| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Б.*******
Хохирогч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, , аав, ээжийн хамт Завхан аймгийн сумын ******* баг, ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн ******* регистрийн дугаар: //
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Э.гийн эзэмшлийн байшингийн коридорт 2022 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 1 цагийн үед хохирогч Б.*******тай намайг байхгүй хойгуур мууллаа гэх шалтгаанаар маргалдан өөрийн гутлын түрүүнд байсан хутгыг авч түүний хэвлийн зүүн хэсэгт, зүүн далны хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсэгт, зүүн далны хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 1 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Э.гийн эзэмшлийн байшингийн коридорт Б.*******тай маргалдаж “намайг байхгүй хойгуур мууллаа” гэсэн шалтгаанаар өөрийн гутлын түрүүнд байсан хутгаар түүнийг хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Хутгалуулж гэмтэл авсан талаар мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой шөнийн 12 цагийн үед ...гийн гэрт очсон. Бид нарыг очиход гийнд , , нар очсон байсан. гийнд байж байтал ******* бие засах гэж гараад буцаж орж ирэхдээ , аа ах та хоёр тэгэхгүй шүү хүн байхгүй хойгуур мууллаа гээд орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болов оо гээд аргадах гээд урдаас нь гийн байшингийн үүдний коридорт очоод гарыг бариад автал намайг булан руу татаж унагаагаад дээрээс гараараа дал руу нэг удаа, зүүн талын сүвээ рүү 3 удаа цохисон. Тэр үед манай эхнэр болон , нар салгаад босоод иртэл ******* гартаа хутга барьчихсан байсан. Тэгтэл манай эхнэр манай нөхрийг хутгалчихлаа гэж хэлээд ухаан алдчихсан. Удалгүй эмнэлэг цагдаа ирээд эмч миний биеийг үзэх үед би хувцсаа тайлаад үзүүлэхэд миний биеийн даланд 1 удаа зүүн сүвээ рүү 3 удаа хутгаар хатгагдсан байсан. ...би гийн гэрээс сумын эмнэлгийн машинтай эхнэрийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө ...бид нар Завхан аймгийн сумын багт байх гийн гэрт 01 цагийн үед очсон. Тэгээд тэнд 1 шил архи бас нэг 2.5 литр пиво уусан. Тэгээд бид нар гал тогооны өрөөнд сууж байтал *******, ******* нар гарсан. Тэгээд удаагүй байж байтал үүдний коридорт эгч ухаан алдаад унасан байсан. Тэгээд ухаан оруулах гээд хамрынх нь доор дартал сэргэсэн. Тэгээд байшингаас гартал үүдний довжоон дээр *******тай таараад хартал гарт нь нэг хутга /тонгорог/ харагдахаар нь би гараас нь булааж аваад хашаа давуулаад шидсэн. Тэгээд гэрт орж иртэл ******* ах хутгалуулсан гээд том өрөөний буйдан дээр суучихсан зүүн суганы доод хэсэгт нь 2 газарт улайсан харагдсан. ...би гэрээс гараад гадаа *******тай байж байтал сумын цагдаа, эмнэлэг ирсэн. ...******* ах хүнд хутгалуулсан байсан. ...намайг гадаа гарахад ******* нь гартаа хутгатай байсан болохоор ******* хутгалсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.гийн “...Ширээгийн гол дээр очоод байж байгаад буцаад сумын төв рүү гийнд очихоор явсан. гийнд бид нар 01-02 цагийн орчим очоод нэг шил архи, 1 пиво хувааж уусан. Тэгтэл ******* *******ийг *******ийн шээс гуйлгачин энэ тэр гээд хэл амаар доромжлоод тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Би архи их уусан байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гийн гал тогооны өрөөнд сууж байтал сумын цагдаа орж ирээд хүн хутгалуулсан хэрэг болсон байна гээд бид нарыг цагдаагийн хэсэгт авчирсан. Цагдаа дээр ирээд *******ыг хүнд хутгалуулсан тухай мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.гийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багт байх гэртээ унтаж байх үед *******, , хоёртой 01 цагийн үед манайд орж ирээд намайг сэрээчхээд босоод ир найз орж ирж байхад тоодоггүй юм уу гэх хэлчхээд буцаад гарсан... ...******* буцаж орж ирээд пизданууд минь яагаад байгаа юм гэж орилоод над руу хандаж чи намайг тоосонгүй гээд дайраад бид хоёр барилцаж аваад хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. ...бид нар бүгдээрээ манай гал тогооны өрөөнд ах нэг шил архи надад өгөөд энийг тойруулаадхаач гэхээр нь аяганд хийж өгөөж байж байтал хоорондоо маргалдаад гал тогооноос гараад үүдний коридорт барилцаж аваад хэрэл байсан. Араас нь эгч гарсан. Тэгтэл удалгүй ******* ахын эхнэр манай нөхрийг хутгалчихлаа гэж хэлээд ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь очтол ******* ах намайг хутгалчихлаа гээд дээлээ тайлах үед зүүн талын суга орчим хэсгийн 3 газарт, далан дээрээ 1 ширхэг нийт 4 гэмтэл үүссэн цус гарж байсан. Тэгээд удалгүй сумын цагдаа, эмнэлэг ирээд сэргээд босож ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ын “...******* орж ирээд *******тай хоорондоо маргалдаад гэрийн коридорт маргалдаад ноцолдоод байсан. Би гал тогооны өрөөнд байж байтал нь манай нөхрийг хутгалчихлаа гээд уйлаад байхаар нь би гараад ******* дээр очоод дээлийг нь тайлж хартал зүүн сүвээ хэсэгт 3 удаа хутгалсан байсан. Тэгээд дал өвдөөд гэхээр нь хартал зүүн дал хэсэгт 1 удаа хутгалсан гээд цус гарч байсан. Тэгээд сууж байтал цагдаа, эмнэлэг ирсэн. Тэгээд эмч *******ыг үзээд нэг дусал хийчхээд аймаг аваад явсан. Тэгээд цагдаа *******, , нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ж.гийн “...*******, , манай нөхөр бид нар гийн гэрт ороод сууж байтал ******* нь орж ирээд *******тай үүдэнд маргалдаад ноцолдоод байсан. Тэгсэн ******* нь намайг хутгалчихлаа гээд байхаар нь очоод дээлийг нь тайлж хартал зүүн сүвээ хэсэгт нь 3 удаа хутгалсан байсан. Мөн зүүн дал мөрний хэсэгт хутгалсан гээд цус гарч байсан. Тэгээд сууц байтал цагдаа, эмнэлэг ирсэн. Тэгээд эмч *******ыг үзээд нэг дусал хийчхээд аймаг аваад явсан. Тэгээд цагдаа *******, , нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.ын “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...бид нар гийнд хоноё гээд орж ирээд байж байтал араас ******* нь орилоод ороод ирсэн. Тэгээд манай нөхөртэй үүдэнд маргалдаад барьцалдаад авсан. Тэгсэн манай нөхөр намайг хутгалчихлаа гээд орилсон. Тэгээд очоод дээлийг нь тайлаад хартал зүүн суганы доод хэсгээс нь цус гарсан харагдсан. Тэр үед би ухаан алдаж унасан гэсэн. Тэгээд сэргэтэл цагдаа, эмч ирсэн байсан. Тэгээд эмч манай нөхрийг үзээд нэг дусал хийчхээд аймаг руу эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.ийн “...гэртээ унтаж байхад шөнийн 01 цаг 30 минутын үед миний утас руу дугаарын утаснаас над руу залгаад энд танай багийн хүн хутгалуулчихлаа та эмч дуудаад өгөөч гэхээр нь би эмч, цагдаад дуудлага өгчхөөд гийнд очсон. Тэгээд гэрт нь ороход ******* нь зүүн суганы доод хэсэгт 3 удаа мөн зүүн даланд 1 удаа хутгалуулсан байдалтай сууж байсан. Тэгээд болсон зүйлийн талаар асуухад *******тай маргалдсан гээд хэн хутгалсныг мэдэхгүй гээд сууж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хэргээ хүлээн мэдүүлсэн Б.*******ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим , *******, , , , нарын хамт сумын багт байрлах баярын талбайн хажууд 2 шил архи хувааж уугаад дараа нь бид нар багт оршин суух гийн гэрт очихоор болж замдаа дэлгүүрээс дахин нэг шил архи, нэг пиво авсан. гийн гэрт очоод бид нар гал тогооных нь өрөөнд архиа хувааж ууж сууж байгаад би тамхи татахаар ганцаараа гарчхаад буцаад ортол *******, хоёр урд урдаасаа хараад суучихсан “аа пизда яадаг болчихсон муу хар пизда” гэх зэргээр хэлээд байж байхаар нь та нар чинь яагаад нэгнийгээ гараад явчихсан хойгуур муулаад байдаг, яасан хөгийн юм бэ гэж хэлсэн чинь ******* ах “*******ийн аа зүгээр байгаарай” гээд миний өөдөөс хүрч ирээд бид хоёр гийн гэрийн үүдний коридор хэсэгт барилцаж аваад ******* ах намайг гараараа нэг, хоёр цохиод булан руу шахаад байхаар нь би гутлынхаа түрүүнд хийчихсэн байсан эвхэгддэг жижиг хутгыг аваад *******ын бие рүү хэд хэдэн хатгасан бөгөөд бид хоёр салаад байж байтал ирээд миний гарт байсан хутгыг салгаж аваад гарсан. Тухайн үед би их согтуу байсан болохоор *******ын биеийн аль хэсэг рүү хэдэн удаа хатгаснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000000033 дугаартай “... 1.Б.*******ын биед хэвлийн зүүн хэсэгт, зүүн далны хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой.4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.5.Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.ийн (2022-12-28-ны өдрийн 000000006 дугаартай) “...Б.*******ын өмсөж явсан гэх хувцаснуудад зүсэгдэж урагдсан ургадалт болон зүсэгдэлт гэсэн гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь өнгөө алдаж гандаагүй байх тул шинэ гэмтэл байна. Б.*******ын өмсөж явсан гэх Саарал өнгийн Монгол дээлэнд үүссэн 39 мм суналттай, зах ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байгаа нь хурц иртэй зүйлийн хүчний үйлчлэл болон татаж чангаах хүчний үйлчлэл болон татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн зүсэгдэж урагдсан ургадалт байна. Саарал өнгийн Монгол дээлэнд үүссэн 15 мм, 20 мм болон 25х2мм хэмжээтэй гэмтэл, хар саарал өнгийн ноосон цамцанд үүссэн 16 мм, 20 мм, 22мм болон 15 мм хэмжээтэй гэмтэл, хар саарал өнгийн цамцанд үүссэн 18 мм, 19 мм, 19 мм болон 20 мм хэмжээтэй гэмтэл, саарал майканд үүссэн 20 мм, 20мм, 23мм болон 18 мм хэмжээтэй гэмтлүүд 2 утасны үзүүрүүд жигд, зах ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байгаа нь хурц иртэй зүйлийн хүчний үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна...” гэсэн дүгнэлтээр, иргэний нэхэмжлэгч Д.гийн “...Хохирогч Б.******* нь Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт S31 оноштой ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43000, S31 оноштой эмийн эмчилгээ 212500, мөн сумын Эрүүл мэндийн төвд S3161 оноштой 48000 төгрөгийн тус тус тусламж, үйлчилгээ авч нийт 303500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авсан байна. ...Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын Эрүүл мэндийн төв нь хохирогч Б.*******т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн даатгалын санд нийт 303500 төгрөгийн хохирол учирсан байна. ...Тухайн Эрүүл мэндийн сангаас гарсан нийт 303500 төгрөгийн хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын хэвлийн зүүн хэсэгт, зүүн далны хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсэгт, зүүн далны хэсэгт хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.
Шүүгдэгч Б.******* хохирогч Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй ба хохирогч Б.******* нь шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.*******аас 2.000.000 төгрөгний хохирол авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хохирогч Б.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 303.500 төгрөгийн зардлыг авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.*******аас 303.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч байгууллагад 303.500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******т 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Б.*******т 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар хохирогч Б.*******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 303.500 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгосугай.
7.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА