Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

                                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

............ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр,

Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............ аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Б-ийн Ц ад холбогдох 2226004620025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.....................................................................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө  ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............ лоунжны караокены өрөөнд хохирогч З.М ын баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадсан, зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........  салоны гадаа хохирогч З.М ын толгойн үснээс нь зулгааж, сэгсчсэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд тэмцээн болсон. Заалнаас гараад байж байтал З.М  архи авчирсан байсан. Архиа гадаа ууцгаасан. З.М  сөжү, пиво хоёроор эцэг эхчүүдийг шахаад байсан. Манай нөхөр намайг авах гээд  ирчихсэн байсан. Караокед нөхрийг шахаад байхаар нь би өмнөөс нь уучихсан. Надад дахиад өгөхөөр нь би уучихсан. Гэтэл хэн чамайг хүний өмнөөс уу  гэсэн юм гээд байсан. Тухайн үедээ согтчихсон байсан болохоор алгадчихсан байсан гэв.

                                                                                                                                   

Хохирогч З.М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 22:00 цагийн үед хүүхдийн ангийн эцэг, эхчүүдтэй “.......... ” гэх лоунжид орж суучхаад хажуу талынх нь караокед орж 3 дуу дуулчхаад явъя гээд орсон. Тэгээд бид хэд дуулж байсан чинь Ц гарчхаад орж ирсэн. Тэгснээ караокены залгууруудыг салгачихсан. Би тэгэхлээр нь яаж байгаа юм ямар ёс суртахуунгүй юм бэ гэж хэлсэн чинь миний баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадаад арын буйдан руу түлхэнгүүтээ зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэнгүүт нь би хамт явсан .......... ийг гарья хавирга эвгүй болчихлоо гээд гараад ..........  салонтой байрны баруун буланд явж байсан чинь миний урд талын дух хэсэг рүү гар орж ирээд үснээс зулгаасан. Тэгээд эргээд харсан чинь Ц байсан. Тэгснээ намайг газар суулгаад толгойтой үснээс зулгаагаад сэгсчээд байсан. Удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед хүүхдийн ангийн багш Ч , Ц ын нөхөр Б , ..........  бид хэд байсан. Б.Ц эхлээд миний баруун хацар луу нэг удаа алгадаад, зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, дух хэсэг рүү гараараа самардаж үснээс зулгаасан. Тухайн асуудлын улмаас миний зүүн талын хавирга хэсэг хөндүүрлэж байгаа. Би БОЭТ-ийн уламжлалтын тасагт амралтын өдрүүдэд бариа хийлгэсэн 10,000 төгрөг, өвчин намдаах наалт 6000 төгрөг, эм 2000 төгрөгөөр авсан. Нийтдээ 18,000 төгрөгийн төлбөртэй эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгнө. Би Б.Ц тай 2022 оны 11 дүгээр сарын 20-доор тэмцээнээр зааланд тоглож байхдаа анх танилцаж байсан. Бид хоёр урд өмнө хэрүүл маргаан хийж байсан асуудал байхгүй. Би Б.Ц ын биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн асуудал болох үед би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Ц нэлээн согтолттой байсан. Би гомдолтой байна. Миний үсийг зулгааж халцалсан учир би үсээ янзлуулмаар байна гэв. /хх-ийн 42-р хуудас/,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ............ аймгийн ............ сумын 12 дугаар багийн зааланд манай хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн волейболын тэмцээн болсон. Тэмцээн дуусаад хамт зааланд тоглож байсан хүмүүс араас манай ажил дээр ирээд хоол гарахуу гэхээр нь гарахгүй гэж хэлсэн. Тэгээд таньдаг хүмүүс болохоор нь тэмцээнд ууж байсан архи уугаад гаръя гээд гуйгаад байхаар нь оруулсан. Тэгээд авчирсан архиа “.......... ” лоунжид караокены зааланд ууж байгаад караокены өрөөнд орсон. Тэгээд надад ундаа ус аваад ир гэхээр нь би ундаа, ус авч ороход хоёр эмэгтэй хоорондоо муудалцаад нөгөө хүүхэн нь М ын хацар хэсэгт нэг удаа алгадаад авсан. Тэгээд дотор нь хамт байсан хүмүүс нөгөө хоёрыг салгаад хоёр тийшээ суулгасан гэв. /хх-ийн 09-10-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 53-54-р хуудас/,

 

............ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 729 дугаартай үзүүлэгч З.М ын биед тархи доргилт, дух хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч З.М ын ............ аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгч Б.Ц тай эвлэрч учир зүйгээ олсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч З.М ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан бие болон эрүүл мэнд, гадаад үзэмжээрээ хохирсон тул шүүгдэгч Б.Ц аас 500000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт. /хх-ийн 45, 75-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ц ын хувийн байдлыг тогтоосон ............ аймгийн ............ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа. /хх-ийн 56-59-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ............ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61, 63-68-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Б.Ц ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ............ аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж ............ аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Б.Ц ын хүсэлтийг хангаж, яллагдагч Б.Ц ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Б.Ц нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Б.Ц ад холбогдох 2226004620025 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө  ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............ лоунжны караокены өрөөнд хохирогч З.М ын баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадсан, зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........  салоны гадаа хохирогч З.М ын толгойн үснээс нь зулгааж, сэгсчсэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө  ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............ лоунжны караокены өрөөнд хохирогч З.М ын баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадсан, зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........  салоны гадаа хохирогч З.М ын толгойн үснээс нь зулгааж, сэгсчсэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.М ын 

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 22:00 цагийн үед хүүхдийн ангийн эцэг, эхчүүдтэй “.......... ” гэх лоунжид орж суучхаад хажуу талынх нь караокед орж 3 дуу дуулчхаад явъя гээд орсон. Тэгээд бид хэд дуулж байсан чинь Ц гарчхаад орж ирсэн. Тэгснээ караокены залгууруудыг салгачихсан. Би тэгэхлээр нь яаж байгаа юм ямар ёс суртахуунгүй юм бэ гэж хэлсэн чинь миний баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадаад арын буйдан руу түлхэнгүүтээ зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэнгүүт нь би хамт явсан .......... ийг гарья хавирга эвгүй болчихлоо гээд гараад ..........  салонтой байрны баруун буланд явж байсан чинь миний урд талын дух хэсэг рүү гар орж ирээд үснээс зулгаасан. Тэгээд эргээд харсан чинь Ц байсан. Тэгснээ намайг газар суулгаад толгойтой үснээс зулгаагаад сэгсчээд байсан. Удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед хүүхдийн ангийн багш Ч , Ц ын нөхөр Б , ..........  бид хэд байсан. Б.Ц эхлээд миний баруун хацар луу нэг удаа алгадаад, зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, дух хэсэг рүү гараараа самардаж үснээс зулгаасан. Тухайн асуудлын улмаас миний зүүн талын хавирга хэсэг хөндүүрлэж байгаа. Би БОЭТ-ийн уламжлалтын тасагт амралтын өдрүүдэд бариа хийлгэсэн 10,000 төгрөг, өвчин намдаах наалт 6000 төгрөг, эм 2000 төгрөгөөр авсан. Нийтдээ 18,000 төгрөгийн төлбөртэй эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгнө, гэрч Б.М ын би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ............ аймгийн ............ сумын 12 дугаар багийн зааланд манай хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн волейболын тэмцээн болсон. Тэмцээн дуусаад хамт зааланд тоглож байсан хүмүүс араас манай ажил дээр ирээд хоол гарахуу гэхээр нь гарахгүй гэж хэлсэн. Тэгээд таньдаг хүмүүс болохоор нь тэмцээнд ууж байсан архи уугаад гаръя гээд гуйгаад байхаар нь оруулсан. Тэгээд авчирсан архиа “.......... ” лоунжид караокены зааланд ууж байгаад караокены өрөөнд орсон. Тэгээд надад ундаа ус аваад ир гэхээр нь би ундаа, ус авч ороход хоёр эмэгтэй хоорондоо муудалцаад нөгөө хүүхэн нь М ын хацар хэсэгт нэг удаа алгадаад авсан. Тэгээд дотор нь хамт байсан хүмүүс нөгөө хоёрыг салгаад хоёр тийшээ суулгасан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Ц ын үйлдлийн улмаас хохирогч З.М ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь ............ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 729 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч З.М ын ............ аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгч Б.Ц тай эвлэрч эв, зүйгээ олсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч З.М ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан бие болон эрүүл мэнд, гадаад үзэмжээрээ хохирсон тул шүүгдэгч Б.Ц аас 500000 төгрөгийг нэхэмжилж байгаа хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт шүүгдэгч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ............ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 729 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч З.М ын ............ аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгч Б.Ц тай эвлэрч эв, зүйгээ олсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч З.М ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан бие болон эрүүл мэнд, гадаад үзэмжээрээ хохирсон шүүгдэгч Б.Ц аас 500000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө  ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............ лоунжны караокены өрөөнд хохирогч З.М ын баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадсан, зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........  салоны гадаа хохирогч З.М ын толгойн үснээс нь зулгааж, сэгсчсэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Х овгийн Б-ийн Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “............ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Ц ад холбогдох 2226004620025 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......... ” лоунжны караокены өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан иргэн З.М ын баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадсан, зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ аймгийн ............ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг ..........  салоны гадаа толгойн үснээс нь зулгааж, сэгсчсэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдлын хувьд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, бусад баримтаар давхар нологдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан. Хохирогч З.М ын мэдүүлэг, гэрч Б.М ын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 729 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрх эдэлнэ гэж заасан байна. Шүүгдэгч Б.Ц нь прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тохирч, хүлээсэн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд зөвшөөрч шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Ц ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ц нь хохирогч З.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Яллагдагч Б.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.” гэсэн дүгнэлтийг

           

Шүүгдэгч Б.Ц нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ц ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ц ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч З.М  нь шүүгдэгч Б.Ц аас 500000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Ц аас 500000 төгрөгийг гаргуулж хохирогч З.М д олгож,

 

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ............ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Б-ийн Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч З.М д хохиролд 500000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц аас 500000 төгрөгийг гаргуулж хохирогч З.М д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ............ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ