Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

2023             02             14                               2023/ШЦТ/60

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянүү,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Наранхүү,

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А, Ч.П, Ж.Б,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Д.Э, А.Т,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б, Л.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Д.А гийн А.Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн О.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Л.Энарт холбогдох 222500000***** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

              

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Т О.Б  Л.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Энар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэцэрлэгийн ар талын явган хүний замаар явж байсан хохирогч Г.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, улмаар гартаа барьж явсан арьсан цүнх, цүнхэн дотор байсан Самсунг А21 загварын гар утас, иргэний үнэмлэх, Төрийн банкны алтан виза карт, Хаан банкны виза карт, автобусны карт, Сансар сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, 8gb багтаамжтай флаш диск, бүргэд хаалганы түлхүүр 2 ширхэг, бэлэн мөнгө 46,000 төгрөг зэргийг дээрэмдэн авч, Хаан банкны виза картаас 50,000 төгрөг гарган авч хохирогч Г.Б-д нийт 707,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нар нь бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө иргэн Э.Жамбалсүрэнг тамхи өгөөгүй гэх шалтгаанаар хавсарч унагаан зүүн хөлний өвдөгний тойг ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26 дугаар байрны 3 дугаар орцны гадна 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө иргэн Э.Ж-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж саарал өнгийн куртик, айфоне 13 про макс загварын гар утас, тамхи, асаагуур зэргийг авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Энар нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэцэрлэгийн ар талын явган хүний замаар явж байсан хохирогч Г.Б-йг А.Ттүлхэж унаган гартаа барьж явсан цүнхийг нь Л.Эавч зугтаасан, улмаар цүнхэнд байсан Хаан банкны виза картаас 50,000 төгрөг авсан,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхар луу араас нь дагаж орж иргэн Э.Ж-гийн саарал өнгийн куртик, айфоне 13 про макс загварын гар утас, тамхи, асаагуур зэргийг дээрэмдэн авсан, эд зүйлийг нь авах явцдаа зүүн хөлний өвдөгний тойг ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь өсвөр насны шүүгдэгч А.Тмөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Би найз Э-ын хамт үйлчилгээний төвийн хажуу талд байхад бид хоёрын хажуу талаар хар өнгийн куртиктэй, нүдний шил сугандаа  хар өнгийн гар цүнх хавчуулсан эрэгтэй хүн орилоод өөртэйгөө яриад яваад байсан. Тэгээд манай найз Л.Эхоёулаа энэ ахыг араас нь явъя гэж хэлээд бид хоёр тухайн хүнийг дагаж яваад Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэцэрлэгийн ард явган хүний замаар явж байхад Л.Энадад хандаж чи очоод тэр ахыг унагаачих, би цүнхийг нь гараас нь авчихъя гэж хэлэхээр нь би Эрхэмбаярт яах юм бэ дэмий байх гэхэд Л.Эзүгээрээ андаа гэж хэлээд намайг ятгаад байхаар нь би очиж тэр хүний ар талаас нь татаж хойш нь унагаасан. Тэгэхэд Л.Эирж тухайн хүний цүнхийг авч зугтсан. Тухайн хүний эд зүйлийг авахаас өмнө Л.Энадтай уулзаад найз нь дотуур байранд орох гэсэн юм мөнгөний хэрэг байна гэж ярьж байсан. Тэрнээс болж тухайн хүний эд зүйлийг авсан. Түүнээс өөрөөр надад мөнгөний хэрэг гараагүй... Тухайн хүний виза картыг бид хоёр Хаан банкны төв салбарын АТМ дотор хамт орж би виза картыг уншуулж Л.Энадад иргэний үнэмлэхийг нь харж байгаад төрсөн он сарыг нь хэлж өгсөн. Тэгээд би тухайн картны үлдэгдлийг шалгаж үзэхэд 55,000 төгрөг байхаар нь 50,000 төгрөгийг гаргаж авсан. Уг 50,000 төгрөг 20,000 төгрөгийн 2ш дэвсгэрт, 10,000 төгрөгийн 1ш дэвсгэрт гарч ирсан. Би тухайн мөнгөнөөс 20,000 төгрөгийг авч үлдсэн. 30,000 төгрөгийг Л.Эавч явсан…О.Б намайг тамхи асуугаад байх гэхээр нь би тамхи асуусан гэтэл тэр ах байхгүй та нарыг юмыг би хангах ёстой юм уу гөлөг энэ тэр гээд байсан. Тэгсэн О.Б тамхи асуусан ахыг орцонд оруулж байгаад зодъё гэж хэлсэн. Тэгэхэд Л.Эбид хоёр яах гэсэн юм бэ гэж О.Бд хэлсэн боловч О.Б зүгээрээ гээд тухайн ахын араас явсан. Тэгээд Л.Эбид хоёр дагаж яваад 3 дугаар орц руу орсон. О.Б намайг тухайн ахыг хавирчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөл рүү нь хавирч цохисон боловч оноогүй хана өшиглөсөн. Тэгтэл тэр ах эргэж харахад О.Б тухайн ахтай барьцалдаад авсан. О.Б нөгөө ахын нүүр рүү гараа саваад цохиод байсан. Би тэр хоёрыг салгах гэхэд тухайн ах намайг шатны хажуу талын хананд шахаад намайг заамдсан. Тэгэхээр нь би тухайн ахын толгой руу 7-8 удаа гараараа цохисон. Синий малгай уначихсан, би малгайгаа авахад куртик байхаар нь О.Бгийн куртик гэж бодоод авсан. Тэгээд бид гурав орцноос гараад зугтаасан. Орцноос дөнгөж гарч байтал тухайн ах О.Бгийн араас тэвэрч аваад тэр хоёр эрчээрээ шатны уруу хамт унасан. Тухайн ах газарт унаад О.Бгийн дээр гарч дарж суугаад байсан болохоор нь би тухайн ахын мөр рүү жийсэн. Тэгтэл тухайн ах тэнцвэрээ алдсан. Тэр үед О.Б босож ирээд зугтаасан. Тэр ах бид нарын араас анх сууж байсан тоглоомын саад хүртэл хөөгөөд буцаад яваад өгсөн. О.Бг тухайн ах орцны үүдэнд тэвэрч унахдаа хөлөө гэмтээсэн байх гэж бодож байна. Би тухайн ахын куртикийг О.Бгийн куртиктэй андуурч авч явсан... Би Эрхэмбаярт тухайн ахын куртикийг өгтөл карманаас нь задалсан тамхи, асаагуур, Айпоне 13 промакс загварын гар утас гарч ирсэн. Тамхи асаагуурыг О.Б авсан. Би аваачиж өгье гэж хэлээд Л.Эбид 2 гэрийг нь мэдэхгүй болохоор тэр ахын байрны орцны юнивишнгийн төхөөрөмжийн хайрцаг дээр зуртик, гар утсыг тавьчихаад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43, 231-232х/

Өсвөр насны шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрхэмбаяр, А.Тбид гурав Оюут багийн 2-26 дугаар байрны ар талын сааданд сууж байтал хохирогч ах бид гуравыг янз бүрээр хэлж хараагаад байсан тэгэхээр нь бид гурав араас нь дагаж орц руу орсон. Эхлээд А.Ттэгээд би орсон араас Л.Эорж ирсэн. А.Ттэр ахын хөлийг өшиглөсөн тэгээд тэр ах А.Тг бариад авахаар нь би тавиулах гэж хохирогч ахын гэдэс рүү нь цохьсон. Тэгээд Л.Этүрүүлж гараад араас нь А.Ттэгээд би байрны орцноос гараад зугтсан. Гэтэл хохирогч ах миний араас барьж аваад эрчиндээ бид хоёр орцны шат руу унасан. Миний дээр хохирогч ах бид 2 давхаралдаад унасан юм. Тэгээд би доороос нь босоод зугтсан. Тэгээд гүйцж байхад А.Ттэр ахын куртикийг авчихсан байсан. Би буцааж өг асуудалд орно гэж хэлээд гэр лүүгээ харьсан. А.Т, Л.Эхоёр куртик, утсыг нь өгнө гээд аваад явсан. Би тамхи аваагүй... бид нарыг байр тойроод гүйхэд хохирогч ах араас хөөж байсан... ямар нэгэн байдлаар дооглохгүй, бид нарын араас зүгээр гүйж байсан. Тухайн үед А.Ттухайн хүний араас очъё гэхээр бид Л.Эбид хоёр А.Тг дагаж нөгөө ах дээр очсон... Тухайн хүний эд зүйлийг авч явъя гэж бодоогүй... А.Ткуртик, гар утас барьчихсан гүйж байсан... Тэгээд куртик утсыг чинийх биш юм уу гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 226х/,

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Эмөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: Манай найз А.Тбид хоёр Орос цэцэрлэгийн хажуу талд явж байхад А.Тнадад юм хэлэлгүйгээр урд явж байсан хүн рүү гүйж очоод мөрнөөс нь барьж байгаад хавсарч унагаасан. Тэгэхээр нь би араас нь А.Тдээр очиход газарт хар өнгийн зүйл байхаар нь би А.Тгийн гар утас байна гэж бодоод аваад явсан. Түүнээс дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Тухайн үед харанхуй байсан болохоор газарт байсан жижиг хар өнгийн зүйлийг А.Тгийн гар утас гэж бодож авч явсан... Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 3-8 дугаар байрны зүүн талаасаа 2 дахь орцны урд ирж А.Тнадаас юун цүнх барьчихсан юм гэж хэлэхээр нь чинийх биш юм уу гэж асуухад биш гэсэн. А.Ттухайн цүнхийг авч онгойлгож үзэхэд гар утас, виза карт, бичиг баримт зэрэг эд зүйл байсан. Тэгээд бид хоёр буцаж тухайн газарт очиход тэр эрэгтэй хүн байхгүй байсан. Тэгээд Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах урт цагааны төрийн банкны АТМ очиж А.Ткартыг хийж иргэний үнэмлэхийн он сар өдрийг хийхэд код тайлагдсан. Тэгээд мөнгө авах гэтэл болохгүй байхаар нь Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Төв Хаан банкны АТМ орж А.Ткартыг хийж үлдэгдлийг шалгахад 55,000 төгрөг байхаар нь авсан. А.Т50,000 төгрөгийг авч, би Самсунг А12 загварыг гар утсыг би авсан. Хаан банкны автобусны буудлын урд талаас салахдаа цүнхийг би авч Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 9 давхрын ойролцоо явж байгаад хогийн пункер руу шидсэн. Гэртээ тэгээд гэртээ очсон...А12 загварын гар утсыг нэг эрэгтэй, эмэгтэй, охин гурав надаас 200,000 төгрөгөөр худалдаж авсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53, 55х/,

 

Гэрч Л.Эмөрдөн шалгах ажиллагаанд: ...2-26 дугаар байрны ар талын уулзвар дээр хар куртиктэй ах явж байсан юм. Тэр үед О.Б, А.Тг тэр ахаас тамхи аваад ир гээд явуулсан чинь тухайн ах тамхи өгөөгүй. А.Ттэй хэрэлдээд байсан. Тэр үед О.Б бид хоёр 2-26 дугаар байрны ар талын сааданд сууж байсан. Тэгээд А.Ттэр ахыг үлдээгээд бид хоёр дээр хүрээд ирсэн. Бид гурвыг тухайн сааданд сууж байтал, тэр ах бид гурвын хажуугаар гарч байхдаа гурван шээс минь ална шүү, гөлөг минь гэж хараагаад байсан юм. Тэгээд тухайн ах 2-26 дугаар байрны буланг эргэж байхдаа гурван гөлөг минь хүрээд ир гээд байсан. Тэр үед О.Б орцонд оруулж байгаад зодчихъё гээд байсан ба би согтуу хүний үгээр үг хийгээд яах вэ гэтэл О.Б түрүүлээд араас нь яваад өгсөн юм. Тиймээс А.Тбид хоёр араас нь явсан. Тухайн ахыг орц руу орж байх үед О.Б А.Тг араас нь хавираад унагаачих гэхэд А.Ттухайн ахын араас нь өшиглөх гэж байгаад хана өшиглөсөн. Тэгээд тухайн ах бид гурвыг араас нь ирж байгаад мэдсэн. Тэр ах эргэж хараад нааш ир үзье гэхэд А.Тхамгийн ард явсан над руу эргээд хүрээд ирсэн. О.Б түрүүлж очоод тухайн ахтай барьцалдаж аваад орцны шат руу түлхэлцээд явсан. А.ТО.Б болон тухайн ах хоёрыг салгах гээд очтол тухайн ах хоёуланг нь бариад авсан. Тэгээд би тухайн ах дээр очоод нөгөө хоёрыг салгаж аваад орцноос гарах гээд гүйсэн. О.Бг ард явж байхад нөгөө ах орцны гадна барьж аваад шатнаас унасан. Тэгээд О.Бг дараад хэвтээд байсан. Тэр үед А.Тбид хоёр нөгөө ахтай хэрэлдсэн. А.Ттухайн ахыг өшиглөх гэтэл нөгөө ах О.Бгийн дээрээс өндийсөн. Тэгээд бид гурав 2-10 дугаар байр руу зугтаасан. Зугтаах гэж байхдаа А.ТО.Бгийн куртикийг андуурч аваад зугтсан байсан... Тухайн куртикны халаасанд гар утас болон тамхи, асаагуур байсан. Тамхи, асаагуурийг О.Б аваад гэр рүүгээ явсан. Тухайн ахын куртикийг аваачиж өгөх гээд явахад тухайн ах байгаагүй. Гэрийг нь мэдэхгүй болохоор 2-26 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхарын юнивишний хар төхөөрөмжин дээр куртик, куртикний зүүн талын халаасанд нь утсыг нь хийсэн. Тэгээд бид хоёр А.Тгийнд очиж хоносон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148х/,

 

- Хохирогч Г.Баярмагнайгаас Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол хавсаргасан дансны хуулга, /1хх-ийн 8-9х/,

 

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэцэрлэгийн ар талын явган хүний замаар явж байсан чинь араас 3 үл таних эрэгтэй хүн ирж намайг газар түлхэж унагаж зүүн гартаа гар цүнх барьж явж байсан чинь булаан авч зугтаж 2 залуу нь 3-11 дүгээр байр руу чиглэн гүйсэн. Нэг залуу нь салаад 3-8 дугаар байр чиглэн гүйж алга болсон. Тэгээд миний матрын арьсан цүнхэн дотор иргэний үнэмлэх Самсунг А-21 маркийн гар утас, Төрийн банкны алтан виза карт, Хаан банкны карт, сансар төвийн хөргөлтийн карт, автобусны карт, гэрийн түлхүүр бэлэн мөнгө 46,000 төгрөг, зэрэг эд зүйл алга болсон. Мөн хаан банкны 5090494687 дугаартай данснаас 50,000 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 23 цаг 53 минутанд зарлага гарсан байсан. Мөн миний 88338537 дугаараас 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг 53 минутын орчимд 88336005 юнител дугаар руу 4000 нэгж шилжүүлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Араас 3 залуу ирж газар унагаж цүнх булааж зугтсан болохоор би царайг нь харж амжаагүй мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал 23 цаг 30 минутын орчимд болохоор хувцас царай төрөхийг нь харж чадаагүй... Надад учирсан 707,000 төгрөгний хохирлыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15, 18х/,

 

- Гэрч А.Д-д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би Орхон аймгаас гар утас ахаараа үзүүлсэн юм. Тэгээд Эрдэнэт гар утасны зар фейсбүүк групп дээр Самсунг А-12 маркийн гар утас зарна гэсэн зар байхаар нь “Hi Llaa” гэсэн хүнтэй чат бичиж гар утсыг нь авахаар болж ах Батцоожийг гар утас авхуулах гэж Орхон аймаг Баян-Өндөр сум Хабитатад хүрч ирээд авчих гэж хэлсэн юм. Тэгээд манай ах тухайн хүнтэй холбогдож Самсунг А-12 маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр авсан юм. Тэгээд би тухайн үед гэртээ Булган аймаг Баян-Агт суманд байсан юм. Тэгээд би тухайн гар утсан дээр “play store” апп татаж байгаад unitel апп татсан чинь уншиж байгаад 88338537 гэсэн дугаартай хэрэглэгчийн бүртгэл гарч ирээд 20,000 нэгжтэй байхаар нь 2000 нэгж 2 удаа өөрийн утас руу шилжүүлсэн нийт 4,000 нэгж авсан юм... Одоо тухайн гар утас нь Булган аймагт Баян-Агт сум Улаан хошуу гэх газарт манай эхнэр тухайн гар утсыг ашиглаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22х/,

 

- “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/4971 дугаартай: “... цүнх, алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 611,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 27-30х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 120-121х/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 122-129х/,

 

-  Хохирогч Э.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн үед би орцруугаа орж явахад гадаа тамхи асуусан 3 залуу араас орц руу орж ирээд нэг нь намайг ардаас хөл рүү маань өшиглөсөн нэг залуу нь нэмэгдэж 2 залуу нь намайг зодсон. Нэг залуу нь намайг огт зодоогүй. Тэгээд нөгөө 3 залууг гараад зугтаах гэхээр нь би нэгийг нь араас нь хөөж барьж аваад куртикнээс нь татсан тэгтэл буцаж нөгөө 3 залуугийн хоёр нь намайг дахиж зодоод куртикийг маань тайлж аваад зугтаахаар нь би араас нь хөөсөн орцны үүдэнд нэг залуу нь араас хөөж барьж аваад зугтаахаар нь би араас нь ойрхон зайд хөөхөд хөл маань гишгэж болохгүй болчихсон байсан тэгээд би хөлөө гэмтсэн гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “...хохирогч Э.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1,424,100 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 140х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №871 дугаартай “...1. Э.Ж-ийн биед зүүн хөлийн өвдөгний тойг ясны далд хугарал, зүүн хөлийн өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна.

4. Зүүн хөлийн өвдөгний тойг ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, Зүүн хөлийн өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 156-157х/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-ОРХ/5211 дугаартай: “ ... алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 2,900,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 164-167х/,

 

- Э.Ж-ийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 174-191х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б, Л.Энарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Энар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэцэрлэгийн ар талын явган хүний замаар явж байсан хохирогч Г.Баярмагнайгийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, улмаар гартаа барьж явсан арьсан цүнх, цүнхэн дотор байсан Самсунг А21 загварын гар утас, иргэний үнэмлэх, Төрийн банкны алтан виза карт, Хаан банкны виза карт, автобусны карт, Сансар сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, 8gb багтаамжтай флаш диск, бүргэд хаалганы түлхүүр 2 ширхэг, бэлэн мөнгө 46,000 төгрөг зэргийг дээрэмдэн авч, Хаан банкны виза картаас 50,000 төгрөг гарган авч хохирогч Г.Б-д нийт 707,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нар нь бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө иргэн Э.Жамбалсүрэнг тамхи өгөөгүй гэх шалтгаанаар хавсарч унагаан зүүн хөлний өвдөгний тойг ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26 дугаар байрны 3 дугаар орцны гадна 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө иргэн Э.Ж-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж саарал өнгийн куртик, айфоне 13 про макс загварын гар утас, тамхи, асаагуур зэргийг авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Агийн А.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг,

өсвөр насны шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг,

өсвөр насны шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох гэсэн дүгнэлтийг гаргасан,

 

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нь “...А.Тнь Л.Э-тай бүлэглэн Г.Б-йн эд хөрөнгийг дээрэмдсэн, О.Бтэй бүлэглэн Э.Ж-ийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн хувьд маргаагүй, харин О.Бтэй бүлэглэж Э.Жамбалсүрэнгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй хэрэгсэхгүй болгох...” гэсэн,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эр “...Л.Э-рын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн,  

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т “...О.Бг Э.Ж-ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн хувьд маргаагүй, харин Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй хэрэгсэхгүй болгох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өсвөр насны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон

-хохирогч Г.Б-н: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэцэрлэгийн ард талийн явган хүний замаар явж байсан чинь араас 3 үл таних эрэгтэй хүн ирж намаг газар түлхэж унагаж зүүн гартаа гар цүнх барьж явж байсан чинь булаан авч зугтаж 2 залуу нь 3-11 дүгээр байр руу чиглэн гүйсэн. Нэг залуу нь салаад 3-8 дугаар байр чиглэн гүйж алга болсон. Тэгээд миний матрын арьсан цүнхэн дотор иргэний үнэмлэх Самсунг А-21 маркийн гар утас, Төрийн банкны алтан виза карт, Хаан банкны карт, сансар төвийн хөргөлтийн карт, автобусны карт, гэрийн түлхүүр бэлэн мөнгө 46,000 төгрөг, зэрэг эд зүйл алга болсон. Мөн хаан банкны 5090494687 дугаартай данснаас 50,000 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 23 цаг 53 минутанд зарлага гарсан байсан. Мөн миний 88338537 дугаараас 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг 53 минутын орчимд 88336005 юнител дугаар руу 4000 нэгж шилжүүлсэн байсан...” гэсэн,

гэрч А.Д-дын “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би Орхон аймгаас гар утас ахаараа үзүүлсэн юм. Тэгээд Эрдэнэт гар утасны зар фейсбүүк групп дээр Самсунг А-12 маркийн гар утас зарна гэсэн зар байхаар нь “Hi Llaa” гэсэн хүнтэй чат бичиж гар утсыг нь авахаар болж ах Батцоожийг гар утас авхуулах гэж Орхон аймаг Баян-Өндөр сум Хабитатд хүрч ирээд авчих гэж хэлсэн юм. Тэгээд манай ах тухайн хүнтэй холбогдож Самсунг А-12 маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр авсан юм...” гэсэн,

хохирогч Э.Ж*ийн “...Тухайн үед би орцруугаа орж явахад гадаа тамхи асуусан 3 залуу араас орц руу орж ирээд нэг нь намайг ардаас хөл рүү маань өшиглөсөн нэг залуу нь нэмэгдэж 2 залуу нь намайг зодсон. Нэг залуу нь намайг огт зодоогүй. Тэгээд нөгөө 3 залууг гараад зугтаах гэхээр нь би нэгийг нь араас нь хөөж барьж аваад куртикнээс нь татсан тэгтэл буцаж нөгөө 3 залуугийн хоёр нь намайг дахиж зодоод куртикийг маань тайлж аваад зугтаахаар нь би араас нь хөөсөн орцны үүдэнд нэг залуу нь араас хөөж барьж аваад зугтаахаар нь би араас нь ойрхон зайд хөөхөд хөл маань гишгэж болохгүй болчихсон байсан тэгээд би хөлөө гэмтсэн гэдгийг мэдсэн...” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Ц.Л-ийн “...хохирогч Э.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1,424,100 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №871 дугаартай дүгнэлт, хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/4971 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-ОРХ/5211 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, өсвөр насны А.Т, О.Б, Л.Энарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Энар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Г.Ба-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, Г.Баярмагнайд нийт 707,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нар нь бүлэглэн Э.Ж-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нар нь Э.Ж-ийн эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүний зүүн хөлний өвдөгний тойг ясны далд хугарал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг тус тус хангасан, өсвөр насны шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Өмгөөлөгч А.Т “...О.Б нь А.Ттэй бүлэглэж Э.Ж-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй...” гэж,

Өмгөөлөгч О.С “...О.А.Тнь О.Бтэй бүлэглэж Э.Ж-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй эргэлзээтэй...” гэж тус тус мэтгэлзсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар О.Б, О.А.Тнар нь хохирогч Э.Ж-ийн араас дагаж орцонд нь орсон, О.Б, О.А.Тнар хохирогчийн биед халдсан, О.А.Тхохирогчийн куртикийг нь аваад зугтсан, зугтахад нь хохирогч араас нь хөөж О.Бг барьж авч шатны уруу хохирогч болон шүүгдэгч О.Б нар унасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтаас дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Э, О.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, О.Б, А.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Энарын хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогч Г.Б-йд учирсан 707,700 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч Г.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогч Э.Ж нь 3,218,120 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Лхамсүрэн 1,424,100 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг нэхэмжлэлүүдийг хангаж, өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нарын хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүү гаргуулах үндэслэлтэй байна. Өсвөр насны шүүгдэгч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь хохирогч Э.Ж-д 1,000,000 төгрөгийг төлсөн тул түүнээс 609,060 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ж-д, 712,050 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банкин дахь 100900020080 тоот дансанд, өсвөр насны шүүгдэгч А.Тгийн хууль ёсны төлөөлөгч Д.Агаас 1,609,060 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ж-д, 712,050 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банкин дахь 10090002**** тоот дансанд тус тус олгож, хохирогч Э.Ж-ийн хөл нь бүрэн эдгээгүй, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байх тул хохирогч Э.Жамбалсүрэнг уг гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тд ял оногдуулахыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч О.Б-Д ял оногдуулахыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Э-ыг ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэсэн санал гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

     Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Э, О.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

өсвөр насны шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

өсвөр насны шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, тус бүр оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, О.Бд оногдуулсан 1 жил 3 сарын хугаагаар хорих ял, Л.Эрхэмбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Э О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Э О.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, О.Б, Л.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Э-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

өсвөр насны шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

         өсвөр насны шүүгдэгч А.Т- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

        

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, О.Бд оногдуулсан 1 жил 3 сарын хугаагаар хорих ял, Л.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, О.Б-д оногдуулсан 1 жил 3 сарын хугаагаар хорих ял, Л.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг өсвөр насны шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялын хугацаагаар тус тус хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Э, О.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Э, О.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Л.Э-ын хууль ёсны төлөөлөгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тгийн хууль ёсны төлөөлөгч Д.Агаас 1,609,060 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ж-д, 712,050 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 10090002*** тоот дансанд, өсвөр насны шүүгдэгч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баас 609,060 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ж-д  712,050 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Т, Л.Эр, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ