| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0024/э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
...............аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Бавуудорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгч: Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...............аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овгийн Ө-ийн Д д холбогдох 2326000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.............................................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 22:00 цагийн орчим ...............аймгийн ...............сумын 7 дугаар баг ............... хорооллын гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Х.Т ийг хөлөөрөө дэгээдэж газар унагаагаад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, 1 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиж дээд уруулын шарх, 21 дүгээр шүдний цөгц хэсгийн ташуу хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ө.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд дээрээ Ө.Д ын эхнэр Б тай хэрчсэн гурил хийгээд байж байтал тог тасраад тэгээд гараараа гэрэл асааж хэрчиж дуусаад Б , худалдагч О нартай хамт 1 дарс хувааж уучхаад гурилаа савлаад байж байтал Б ын ээж нь миний утас руу залгаад та хэд хаана байна тарсан юм уу гэхээр нь бид нар одоо гурилаа дуусаад гарч байна. Б ыг бид хоёр гэрлүү нь дөхүүлээд өгнөө гэж хэлсэн чинь цаанаас нь Ө.Д худлаа яриад байгаарай гээд орилоод байсан. Тэгээд удалгүй Б , О бид 3 ажлаасаа Б ыг гэрлүү нь хүргэж өгөх гээд хойд гудамжинд алхаж байтал урдаас хаазтай мотоцикльтой хүн хүрээд ирсэн Б ын нөхөр Ө.Д байсан. Тэгээд бид гуравтай уулзаад хаагуур яваад байгаа юм та хэд гэсэн. Тэгэхээр нь би бид нар ажлаа тараад явж байна гэсэн чинь Ө.Д мотоциклиосоо бууж ирээд эхлээд намайг түлхээд авсан. Тэгэхээр нь би чи одоо яагаад байгаа юм гээд хүзүүрүү нь түлхээд цааш нь болгох гэсэн чинь хөлөөрөө дэгээдэж газар унагаагаад нүүрлүү нэг удаа өшиглөөд, алгадаад, хэд хэдэн удаа толгой болон цээж рүү гараараа цохиж, өшиглөсөн. Тэгээд миний уруул, шүд аймар өвдөөд цус гарахаар нь би орилсон чинь намайг гудамжинд орхиод Ө.Д нь эхнэрийгээ аваад яваад өгсөн. Намайг зодож байхдаа Ө.Д нь битгий зүрхний боронк хөдөлгөөд байгаарай новшнууд минь гээд байсан. Би тэр газраас босоод О намайг гэрт хүргэж өгөөд тэгээд манай эгч нар эмч болон цагдаад мэдэгдсэн. Эмнэлэг дээр очоод урууландаа 4 оёо тавиулсан. Мөн 3 шүд хөдөлсөн байна гэсэн. Бид нарт л уурлаад надтай хэрэлдээл зодсон. Ө.Д нь эрүүл байсан. Миний толгой маш их өвдөж байна. Нүүрний зүүн тал тэр чигтээ өвдөж байна. Мөн уруул болон шүд өвдөж байгаа. Уруул язарснаас болж хоолоо идэж чадахгүй байгаа. ...............аймгийн ...............сумын 7 дугаар баг сумын төвийн хойд хороололд байдаг торон хашаа дагаад явган хүний замаар явж байгаад банкны Нямсүрэн эгчийн гэрийн зүүн талд гудамжинд зодуулсан. Ө.Д өөрөө мэдэж байгаа. Мөн Б , О нар мэднэ. Манай хамаатны Лхагватогтох гэдэг эрэгтэй хүүхэд бас мэднэ. Би шүүх эмчид үзүүлнэ. Гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна. Зүгээр ажлаа хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. Эмчилгээний зардал болон энэ асуудалтай холбоотой гарах зардлыг нэхэмжилнэ. Миний зүүн талын хацар хавдсан, дээд уруул дотор хэсгээрээ сэтэрсэн байсан. Д миний хохирлыг барагдуулсан, надад 500.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг./хх-ийн 10-11,15-р хуудас/,
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 22 цаг өнгөрч байхад Т над руу залгаад би хүнд зодуулчихлаа гээд ярихаар нь гэрт нь яваад очсон чинь дээд уруул нь язарсан, шүднүүд өвдөөд гээд сууж байсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэгт хэлээд эмнэлэг дээр очиж Х.Т нь урууландаа оёо тавиулсан. Х.Т надад хэлэхдээ хамт ажилладаг Л.Б гэдэг охиныг ажлаа тараад гэрлүү нь дөхүүлж өгөх гээд явж байсан. Л.Б ын нөхөр Ө.Д гэдэг залуу ирээд тэгээд Х.Т тэй маргалдаад гудамжинд зодож гэмтээсэн гэж надад хэлсэн. Эмнэлэг дээр Х.Т ийг урууландаа оёдол тавиулж байхад Ө.Д гэдэг залуу нь эмнэлэгт эхнэртэйгээ хамт ирээд Х.Т ийн оёдлыг тавиулж байгааг нь харчихаад Х.Т ийг гэрт нь хүргэж өгөөд явсан гэсэн мэдүүлэг./хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Х.Т нь надтай хамт тогоочоор ажилладаг. Ө.Д нь миний нөхөр байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 01-ний орой ажлаа тараад тог тасрахаар нь Х.Т , О нартай хамт гурилаа гараараа хэрчиж дуусаад ажлаас гарах гэсэн чинь 22 цагийн орчимд ээж Х.Т рүү залгаад та нар тарах болж байна уу гэж асуугаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Ө.Д ээжийн утсаар Х.Т тэй яриад тэр 2 утсаар маргалдаад байсан. Тэгээд О , Х.Т бид 3 намайг гэрлүү хүргэж өгөх гээд гол гудамжаар хойшоо өгсөөд явган хүний замаар явж байсан чинь өөдөөс мотоцикльтой хүн давхиад ирсэн чинь манай нөхөр Ө.Д байсан. Ирээд хажууд намайг араар суу явъя гэсэн чинь Х.Т хашхираад Ө.Д ыг заамдаад авсан. Тэгээд Ө.Д мотоциклиосоо буугаад Х.Т ийг газар түлхэж унагаасан тэгснээ Т босч ирээд Д ыг цохиж авах гээд байхаар нь Д буцааж Т ийг цохиж унагаагаад унахаар нь нүүрлүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Т орилоод уйлаад амнаас нь цус гараад байсан эмнэлэг явъя гэсэн чинь О , Т 2 намайг Д ыг аваад гэртээ харь гэхээр нь би Д тай хамт яваад гэртээ харьсан. Гэртээ харьж байж байгаад эмнэлэг дээр очсон. Т ийн дээд уруул нь дотор талдаа ярагдсан, шүд хөдөлсөн гээд байж байсан. Т урууландаа оёо тавиулаад Т ийг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ харьсан. Ө.Д согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Х.Т хэрэглэсэн байсан. Ажлаа тараад О бид хоёртой 1 шил дарс хувааж уусан юм. Өөр согтууруулах ундаа хэрэглээгүй. Х.Т ийн дуу нь их өндөр болсон байсан. Ухаан санаагаа алдтал согтоогүй байсан. Х.Т нь Ө.Д ыг заамдаж хоолой, цээж хэсгийг нь хумсаараа урсан байсан. Өөрөөр цохиж зодоогүй. Ө.Д нь эхлээд Х.Т ийг түлхээд газар унагаасан. Дараа нь босоод ирэхээр нь хацар, шанаа хэсэг рүү нь алгадаад унагаасан юм. Тэгээд газар унахад нь нүүр лүү нь өшиглөөд. Тэгээд Х.Т ийн амнаас нь цус гарч эхэлсэн. Х.Т ийн шүднүүд нь өвдөж байна гэсэн. Тэгээд яг миний харснаар бол дээд уруул нь дотор талдаа гол хэсгээрээ ярагдсан байсан гэсэн мэдүүлэг./хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Х.Т , Ө.Д нарыг танина. Х.Т нь надтай ажилладаг. Ө.Д нь манай ажилтан Л.Б ын нөхөр. Энэ хоёр хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 20 цагийн үед Б , Т нар гал тогоондоо хэрчсэн гурилаа хийгээд дэлгүүртээ кассан дээрээ сууж байтал тог тасраад бид нар ажлаасаа тараад ажил дээрээ 1 шил дарс 3-уулаа хувааж уучхаад 21 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад Б , Т бид 3 ажлаасаа гараад гэртээ харих гээд хойд хороололд төмөр саадны хажуу талын явган хүний замаар дээшээ өгсөөд явж байсан чинь өөдөөс мотоцикльтой хүн хүрээд ирсэн чинь Ө.Д байсан. Ирээд Ө.Д нь эхнэр Б ыг араар суу гэж хэлээд. Тэгээд Т , Д хоёр хоорондоо маргалдаад Д нь мотоциклиосоо буугаад Т ийг гараараа түлхээд газар унагаасан. Тэгээд Т босч ирээд Д ыг заамдаж дайраад байсан. Тэгсэн чинь Ө.Д ыг 2 удаа хөлөөрөө дэгээдэж газар унагаад тэгснээ нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн чинь Т ийн хамар, ам хэсгээс цус гараад тэгээд Ө.Д нь эхнэрээ аваад явсан. Бид нар гэр гэрлүүгээ явсан. Х.Т , Б бид 3 дарс хувааж уусан байсан. Ө.Д нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Маргалдаж байгаад зодолдсон. Зүгээр л хамт алхаж байсан. Ө.Д гэнэт уурлаад хэрүүл болсон юм. Бага градустай дарс уусан болохоор их согтоогүй байсан гэв. /хх-ийн 23-р хуудас/
Шүүгдэгч Ө.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 48-49-р хуудас/,
...............аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үзүүлэгч Х.Т ийн биед дээд уруул шарх, 21 дүгээр шүдний цөгц хэсгийн ташуу хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 727 дугаартай дүгнэлт./хх-ийн 27-28-р хуудас /
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Х.Т ийн ...............аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт./хх-ийн 1, 76-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Д ын хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-68-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Д ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ө.Д д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ө.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...............аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж ...............аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Ө.Д ын хүсэлтийг хангаж, яллагдагч Ө.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Ө.Д нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагч Ө.Д д холбогдох 232600000014 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 22:00 цагийн орчим ...............аймгийн ...............сумын 7 дугаар баг ............... хорооллын гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Х.Т ийг хөлөөрөө дэгээдэж газар унагаагаад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, 1 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиж дээд уруулын шарх, 21 дүгээр шүдний цөгц хэсгийн ташуу хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ө.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 22:00 цагийн орчим ...............аймгийн ...............сумын 7 дугаар баг ............... хорооллын гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Х.Т ийг хөлөөрөө дэгээдэж газар унагаагаад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, 1 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиж дээд уруулын шарх, 21 дүгээр шүдний цөгц хэсгийн ташуу хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Д ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Т ийн би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд дээрээ Ө.Д ын эхнэр Б тай хэрчсэн гурил хийгээд байж байтал тог тасраад. Тэгээд гараараа гэрэл асааж хэрчиж дуусаад Б , худалдагч О нартай хамт 1 дарс хувааж уучхаад гурилаа савлаад байж байтал Б ын ээж нь миний утас руу залгаад та хэд хаана байна тарсан юм уу гэхээр нь бид нар одоо гурилаа дуусаад гарч байна. Б ыг бид хоёр гэрлүү нь дөхүүлээд өгнөө гэж хэлсэн чинь цаанаас нь Ө.Д худлаа яриад байгаарай гээд орилоод байсан. Тэгээд удалгүй Б , О бид 3 ажлаасаа Б ыг гэрлүү нь хүргэж өгөх гээд хойд гудамжинд алхаж байтал урдаас хаазтай мотоцикльтой хүн хүрээд ирсэн Б ын нөхөр Ө.Д байсан. Тэгээд бид гуравтай уулзаад хаагуур яваад байгаа юм та хэд гэсэн. Тэгэхээр нь би бид нар ажлаа тараад явж байна гэсэн чинь Ө.Д мотоциклиосоо бууж ирээд эхлээд намайг түлхээд авсан. Тэгэхээр нь би чи одоо яагаад байгаа юм гээд хүзүүрүү нь түлхээд цааш нь болгох гэсэн чинь хөлөөрөө дэгээдэж газар унагаагаад нүүрлүү нэг удаа өшиглөөд, алгадаад, хэд хэдэн удаа толгой болон цээж рүү гараараа цохиж, өшиглөсөн. Тэгээд миний уруул, шүд аймар өвдөөд цус гарахаар нь би орилсон чинь намайг гудамжинд орхиод Ө.Д нь эхнэрийгээ аваад яваад өгсөн. Намайг зодож байхдаа Ө.Д нь битгий зүрхний боронк хөдөлгөөд байгаарай новшнууд минь гээд байсан. Эмнэлэг дээр очоод урууландаа 4 оёо тавиулсан. Мөн 3 шүд хөдөлсөн байна, гэрч Ц.Д гийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 22 цаг өнгөрч байхад Т над руу залгаад би хүнд зодуулчихлаа гээд ярихаар нь гэрт нь яваад очсон чинь дээд уруул нь язарсан, шүднүүд өвдөөд гээд сууж байсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэгт хэлээд эмнэлэг дээр очиж Х.Т нь урууландаа оёо тавиулсан. Х.Т надад хэлэхдээ хамт ажилладаг Л.Б гэдэг охиныг ажлаа тараад гэрлүү нь дөхүүлж өгөх гээд явж байсан. Л.Б ын нөхөр Ө.Д гэдэг залуу ирээд тэгээд Х.Т тэй маргалдаад гудамжинд зодож гэмтээсэн гэж надад хэлсэн. Эмнэлэг дээр Х.Т ийг урууландаа оёдол тавиулж байхад Ө.Д гэдэг залуу нь эмнэлэгт эхнэртэйгээ хамт ирээд Х.Т ийн оёдлыг тавиулж байгааг нь харчихаад Х.Т ийг гэрт нь хүргэж өгөөд явсан, гэрч Л.Б ын Х.Т нь надтай хамт тогоочоор ажилладаг. Ө.Д нь миний нөхөр байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 01-ний орой ажлаа тараад тог тасрахаар нь Х.Т , О нартай хамт гурилаа гараараа хэрчиж дуусаад ажлаас гарах гэсэн чинь 22 цагийн орчимд ээж Х.Т рүү залгаад та нар тарах болж байна уу гэж асуугаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Ө.Д ээжийн утсаар Х.Т тэй яриад тэр 2 утсаар маргалдаад байсан. Тэгээд О , Х.Т бид 3 намайг гэрлүү хүргэж өгөх гээд гол гудамжаар хойшоо өгсөөд явган хүний замаар явж байсан чинь өөдөөс мотоцикльтой хүн давхиад ирсэн чинь манай нөхөр Ө.Д байсан. Ирээд хажууд намайг араар суу явъя гэсэн чинь Х.Т хашхираад Ө.Д ыг заамдаад авсан. Тэгээд Ө.Д мотоциклиосоо буугаад Х.Т ийг газар түлхэж унагаасан тэгснээ Т босч ирээд Д ыг цохиж авах гээд байхаар нь Д буцааж Т ийг цохиж унагаагаад унахаар нь нүүрлүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Т орилоод уйлаад амнаас нь цус гараад байсан эмнэлэг явъя гэсэн чинь О , Т 2 намайг Д ыг аваад гэртээ харь гэхээр нь би Д тай хамт яваад гэртээ харьсан. Гэртээ харьж байж байгаад эмнэлэг дээр очсон, гэрч Т.О ын би Х.Т , Ө.Д нарыг танина. Х.Т нь надтай ажилладаг. Ө.Д нь манай ажилтан Л.Б ын нөхөр. 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 20 цагийн үед Б , Т нар гал тогоондоо хэрчсэн гурилаа хийгээд дэлгүүртээ кассан дээрээ сууж байтал тог тасраад бид нар ажлаасаа тараад ажил дээрээ 1 шил дарс 3-уулаа хувааж уучхаад 21 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад Б , Т бид 3 ажлаасаа гараад гэртээ харих гээд хойд хороололд төмөр саадны хажуу талын явган хүний замаар дээшээ өгсөөд явж байсан чинь өөдөөс мотоцикльтой хүн хүрээд ирсэн чинь Ө.Д байсан. Ирээд Ө.Д нь эхнэр Б ыг араар суу гэж хэлээд. Тэгээд Т , Д хоёр хоорондоо маргалдаад Д нь мотоциклиосоо буугаад Т ийг гараараа түлхээд газар унагаасан. Тэгээд Т босч ирээд Д ыг заамдаж дайраад байсан. Тэгсэн чинь Ө.Д ыг 2 удаа хөлөөрөө дэгээдэж газар унагаад тэгснээ нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн чинь Т ийн хамар, ам хэсгээс цус гараад тэгээд Ө.Д нь эхнэрээ аваад явсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Ө.Д ын үйлдлийн улмаас хохирогч Х.Т ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь ...............аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 727 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Х.Т ийн ...............аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгч Ө.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ө.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ...............аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 727 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Х.Т ийн ...............аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгч Ө.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ө.Д нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 22:00 цагийн орчим ...............аймгийн ...............сумын 7 дугаар баг ............... хорооллын гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Х.Т ийг хөлөөрөө дэгээдэж газар унагаагаад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, 1 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиж дээд уруулын шарх, 21 дүгээр шүдний цөгц хэсгийн ташуу хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Ж овгийн Ө-ийн Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Д нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ө.Д ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Д ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирог Х.Т д хохиролд 500000 төгрөг төлсөн, хохирогч Х.Т нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овгийн Ө-ийн Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Т д хохиролд 500000 төгрөг төлсөн, хохирогч Х.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ