Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

                                                           

 

 

 

 

 

2023        02         08                                  2023/ШЦТ/122

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга:Б.Цэрэнбат,

Улсын яллагч: Л.Содбаяр,

Шүүгдэгч: Г.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 2311 00000 0021 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, Г.Д, 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 5, Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны....тоотод суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ОЦ

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Нтой “бөмбөг дамжуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж, биед нь зүүн дээд 1-р шүдний хугарал, 2-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Дгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би Гтэй найз, бусадтай нь найз биш. Тэгээд манай сагсны тэмцээн удахгүй болно зааланд ирээд хүний тоо нөхөөд өгөөч гэхээр нь тэгье гээд алхаад очсон. Тэмцээнд орох хүмүүс нь нэг баг болоод би энэ хэдтэй нэг баг болсон. Энэ 3 тоглолтын дундуур чи бөмбөг барьж чадахгүй пизда гээд янз бүрээр хэлэхээр нь дараагийн тоглолтоор тоглохгүй гээд Цтай солигдож, би воллейболын бөмбөгөөр тоглосон. Охидуудтай воллейбол тоглож байтал орилолдохоор нь очтол Н нь Гг цохисон гэж байсан. би тоохгүй гараад хувцасаа сольж байхдаа нэг найзад нь та 3 цаашдаа аятайхан тоглож байхгүй бол хүнтэй зодолдоно шүү гэж хэлтэл чи тэгээд яах юм  гээд муудалцсан. БуянД, Г 2 бид хоёрыг салгаж гараад Г мах гэсээд байна явъя гэтэл нөгөө хэд нь учраа олоод явъя гээд байсан. Б гээд хүүхэд ийшээ олж учраа олъё гээд зам гараад худгийн урд очсон чинь шар найз нь цүнхээ тайлаад үзье гэхээр нь хэн хэндээ гай болохгүй үзье гэсэн. Тэгсэн БуянД боль гээд зогсож байсан. Хохирогчийг цохисон, тэр үед хамраас нь цус гарч байсан. Тэгээд эмэгтэй найз нь ирээд чи хүүхдийн шүд цохисон байна гэж хэлсэн. Би цохисон нь үнэн. Гэм буруугаа зөвшөөрч байна..” гэв.

Шүүгдэгч Г.Дгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хүлээн зөвшөөрч байна. ..Н нь над руу гүйгээд ирэхээр нь би цохичихсон юм. би гэм буруугаа хүлээж байна..” гэсэн мэдүүлэг, /хх-41-42/

 

Хохирогч Б.Ноос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Манай найзтай маргалдаад гараад ийшээ явж учраа олъё гээд явсан. Энэ залуу миний шүд рүү 1 удаа цохисон. Шүд унаж, ам хамарнаас цус гарсан. Одоо цагдаад мэдэгдэнэ гэж хэлтэл би хохирлыг чинь барагдуулна гэж байсан. Эмнэлэгт үзүүлтэл одоо шүд хөдөлгөөн орсон байна гээд бэхэлгээ хийж өгсөн. Энэ залуу 120,000 төгрөг өгсөн. 2 араагаа авахуулах шаардлагатай гээд би 140,000 төгрөгөөр 2 араа авахуулсан. Эмч 1 дэх өдөр ирээд дараагийн эмчилгээгээ хийлгээрэй гэж хэлсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй байсан. 1 дэх өдөр эмнэлэгт очтол энэ залуу одоо төлөх боломжгүй гэж хэлсэн. Ах нь бас төлж чадахгүй гэж чат бичсэн. Тэгээд цагдаад хандсан. Эмчилгээ хийлгээгүй. Инфлант хийлгэмээр байна. Эмчид үзүүлээд хэдэн төгрөгийн төлбөр болох вэ? гэхэд 3,600,000 төгрөг болно гэсэн. .” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Ноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16- 18 цагийн хооронд зааланд тоглож дууссаны дараа Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн орчимд тэдний дунд байсан Цтай найз Д гэх залуу нь бид нартай үл ялих зүйлээс болж маргалдаж миний нүүр хамар ам хэсэг рүү нэг удаа цохиход, ам хамарнаас цус гараад шүд минь хугарсан юм. Өөр хүн миний биед халдсан асуудал байхгүй.. би эмчид шүдээ үзүүлтэл миний хугарсан дээд шүдэнд эмчилгээ хийнэ гэсэн ба энэ эмчилгээг хийхийн тулд миний хорхойтой хоёр шүдийг авах шаардлагатай гэсэн ба би тэр үед шүдээ 140.000 төгрөгөөр эмчлүүлсэн.. Би эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй..” гэсэн мэдүүлэг /хх-13/,

 

Хохирогч Б.Ноос мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “..Д гэх намайг гараараа ам хэсэгт цохисны улмаас зүүн дээд 1 шүдний хугарал, 2-р шүдний эмтрэл үүссэн байгаа юм. Дээрх шүднүүдэд бүрэн эмчилгээ хийж, хэвийн болгоход 3,600,000 төгрөг болно гэж эмч хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-15/

 

Гэрч Д.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэг: “..тоглоод дууссаны дараа Д гэх хамт тоглож байсан ба гэрээд учраа ольё энэ тэр гэж яриад байсан ба би маргалдаад хэрэггүй гээд О, Н нарыг дагуулаад явах гэж байтал гадаа гараад Д гэх залуу нь Н, О нарыг дагуулаад заал авсан газрын замын хойд талд худаг дээр очоод зодолдох гээд хувцсаа тайлаад дайраад байсан.. нэг хартал Нийн шүд хамарнаас нь цус гараад, шүд нь байхгүй байна гээд яриад яаж байгаа юм бэ гэтэл Д гэх залуу уучлалт гуйгаад тохиролцъё шүдийг чинь хийлгээд эмчлүүлээд өгье гэж ярьсан..” гэсэн мэдүүлэг /хх-17-19/,

 

 Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Д гэх залуу нь гадуур хувцсаа тайлаад над руу дайраад иртэл манай найз Н голоор орж ирээд салгах гэтэл Д найзыг ам хамар хэсэг рүү нь нэг удаа цохитол Н доошоо хараад, цаашаа эргэсэн ба “миний шүд уначихлаа” гээд орилтол Д болиод, Нийн шүдийгхартал доод шүд нь хөдөлсөн, дээд шүд нь хугарсан харагдсан.. Тэгээд цагдаад хандлаа гэтэл Д би хохирлыг нь барагдуулъя цагдаа битгий дуудаач гээд гуйгаад байхаар нь тухайн үедээ цагдаад хандаагүй юм..” гэсэн мэдүүлэг, /хх-21- 23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн эмч Б.С дүгнэлтэд: “... Б.Нийн биед зүүн дээд 1-р шүдний хугарал, 2-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-34-35/, шүүгдэгч Г.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Д нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Г.Дгийн дээрхи үйлдлийн улмаас Б.Нийн биед зүүн дээд 1-р шүдний хугарал, 2-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Н нь шүүгдэгчээс хиймэл шүд хийлгэх 3.600.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаараа холбогдох баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь ирээдүйд хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь ирээдүйд хийгдэх эмчилгээтэй холбоотой эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР