Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Эмэгтэй, Замын-Үүд өртөөнд ... ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, М овогт З.Н-н нэхэмжлэлтэй,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгч З.Н нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Улаанбаатар хот 1-р төрөхөд мэндэлсэн. Үүнээс хойш Улаанбаатар хотод цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байгаад 1982 онд 09 сарын 13-нд 16 нас хүрч иргэний паспорт авахад овог З-г З гэж буруу бичин олгосон. 1982-1986 оныг Улаанбаатар хотод Төмөр замын коллежид суралцаж төгссөн. 1986 онд Замын-Үүд өртөөнд хувиарлагдан ирж ажиллаж эхлэхэд 1986 оны 06 сарын 25-ны өдөр ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ овгийг нь дахин буруу бичсэн болно. Иймд ... дугаартай дэвтэр миний дэвтэр болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Н нь Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч З.Н-н 1986 оны 06 сарын 25-ны өдрийн 081113 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт З.Н гэж буруу бичигдсэн нь 1966 оны 09 сарын 26-ны өдрийн 127 дугаарт бүртгэж олгосон З.Н-н төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.Б-н “...Намайг 1992 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын өртөөнд ирж ажиллахад З.Н нь кассер хийдэг байсан. Энэ үеэс эхлэж З.Н-тэй найз нөхөдийн болон ажлын холбоотой болсон. З.Н-н аавыг З гэдэг байсан. Тухайн үед З нь УИХ-ын гишүүн хүн байсан. Тухайн үеийн боловсон хүчин С нь хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ буруу бичсэн байх. Түүнээс биш Н-н аавыг З гэдэг байсан. Бид дуудахдаа З.Н гэж дууддаг байсан. Тухайн үеийн ажиллаж байсан боловсон хүчин болон өөрийнх нь анзааргагүй байдлаас үүдэж ийм зүйл болсон байх” гэх мэдүүлэг, гэрч Б.О “...З.Н-г З.Н гэдэг байсан. З.Н-тэй 1982 онд Улаанбаатар дахь Төмөр замын техниккомд хамт сурч эхлэсэнээс хойш одоог хүртэл найз нөхөдийн холбоотой болон нэг газар ажиллаж байгаа. З.Н нь эхээс 4-лээ, айлын 2 дахь охин нь юм. Дээрээ нэг ахтай, доороо 2 эмэгтэй дүүтэй юм. Н-н аавыг З гэдэг байсан. Тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж Н-н овгийг буруу бичсэн байх. Түүнээс биш З.Н гэдэг. Н-н ээжийг нь Х гэдэг хүн байсан. Улаанбаатар хотод ...-р сургуульд математикийн багш хийдэг хүн байсан. Н-н аав З, ээж Х нар нь салсан хүмүүс байдаг байсан. Н аавтайгаа их утсаар ярьдаг байсан.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар З.Н-д олгогдсон 1986 оны 06 сарын 25-ны өдрийн 081113 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь нэхэмжлэгч З.Н-н хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н-н 1986 оны 06 сарын 25-ны өдрийн ... дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч З.Н мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Э.Б