Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн *******10000000036 дугаартай хэргийг 20******* оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

******* овогтой Дэшзэвэгийн *******, РД: *******,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таурын 1 давхарт иргэн Я.Баатаржаргалтай маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хоёр. Эрүүгийн *******10000000036  дугаартай хэргээс:  

 

Хохирогчийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Я.Баатаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-16 дахь тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-24 дэх тал/,

Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 26-29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 57 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 60 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таурын 1 давхарт хохирогч Я.Баатаржаргалыг “чанга ярьлаа” гэж шалтаглан түүний нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогчийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Я.Баатаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...Би охин гийн хамт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ ” барилгын улсын комисс ажиллаж байгаа гэхээр нь уулзахаар уг барилга дээр очсон. Барилгын нэг давхрын хүлээлгийн зааланд байж байхад 5 залуу байсан ба нэг нь “ахаа, та яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “ах нь улсын комиссын хүмүүстэй уулзах гэж байгаа юм” гэхэд тус залуучуудтай хамт байсан арай ахмад насны хар нүдний шилтэй залуу “чи юундаа чанга орилоод байгаа юм бэ, эндээс гар” гээд ирснээ миний нүүр рүү 2 удаа мөргөж, шилбэ рүү хоёр удаа өшиглөсөн. Би “чи одоо яаж байна” гэхэд нөгөө залуучууддаа “энийг чирээд гарга” гэхэд 4 залуу нь гаргах гээд ноцолдоод хувцас урсан. Гадаа гаргаад газар унагааж цээжин дээр өвдөглөөд “машин руу хийчих гөлөг болгоно” гэхээр нь
би нэгнийх нь хөлөөс зуураад үлдсэн. ...Намайг чирч гаргасны дараа охин г бас чирч гаргаад цүнхийг нь шидсэн. ...Миний баруун нүд улайсан, зүүн гарын сарвуу хөндүүртэй, зулгарсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хариуцлага тооцож өгнө үү...гэсэн
мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би Хан-Уул дүүргийн 3-р хороо хуучнаар арьс ширний 26 дугаар байрны хоёр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Манай ээж З.Мандах нь тухайн байрны хажууд 370 м.кв газрын эзэмшигч юм. “ОХС” ХХК нь Хуучин арьс ширний 26 дугаар байрыг нурааж шинээр дахин төлөвлөлтийн барилгын ажлыг явуулж байгаа. Ингэхдээ ээж З.Мандахын газар дээр талбай хэмжээ хэтрүүлж барилга барьсан мөн миний өмчлөлийн хоёр байрны нөхөн олговрыг шийдэж өгөөгүй. Энэ маргаанууд нь Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, улсын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус шалгагдаж байгаа. Дээрх маргаанууд нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад барилгын ашиглалтад оруулах улсын комиссын хурлыг зохион байгуулсан байхаар нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 10 цагт Улсын комисс тус барилга дээр ажиллахаар болсныг хотын стандарт хяналтын газрын албан ёсны вэб сайтаас мэдээд аав Баатаржаргалын хамт уг барилга дээр очсон. Гэтэл хэдэн залуучууд аав Баатаржаргалын биед халдаж бид хоёрын гар утсыг булааж авсан. Тэнд бараг 20-оод залуучууд байсан бөгөөд аавыг хар куртик, хар нүдний шилтэй хүн нүүр рүү нь мөргөж, хөл рүү нь өшиглөсөн. Тэгснээ 2-3 залуучууд нийлж чирч авч гаргаад “наадахаа машинд суулга, аваад явъя” гэх зэргээр айлган сүрдүүлсэн. ...Эд зүйлээ олж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би Хан-Уул дүүргийн 3-р хороо “ ” барилга дээр өглөө 08 цагт ирсэн. Би энэ барилгын ашиглалтыг хариуцаж байгаа “Хан наран” Сөх-д ажилладаг учраас Улсын комисс барилгыг хүлээж авахаар ирэх байсан ба Барилгын компанийн хүмүүс ирсэн байсан. Би гадна авто зогсоол дээр гаднын машин нэвтрүүлэхгүй зогсож байхад дотор маргаан болоод үүднээс хүн орилж хашхираад байх шиг байсан. Тухайн үед би ойртож очоогүй. Миний харснаар хүмүүс нэг нэгнийгээ чирээд байх шиг байсан бөгөөд ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй. ...Хяналтын камер шүүж үзэхэд зодоон болсон зүйлгүй, бие биеэ түлхэж тэврээд зуураад гаргах үйлдэл хийж байгаа харагдсан. Нэг эмэгтэйн цүнхийг нэг залуу аваад нэгэндээ дамжуулаад өгөхөд цүнхэнд байсан бичиг баримтыг дотроос нь авч үлдээд, цүнхийг нь гадагшаа гаргаад өгч байгаа харагдсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-24 дэх тал/,

Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 26-29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Я.Баатаржаргалын биед баруун нүдний алимын салстад цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугуйнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь 2022.12.09-ны өдөр үүссэн байх боломжтой. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн ...Я.Баатаржаргалын биед баруун нүдний алимны салстад цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад хэсгийн зулгаралт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих хүчээр үүсэх боломжтой. Нүдний зовхи, зөөлөн эдийн няцрал зулгаралт цус хуралт үүсгэхгүйгээр, үүсэх боломжтой. Тухайн хүний биеийн онцлогоос хамааран дээд тал нь 14 хоногийн дотор шимэгдэж эдгэрэх боломжтой. Тухайн нүдний салстны цус хуралт нь гэмтлээс биш өвчний шалтгаантай гэж үзвэл нүд болон артерийн даралт ихсэх өвчний улмаас нүдний салстад цус хуралт үүсэж болдог. Энэ цус хуралт нь нэг нүдний салстыг бүхлээр нь эсвэл хоёр нүдийг ихэвчлэн хамарсан байдаг...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би т оффисийн талбай худалдаж авсан байсан. Тухайн оффис ашиглалтад орох гээд урьд өмнө Улсын комиссоос хүмүүс ирэх үед 3-4 хүн маргаан хийгээд улсын комисс хуралдуулахгүй саад болоод хэрүүл маргаан хийж байгаад тараасан бөгөөд тус барилгаас үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хүмүүс хүлээлттэй байсан бөгөөд эдгээр хүмүүсээс хойшлогдоод улсын комисс хүлээж авч чадахгүй хойшлогдоод байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Улсын комисс барилгыг хүлээж авахаар хуралдах гээд ирж байсан ба тэндээс байр болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хүмүүс бүгд хүлээлтийн байдалтай байж байхад урьд өмнө нь хэрүүл маргаан хийгээд байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр ирээд нэг давхарт байсан оршин суугч болон хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд, улсын комиссын гишүүдийг та нар авлага авсан авлигын комисс гээд эмэгтэй нь гар утсаараа лайв хийгээд эрэгтэй орилж хашхичаад байхаар нь тэнд байсан үл хөдлөх хөрөнгөө авах хүлээлттэй  байсан хүмүүс уурлаж бухимдаад, ажилд саад болоод байгаа эрэгтэй, эмэгтэй хоёрт шаардлага тавихад үл ойшоогоод Улсын комиссыг ажлыг нь хийлгэхгүй, тэндээс хөдлөх хөрөнгө авсан хүмүүсийг хохироогоод байсан учраас би бухимдаад эндээс гарчхаач гэхэд эрэгтэй нь муу тороол, бууны нохой гэх мэтчилэн доромжлоод орилж хашхираад байхаар нь тэсэлгүй очоод нэг л удаа хальт мөргөсөн. Тэгсэн оршин суугч нар “наад хоёроо хөөж гарга” гээд бужигнаад хүмүүс бариад хаалгаар гаргасан чинь гадаа гараад газар суучхаад орилж хашхираад “туслаарай, аллаа” гээд хүн ойртоогүй байхад тэгээд байсан. Удалгүй цагдаа нар ирээд машиндаа суулгаад аваад явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож  байна.

Иймд шүүгдэгч Д.*******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзнэ үү гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Д.*******д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогч зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Баатаржаргалын биед баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Хохирогч Я.Баатаржаргал нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт гаргаагүй ба хохирогч Я.Баатаржаргал нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Мөн Б. нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хэдий ч түүний биед гэмтэл учраагүй ба тэрээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг бүрэн бүтэн хүлээн авсан /хавтаст хэргийн 52 дахь тал/ тул санал хүсэлтгүй гэснийг дурдав.

          Шүүгдэгч Д.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

           1. ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.     

 

4. Хохирогч Я.Баатаржаргал нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР