Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

                                       

 

                                                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа,улсын яллагч Э.Ариунболд,шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзориг, Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, Л.Эрдэнэцэцэг,шүүгдэгч Д.*******, С.*******, Х.*******, Б.*******, Г.*******,Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн С.*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Г.*******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Х.*******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.******* нарт холбогдох эрүүгийн 226002060221 дугаартай, 178/2020/002/Э/ индекстэй хэргийг 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1972 оны дугаар сарын 2-ны өдөр аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал ажилтай, аймгийн сумын багийн айлын 2-20 тоот оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* ургийн овогт *******ын *******, /РД: ПЮ/
  2. Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар сарын 02-ны өдөр аймгийн  суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн түүхийн багш ажилтай, аймгийн сумын багийн айлын 2-20 тоот оршин суух,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ургийн овогт гийн *******, /РД: ОЮ/
  3. Монгол Улсын иргэн, 1967 оны 1 дүгээр сарын 0-ны өдөр аймгийн  суманд төрсөн, 5 настай, эмэгтэй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуульд үйлчлэгч ажилтай, аймгийн сумын багийн 4-11 тоот оршин суух,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ургийн овогт ын *******, ПЗ регистрийн дугаартай.
  4. Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн  суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн торхой ажилгүй, аймгийн сумын багийн 1-9 тоот оршин суух,урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ургийн овогт ийн *******, ПД регистрийн дугаартай.
  5. Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аймгийн  суманд төрсөн, 5 настай, эмэгтэй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, аймгийн сумын багийн 4-17 тоот оршин суух,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ургийн овогт гийн *******, ПД регистрийн дугаартай.
  6. Монгол Улсын иргэн, 1964 оны дугаар сарын 28-ны өдөр аймгийн суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн торхой ажилгүй, аймгийн сумын багийн 4-6 тоот оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ургийн овогт ийн *******, ПЮ регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

  1. Шүүгдэгч Д.******* нь аймгийн сумын ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын албан тушаал эрхэлж байхдаа тус дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.*******ийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эхнэр болох тус сургуулийн багш С.*******ээр дамжуулан 2019 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны дугаар сараас 5 дугаар сарын хооронд 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Г.ы ХААН банкны .... тоот дансаар 2.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард бэлнээр 200.000 төгрөг тус сургуулийн үйлчлэгч Д.гаар дамжуулж нийт ,700,000 төгрөгийг,

Мөн 2019 оны 12 дугаар сард тус сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа технологийн багшийн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэгдүгээр байраар шалгарсан Б.*******ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, өөрийн эхнэр С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт ,000,000 төгрөгийг бэлнээр авч бусдаас нийт 6.700.000 төгрөгийн хахууль авсан,

  1. Шүүгдэгч С.******* нь өөрийн нөхөр болох аймгийн сумын ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал ажилтай Д.*******той бүлэглэн иргэн Х.*******ийн аймгийн сумын -р сургуульд үйлчлэгчийн ажилд орох гэсэн ашиг сонирхлын үүднээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 0-аас 05-р сард 500.000 төгрөгийг комиссын дэлгүүр ажиллуулдаг Ж.Нарантуяагийн эзэмшлийн ХААН банкны .....тоот дансаар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн охин болох Г.ы ХААН банкны 58...... тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард 200,000 төгрөгийг бэлнээр уг сургуулийн үйлчлэгч ажилтай Д.д дамжуулж нийт ,700,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн 2019 оны 12 дугаар сард технологийн багшийн сонгон шалгаруулалтанд  нэгдүгээр байраар сонгон шалгарсан Б.*******ыг ажилд оруулахаар  шаардаж 2019 оны 12 дугаар сард .000.000 төгрөгийг бэлнээр өөрийн нөхөр ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал Д.*******той нийлж бусдаас нийт 6,700,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

  1. Шүүгдэгч Т.******* нь аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.*******ийн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд нь түүнд давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгөхөд урьдчилан амлаж, бусдад хахууль өгөхөд санаатай дэмжлэг үзүүлсэн,
  2. Шүүгдэгч Х. ******* нь ерөнхий боловсролын -р сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн өөрийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд аймгийн сумын нутаг дэвсгэрт тус сургуулийн үйлчлэгч ажилтай гэх Д.*******ээр дамжуулан -р сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******т 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, Д.*******д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50.000 төгрөг бэлнээр, 2021 оны 0-аас 05-р сард 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн ХААН банкны 58....... тоот дансаар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг Д.*******гийн төрсөн охин болох Г.ы ХААН банкны 58....... тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард 200.000 төгрөгийг бэлнээр уг сургуулийн үйлчлэгч ажилтай Д.д өгч нийт ,750,000 төгрөгийн хахууль өгсөн,
  3. Шүүгдэгч Г.******* нь Б.*******ыг ерөнхий боловсролын -р сургуульд технологийн багшаар ажилд орох гэсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

6.Шүүгдэгч Б.******* нь ерөнхий боловсролын -р сургуулийн технологийн багшийн сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, улмаар тус сургуулийн захирал ажилтай Д.*******гоор ажилд орох тушаал гаргуулахын тулд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард ,000,000 төгрөгийг бэлнээр өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.*******: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэх,

Шүүгдэгч С.*******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргаан байхгүй болно гэх,

Шүүгдэгч Х.*******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй гэх,

Шүүгдэгч Б.Болрчулуун: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байга. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа мэдүүлэг өгөхгүй гэх,

Шүүгдэгч Т.*******: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэх,

Шүүгдэгч Г.*******: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа .Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлгүүд өгсөн болно.

1.Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд аймгийн сумын Ерөнхий боловсролын -р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгээр буюу нэг байгууллагад ажиллаж байсан гэдгээр танина. аймгийн сумын Ерөнхий боловсролын -р сургуулийн захирал Д.*******гийн эхнэр С.******* нь тус сургуульд түүхийн багшаар ажилладаг бөгөөд С.******* багш надаас 250.000 төгрөг зээлж авсан юмаа. Тухайн үед би зээлийнхээ мөнгийг хийх гээд хадгалж байсан мөнгөнөөс С.******* гуйгаад байхаар нь өгчихсөн, ингээд би дараагийн зээл хийх гээд С.*******ээс мөнгөө нэхэж асуухад би үйлчлэгч Х.*******ээс мөнгө авах ёстой чи надаас авах 200.000 төгрөгөө Х.******* үйлчлэгчээс авчих 50.000 төгрөгийг нь би өөрөө өгье гэсэн.Тэгэхээр нь би Х.*******ээс С.******* багш чамаас 200.000 төгрөг авчих гэж байна та хоёр хоорондоо өр авлагатай юм шиг байна гэхэд Х.******* тийм тийм би өгөх ёстой мөнгө гээд надад 200.000 төгрөг өгсөн. 50.000 төгрөгийг С.*******ээс авч зээлээ төлсөн. Би яг энэ үйл явдал хэзээ болсныг санахгүй байгаа болохоор он сар өдрийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-р хуудас/,

2.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү Б.******* нь 2019 оны 12 дугаар сард  аймгийн сумын Ерөнхий боловсролын -р сургуульд технологийн багшийн сонгон шалгаруулалтад орж нэгээр шалгарсан байсан.Ажилд орох гэж байна гээд ажилд орох сургуулийн захирал заавал мөнгө өгч байж тушаалаа гаргуул гээд байна гээд өөрөө сая төгрөгийн зээл гаргуулж аваад та цуг яваад өгөөч гэхээр нь би дүү Б., Б.******* нарыг дагуулаад цуг сургууль дээр нь очо Б. бид хоёр машиндаа суугаад үлдсэн Б.******* мөнгөө  өгөөд ирье гээд орсон.Тэгтэл өөрөө мөнгө авсангүй гээд гараад ирсэн, тэгээд ямар учиртай юм бэ гээд байж байтал Д.******* захирлын эхнэр С.******* Б.******* руу залгаж гарч ирсэн.Машин дотор захирлын эхнэр С.*******т сая төгрөгийг бэлнээр өгсөн тухайн үед миний дүү Б., Б.*******, Г.******* гээд багш цуг байж байхад өгсөн. Угаасаа нөхөр Д.*******гийнхоо хахуулийн мөнгийг авах гэж байгааг бид нар ойлгож байсан. Ингээд бид бүхний нүдэн дээр С.******* бэлнээр сая төгрөг аваад явсан. Уг нь мөнгө өгөхгүй шударгаар шалгарсан болохоор шууд ажилдаа орчих байх гэж бсон боловч заавал мөнгө өгч байж тушаал гаргуул гээд захирал Д.******* нь тушаалыг нь гаргаж өгөхгүй байхаар нь мөнгө өгсөн юмаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-р хуудас/,

.Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү Б.******* нь 2019 оны 12 дугаар сард  аймгийн сумын Ерөнхий боловсролын -р сургуульд эмэгтэй технологийн багшийн сонгон шалгаруулалтад орж 1-р шалгарсан байсан ингээд ажилд орох гэж байна гээд ажилд орох сургуулийн захирал заавал мөнгө өгч байж тушаалаа гаргуул гээд ажилд авахгүй байна оо яах бэ гээд Б.******* нь сая төгрөгийн зээл өөр дээрээ гаргуулж аваад эгч Б. бид нарыг дагуулаад цуг сургууль дээр нь очо Б. эгч бид хоёр машиндаа суугаад үлдсэн Б.******* мөнгөө аваад өгөөд ирье гээд орсон тэгтэл би хичээлтэй байсан учраас яг мөнгө өгөх үед нь би байгаагүй сургууль руугаа явчихсан байсан. Сүүлд надад хэлэхдээ захирал Д.******* өөрөө авахгүйгээр эхнэрээрээ дамжуулаад авчихлаа гэж хэлж байсан.  Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-ний үед Хаан банкнаас сая төгрөгийн зээл авч өгсөн. Анх Б.*******аас 5 сая төгрөг Д.******* нэхсэн гэсэн боломж нь сая төгрөг байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 1 29-р хуудас/

4.Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2010 оноос хойш оог хүртэл аймгийн төв сумын Ерөнхий боловсролын -р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна. Х.******* нь танай сургуульд үйлчлэгчийн орон тоо гарвал надад хэлээрэй гэж надад захиж байсан. Ингээд 2019 онд сургуулийн үйлчлэгч байсан Долгорсүрэн гэж хүн тэтгэвэрт гарч орон тоо гарахад нь би Х.*******т манай сургуульд үйлчлэгчийн орон тоо гарлаа гэж хэлж байсан. Ингээд би түүнд С.*******ийн дугаарыг өгч тэр хоёр хоорондоо утсаар ярьсан юм шиг байна лээ. Тэгж байгаад өнгөрсөн жил манай  сургуульд 6 сар ажил хийгээд ажлаас гарсан.  Х.******* нь танай сургуулийн захирлын эхнэр С.******* надаас 1 сая төгрөг өг гэсэн би авчихлаа оо аваачиж өгөх гэж байна эхний ээлжид 1 сая төгрөг өг гэхээр нь бэлнээр авчихлаа гэж над руу ярьсан тэгэхээр нь би түүнд чамд боломж байвал 50.000 төгрөг илүү авчих гэж хэлээд бид хоёр Талын буудлын өмнө уулзсан тэр үед ******* 1 сая төгрөг бэлнээр авчихсан байсан ингээд би надад чи 50.000 төгрөгөө өгчих гээд авсан ингээд би С.******* рүү залгаад Х.******* тантай уулзах гээд Талын буудлын урд ирсэн байна гэж хэлээд би сургууль руугаа орсон. С. ******* гараад ирэхээр нь би яваад тэр 2-ыг үлдээсэн. Ингээд сүүлд надад Х.******* хэлэхдээ би 1 сая төгрөгийг С.*******т өгчихлөө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 1-р хуудас/,

5.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сараас аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын даргаар оог хүртэл ажиллаж байна.Д.*******д хахууль өгсөн гэх хүмүүс нь өөрсдөө гомдол гаргасан. Х.******* гэдэг хүн бол өөрөө манай өрөөнд ирж надтай уулзаад өргөдөл бичиж өгөхөөр болсон. Ингээд маргааш нь ёс зүйн зөвлөл хуралдсан байгаа. Тухайн үед авлигын байгууллага аймагт ирж ажилладаггүй гэж ойлгосон байх. Манайд гаргасан гол асуудал бол Д.*******г ажлаас нь чөлөөлж өг гэдэг асуудлыг хөндөж гаргасан байдаг. Д.******* ёс зүйн зөвлөлийн хуралд оролцсон. Тэгтэл тэр хүн шууд орж ирээд та нар хэн нэгний амаар намайг асуудалд оруулах гэж байна та нарт ийм эрх байхгүй гэж орило утсаа гаргаж бичлэг хийгээд үнэхээр ч ёс зүйн доголдолтой хүн байна лээ. Өөрөө бол тухайн үйлдлээ огт хүлээн зөвшөөрөхгүй байсан, хүлээн зөвшөөрөх ч үгүй юм байна лээ.  Ингээд бид бүхэн шууд хуулийн байгууллагад нь оруулсан нь дээр юм байна гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн -р хуудас/

6. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* багш ажилд орохдоо захирал багш *******д мөнгө өгсөн ******* багш тухайн үед зуучилсан гэдгийг бол ярьж байсан. Энэ талаар сургуулийн  багш нар хоорондоо бас хов живээр ярилцаж л байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 5-р хуудас/

7.Гэрч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* сонгон шалгаруулалтад 1-р гарч байсан. Ингээд хэд хоногийн дараа багшаар томилогдож ажилдаа оро байж байгаад нэг өдөр Б.******* уйлчихсан орж ирсэн. Захирал Д.******* дарамтлаад ажлаасаа гар, 6 сарын чөлөө ав мэргэжил дээшлүүлж ир гээд байна. Би яах бэ би ажилд орохын тулд захирал багшид сая төгрөг өгсөн би мөнгөө Г.******* багшаар дамжуулж өгсөн гээд уйлсан.Тэгэхээр нь би Г.******* багшаар дамжуулж мөнгө өгсөн гэхээр нь би тэр хүмүүс хоорондоо ярьж тохирсон  байх гэж ойлгосон. Үлдэгдэл 2 сая төгрөгөө өгчих гэж байна гэсэн.Тэгээд Б.******* удалгүй 1 жилийн чөлөө авсан. Г.******* Б.******* Д.*******д сая төгрөгийн хахууль өгсөн нь үнэн. Би өөрөө гэрт нь аваачиж өгсөн. Би өөрөө бичиг хийгээд өгсөн ч болно гэж байсан. Тухайн үед бичиг хийлгээд авчих байсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-р хуудас/,

8. Гэрч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Дансны хуулгаа харахад 5 дугаар сарын 12-ны өдөр 58.....7 тоот данснаас 2 сая төгрөг ямар нэгэн гүйлгээний утгагүй АТМ-с шилжүүлж миний данс руу 11 цаг 8 минутанд орсныг 11 цаг 52 минутанд 58....0 тоот данс руу “togoo” гэх гүйлгээний утгатай гар утасны аппликейшнээр шилжүүлсэн харагдаж байна. Дансны хуулгаа хараад ч санагдах юм алга. Уг 58.....0 дансны талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-р хуудас/,

9.Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аймгийн сумын ерөнхий боловсролын -р сургуульд үйлчлэгчээр ажилладаг Т.******* гэж хүн надад тус сургуульд үйлчлэгчийн орон тоо гарч байна. Мөнгө төгрөг өгөөд ор гэж хэлсэн. Тэгэхэд хэд юм гэж асуухад 1 сая төгрөг гэсэн тэгээд би болно гэхэд чи тэгвэл 1 сая дээрээ нэмээд 50.000 төгрөг аваад Талын буудал гэх зочид буудлын өмнө хүрээд ир гэхээр нь явж очсон. Ингээд 1 сая төгрөгийг Д.******* захирлын эхнэр С.*******т өгч, 50.000  төгрөгийг Т.*******д өгсөн. Т.******* нь 50.000 төгрөгөө надад өгчих гэж хэлж авсан. Би тухайн үедээ С.*******ийг танихгүй байсан бөгөөд надаас Т.*******ийн явуулсан хүн мөн үү гэж асуусан  мөн гэж хэлээд 1 сая төгрөгөө өгсөн тэгэхэд ******* надаас 1 сая төгрөг аваад чам руу буцаагаад залгана гээд Т.******* миний дугаар мэдэж байгаа гэж хэлсэн. Тухайн үедээ миний дугаарыг тэмдэглэж авсан бөгөөд над руу анх өөрөө залгаж эхэлсэн. Ингээд ажилд авахгүй удаад байхаар нь би мөнгөө асууж удаа дараа залгасан.Тэгэхэд чамайг угаасаа ажилд авна гээд ажилд авахгүй 2020 оны 6 дугаар сарын 0-ны өдөр мөнгөө өөрийнхөө 586019457 дугаарын данс руу шилжүүлж авсан. Тэгж байтал ******* над руу дахин дахин залгаад чи надад итгэхгүй байна уу би чамайг заавал ажилд оруулна ажилд оруулж чадна гээд надаас мөнгө гуйгаад байхаар нь би ******* гэдэг хүний данс руу 2021 оны 0, 05 сард тус тус 00.000 төгрөг, 200.000 төгрөг нийт 500.000 төгрөг шилжүүлж байсан. Ингээд намайг ажилд авахгүй байгаад байхаар нь С.*******т хэлсэн чинь миний нөхөр -р сургуулийн захирал Д.*******той утсаар ярьчих гээд надад Д.******* захирлын 9951155 гэсэн дугаарыг өгсөн. Тэгтэл С.******* надад  хандаж чамд оо хэдэн төгрөг байна чамайг оо шууд ажилд авна гэхээр нь би надад оо 2 сая төгрөг байна гээд би өөрийнхөө ХААН банкны 58.....7 дугаарын данснаас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөгийг ******* гэсэн данс руу шилжүүлсэн. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үед та ажилдаа ирж ор гэж ******* над руу залгасан. Ингээд би ерөнхийдөө 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 сар ажилласан. Ингээд ажилд авахгүй болохоор би надаас авлига авсан үйлдлийг хаана хэнд хэлж шалгуулахаа мэдэхгүй болохоор нь аймгийн Боловсролын газрын даргад өргөдөл бичиж оруулж өгсөн. Тэгээд өргөдөл гаргасныг захирлын эхнэр С.******* мэдээд миний ХААН банкны 58......7 дугаарын данс руу 2022 оны 05 сарын 20-ны өдөр хийлгүүлж авсан.Сүүлд би 100.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би анх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1 сая төгрөгийг С.*******т өгөөд түүнийгээ 2020 оны 6 дугаар сарын 0-ны өдөр буцааж авсан, түүний дараа 2021 оны  0-05 сард Ж.Нарантуяа гэж хүний данс руу нийт 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөг тус тус өгсөн гэх мэдүүлэг /2хх-ийн 22-р хуудас /

10.Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 12 дугаар сард аймгийн сумын Ерөнхий боловсролын -р сургуульд технологийн багшийн сонгон шалгаруулалт явагдах зарыг телевизийн зараас хараад тус шалгалтад бүртгүүлж оролцсон ингээд шалгалтад 7 хүн оролцож миний бие 1-р шалгарсан юм. Тэгтэл сургуулийн захирал Д.******* та манай сургуулийн сонгон шалгаруулалтад 1-р гарсан чиний тушаал гаргахад чи надад мөнгө өгөх ёстой мөнгөө өгөхгүй бол дараагийн хүн бэлэн байна гэхээр нь би 2019 оны 12 сарын 10-ны өдөр сая төгрөгийн зээл авсан байсан болохоор тэр мөнгийг Д.*******д өгсөн. Тэгээд надаас дахин 2 сая төгрөг нэмж өг үгүй бол жинхэлсэн тушаалыг чинь гаргахгүй гээд байсан тэгээд би тэр хүнд би танд өгч чадахгүй. Би сонгон шалгаруулалтаар 1-р гарсаар байхад та яагаад намайг ажилд авахгүй байгаа юм гэж хэлсэн.Тэгэхэд намайг дарамталж, шахаад байхаар нь би ажлаас чөлөө авсан. Чөлөөний хугацаа дуусаад дахин очих ажлын байр чинь байхгүй өөр хүнийг ажилд чинь авсан гэсэн би оог хүртэл ажилдаа орж чадаагүй явж байна. Миний хувьд Д.*******г хахууль өгөхийг хүсэж өгөөгүй би ажилтайгаа үлдэхийн тулд миний тушаалыг гаргаж өгөхгүй надаас мөнгө нэхээд байхаар нь би ажилтайгаа байхын тулд өгсөн мөн миний жинхэлсэн тушаалыг бүр сүүлд 2020 оны 04 дүгээр сард гаргаж байсан. Мөн би энэ талаар хаана хандахаа мэдэхгүй байж байгаад аймгийн Боловсролын газарт бичгээр өргөдөл бичиж өгч байсан тийм болохоор би хэн нэгэнд хүсэж хахууль өгөөгүй ажилтайгаа байхын тулд шаардсан мөнгийг нь өгсөн болохоор надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.******* багш Д.*******д мөнгө өгснийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 1-р хуудас/

11. Шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн ХААН банкны 58......7 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн  67-68-р хуудас/,

12.Шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн ХААН банкны 58......7 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн  71-94-р хуудас/,

1.Шүүгдэгч С.*******ийн эзэмшлийн ХААН банкны 58......9 тоот дансны хуулга /хх-ийн 1-р хавтасны 97-р хуудас/,

14.Ж.Нарантуяагийн эзэмшлийн ХААН банкны 58.......5 тоот дансны хуулга /хх-ийн 1-р хавтасны 98-р хуудас/,

15.Г.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /хх-ийн 1-р хавтасны 122-р хуудас/,

16.Х.*******ийг үйлчлэгчээр түр томилсон тушаалын хуулбар, ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар /хх-ийн 1-р хавтасны 70,12-1,157-р хуудас/,

17.Б.*******ыг ажилд түр томилсон тушаал/1хх-125х/

18.Д.*******г -р сургуулийн захирлаар томилсон тухай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/12, Б/49 дугаартай аймгийн Засаг даргын захирамж /хх-10.11х/

19.“Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах тухай” -р сургуулийн захирлын А/64 дугаартай тушаал, сонгон шалгаруулалтын материалууд /хэргийн 15-156-р хуудас/

20.Шүүгдэгч Д.*******гийн ХААН банкны 58......7 тоот харилцах дансны хуулга /хх176-186-р х/

21.Шүүгдэгч нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт цугларсан болно.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

1.Шүүгдэгч Д.******* нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн сумын -р сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа иргэн Х.*******ийг тус сургуульд үйлчлэгчээр ажилд оруулахдаа ашиг сонирхлын үүднээс хууль, тогтоол, журам, ажлын байрны торхойлолт зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс өөрийн эхнэр болох С.*******ээр дамжуулан 2019 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны дугаар сараас 5 дугаар сарын хооронд 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Г.ы ХААН банкны .... тоот дансаар 2.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард бэлнээр 200.000 төгрөг тус сургуулийн үйлчлэгч Д.гаар дамжуулж нийт .700.000 төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Х.*******, Т.*******, Д., Г. нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн ХААН банкны дэлгэрэнгүй хуулгаар,

Мөн 2019 оны 12 дугаар сард тус сургуулийн технологийн багшийн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэгдүгээр байраар шалгарсан Б.*******ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, өөрийн эхнэр С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард .000.000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******, Д., С., Г.******* нарын мэдүүлэг болон ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар,

2.Шүүгдэгч С.******* нь өөрийн нөхөр -р сургуулийн захирал Д.*******гийн болон өөрийн ашиг сонирхолын үүднээс Х.*******ийг тус сургуулийн үйлчлэгчээр ажилд оруулахаар 2019 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны дугаар сараас 5 дугаар сарын хооронд 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Г.ы ХААН банкны .... тоот дансаар 2.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард бэлнээр 200.000 төгрөг тус сургуулийн үйлчлэгч Д.гаар дамжуулж нийт .700.000 төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Х.*******, Т.*******, Д., Г. нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн ХААН банкны дэлгэрэнгүй хуулгаар,

Мөн Мөн 2019 оны 12 дугаар сард тус сургуулийн технологийн багшийн сонгон шалгаруулалтанд нэгдүгээр байраар шалгарсан Б.*******ыг ажилд авах тушаал гаргуулахад өөрийн нөхөр захирал Д.*******гийн болон өөрийн ашиг сонирхолын үүднээс түүнээс хахууль өгөхийг шаардаж 2019 оны 12 дугаар сард .000.000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******, Д., С., Г.******* нарын мэдүүлэг болон ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар,

              . Шүүгдэгч Т. ******* нь сумын Ерөнхий боловсролын -р сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.*******ийн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд нь түүнд давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох С.*******ээр дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгөхөд урьдчилан амлаж, бусдад хахууль өгөхөд санаатай дэмжлэг үзүүлсэн нь гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Х.*******, Д., Ж.Нарантуяа болон шүүгдэгчийн мэдүүлэг, ХААН банкны дэлгэрэнгүй хуулга зэргээр,

            4.Шүүгдэгч Г.******* нь Б.*******ыг ерөнхий боловсролын -р сургуульд технологийн багшаар ажилд орох гэсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард сая төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч  Б.*******, Б., Д., С. болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр,

              5.Шүүгдэгч Х.******* нь ерөнхий боловсролын -р сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн өөрийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Д.*******ээр дамжуулан -р сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******т 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 0-аас 05-р сард 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн ХААН банкны 58....... тоот дансаар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг Д.*******гийн төрсөн охин болох Г.ы ХААН банкны 58....... тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард 200.000 төгрөгийг бэлнээр уг сургуулийн үйлчлэгч ажилтай Д.д өгч нийт ,700,000 төгрөгийн хахууль өгсөн нь нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.Нарантуяа, Д., Г.  болон шүүгдэгчийн мэдүүлэг, ХААН банкны дэлгэрэнгүй хуулга зэргээр тус тус тогтоогдсон.

              Иймд прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

              Шүүх шүүгдэгч Б.*******, Х.******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нараас “шүүгдэгч нар  нь сайн дураараа хэргээ  илчилж, Боловсрол соёлын газарт өргөдөл гаргасан байгаа тул, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн тул ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

              Шүүгдэгч Б.*******, Х.******* нарын үйлдлийг шүүх “сайн дураараа илчлсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 Учир нь гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа бүрэн ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэгэн нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Тэгвэл шүүгдэгч Б.*******, Х.******* нар нь хүсэл зорилгоо гүйцэтгүүлэх үүднээс захирал Д.*******д сая, .7 сая төгрөгийг хахуульд өгсөн бөгөөд тэрээр энэхүү зорилго нь биелэгдсэний дараа төрийн зохих байгууллагад хандсан байдал нь тэднийг үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, Х.******* нар нь ухамсарлан гэмшсэндээ бус харин өөрийн хүсэл зорилгоо хууль бус аргаар гүйцэтгүүлсэн нь биелсэн бөгөөд торхой хугацааны дараа уг үйлдэл нь хэрэгжихгүй болохоор хахууль өгсөн тухайгаа мэдээлснийг “хэргээ сайн дураар илчлэн ирсэн”-д тооцож, ялаас чөлөөлөх боломжгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж торхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор хуульчилсан.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэрэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Мөн зүйлийн дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”гэж хуулчилсан байна. Шүүгдэгч С.******* нь өөрийн болон нөхөр Д.*******гийн өмнөөс хахууль шаардсан үйлдэл, шүүгдэгч Г.*******, Т.******* нарын бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн үйлдлүүд нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч өгсөн дамжуулсан үйлдлээрээ санаатай нэгдсэн нь тогтоогдсон гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэгт хамтран оролцох гэсэн заалтыг журамлаж яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн

-Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан хахууль авах гэмт хэргийг,

-Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор дэмжлэг үзүүлж, хахууль өгөх гэмт хэргийг,

-Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор дэмжлэг үзүүлж, хахууль өгөх гэмт хэргийг ,

-Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэргийг

-Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох .000.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******, С.Мөнхишиг нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлог оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.******* нь бусдад хахуульд өгсөн гэх гурван сая долоон зуун мянган төгрөгийг буцаан өөрийн данс руу шилжүүлэн авсан нь тогтоогдсон.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 74,76,78,80,82,84-р/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******гийн аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлаар томилсон аймгийн Засаг даргын захирамж, албан тушаалын үлгэрчилсэн заавар, эд хөрөнгийн улсын бүртгэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанууд,анкет, ажлын байрны торхойлолт,

Шүүгдэгч С.*******ийн ажилд томилсон дугаар сургуулийн захирлын тушаал, эд хөрөнгийн улсын бүртгэлийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн болон гэрлэтийн бүртгэлийн лавлагаанууд, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр,

Шүүгдэгч Т.*******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн лавлагаанууд,

Шүүгдэгч Г.*******ийн ажлаас чөлөөлсөн тухай гуравдугаар сургуулийн захирлын тушаал, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд,

Шүүгдэгч Б.*******ы хувийн байдлын талаарх төрийн албан хаагчийн анкет, сургуулийн багшийн ажлын байрны торхойлолт, ажилд түр томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн лавлагаанууд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,тэтгэврийн дэвтрийн хуулбар,

Шүүгдэгч Х.*******ийн ажилд томилсон тушаалууд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд тус тус хэрэгт цугларсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 20 000 000 төгрөгөөр, шүүгдэгч С.Мөнхишигийг мөн хуульд зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Т.*******, Х.*******, Б.******* нарыг тус тус бүрийг нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Д.*******, С.Мөнхишиг нарт оногдуулсан торгох ялыг жилийн хугацаанд, бусад шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гоос 6.700.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох гэх санал дүгнэлт,

Шүүгдэгч Д.*******, С.Мөнхишиг нарын өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.Улсын яллагчаас манай үйлчлүүлэгчээс гаргуулах  мөнгөн төлбарийг хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан хуулийн до хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэх,

Шүүгдэгч Х.*******, Б.******* нарын өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийнерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх, эсвэл шүүгдэгч нарын эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх,

Шүүгдэгч Т.*******, Г.******* нарын өмгөөлөгчдөөс: Улсын яллагчийн гаргасан саналтай холбогдуулж тусгайлан гаргах саналгүй гэх санал тайлбарууд тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүхээс: шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 6 500 000 төгрөгөөр, шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуульд зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 6 500 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Т.******* нарыг тус тус бүрийг нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг тус тус бүрийг нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нараас .000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 15 цаг 58 минутаас сэжигтэнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан байх ба шүүгдэгч С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,  эд хөрөнгө битүүмжилсэн зүйл үгүй,хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.6-6.8, 6.10,6.1, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэргийг,

            -Шүүгдэгч    ургийн овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан хахууль авах гэмт хэргийг,

              -Шүүгдэгч ургийн овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор дэмжлэг үзүүлж, хахууль өгөх гэмт хэргийг,

-Шүүгдэгч ургийн овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор дэмжлэг үзүүлж, хахууль өгөх гэмт хэргийг,

              -Шүүгдэгч ургийн овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэргийг,

            -Шүүгдэгч ургийн овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нарт энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.*******, С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн баривчлагдсан хоёр хоногийн гучин нэгжтэй тэнцэх хэмжээний 0000 төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялыг зургаан сая дөрвөн зуун далан мянган төгрөгөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нар нь төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

9.Шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нарт оногдуулсан торгохын ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г.*******, Б.*******, Х.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГАНТӨГС