Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

..................... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Шүүгдэгч: Т.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..................... аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Т-ийн Ү- т холбогдох 2226002490257  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

............................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..................... аймгийн ..................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт .....................  зүүн талд асфальтан зам дээр 0000 АААулсын дугаартай Тоёота ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Ү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Э.М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би ..................... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга Т.Г ийн жолоочоор ажилладаг юм. Би аймгийн ......................19 жил жолоочоор ажилласан бөгөөд яг Г  даргын жолоочоор 10 жил ажиллаж байна. Болсон хэргийн талаар гэвэл 2022 оны 04 дүгээр сарын 20-ны орой Г  дарга надад аймгийн тамгын газрын ......................Т.Ү маргааш ...................... сум руу явах ажилтай, тамгын газар машингүй болчихсон гэнэ, чи явчихаад ир гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед аймгийн тамгын газрын ......................Т.Ү намайг гэрээс ирээд авчих гээд хамт явсан. Тэндээсээ шууд гараад ...................... суманд 12-13 цагийн үед очсон. ...................... суманд очоод Т.Ү дарга тамгын газар луу нь ороод ажил тарах цагаар 18 цагийн үед гарч ирсэн. Тэгээд даргын ахынд нь хамт хоносон. Орой 23 цагийн үед унтаж амарсан байх. Архи дарс согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй амарцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд буцаад аймаг руу гарсан. Явж байх замд буюу ...................... сумаас гараад 30 км орчим яваад толгой өвдөөд хүзүү хөшөөд, даралт ихсээд байсан бөгөөд ...................даваагаар давж орж ирээд зогсоод машинаасаа буугаад суниагаад байж байтал Ү дарга яасан бэ, яагаад байна гэхээр нь би харин даралт ихсээд байгаа юм шиг байна, толгой жаахан өвдөөд хүзүү хөшөөд байна гэсэн чинь тэгвэл би жаахан машиныг чинь жолоодоод явах уу чи жаахан унтаад ав гэхээр нь би зөвшөөрөөд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Шороон замаар явж байсан болохоор би унтаагүй явж байгаад засмал зам орж ирэхэд би унтчихсан байсан. Тэгсэн чинь нэг сэрсэн чинь хөөе М  босоорой гээд байсан би яасан бэ юу болов гэсэн чинь баларсаан гээд байсан. Тэгээд нүдээ нээгээд харсан чинь би суудлын бүсэндээ дүүжлэгдээд доошоо харчихсан байсан. Яаж ч бүсээ тайлсан юм мэдэхгүй, ямар ч байсан машинаас гараад хартал машин маань дээшээ харчихсан онхолдчихсон байсан. Тэгээд ухаан алдчихсан юм байлгүй мэдэхгүй эмнэлэг дээр ирснээ ч мэдэхгүй байгаа юм. Т.Ү дарга албаны ажлаар л явсан. Яг ямар ажил гэдгийг нь бол мэдэхгүй. Жолооч бид нарт хэлэхгүй шүү дээ. Ерөөсөө анх аймгаас ...................... сум руу явахдаа Ү дарга хүүхэдтэйгээ хамт явсан. Бид гурав л явсан гэсэн үг. Ү дарга илт ядарсан, нойр хүрсэн зүйл ажиглагдаагүй. Ү дарга бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ү дарга жолооны эрхтэй байх гэж бодож байна. Өөрөө хувьдаа Ланд куруйзер-80 маркийн машинтай байсан. Тэрийгээ өөрөө барьдаг байсан. Жолооны эрхтэй болохоор барьдаг байх. Яг яагаад яаж зам тээврийн осол гарсныг нь хараагүй. Би тэр үед унтчихсан байсан. Машин нь онхолдсоныг ч мэдээгүй. Сүүлд ярьж байхыг нь сонсоход .....................  цаана замын нэг хонхордуу газар байдаг тэнд жолоогоо алдчихлаа гэж ярьж байсан. Өөр яасныг бол мэдэхгүй. Миний хүзүүний С5, С6 үений хагалгаанд орсон. Хугарсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Эмнэлгийн бичиг дээр байгаа. 0000 АААулсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь ..................... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эзэмшлийнх гэж явдаг юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ тэгж байгаа /хх-ийн 50-51-р хуудас/,

 

..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 355 дугаартай дүгнэлтэд үзүүлэгч Э.М ын биед хүзүүний С5-С8 дугаар нугалмын хугарал, нугасны 2 талын гарах мэдрэлийн дарагдал, хүзүүний булчингийн зовлон эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадамжийг алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-28-р хуудас/,

 

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд:... Уг хэрэг нь зам тээврийн осол мөн байна. 0000 АААулсын дугаартай Тоуоtа Cruiser маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Ү нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/,

 

..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтэд үзүүлэгч Б.С ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт. /хх-ийн 61-62-р хуудас/,

 

..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай дүгнэлтэд үзүүлэгч Т.Үийн биед сээр нурууны 11, бүсэлхий нурууны 1 дүгээр үений шархагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт. /хх-ийн 66-67-р хуудас/,

 

Техникийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21-ний /эвдэрсэн эд анги/ Их бие: Зүүн урд хаалга, баруун урд хаалга, зүүн хойд хаалга, баруун зүүн толь, урд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн урд хаалганы шил, урд буфер, копуд, баруун болон зүүн урд крило, баруун болон зүүн хойд крыло, сафари хоолой /агаар шүүгч/, -Цахилгааны хэрэгслүүд: Урд 2 ширхэг гэрэл дохио, урд 2 ширхэг их гэрэл, Цахилгааны хэлхээ /гал хамгаалагчийн үүр/, Явах, удирдах анги: Дугуй 2 ширхэг гэсэн дүгнэлт. /хх-ийн 70-р хуудас/,

 

Хөрөнгө үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай зүүн урд хаалга 1 ширхэг, баруун урд хаалга 1 ширхэг, зүүн хойд хаалга 1 ширхэг, баруун зүүн толь 2 ширхэг, урд салхины шил 1 ширхэг, баруун урд хаалганы шил 1 ширхэг, зүүн урд хаалганы шил 1 ширхэг, урд буфер 1 ширхэг, копуд 1 ширхэг, баруун болон зүүн урд крыло 2 ширхэг, баруун болон зүүн хойд крыло 2 ширхэг, сафари хоолой /агаар шүүгч/ 1 ширхэг, урд 2 ширхэг гэрэл дохио, урд 2 ширхэг их гэрэл, Цахилгааны хэлхээ /гал хамгаалагчийн үүр/ 1 ширхэг, дугуй 2 ширхэг автомашины эвдрэлийн үнэлгээ 5700000 төгрөг гэсэн тайлан. /ХХ-ийн 84-88 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай “...Иргэн Э.М ын биед хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-ийн 125-128-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч В.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 0000 АААулсын дугаартай Ланд круйзер загварын автомашин бол ..................... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмчлөлд байдаг автомашин байгаа юм. Осолд орсныг сүүлд мэдсэн. Уг машин нь 2020 онд ашиглалтын хугацаа нь дуусаад хугацааг нь 2 жилээр сунгасан. Энэ жил буюу 2022 онд ашиглалтын хугацаа нь дууссан байгаа. Автомашинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, ашиглалтын хугацаа нь дууссан автомашин учир гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ү мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 145-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-12, 140-р хуудас/,

           

            Шүүгдэгч Т.Үийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 148-151-р хуудас/,

 

Шүүгдэгч Т.Үийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152-р хуудас/, зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Т.Үт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Т.Ү нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ..................... аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж ..................... аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Т.Үийн хүсэлтийг хангаж, яллагдагч Т.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Т.Үт холбогдох 2226002490257 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..................... аймгийн ..................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт .....................  зүүн талд асфальтан зам дээр 0000 АААулсын дугаартай Тоёота ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч Т.Ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..................... аймгийн ..................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт .....................  зүүн талд асфальтан зам дээр 0000 АААулсын дугаартай Тоёота ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.М ын би ..................... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга Т.Г ийн жолоочоор ажилладаг юм. Болсон хэргийн талаар гэвэл 2022 оны 04 дүгээр сарын 20-ны орой Г  дарга надад аймгийн тамгын газрын ......................Т.Ү маргааш ...................... сум руу явах ажилтай, тамгын газар машингүй болчихсон гэнэ. Чи явчихаад ир гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед аймгийн тамгын газрын ......................Т.Ү намайг гэрээс ирээд авчих гээд хамт явсан. Тэндээсээ шууд гараад ...................... суманд 12-13 цагийн үед очсон. ...................... суманд очоод Т.Ү дарга тамгын газар луу нь ороод ажил тарах цагаар 18 цагийн үед гарч ирсэн. Тэгээд даргын ахынд нь хамт хоносон. Орой 23 цагийн үед унтаж амарсан байх. Архи дарс согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй амарцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд буцаад аймаг руу гарсан. Явж байх замд буюу ...................... сумаас гараад 30 км орчим яваад толгой өвдөөд хүзүү хөшөөд, даралт ихсээд байсан бөгөөд ...................даваагаар давж орж ирээд зогсоод машинаасаа буугаад суниагаад байж байтал Ү дарга яасан бэ, яагаад байна гэхээр нь би харин даралт ихсээд байгаа юм шиг байна, толгой жаахан өвдөөд хүзүү хөшөөд байна гэсэн чинь тэгвэл би жаахан машиныг чинь жолоодоод явах уу чи жаахан унтаад ав гэхээр нь би зөвшөөрөөд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Шороон замаар явж байсан болохоор би унтаагүй явж байгаад засмал зам орж ирэхэд би унтчихсан байсан. Тэгсэн чинь нэг сэрсэн чинь хөөе М  босоорой гээд байсан би яасан бэ юу болов гэсэн чинь баларсаан гээд байсан. Тэгээд нүдээ нээгээд харсан чинь би суудлын бүсэндээ дүүжлэгдээд доошоо харчихсан байсан. Яаж ч бүсээ тайлсан юм мэдэхгүй. Ямар ч байсан машинаас гараад хартал машин маань дээшээ харчихсан онхолдчихсон байсан. Тэгээд ухаан алдчихсан юм байлгүй мэдэхгүй эмнэлэг дээр ирснээ ч мэдэхгүй байгаа юм. Ү дарга илт ядарсан, нойр хүрсэн зүйл ажиглагдаагүй. Ү дарга бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ү дарга жолооны эрхтэй байх гэж бодож байна. Өөрөө хувьдаа Ланд куруйзер-80 маркийн машинтай байсан. Тэрийгээ өөрөө барьдаг байсан. Жолооны эрхтэй болохоор барьдаг байх. Яг яагаад яаж зам тээврийн осол гарсныг нь хараагүй. Би тэр үед унтчихсан байсан. Машин нь онхолдсоныг ч мэдээгүй. Сүүлд ярьж байхыг нь сонсоход .....................  цаана замын нэг хонхордуу газар байдаг тэнд жолоогоо алдчихлаа гэж ярьж байсан. Миний хүзүүний С5, С6 үений хагалгаанд орсон. Хугарсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Эмнэлгийн бичиг дээр байгаа. 0000 АААулсын дугаартай Ланд круйзер- 200 маркийн тээврийн хэрэгсэл нь ..................... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эзэмшлийнх гэж явдаг юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ тэгж байгаа, иргэний нэхэмжлэгч В.Г ийн 0000 АААулсын дугаартай Ланд круйзер загварын автомашин бол ..................... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмчлөлд байдаг автомашин байгаа юм. Осолд орсныг сүүлд мэдсэн. Уг машин нь 2020 онд ашиглалтын хугацаа нь дуусаад хугацааг нь 2 жилээр сунгасан. Энэ жил буюу 2022 онд ашиглалтын хугацаа ль дууссан байгаа. Автомашинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, ашиглалтын хугацаа нь дууссан автомашин учир гэх мэдүүлгүүд, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, ..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт, ..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай дүгнэлт, ..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт,Техникийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар дүгнэлт. Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч  Т.Үийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, ..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт, ..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай дүгнэлт, ..................... аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт,Техникийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар дүгнэлт. Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т овгийн Т-ийн Ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..................... аймгийн ..................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт .....................  зүүн талд асфальтан зам дээр 0000 АААулсын дугаартай Тоёота ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Товгийн Т-ийн Ү-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд гаргах дүгнэлт ..................... аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус Удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Т.Үт холбогдох 2226002490257 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Т.Ү тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..................... аймгийн ..................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт .....................  зүүн талд асфальтан зам дээр 0000 АААулсын дугаартай Тоёота ланд крүйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д ”жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан иргэн Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Э.М ын мэдүүлэг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаартай шинжээч эмч Л.Амгалангийн дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай шинжээч эмч Л.Амгалангийн дүгнэлт, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 355 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай Техникийн шинжээчийн 21 дугаартай дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч В.Г ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт, яллагдагч Т.Үийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..................... аймгийн ..................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт .....................  зуун талд асфальтан зам дээр 0000 АААулсын дугаартай Тоёота ланд крүйзер-2ОО загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", мөн дүрмийн 12.3-д ”жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан иргэн Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх баримтуудаас дүгнэхэд яллагдагч Т.Ү 0000 АААулсын дугаартай Тоёота ланд крүйзер-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д ”жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан иргэн Э.М ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалам болон сээрний 1,2,3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Үийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ба, Т.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээ хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хасах, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ”Шударга ёсны зарчим”, болон мөн хуулийн 5.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзсэн. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбогдуулан төлбөр нэхэмжлэгдээгүй. Шүүгдэгч Т.Ү нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Ү нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Т.Үийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäал, прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар   шүүгдэгч Т.Үийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Үт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.М , иргэний нэхэмжлэгч В.Г нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Товгийн Т-ийн Ү-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Үт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зурган сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Үийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зурган сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ