Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр,

Улсын яллагч: Б.Эрхэмбаатар,

Хохирогч: А.Г , Б.Т , Д.Д ,

Хохирогч: Т.М /цахимаар/, Т.Ш /цахимаар/,

Гэрч: П.Ж , А.Д ,

Шүүгдэгч: Ө.Ч , түүний өмгөөлөгч Р.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..... аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ө-ийн Ө.Ч-д холбогдох  2226003480304 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ө.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Д ын өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “..... ” нэртэй газарт бэлчээрт байсан хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Ш-ын 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Т ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ө.Ч  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 1 дүгээр сард ..................рүү оторт явсан. Би үхрээ гаднаасаа тоолоод гарсан. Би хүний үхэр туугаагүй. ...............голд үхэр үхсэн байсан. Холилдчихсон байсан. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Үхэр бол их үхсэн байсан. Гурван портероор зөөж хаясан. Авгай настай хүний үхэр авсан байна гэсэн. Би аваагүй төлөөд өгчихье гэсэн. Би авсан юм юу ч байхгүй. 4 сард хойшоогоо үхэр буцсан. ...............голд үхэр үлдээгээд бор үнээ үлдээсэн. Би Г гуайг ирэхээр хэлсэн. Бор үнээ л байна. Бусдыг нь танихгүй гэж хэлсэн. Г гуай шөнө ирээд л аваад явчихсан. Би бусад үхрийг нь тууж явсан юм байхгүй. Хайрхан....... аас отор ...............голд их байсан. Тарагтаас ч отор их байсан гэв.

 

Хохирогч А.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би 2 дүү нарынхаа хэдэн үхрийг хардаг байсан юм. Хэдэн үхрээ бага нуруунаас гаргаж ирээд ..... эд гаргасан байсан. Шуурга тавиад хаа нэг эргэчихдэг байсан. 30 гаран үхэр алдсан. Би их явсан. Аргаа бартал явсан даа. Хойшоо ..............., ..............., ...............нуруу, цаашаагаа ...............аймгийн ...............сум хүртэл яваад хойшоо ..............., ..............., нам, ..............., ...............гэж яваад сүүлдээ олохгүй. Мөнхбаяр танай үхэр Ө.Ч аа ахын үхэрт байсан даа гэсэн. Та тийшээ явж үхрээ эрэхгүй, шал дэмий биеэ зовоож, бензин масло үрж явлаа гэсэн. Тэгээд Ө.Ч ынд очиход 3 үнээ тугалсан байсан. Тугалаа уячихсан байсан. Би Ө.Ч аагаас сурагласан чинь хэлж өгөөгүй. Би тэгээд ...............голоор үер дундуур хүүхэдтэйгээ мотоцикльтойгоо явж байгаад  ойчсон. Тэгээд мотоцикль нь асдаггүй. Тэгээд явж зууртаа үхэр болгон үзэж явсан. Цаашаа ...............даваад модон дотор үхэр байсан. Тэр үхрийг явган тууж ирээд явж байсан чинь миний үхэр байсан. Хүзүүвч нь сул 3 үнээ нь мөөрөөд л яваад байсан. Тэгэхээр нь бүх үхрийг тууж айлын гадаа ирсэн. Нэр усыг нь ч асуугаагүй. Миний үхэр байна гэсэн чинь дээд хөмөгт 6 сард ирж буусан нэг айл байгаа. Хочийг нь ....... гэдэг юм. Энэ айл нилээн их үхэртэй, нэг явж ...............голоос үхэр тууж ирсэн байх гэсэн. Нэрийг нь П................ гэдэг юм, энэ айл үхрийг харж хариулж байгаа юм биш үү? өвгөн гэж хэлсэн. Тэгээд П................гийнд яваад очсон чинь 2 хүүхэд байсан. Оройхон болсон байсан. Тугал чинь хаана байдаг вэ? гэсэн чинь тугал мөөрөөд хүрээд ирсэн. Хүүхдээс нь асуусан. Чи энэ үнээний тугалыг заагаад өг гэсэн чинь энэ гуя шаазгай, хар шаазгай үнээг Ө.Ч  ах манайд бэлгэнд өгсөн юм гэсэн. Өөр үнээг би мэдэхгүй гэсэн. Аав, ээж хоёр нь хаачихсан бэ гэхэд аав ээж 2 буурай аавынх руу явсан гэсэн. Тэгээд байгаад байсан. Шөнө авгайтайгаа хоёулаа ирсэн. Би Ж гээс асуусан. Миний үхрүүд хаана байгаа вэ? гэж асуусан. Би тэр хэдэн үхрээ орхичхоод цаашаа .................. ...............н наад талын Өнтийн даваа хүртэл явж байтал бензин дуусаад буцаж П................гийнд ирж хоносон. Би дүү нартаа манай үхэр байна гэж хэлэхэд орхи одоо ир гэсэн. Тэгээд П................гийнд олсон үхрээ орхичхоод хүрээд ирсэн гэв.

 

Хохирогч Б.Т  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. А.Г  гуай манай хүргэн ах байгаа юм. Манай хэдэн үхрийг малладаг. Тэр жил 2018 онд зудгүй байсан. Би сумандаа байдаг. Арай суурин байдаг болохоор мотоциклиор үхрээ нааш цааш нь бөөгнүүлдэг. Тэгсэн чинь Г ах үхэр гайгүй бөөн байна уу? гэсэн чинь үхрээ алдчихсан байсан. Манай дүү Т  гээд байгаа энэ хоёр үхрээ зогсоо зайгүй сар гаран эрсэн. Овоо ч явсан. Тэгсэн чинь л үхрээ олчихлоо л гэсэн. Тэгээд л тэр айлаас үхрээ авсан шүү дээ. Үхрээ алдчихаад гомдолтой л байна. 1 тугалтай үнээ, 1 сувай үнээг буцааж авсан. Цагдаад хэлэхэд энэ хүмүүсийг баривчилаад аваад явсан. Тэгэхэд цагдаад энэ хүн идэшнээр төлөөд өгнө гээд цагдаагийн нүүрэн дээр тэгээд байсан. Дараа нь намайг цагдаа очоод уулзчихгүй юу гэхээр энэ хүн дээр очсон чинь гэртээ очоод хаан болчихсон байсан. Тэгээд хаячихсан. Энэ хүнд их юм байгаа. Оторт 1 сард яваад хөөгдсөн. Хулгайч ирлээ гээд тэр хавийн хүмүүс шөнөд нь хөөгөөд явуулсан гэж хүмүүс яриад байгаа. Энэ хүний дүү Болд гэж ченж хүн байгаа. Тэр хавар 3 дахиж чиргүүлтэй том тэргээр үхэр ачсан. Манайхны үхэр алддаг хавар. Уянгын хүмүүс мэдэж байгаа.  2017 онд манай нэг дүү хэдэн үхэртэй юм. Нэг үхрээ алдсан байсан. Тэгсэн чинь энэ хүн гэрийнхээ гадаа аваачаад тушаад баглаад хаячихсан байсан. Гомдолтой байна. Хохирол төлбөр барагдуулчихвал өөр ч юу байхав дээ. Энэ хүний эхнэртэй төрөл гээд байгаа юм. Эхнэрийн ах нь Г ахынд согтуу орж ирээд  үхрээ олчихвол тогоо нэрэх үү? гэж даапаалсан байсан гэв.

 

Хохирогч Д.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би 2017 оны 12 дугаар сарын 30-нд үхрээ бөөгнүүлээд ирсэн. Улаан эргийн гармаас гардаггүй, шуурга тавих гээд тэнгэр жоохон муухай болохоор нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “....... ” гэдэг газар луу үхрээ шахчихаад ирсэн. Тэгээд шуурга тавьж 2 өдөр Улаан эргийн гол руу орчихсон байсан үхрийг 3 мотоцикльтой хүн хөөгөөд явсан гэж сураг дуулдаг юм. Тэгээд тэр хавиараа хайгаад сураг дуулахаасаа өмнө нилээн явсан. Үхрээ хайж 2, 3 сар болсон. Харин 3 мотоцикльтой хүн хөөгөөд явсан гэхээр нь хүнийг нь олоогүй. Би машинтай очсон. Мотоциклиор хүүхдүүд очсон.  Тэгэхэд энэ хүн мэдэхгүй. Манай үхрээс шүүхгүй юу л гэдэг. Очоод л үздэг байдаггүй. Тэгээд 8 сард тэр Т  гэдэг манай хүргэн ....... гэдэг ах би зураг аваад ирлээ гэсэн. Танай үхэр энэ дотор байна уу? гэсэн. Би үхрээ эрж яваа гэсэн. Тэгээд үзсэн чинь манай хэдэн үхэр байсан. Хаанаас олсон юм бэ? гээд асуусан чинь эрсээр байгаад тэр ....... гэдэг айлд очих гэж цасанд ойчин барин нилээн зүдэрч явж үхрээ үзэх гээд очиход байсан гэсэн. Тэрний сургаар хэдэн үхрийг нь тавьчихсан юм уу? хаашаа юм туучихсан байсан. Алдсан 24 тооны үхрээс 5 үхэр нь нутагтаа ирсэн. Тэгээд л хаанаас ирэв гээд л байсан. Тэр айлд нь очсон чинь Д.Ч  ах манайхыг харж байгаарай гэсэн юм. Зарим үхэр нь ч үрэгдсэн гэсэн. Та нар тэр Д.Ч  гэдэг хүн дээр оч гэсэн. Тэгээд энэ хүн дээр очиж нилээн л асууж лавласан гэсэн. Авгай нь хамаатан юм болохоороо нөгөө Д.Д  гуайн үхрийг хулгай хийчихсэн байна. Муу ядарсан юм, бүл муутай хүний үхрийг хулгай хийгээд байх даа яахав дээ чи, чадалтай хүмүүсийн үхрийг хулгай хийхгүй гээд ханиа аашилж зандарсан. Би үхрийг чинь төлөөд өгье, авсан нь үнэн, би Улаан эргийн голоос туугаад явсан гэж энэ хүн чинь өөрөө хариулсан. Өөрөө 3 мотоцикльтой хүн туусан гэсэн. Харин энэ хүн өөрөө үхрийг төлж өгсөн. Харин тугалыг нь, буцаж ирсэн 5 тооны үхрээ оролцуулаагүй. 14 тооны үхэр өгсөн. 3 тугалтай үнээ ирсэн. Бид нар нилээн л явсан даа. Бензин маслын үнэ өгөлгүй яахав гээд 50.000 төгрөг өгсөн. Хүний санаагаараа өгч байгаа юмыг авалгүй яахав гээд би авсан. Нөгөө эрж явсан хүнд 30.000 төгрөг өгсөн. Намайг өөрөө ирж аваарай гэсэн. Би хүргэн ....... гэдэг хүнтэй очиж авсан. Тэр ....... гэдэг нь нилээн өгөхгүй гүрийсэн, хэлэхгүй байсан гэсэн. Манай хүргэн гэдэг хүнд тэр ....... гэдэг хүн би бөө шүү, зөн билгийн тулааны хүн гэж хэлж, хэл ам хийж манайх үхрээ олж авсан даа. Би энэ хүнд гомдож, надад юм өгсөнгүй гэх юм байхгүй. Хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Т.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би өмнө нь хөдөө байсан. Малчин хүн байгаа. Амьдралын эрхээр сумын төв рүү орж ажил амьдрал гээд явж байхдаа хэдэн үхрээ А.Г  ахынд тавьчихсан байсан. Түүнээсээ хэдэн үхрээ борлуулж ганц үнээ үлдсэн байсан юм. Хавар би очихдоо манай ганц үнээ юу болж байна гэж асуусан. Тугалахгүй бол идчихнээ гэсэн чинь танай үнээ чинь эртүү хээлтэй юм билээ гэсэн. Би ахиад 5 сарын эхээр асуусан юм. Танай үнээ чинь тугалсан шаазгай тугал гарсан байна лээ гэсэн. Үхэр ..... эд байгаа гэсэн. Би Цагаан хаданд ажил хийж байсан юм. Дараа нь Г ах бөөн үхрээ алдчихсан гэсэн. Тэр жил 2018 онд мал үхээгүй. Би өнчин бяруу үхрээ онд оруулсан. Манай хавиар ногоотой, манай үхэр ийш тийшээ яваад байхаар үхэр биш. Хамгийн ойрдоо  .....  рүү жимсний тийшээ л гарч байсан. Хайрхан....... аас ..... аймаг 70 км байгаа. ..... аймгаас ...............гол хэдэн км билээ. Үхэр 100-д км тэнэж ...............гол орно гэж байхгүй. Тэгэхээр ойлгомжтой. Д.Д ын үхэр ч гэсэн хаа байсан ...............гол руу гэнэтхэн явна гэж байхгүй. Надад 2 үхрээ алдсан ний нуугүй хэлэхэд хэцүү байна. Одоо наад хүмүүс чинь төлөөд өгнө л гэж байна. Яс юман дээр Т ийн 2018 онд алдсан 9 үхрийг одоо тугалуулсан бол 30 болох байсан ч юм билүү. Бид мэдэхгүй шүү дээ. Миний 2 үхэр охин тугалтай байсан. Хэд хэд болчихсон байх ёстой. Хоёрдугаарт яагаад наад хүнийг чинь нотлоод байна гэвэл хүний тугалтай болон тугалах гэж байгаа үхрүүдийг идшэнд борлуулж болохгүй. Тийм үхэр нь айлд байгаад яагаад сувай шүдлэн эр үхэр нь алга болчихдог юм бэ? Хэдэн үнээ нь үлдсэн байхад сувай суварга нь айлд тавьчихдаг юм бэ? Хэргийн материалтай танилцаж байхад П................ гэдэг айл 50 хэдэн эр үхрүүд мал эмнэлгийн тарилганд оруулсан байна лээ. Тоо нь 12, 13 гээд зөрсөн байсан. Нотлох баримт нь ийм тодорхой байхгүй юу? Наад хүнийг чинь айлд туугаад аваад өгчихсөн байна гэдгийг хүүхэд нь хүртэл хэлээд байхад айл саахалтын хүмүүс нь хүртэл Ө.Ч  авчирч өгсөн гэдгийг хэлж байгаа. Хэргийн материалтай танилцаж байхад мэдүүлэг өгсөн бүх хүмүүс л наад хоёр чинь хулгай ч гэсэн. Хулгай хийж байсан. Үхэр төхөөрч байсан. Г гийн үхрийг хэдэн сарын хэдэнд ч гэсэн байлаа, соёолон эр үхэр төхөөрч байсан гэдэг. Хүний эр үхрийг нядалсан гэдэг  нь нотлох баримтаар тодорхой шахуу байсан шүү дээ. Г гийн үхэр мөн байх гэдгийг ....... хэлсэн байна. Хөхөөтэйгээ наад хүмүүс чинь бараг ах дүү хүмүүс байна лээ. Б.Т ийн хэлээд байгаа тэр Начинбаатар гэдэг хүний аав нь Жуг гэж малын хулгайч хүн байсан. Би наадахыг чинь бүлэг хулгай гэж бодож байна. Цаашаа Архангай ч юм уу хаашаа ч юм дамжуулдаг байсан. Удаа дараагийн үйлдэл яваад байна. Манайх өмнө нь 20, 30 үхрээ алдаж байсан. Бид хэд ажил хийгээд цагаан хад энэ тэр гээд явчихдаг. Байхаасаа байхгүй нь их байдаг. Манай А.Г  ах зайлуул мотоцикль ч унаж чадахгүй, чөдөрийн ганц морьтой тийм л хүн байгаа. Д.Д  болохоор хүн бүл муутай, эр нөхөр байхгүй, ийм хүмүүсийг элэг барьж малыг нь туугаад байгаа. Би хохирлоо бүрэн бүтэн барагдуулна гэж бодож байна. Одоохондоо гомдолтой байна. Энэ хүмүүсийн хохирлыг барагдуулчихвал зүгээр байна. Би энэ жил 3.000.000 төгрөгөөр 2 үхэр авч идлээ. Миний 2 үхэр байсан бол хэд ч болох байсан билээ. Одоо юмны үнэ ямар байгаа билээ гэв.

 

Хохирогч Т.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Миний ярих гээд байгаа зүйлийг манай ах хэлчихлээ. 2018 онд дажгүй сайхан жил байсан. Хавар нь сайхан байсан. Зун болчихсон. Манайхны мал Уянгын хил давж ч үзээгүй мал байгаа. Би наад хүнээс чинь өмнө нь өчнөөн олон асуухад үгүй гэж хэлж байсан. Хүн чинь бас сэжиглэнэ шүү дээ. Зэлэн дээрээс үхэр авсан байсан. Түүнийг ....... руу давуулчихсан байсан. Сувай үхэр нь байхгүй. Дандаа тугалтай, хээлтэй үнээнүүд нь үлдсэн байсан. Тэр бол ойлгомжтой. Наад хүний чинь дүү нь махны ченж залуу байгаа. Энэ хүнээс гарцаагүй юм билээ. Ойлгомжтой гэв.

 

Гэрч А.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хохирогч А.Г , Д.Д , Б.Т , Т.Ша, Т.М нарыг танина. Аль аль нь надтай садан. Би А.Г  гуайтай садангүй. Манайхан Дархан гэдэг айлын удам угсаа байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ө.Ч  нь гэртээ байсан. Манайх 01 дүгээр сарын 05-ны өдөр оторт гарсан. Бусдын үхэр ер нь байгаагүй. Манайх өөрийнхөө үхрийг хоньтойгоо хамт хариулж байгаад оторт явсан. Манайх оторт явна гэж байсан болохоор тоог нь авдаг байсан. Манай үхрүүд ерөнхийдөө Хүүшийн даваагаар байсан. Гэрийнхээ урдуур ойрхон байдаг байсан. Манайх .............  гэдэг газар байсан. Хохирогч Д.Д ын 24 тооны үхэр алдагдсан гэх ..... сумын 2 дугаар багийн “....... ” гэх газраас .............  гэдэг газар нь 10 гаран кмын зайтай. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр алдсан үхэр 10 гаран км яваад манай үхэртэй нийлэх боломж байхгүй гэж бодож байна. Д.Д  үхрээ манайд сураглаж  нэг ирсэн. Би Ч ыг аашилсан нь үнэн. Намар өөрснөө үхрээ сураад ирсэн. Танай хүн Ө.Ч  хулгайлсан байна гэсэн. Тэгэхээр нь би манай ээжтэй хамаатан, ядарсан ядмаг хүн байгаа юм. Чи хулгайлсан юм бол төлж өг. Чи авсан юм байгаа биз гээд би хашхичсан юм. Би авсан үгүйг нь мэдээгүй. Би өвөл үхэр дээр очиход нэг их олон үхэр байсан. Тэр хавиар тэр жил ...............голоор их зудтай жил байсан. Үхэр дундуураа ороход манай үхэр ч байсан, их үхэр ч үхсэн байсан. Би Д.Д ыг ядарсан юм. Манай аав залуудаа өнгөрсөн. Гэр толгойлсон эмэгтэй хүн хэцүү байдаг гэж бодоод би төлөөд өг гэсэн. Манай гэр бүлийн хүн Ө.Ч  П................ 2 нь садан төрлийн холбоо байхгүй. Гэрч нарын мэдүүлээд байгаа голын эрэг дээр нядалж байсан эр үхэр нь манай өөрийн асман үхэр байсан гэв.

 

Гэрч П.Ж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би 2018 оны өвөл Ө.Ч  ахтай танилцсан. Таньдаггүй байсан. Энэ хүн отроор баахан үхэртэй ирчихсэн манай голд байсан. Олон үхэртэй яваа гэсэн. Тэр үхрээс нь үхэж зөндөө л юм болж байсан. Би энэ хүнтэй яагаад танилцсан гэвэл төрөл байхгүй. Дүүгийнх нь адууг нь хардаг. Тэр өвөл үхэр үхүүлсэн гээд л малд явахаар заримдаа ...............голоор үхрээ хуулчихсан, заримдаа хуулаагүй зарим үхрээ алдсан гээд хаваржингаа явж байгаад энэ хүн 3 сард цагаан сар өнгөрөөгөөд буцсан. Буцчихаад 5 сард буцаад ороод ирсэн байсан. Манайх бас 5 сард отроор мал хэцүү хангайгаадаа отроор явчихсан байсан. Голд адуу мал хараад явж байхдаа өөрт нь таарсан юм. Таарчихаад эднийхээр нэг буучихаад голын урагшаа хүнээс мал авах ёстой байсан. Түүнийг авчихаад голын зах дээр шаазгай юм уу? гэмээр нэг үхэр эдний гадаа хийгээд байгаа харагдсан. Миний мэдэж байгаа зүйл энэ. Дараа нь 6 сарын эхээр би үхрээ алдчихаад гол руу өвөлжөөн дээр үхэр ирсэн байсан.  Тэгэхэд ахиж таараад энд хэдэн үхэр байгаа шүү. Манай үхэр байгаа юм. Гунж голдуу байгаа. Танайх сааль муутай бол туугаад сааж байх юм уу? гэсэн. Би тэр хугацаандаа үхрийг нь ч  туугаагүй хаячихаад мотоцикльтой явсан. Тэр жил үхэр муу орсон байсан. Мотоцикльтой туух боломжгүй, мориор туух болчихоод маргааш билүү нөгөөдөр нь эднийхээс нилээн дээгүүр өвөлжөөнийхөө харваа Ө.Ч  ахын яриад байсан хэдэн үхэр манай үхрийн зах дээр байсан. Нөгөө хэдэн үхрийг нь нийлүүлж гэрлүүгээ тууж аваачаад 2 нь тугалтай, дандаа гунжнууд байсан. Үнээ нь хангал тиймэрхүү л байсан. Тэгээд 7 сар гарч 8 сар дөхүүлээд манай тэнд газрын гарц байхгүй. Наадам өнгөрөөчихөөд нэмээд 2 үнээ тугалсан. Тэгээд 4 үнээ болчихоод өөрийнх 3, 4 тугалтай нөгөө хэдийгээ нэмж саагаад байж байсан. Тэгээд 8 сар нилээн гарсан байсан байх энэ Г гуай гэдэг хүн хоёул манайд ирсэн. Энэ 4 үхэр хаанаас ирсэн яасан гэж асуучихаад л явчихсан. Хаанаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэгээд 2 хоносон. Би энд тэндээс сураглаж өгье. Танай үхэр ямар үхэр үү? гэж асууж байсан. Хэзээ алдсан үхэр үү? гэж асуухад Г гуай 10 дугаар сард л тавьсан. Үе үе л харж л байсан. Би 20-д үхэр эрж яваа юм. Энд 4 үхэр байна гэж хэлчихээд явсан. Дараа нь 2, 3 хоногийн дараа цагдаа, сэргийлэх ирээд явсан. Намайг байцаасан. Нааш нь дуудаад авчираад байж байхад авгай нялх хүүхэдтэй, ганц гэрээрээ 3 жоохон хүүхэдтэй үлдсэн 8 үхрийг нь нэмээд алдчихсан байсан. Би аймаг дээр нилээн хэд хоносон. Эргээд очиход хэдэн үхэр байдаггүй, 9 сар, 10 сар шахуулаад нэг өвгөн ирсэн санагдаад байна. Бөхийн малгайтай ....... гэсэн өвгөн ирээд хэдэн үхэр алдсан гэж сурахад манай 4 үхрийн зураг орчихсон байна гэсэн. Танай гадаа тийм үхэр байсан байна гэсэн. Би тэгэхээр нь тийм үхэр байсан. Намайг аймаг явчихсан хойгуур алдчихсан байсан гэсэн. Ах нь нилээн хэдэн үхэр алдсан. Хагас нь хаачихсан юм бэ гэхэд өвөл нилээн үхэр үхээд байсан. Өвлийн үхээд байсан үхэр дотор танай үхэр үхсэн байж магадгүй дээ гэсэн. Ө.Ч  ах дээр очиж асуу гэж хэлсэн. Би мэдэх юм байхгүй. Тэр Ө.Ч  гэдэг хүнтэй очиж уулз гэж явуулсан. Хадан дотор хөх тарлан үнээ тугалтай үхсэн байсан. Хавар цэвэрлэж байхад тийм хадан дотор үхсэн байсан та надтай хамт очоод үзэх үү? гэхэд ....... гуай за яахав нэгэнт үхсэн юм бол харин Ө.Ч тай очоод уулзчихъя, бараг төрөл юм яриад л байсан. Миний мэдэж байгаа зүйл иймэрхүү л юм байна гэв. /1хх-ийн 107-110-р хуудас/,  

 

Хохирогч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн 19 тооны үхрийг ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “....... ” гэх газарт цасан шуурга тавиад алдсан. 2018 оны 8 дугаар сард Б.Т  гэх залуу гар утсан дээрээ манай үхрүүдийн зургийг дарсан байсан. Б.Т  хэлэхдээ манайх үхрээ алдчихаад хайж явж байгаад танай үхэртэй төстэй үхэрнүүд байхаар нь зургийг нь дараад ирсэн гээд надад болон миний төрсөн дүү Д.Н , хүргэн С.Бнарт гар утсан дээрх зургаа үзүүлэхэд тугалтайгаа нийт 10 тооны үхэр нь манай үхрийн зураг мөн байсан. Хөлийг нь тушчихсан байсан. Миний хулгайд алдсан 19 тооны үхэрт тугалаа оролцуулаагүй. Мөн уг мэдүүлэгт алдсан 24 тооны үхрээс 5 тооны үхэр нь нутагтаа буцаад ирсэн учир 19 гэж мэдүүллээ гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 6-7-р хуудас/,

           

Хохирогч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Өргөдөлдөө бичсэн болон одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Учир нь би Г  ах манай малыг малладаг бөгөөд би тодруулж асуухад халтар амтай хар гунж, сүүл цагаан хар үнээ, хар шаазгай үнээ, мэл халзан гунжин үнээ, тас хар үнээ зэрэг 6 тооны эм сарлагийн үхэр, сартай бор эр шүдлэн 1, тас хар бяруу, мэл халзан өрөөсөн хөл нь шийр цагаан хар бяруу, арзгар хар бяруу, сартай хар бяруу зэрэг нийт 5 тооны сарлагийн бяруу бүгд нийт 11 тооны сарлагийн үхэр алдсан. Би урьд мэдүүлэг өгөх дөө би Ж гийн гаднаас авсан 3 тооны үхрээ хасаж мэдүүлэг өгсөн байна. Би 11 тооны үхэр хулгайд алдсан гэсэн мэдүүлэг.  /1хх-ийн 99-р хуудас/,

 

Хохирогч А.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Би 15 тооны үхэр алдсан. Тухайн алдсан үхрүүдээ нэрлэвэл цайвар хөх гуна, хар шаазгай гуна, тас хар соёолон үхэр, сартай бор соёолон, шийр цагаан бор соёолон зэрэг 5 тооны эр үхэр, эвэртэй халзан гунж, сартай бор үнээ, хүрэн бор гунж, шийр цагаан цайвар бор гунж зэрэг 4 тооны эм үхэр, шийр цагаан сартай хар бяруу, халтар амтай хар бяруу, тас хар бяруу, мэл халзан шийр цагаан бяруу, халтар амтай бяруу, хойд хөл нь шийр цагаан бор бяруу зэрэг 6 тооны мал хулгайд алдсан. Би өмнө мэдүүлэг өгөх дөө Ж гийн гаднаас авсан 2 тооны үнээгээ хасаж тооцоод 13 тооны үхэр алдсан гэж мэдүүлэг өгсөн байна. Би дээр дурдсан 15 тооны сарлагийн үхэр алдсан юм гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 88-89-р хуудас/,

 

Хохирогч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Миний алдсан үхэр хар шаазгай зүстэй тугал гаргасан байсан гэж Г  ах хэд хоногийн өмнө хэлсэн. Тэгэхээр би тугалтай үхэр буюу 2 тооны мал алдсан. Тийм учраас 2 тооны үхэр нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 214-р хуудас/,

 

Хохирогч Т.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Манай 2 тооны сарлагийн үхэр ..... сумын 3 дугаар багийн нутаг "..... " гэх газар А.Г  гэх хүргэн ахын үхэрт байж байгаад 2018 оны 05 дугаар сарын дундуур М ах, Т , А.Г  ахын алдагдсан үхрүүдтэй хамт алга болсон. Манай үхэр зөв чих нь догол буруу чих нь цуулбар имтэй байсан. Тэгээд хайгаад олохгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын эхээр Уянга сум ................ ны ар талд байдаг П.Ж  /хөхөө/ гэх айлын гаднаас 4 тооны үхрээ олсон. Тэр айлын хүүхэд нь манайхны хулгайд алдсан үхрүүдийг Ч  ах бэлгэнд өгсөн гэж ярьж байсан гэсэн. Би очоогүй гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 151-152-р хуудас/,

 

Гэрч Д.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 2017 оны 12 дугаар сард манай төрсөн эгч Д.Д  19 тооны үхрээ ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “....... ” гэх газраас үхрээ шуурганд уруудуулаад алдсан. 2018 оны 08 дугаар сард нөхөр бид хоёр сумын төв орж бензин авах гэж явж байгаад Б.Т  гэх залуутай таараад “үхрээ алдчихсан” гээд сураглахад гар утсан дээрх зураг үзүүлээд. Танай үхэр энэ зурганд байна уу? гэж асуусан. Тэгээд харсан чинь манай эгч Д.Д ын үхрүүдийн зураг мөн байсан. Тэгээд наад зургуудаа хаанаас дарсан юм бэ гэж асуухад Б.Т  гэх залуу “би үхрээ хайж яваад ..... аймгийн Уянга сумын нутаг ....... гэх газарт явж байгаад ....... буюу Ж  гэх хүний үхэр байхад нь зургийг нь дарсан” гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 12-13-р хуудас/,

 

            Гэрч П.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Ө.Ч  гэх хүн 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед ..... аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг “Асгат” гэх газар нутаглаж байхад Ө.Ч  ахынх тус багийн нутаг ..................Аманд буусан байсан. Тухайн үед би үхрээ хураагаад гэрлүүгээ явахдаа Ө.Ч  ахын гэрт очсон чинь Ө.Ч  ахынхаа үхрээс 8 хангал гунж 2 тугалтайгаа байгаа бусад нь удахгүй тугаллах гэж байгаа. Чи сургаад саалийг нь авч бай би сааль сүү татрахаар 2018 оны 09 дүгээр сард буцааж авъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Ө.Ч  ахын үхэрт очоод 8 үхэр, 2 тугалтай нийт 10 тооны үхрийг Ө.Ч  өөрийн үхрээсээ тасдаж, би тууж явсан үхэртэйгээ нийлүүлээд гэрлүүгээ туугаад явсан. Түүнээс хойно өвөл үхэрт нь байсан 3 тугалтай 8 үнээ нийт 11 үхэр алга болсон байсан. Тэгтэл тэр 8 үнээ ..... сумын ....... гэдэг нэртэй өндөр өвгөний үхэр байсныг би сүүлд нь мэдсэн юм. ....... гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй өндөр өвгөн өөрийн эхнэртэйгээ мотоцикльтой манайд ирээд асуухаар нь би өвөл Ө.Ч ын үхэртэй цуг байсан үхэр байгаа юм. Ч  өөрийн тэмдгээрээ тэмдэглэсэн байсан гэдгийг нь би хэлсэн тэгтэл тэр өвгөн. Би Ч аас өөрөөс нь сурсан чинь надад хэлээгүй гэж надад ярьж байсан. Надад өгсөн цэнхэр будгаар тэмдэглээгүй 2 тугалтай 4 үнээнээс өөр тэмдэггүй үхэр байсныг нь анзаараагүй гэтэл 6 сард нэг тэмдэггүй гуна гаргаж байсан. Тэр гуна ..... сумаас алдсан Г  гэх хүний гуна мөн байсан гэж бодож байна. Ө.Ч  надад тухайн үхрүүдийн талаар чамаас цагдаа болон бусад хүн асуувал мэдэхгүй л гэж хэлээрэй гэж байсан. Харин би бодохдоо үнэн зөвөөр явсан нь зөв юм байна гэж бодоод үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байна. Ө.Ч  Г гийн алдсан гэх 27 тооны сарлагийн үхрийг 2018 оны 05 дугаар сард ногоо хөөж Уянга сум руу орж ирэхдээ хамт тууж ирсэн сарлаг гэж бодож байна. Тэгээд 1 хар тарлан гуныг нь нядлаад зарсан. 2 тугалтай 4 үнээг нь надад сааж бай 9 сар гаргаад авна гэж хэлээд надад өгч байсан. Бусад үхрийг нь хааш нь зарсныг нь сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 103-105-р хуудас/

 

Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 2018 оны 08 дугаар сард сумын төв орж бензин авах гэж явж байгаад Б.Т  гэдэг залуутай таараад үхрээ алдчихсан гээд сураглахад гар утас дээрх зураг үзүүлээд танай үхэр энэ зурганд байна уу  гэж асуусан. Тэгээд харсан чинь манай эгч Д.Д ын үхрүүдийн зураг байсан. Тэгээд наад зургуудаа хаанаас дарсан юм бэ гэж асуухад Б.Т  гэх залуу би үхрээ хайж яваад ..... аймгийн Уянга сумын нутаг ....... гэх газарт явж байгаад ....... буюу Ж  гэх хүний үхэрт байхад нь зургийг нь дарсан гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Д.Н н хамт тэр ....... буюу Ж гийнд очоод манай үхэр хаана байна гээд гар утсан дээрх зургуудаа харуулсан чинь ....... буюу Ж  гэх залуу намайг хоёулаа гадаа гараад уулзъя гэсэн. Тэгээд энэ үхрүүдийг Ө.Ч  ах намайг харж сааж байгаарай гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын эхээр би эхнэр Д.Н , хүү М.Д хамт ..... аймгийн ...........сумын нутаг Уртын эх гэх газарт Ө.Ч ын гэрт очоод гар утсан дээрх үхрийн зургуудаа үзүүлээд би үхрээ авъя гэж хэлсэн чинь Ө.Ч аа би тоо ёсоор нь төлж өгье. Би ..... аймгийн ..... сумын Улаан эргийн гол гэх газарт байхад нь би өөрийнхөө үхрүүдтэйгээ туугаад аваад явсан юм гээд Ө.Ч аа өөрийнхөө үхрээс 11 тооны үхэр манайд өгсөн. Манай эгч Д.Д  тугал оролгүйгээр 19 тооны үхрээ хулгайд алдсан 5 тугал байсан гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 19-р хуудас/,

 

            Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр үхрээ үзэхэд байхгүй болчихсон. Тэгээд би ойр хавийн нутаг Уянга сумын нутаг ............. , ............. , ...............ын Ус гэх газруудаар яваад олоогүй ээ. Тэгээд сүүлд нь Б.Т  гэх залуу эгч Д.Д ын үхрийн зургийг гар утсан дээрээ дарсан байсан. Тэгээд ээж Д.Н , С.Бхоёр Уянга сум руу явчхаад ирсэн. Тэгээд ерөнхийдөө үхрээ олсон. 2018 оны 09 дүгээр сард би эгч Д.Д , ах С.Б-ийн хамт ..... аймгийн ...........сумын нутаг Уртын эх гэх газарт Ч  гэх хүнийд очсон. Ө.Ч аас та манай эгчийн үхрийг хаанаас тууж ирсэн юм гэж асуухад би Ө.Ч  ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг Улаан эргийн голд манай үхэртэй нийлцэн байхад нь тууж ирсэн гэж хэлсэн тэгээд Ө.Ч  би тоо ёсоор нь төлж өгье гээд өөрийн эзэмшлийн үхрээс 14 үхэр 3 тугалтай, нийт 17 үхэр ялгаж өгсөн гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Ө.Ч ынх 2018 оны 05 дугаар сарын 09-ны үед ...........сумын 3 дугаар багийн нутаг “............. " гэх газар нутагладаг байсан юм. ............. гэх газар Ө.Ч ын үхэрт Г гийн хар шаазгай гуна байсан. Г  ахын хар шаазгай гуныг танина гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 217-р хуудас/,

 

Гэрч П.А мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн:... 2018 оны хавар Ө.Ч  гэх айл ..... аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг "................ Ам" гэх газар хавар нутаглаж байсан. Би яг хэдэн сар байсныг нь сайн санахгүй байна. Манай гэрээс 6 орчим км зайтай нутаглаж байсан. 2018 оны хавар "................ Ам" гэх газар отроор ирсэн байхдаа багцаагаар 80 орчим үхэр байх шиг байсан. Би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Миний сонсож байснаар манай дүү П.Ж гийнд 5-6 тугалтай үнээ сааж бай гээд Ө.Ч  өгсөн гэж байсан. Удаагүй тэр үхрүүдийн эзэн нь гээд хүмүүс ирээд манай хулгайд алдсан үхэр байна гээд ачаад явсан сураг гарч байсан. Хаанаас хэн гэх хүн ирж авсныг нь би сайн мэдээгүй ээ. 2018 оны хавар Ө.Ч  үхэр зарсан талаар би сайн мэдэхгүй. Харин хавар хэдэн сард байлаа би сайн санахгүй байна. Намайг Ө.Ч ын гэрт буусан чинь гэрийнхээ урд талд голын зах дээр үхэр төхөөрөөд байгаа бололтой байсан би очоогүй, эхнэрээс нь асуусан чинь манайх үхэр төхөөрч байгаа гэж байсан гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 169-р хуудас/,  

 

            Гэрч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сард ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн .....  гэх газар манай нөхөр А.Г  өөрийн болон дүү нарын нийт 50 орчим үхрийг хардаг байсан. 2018 оны 05 дугаар сард манай нөхөр А.Г  үхрээ "................ " хайрхны өврөөс бөөгнүүлээд ирлээ бүрэн байна гэж ярьж байсан. Тэгээд 10 гаран 20 орчим хоног хараагүй байж байгаад бөөгнүүлэхэд 31 тооны үхэр байхгүй байна гээд хайгаад олохгүй байж байгаад 2018 оны 08 сард үхрийн сураг гараад Уянга сумын "................ " гэх газар байдаг П.Ж  гэх айл гадаа манай 4 тооны сүүл цагаан хар үнээ, сартай бор үнээ, хар шаазгай үнээ, эвэртэй халзан үнээнүүд тулгалчихсан саагдаад байж байхад нь авч ирсэн гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 217-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн 107 дугаартай "... 19 тооны монгол үхрийн зах зээлийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гаргахад 10450000 /арван сая дөрвөн зуун тавин мянга...” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 28-30-р хуудас/,

 

 Хохирогч А.Г гийн алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/48 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 171-173-р хуудас/,

 

Хохирогч Б.Т ийн алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/50 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 174-176-р хуудас/,

 

Хохирогч Т.Шын алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/51 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 177-179-р хуудас/,

 

Хохирогч Т.М ын алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/49 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 180-182-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол. /1хх-ийн 36-37-р хуудас/,

 

Хуульд заасан үндэслэл журмын дагуу нууц мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаарх магадалгаа.

 

Шүүгдэгч Ө.Ч ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа,  ..... аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаар албан тоот, Төрийн банкны депозит дансны хуулга,   /1хх-ийн 221-р хуудас, 2хх-ийн 35-37-р хуудас/

 

Шүүгдэгч Ө.Ч ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 218-р хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Б.Эрхэмбаатар шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... ..... аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ..... аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ө.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ө.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орчим ..... аймгийн ..... сумын иргэн Д.Д ын 24 тооны үхрийг хулгайлан авч 10.450.000 төгрөгийн хохирлыг учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “..... ” гэх газраас хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг хулгайлан авч 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шын 2 тооны үхрийг хулгайлан авч 800.000 төгрөг, хохирогч Б.Т ийн 11 тооны малыг хулгайлан авч 7.500.000 төгрөг, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол бүгд 54 тооны малыг хулгайлан авч 29.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ө.Ч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлогдсон болох нь хохирогч Д.Д , А.Г , Б.Т , Т.М , Т.Ш нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.Ч  нь санаатай шунахайн зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Иймд Шүүгдэгч Ө.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Ч аас 15.400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Г д 8.100.000 төгрөг, хохирогч Б.Т т 5.500.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтогоход 1.000.000 төгрөг, хохирогч Т.Шад 800.000 төгрөгийг тус тус олгох, гэм буруутайд тооцсон тохиолдолд битүүмжлэгдсэн 0000 ӨВЕ улсын дугаартай бага оврийн портер машиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ш шүүгдэгчийн гэм буруугийн талаар:.... Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Т овгийн Ө Ч ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 зааснаар өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэргийн тухайд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орчим ..... аймгийн ..... сумын “....... ” гэх газраас иргэн Д.Д ын 24 тооны үхрийг Ө.Ч  хулгайлсан гэж яллах дүгнэлтэд дурдагдсан. Мөн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “..... ” гэх газраас хохирогч А.Г гийн 15 тооны үхэр, хохирогч Т.Шын 2 тооны үхэр,  хохирогч Б.Т ийн 11 тооны үхэр, хохирогч Т.М ын 2 тооны үхэр, нийт 54 тооны малыг Д.Ч  хулгайлсан гэж улсын яллагч яллах дүгнэлтээ гаргаж гэм буруутайд тооцуулах саналаа гаргаж байна. Өмгөөлөгч миний тухайд хохирогч Д.Д ын 19 тооны үхрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цасан шуурганд алдсан гэж мэдүүлснээр энэ хэрэг анх эхэлсэн. Хохирогч Д.Д ын мэдүүлснээр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын “....... ” гэх газраас иргэн Д.Д  24 тооны үхрээ алдсан. Т тай 2018 оны 09 дүгээр сард таарч хэлэхэд гар утсан дээрээсээ үхрийн зураг үзүүлэхэд Д.Д ын үхрийн зураг байсан. Баарайд нутагладаг П................ гэдэг айлд байна гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. П................гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгээр Ө.Ч  гэдэг хүн 2018 оны 05 дугаар сарын 20 нд Асгатад нутаглаж байхад 8 үхэр 2 тугал нийт 10 үхэр чи сургаад байж бай гэж өгсөн. Энэ өвөл нь 3 тугал 8 үнээ нийт 11 үхэр нь алаг болсон. Мөн 6 сард мэдэхгүй гунь янзалж байсан гэсэн. А.Г гийнх байж магадгүй гэсэн мэдүүлэг байдаг. Саяны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр би А.Г гийнх гэж яаж таних вэ? гэдэг мэдүүлэг өгч байна. Хохирогч А.Г  2018 оны 05 дугаар сард Уянга сум руу ирэхдээ хамт туусан байх гэж бодож байна гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд байгаа. Энэ мэдүүлгээс харахад А.Г гийн Хөхөөгийнхөөс олсон 4 үхэр нь Ө.Ч тай холбоотой  байна гэдгийг үгүйсгэхгүй. Гэрч Н  2018 оны 05 дугаар сард ..... аймгийн ..... сумын 3 дугаар баг “..... ” гэх газраас манай нөхөр А.Г  өөрийн болон хүний 50 гаран үхэр хардаг байсан. Нэг цуглуулаад харахад бүрэн бүтэн байсан. Дараа нь 10 гаран хоногийн дараа 31 үхэр алга болсон байсан гэсэн мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгүүдээр Ө.Ч  үхэр хулгайлсан гэсэн хэрэгт холбогдож байгаа. Прокурорын яллах дүгнэлтээр Д.Д ын 24 үхэр, А.Г гийн 30 үхэр нийт 54 тооны үхрийг нууцаар хууль бус идэвхтэй үйлдлээр хулгайлан авсан гэж үзэж байгаа юм байна. Өмгөөлөгчийн хувьд хохирогч Д.Д ын 24 тооны үхрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, А.Г гийн 30 тооны үхрийг хулгайлсан гэдэг. Энэ өдөр Ө.Ч  хаанаас ямар үйлдлээр машинд ачдаг юм уу? мотоциклиор туусан юм уу? бэлчээрээс нь туусан гэсэн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ирсэн. Харин ч шүүх бүх оролцогчдыг оролцуулж нарийвчлан судалж өнөөдрийнхөө шийдвэрийг гаргах гэж байна. Ө.Ч ын үйлдсэн гэмт хэрэг цаг хугацаа, газар нь тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтыг хангаагүй байна гэж нэгдүгээрт үзэж байна. Хоёрдугаарт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Д ын үхэр цасан шуурганд алдсан гэдэг байдлаар эхэлж хандсан. Эхлээд алга болчихлоо гэж бодсон, дараа нь хулгайд алдчихлаа гэсэн бүдэг бадаг зүйлийг ярьсан. Н ын мэдүүлэгт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үхэр алдсан гэдгээ 10 хоногийн дараа мэдсэн гэдэг. Ө.Ч  энэ малыг ямар байдлаар хулгайлж, холдуулж зарсан, ашигласан, үрсэн гэдэг нь харагдахгүй байна. Ийм учраас Ө.Ч  энэ үхрийг хулгайлсан байх гэдгээр яваад байгаа юм. Бусад нь олдсон юм чинь нөгөө хэдийг нь энэ хүн авсан байх, Ө.Ч тай холбоотой гээд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг хэлж чадахгүй байна гэж үзэж байна. Хохирогч Д.Д ын 19 тооны үхрээс тугалж 24 болсон гэсэн баримт ч байхгүй. Дараачийн дугаарт  нь Ө.Ч ын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 128 үхэр тоологдож, 89 үхэр хорогдсон гэсэн мал тооллогын бичиг баримт байгаа. Түрүүн П................ үхээд байсан гэсэн нь үндэслэлтэй. Энэ нь олон тооны үхэр үхсэн байсан гэдэг нь нотлогдож байгаа гэж үзэж байна. Энэ талаар гэрч Эрдэнэбаатар үхэр голд үхээд байсан. Үхсэн үхрийг П................ хуулаад байсан гэж хэлсэн хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг байгаа. Хохирогч Д.Д  П................гийн гадаа өөрийн зүстэй үхрүүдийг үзээд хүүхдээс нь асуухад Д.Ч  ах бэлэглэсэн гэдэг. Зохих журмын дагуу Оюунцэцэг гэдэг бага насны хүүхдийг асуухад би Ө.Ч  гэдэг ахыг танихгүй гэсэн нь үгүйсгэгдэж байгаа юм. Д.Д  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын .......  гэх газраас 19 тооны үхрээ цасан шуурганд алдсан гэдэг. Харин Ө.Ч  Улаан эргийн  голоос манай үхэртэй нийлсэн гэдэг. Түрүүн хохирогч “....... ” гэх газраас Улаан эргийн гол 30, 40 км шүү дээ гэсэн. Өмчлөх эрхийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаарч алдуул мал завших хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчлөлд тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас шилжүүлсний дараа гэмт этгээд завших сэдэл төрж түүнийг завшсан байх юм бол алдуул мал ашигласан гэж үзнэ гэсэн хуулийн тодорхой заалт байдаг. Ө.Ч ыг туугаад явсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдсонгүй. Иймд Ө.Ч  П................гийнхээс олдсон 12 үхрийг үхэртэйгээ нийлүүлсэн байхад П................д өгч ашиглуулсан нь энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шинжийн үйл баримтыг илүү агуулж байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ө.Ч ад холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Ө.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Д ын өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “..... ” нэртэй газарт бэлчээрт байсан хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шын 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Т ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлиийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлиийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлиийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ө.Ч ын гэмт хэрэгт холбогдсон цаг хугацаа нь 2017 оны 12 дугаар сар 31-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 9-ний өдөр. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, ялыг шинээр тогтоосон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлт байхгүй байх тул прокурорын яллагдагчаар татаж, ял сонсгосон болон яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйчлэлийн хүрээнд уг хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: -Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна,

 

            -Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж тайлбарлажээ.

 

Шүүгдэгч Ө.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Д ын өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол учруулсан,

           

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “..... ” нэртэй газарт бэлчээрт байсан хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шын 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Т ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж ..... аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэж тус тус хуульчилсан.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Д , гэрч Д.Н , шүүгдэгч Ө.Ч  нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар хохирогч Д.Д  нь ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг .......  гэх газраас өөрийн өмчлөлийн 24 тооны үхрээ алдсан болох нь тогтоогдож байна. Иймд хохирогч Д.Д ын 24 тооны үхэр алдагдсан газрыг ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг .......  гэх газар гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Ө.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг .......  гэх газраас хохирогч Д.Д ын өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “..... ” гэх газарт бэлчээрт байсан хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шын 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Т ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ө.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг .......  гэх газраас хохирогч Д.Д ын өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “..... ” гэх газарт бэлчээрт байсан хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шын 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Т ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Д ын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн 19 тооны үхрийг ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “....... ” гэх газарт цасан шуурга тавиад алдсан. Алдсан 24 тооны үхрээс 5 үхэр нь нутагтаа буцаад ирсэн байхаар нь 19 үхэр алдсан гэж мэдүүлсэн. 2018 оны 8 дугаар сард Б.Т  гэх залуу гар утсан дээрээ манай үхэрнүүдийн зургийг дарсан байсан. Б.Т  хэлэхдээ манайх үхрээ алдчихаад хайж явж байгаад танай үхэртэй төстэй үхрүүд байхаар нь зургийг нь дараад ирсэн гээд надад болон миний төрсөн дүү Д.Н , хүргэн С.Бнарт гар утсан дээрх зургаа үзүүлэхэд тугалтайгаа нийт 10 тооны үхэр нь манай үхрийн зураг мөн байсан. Хөлийг нь тушчихсан байсан. Хохирогч Б.Т ийн өргөдөл дөө бичсэн болон одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Г  ах манай малыг малладаг бөгөөд би тодруулж асуухад халтар амтай хар гунж, сүүл цагаан хар үнээ, хар шаазгай үнээ, мэл халзан гунжин үнээ, тас хар үнээ зэрэг 6 тооны эм сарлагийн үхэр, сартай бор эр шүдлэн 1, тас хар бяруу, мэл халзан өрөөсөн хөл нь шийр цагаан хар бяруу, арзгар хар бяруу, сартай хар бяруу зэрэг нийт 5 тооны сарлагийн бяруу бүгд нийт 11 тооны сарлагийн үхэр алдсан. Би урьд мэдүүлэг өгөх дөө би Ж гийн гаднаас авсан 3 тооны үхрээ хасаж мэдүүлэг өгсөн байна. Би 11 тооны үхэр хулгайд алдсан. Хохирогч А.Г гийн би 15 тооны үхэр алдсан тухайн алдсан үхрүүдээ нэрлэвэл цайвар хөх гуна, хар шаазгай гуна, тас хар соёолон үхэр сартай бор соёолон, шийр цагаан бор соёолон зэрэг 5 тооны эр үхэр, эвэртэй халзан гунж, сартай бор үнээ, хүрэн бор гунж, шийр цагаан цайвар бор гунж зэрэг 4 тооны эм үхэр, шийр цагаан сартай хар бяруу, халтар амтай хар бяруу, тас хар бяруу, мэл халзан шийр цагаан бяруу, халтар амтай бяруу, хойд хөл нь шийр цагаан бор бяруу зэрэг 6 тооны бага мал хулгайд алдсан. Би өмнө мэдүүлэг өгөх дөө Ж гийн гаднаас авсан 2 тооны үнээгээ хасаж тооцоод 13 тооны үхэр алдсан гэж мэдүүлэг өгсөн байна. Би дээр дурдсан 15 тооны сарлагийн үхэр алдсан юм. Хохирогч Т.М ын миний алдсан үхэр хар шаазгай зүстэй тугал гаргасан байсан гэж Г  ах хэд хоногийн өмнө хэлсэн. Тэгэхээр би тугалтай үхэр буюу 2 тооны мал алдсан. Тийм учраас 2 тооны үхэр нэхэмжилж байна, хохирогч Т.Шын манай 2 тооны сарлагийн үхэр ..... сумын 3 дугаар багийн нутаг "..... " гэх газар А.Г  гэх хүргэн ахын үхэрт байж байгаад 2018 оны 05 дугаар сарын дундуур М ах, Т , Г  ахын алдагдсан үхрүүдтэй хамт алга болсон. Манай үхэр зөв чих нь догол буруу чих нь цуулбар имтэй байсан. Тэгээд хайгаад олохгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын эхээр Уянга сумын ................ ны ар талд байдаг П.Ж  /хөхөө/ гэх айлын гаднаас 4 тооны үхрээ олсон юм тэр айлын хүүхэд нь манайхны хулгайд алдсан үхрүүдийг Ч  ах бэлгэнд өгсөн гэж ярьж байсан гэсэн, гэрч Д.Н гийн 2017 оны 12 дугаар сард манай төрсөн эгч Д.Д  19 тооны үхрээ ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “....... ” гэх газраас үхрээ шуурганд уруудуулаад алдсан. 2018 оны 08 дугаар сард нөхөр бид хоёр сумын төв орж бензин авах гэж явж байгаад Б.Т  гэх залуутай таараад “үхрээ алдчихсан” гээд сураглахад гар утсан дээрх зураг үзүүлээд танай үхэр энэ зурганд байна уу? гэж асуусан. Харсан чинь манай эгч Д.Д ын үхрүүдийн зураг мөн байсан. Тэгээд наад зургуудаа хаанаас дарсан юм бэ гэж асуухад Б.Т  гэх залуу “би үхрээ хайж яваад ..... аймгийн Уянга сумын нутаг ....... гэх газарт явж байгаад ....... буюу Ж  гэх хүний үхэр байхад нь зургийг нь дарсан” гэж надад хэлсэн, гэрч П.Ж гийн Ө.Ч  гэх хүн 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед ..... аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг “Асгат” гэх газар нутаглаж байхад Ө.Ч  ахынх ..................Аманд буусан байсан. Тухайн үед би үхрээ хураагаад гэрлүүгээ явахдаа Ө.Ч  ахын гэрт очсон чинь Ө.Ч  ахынхаа үхрээс 8 хангал гунж, 2 тугалтайгаа байгаа бусад нь удахгүй тугаллах гэж байгаа чи сургаад саалийг нь авч бай би сааль сүү татрахаар 2018 оны 09 дүгээр буцааж авъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Ө.Ч  ахын үхэрт очоод 8 үхэр 2 тугалтай нийт 10 тооны үхрийг Ө.Ч  өөрийн үхрээс тасдаж. Би тууж явсан үхэртэйгээ нийлүүлээд гэрлүүгээ туугаад явсан. Түүнээс хойно өвөл үхэрт нь байсан 3 тугалтай 8 үнээ нийт 11 үхэр алга болсон байсан. Тэгтэл тэр 8 үнээ ..... сумын ....... гэдэг нэртэй өндөр өвгөний үхэр байсныг би сүүлд нь мэдсэн. ....... гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй өндөр өвгөн өөрийн эхнэртэйгээ мотоцикльтой манайд ирээд асуухаар нь би өвөл Ө.Ч ын үхэртэй цуг байсан үхэр байгаа юм. Ч  өөрийн тэмдэгээрээ тэмдэглэсэн байсан гэдгийг нь хэлсэн. Тэр өвгөн би Ч аас өөрөөс нь сурсан чинь надад хэлээгүй гэж надад ярьж байсан. Надад өгсөн цэнхэр будгаар тэмдэглээгүй 2 тугалтай 4 үнээнээс өөр тэмдэггүй үхэр байсныг нь анзаараагүй гэтэл 6 сард нэг тэмдэггүй гуна гаргаж байсан. Тэр гуна ..... сумаас алдсан Г  гэх хүний гуна мөн байсан гэж бодож байна. Ө.Ч  надад тухайн үхрүүдийн талаар чамаас цагдаа болон бусад хүн асуувал мэдэхгүй л гэж хэлээрэй гэж байсан. Харин би бодохдоо үнэн зөвөөр явсан нь зөв юм байна гэж бодоод үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байна. Ө.Ч  Г гийн алдсан гэх 27 тооны сарлагийн үхрийг 2018 оны 05 дугаар сард ногоо хөөж Уянга сум руу орж ирэхдээ хамт тууж ирсэн сарлаг гэж бодож байна. Тэгээд 1 хар тарлан гуныг нь нядлаад зарсан, 2 тугалтай 4 үнээг нь надад сааж бай 9 сар гаргаад авна гэж хэлээд надад өгч байсан. Бусад үхрийг нь хааш нь зарсныг нь сайн мэдэхгүй байна, гэрч Д 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр үхрээ үзэхэд байхгүй болчихсон. Би ойр хавийн нутаг Уянга сумын нутаг ............. , ............. , ...............ын ус гэх газруудаар яваад олоогүй ээ. Тэгээд сүүлд нь Б.Т  гэх залуу эгч Д.Д ын үхрийн зургийг гар утсан дээрээ дарсан байсан. Ээж Д.Н , С.Бхоёр Уянга сум руу явчихаад ирсэн тэгээд ерөнхийдөө үхрээ олсон. 2018 оны 09 дүгээр сард би эгч Д.Д , ах С.Б-ийн хамт ..... аймгийн ...........сумын нутаг Уртын Эх гэх газарт Ч  гэх хүнийд очсон Ө.Ч аас та манай эгчийн үхрийг хаанаас тууж ирсэн юм гэж асуухад Ө.Ч  би ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг Улаан эргийн голд манай үхэртэй нийлцэн байхад нь тууж ирсэн гэж хэлсэн. Ө.Ч  би тоо ёсоор нь төлж өгье гээд өөрийн эзэмшлийн үхрээс 14 үхэр 3 тугалтай нийт 17 үхэр ялгаж өгсөн,  гэрч С.Б-ийн 2018 оны 08 дугаар сард сумын төв орж бензин авах гэж явж байгаад Б.Т  гэдэг залуутай таараад үхрээ алдчихсан гээд сураглахад гар утас дээрх зураг үзүүлээд танай үхэр энэ зурганд байна уу гэж асуусан. Харсан чинь манай эгч Д.Д ын үхрүүдийн зураг байсан. Наад зурагнуудаа хаанаас дарсан юм бэ гэж асуухад Б.Т  гэх залуу би үхрээ хайж яваад ..... аймгийн Уянга сумын нутаг ....... гэх газарт явж байгаад ....... буюу Ж  гэх хүний үхэрт байхад нь зургийг нь дарсан гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Д.Н н хамт тэр ....... буюу Ж гийнд очоод манай үхэр хаана байна гээд гар утсан дээрх зурагнуудаа харуулсан чинь ....... буюу Ж  гэх залуу намайг хоёулаа гадаа гараад уулзъя гэсэн. Тэгээд энэ үхрүүдийг Ө.Ч  ах намайг харж сааж байгаарай гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын эхээр би эхнэр Д.Н , хүү М.Д хамт ..... аймгийн ...........сумын нутаг Уртын эх гэх газарт Ө.Ч ын гэрт очоод гар утсан дээрх үхрийн зурагнуудаа үзүүлээд би үхрээ авъя гэж хэлсэн чинь Ө.Ч аа би тоо ёсоор нь төлж өгье би ..... аймгийн ..... сумын Улаан эргийн гол гэх газарт байхад нь би өөрийнхөө үхэрнүүдтэйгээ туугаад аваад явсан юм гээд Ө.Ч аа өөрийнхөө үхрээс 11 тооны үхэр манайд өгсөн. Манай эгч Д.Д  тугал оролгүйгээр 19 тооны үхрээ хулгайд алдсан 5 тугал байсан, гэрч Ш.М-ын Ө.Ч ынх 2018 оны 05 дугаар сарын 09-ны үед ...........сумын 3 дугаар багийн нутаг Ихэнэ хөв гэх газар нутагладаг байсан юм. ............. гэх газар Ө.Ч ын үхэрт Г гийн хар шаазгай гуна байсан Г  ахын хар шаазгай гуныг танина, гэрч Алтангэрэлийн 2018 оны хавар Ө.Ч  гэх айл ..... аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг "................ Ам" гэх газар хавар нутаглаж байсан би яг хэдэн сар байсныг нь сайн санахгүй байна. Манай гэрээс 6 орчим км зайтай нутаглаж байсан. 2018 оны хавар "................ Ам" гэх газар отроор ирсэн байхдаа багцаагаар 80 орчим үхэр байх шиг байсан би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Миний сонсож байснаар манай дүү П.Ж гийнд 5-6 тугалтай үнээ сааж бай гээд Ө.Ч  өгсөн гэж байсан. Удаагүй тэр үхрүүдийн эзэн нь гээд хүмүүс ирээд манай хулгайд алдсан үхэр байна гээд ачаад явсан сураг гарч байсан хаанаас хэн гэх хүн ирж авсныг нь би сайн мэдээгүй ээ. Харин хавар хэдэн сард байлаа би сайн санахгүй байна намайг Ө.Ч ын гэрт буусан чинь гэрийнхээ урд талд голын зах дээр үхэр төхөөрөөд байгаа бололтой байсан би очоогүй. Эхнэрээс нь асуусан чинь манайх үхэр төхөөрч байгаа гэж байсан, гэрч Т.Н ын 2018 оны 05 дугаар сард ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн .....  гэх газар манай нөхөр А.Г  өөрийн болон дүү нарын нийт 50 орчим үхрийг хардаг байсан. 2018 оны 05 дугаар сард манай нөхөр А.Г  үхрээ "................ " ................ бөөгнүүлээд ирлээ бүрэн байна гэж ярьж байсан. 10 гаран 20 орчим хоног хараагүй байж байгаад бөөгнүүлэхэд 31 тооны үхэр байхгүй байна гээд хайгаад олохгүй байж байгаад 2018 оны 08 сард үхрийн сураг гараад Уянга сумын "................ " гэх газар байдаг П.Ж  гэх айл гадаа манай 4 тооны сүүл цагаан хар үнээ, сартай бор үнээ, хар шаазгай үнээ, эвэртэй халзан үнээнүүд тугалчихсан саагдаад байж байхад нь авч ирсэн гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч А.Г гийн алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/48 дугаартай үнэлгээний тайлан Хохирогч Б.Т ийн алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/50 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Т.Шын алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/51 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Т.М ын алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/49 дугаартай үнэлгээний тайлан, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хуульд заасан үндэслэл журмын дагуу нууц мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаарх магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Ө.Ч  нь би хүний үхэр аваагүй. ...............голд үхэр үхсэн байсан. Бусад үхэр нь манай үхэртэй холилдчихсон байсан. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй. Түүний өмгөөлөгч Р.Ш нь үхрийг алдуул мал гэж дүгнэж байгаа боловч

 

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

 Шүүгдэгч Ө.Ч  нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Эзэн тодорхойгүй олон тооны үхрийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ..... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг .......  гэх газраас хохирогч Д.Д ын өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..... аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “..... ” гэх газарт бэлчээрт байсан хохирогч А.Г гийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шын 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Т ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.М ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, ..... аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх үзэж шүүгдэгч Боржигон овгийн Ө Ч ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухай зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Д ын хулгайд 24 тооны үхрээ алдсан.  Шүүгдэгч Ө.Ч  хохирогч Д.Д д хохиролд 14 тооны үхэр, 50000 төгрөгийг өгсөн. Хохирогч Д.Д ын хулгайд алдсан 24 тооны үхрээс 5 тооны үхэр нь буцаж ирсэн. Хохирогч Д.Д  нь үлдсэн хулгайд алдсан үхрээ нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох нь хохирогч Д.Д , гэрч А.Д , шүүгдэгч Ө.Ч  нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөх талаар хүсэлт гаргаж, уг хугацаанд шүүгдэгч Ө.Ч  нь хохирогч А.Г д 8100000 төгрөгийг, хохирогч Б.Т т 5900000 төгрөгийг, хохирогч Т.М од 1000000 төгрөгийг, хохирогч Т.Шад 800000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21851234 дугаар мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21981060 дугаар мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 841991468697 дугаар мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 841991468305 дугаар мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Улсын яллагч Б.Эрхэмбаатар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож шүүгдэгч Ө.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Ө.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ө.Ч ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ч ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдсан 0000 ӨВЕ дугаартай портер машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох гэсэн санал гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ш шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч Ө.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээс тооцсон. Өмгөөлөгч миний бие шүүгдэгчийн хувийн байдлыг нь дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Ч  нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Одоо 60 настай, нас өндөр болсон ийм хүн байгаа. Хоёрдугаарт шүүгдэгчийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл байгаа гэж бодож байна. Нэгдүгээрт тохиолдлын шинж байдлын улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон, хоёрдугаарт хохирлоо нөхөн төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоож, ял шийтгэлийг оногдуулах энэ оногдуулсан ялаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих ийм хариуцлагыг хүлээлгэж өгнө үү? гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ө.Ч  нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ө.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Ш¿¿ãäýã÷ Ө.Ч ын гэмт хэрэг ¿éëäñýí нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, õóâèéí áàéäëыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 äóãààð ç¿éëèéí 3, 4 äýõ õýñýãò çààñíààð түүнд оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг íýýëòòýé õîðèõ áàéãóóëëàãàä ýäë¿¿ëýõ нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ш нь Ө.Ч ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохиолдлын шинж байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, одоо 60 настай хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоож, ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих саналыг гаргаж байгаа боловч

 

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанХулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ө.Ч ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч ын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

Шүүгдэгч Ө.Ч  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д д хохиролд 14 тооны үхэр, 50000 төгрөгийг өгсөн, хохирогч А.Г д хохиролд 8100000 төгрөгийг, хохирогч Б.Т т хохиролд 5900000 төгрөгийг, хохирогч Т.Шад хохиролд 800000 төгрөгийг, хохирогч Т.М од хохиролд 1000000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдаж,

 

Шүүгдэгч Ө.Ч ын өмчлөлийн 15400000 төгрөгт дүйцэхүйц 0000 АААулсын дугаартай “Хюндай Портер 2” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор битүүмжилжээ. Шүүгдэгч Ө.Ч  нь хохирогч нарт хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч Ө.Ч ын өмчлөлийн 0000 АААулсын дугаартай “Хюндай Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэгдсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын  тогтоолыг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ө Ч ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т овогт Ө Ч ыг таван жил зургаан сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч ад оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч ын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5.  Шүүгдэгч Ө.Ч  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д д хохиролд 14 тооны үхэр, 50000 төгрөгийг өгсөн, хохирогч А.Г д хохиролд 8100000 төгрөгийг, хохирогч Б.Т т хохиролд 5900000 төгрөгийг, хохирогч Т.Шад хохиролд 800000 төгрөгийг, хохирогч Т.М од хохиролд 1000000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч Ө.Ч ын өмчлөлийн 0000 АААулсын дугаартай “Хюндай Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэгдсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын  тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ