Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

                                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Гэрч Ц.Б , Б.М ,

Өсвөр насны шүүгдэгч М.С ,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Д ,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А , М.Д ,

Шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн М-ийн С , И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нарт холбогдох 2226001940266 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 

..................................................................

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

            Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , О.Л , С.А  нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг “.......................гэх газарт ховор амьтан болох 2 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль орчинд экологи эдийн засгийн  үнэлгээгээр 26000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Улсын яллагчийн яллах дүгнэлттэй  санал нийлж байна. Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө гэв.

 

Шүүгдэгч М.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө гэв.

 

Шүүгдэгч С.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Улсын яллагчийн  зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлтдээ санал нийлж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө гэв.

 

Шүүгдэгч О.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Улсын яллагчийн яллах дүгнэлтдээ санал нийлж байна. Өөрийн хийсэн  гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө гэв.

 

Гэрч Ц.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Ө аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн шинжээч томилуулах тогтоолд заасан асуултын дагуу Эклоги эдийн засгийн үнэлгээг тогтоосон байгаа. Энэ нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг ирүүлсэн байдаг. Нийт 7 асуултын хүрээнд хариулт авахын хүссэн.  Эдгээр асуултуудад хуулийн хүрээнд хариулсан. Үнэлгээ дүгнэлт гаргасан баримт бичиг нь хэргийн материалд байгаа учраас нэг бүрчлэн ярих шаардлагагүй байх. Манайд хүргүүлж ирсэн хэргийн материалын хүрээнд тухайн 7 асуултад нь хариулсан. Тухайн ясны насжилтыг хэргийн газарт очсон хүн мэдэх байх. Миний хувьд хэргийн газар очоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн аргалийн нас нь 2-3 настай аргаль байсан гэдэг нь шүд болон эрүүний ясаар нь тогтоогдож байгаа юм. Аргалуудын хүйсийг тодорхойлоход эр аргаль нь угалзарсан том эвэртэй байдаг. Эм аргалийн эвэр нь жижиг угалзарсан байдаг. Тийм учраас толгойн хэсгээр нь ялагдаг. Мөн хүйс орчмын хэсгийн арьсаар нь тодорхойлох боломжтой. Миний хувьд байгаль орчин үнэлгээний чиглэлээр магистрийн зэрэг, ой зүйч мэргэжлээр баклаварын зэрэг хамгаалсан. Бид нарын хувьд өөрийн хүслээрээ шинжилгээ хийдэггүй. Төрөөс болон газрын даргаас томилсны үндсэн дээр шинжилгээ хийдэг юм. Хүйсийн хувьд тухайн амьтны хүйс хэсгийн арьс нь байвал тэрүүгээр нь тодорхойлж болдог. Тухайн хоёр амьтны зүйл нь өөр өөр байна. Яагаад гэхээр шүд эрүү гэх зэрэг нь өөр өөр байна. Үнэлгээний хувьд  эр, эмийн ялгаа байна. Тэрнээс биш дотоод бүтэц нь хамааралгүй гэв.

 

Гэрч Б.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Аргаль агнасан гэх мэдээллийг иргэний дуудлага мэдээллээр авсан. Тус мэдээлэлд 2 тооны аргаль гэж дурьдсан байсан. Хэргийн газрын үзлэгээр дөрвөн хүн явсан. Очиход нэг байршил байсан хоорондын зай нь 30-40 метр байсан. Миний хувьд мэдүүлэг авахдаа тулган шаардсан зүйл байхгүй. Би А , Л нараас мэдүүлэг авсан. Э , С  нараас мэдүүлэг аваагүй гэв.

 

Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... Ө аймгийн Т сумын .......................гэх газар нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бИ бөгөөд олон жил Аргаль нутаглаж байгаа газар юм. Аргаль нь ховор амьтны төрөлд орно. Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4/10 дугаартай Аргалийн экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Аргалийг хууль бусаар агнасан хүн нь тогтоогдвол дүгнэлтэд заасан хохирлыг нэхэмжилнэ. Хохирол барагдуулбал надад гомдол, санал байхгүй. Ө аймгийн Т сумын 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээр ховор, нэн ховор амьтад болох Аргал, Янгир, Хар сүүлт олон тоогоор ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................  газар ихэвчлэн байдаг. Т сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “........................ ” гэх газарт Аргал, Янгир, Хар сүүлт, Цагаан зээр, Үнэг, Хярс, Чоно зэрэг ан амьтад байдаг. /хх-ийн 49-50, 52-р хуудас/,

 

       Шүүгдэгч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:... Би 2021 оны 11 сарын хэдэн байсан талаар сайн санахгүй байна. Ө аймгийн Т сумын 5-р багийн ........................  гэх газарт манай хадам аавын худаг байдаг юм. Тэнд манай хадам манай найз охинд арьсан дээл хийж өгнө гээд ууттай хурганы арьс үлдээсэн байсныг авах ажлаар явах гэж байтал ******* сумаас манай найз охины төрсөн ах болох Э  гэх хүн хадмынд хүрээд ирсэн. Хадмынд С  бид хоёр сууж байсан. Э  ах ирээд Өмнөговь аймгийн Булган сумаас өвлийн идэш тэмээ хийх ажлаар явах гэж байна гэж хэлсэн. Э  ах С ыг чи сургуульдаа явах юм уу гээд байсан. Тэгтэл С  явна гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамт хөдөө явцгаасан. Хөдөө явах замдаа А  гэх айлд орсон. Э  ах А  гэх хүнтэй 1 шил архи хувааж уусан. Э  ах А  гэх хүнтэй хоорондоо ярилцаж байгаад урд хоолой ороод ан хийгээдэхье гээд А  ах гэрээсээ дорбинк гэдэг бууг 1 ширхэг улаан өнгөтэй сумны хамт гаргаад ирсэн. Тэр бууг нь Э  ах аваад А  ахыг хамт анд явъя гэж хэлсэн. Тэгтэл А  ах намайг хамт яваад ирье чи мотоцикль унаад яваад өг гээд байсан. Тэгээд А  ах миний араар сундлаад хамт явсан. Харин Э  ах С тай хамт явсан. Тэр үед урагшаа ........................ аас зүүн урд зүгт буюу ........................ ны баруун хойд зүгт байх Шалын хоолой гэх газар 6 тооны Аргаль явж байсан. Тэгтэл Э  ах, С  хоёр мотоциклиороо элдээд яваад өгсөн. А  ах бид хоёр араас нь очих гээд явж байтал А  ах Аргалийн урдуур амдаад давхи араас хурдал хурдал гээд байхаар нь урдуур нь эргүүлэх гээд явж байтал Э  ах С  хоёр зогссон. Тэгээд бид хоёр тэр хоёр дээр наанаас нь яваад очтол 1 тооны аргаль алсан байсан. Тэгтэл Э  ах 1 буудсан чинь 2 аргаль оночихлоо 1 нь энд уначихлаа. Харин нөгөөх нь шархдаад тэр зүүн зүгт өнхрөөд уначиж байгаа харагдан гэж ярьж байсан. Тэгээд алсан гэх аргалиас зүүн зүгт шархадсан гэх 1 тооны Аргаль дээр очтол мөн үхсэн байсан. Тэгээд цаг орой болоод харанхуй болж байсан тул Э  ах би С ыг аваад Булган сум руу явлаа. Та хоёр наад Аргалиа янзлаад явчих гэж хэлсэн. Тэгээд Э  ах С  хоёр яваад өгсөн. Би А  ахыг наадхаа хая хоёулаа ч гэсэн явъя гэтэл А  ах нэгэнт алцан юм чинь хоёулаа хамт хийчхээд явъя. Харин махыг нь аваад явъя яс арьсыг нь энд хаячих, мотоцикль дээр даагдахгүй хүнд байна гэж хэлсэн. А  ахыг яаж ганцааранг нь яаж үлдээхэв гэж бодоод хамт Аргалийн махыг нь шулж өгсөн. Тэгээд шулж дуусаад арьс толгой, ясыг нь тухайн газарт нь үлдээгээд махыг нь Э  ахын өгсөн уутанд хийж аваад замаараа худгаас хурганы арьсаа аваад А  ахынд шууд очсон. Тэгтэл А  ах намайг наад Аргалийн махаа амбаарт хийчих гээд амбаартаа хийлгүүлсэн. Тэгээд би сумын төв рүү хадмынд очсон. А  ах бид хоёр аргалийг нэг нэгээр нь хуулаад арьсан дээр нь махыг нь шулж арьсыг нь хаясан. Махнаас бусдыг нь тэнд үлдээсэн. Арьснаас нь толгойг нь салгаагүй. Толгойны арьстайгаа хамт байгаа. Тухайн Аргалийн нэг нь эм байсан, нөгөөг нь мэдэхгүй байна. Тухайн Аргаль агнасан гэх газраа бол мэднэ. Арьс толгой нь байвал олдох байх. Би цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч арьсыг нь хуулалцсан болохоор айгаад хэлж чадаагүй. Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв. /хх-ийн 57-59-р хуудас/,

 

      Шүүгдэгч С.А  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:... 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны үед намайг Ө аймгийн Т сумын 5-р баг ........................ гэх газарт байхад манайд Э , Л , Өмнөговь сумын Булган сумын харьяат С  нар ирсэн. Э  нь Булганаас тэмээн идэш авах гэж явна гэсэн. Тэгээд 1 шил архитай манайд ирснийг М.Э тай хувааж уучхаад үдээс хойш 15 цагийн орчим манайхаас хөдөлсөн. Хөдлөхдөө М.Э  нь манайхаас буу аваад мордсон. Манайхаас ертөнцийн зүгээр урд зүгт Булган сум руу чигтээ явж байтал хэдэн Аргаль явж байсан. Тэгэхээр нь бид нар араас нь мотоциклиор хөөсөн. Тэгсэн Э , С  2 мотоциклиосоо буугаад зогсож байхаар нь очтол хажууд нь нэг Аргаль хэвтэж байсан. Би их согтуу байсан ба Л тэр Аргалийн арьсыг нь хуулаад махыг нь мотоцикль дээрээ ганзагалсан. Тэгээд эхний агнасан Аргалиас зүүн зүгт бас нэг аргаль агнасан байсан. Түүний арьсыг нь бас хуулаад махыг нь авсан. Би айлын гадна мотоциклио үлдээсэн байсан. Би Л оос буугаад үлдсэн. Харин С , Э  хоёр Булган сум руу явсан. Л нь намайг айлын гадна буулгачхаад манай амбаарт тухайн хоёр махыг буулгачхаад явсан байсан. Би цагаан сараас өмнө 1 сард махыг нь эвгүй үнэр гараад байхаар нь хээр хаячихсан юм. Намайг бага байхад манай аавд байдаг байсан буу байгаа юм. Бүртгэлд байхгүй. Би бүртгүүлээгүй. Дорбинк загварын буу байгаа юм. С , Э  нар ээлжлээд мотоциклио бариад яваад байсан ба яг Аргаль агнах үед С  мотоциклийг нь уначихсан араар нь Э  сундлаад явж байсан. Э , С  нар нь манайхаас хөдлөхдөө миний бууг бариад хөдөлсөн. Нэг л удаа буу дуугарсан. Э  буудсан. Нэг Аргаль нь газар дээрээ үхсэн байсан. Тэгээд очтол нэг нь шархадчих шиг боллоо араас нь өнгийгөөд үзээдэх гээд С ыг мотоцикльтой давхиулсан чинь зүүн тийш яваад нөгөө шархадсан Аргаль үхчихсэн байна гэж С  хүрч ирсэн. Би Л ийн араар сундалчихсан С , Э  нартай зэрэгцээд хөөгөөд давхисан. Мөн би арьс хуулалцах гэсэн согтуу байсан болохоор чадахгүй байсан учир Л арьсыг нь хуулсан. Л манай амбаарт махыг нь аваачиж хийсэн байсан. С , Э  нарын унаж явсан мотоцикль Э ын улбар шар өнгийн Даюун загварын мотоцикль байсан. Л ийн унаж явсан мотоцикль нь түүний өөрийнх нь мотоцикль байсан. Банк нь бүтээлэгтэй байсан тул загвар өнгийг нь хараагүй. Ямар нэгэн зорилго байгаагүй. Явж байгаад таарахаар нь агнасан. Махыг нь зарж борлуулаагүй. Гэрийн гадна амбаарт байлгаж байгаад хээр хаячихсан. Миний буруу хориотой ан агнахад оролцсондоо гэмшиж байна гэв. /хх-ийн 61-62-р хуудас/,

 

     Гэрч М.Сүх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 11 сарын сүүлээр яг хэдэн байсныг сайн санахгүй байна. Манайд О.Л , М.С , М.Э  нар хоёр мотоцикльтой ирсэн. Хэн архи гаргаж ирсэн бүү мэд 1 шил архи гаргаж ирээд М.Э  манай нөхөр хоёр хувааж уусан. Тэгээд манайхаас манай нөхөр өөрийн мотоцикльтой, О.Л өөрийн мотоцикльтой, М.С , Э  нар 1 мотоцикльтой нар жаргахаас арай өмнө гараад явсан. Тэгээд шөнө нэлээн орой болсон байхад О.Л ганцаараа ирсэн. Араас нь манай нөхөр мотоцикльтойгоо ирсэн. Л ирэхдээ гялгар ууттай жоохон бор мах ганзагалж ирээд манай амбаарт хийсэн. Маргааш өглөө нь О.Л эхнэрээ авах гээд Б гэх айл руу явсан. Тэр мах манай амбаарт нэлээн удсан. Би амбаарт орохоор тэр махнаас муухай үнэр үнэртээд байдаг байсан. Тэгээд би нөхрөөсөө энэ махнаас муухай үнэр үнэртээд байх юм юуны мах юм бэ гэж асуухад Аргалийн мах байгаа юм гэж байсан. Тэр махнаас муухай үнэр үнэртээд байхаар нь цагаан сараас өмнө манай нөхөр А  хог дээр аваачиж хаясан. Манай гэрээс зүүн урд зүгт байрлах хог дээр хаясан гэв. /хх-ийн 68-70-р хуудас/,

 

     Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Аргаль агнасан гэх өдрөөс хойш 2-3 хоногийн дараа манай нөхөр надад аргаль агнасан талаар цухасхан хэлсэн. Тухайн үед би нөхрийг аашилж загнасан гэв. /хх-ийн 72-74-р хуудас/,

 

С.А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Аргалийн мах хадгалсан гэх газрыг зааж өгөхөд уг амбаар нь Ө аймгийн Т сумын 5-р баг Онгоцтой гэх газар байв. А  нь Аргалийн мах байсан гэх газрыг зааж өгснийг солбицол хэмжих багажаар хэмжихэд ....” гэж Өагпгпп загварын ОР8 байршил тогтоогч зааж байв. Уг амбаараас зүүн урд зүгт 400 орчим метрт байрлах хогийн цэгт агнасан аргалийн муудсан махыг хаясан газрыг зааж өгөв. Уг газрын солбицол нь ...... гэж заасныг тэмдэглэв.” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 32-36-р хуудас/,

 

            Ө аймаг дахь Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын мэргэжилтэн шинжээч Ц.Б ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хураагдсан мал амьтны арьс, 2 хос 4 ширхэг эрүүний яс, 4 ширхэг мал амьтны шийр нь Аргалийн арьс, яс, шийр мөн байна. Толгой эврийг нь харахад эм аргаль байна. Эм аргалийн эвэр жижиг нарийхан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээ 2*13.000.000=26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан гэсэн 04/10 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-93-р хуудас/,

 

            Ө аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 61 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь Орос улсад 1964 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн ба и-18 загварын буу байна. Уг галт зэвсэг нь бүрэн хэвийн ажиллагаатай буудлага үйлдэх бүрэн боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн бууны сум нь үрлэн хошуутай тул ойрын зайнд буудвал том хэмжээний нүх, холын зайнаас буудвал жижиг хэмжээний олон цооролттой гэмтэл үүсэх боломжтой. Уг галт зэвсгийн хэлбэр хийц өөрчлөгдөөгүй. Уг галт зэвсгээр хэзээ буудлага үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх- ийн 101-102-р хуудас/,

 

            Хөрөнгө үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 99 дугаартай "... Даюун загварын 150 мотортой, 2018 онд худалдан авсан мотоциклийн үнэлгээ 300,000 төгрөг. ..” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 111-113-р хуудас/,

 

            Хөрөнгө үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаартай “... Мотоциклийн үнэлгээ 250,000 төгрөг. ..” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-122-р хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай, /хх-ийн 9-17, 153-154, 169-170, 206-207, 216-218-р хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч М.С ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа. /хх-ийн 187-190-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Э ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа. / хх-ийн 181-184-р хуудас/,

 

Шүүгдэгч С.А ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 231-235-р хуудас/,

 

Шүүгдэгч О.Л ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа. /239-242-р хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч М.С ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 193-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 192-р хуудас/,

 

Шүүгдэгч С.А ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 248-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Л ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 247-р хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Ө аймгийн прокурорын  газрын хяналтын  прокурор Ц.Нэргүй би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч    М.Э , С.А , О.Л , өсвөр насны шүүгдэгч М.С  нарт холбогдох эрүүгийн 2226001940266 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.  Хэргийн үйл баримтын тухайд өсвөр насны яллагдагч М.С ыг 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг ”........................ „ гэх газарт хууль бусаар ховор амьтан болох 2 тооны аргаль агнаж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 52,000,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг, Яллагдагч М.Э ыг 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг ”........................ ” гэх газарт хууль бусаар ховор амьтан болох 2 тооны аргаль агнаж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 52,000,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг, Яллагдагч С.А ыг 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг ”........................ ” гэх газарт хууль бусаар ховор амьтан болох 2 тооны аргаль агнаж, махыг хадгалсан байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг, Яллагдагч О.Л ийг 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг ”........................ ” гэх газарт хууль бусаар ховор амьтан болох 2 тооны аргаль агнаж, махыг тээвэрлэсэн байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 52,000,000  төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны  явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж бэхүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Т.Цогзолмаагийн мэдүүлэг, гэрч О.Л ийн мэдүүлэг ,гэрч С.А ын мэдүүлэг, гэрч С.А ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч М.Сүх-Эрдэнийн мэдүүлэг,  гэрч М.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/10 дугаартай дүгнэлт,  Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгө үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 88 дугаартай  тайлан хөрөнгө  үнэлгээний, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 88 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтогдож байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн буюу мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй. Бусад баримтаар давхар нологдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан байдаг. Иймд  яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлгийг   нотлох баримтын  хувьд үнэлж  байна. Шүүгдэгч М.Э , С.А , О.Л М.С  нарыг  дээрх  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас Байгаль экологи эдийн засагт нийт 52,000,000 төгрөгний хохирол учирсан, тухайн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах. Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 2 мотоциклийн  үнэлгээг тогтоогдсон байгаа. Үүнтэй уяалдуулан   дээрх мотоциклийн үнэлгээг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нарын хувьд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирол төлбөр төлөгдөөгүй. Эд мөрийн баримтаар Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн дорбинк маркийн буу нэг ширхэг хураагдсан, мөн аргалийн арьс, толгой, 4 ширхэг шийр, 4 ширхэг эрүүний яс тус тус хураагдсан болохыг тус тус болохыг дурдаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А  шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан эрх үүргийн хүрээнд шүүгдэгч М.Э , О.Л нарын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч М.Э , О.Л нар нь өөрсдийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа  шүүхийн мэтгэлцээний  явцад илэрхийлсэн. Хуульд зааснаар шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Тийм учраас гэрч шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцуулж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд нэг аргаль, хоёр аргаль гэдэг тал дээр маргаантай байсан. Харин өнөөдрийн шүүхийн мэтгэлцээний явцад энэ маргаан аргилсан гэж үзэж  байна. Яагаад гэхээр шинжээч нь  эд мөрийн баримт нь дээр шинжилгээ дүгнэлт хийгээд 2 аргаль  байсан гэдгийг баталж хэлсэн. Анх хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн албан хаагч, мөрдөн шалгах явцдаа авсан мэдүүлэг болон мөрдөгчийн хэлж байгаагаар 2 аргаль алсан гэдэг нь тогтоогдож байна. Тийм учраас миний үйлчлүүлэг М.Э , О.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд буу, унаж явсан мотоцикль нь улсын орлого болох ёстой. Шууд хохирол төлбөрт 52,000,000 Т гэж улсын яллагч сая хэллээ. Байгаль орчны шинжээчийн дүгнэлтээр шууд учирсан хохирол 26,000,000 Т гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Шүүхийн мэтгэлцээны явцад ч  гэсэн энэ талаар тодорхой болсон.  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэр гаргах ёстой. Харин 52,000,000 Т гэсэн баримт шинжлэн судлагдаагүй учраас 26,000,000 төгрөгөөр хохирлыг тооцох гэсэн байр суурьтай байна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Д  шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Өсвөр насны шүүгдэгч М.С ыг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгаа.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцооны хэлбэрийг дурдахдаа тухайн гэмт хэрэгт санаатай урьдчилсан үгсэн тохиролцож бэлтгэж оролцсон уу, аль эсвэл урьдчилсан үгсэн тохиролцоогүй ч гэсэн үйлдлээрээ санаатай нэгдсэн үү гэдгийг манай үйлчлүүлэгч  дээр тодорхойлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл С.А , Э  нар нь манай үйлчлүүлэгч М.С ын дэргэд хоорондоо анд явах талаар ярьсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгч М.С  нь тухайн үед ярьж байгаа ярианаас нь ан хийх гээд байгааг нь ойлгосон харин тухайн ярианд оролцоогүй гэдэг талаараа мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Тийм учраас манай үйлчлүүлэгч нь гэм буруутайд тооцогдох үндэслэл нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар үндэслэл нь бий болж байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч гэсэн үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдгээрээ гэм буруутайд тооцогдох үндэслэл нь бий болж байгаа юм. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлгээ өгсөн байдаг. Тийм учраас улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай өмгөөлөгчийн хувьд санал нийлж байна. Хохирол төлбөрийн хувьд 2 тооны аргаль агнасан гэдэг дээр ямар  нэгэн байдлаар маргаан байхгүй. Харин  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн мэдүүлгээр зөвхөн эр, эм аргаль байсныг нь эвэр, толгой, арьсны шинжээр нь тодорхойлох боломжтой гэж мэдүүлсэн байдаг. Тэгтэл тухайн эд мөрийн баримтаар хураагдсан аргалийн нэг нь эм болох нь тогтоогдсон. Харин нөгөө аргалийн хувьд эрүүний яс нь хураагдаж ирсэн байгаа учраас тухайн аргалийг эр, эм гэдгийг нь эрүүний ясаар нь тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа гэдэг нь шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр нэг аргаль нь эм байсан. Харин нөгөөхийг нь эр, эм гэдгийг мэдээгүй гэдэг нь  мэдүүлгүүдээр  нь нотлогдож байгаа. Тийм учраас 2 тооны эм аргаль байсан гэдийг нь нотолсон зүйл байхгүй. Зөвхөн нэг тооны эм аргаль байсан гэдэг нь нотлогдсон байгаа учраас  шинжээчийн  мэдүүлгээр эрүүний ясаар нь эр, эмийг нь тодорхойлох боломжгүй гэснийг үндэслээд шүүгдэгч нарт ашигтай байдлаар нэг тооны  эр  болон нэг тооны эм аргалийг агнасан гэж үзээд хохирлын  хэмжээнд өөрчлөлт оруулж багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д  шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Шүүгдэгч С.А ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр нь оролцож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэг  авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь  нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүдэгч С.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчийн яллах дүгнэлтэд нийт 52,000,000 Т учирсан гэж орж ирсэн. Шинжээчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтээр тухайн 2 аргалийн нэгийг нь эм аргаль байсан. Тэр нь тухайн аргалийн арьс болон эврээр нь тогтоосон гэж байгаа. Харин нөгөө аргалийн хувьд зөвхөн эрүүний яс нь олдсон байдаг учраас эр, эм гэдэг талаар нь дүгнэлт хийх боломжгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Тийм учраас хохирлын хувьд нэг аргаль нь эм байсан. Нөгөөх нь эр, эм гэдэг нь мэдэгдэхгүй байсан учраас шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, хохирлыг тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л  нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , О.Л , С.А  нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг “.......................гэх газарт ховор амьтан болох 2 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль орчинд экологи эдийн засгийн  үнэлгээгээр 26000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С  нь гэмт хэрэгт холбогдох үедээ 16 настай буюу 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, өсвөр насны шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , О.Л , С.А  нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг “.......................гэх газарт ховор амьтан болох 2 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль орчинд экологи эдийн засгийн  үнэлгээгээр 26000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , О.Л , С.А  нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Цогзолмаагийн Ө аймгийн Т сумын .......................гэх газар нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бИ бөгөөд олон жил Аргаль нутаглаж байгаа газар юм. Аргаль нь ховор амьтны төрөлд орно. Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4/10 дугаартай Аргалийн экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Аргалийг хууль бусаар агнасан хүн нь тогтоогдвол дүгнэлтэд заасан хохирлыг нэхэмжилнэ. Хохирол барагдуулбал надад гомдол, санал байхгүй. Ө аймгийн Т сумын 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээр ховор нэн ховор амьтад болох Аргал, Янгир, Хар сүүлт олон тоогоор ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................ , ........................  газар ихэвчлэн байдаг. Т сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “........................ ” гэх газарт Аргал, Янгир, Хар сүүлт, Цагаан зээр, Үнэг, Хярс, Чоно зэрэг ан амьтад байдаг, гэрч О.Л ийн би 2021 оны 11 сарын хэдэн байсан талаар сайн санахгүй байна. Ө аймгийн Т сумын 5-р багийн ........................  гэх газарт манай хадам аавын худаг байдаг юм. Тэнд манай хадам манай найз охинд арьсан дээл хийж өгнө гээд ууттай хурганы арьс үлдээсэн байсныг авах ажлаар явах гэж байтал ******* сумаас манай найз охины төрсөн ах болох Э  гэх хүн хадмынд хүрээд ирсэн. Хадмынд С  бид хоёр сууж байсан. Э  ах ирээд Өмнөговь аймгийн Булган сумаас өвлийн идэш тэмээ хийх ажлаар явах гэж байна гэж хэлсэн. Э  ах С ыг чи сургуульдаа явах юм уу гээд байсан. Тэгтэл С  явна гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамт хөдөө явцгаасан. Хөдөө явах замдаа А  гэх айлд орсон. Э  ах А  гэх хүнтэй 1 шил архи хувааж уусан. Э  ах А  гэх хүнтэй хоорондоо ярилцаж байгаад урд хоолой ороод ан хийгээдэхье гээд А  ах гэрээсээ дорбинк гэдэг бууг 1 ширхэг улаан өнгөтэй сумны хамт гаргаад ирсэн. Тэр бууг нь Э  ах аваад А  ахыг хамт анд явъя гэж хэлсэн. Тэгтэл А  ах намайг хамт яваад ирье чи мотоцикль унаад яваад өг гээд байсан. Тэгээд А  ах миний араар сундлаад хамт явсан. Харин Э  ах С тай хамт явсан. Тэр үед урагшаа ........................ аас зүүн урд зүгт буюу ........................ ны баруун хойд зүгт байх Шалын хоолой гэх газар 6 тооны Аргаль явж байсан. Тэгтэл Э  ах, С  хоёр мотоциклиороо элдээд яваад өгсөн. А  ах бид хоёр араас нь очих гээд явж байтал А  ах Аргалийн урдуур амдаад давхи араас хурдал хурдал гээд байхаар нь урдуур нь эргүүлэх гээд явж байтал Э  ах С  хоёр зогссон. Тэгээд бид хоёр тэр хоёр дээр наанаас нь яваад очтол 1 тооны аргаль алсан байсан. Тэгтэл Э  ах 1 буудсан чинь 2 аргаль оночихлоо 1 нь энд уначихлаа. Харин нөгөөх нь шархдаад тэр зүүн зүгт өнхрөөд уначиж байгаа харагдан гэж ярьж байсан. Тэгээд алсан гэх аргалиас зүүн зүгт шархадсан гэх 1 тооны Аргаль дээр очтол мөн үхсэн байсан. Тэгээд цаг орой болоод харанхуй болж байсан тул Э  ах би С ыг аваад Булган сум руу явлаа. Та хоёр наад Аргалиа янзлаад явчих гэж хэлсэн. Тэгээд Э  ах С  хоёр яваад өгсөн. Би А  ахыг наадхаа хая хоёулаа ч гэсэн явъя гэтэл А  ах нэгэнт алцан юм чинь хоёулаа хамт хийчхээд явъя. Харин махыг нь аваад явъя яс арьсыг нь энд хаячих, мотоцикль дээр даагдахгүй хүнд байна гэж хэлсэн. А  ахыг яаж ганцааранг нь үлдээхэв гэж бодоод хамт Аргалийн махыг нь шулж өгсөн. Тэгээд шулж дуусаад арьс толгой, ясыг нь тухайн газарт нь үлдээгээд махыг нь Э  ахын өгсөн уутанд хийж аваад замаараа худгаас хурганы арьсаа аваад А  ахынд шууд очсон. Тэгтэл А  ах намайг наад Аргалийн махаа амбаарт хийчих гээд амбаартаа хийлгүүлсэн. Тэгээд би сумын төв рүү хадмынд очсон. А  ах бид хоёр аргалийг нэг нэгээр нь хуулаад арьсан дээр нь махыг нь шулж арьсыг нь хаясан. Махнаас бусдыг нь тэнд үлдээсэн. Арьснаас нь толгойг нь салгаагүй. Толгойны арьстайгаа хамт байгаа. Тухайн Аргаль агнасан гэх газраа бол мэднэ. Арьс толгой нь байвал олдох байх. Би цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч арьсыг нь хуулалцсан болохоор айгаад хэлж чадаагүй. Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв, гэрч С.А ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны үед намайг Ө аймгийн Т сумын 5-р баг ........................ гэх газарт байхад манайд Э , Л , Өмнөговь сумын Булган сумын харьяат С  нар ирсэн. Э  нь Булганаас тэмээн идэш авах гэж явна гэсэн. Тэгээд 1 шил архитай манайд ирснийг М.Э тай хувааж уучхаад үдээс хойш 15 цагийн орчим манайхаас хөдөлсөн. Хөдлөхдөө М.Э  нь манайхаас буу аваад мордсон. Манайхаас ертөнцийн зүгээр урд зүгт Булган сум руу чигтээ явж байтал хэдэн Аргаль явж байсан. Тэгэхээр нь бид нар араас нь мотоциклиор хөөсөн. Тэгсэн Э , С  2 мотоциклиосоо буугаад зогсож байхаар нь очтол хажууд нь нэг Аргаль хэвтэж байсан. Би их согтуу байсан ба Л тэр Аргалийн арьсыг нь хуулаад махыг нь мотоцикль дээрээ ганзагалсан. Тэгээд эхний агнасан Аргалиас зүүн зүгт бас нэг аргаль агнасан байсан. Түүний арьсыг нь бас хуулаад махыг нь авсан. Би айлын гадна мотоциклио үлдээсэн байсан. Би Л оос буугаад үлдсэн. Харин С , Э  хоёр Булган сум руу явсан. Л нь намайг айлын гадна буулгачхаад манай амбаарт тухайн хоёр махыг буулгачхаад явсан байсан. Би цагаан сараас өмнө 1 сард махыг нь эвгүй үнэр гараад байхаар нь хээр хаячихсан. Намайг бага байхад манай аавд байдаг байсан буу байгаан. Бүртгэлд байхгүй. Би бүртгүүлээгүй. Дорбинк загварын буу байгаа юм. С , Э  нар ээлжлээд мотоциклио бариад яваад байсан ба яг Аргаль агнах үед С  мотоциклийг нь уначихсан араар нь Э  сундлаад явж байсан. Э , С  нар нь манайхаас хөдлөхдөө миний бууг бариад хөдөлсөн. Нэг л удаа буу дуугарсан. Э  буудсан. Нэг Аргаль нь газар дээрээ үхсэн байсан. Тэгээд очтол нэг нь шархадчих шиг боллоо араас нь өнгийгөөд үзээдэх гээд С ыг мотоцикльтой давхиулсан чинь зүүн тийш яваад нөгөө шархадсан Аргаль үхчихсэн байна гэж С  хүрч ирсэн. Би Л ийн араар сундалчихсан С , Э  нартай зэрэгцээд хөөгөөд давхисан. Мөн би арьс хуулалцах гэсэн согтуу байсан болохоор чадахгүй байсан учир Л арьсыг нь хуулсан. Л манай амбаарт махыг нь аваачиж хийсэн байсан. С , Э  нарын унаж явсан мотоцикль Э ын улбар шар өнгийн Даюун загварын мотоцикль байсан. Л ийн унаж явсан мотоцикль нь түүний өөрийнх нь мотоцикль байсан. Банк нь бүтээлэгтэй байсан тул загвар өнгийг нь хараагүй. Явж байгаад таарахаар нь агнасан. Махыг нь зарж борлуулаагүй. Гэрийн гадна амбаарт байлгаж байгаад хээр хаячихсан. Миний буруу хориотой ан агнахад оролцсондоо гэмшиж байна, гэрч М.Сүх-Эрдэнийн 2021 оны 11 сарын сүүлээр яг хэдэн байсныг сайн санахгүй байна. Манайд О.Л , М.С , М.Э  нар хоёр мотоцикльтой ирсэн. Хэн архи гаргаж ирсэн бүү мэд 1 шил архи гаргаж ирээд М.Э  манай нөхөр хоёр хувааж уусан. Тэгээд манайхаас манай нөхөр өөрийн мотоцикльтой, О.Л өөрийн мотоцикльтой, М.С , Э  нар 1 мотоцикльтой нар жаргахаас арай өмнө гараад явсан. Тэгээд шөнө нэлээн орой болсон байхад О.Л ганцаараа ирсэн. Араас нь манай нөхөр мотоцикльтойгоо ирсэн. Л ирэхдээ гялгар ууттай жоохон бор мах ганзагалж ирээд манай амбаарт хийсэн. Маргааш өглөө нь О.Л эхнэрээ авах гээд Б гэх айл руу явсан. Тэр мах манай амбаарт нэлээн удсан. Би амбаарт орохоор тэр махнаас муухай үнэр үнэртээд байдаг байсан. Тэгээд би нөхрөөсөө энэ махнаас муухай үнэр үнэртээд байх юм юуны мах юм бэ гэж асуухад Аргалийн мах байгаа юм гэж байсан. Тэр махнаас муухай үнэр үнэртээд байхаар нь цагаан сараас өмнө манай нөхөр А  хог дээр аваачиж хаясан. Манай гэрээс зүүн урд зүгт байрлах хог дээр хаясан, гэрч М.Эрдэнэсүрэнгийн аргаль агнасан гэх өдрөөс хойш 2-3 хоногийн дараа манай нөхөр надад аргаль агнасан талаар цухасхан хэлсэн. Тухайн үед би нөхрийг аашилж загнасан гэх мэдүүлгүүд, С.А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Ө аймаг дахь Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын мэргэжилтэн шинжээч Ц.Б ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/10 дугаартай дүгнэлт, Ө аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 88 дугаартай тайлан, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 99 дугаартай тайлан, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, С.А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Ө аймаг дахь Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын мэргэжилтэн шинжээч Ц.Б ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/10 дугаартай дүгнэлт, Ө аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 88 дугаартай тайлан, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 99 дугаартай тайлан, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , О.Л , С.А  нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг “.......................гэх газарт ховор амьтан болох 2 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль орчинд экологи эдийн засгийн  үнэлгээгээр 26000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж өсвөр насны шүүгдэгч И овгийн М-ийн С , шүүгдэгч И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нарыг бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , О.Л , С.А  нарт холбогдох эрүүгийн хэргийг Ө аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч И овгийн М-ийн С , шүүгдэгч И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ө аймгийн прокуророос өсвөр насны шүүгдэгч И овгийн М-ийн С , шүүгдэгч И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан гэснийг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан 2 тооны аргаль нь эм аргаль байсан, Мөн өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь ховор амьтан буюу аргаль агнах тусгай зөвшөөрөл аваагүй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Ө аймаг дахь Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын мэргэжилтэн шинжээч Ц.Б ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/10 дугаартай дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч нарын хууль бусаар агнасан гэх хоёр тооны аргаль нь ховор амьтны жагсаалтад хөхтөн амьтны төрөлд бүртгэлтэй болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-аар,

 

            Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр эм аргалийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 13000000 Т буюу уг хоёр тооны аргалийн нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 26000000 Т болох нь тус тус тогтоогдож байна.

 

            Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилсан байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо 52000000 төгрөгөөр тооцсон болно.

 

Улсын яллагч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч М.Э , С.А , О.Л М.С   нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ба шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт  буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар  зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нарын хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн байдал, ар гэрийн ахуйн амьдралын нөхцөл байдал хохирлын нөхөн төлөхөө илэрхийлэн байдал зэргүүдийг нь харгалзан үзээд шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд нийцүүлэн энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанарыг нь харгалзан үзээд өсвөр насны шүүгдэгч М.С ад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал, шүүгдэгч М.Э , С.А , О.Лхавгадорж нарт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг саналыг тус тус гаргаж байна. Хураан авсан мотоцикль болон үнэлгээгээр тайлант заасан үнийг дүнг гаргуулан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох саналтай байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан бууг цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, эд мөрийн баримтаар хураан авсан арьс, толгой, шийр, эрүүний яс зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А  шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... :  Миний үйлчлүүлэгч М.Э  нь өөрийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Хохирол төлбөрөө төлөх санал хүсэлттэй байсан боловч шүүгдэгч маань тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй учраас хохирол төлбөрөө төлж чадаагүй юм. Дулааны улирал ирвэл хохирол төлбөрөө богино хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж байгаа.  Мэдээж гэмт хэрэг холбогдсон хүн гэм буруугаа хүлээгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй. Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгож байгаа. Шүүгдэгч маань өөрөө Т сумын хүн боловч ******* сумын төвд амьдардаг. Эхнэр нь мөн ******* суманд  ажил хөдөлмөр эрхэлдэг. О.Лхавгадоржийн хувьд айлын өнчин хүүхэд тусалж дэмжих аав, ээж амраг садан ховор, өндөр настай эмээгийн хамт амьдардаг. Уг гарал нь Т сумын хүн. Хаана ямар ажил байна тэр болгонийг хийж явдаг. Хажуугаар нь эмээгээ эргэж тойрдог нөхцөл байдлууд байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчаас үүнийг нь харгалзан үзэж ял оногдуулж байх шиг байна.  Миний хувьд улсын яллагчийн ялын саналаас арай өөр саналтай байна. Яагаад гэхээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо төлөхөө илэрхийлсэн бол ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан учраас тэнсэж өгнө үү гэж хүсч байна. Яагаад гэхээр эрх хязгаарлах ялын хувьд ажил төрөл хийж хохирол төлбөрөө төлж барагдуулах учраас түүнийг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Д  шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт буруутайд тооцогдож байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлыг арга хэмжээ авч болно гэсэн заалтын удирдлага болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлаад Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3-т заасныг харгалзан үзэхийг хүсч байна. Мөн М.С ын хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. М.С ыг хувьд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн өөрийн санаа зорилго нь Э ад дайгдаж гэртэй очих зорилготой байсан боловч үйлдлээрээ бусад шүүгдэгч нартай нэгдэж хууль бусаар ан агнасан тохиолдлын шинжтэй үйлдэл байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял  оногдуулахгүйгээр хүмүүжлийн шинжтэй албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байна. Хохирлын хувьд өсвөр насны шүүгдэгч маань насанд хүрээгүй. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаагийн үүднээс хохирлыг ойрын хугацаанд төлөх боломжгүй байгаа. Тэрнээс бИ хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувь аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д  шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч С.А ыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт  буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн хувьд мал аж ахуй эрхэлдэг. Цөөхөн тооны малтай учраас хохирол төлбөрөө богино хугацаанд төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллыг гэмт хэрэгт хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно  гэж заасан учраас шүүгдэгч С.А  нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэмт хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшсэн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С  “Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ялыг хөнгөрүүлэх өгнө үү” гэсэн

 

Шүүгдэгч М.Э  “Хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэсэн

 

Шүүгдэгч С.А  “Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлнө” гэсэн

 

Шүүгдэгч О.Л “Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Ойрын хугацаанд хохирол төлбөрөө төлж барагдуулна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн

 

            Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Өсвөр насны шүүгдэгч М.С  нь Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Э  нь Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн Баян гэх газарт оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.А  нь Ө аймгийн Т сумын 5 дугаар багийн Баян гэх газарт оршин суудаг болох нь байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Л нь Ө аймгийн Т сумын 2 дугаар багийн Их-Ус гэх газарт оршин суудаг болох нь байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” ,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С  нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Э , С.А , О.Л  нарт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч М.С ад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Өмнөговь аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхийг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Ө аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч М.С ыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж тус тус хуульчилсан байх тул өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нараас байгаль орчинд учирсан хохирол 52000000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 13000000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.Л ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркын мотоциклийг шүүгдэгч О.Л ийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт, мөн шүүгдэгч М.Э ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркын мотоциклийн үнэ болох 250000 төгрөгийг шүүгдэгч М.Э аас гаргуулж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

 

Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдаагүй, хохирогч Т.Ц нь байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр учирсан хохирлыг төлбөл гомдол саналгүй гэсэн болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дорбинк маркын буу 1 ширхгийг Ө аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, аргалийн гэх хүрэн зүсмийн үсэрхэг муудаж хатсан арьстай, толгойны яс 1 ширхэг, 4 ширхэг шийр, 2 хос 4 ширхэг эрүүний ясыг устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн прокуророос өсвөр насны шүүгдэгч И овгийн М-ийн С , шүүгдэгч И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан гэснийг хассан өөрчлөлт оруулсугай.

 

       2.  Өсвөр насны шүүгдэгч И овгийн М-ийн С , шүүгдэгч И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нарыг бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Өсвөр насны шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жил хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч И овгийн М-ийн Э , Б овгийн С-ийн А , Бүргэд овгийн О-ийн Л нарыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Э , С.А , О.Л  нарт шүүхээс тэнссэн 1 жил 6. сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч М.С ад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Өмнөговь аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхийг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Ө аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч М.С ыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нараас байгаль орчинд учирсан хохирол 52000000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 13000000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.Л ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркын мотоциклийг шүүгдэгч О.Л ийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт, мөн шүүгдэгч М.Э ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркын мотоциклийн үнэ болох 250000 төгрөгийг шүүгдэгч М.Э аас гаргуулж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

 

11. Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдаагүй, хохирогч Т.Ц нь байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр учирсан хохирлыг төлбөл гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дорбинк маркын буу 1 ширхгийг Ө аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, аргалийн гэх хүрэн зүсмийн үсэрхэг муудаж хатсан арьстай толгойны яс 1 ширхэг, 4 ширхэг шийр, 2 хос 4 ширхэг эрүүний ясыг устгасугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч М.С , шүүгдэгч М.Э , С.А , О.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ