| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00280/И |
| Дугаар | 00285 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00285
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00285 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, .. дугаарын регистртэй, Б овогтой П-ын Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00280/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмждэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 1972 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 8 жилийн сургуульд орж 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар анги төгсөж, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчин, үхэрчнээр 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэрэгт явж 1985 оны 11 дүгээр сарын 18-нд халагдаж ирээд 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан боловч аймгийн Архивын тасгаас лавлагаа олдоогүй. Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч П.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 000016033 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 1998 онд Ховд аймгийн Мянгад сумын архив шатсан гэх тодорхойлолт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 430 дугаар албан бичиг,
- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 190 дугаар архивын лавлагаа,
- П.Б, Ч.Цэдэндорж нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/001494 дугаар лавлагаа,
- Ховд аймгий Улсын бүртгэлийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 64 тоот Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл 1992 оны 01 дүгээр сарын 12-нд Давшилт ХК болж бүртгэгдсэн гэх лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар,
Гэрч Д.Түвшиний... “П.Б нь 1981 оноос 1983 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад үхэрчнээр ажиллаж байгаад, 1983-1985 оны 12 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1986-1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад сарлаг, үхэр маллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Д.Янсанжавын ... “П.Б нь 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд 1981 оноос 1983 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад, 1983-1985 оны 12 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1985-1993 оныг дууст Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Быг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бааж овогт Пүрэвжалын Быг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар П.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ