| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
...................................аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: М.Мөнхтайван,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгч: Т.Ж, түүний өмгөөлөгч П.Д /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...................................аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овгийн Т-гийн Ж-т холбогдох 2226004550017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
................................................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...................................аймгийн ..................сумын 10 дугаар баг .................. тоотод оршин суух Ж.Б ийн гэрт хохирогч Б.Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед тархи доргилт, нүдний алимын доргилт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун дээд доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цагийн үед манай найз болох Т.Ж миний утас руу залгаад намайг гэрээсээ гараад ир хоёулаа уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Жтай уулзтал Ж нь намайг манай найзын гэрт очъё гэсэн. Тухайн үед Ж өөрийнхөө найзтайгаа хамт явж байсан. Тэгээд бид гурав Жын найз болох Б ийн гэрт нь очсон. Тэгээд тэндээ очиж юм ярьж байгаад Ж унтаж амарцгаая гээд би Б ийн хойд өрөөнд нь ороод унтсан. Тэгтэл Ж намайг унтсаны дараа Б той хардаад шөнө намайг Б ийн хойд өрөөнд нь миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэгээд Ж Б хоёр маргалдаад би гэр лүүгээ ганцаараа явсан. Намайг шөнө гэр лүүгээ явж байх үед Ж намайг Б ийн гэрт хүрээд ир би чамайг уучилъя гэх мэтээр залгаад байсан. Би буцаж очоогүй шууд гэртээ харьсан. Би Б ийн гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Би Ж гэх хүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үерхэж эхэлсэн. Тэрнээс хойш найз залуу, найз охины харилцаатай байсан. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Ж намайг урд өмнө зодож цохиж байгаагүй. Анх удаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө л зодсон. Миний баруун нүд хөхрөөд хавдсан. Тэгээд миний толгой бас өвдөөд байгаа. Бас уруул өвдөөд байна. Миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. Өөрөөр бол цохиж зодоогүй. Б ийн гэрт би Ж тэгээд Б ийн сургуулийн хоёр дүү нь гээд тавуулаа байшинд нь байсан. Намайг Ж цохиж байх үед Б харж байсан. Б ийн хоёр дүү нь Ж бид гурвыг орох үед унтаж байсан. Б , Ж хоёр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Б ийн гэрт нь очоод архи уугаагүй гэв. /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед Жтай ...................................аймгийн ..................сумын 5 дугаар багт байдаг Жаргалант гэх бааранд уулзсан. Тэгээд тэндээ бид хоёр 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Тэгээд баар хаах гэж байхад Ж найз охин болох Б дуудсан. Тэгээд Ж бид хоёр такси аваад найз охин нь болох Б тай уулзаад манай гэр лүү бид гурав явсан. Манай гэрт очоод бид гурав жоохон сууж байгаад унтаж амрахаар болсон. Тэгээд Б , Ж хоёр манай байшингийн хойд өрөө рүү орсон. Тэгээд жоохон байж байгаад би Б , Ж хоёр дээр ортол Ж гараараа гийн нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би болиулаад салгасан. Тэгээд Б ганцаараа гэр лүүгээ харьсан. Ж надтай хамт манай гэрт хоносон. Манай байшинд Ж, Б бид гурав байсан. Тэгээд бас бид гурвыг орох үед манай сургуулийн насны хоёр дүү өөр өрөөнд унтаж байсан. Зодоон болох үед манай хоёр дүү сэрээгүй. Би тэрийг нь сайн мэдээгүй. Тэр хоёр манай байшингийн хойд өрөөнд ороод унтах гэж байсан. Манай хойд өрөөнд хэрүүл маргаан огт хийгээгүй, Намайг орох үед л нэг удаа цохиж байсан. Жтай анх бааранд уулзах үед ганцаараа архи уучихсан халамцуу байсан. Тэгээд бид хоёр нийлээд 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Ж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн согтолтой байсан гэв. /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүгдэгч Т.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн39-40-р хуудас/,
...................................аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 710 дугаартай дүгнэлтээр “Үзүүлэгч Б.Б гийн биед тархи доргилт, нүдний алимын доргилт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун дээд доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг өөрийн гараар үүсгэж боломжгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 18-19-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Б гийн ...................................аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч Б.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт./хх-ийн 20, 30, 55-р хуудас/,
Шүүгдэгч Т.Жын хувийн байдлыг тогтоосон ...................................аймгийн ..................сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 170 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, 226201002075 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-49-р хуудас/,
Шүүгдэгч Т.Жын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Жт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...................................аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж ...................................аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Т.Жын хүсэлтийг хангаж, яллагдагч Т.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Т.Ж нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч Т.Жт холбогдох 2226004550017 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...................................аймгийн ..................сумын 10 дугаар баг .................. тоотод оршин суух Ж.Б ийн гэрт хохирогч Б.Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед тархи доргилт, нүдний алимын доргилт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун дээд доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...................................аймгийн ..................сумын 10 дугаар баг .................. тоотод оршин суух Ж.Б ийн гэрт хохирогч Б.Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед тархи доргилт, нүдний алимын доргилт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун дээд доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Жын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б гийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цагийн үед манай найз болох Т.Ж миний утас руу залгаад намайг гэрээсээ гараад ир хоёулаа уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Жтай уулзтал Ж нь намайг манай найзын гэрт очъё гэсэн. Тухайн үед Ж өөрийнхөө найзтайгаа хамт явж байсан. Тэгээд бид гурав Жын найз болох Б ийн гэрт нь очсон. Тэгээд тэндээ очиж юм ярьж байгаад Ж унтаж амарцгаая гээд би Б ийн хойд өрөөнд нь ороод унтсан. Тэгтэл Ж намайг унтсаны дараа Б той хардаад шөнө намайг Б ийн хойд өрөөнд нь миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэгээд Ж Б хоёр маргалдаад би гэр лүүгээ ганцаараа явсан Анх удаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө л зодсон. Миний баруун нүд хөхрөөд хавдсан. Тэгээд миний толгой бас өвдөөд байгаа. Бас уруул өвдөөд байна. Миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. Өөрөөр бол цохиж зодоогүй. Намайг Ж цохиж байх үед Б харж байсан. Б , Ж хоёр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Б ийн гэрт нь очоод архи уугаагүй, гэрч Ж.Б ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед Жтай ...................................аймгийн ..................сумын 5 дугаар багт байдаг Жаргалант гэх бааранд уулзсан. Тэгээд тэндээ бид хоёр 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Тэгээд баар хаах гэж байхад Ж найз охин болох Б дуудсан. Тэгээд Ж бид хоёр такси аваад найз охин нь болох Б тай уулзаад манай гэр лүү бид гурав явсан. Манай гэрт очоод бид гурав жоохон сууж байгаад унтаж амрахаар болсон. Тэгээд Б , Ж хоёр манай байшингийн хойд өрөө рүү орсон. Тэгээд жоохон байж байгаад би Б , Ж хоёр дээр ортол Ж гараараа Б гийн нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би болиулаад салгасан. Тэгээд Б ганцаараа гэр лүүгээ харьсан. Ж надтай хамт манай гэрт хоносон. Жтай анх бааранд уулзах үед ганцаараа архи уучихсан халамцуу байсан. Тэгээд бид хоёр нийлээд 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Ж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн согтолтой байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Жын үйлдлийн улмаас хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь ...................................аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 710 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Б гийн ...................................аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч Б.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүгдэгч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ...................................аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 710 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Б гийн ...................................аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч Б.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүгдэгч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...................................аймгийн ..................сумын 10 дугаар баг .................. тоотод оршин суух Ж.Б ийн гэрт хохирогч Б.Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед тархи доргилт, нүдний алимын доргилт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун дээд доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Аовгийн Т Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Д “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцогдох үндэслэлтэй байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байгаа тул прокурортой тохиролцсон ялын саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Т.Ж нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Т.Жын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Жын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...................................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овгийн Т-ийн Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...................................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ