздээ гэж хэлсэн юм. Дв, Б.Д бид хоёр архи уусан байсан ч тэгтлээ согтуу байгаагүй. /хх-ийн 55-56 хуудас/,
.................аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №596 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...Үзүүлэгч .................биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацрын төвгөр, баруун хацар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25-26 хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Д той утсаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ярихад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл /хх-ийн 48, хуудас/,
Шүүгдэгч Л.Д ын хувийн байдлыг тогтоосон .................аймгийн .................сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 413 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, депозит дансны хуулга, .................аймгийн .................сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 440 тоот 232 толгой мал тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, /хх-ийн 62-73 хуудас/,
Шүүгдэгч Л.Д ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Д т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой .................аймгийн .................сумын 3 дугаар нутаг .................гэх газар байрлах иргэн .................гэрийн гадна иргэн .................нүүрэн тус газарт гараараа, мөн гэр дотор хамар тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи хамрын нуруу, баруун зүүн хацрын төвгөр, баруун хацар хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Д 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой .................аймгийн .................сумын 3 дугаар нутаг .................гэх газар байрлах иргэн .................гэрийн гадна иргэн .................нүүрэн тус газарт гараараа, мөн гэр дотор хамар тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи хамрын нуруу, баруун зүүн хацрын төвгөр, баруун хацар хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч .................2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай саахалт айл П гэх айл адуугаа тамгалан гэхлээр нь би манай малыг хардаг ТО-ынхамт адууг тамгалцах санаатай айлд очиж адууг нь тамгалж дуусаад тэр айлдаа айраг ууж, жаахан монгол архи ууж байгаад шөнө П ахынхаас гараад ТО-ынхамт Д гэх айлд явж очоод гэрт нь орсон чинь Д , Т , Д, Э нар гэрт байж байсан. Тэр хэд 1 шил архи задалсан уугаад сууж байсан. Бид хэд гэр нь үлдсэн хагас шил архийг хувааж уугаад сууж байтал Д надаас танайх бухаа харамласан гээд юм яриад байсан. Тэгээд Д бид хоёр хоорондоо маргаж байгаад гэрээс гараад гэрийн гадна хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байтал Д миний нүүрэн хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд гараа барилцаад гадна байж байсан чинь Д-ийн эхнэр Э гарч ирээд бид хоёрыг салгаад гэрт оруулсан. Гэрт орж ирээд дахиад Д тай маргаад Д нь хамар луу цохиод хамраас цус гаргасан. Тэгсэн Д, тэр хэд сэрээд бид хоёрыг салгасан. Тэгээд Д бид хоёр эвлэрээд тэндээ хоноод өглөө нь гэр лүүгээ явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Миний 2 нүд рүү цохисон байсан. Сүүлд хамар, хацар луу цохисон байсан. Тэгээд миний хоёр нүд хавдсан байсан, өөр гэмтэл аваагүй. Д нь миний нүд рүү гараараа цохисон. Би гомдолгүй, надад гэмтэл нэг их байхгүй, одоо миний бие зүгээр болсон. Нэг их сүртэй гэмтээгүй болохоор тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Гэрч Ц.Эгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед манайх унтаагүй хүмүүс байсан юм. Гаднаас манайд ТО , Б.Д хоёр айлын адуу тамгалж байгаад ирлээ гэж орж ирсэн. Манайд Д , Т , манай нөхөр бид хэд байсан. Тэр хэд нэг шил архи хувааж уугаад юм ярьж байсан чинь Б.Д , Д хоёр хоорондоо үхэр малын талаар ярьж байгаад хоорондоо маргаад гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй гадна зодоон болоод байх шиг байхаар нь би гараад хартал хоорондоо барьцалдаж аваад зогсож байсан. Та хоёр яаж байгаа юм гээд очоод салгатал Б.Д , Д хоёр гэрт орж ирээд хоорондоо эвлэрээд гар бариад байж байгаад манайд тэр хоёр хоноод өглөө нь явсан. Манай гэрийн гадна ийм л зүйл болсон. ТО , ДвБ.Д хоёр ямар ч байсан эрүүл биш байсан. Гэрч Ц.ТО-ын2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ДвБ.Д той хамт П гэх айл адуугаа тамгалах гэж байгаа гэхээр нь хамт очиж айлын адууг тамгалчихаад тэр айлдаа айраг уугаад ганц нэг татаад орой Д гэх айлд буусан. Тэр айлд орж ирээд би айлд жоохон юм уусан байсан болохоор жаахан согтоод байхлаар нь айлд унтаад өгсөн чинь ДвБ.Д , Д нар хоорондоо маргалдсан байсан. Гэрч .................2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ амрах гээд эхнэр Ц.Э, саахалт айлын залуу Б.Т , Л.Д бид нар манайд айраг, архи уугаад байж байсан чинь гаднаас мотоциклтой хүмүүс ирж, Б.Д , Ц.ТО хоёр орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирээд мэнд мэдээд юм ярьж сууж байгаад би гэртээ юм уусан болохоор согтоод унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоод байж байтал ДвБ.Д манайд ирээд намайг шөнө Д зодсон гэж надад хэлэхээр нь би мэдсэн. Юунаас болж маргасан, хэзээ зодоон хийсэн талаар мэдэхгүй байна гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Л.Д ын үйлдлийн улмаас хохирогч .................эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь .................аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №596 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Д той утсаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ярихад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл, шүүгдэгч Л.Д ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, .................аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №596 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Д той утсаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ярихад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл, зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой .................аймгийн .................сумын 3 дугаар нутаг .................гэх газар байрлах иргэн .................гэрийн гадна иргэн .................нүүрэн тус газарт гараараа, мөн гэр дотор хамар тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи хамрын нуруу, баруун зүүн хацрын төвгөр, баруун хацар хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Човгийн Л-ийн Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Л.Д ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Д т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Д ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овгийн Л-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ыг зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ