Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар  2023/ШЦТ/159

 

 

 

 

2023         03           06                                   2023/ШЦТ/159

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Г.Булаг-Ундрал, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тт холбогдох эрүүгийн “2211 00818 1655” дугаартай, 186/2023/0110/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,

- урьд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ял,

- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Э.Т,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Unegui.mn” зарын сайтад Ланд крузер загварын тээврийн хэрэгсэл зарна гэх зар байршуулан хохирогч С.Баас урьдчилгаа нэрийдлээр 5.000.000 төгрөгийг өөрийн “Хаан банкны 5832014716 тоот данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч  Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..хэрэг болсон өдөр эхлээд манай найз Амар гээд хүүхэд нэг ажил байна гээд намайг дуудсан. Тэгээд уулзсан чинь чи зүгээр дансаа ашиглуулаад хамт байхад болно. Мөнгө ороод ирэхэд нь картаасаа аваад өгчих гэж надад хэлсэн. Би эхэндээ юуг мэдэхгүй хамт дагаж явсан. Тэгээд “Нисдэг машин” гэх газрын хажууд байрлах буудалд ороод үнэгүй.мн дээр зар байршуулсан, үүнээс хэсэг хугацааны дараа утас нь надад байсан болохоор над руу хохирогч залгаад би тэд нарын өмнөөс ярьсан. Тэд нарт хэлэхгүйгээр тэр хүнээс мөнгө аваад ашигласан гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бын:...би 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Unegui.mn” зарын сайтаас Ланд крузер-200 загварын автомашиныг 65 сая төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 88525261 холбогдоход, дунд насны эрэгтэй хүн надтай утсаар яриад ямар ч хийх зүйл байхгүй, сайхан тэрэг байна. 65,000,000 төгрөгөөс яриад өгнө гэхээр нь зах зээлийн ханшаас доогуур санагдсан учир очиж үзье авъя гэтэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн орчимд хүрч ирээд үзэх үү би Бэлхээс зарах гэж буй машинтайгаа Далайхүү төвийн хойно сандал ширээ буулгахаар ачиж ирж байна гэхээр нь би заасан газарт 18 цагийн үед ирээд хүлээж байсан. Тэгтэл 30 орчим минутын дараа залгатал очиж байна, замд миний машиныг үзэх гээд хүлээгээд байна эсвэл та надруу яг авна гээд урьдчилгаа хийвэл шууд тань дээр яваад очъё гэхээр нь ямар утгатай шилжүүлэх вэ, улсын дугаар нь хэд вэ гэтэл хэсэг бодож байгаад 4200 гэж хэлсэн. Би улсын дугаарын үсгийг нь асуугаагүй итгээд 5832014716 тоот данс руу 5,000,000 төгрөгийг 4200 ланд урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлээд 10 минутын дараа залгатал утас нь холбогдохоо больсон. Тэгээд хүлээж байгаад шөнө 23 цагийн үед цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-14 дүгээр тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Амарын:...Анхтулга гэх нэртэй хүнийг танихгүй. Баяржаргал гэх хүн нь 2000 онд төрсөн 2 жилийн өмнө шүүхээр хар тамхитай холбоотой ял авч байсныг мэдэх юм байна. Эрдэнэбаатарын Төгөлдөр гэх хүнийг мэдэхгүй байна. Би тэр талаар мэдэхгүй Би залилангийн хэрэг хийсэн нь үнэн гэхдээ хэн нэгэнтэй хувиар тохиролцон иймэрхүү байдлаар тохиролцоогүй. Энэ хэрэгт Төгөлдөр гэх хүн намайг гүтгэж байна. Тухайн үед би огт байгаагүй. Төгөлдөр гэх хүнтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулаасай гэж хүсэж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 22-25 дугаар тал/,

2.3. Хаан банкны депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 29/3554 дугаартай дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

2.4. Хаан банкны депозит дансны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29/4584 дугаартай дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 33-34 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс:  гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, хохирогч С.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/, гэрч У.Амарын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дугаар тал/, Хаан банкны депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 29/3554 дугаартай дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, Хаан банкны депозит дансны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29/4584 дугаартай дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дугаар тал/, яллагдагч Э.Тт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/, яллагдагч Э.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/, яллагдагч Э.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

     3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй учраас эрүүгийн хариуцлага оногдуулах, ямар ял шийтгэл оногдуулах тал дээр байр сууриа илэрхийлж оролцоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бол тодорхой. Иймээс яллах дүгнэлтэд авагдсан, дурдсан зүйлсийг шинжлэн судална гэв.

     3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

    Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Unegui.mn” зарын сайтад Ланд крузер загварын тээврийн хэрэгсэл зарна гэх зар байршуулан хохирогч С.Баас урьдчилгаа нэрийдлээр 5,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5832014716 тоот данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

        -хохирогч С.Бын:...би 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Unegui.mn” зарын сайтаас Ланд крузер-200 загварын автомашиныг 65 сая төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 88525261 холбогдоход, дунд насны эрэгтэй хүн надтай утсаар яриад ямар ч хийх зүйл байхгүй, сайхан тэрэг байна. 65,000,000 төгрөгөөс яриад өгнө гэхээр нь зах зээлийн ханшаас доогуур санагдсан учир очиж үзье авъя гэтэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн орчимд хүрч ирээд үзэх үү, би бэлхээс зарах гэж буй машинтайгаа Далайхүү төвийн хойно сандал ширээ буулгахаар ачиж ирж байна гэхээр нь би заасан газарт 18 цагийн үед ирээд хүлээж байсан. Тэгтэл 30 орчим минутын дараа залгатал очиж байна, замд миний машиныг үзэх гээд хүлээгээд байна эсвэл та надруу яг авна гээд урьдчилгаа хийвэл шууд тань дээр яваад очъё гэхээр нь ямар утгатай шилжүүлэх вэ, улсын дугаар нь хэд вэ, гэтэл хэсэг бодож байгаад 4200 гэж хэлсэн. Би улсын дугаарын үсгийг нь асуугаагүй итгээд 5832014716 тоот данс руу 5,000,000 төгрөгийг 4200 ланд урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлээд 10 минутын дараа залгатал утас нь холбогдохоо больсон. Тэгээд хүлээж байгаад шөнө 23 цагийн үед цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-14 дүгээр тал/,

       - Хаан банкны депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 29/3554 дугаартай дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

      - Хаан банкны депозит дансны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29/4584 дугаартай дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 33-34 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч,  өмчлөгчийн эд хөрөнгийг залилаж авсаныг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчоос “...Unegui.mn” зарын сайтад Ланд крузер загварын тээврийн хэрэгсэл зарна гэх зар байршуулан хохирогч С.Баас урьдчилгаа нэрийдлээр 5.000.000 төгрөгийг өөрийн “Хаан банкны 5832014716 тоот данс руу шилжүүлэн авч залилаж  байгаа Э.Тийн дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг “Хаан банкны депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 29/3554 дугаартай дэлгэрэнгүй хуулга зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Тийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Тийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Э.Тт нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Төөс 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Э.Тийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

       2. Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

            5. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Э.Төөс 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт олгосугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч               Э.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                    

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ