| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0153/И |
| Дугаар | 147 |
| Огноо | 2019-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 147
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би Г бакны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох кредит картын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,071,554.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,982,139.60 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 59,406.50 төгрөг нийт 5,113,100.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах, Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь 2016 оны 09 сарын 02-ны өдөр ... тоот кредит картын гэрээ байгуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг, сарын 3,5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатайгаар кредит зэс карт авсан. Хариуцагч Б.Б нь тус картаа хэрэглэх хугацаандаа зээлийн эрхээ нэмэгдүүлэх хүсэлт гаргасан тул 2017 оны 02 сарын 14-ний өдрийн салбарын захирлын шийдвэрийн дагуу кредит картын эрхийг 3,000,000 /гурван сая/ төгрөг болгосон болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 1.14, 1.17 дахь хэсэгт заасан заалтуулыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 394 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн нийт төлбөр 5,113,100.94 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, У овогт Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Б.Б нь Г банкнаас кредит карт авч ашигласан нь үнэн. Г банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд Г банкны 5,113,100.94 төгрөгийн нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У миний бие нэхэмжлэгч Б.Б-н хариу тайлбартай танилцсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт төлбөрийг хүлээн зөвшөөрсөн байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.Б-с кредит картын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,071,554.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,982,139.60 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 59,406.50 төгрөг нийт 5,113,100.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 5,113,100.94 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г бакны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох кредит картын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,071,554.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,982,139.60 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 59,406.50 төгрөг нийт 5,113,100.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,760 төгрөгийн 50 хувь болох 48,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 48,380 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 48,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б