| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00279/И |
| Дугаар | 00287 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00287
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00287 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт багийн 17-18 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, С овогт Э-ын Сийн хүсэлттэй, хариуцагч М.Цийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00279/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Иргэн Мын Ц нь С миний эзэмшлийн ХОҮ 9867 улсын дугаартай приус 11 маркийн машин Ховд аймгийн Алтай сумын нутагт Маань чулуут гэдэг газарт жолоодож явж байгаад замын хашлага төмөр мөргөж машинд их хэмжээний хохирол учруулж янзалж өгнө гэж худлаа яриж байгаад зугтаагаад алга болсон тул олж өгөхийг хүсэж байна. М овогтой Ц нь ... регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг 16-р хороо ХД 66-р байр 35 тоотод бүртгэлтэй боловч энэ хаяг дээрээ байхгүй.
Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.С нь ПГ89041603 дугаарын регистртэй, Мын Цийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ПГ89041603 дугаарын регистртэй, Мын Ц нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол хд66 байр 35 тоотод оршин суух, оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь хүсэлт гаргагч Э.Сийн ХОҮ 9867 дугаартай приус 11 маркийн машинд учруулсан хохирлыг төлөхгүй, хаягаа өөрчлөн олдохгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Э.Сийн хүсэлтийг хангаж, Мын Цыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Э.Сүх-Очирын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн, 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан Э.Сийн хүсэлттэй, ПГ89041603 регистрийн дугаартай, Мын Цыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар М.Зоригтыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Э.Сийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ