| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Э.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Завхан аймаг дахь сум дундын эрхүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ******* овогт *******ын *******, /РД:*******/,
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.*******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар зүүн бугалаганы гадна дээд суганы ар хэсэгт, зүүн далны дунд хэсэгт, баруун далны гадна хэсэгт, баруун далны дээд хэсэгт хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.*******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Хутгуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө ...******* ах гаднаас орж ирсэн юм. Тэгээд би хойшоо явж айл нүүлгэчихээд ирье гэж хэлсэн. ...би юм дуугараагүй. Тэгсэн чинь “ээж хаашаа явах гэж байгаа юм” гэж асуусан чинь “айл нүүлгэчихээд ирье, малаа дээшээ бэлчээгээрэй та нар” гэсэн тэгэхээр нь би “дээшээ болон доошоо яваад болж л байна” гэж хэлсэн. Тэгтэл ******* ах уурлаад “чи юу гээд байгаа лалар вэ” гэж хэлээд намайг дээлнээс заамдаж аваад “гаръя” гээд бид 2 манайхаас гарсан. ...над руу дайраад байхаар нь би ******* ахыг хавираад унагаасан юм. Тэгсэн чинь ******* ах гэр лүүгээ яваад хутга авч ирээд “та нарыг би бүгдийг чинь ална шүү” гээд хутга далайхаар нь би манай гэрийн үүдэнд байсан 5 литрийн төмөр хувинг ******* ах руу шидсэн чинь цээжин хэсэгт нь оносон. Тэгсэн чинь ******* ах миний баруун мөр лүү хутгалсан тэгэхээр нь би өөрийн мэдэлгүй сөхрөөд суусан чинь толгой руу 3 удаа гараа атгаж байгаад цохиод мөн зүүн мөр лүү 2 удаа хутгалаад дахиад баруун мөр лүү 1 удаа хутгалчихаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.гийн “...би өөрийн хүү болох *******ийн хамт гэрээ цэвэрлээд байж байтал гаднаас ******* орж ирээд “би явж айл нүүлгэлээ бог малаа баруун явуулж хариулаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* “малаа хаашаа явуулсан ч болж байгаа биз дээ” гэж хэлсэн чинь ******* юу гээд байгаа лалар вэ, пизда минь гэж хэлээд шууд дээлнээс нь заамдаад авсан. Тэгээд манай гэрт ноцолдоод байхаар нь би “та 2 гэр орон буулгалаа гарж зодолд” гэж хэлсэн. Тэгтэл манай хүү ******* нь авч гараад түлээний хажууд *******г хавсраад унагаад дээр нь гараад хоолойг нь дээлний захаар нь боосон, тэгээд байж байгаад та одоо бос гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* гэр лүүгээ явж очоод хутга авчраад *******ийг хутгалаад сөхрүүлж суулгаж байгаад толгой руу нь гараараа цохиж мөн хойд дал руу нь 3 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.гийн “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд гадаа эмэгтэй хүн орилох чимээ сонсогдсон. Тэгээд би юу болов гээд яваад очсон чинь манай хүү *******, ******* 2 зодолдчихсон ******* нь газарт сөхрөөд сууж байсан тэгээд би яасан асуусан чинь ******* ах намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Хэргээ хүлээн мэдүүлсэн Э.*******гийн “...*******тэй үл ялих зүйлээс болж бид хоёр маргалдаж уг гэмт хэрийг үйлдсэн. ...Хохирогчоос ямар нэгэн хохирол учирч нэхэмжилсэн зүйл байхгүй гэсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад П.гийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000000076 дугаартай “...1. Иргэн Б.*******ийн биед зүүн бугалаганы гадна дээд суганы ар хэсэгт, зүүн далны дунд хэсэгт, баруун далны гадна хэсэгт, баруун далны дээд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. Иргэн Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.*******ийн зүүн бугалаганы гадна дээд суганы ар хэсэгт, зүүн далны дунд хэсэгт, баруун далны гадна хэсэгт, баруун далны дээд хэсэгт хутгаар хатгасан үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.
Шүүгдэгч Э.******* хохирогч Б.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй ба хохирогч Б.******* нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна. Иймд түүнийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 86.000 төгрөгийн зардлыг авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Э.*******гээс 86.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч хохирогч Б.******* нь энэ шүүх хуралдаанаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ч цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.******* иргэний нэхэмжлэгч байгууллагад 86.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.*******д үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******д 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Э.*******д 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар хохирогч Б.*******ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 86.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Э.*******гээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгож, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б.******* нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Э.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА