Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

..................аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүгдэгч Л.М , түүний өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..................аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Л-ийн М-д холбогдох 2226000000265  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.............................................................................................................

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Л.М  2021 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суух хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......дугаарын тэтгэврийн данснаас Мобиком үүрэн холбооны ............ дугаарт авагдсан мобайл банкны үйлчилгээг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021.01.13-нд 5000 төгрөг, 2021.06.05-нд 30000 төгрөг, 2021.06.06-нд 20000 төгрөг, 2021.06.07-нд 30000 төгрөг, 2021.06.09-нд 30000 төгрөг, 2021.06.28-нд 40000 төгрөг, 2021.07.02-нд 100000 төгрөг, 2021.07.03-нд 100000 төгрөг, 2021.08.05-нд 100000 төгрөг, 2021.08.18-нд 50000 төгрөг, 2021.08.18-нд 200000 төгрөг, 2021.01.14-нд 5000 төгрөг, 2021.02.06-нд 30000 төгрөг, 2021.04.03-нд 5000 төгрөг, 2021.04.03-нд 10000 төгрөг, 2021.05.10-нд 10000 төгрөг, 2021.06.07-нд 50000 төгрөг, 2022.01.05-нд 50000 төгрөг, 2022.01.06-нд 30000 төгрөг, 2022.01.18-нд 50000 төгрөг, 2022.01.19-нд 45000 төгрөг, 2022.02.09-нд 50000 төгрөг, 2022.02.11-нд 30000 төгрөг, 2022.04.02-нд 50000 төгрөг, 2022.04.03-нд 50000 төгрөг, 2022.05.06-нд 50000 төгрөг,2022.06.03-нд 50000 төгрөг, 2022.06.25-нд 50000 төгрөг, 2022.07.04-нд 60000 төгрөг, 2022.07.04-нд 15000 төгрөг, 2022.07.04-нд 20000 төгрөг, 2022.03.08-нд 100000 төгрөг, 2022.08.18-нд 20000 төгрөгийг 33 удаагийн үйлдлээр, нийт 1535000 төгрөгийг авч хулгайлах гэмт хэрэгт холбогдожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч Л.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.. Өөрийнхөө хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 1535000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч Д.С  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг хүн. Тэгтэл миний өөрийн тэтгэврийн Хаан банкны 5540.......дугаарын данснаас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 1,535.000 /нэг сая таван зуун гучин таван мянга/ төгрөг хууль бусаар бусдын дансанд шилжин орсон байхаар нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах өргөдөл өгсөн. Миний картыг миний зээ охины нөхөр М  ........ суманд байхад буюу 2021 оны 10 сар хүртэл дэлгүүр оронгоо болон мөнгө авахуулахаар М г явуулдаг, заримдаа хамт явдаг байсан. 2021 оны 10 сараас хойш төрсөн хүү МТ-ыг хэрэгцээт зүйлсээ авахуулахдаа явуулдаг болсон. Би гар утас байвал хүнтэй ярихаас өөрөөр ашиглаж мэдэхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алга болсон мөнгөө олж хохиролгүй болмоор байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

 

             Гэрч Ц.Ү  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2020 оноос ..................аймгийн ........ сумын Соёлийн төвийн номийн санч хийдэг. Би нөхөр Л.М тэй 2010 онд танилцаад хамт өвөө Д.С-ын гэрт амьдарч 2020 онд тусдаа гараад ..................аймгийн ........ сумын 3 дугаар багийн 2-6 тоотод амьдарч байгаа Дундаасаа 3 хүүхэдтэй. Би тэр талаар мэдээгүй. 2022 оны 10 дугаар сард ажлаасаа бууж ирээд байж байхад Цагдаагийн газраас дуудахаар нь мэдсэн. Би нөхөр М эс асуухад Өмнөговь аймаг руу явах замын зардал болон хоол авдаг байсан талаараа хэлсэн. Манай нөхрийг ажпаас нь ковидийн үед их дууддаг бас буцаж ирдэг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

 

              Шүүгдэгч Л.М  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Би Хаан банкны ........дугаарын дансыг 2019 оноос эхлэн ашиглаж байгаа. Би тус хүнийг танина. Миний эхнэр Ү-ийн өвөө нь байгаа юм. Хүргэн нь болоод 2012 оноос хойш таньдаг болсон. Би он, сар өдрөө санахгүй байна. Эхнэрийн өвөө С-тай  хамт ........ сумын Хаан банкинд хамт очиж мобайл банкны системд холбуулаад гэртээ ирж шалгаж үзэх гээд 5.000 төгрөг өөрийн ........шилжүүлсэн. Тухайн үед эхнэрийн өвөө С , эхнэр Ү бид 3 хамт амьдардаг байсан. Би нэвтрэх нэр нууц үгийг нь мэднэ. Д.С-ын гар утасны хавтасны гэрээнд цаасан дээр бичээстэй байгаа. Би Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх “........” ХХК-д ажилладаг юм. Ковид гээд 2021 онд бараг ажиллаагүй тул мөнгөний хэрэг гараад өвөө С аас мөнгө асуухад мөнгө байхгүй гээд өгөөгүй. Тэгээд би мобайл банкаар нь өвөө Д.С-ын өөрийнх нь гар утаснаас нэвтэрч үзэхэд 2.000.000 гаран төгрөг байхаар нь тухайн үедээ ойр зуурын хэрэглээний мөнгө авсан. Түүнээс хойш ажилд явахдаа замын зардал, хоол хүнсний мөнгө хэрэг болохоор авч байсан. Би тэгээд ажил жигдэрэхээр нь өвөө Д.С т хэлээд мөнгийг нь буцааж өгнө гэж бодож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Д.С тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр утсаар ярихад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж утсаар ярьсан тэмдэглэл, хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5540/638 дугаартай албан бичиг. /хх-ийн 1, 40-43, 45-46-р хуудас/

 

Шүүгдэгч Л.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон ..................аймгийн ........ сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 418 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 26, 29-38-р хуудас/,

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:...  “..................аймгийн прокурорын  газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.М д холбогдох эрүүгийн 2226000000265 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Л.М  2021 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суух иргэн Д.С-ын Хаан банкны 5540.......дугаарын тэтгэврийн данснаас нийт ЗЗ удаагийн үйлдлээр /нэг сая таван зуун гучин таван мянга төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал: Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч Д.С-ын мэдүүлэг гэрч Ц.Ү гийн мэдүүлэг, хохирогч Д.С-ын Хаан банкны дансны хуулга. Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5540/638 дугаартай албан бичиг яллагдагч Л.М-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн З дахь хэсэгт Монгол Улсын иргэн хөдлөх, ул хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө хэмээн хуульчилжээ. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан байна. Л.М  нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу нууцаар бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй ”Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Шүүгдэгч Л.М  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байна. Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид 1535000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Л.М-ийн ”2021 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суух иргэн Д.С-ын Хаан банкны 5540.......дугаарын тэтгэврийн данснаас нийт 33 удаагийн үйлдлээр 1535000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Л.М-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.С т 1,535,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохиролд 1,535,000 төгрөг өгч, хохирол бүрэн нөхөн төлөгдсөн тул Л.М г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... “Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна гэв” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Л.М  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Л.М д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.М  2021 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суух хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......дугаарын тэтгэврийн данснаас Мобиком үүрэн холбооны ............ дугаарт авагдсан мобайл банкны үйлчилгээг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021.01.13-нд 5000 төгрөг, 2021.06.05-нд 30000 төгрөг, 2021.06.06-нд 20000 төгрөг, 2021.06.07-нд 30000 төгрөг, 2021.06.09-нд 30000 төгрөг, 2021.06.28-нд 40000 төгрөг, 2021.07.02-нд 100000 төгрөг, 2021.07.03-нд 100000 төгрөг, 2021.08.05-нд 100000 төгрөг, 2021.08.18-нд 50000 төгрөг, 2021.08.18-нд 200000 төгрөг, 2021.01.14-нд 5000 төгрөг, 2021.02.06-нд 30000 төгрөг, 2021.04.03-нд 5000 төгрөг, 2021.04.03-нд 10000 төгрөг, 2021.05.10-нд 10000 төгрөг, 2021.06.07-нд 50000 төгрөг, 2022.01.05-нд 50000 төгрөг, 2022.01.06-нд 30000 төгрөг, 2022.01.18-нд 50000 төгрөг, 2022.01.19-нд 45000 төгрөг, 2022.02.09-нд 50000 төгрөг, 2022.02.11-нд 30000 төгрөг, 2022.04.02-нд 50000 төгрөг, 2022.04.03-нд 50000 төгрөг, 2022.05.06-нд 50000 төгрөг,2022.06.03-нд 50000 төгрөг, 2022.06.25-нд 50000 төгрөг, 2022.07.04-нд 60000 төгрөг, 2022.07.04-нд 15000 төгрөг, 2022.07.04-нд 20000 төгрөг, 2022.03.08-нд 100000 төгрөг, 2022.08.18-нд 20000 төгрөгийг 33 удаагийн үйлдлээр, нийт 1535000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Л.М  2021 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суух хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......дугаарын тэтгэврийн данснаас Мобиком үүрэн холбооны ............ дугаарт авагдсан мобайл банкны үйлчилгээг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021.01.13-нд 5000 төгрөг, 2021.06.05-нд 30000 төгрөг, 2021.06.06-нд 20000 төгрөг, 2021.06.07-нд 30000 төгрөг, 2021.06.09-нд 30000 төгрөг, 2021.06.28-нд 40000 төгрөг, 2021.07.02-нд 100000 төгрөг, 2021.07.03-нд 100000 төгрөг, 2021.08.05-нд 100000 төгрөг, 2021.08.18-нд 50000 төгрөг, 2021.08.18-нд 200000 төгрөг, 2021.01.14-нд 5000 төгрөг, 2021.02.06-нд 30000 төгрөг, 2021.04.03-нд 5000 төгрөг, 2021.04.03-нд 10000 төгрөг, 2021.05.10-нд 10000 төгрөг, 2021.06.07-нд 50000 төгрөг, 2022.01.05-нд 50000 төгрөг, 2022.01.06-нд 30000 төгрөг, 2022.01.18-нд 50000 төгрөг, 2022.01.19-нд 45000 төгрөг, 2022.02.09-нд 50000 төгрөг, 2022.02.11-нд 30000 төгрөг, 2022.04.02-нд 50000 төгрөг, 2022.04.03-нд 50000 төгрөг, 2022.05.06-нд 50000 төгрөг,2022.06.03-нд 50000 төгрөг, 2022.06.25-нд 50000 төгрөг, 2022.07.04-нд 60000 төгрөг, 2022.07.04-нд 15000 төгрөг, 2022.07.04-нд 20000 төгрөг, 2022.03.08-нд 100000 төгрөг, 2022.08.18-нд 20000 төгрөгийг 33 удаагийн үйлдлээр, нийт 1535000 төгрөгийг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.С-ын би ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг хүн. Тэгтэл миний өөрийн тэтгэврийн Хаан банкны 5540.......дугаарын данснаас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 1,535.000 /нэг сая таван зуун гучин таван мянга/ төгрөг хууль бусаар бусдын дансанд шилжин орсон байхаар нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах өргөдөл өгсөн. Миний зээ охины нөхөр М-д ........ суманд байхад буюу 2021 оны 10 сар хүртэл дэлгүүр оронгоо болон мөнгө авахуулахаар М г явуулдаг. Заримдаа хамт явдаг байсан. 2021 оны 10 сараас хойш төрсөн хүү МТ-ыг хэрэгцээт зүйлсээ авахуулахдаа явуулдаг болсон. Би гар утас байвал хүнтэй ярихаас өөрөөр ашиглаж мэдэхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алга болсон мөнгөө олж хохиролгүй болмоор байна, гэрч Ц.Ү гийн би 2020 оноос ..................аймгийн ........ сумын Соёлийн төвийн номийн санч хийдэг. Би нөхөр Л.М тэй 2010 онд танилцаад хамт өвөө Д.С-ын гэрт амьдарч 2020 онд тусдаа гараад ..................аймгийн ........ сумын 3 дугаар багийн 2-6 тоотод амьдарч байгаа Дундаасаа 3 хүүхэдтэй. Би тэр талаар мэдээгүй. 2022 оны 10 дугаар сард ажлаасаа бууж ирээд байж байхад Цагдаагийн газраас дуудахаар нь мэдсэн. Би нөхөр М эс асуухад Өмнөговь аймаг руу явах замын зардал болон хоол авдаг байсан талаараа хэлсэн. Манай нөхрийг ажпаас нь ковидийн үед их дууддаг бас буцаж ирдэг байсан. Шүүгдэгч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн би Хаан банкны ........дугаарын дансыг 2019 оноос эхлэн ашиглаж байгаа. Би тус хүнийг танина. Миний эхнэр Ү-ийн өвөө нь байгаа юм. Хүргэн нь болоод 2012 оноос хойш таньдаг болсон. Би он, сар өдрөө санахгүй байна. Эхнэрийн өвөө С-тай  хамт ........ сумын Хаан банкинд хамт очиж мобайл банкны системд холбуулаад гэртээ ирж шалгаж үзэх гээд 5.000 төгрөг өөрийн ........шилжүүлсэн. Тухайн үед эхнэрийн өвөө С , эхнэр Ү бид 3 хамт амьдардаг байсан. Би нэвтрэх нэр нууц үгийг нь мэднэ. Д.С-ын гар утасны хавтасны гэрээнд цаасан дээр бичээстэй байгаа. Би Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх “........” ХХК-д ажилладаг юм. Ковид гээд 2021 онд бараг ажиллаагүй тул мөнгөний хэрэг гараад өвөө С аас мөнгө асуухад мөнгө байхгүй гээд өгөөгүй. Тэгээд би мобайл банкаар нь өвөө Д.С-ын өөрийнх нь гар утаснаас нэвтэрч үзэхэд 2.000.000 гаран төгрөг байхаар нь тухайн үедээ ойр зуурын хэрэглээний мөнгө авсан. Түүнээс хойш ажилд явахдаа замын зардал, хоол хүнсний мөнгө хэрэг болохоор авч байсан. Би тэгээд ажил жигдэрэхээр нь өвөө Д.С т хэлээд мөнгийг нь буцааж өгнө гэж бодож байсан гэх мэдүүлгүүд, Хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5540/638 дугаартай албан бичиг, ..................аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2226000000265 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол шүүгдэгч Л.М-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

          Шүүгдэгч Л.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5540/638 дугаартай албан бичиг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Л.М  нь 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..................аймгийн ..................сумын 000 дугаар баг 000тоотод оршин суух хохирогч Д.С-ын Хаан банкны 5540.......дугаарын тэтгэврийн данснаас Мобиком үүрэн холбооны ............ дугаарт авагдсан мобайл банкны үйлчилгээг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 33 удаагийн үйлдлээр нийт 1535000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ Ц овгийн Л-ийн М-ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Л.М  нь хохирогч Д.С т хохиролд 1535000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №17844479 дугаар орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Л.М-ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байх ба харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Л.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Л.М  нь Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажилдаг. Одоогоор ..................аймгийн ........ суманд оршин суудаг боловч өөр аймгийн өөр суманд ажил хийж амьдарлаа залгуулдаг. Тийм болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ял болох нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 6-н сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санкцтай байдаг. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд Л.М-ийн ахуйн амьдралд нь зохицох талаас нь Л.М д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн харгалзаж өнгө үү гэсэн саналтай байна. Яагаад гэхээр тэнсэх ял авах юм бол ажиллаа хийх боломжтой байгаа. Л.М-ийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Л.М  нь “Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн хэлбэрээр шийдэж өгнө үү” гэсэн

 

            Шүүгдэгч Л.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Л.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

            Шүүгдэгч Л.М  нь ..................аймгийн ........ сумын 3 дугаар багийн Хүрэнтолгойн 02-06 тоот хаягт оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, ..................аймгийн ........ сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №418 дугаар тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.М д хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг ..................аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Ш¿¿ãäýã÷ Л.М  íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

 

           Шүүгдэгч Л.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.С т хохиролд 1535000 төгрөг төлсөн, хохирогч Д.С  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, õýðýãò эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

  

    Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 äóãààð ç¿éëèéí 1,2,3,4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1, 36.13,  38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасныг òóñ òóñ удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

           1. Ø¿¿ãäýã÷ Ц овгийн Л-ийн М-ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц овгийн Л-ийн М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.М д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Л.М  íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Л.М д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã ..................аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай

 

6. Ø¿¿ãäýã÷ Л.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.С т хохиролд 1535000 төгрөг төлсөн, хохирогч Д.С  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, õýðýãò эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, хохирогч, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, нар äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéг дурдсугай.

 

9. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 37.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñíààð даâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë áèåë¿¿ëýõ õ¿ðòýë шүүгдэгч Л.М д àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

 

ÄÀÐÀËÀÃ×, ЕРӨНХИЙ Ø¯¯Ã×, ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ