| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0102/И |
| Дугаар | 106 |
| Огноо | 2019-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 106
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 9,923,762.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,357,531.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,112.21 төгрөг, нийт 12,335,405.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг тоотод оршин суух, Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.А нь 2016 оны 09 сарын 05-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 /долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Мөн Э.А нь 2017 оны 07 сарын 27-ны өдөр ... тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай нэмж авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6 дэх хэсэгт заасны дагуу зээл, төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,076,237.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,335,091.66 төгрөг, нийт 4,411,329 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 410 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Э.А-р төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, Б овогт Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Г банкны 12,335,405.91 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай банк нь 2019 оны 04 сарын 11-нд 12,335,405.91 төгрөгийг Э.А-тэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Одоо Э.А-н хариу тайлбартай танилцлаа. Манай банк тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Э.А-с зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 9,923,762.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,357,531.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,112.21 төгрөг, нийт 12,335,405.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага 12,335,405.91 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 9,923,762.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,357,531.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,112.21 төгрөг, нийт 12,335,405.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,317 төгрөгийн 50 хувь болох 106,158.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 106,158.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.А-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 106,158.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б