| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00285/И |
| Дугаар | 00286 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00286
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00286 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант багийн 7-28 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ж. овогт Ж-н Тий хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2019/00285/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр багт Жыгышбайн 2 дахь хүүхэд болж 1959 оны 5 дугаар сарын 19-ны өдөр төрсөн. 8 нас хүртэл аав ээжийн гарт хүмүүжиж 1967 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1971 онд 4 дүгээр ангиа төгсөж 1977 оны 6 дугаар сарын 10-нд хугацаат цэргийн албанд татагдаж 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халагдаж ирсэн бөгөөд халагдаж ирээд 1980 оны 4 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Ховд суманд оршин суудаг Бидол овогтой Замейтэй гэр бүл болж тус 4-р багт мал маллаж амьдарч байгаа. 1974 оны 9 дүгээр сарын 01-нд Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуй нэгдэл компанид уутлагчаар ажилд орж 1975 оны 02 дугаар сарын 28-нд ажлаас чөлөөлөгдсөн. 1980 оны 12 дугаар сарын 01-нд Тоосгоны заводод нормчноор ажилд орж 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ар гэрийн гачигдлаар ажлаас гарсан болно. Мөн 1982 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуй нэгдэлд ногоочноор ажилд орж 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 1984 оны 4 дүгээр сарын 01 -ны өдөр Ховд аймгийн тээврийн удирдах газарт ногоочноор ажилд орж 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагад манаачаар томилогдон ажиллаж мөн 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус байгуулагад жолоочийн ажилд томилогдон 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тус байгууллагад ажилласан. 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан.
Жыгышбайн Т миний хөдөлмөрийн дэвтрийг 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн ба Төкен гэдэг нэрээр бичсэн байна. Гэтэл одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх хоёрын нэр зөрсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон.
Иймд Хөдөлмөрийн дэвгэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуй нэгдэлд Холимог тэжээлийн цехэд 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл уутлагчаар, Ховд аймгийн барилгын материалын үйлдвэрийн тоосгоны заводод 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал нормчноор, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн тээврийн удирдах газарт ногоочноор, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл манаачаар, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуртэл тус байгууллагад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Жантекей овогт Жыгышбайн Т мөн болохыг тогтоож, 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйн Холимог тэжээлийн цехэд уутлагчаар, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилгын материалын үйлдвэрийн тоосгоны заводод нормчноор, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн тээврийн удирдах газарт ногоочноор, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл манаачаар, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Т нь 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйн Холимог тэжээлийн цехэд уутлагчаар, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилгын материалын үйлдвэрийн тоосгоны заводод нормчноор, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн тээврийн удирдах газарт ногоочноор, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл манаачаар, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1974 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 132, 1975 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18, 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 37, 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 126, Барилга материалын үйлдвэрийн даргын 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 120, тээврийн удирдах газрын даргын 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 65, 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 207, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29, 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 77 тоот тушаалуудыг хуулбарууд,
- Хүсэлт гаргагчийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон 1600001701 дугаартай баталгаажилтын хуудас, А070441 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 02 дугаар 14-ний 1855 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1600004013 дугаар баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 126/000963 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 126/000964 дугаар ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Тийг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, мөн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Жантекей овогт Жыгышбайн Тийг 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйн Холимог тэжээлийн цехэд уутлагчаар, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Ховд аймгийн барилгын материалын үйлдвэрийн тоосгоны заводод нормчноор, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн тээврийн удирдах газарт ногоочноор, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл манаачаар, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ж.Тийг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохоор улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ