| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00200/И |
| Дугаар | 00290 |
| Огноо | 2019-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00290
| 2019 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2019/00290 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багт оршин суух, .. дугаарын регистртэй, А овогтой М-ын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 153/2019/00200/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Авгас овогт Мягмаржавын Б нь 1963 оны 12 дугаар сарын 17-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1971 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1973 онд сургуулиас гарсан.
М.Б нь сургуулиас гараад аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1977 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад илгээлтийн эзэн болж, өөрийн аав Д.Мягмаржавын суурьт туслах малчнаар ажиллаж хөдөлмөр өдрийн хөлс авч эхэлсэн.
М.Б нь мал маллаж байгаад 1983 оны 06 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, ардын армийн 132 дугаар ангид алба хааж 1986 оны 06 сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бриагадад 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан байна. 1988 онд Окоогийн Цэвээндуламтай гэр бүл болсон. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн бичиг баримт шатсаны улмаас холбогдох баримтууд Ховд аймгийн Архивын тасагт ирээгүй байдаг юм байна.
Авгас овогт Мягмаржавын Бг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1977 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллажбайсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Жамсранжав нь 1978 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1835 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат бригадын 1977, 1978 онуудын мал тооллогын картуудын хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1461988 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1611000453 дугаартай ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас,
- М.Б, О.Цэвээндулам нарын 36/002114 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Г.Долгорсүрэнгийн ... “М.Б нь 1971 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн орж, 1973 онд сургуулиас гарсан. М.Б нь 16 насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдлийнхээ Чацарганат бригадад малчнаар ажилд ороод нэгдэл тартал мал малласан. М.Б нь 1988 онд О.Цэвээндуламтай гэр бүл болсон... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Н.Батчулууны ... “М.Б нь 1971 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид ороод 2, 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Тэр үед 16 насанд хүрэхэд нэгдлээс мал өгдөг байсан. Энэ жамаар М.Б нь 16 насанд хүрээд аав ээжийн хамтаар Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан. М.Б нь 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Нададтай нэг онд цэргийн алба хаасан. Уг нь надаас 2 насаар ах юм. Яагаад хоёр жил өнжсөнг нь мэдэхгүй байна. Зүүнбаянд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдлийнхээ Чацарганат бригадад малчнаар 1989 он хүртэл ажилласан. Бг нэгдэлд ажиллаж эхлэхэд ах, эгч нар нь бүгд тусдаа гарчихсан, зөвхөн Баатасүрэн аав, ээж хоёртойгоо хамт байдаг байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Бг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Авгас овогт Мягмаржавын Бг 1978 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Чацарганат бригадад малчнааражиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ