| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Хохирогч Б ,
Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Х овгийн Ц-ийн У т холбогдох 2226003470344 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
....................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 05 дугаар сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Б ыг “энэ хавар ямааны ноолуур ав, маш ашигтай ямааны ноолуур авахаар болбол манай авто граж хоосон байгаа тэнд ав, хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ” гэж хуурч, түүний өмчлөлийн 21950000 төгрөгийн үнэ бүхий 170 кг ноолуурыг авсан, мөн яллагдагч Ц.У нь 2021 оны 01 дүгээр сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч С..............ыг “одоо бэлэн мөнгө байхгүй байна. Хотод ороод зарж борлуулаад мөнгийг нь өгье” гэж хуурч түүний өмчлөлийн 4500000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үхрийн махыг авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би .............аймгийн .............суманд түүхий эд авдаг ажил 2019 оноос хойш хийсэн. 2021 онд маш их хэмжээний шаталтад ороод нэлээд өрөнд орсон. Тэгээд Н.Б ын аавынх нь 6 үхрийн мөнгийг өгч чадаагүй. Гэхдээ би ажил хийж байгаад өгнө гэж хэлсэн. Бас банкны өр ихтэй байсан болохоор 2022 оны 11 дүгээр сард банкны өрнөөсөө гарсан. Тэрнээс хойш ажил хийж чадаагүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Ц.У гэдэг хүнтэй ах дүү, хамаатан садан, найз нөхдийн холбоогүй зүгээр түүхий эд авч, өгдөг хүн гэдгээр нь танина. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.У гээд энэ залуу өөрөө орж ирээд манай гражид ноолуур ав, би дараа нь ноолуурыг чинь өндөр үнээр борлуулж өгнө. Би өөрөө авах гэхээр мөнгөгүй байна гэж байсан гэсэн. Тэгэхээр нь би банкнаас 12 сая төгрөг зээлээд, өөрийнхөө хадгаламжаас 8 сая төгрөг аваад, өөртөө байсан мөнгөө нийлүүлээд 25 хоног ноолуур аваад Ц.У ын гражид хийчхээд хөдөө цаг эвгүй байсан болохоор мал дээрээ оччихоод 10 хоноод ирсэн чинь миний ноолуурыг зарсан байсан. Тэрнээс хойш мөнгөө одоо хүртэл авч чадаагүй. Банкныхаа мөнгийг төлөх гэж ажил хийгээд, сэтгэл санаа, эд материалаараа нэлээд хохироод байна. Өөр рүү нь ярихаар удахгүй өгнө гэдэг. Би банкны мөнгө болохоос өмнө өгчих байх гээд итгээд байсан ч ерөөсөө өгөөгүй. Тэгээд банкны мөнгө тулчихдаг, мөнгө олдохгүй, байгаа юмаа хямдхан зарж, ажил төрөл хийнэ гэж хүнээс давхар мөнгө зээлж байж банкныхаа өрийг хаагаад өдийг хүртэл явж байна. Хүү энэ тэр нь бол дүүрсэн хэрэг. Хохиролд Ц.У ын хашаа байшин авахаар төлсөн байсан 15000000 төгрөгийг тооцож авч. Хашаа байшинг өөртөө шилжүүлэн авсан. Одоо үлдэгдэл 6,950,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2021 оны хавар намайг хөдөө байхад энэ хавар ямааны ноолуур аваад зарвал ашиг их унах юм байна. Та манай хашаанд байдаг авто граж хоосон байгаа тэнд ноолуур ав. Хүмүүс манай хашаанд авч байгаа гэвэл сайн мэдэх болохоор их ноолуур өгөхөөр ирэх байх гэсэн. Хэлсэн үгэнд нь итгээд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ц.У , Д.............. нарын гэрийн гадна байдаг авто гражид ямааны ноолуур худалдаж авахаар болоод нийт 170 кг ноолуур тухайн ханшаар бодоход 21950000 төгрөгийн ноолуур аваад гражид нь цоожлоод хөдөө отроор Тээл гэх газар байх мал руугаа яваад 10 хоноод сумын төв орж ирээд Ц.У ын хашаанд байх авто гражид байгаа ноолуураа үзэх гээд онгойлгох гэтэл цоожийг нь сольсон байсан. Яагаад сольсон гэхэд Ц.У гэх хүн ноолуурыг нь зарсан гэсэн. Яагаад надад мэдэгдэхгүй зарсан юм бэ гэж асуухад ноолуурын үнэ унаад байхаар нь зарсан. Удахгүй ноолуурын мөнгө ороод ирэхээр мөнгө өгье гэхээр нь хөдөө мал руугаа яваад 10 хоног болж ирээд Ц.У аас мөнгөө авъя гэтэл одоо удахгүй үхрийн хөөвөр гарна нэг мөсөн үхрийн хөөвөр аваад чамд ашигтай нь цуг өгье. Чи бас надтай цуг хөөвөр аваадах гээд миний дансанд 3000000 төгрөг хийсэн. Тэр мөнгөөр нь би өөрийн үхрийн болон ах дүү нарын үхрийн хөөвөр авч өгсөн. .............надад чиний мөнгөөр нийт 2 тонн үхрийн хөөвөр болж байна гэж хэлсэн. Тэгээд надад хөөврийн ашиг гээд .............5554.................... гэсэн данснаас миний хаан банкны данс болох 5554143306 тоот дугаарын дансанд 750000 төгрөг шилжүүлсэн. Өөрөөр надад мөнгө өгөөгүй. 2019 оноос эхлэн Ц.У , Д.............. нар нь манай .............суманд арьс шир, түүхий эд авдаг байсан. Би хааяа хөдөөнөөс орж ирэхдээ малын түүхий эд өгдөг ба түүхий эд өгч байхдаа танилцсан. Би гэрээ хийгээгүй. Олон жил мал мах түүхий эд авсан болохоор итгээд л У гэгчийн үгэнд итгээд тэдний гражид авахаар болсон. 2022 оны 5 дугаар сард У гэгч нь Мөнхөө гэдэг залуугийн хашаа байшинг авна гээд 15000000 төгрөг Мөнхөөгийн данс руу шилжүүлсэн байсныг олж мэдээд У Мөнхөө хоёртой гурвуулаа уулзаад У т хандан би 21950000 төгрөгийн авлагатай байгаа юм байна. 25000000 төгрөгөөр худалдаж авна гээд та 15000000 төгрөг өгсөн байна. Би танаас 21950000 төгрөгөө авч чадахгүй байгаа болохоор би энэ хашаа байшинг чинь авъя, харин үлдсэн 10000000 төгрөгийг би гэрээ хийгээд зээлээр төлье гэж хэлэхэд .............Мөнхөө нар зөвшөөрсөн. Тэгээд би Мөнхөөтэй гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Би У –с 21950000 төгрөгөөс 15000000 төгрөг хасаад одоо Ц.У надад 6950000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Одоо энэ мөнгөө гаргуулж авмаар байна гэв. /хх-ийн 12-13-р хуудас/,
Хохирогч С..............мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Ц.У гэх залууг 2021 оноос мэддэг болсон. Нэг хэсэг .............суманд наймаа худалдаа хийж, түүхий эд авдаг байсан. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би хохирлоо төлүүлээгүй байгаа. Одоо 2 жил болж байна. Хохирлоо төлүүлмээр байна. Бид хоёр 2021 оноос хойш хоорондоо ямаа, түүхий эд болох арьс, шир, нэхий мэтийн зүйлс зарж мөнгөө авдаг байсан. 2021 оны 1 дүгээр сард Ц.У т 6 үхрийн махыг 2 сая төгрөгөөр өгөөд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 10-нд .............аймгийн .............сумын ................. гэх газарт манайх өвөлжөөндөө байсан. Тухайн үед цаг хатуурч хүйтэрнэ гэхээр нь онд орохгүй гэсэн хэдэн үхрээ мах болгон бэлдээд байж байтал Ц.У нь би 6 үхрийн махыг чинь борлуулаад өгье гэж хэлээд аваад явсан боловч одоог болтол 6 үхрийн махаа авч чадахгүй байна. Ц.У нь сүүлдээ утсаа авахгүй надад худлаа хэлээд маш хэцүү байна. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Ц.У т 4 настай эм үхэр 3 ширхэг, 3 настай эр үхэр 3 ширхэг, нийт 6 үхрийн мах өгсөн. Жилийн өмнө утсаар холбогдож ярихад Ц.У нь надад үхрийн махны мөнгийг нь дүү нь өгнө гээд тэгээд алга болсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би өөрийн портер машинаар хүргэж өгсөн гэв. /хх-ийн 79-р хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын эхээр манайд Ц.У гэгч нь ирээд та хоёр энэ хавар ямааны ноолуур ав. Маш ашигтай ямааны ноолуур авахаар болбол манай авто граж хоосон байгаа. Тэнд ав хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ гэхээр нь нөхөр бид хоёр 2021 оны 04 дүгээр сард Хаан банкинд хадгалж байсан 8000000 төгрөгний хадгаламжаа хаалгаж аваад Төрийн банкнаас 12000000 төгрөгний малчны зээл аваад өөрт байсан 2000000 нийлүүлээд нийт 21950000 төгрөгөөр хавар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл ямааны ноолуур авч эхэлсэн. Нийт ямааны ноолуур ойролцоогоор 170 кг авч Ц.У гэгчийн авто гражид хадгалаад ирлээ гэж ярьж байсан гэв. /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:.. 2021 оны 01 дүгээр сард би өөрийн нөхөр С..............ы хамт 6 үхрийн махаа аваад .............сумын төв рүү ортол Ц.У гэгч нь малын мах авч байсан. Тэгээд бид хоёр очоод Ц.У гэх хүнтэй уулзсан чинь надад бэлэн мөнгө одоо алга байна. Хотод очоод борлуулаад мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь 6 үхрийн махаа өгөөд хөдөө гэрлүүгээ явсан. Нөхөр бид хоёр 6 үхрийн махаа өгөхдөө базаад 2 сая төгрөгөөр өгөхөөр тохирсон. Хамгийн сүүлд 2021 оны 1 сард Ц.У гэгчийн гэрт очиж уулзаад мөнгөө авъя гэсэн боловч надад удахгүй өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй. Залгахаар миний утсыг блоклосон байгаа. Одоо У ыг хаана байгааг мэдэхгүй байна гэв. /хх-ийн 97-р хуудас/,
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:... Би хашаа байшингаа эхлээд Ц.У гэх хүнд 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр зарахаар тохироод Ц.У гэгч нь урьдчилгаа 15,000,000 /арван таван сая/ төгрөг өгөхөөр нь хашаа байшингаа суллаад явсан. Тэгээд Ц.У нь нэрээ шилжүүлээд авъя гэхэд нь би үлдэгдэл 10000000 төгрөгөө өгөөд нэрээ шилжүүлж аваарай гээд хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэнэт Б гэдэг хүн би Ц.У гэдэг хүнээс мөнгөний авлагатай байгаа юмаа. Тэгээд өрөндөө хашаа байшинг нь авъя Ц.У гэдэг хүнтэй тохирсон, хашаа байшингийн үлдэгдэл болох 10000000 / арван сая/ төгрөгийг нь би төлье гээд надаас гуйхад нь би зөвшөөрөөд Б гэдэг хүнтэй уулзаад .............сумын нотариат ороод Б гэдэг хүнтэй гэрээ байгуулж өөрийн нэр дээр байдаг хашаа байшингаа Б гэдэг хүнд шилжүүлэн өгсөн гэв. /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Ц.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:... Ц.У гэгч нь манай хүргэн байгаа юм. Хүргэн маань малчин байж байгаад сумын төв орж ирээд ноос, ноолуур, түүхий эд, эхнэртэйгээ авч байгаад больсон. Яагаад авахгүй байгааг нь би сайн мэдэхгүй байна. Н Б гэдэг залууд өөрийнхөө хашаа байшингаа өгөөд орох оронгүй хүүхдүүд нь манай гэрт сууж өөрсдөө орон байхгүй. Манай охин Улаанбаатар хотод нэг үйлчилгээний газар тогооч хийж байгаа гэсэн. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Харин хүргэн маань хотод авто засварын газар ажиллаж байгаа гэж ярьж байсан. .............аймгийн .............сумын Ж багт байрлах хашаа байшингаа Н.Б д өрөндөө өгсөн гэж ярьж байсан. Өөрөөр би нарийн ширийн зүйл мэдэхгүй гэв./хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Ц.............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ... .............суманд байдаг авто гражид манай нөхөр Н.Б гэдэг хүнтэй ээлжлэн ямааны ноолуур авдаг байсан. С..............ах манай хүнд үхрийн мах өгсөн гэдгийг нь мэднэ. Яг хэдэн төгрөгөөр өгсөн талаар мэдэхгүй байна гэв. /хх-ийн 51-52, 99-р хуудас/,
Хөрөнгө үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаартай “170 килограмм ноолуур 21950000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 109-111 -р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай “4-н үнээ, 2 шүдлэн үхрийн мах нь 2021 оны 1 дүгээр сарын байдлаар 4500000 төгрөг 2022 оны байдлаар 4200000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 86-88-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, С..............ы малын “А” дансны хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Г-000000000улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-000000000улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өмчлөгдсөн газар худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хохирогч С..............ы шүүгдэгчээс зургаан үхрийн махныхаа үнийг үнийг нэхэмжилнэ гэсэн тайлбар. /хх-ийн 54-55, 80-83, 101-102-р хуудас/
Шүүгдэгч Ц.У ын хувийн байдлыг тодорхойлсон .............аймгийн .............сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06-207 дугаартай тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, депозит дансны хуулга. /хх-ийн 63-67-р хуудас/,
Шүүгдэгч Ц.У ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүгдэгч Ц.Нэргүй нь “.............аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 34.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.У т холбогдох 2226003470344 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 05 дугаар сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Б ыг энэ хавар ямааны ноолуур ав. Маш ашигтай. Ямааны ноолуур авахаар болвол авто граш хоосон байгаа, тэнд ав. Хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ гэж хуурч түүний эзэмшлийн 21,950,000 төгрөгийн үнэ бүхий 170 килограмм ноолуурыг шилжүүлэн авсан гэмт хэргийг, мөн шүүгдэгч Ц.У нь 2021 оны 01 дүгээр сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт иргэн С..............ыг одоо бэлэн мөнгө байхгүй байна. Хот ороод зарж борлуулаад мөнгийг нь өгье гэж хуурч түүний эзэмшлийн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үхрийн махыг авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Шүүгдэгч Ц.У нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Б , С.............., гэрч Б.Бямбадолгор, Т.Мөнгөнзул, Д.Т , Д.............., Б.Отгондэлгэр нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний 127, 146 дугаартай тайлангууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон, тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам шаардлагыг зөрчөөгүй байх тул хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Ц.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг .............аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Хохирогч Н.Б д энэ гэмт хэргийн улмаас 6,950,000 төгрөгийн хохирол, хохирогч С..............д 4,500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хохирол, төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд яллагдагч Ц.У т 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зардлын баримт авагдаагүй, шүүгдэгчээс хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.У нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.У т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.У нь 2021 оны 05 дугаар сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Б ыг “энэ хавар ямааны ноолуур ав. Маш ашигтай ямааны ноолуур авахаар болбол манай авто граж хоосон байгаа тэнд ав, хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ” гэж хуурч, түүний өмчлөлийн 21950000 төгрөгийн үнэ бүхий 170 кг ноолуурыг авсан, мөн яллагдагч Ц.У нь 2021 оны 01 дүгээр сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч С..............ыг “одоо бэлэн мөнгө байхгүй байна. Хотод ороод зарж борлуулаад мөнгийг нь өгье” гэж хуурч түүний өмчлөлийн 4500000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үхрийн махыг авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Ц.У нь 2021 оны 05 дугаар сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Б ыг “энэ хавар ямааны ноолуур ав. Маш ашигтай ямааны ноолуур авахаар болбол манай авто граж хоосон байгаа тэнд ав, хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ” гэж хуурч, түүний өмчлөлийн 21950000 төгрөгийн үнэ бүхий 170 кг ноолуурыг авсан, мөн яллагдагч Ц.У нь 2021 оны 01 дүгээр сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч С..............ыг “одоо бэлэн мөнгө байхгүй байна. Хотод ороод зарж борлуулаад мөнгийг нь өгье” гэж хуурч түүний өмчлөлийн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үхрийн махыг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Б ын 2021 оны хавар намайг хөдөө байхад энэ хавар ямааны ноолуур аваад зарвал ашиг их унах юм байна. Та манай хашаанд байдаг авто граж хоосон байгаа тэнд ноолуур ав. Хүмүүс манай хашаанд авч байгаа гэвэл сайн мэдэх болохоор их ноолуур өгөхөөр ирэх байх гэсэн. Хэлсэн үгэнд нь итгээд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ц.У , Д.............. нарын гэрийн гадна байдаг авто гражид ямааны ноолуур худалдаж авахаар болоод нийт 170 кг ноолуур тухайн ханшаар бодоход 21950000 төгрөгний ноолуур аваад гражид нь цоожлоод хөдөө отроор Тээл гэх газар байх мал руугаа яваад 10 хоноод сумын төв орж ирээд Ц.У ын хашаанд байх авто гражид байгаа ноолуураа үзэх гээд онгойлгох гэтэл цоожийг нь сольсон байсан. Яагаад сольсон гэхэд Ц.У гэх хүн ноолуурыг нь зарсан. Яагаад надад мэдэгдэхгүй зарсан юм бэ гэж асуухад ноолуурын үнэ унаад байхаар нь зарсан гэсэн. Удахгүй ноолуурын мөнгө ороод ирэхээр мөнгө өгье гэхээр нь хөдөө мал руугаа яваад 10 хоног болж ирээд Ц.У аас мөнгөө авъя гэтэл одоо удахгүй үхрийн хөөвөр гарна нэг мөсөн үхрийн хөөвөр аваад чамд ашигтай нь цуг өгье. Чи бас надтай цуг хөөвөр аваадах гээд миний дансанд 3000000 төгрөг хийсэн. Тэр мөнгөөр нь би өөрийн үхрийн болон ах дүү нарын үхрийн хөөвөр авч өгсөн. .............надад чиний мөнгө нийт 2 тонн үхрийн хөөвөр болж байна гэж хэлсэн. Тэгээд надад хөөврийн ашиг гээд 750000 төгрөг шилжүүлсэн. Өөрөөр надад мөнгө өгөөгүй. 2022 оны 5 дугаар сард У нь Мөнхөө гэдэг залуугийн хашаа байшинг авна гээд 15000000 төгрөг Мөнхөөгийн данс руу шилжүүлсэн байсныг олж мэдээд У Мөнхөө хоёртой гурвуулаа уулзаад У т хандан би 21950000 төгрөгний авлагатай байгаа. 25000000 төгрөгөөр худалдаж авна гээд та 15000000 төгрөг өгсөн байна. Би танаас 21950000 төгрөгөө авч чадахгүй байгаа болохоор би энэ хашаа байшинг чинь авъя. Харин үлдсэн 10000000 төгрөгийг би гэрээ хийгээд зээлээр төлье гэж хэлэхэд .............Мөнхөө нар зөвшөөрсөн. Тэгээд би Мөнхөөтэй гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Би У-с 21950000 төгрөгөөс 15000000 төгрөг хасаад одоо Ц.У надад 6950000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Одоо энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Хохирогч С..............ы Ц.У гэх залууг 2021 оноос мэддэг болсон. Нэг хэсэг .............суманд наймаа худалдаа хийж, түүхий эд авдаг байсан. Би хохирлоо төлүүлээгүй байгаа. Одоо 2 жил болж байна. Хохирлоо төлүүлмээр байна. Бид хоёр 2021 оноос хойш хоорондоо ямаа, түүхий эд болох арьс, шир, нэхий мэтийн зүйлс зарж мөнгөө авдаг байсан. 2021 оны 1 дүгээр сард Ц.У т 6 үхрийн өгөөд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа. Ц.У нь би 6 үхрийн махыг чинь борлуулаад өгье гэж хэлээд аваад явсан боловч одоог болтол 6 үхрийн махаа авч чадахгүй байна. Ц.У нь сүүлдээ утсаа авахгүй надад худлаа хэлээд маш хэцүү байна. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Ц.У т 4 настай эм үхэр 3 ширхэг, 3 настай эр үхэр 3 ширхэг, нийт 6 үхрийн мах өгсөн, гэрч Б.Бямбадолгорын 2022 оны 04 дүгээр сарын эхээр манайд Ц.У гэгч нь ирээд та хоёр энэ хавар ямааны ноолуур ав. Маш ашигтай ямааны ноолуур авахаар болбол манай авто граж хоосон байгаа. Тэнд ав хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ гэхээр нь нөхөр бид хоёр 2021 оны 04 дүгээр сард Хаан банкинд хадгалж байсан 8000000 төгрөгний хадгаламжаа хаалгаж аваад Төрийн банкнаас 12000000 төгрөгний малчны зээл аваад өөрт байсан 2000000 нийлүүлээд нийт 21950000 төгрөгөөр хавар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл ямааны ноолуур авч эхэлсэн. Нийт ямааны ноолуур ойролцоогоор 170 кг авсан. Ц.У гэгчийн авто гражид хадгалаад ирлээ гэж ярьж байсан, гэрч Б.Отгондолгорын 2021 оны 01 дүгээр сард би өөрийн нөхөр С..............ы хамт 6 үхрийн махаа аваад .............сумын төв рүү ортол Ц.У гэгч нь малын мах авч байсан. Тэгээд бид хоёр очоод Ц.У гэх хүнтэй уулзсан чинь надад бэлэн мөнгө одоо алга байна. Хотод очоод борлуулаад мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь 6 үхрийн махаа өгөөд хөдөө гэрлүүгээ явсан, гэрч Т.Мөнгөнзулын Би хашаа байшингаа эхлээд Ц.У гэх хүнд 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр зарахаар тохироод Ц.У гэгч нь урьдчилгаа 15,000,000 /арван таван сая/ төгрөг өгөхөөр нь хашаа байшингаа суллаад явсан. Тэгээд Ц.У нь нэрээ шилжүүлээд авъя гэхэд нь би үлдэгдэл 10000000 төгрөгөө өгөөд нэрээ шилжүүлж аваарай гээд хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэнэт Б гэдэг хүн би Ц.У гэдэг хүнээс мөнгөний авлагатай байгаа юмаа. Тэгээд өрөндөө хашаа байшинг нь авъя Ц.У гэдэг хүнтэй тохирсон, хашаа байшингийн үлдэгдэл болох 10000000 / арван сая/ төгрөгийг нь би төлье гээд надаас гуйхад нь би зөвшөөрөөд Б гэдэг хүнтэй уулзаад .............сумын нотариат ороод Б гэдэг хүнтэй гэрээ байгуулж өөрийн нэр дээр байдаг хашаа байшингаа Б гэдэг хүнд шилжүүлэн өгсөн, гэрч Ц.Т ийн Ц.У гэгч нь манай хүргэн байгаа юм. Хүргэн маань малчин байж байгаад сумын төв орж ирээд ноос, ноолуур, түүхий эд, эхнэртэйгээ авч байгаад больсон. Яагаад авахгүй байгааг нь би сайн мэдэхгүй байна, гэрч Ц..............гийн .............суманд байдаг авто гражид манай нөхөр Н.Б гэдэг хүнтэй ээлжлэн ямааны ноолуур авдаг байсан. С..............ах манай хүнд үхрийн мах өгсөн гэдгийг нь мэднэ. Яг хэдэн төгрөгөөр өгсөн талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлгүүд, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, С..............ы малын “А” дансны хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Г-000000000улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-000000000улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өмчлөгдсөн газар худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хохирогч С..............ы шүүгдэгчээс зургаан үхрийн махны үнийг нэхэмжилнэ гэсэн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, С..............ы малын “А” дансны хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Г-000000000улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-000000000улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өмчлөгдсөн газар худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хохирогч С..............ы шүүгдэгчээс зургаан үхрийн махны үнийг нэхэмжилнэ гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.У т холбогдох эрүүгийн хэргийг .............аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.У ын дээрх үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжид хамаарахгүй байх тул .............аймгийн прокуророос Ц.У ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 05 дугаар сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Б ыг “энэ хавар ямааны ноолуур ав. Маш ашигтай ямааны ноолуур авахаар болбол манай авто граж хоосон байгаа тэнд ав, хүмүүс манай гэрийг түүхий эд авдаг болохоор сайн мэднэ” гэж хуурч, түүний өмчлөлийн 21950000 төгрөгийн үнэ бүхий 170 кг ноолуурыг авсан, мөн яллагдагч Ц.У нь 2021 оны 01 дүгээр сард .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрт хохирогч С..............ыг “одоо бэлэн мөнгө байхгүй байна. Хотод ороод зарж борлуулаад мөнгийг нь өгье” гэж хуурч түүний өмчлөлийн 4500000 төгрөгийн үнэ бүхий 6 тооны үхрийн махыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Х овгийн Ц-ийн У ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч “Шүүгдэгч Ц.У ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч Ц.У нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ц.У ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх буюу тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож саналтай байна. Харин хавтаст хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.У ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага боловсролтой, цаашид гаргах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.У “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч Ц.У т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Ц.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”,
Шүүгдэгч Ц.У ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Ц.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.У нь .............аймгийн .............сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь .............аймгийн .............сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06-207 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У ыг зургаан сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ц.У т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул
Шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б ын 170 кг ноолуурыг авч хохирогчид 21950000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Ц.У нь иргэн Мөнхөөгийн хашаа байшинг 25000000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 15000000 төгрөгийг төлсөн. Мөнхөө нь хохирогч Н.Б , шүүгдэгч Ц.У нартай харилцан тохиролцож Мөнхөөгийн хашаа байшинг хохирогч Н.Б худалдаж авсан. Хохирогч Н.Б нь шүүгдэгч Ц.У ын учруулсан 21950000 төгрөгийн хохирлоос 15000000 төгрөгийн хохирлыг хасаж тооцож үлдэх 6950000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Г-000000000улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-000000000улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өмчлөгдсөн газар худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.У аас 6950000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б д олгож,
Мөн шүүгдэгч Ц.У нь хохирогч С..............аас авсан зургаан тооны үхрийн махны үнэ нь 4500000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.У аас 4500000 төгрөгийг гаргуулж хохирогч С..............д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б д хохиролд 6950000 төгрөгийг, хохирогч .............д хохиролд 4500000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Ц.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.У ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хассан өөрчлөлт оруулсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Ц-ийн У ыг бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Ц-ийн У ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч Ц.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У ыг 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ц.У т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг .............аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б д хохиролд 6950000 төгрөгийг, хохирогч .............д хохиролд 4500000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У аас 6950000 төгрөгийг гаргуулж хохирогч Б д, 4500000 төгрөгийг гаргуулж хохирогч .............д тус тус олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ