Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00098

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

           

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Э.Энхбат

Гэрч А.Сарангэрэл, Г.Баясгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн

Иргэдийн төлөөлөгч Д.Дариймаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Энхбат-д холбогдох 201418020069 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотод 1961 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 5 дугаар орон сууцны ¹ 09 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг дарга ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Батсуурийн Энхбат.   /РД: ЕП61121911/

 

           Шүүгдэгч Б.Энхбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2011 оны 08 дугаар сард албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянгол сумын төвд орон нутгийн хөрөнгөөр баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барих гүйцэтгэгчээр барилга барих тусгай зөвшөөрөлгүй Баатарбулаг ХХК-ний захирал Б.Өлзийхутагаар гүйцэтгүүлэхээр болж барилга барих тусгай зөвшөөрөлтэй Талхун арал ХХК-ний захирал Ч.Наранцогттой тохиролцож тендерийн материалыг нь авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин тендэр зарлаж шалгаруулахгүйгээр Баянгол сумын засаг даргын орлогч А.Сарангэрэлд урьдаас бэлтгэсэн 2 аж ахуйн нэгжийн материал өгч Талхун арал ХХК-ийг сонгон шалгаруулах үүрэг өгч, Талхун арал ХХК-д давуу байдал олгож улмаар гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсний улмаас чанар муутай, батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга барьснаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол буюу 152.033.972 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбатын өгсөн…... Бороо гоулд ХХК нь жил бүр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд сайн дурын үндсэн дээр орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан. Энэ нь Бороо гоулд ХХК нь өөрийнхөө ашгаас орон нутгийн хөгжлийн сан гэж байгуулаад Баянгол сум, Мандал сум, Сэлэнгэ аймагт тодорхой хөрөнгө оруулалт буюу 2005 оноос хойш жил бүр 250000 ам.доллар өгдөг болсон юм. Энэ хөрөнгийг Баянгол сумын иргэдийн хурлаар хэлэлцүүлээд арилжааны банк дээр данс нээж энэ дансаар дамжуулж Баянгол сманд үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ сангаар орж ирсэн мөнгийг 2 чиглэлд зарцуулдаг. Нэг нь ажлын байр нэмэгдүүлэх, нөгөө нь хөрөнгө оруулалтын чиглэлээр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагад өгдөг байсан. Тэгээд жил жилийнхээ төсөвт тусгадаг байсан. 2011 онд иргэдийн саналыг тусгаж Баянгол суманд Баянгол суманд хүүхэд хөгжлийн төв байгуулахаар болж тухайн жилийн Бороо гоулдын 250000 ам.долларыг энэ зүйлд зарцуулахаар болж танилцуулсан. Бороо гоулд ХХК нь 2011 оны 08 дугаар сард танай энэ саналыг зөвшөөрч байна ажлаа эхлүүл гэж мэдэгдсэн. Тэгээд бид 2011 оны эхээр Балдан С ХХК-тай зураг төслийн гэрээ байгуулахаар болсон. 520 метр квадрат талбай бүхий хүүхэд хөгжлийн төв барих зураг төсөв хийлгүүлсэн байсан боловч тухайн үед Баатарбулаг ХХК нь Баянгол суманд хувийн аж ахуйн нэгжтэй тохироод 2 давхар зоогийн газар барьж эхэлсэн байсан. Энэ үед би очиж барилгатай нь танилцаад холбогдох хүмүүстэй нь уулзахад 520 метр квадрат барилгыг бид 320 сая төгрөгөөр барих байсан бол шинэ технологоор 800 гаруй метр квадратыг 320 сая төгрөгөөр барьж болохоор байсан учир харилцан санал солилцоод бариулахаар болж ажлыг эхлүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан хүмүүсийн гэрчээр асуугдсан мэдүүлгүүдийн зарим нь ташаа байна. Би Бороо гоулдын өгч байгаа хөрөнгийг санаатайгаар ашиглах, шамшигдуулах зорилго байгаагүй. Баянгол сумын хүүхдүүдэд л хэрэгцээтэй зүйл хийх гэж зорьсон. Гэрч А.Сарангэрэл, наранцэцэг, Өлзийхутаг, Г.Нямсамбуу нарын өгсөн мэдүүлэгтэй зарим талаар санал нийлэхгүй байгаа юм. Би их олон зүйлийг ярьвал асуудал мөд дуусахгүй байх. Ардчилсан намын зүгээс сумын орлогч даргын суудлыг манай намд өг өгөхгүй бол ингэнэ гэж энэ асуудлыг сөхөж Авлигатай тэмцэх газарт өгсөн юм. Би бол өөрийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Авлигтай тэмцэх газрын байцаагч нь гэрч А.Сарангэрэл, Г.Баясглан нарт тулгаж айлган сүрдүүлж байж мэдүүлэг авсан юм байна лээ. Миний хувьд зураг төсөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн нь миний хариуцлагатай холбоотой. Энэ хариуцлагаа алдсаны улмаас би 2014 онд Сэлэнгэ аймгийн засаг даргаас сахилгын шийтгэл хүлээж байсан. Ямар ч хяналтгүйгээр би 428 сая төгрөгийг шилжүүлээгүй. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгийг удаа дараа шилжүүлсэн ба тухайн үедээ барилга 70-80 хувьдаа орсон байсан юм. Гэтэл барилгын дээврийн асуудал нурснаас асуудал үүсэх болсон. Анх 328 сая төгрөгийн төсөвтэй байснаа яагаад 500 гаран сая төгрөгийн төсөвтэй болчихов гэдэг асуудал байгаа. Барилгын зурагт өөрчлөлт орсноор төсөвт өөрчлөлт орсон. Тухайн үед би энэ шинэ технологоор барилга бариулах нь зөвшөөрөгдөхгүй байсан гэдгийг нь мэдээгүй. Сумын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ баяр наадмын стадионыг Баатар булаг ХХК-иар бариулсан. Мөн сумын халуун усыг засварлуулж байсан. Тэрнээс биш талхун арал ХХК-д ямар нэгэн байдлаар давуу байдал олгож мөнгө төгрөг шамшигдуулъя гэж бодоогүй. Баатарбулаг ХХК нь Талхун арал ХХК-тай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэсэн. Талхун арал ХХК нь өөрөө шинэ технологоор өртөг багатай барих саналыг ирүүлсэн болохоос би Талхун арал ХХК-ийг бариад өгөөч ээ гэж гуйж хүсээгүй. Наранцогт, Өлзийхутаг нарын мэдүүлэг бодит байдлаас үнэхээр зөрүүтэй байгаа юм. Мөрдөн байцаалтад хэрэг буцахад би байцаагчид энэ талаар хэлж байсан. Бүтэн 2 жилийн хугацаанд би сэтгэл санааны зовиуртай байдлаар төрийн албыг хийж гүйцэтгэлээ. Улс төрийн сонирхол орсон хэрэг болохоор хүн бүр болгоомжтой хандаж зөвхөн өөрсдийгөө л аврах зорилготой байх болсон юм. Сумын засаг дарга өөрөө санаачлаагүй иргэдийн хурлаар хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу би хийхдээ хариуцлага алдсан. Энэ алдсан хариуцлагадаа төрийн албаны хуулиар зохих шийтгэлээ хүлээсэн. Би Сэлэнгэ аймгийн шүүхэд буюу сум дундын 20 дугаар шүүхэд тухайн үед хандаж барилгын ажлыг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Өлзий хутаг, наранцогт хоёр зөвшөөрөөд шүүгчийн захирамж гарч байсан. Өнөөдөр төрийн санд хүүхэд хөгжлийн төвийн барилгын санхүүжилт 98 сая төгрөг 03 жилийн турш байж байна. Одоо Талхун арал, Баатарбулаг ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлаад дахин тендер зарлаад зарлаад өөр компаниар гүйцэтгүүлэх саналтай байгаа юм гэх мэдүүлэг

Гэрч А.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…… 2011 онд сумын засаг даргаас дугтуйтай албан бичиг надад өгсөн. Тэгээд Талхун арал ХХК нь шинэ технологоор барих юм шиг байна гэж хэлсэн. 2007 оны иргэдийн хурлын тогтоолоор баталсан 5 хүний бүрэлдэхүүнтэй сумын орлогчоор ахлуулсан үнэлгээний хороог дуудаж цуглуулаад материалыг танилцуулсан. Талхун арал ХХК, нэг нь сурган түлхүүр ХХК нь гэсэн хоёр материал байсан. Үнэлгээний хорооны гишүүдэд Талхун арал ХХК нь шинэ технологоор барих юм билээ гэж танилцуулсан. Сурган түлхүүр ХХК-ний материал нь дутуу байсан ба үнийн хувьд өртөг өндөр байсан учир хөрөнгө, хугацааны хувьд бага  гэдгээр нь Талхун арал ХХК-ийг санал нэгтэй сонгосон гэх мэдүүлэг

Гэрч Г.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…….. 2011 онд Бороо сангийн хөрөнгөөр Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барихаар болж иргэдийн хурлаар шийдвэрлүүлсэн. Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг Талхун арал ХХК-иар бариулсан боловч чанар муутай барьснаас барилга нурж байсан. Нийт 400 орчим сая төгрөгийг Талхун арал ХХК-ний данс руу нь барилгын гүцэтгэлийнх нь дагуу шилжүүлсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч А.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн….. Бороо гоулд ХХК-иас Баянгол суманд оруулж буй санхүүжилт нь төсвийн хөрөнгө болно. Учир нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж заасны дагуу нээлттэй тендер төсөл шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгох ёстой байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 1998 онд Тогтвортой байдлын гэрээний талаар тогтоолоор баталсан байдаг. Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бороо гоулд зэргийн томоохон компаниуд нь Тогтвортой байдлын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөн ажилладаг. Бороо гоулд ХХК-ийн орон нутагт үзүүлж буй хөрөнгө оруулалт нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах ёстой. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-ын “В”-д заасны дагуу “орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн сан байгуулах, уг сангийн зориулалтыг тогтоох, сангийн хөрөнгийн зарцуулалтын журам тайланг батлах” эрхийгсум дүүргийн Хуралд олгосны дагуу Сумын ИТХ-аастухайн сумын хөгжлийгдэмжих зорилготой сангуудыг байгуулсан байдаг. Бороо сан нь хуулийн энэ заалтын дагуу байгуулагдсан сан юм. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд төсвийн орлогын бүрдэлийг зааж өгсөн бөгөөд тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор бий болгосон сан нь энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламжийн орлого болох төдийгүй төсвийн орлогын нэг хэсэг болж өгнө. Харин төсвийн тухай хуулиар орон нутгуудад байгуулсан сангийн үйл ажиллагааны талаар зохицуулалт байхгүй. Үүнийг зөвхөн тухайн орон нутгийн хурлаас баталсан журмын дагуу зохицуулж, зарцуулах ёстой. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэж заасан байдаг. Энэ талаар өмнө мэдүүлэгтээ өгсөн байгаа…..Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгай сангийн талаар, 60 дугаар зүйлд тусгай сан буюу Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг зохицуулсан байгаа. Энэ тусгай сан буюу Орон нутгийн хөгжлийн санг улсын төсвөөс шууд санхүүжүүлнэ. Харин Бороо гоулд ХХК-ийн оруулж буй хөрөнгө нь тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор улсын төсөвт үзүүлж буй тусламжийн орлого учраас тухайн сумын Хуралд олгосон бүрэн эрхийн дагуу зарцуулагдаж тайлагнана…..Бороо сангийн хөрөнгө нь төсвийн нэг бүрдэл хэсэг учраас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг дарга Б.Энхбат нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасаны дагуу нээлттэй тендер төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгох ажпыг энэ хуулийн 46 дугаар зүйлд заасан Захиалагчийн эрх үүргийн дагуу явуулах ёстой байтал тендер шалгаруулалт зохион байгуулалгүйгээр “Талхун арал” ХХК-тай шууд гэрээ байгуулж, хуулийг дагаж мөрдөлгүй, хууль зөрчиж ажилласны улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Иймд Монгол Улсын Сангийн яамыг төлөөлж нэхэмжлэгчээр оролцож байна гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Г.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн….. Тухайн үед орлогч дарга дээр 2 материал байсан. Тэгээд 2010 онд шиг санаж байна байгуулагдаж байсан үнэлгээний хорооны гишүүдийг дуудаад тус материалуудаас хугацаа үнийн саналыг харж сонгосон юм. Тэгэхэд Талхун арал ХХК нь хамгийн бага үнийн саналтай байсан. Материалуудтай танилцаад хамгийн бага үнийн саналтай гэдгээр нь шалгаруулсан юм. Бусдыг бол хараагүй сайн санахгүй байна. … Засаг даргын орлогч А.Сарангэрэл, Төрийн захиргаа хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Ж.Бадамцэцэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Энхжаргал нар байдаг юм. Байгууллагын дарга гэдэг үүднээс Д.Сарангэрэл багшийг дуудсан боловч ирээгүй юм. Ерөнхий зүйлүүдийг утсаар танилцуулсан юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас/

Гэрч А.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн….. Барилга барихын тулд ямар нэгэн тендер зарлагдаагүй. Үнэлгээний хороо гэж байгуулаагүй. Засаг дарга ер нь Талхун арал ХХК нь материалын зардал бага орохоор шинэ технологоор барих санал дэвшүүлж байна гээд 2 материал надад өгсөн. Тэгээд 2009 онд байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүдийг дуудаад Хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2 аж ахуйн нэгж материал өгсөн байна энэ хоёр дундаас Талхун арал ХХК нь шинэлэг шийдлээр барилга барихаар саналаа өгсөн гээд Талхун арал ХХК-ийг сонгон барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Засаг дарга, сургуулийн захирал Д.Сарангэрэл нар гэрээг байгуулсан юм… Нэг нь Сурган түлхүүр ХХК нь байсан харин нөгөө нь Талхун арал ХХК нь байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн /237-238 дугаар хуудас/

Гэрч Ч.Хатанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн….. Би Бороо гоулд ХХК-д кетп менежер, хангамжийн инженерээр 1997 оноос 2006 оны 09 дүгээр сар хүртэл хийж байгаад 2008 оноос одоог хүртэл орон нутагтай харилцах менежер хийж байна… Баянгол сумын хувьд 2011-2012 онуудад тус бүрд нь 250000 ам.доллар санхүүжилт орсон байгаа. Эдгээр санхүүжилт нь 2004 оноос эхэлсэн байгаа бөгөөд хөгжлийн сан гэж бий болгоод суманд төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх санхүүжилтөгөх хүсэлт тавьсны дагуу санхүүжүүлж байгаа. Төслийн санхүүжилт нь орон нутгийн ИТХ-аар хийж ажлын төлөвлөгөөг батлуулж Бороо гоулд ХХК-д ирүүлдэг юм… Хөнгөлөлттэй зээлийн сан нь 2005 оноос эхлэн жил бүр бороо гоулд ХХК-иас Баянгол суманд орж байгаа сум хөгжүүлэх сангийн санхүүжтлтээс 40-50 мянган ам.долларыг хуримтлуулах замаар үүссэн зээлийн сан юм. Энэ санг 2012 оноос хойш Бороо сан гэж нэрлээд байгаа юм. Бороо гоулд ХХК-иас орж ирж буй санхүүжилтийг захиран зарцуулах зөвлөлд би, Д.Сандаг захирал, Бороо гоулд ХХК-ний нийгмийн хариуцлагын менежер Ж.Энхтуул, засаг дарга Б.Энхбат, хоёр намын дарга, 3 багийн иргэдийн төлөөлөл гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Захиран зарцуулах нэр нь сумын ИТХ-аар хэлэлцэж батлаад шийдвэрлэдэг байгаа түүнээс засаг дарга дур мэдэн шийдвэр гаргахгүй…… Дээрх барилгын санхүүжилтэнд Бороо гоулд ХХК-иас 375000 ам.доллар хөрөнгө оруулалт хийгдсэн юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 250-251 дүгээр хуудас/

Гэрч Г.Нямсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн… Би Баянгол сумын ИТХ-ын даргаар 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан…. Хүүхэд хөгжлийн төвийн санхүүжилт нь 2011 оны Бороо гоулд ХХК-иас Баянгол суманд сум хөгжүүлэх санд өгсөн санхүүжилтэнд багтааж барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр зураг төсөлтэй нь барилга барихад шаардагдах эрх зүйн актуудыг бүрдүүлж барьж ашиглалтад оруулахаар ИТХ-аас тогтоол шийдвэр гарсан. Нийт 2011 оны санхүүжилт болох 250000 ам.доллар төгрөгөөр 321 сая төгрөг болж байсан шиг санаж байна. Баянгол сумын засаг дарга Б.Энхбат нь барилгын ажил гүйцэтгүүлэхээр ямар нэгэн тендер зарласан талаар ИТХ-д албан ёсоор танилцуулж мэдэгдсэн зүйл байхгүй… Баянгол сумын стадионы ажлыг мөн Өлзийхутаг хийж гүйцэтгэсэн. Засаг дарга Б.Энхбат Өлзийхутагтай ямар нэгэн байдлаар холбоотой байх. Баянгол суманд зохиогдож байгаа ажлыг байнга Өлзийхутагтай гэрээ байгуулан даалгаж байдаг гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/

Гэрч Д.Сандагийн мөрдөн байцаалтад өгсөн….. Бороо гоулд ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 1998 оны Тогтвортой байдлын гэрээний үндсэн дээр зөвшилцөн ажилладаг. Эрх бүхий байгууллагаас баталсан техник эдийн засгийн үндэслэл болон жил бүрийн ажлын төлөвлөгөө буюу өөрөөр хэлбэл тухайн жилийн олборлолт, техник хэрэгсэл хүчин чадлын үндэслэлийг батлуулж ажилладаг. 2003 оны 12 дугаар сард Бороо гоулд ХХК нь үйлдвэрлэл үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Энэ үеэс эхлэн Бороо гоулд ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байгаагаагийн хувьд Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Мандал сумдад сум хөгжүүлэх санг байгуулж тухайн орон нутагт нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудпуудыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлж эхэлсэн. Тухайн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Бороо гоулд ХХК, орон нутгийн удирдлагын төлөөллөөс бүрдсэн сангийн зөвлөлийг байгуулсан. Сангийн ерөнхий журамд заасны дагуу эхлээд тухайн орон нутаг дотроо тухайн жилд хийх ажлыг төлөвлөж, хичнээн төгрөгний санхүүжилтээр хийх төсвийг ярилцаж, шийдвэрлээд албан ёсоор Бороо гоулд ХХК-д санлаа тавьдаг, компаний зүгээс судалгаа хийгээд сангийн зөвлөлөөр хэлэлцэж баталдаг. Сангийн гол зорилго нь тухайн орон нутагт нийгэм, эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд оршидог. Аливаа уул уурхайн компанид нийгмийн хариуцлага гэж асуудал яригддаг. Энэ үүднээс орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажилладаг…….Монгол улсын Засгийн газартай орон нутгийг хөгжүүлэхэд санхүүжилт хийнэ гэсэн гэрээ байдаггүй. Гэрээний үндсэн дээр явагддаггүй. Хэрэгжүүлэх тодорхой төслүүд дээр гурван талын гэрээ байгуулаад явдаг. Бороо Гоулд ХХК нь тухайн орон нутгийн Иргэдийн хурал, Засаг даргатай зөвшилцөөд хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн…… Тус төвийн барилга угсралтын ажилд анх 2012 оны 05 дугаар сарын 18-нд газар дээр очиж шалгалт хийхэд барилгын суурь хийгдсэн, гадна термоблокон хана, шал цутгагдсан байсан.Шалгалтаар барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн байсан тул барилгын ажлыг 2012 оны 05 дугаар сарын 18- ны өдрөөс хойш гүйцэтгэхийг хориглож барилгын ажлын журналын 121 дүгээр хуудсанд тэмдэглэл үйлдсэн. Мөн зохиогчийн хяналтын гэрээ, захиалагчийн хяналтын гэрээ хийгдээгүй байсан. Барилгын ажлыг “Талхун арал” ХХК явуулж байгаа талаар тухайн барилга дээр ажиллаж байсан талбайн инженер Буянхүү, Өлзийхутаг, Баянгол сумын засаг дарга Энхбат нар хэлж байсан. Засаг дарга нь Талхун арал ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, экспертизээр оруулж баталгаажаагүй Даль жигүүр ХХК-ийн хийсэн зураг төсөл, барилга угсралтын ажлын журнал зэрэг байсан. Талбайн инженерээр ажиллаж байсан Буянхүүгийн мэргэжлийн батламж дипломийг үзэхэд иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер биш байсан тул мэргэжлийн инженер талбай дээр байлгахыг зөвлөж байсан. Өлзийхутаг нь өөрийгөө бараа материал нийлүүлэгч, ерөнхийд нь материал санхүүгээ хариуцаж байдаг тухай хэлж байсан. 'Ингээд 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зураг төслийн экспертизээр баталгаажсан дүгнэлт, зохиогчийн хяналтын гэрээ, захиалагчийн хяналтын гэрээ хийгдсэн тул барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийгхүртэл Талхун арал компанид олгосон. 2012 оны 197/2012 гэсэн магадпалын зургаар ажил эхлэх зөвшөөрлийг олгосон" Барилгын төсөвт өртөгийг 592256294 төгрөгөөр хянаж баталгаажуулсан байсан. Гэхдээ Даль жигүүр компаний анхны зураг төсөл буюу намайг хяналтаар анх очиход үзүүлж байсан зураг төслөөс өөрчлөгдөн 197/2012 дугаартай зураг төсөл өөрчлөгдөж баталгаажсан байсан. Зураг өөрчлөгдсөн асуудпыг хөндөхөд Талхун арал ХХК-ийн захирал Наранцогт, засаг дарга нар ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч шинэ зураг төслөөр эхлүүлэхээр болсон. Ингээд 2013 оны хавар 06 дугаар сард тус төвийн барилгын ажил дээр очиж хяналт тавихад барилгын цутгалтын ажил хөлдсөн байсан. Энэ талаар 2013 оны 18/07/191 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагад тодорхой дурьдсан байгаа. Мөн Даль жигүүр ХХК нь зохиогчийн хяналтыг огт хийгээгүй байсан. Шалтгаан нь зохиогчийн хяналтын зардал хийгдээгүй байсан. Мөн экспертизээр батлагдсан зургаар барилга угсралтын ажлыг явуулалгүй, захиалагч, гүйцэтгэгч нар өөрсдийн дур мэдэн өөрчилж угсралтын ажлыг өөрчилсөний улмаас төмөр бетон багана 9 ширхэгийг цутгасан, ББ-11 хуудас зургийг өөрчилж цутгамал төмөр бетон хучилтыг 130 мм зузаантайгаар, хөндпөн дам нуруу 20x30 хэмжээтэй 134 метрийн урттай төмөр бетон дам нуруу цутгасан. Эдгээр ажпууд нь бүгд хөлдсөн байсан. Энэ нь тухайн барилгыг гүйцэтгэгч компаний дотоод зохион байгуулалтгүй ажилласан явдал. Тэгээд эдгээр ажлуудыг бүгдийг буулгуулсан. 2012 оны 155 дугаар Засгийн тогтоолоор аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газар нь барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлийг олгодог болсон. 2013 онд Талхун арал компанид барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй учраас барилга угсралтын ажил явагдаагүй. 2014 оны 03 дугаар сард Баянгол сумын засаг дарга Энхбатаас газрын харилцаа хот байгуулалтын газарт барилгын ажлыг эхлүүлэх талаар хандахад аймгийн мэргэжлийн хяналтын газраар зургийг хянуулсаны зөвшөөрөл олгоно гэсний дагуу сумын засаг дарга Энхбатаас албан хүсэлт ирүүлсний дагуу хариуг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1/110 дугаартай албан бичгээр хариуг өгсөн. Энэ үед засаг дарга Энхбат нь Даль жигүур компаний шинээр гаргасан гээд барилгын зураг авчирсан. Энэ зурагт барилгын суурийн ажлын үндсэн хийц бүтээцийг өөрчилж төлөвлөсөн, ямар шалтгааны улмаас өөрчилсөнөө тодорхой тусгаагүй байсан. Мөн магадлалаар ороогүй зураг байсан. Засаг дарга Б.Энхбатад зургийг магадпалаар оруул гэсэн шаардлагыг тавьсан. 2015 онд газар дээр нь очиход цэвэрлэгээ хийж байгаа, одоогоор хийгдсэн ажил байхгүй гээд хэдэн хүн ажиллаж байсан…..Даль жигүүр компани нь барилгын зургийг 2 дахь удаа өөрчилж, барилгын суурийг хүчигтгэн өөрчлөлт оруулсан шалтгаан тодорхойгүй байсан. Зохиогчийн хувьд захиалагчийн хүсэлтээр норм дүрмийн шаардлага хангаж байвал зураг төсөлд өөрчлөлт оруулах эрхтэй юм. Зохиогч болох “Даль жигүүр” компани нь анхнаасаа экспертизээр батлагдаагүй зургийг өгөх ёсгүй байсан. Энэ компаний хувьд барилгын ажлын зураг, төсвийг хийж заавал улсын экспертизээр оруулж захиалагчид хүлээлгэн өгсөний дараа барилгын ажил эхлэх ёстой. Талхун арал компани нь анх гэрээг байгуулсан, барилгын тухай хуулиар туслан гүйцэтгэгч компанид барилга угсралтын үндсэн хийц бүтээцийн ажил хамаарахгүй юм. Зөвхөн анх гэрээ хийж, тендерт шалгарсан компани барилгын тухай хуулийн дагуу барилгын угсралтын үндсэн ажлыг хийнэ гэж заасан…. 2012 оны 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр цаг агаар хүйтэрсний улмаас хөлдөлт үүссэн байдаг. Талхун арал нь энэ цаг үед төмөр бетон багана, хучилт, хөндлөн дам нурууны цутгалтын ажлуудыг хийж, хөлдөөсөн байсан. Гүйцэтгэгч компани гол нь огцом хүйтрэлтийг тооцож ажлыг явуулаагүй байсан. Ерөөсөө гүйцэтгэгч компаний буруутай үйл ажиллагаа. Фитнессийн өрөө, зоорийн хэсгийн барилга угсралтын ажлыг захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн байсан. Харин захиалагч зохиогчтой зөвшилцөж зургийн байгууллагаас зөвшөөрөл аваагүйн улмаас зохиогч зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр буулгасан байсан. Дээрх ажлуудыг хариуцлагагүй улмаас хийсэн байсан тул үргүй зардал гарсан байсан….. Зохиогчийн үе шатны хяналтын дүгнэлт, захиалагчийн хяналтын дүгнэлт холбогдох материалуудаар баримтжуулж, баталгаажуулсан ил далд ажлын актуудаар тухайн барилгын чанарын дүгнэлт гарна. Захиалагчийн хяналтын дүгнэлтийг аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргана. Зохиогчийн дүгнэлтийг зохиогчийн хяналтын дүрмийн дагуу Даль жигүүр ХХК дүгнэлтээ тухай бүрт бичиж засаг даргад өгч байх ёстой. Яагаад гэвэл эдгээр байгууллагууд барилгын ажлын явц чанар байдлын тухай Баянгол сумын засаг даргад бичгээр тухай бүр мэдэгдэх үүргийг хүлээдэггэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/

Гэрч Ч.Доржмягмарын мөрдөн байцаалтад өгсөн…… 2008 онд Барилгын коллежийг барилгын материалын технологич инженер мэргэжлээр төгсөөд, 2008 оны 08 дугаар сараас Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх барилга захиалагчийн албанд Мандал сумыг хариуцсан хяналтын инженерээр ажиллаж байгаад 2010 оноос Газрын албатай нэгдээд Газран харилцаа барилга хот байгуулалтын хэлтэст барилгын материалын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2011 оноос эхлэн хэлтсийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна….. Ажлын байрны тодорхойлолтын дагуу барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтнүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангах, аймгийн хэмжээний барилга хот байгуулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, салбарын хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, барилга хот байгуулалтын салбарт хийгдсэн тайлан мэдээг нэгтгэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг ажил үүргийн дагуу ажилладаг. Байгууллагын хувьд барилгын салбарын чиглэл хариуцсан 4-5 инжинер ажилладаг. Барилгын зураг төсөв магадлал хариуцсан мэргэжилтэн, барилгын техник хяналт хариуцсан мэргэжилтэн, орон сууц нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн, холбоо дохиолол инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн чиглэлээр өөр өөрийн хяналтын дагуу техникийн хяналтыг хийж ажилладаг….. Манай газрын хувьд улсын төсвөөр баригдаж буй барилгын ажилд удирдлага зохион байгуулалтаар хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаад хяналт тавих чиг үүрэгтэй. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хүүхэд хөгжлийн төвийн барилга нь 2011 оноос эхэлж баригдсан байсан. Манай байгууллага нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга угсралтын ажилд хяналт хийж явах үед тус суманд Бороо сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Хүүхэд хөгжлийн төвийн барилгатай танилцсан. 2011 оны намар санагдаж байна. Сар өдрийг нь санахгүй байна. Тус барилга угсралтын ажлын суурь цутгагдаж, гадна ханын өрлөгхийгдсэн байсан. Тухайн үед газар дээр нь очиход ямар компани барьж байгаа нь мэдэгдэхгүй, компаний нярав нь гэх хүн байсан. Дараа нь дахин очиход нярав гээд өөрийгөө хэлж байсан Өлзий гэх хүн барилгын ажлыг хийлгэж байсан юм байна лээ. Тухайн үед бид Өлзийгөөс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, барилгын ажлын зураг төсөл зэргийг шаардахад компаний захиралд байгаа гээд захирал нь ямар хүн болох талаар хэлэхгүй байсан. 2011 оны 11 сарын үед санагдаж байна, нийт барилгын компаниудад хүйтэрч байгаатай холбогдуулан барилгын ажлыг зогсоох талаар албан бичгийг хүргүүлсэн. Дараа оны хавар нь буюу 2012 оны хавар нь тус төвийн барилгын ажлын цутгамал, багана дам нуруу нурсан гэж байсан….. Тус төвийн барилга угсралтын ажилд хяналт хийхэд экстертизээр зураг төсөл батлагдаагүй, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн, зураг төсөлд 1.50 м гүнд суурь суух байтал, газар дээр нь очиж хэмжилт хийхэд 80-10 см орчим байсан бөгөөд зурагт заасан барилгын суурь суух гүнийг зургаас өөрчилж хийсэн, бохир усны гаргалгааны шугам хоолойг угсарсан боловч бохир усны гаргалгааны түвшинг хөлдөлтийн түвшинд гаргасан байсан зэрэг зөрчилтэй байсан…. Гэрээгээр бол гүйцэтгэгч компани Талхун арал ХХК байсан. Манай байгууллагаас газар дээр нь очиж хяналт тавихад Өлзий гэх хүн 10-аад хүнтэй ажиллаж байсан. Томилсон инженер, техникийн мэргэжлийн ажилтан гэж байхгүй байсан. Харин сүүлд 2015           оноос эхлэн Талхун арал ХХК-ийн барилгын инженер Жамбалдорж гэх хүн ажиллаж байгаа. Өлзий гэх хүн бид нарыг очихоор өөрийгөө барилгын нярав гэж л танилцуулж байсан…. Тус төвийн барилга угсралтын ажлыг Баатарбулаг ХХК барьж байгаа талаар огт мэдээгүй. Тухайн үед барилга угсралтын ажлыг Баянгол сумын засаг дарга Б.Энхбат нь танилцуулахдаа Талхун арал ХХК гүйцэтгэж байгаа гэжтанилцуулсан. Талхун арал ХХК- ийн хувьд барилга барих тусгай зөвшөөрөлтэй, аймагт олон жил барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани юм. Харин Өлзий гэх нөхрийг тус компаний инженер гэж ойлгож байгаа….. Талхун арал ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани нь Баатарбулаг компани гэж Баянгол сумын ямар ч удирдлагаас танилцуулж хэлж байгаагүй. Талхун арал компани туслан гүйцэтгэгч компани авсан бол барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг хэсгийн 16.9-д заасан заалтаар сонгон шалгаруулалтад оролцож, барилгын ажлын гүйцэтгэлийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан хийнэ гэж заасны дагуу Талхун арал ХХК нь барилга угсралтын үндсэн ажил болох суурь, хана, хучилт, арагт бүтээц, дээврийн ажлыг, туслан гүйцэтгэгч компани засал чимэглэл, гадна, дотор инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх ёстой….. Анх хяналт шалгалтаар очих үед барилга угсралтын ажил дээр хөтлөгдөх ёстой журнал, тэмдэглэл хийгдээгүй байсан. Харин дараа нь дээрх журнал дэвтрийг хөтлөж манай мэргэжилтнүүд тэмдэглэл хийсэн гэж байсан…. Норм дүрэм хангаагүй хийгдсэн байсан барилгын хийц эдлэлүүдийг бүгдийг буулгасан, шинээр магадлал хийгдсэн зургаар барилгын ажлыг гүйцээж хийх бүрэн боломжтой байгаа. Харин барилгын чанар стандартын шаардлагыг хангасан талаар одоогоор хэлэх боломжгүй юм. Барилгад цонх, арматур зэвэрсэн зэрэг шаардпага хангахгүй зүйлүүд байгаа гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/

Гэрч О.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн….. Баянгол сумын засаг дарга Б.Энхбаттай байгуулсан захиалагчийн гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хяналт тавьж ажилласаар ирсэн. Анх 2012 онд /сар, өдрийг санахгүй байна/ тус төвийн барилга угсралтын ажил дээр очиход хана цутгагдаж, хөөслөөд гадна талаар нь тортой шавардлага хийсэн, гадна талын нойл төвшин хүртэл плита наагдсан, хаалга, цонхнуудыг суулгасан ажлууд хийгдсэн байсан. Барилга дээр мэргэжлийн инженер техникийн ажилтан байхгүй, материал нийлүүлдэг Өлзийхутаг гэх хүн байсан. Өлзийхутаг нь өөрийгөө барилгын ажилд хамааралгүй тухай хэлж байсан. Би барилгын суурийг шалгахад суурийн суулгалтын гүн зургаас дутуу, бохирын гаргалгааг норм дүрмийн дагуу угсраагүй, батлагдсан зураг төсөл байхгүй, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга дээр мэргэжлийн инженер технийкийн ажилтан байхгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Дараа нь дахин очиход барилгын залны хэсгийн баганануудыг шалгахад мушгирч хийгдсэн, хайрга нь бетон цутгамал хийхэд тохирохгүй зэрэг өмнөх зөрчлүүд засагдаагүй байсан….Бид нарыг анх шалгалтаар очих үед барилга угсралтын ажлыг хийхээр сумын засаг даргатай гэрээг Талхун арал компани байгуулсан байсан. Гэрээ хийсэн компани нь тухайн барилгын барилга угсралтын ажлыг хийх ёстой…. Баатарбулаг компани барилга угсралтын ажлыг хийсэн гэдгийг саяхан мэдсэн. Түүнээс засаг дарга Энхбат, Өлзийхутаг нар нь Талхун арал компанийг барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гээд танилцуулж өдийг хүртэл ирсэн. Хэрвээ Баатарбулаг ХХК нь барилга угсралтын ажлыг хийсэн бол барилгын тухайн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, барилгын ажлыг шууд зогсоох байсан….. Тус төвийн барилга угсралтын цутгалтын ажлыг эхлүүлэхдээ манай байгууллагад заавал албан ёсоор мэдэгдэж хийх үүрэгтэй. Гэтэл цутгалтын ажлыг хийхдээ манай байгууллагад мэдэгдэлгүй өөрсдийн дураар норм дүрэм зөрчиж хийсний улмаас хөлдөлт үүсэж, хавар нь нурсан байсан. Манай байгууллагад хавар нурсан үед нь мэдэгдсэн. Энэ цутгалтын ажлыг норм дүрэм зөрчиж хийснээс үүссэн барилгын гүйцэтгэлийг Талхун арал ХХК-р гаргуулж, хянаж баталгаажуулсан байгаа. Нийт 82 сая гаруй төгрөгний хохирол учирсан….. Талхун арал компаний гаргасан дээрх гүйцэтгэлийн ажлын төсвийг батлахдаа барилга угсралтын ажлын буулгалтын болон шинээр багана суурь цутгах, гадна ханын хөөсөнцөртэй шавардлагын ажил зэрэг ажлуудыг гүйцэтгэлээр нь оруулж өгсөн. Гол нь нэмэгдпээр хийгдсэн төсвийг бүгдийг оруулж өгсөн. 2011 оноос 2015 оны 08 сарын хугацаанд хийгдсэн бүх ажлуудыг гаргасан…. Хянасан. Талхун арал компани нь фитнессийн өрөө зоорийн хэсэг байгуулахад нийт 14 гару сая төгрөгний үргүй зардал гаргасан, цутгалтын ажлыг норм дүрэм зөрчиж хөлдөөснөөс гарсан зардалд, зураг өөрчлөгдсөний улмаас багана суурь, багана шинээр хийхэд гарсан зардалд 80 гаруй сая төгрөгний хөрөнгийг зарцуулж үргүйдүүлсэн байсан. … Талхун арал компани нь өөрсдөө 302 сая төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн гэж гаргасан. Шинжээч нар бол яг газар дээр нь яг байгаагаар нь тооцож гүйцэтгэлийг гаргасан. Компани бол буулгасан энэ тэр бүхий л ажлуудаа оруулсан. Тэгэхээр зөрүүтэй гарна гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

Гэрч Ц.Дэлгэрбатын мөрдөн байцаалтад өгсөн….. Анх Өлзийхутаг нь манай хадам ахаас миний утасны дугаарыг аваад над руу яриад Балдан с компаниар хийгдсэн 2 давхар тоосгон барилгын ажлын зураг үзүүлсэн. Энэ үзүүлсэн зургаа Өлзийхутаг нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд баригдах хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх барилгын зураг байгаа юм, гэвч энэ зургийг хөрөнгө оруулагч Бороо гоулдынхон голоод байгаа, тиймээс чамаар шинэ эскиз зураг хийлгэмээр байна гэхлээр эскиз зургийг нь 7 хоногийн хугацаанд хийгээд Өлзийхутагт өгсөн. Хэд хоногийн дараа Өлзийхутаг нь хөрөнгө оруулагч нарт таалагдсан, үүний дагуу ажлын зургийг хийлгэе гэсэн саналыг надад тавихад хүлээн авч Хүүхэд хөгжлийн төвийн ажлыг зураг төслийг хийж эхэлсэн. Зураг төсөл хийж байх үед Өлзийхутаг, засаг дарга Энхбат нар над руу ярьж хөрөнгө оруулагч нарт үзүүлэх гэсэн юм санхүүжилтийн талаар хурал болох гээд байна гээд надаас бүрэн гүйцэд хийгдээгүй байсан зургийг авсан. Анх 2011 оны 06 дугаар сарын 20-нд Баянгол сумын засаг дарга Энхбаттай зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж, зураг төслийн үнийг 8800000 төгрөгөөр хийхээр гэрээг хийж, 2012 оны 04 дүгээр сарын 23-нд магадлалаар зураг төслөө оруулж батлуулаад Энхбат даргад(өгсөй>Барилга угсралтын ажлын суурь, хана нь зэрэг хийц эдлэхүүнүүд нь зураг төслийн дагуу хийгдээгүй, барилгын норм дүрэм зөрчсөн зэрэг тодорхой шалтгааны улмаас Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоосон байсан. 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Баянгол сумын засаг дарга Энхбат, миний бие, манай компаний туслан гүйцэтгэгч Инжкад компаний захирал Оюун, Өлзийхутаг нар байлцаж хамтарсан хурал хийсэн. Тухайн үед Өлзийхутаг, Энхбат нар нь барилгын хучилт хөлдөсний улмаас буулгасан иймд барилгын ажил зогссон, цаашид барилгын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх тухай ярьж байсан. Асуудлын гол нь угсралтын ажил хийсэн компани нь барилгын норм дүрэм зураг төслийн дагуу гүйцэтгээгүйн улмаас барилга чанар стандартын шаардлага хангахгүй байсан. Эдгээр асуудлын улмаас барилгын зурагтөслийг дахин өөрчлөхөөр болсон. Ингээд 2013 оны 07 дугаар сарын 04-ны ДЖ2013/05 дугаартай гэрээг засаг дарга Энхбаттай байгуулж, зураг төслийн барилга архитектур ба барилга бүтээцийн хэсэгт өөрчлөлт оруулсан. Энэ гэрээг 10137000 төгрөгөөр хийхээр байгуулж, гэрээний дагуу мөнгө шилжиж орсон. 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 701/2014 дугаартай магадлал хийгдсэн зураг төслийг Баянгол сумын засаг дарга Энхбатад хүлээлгэн өгсөн. Зохиогчийн эрх үүргийн дагуу зохиогчийн хяналтын гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр засаг дарга Энхбаттай байгуулж, хяналтын гэрээний төлбөрт 3730000 төгрөг хийгдсэн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш зохиогчийн хяналтыг байнгын тавьж байгаа…… Манай компани 2012 онд Засаг дарга Энхбаттай ямар ч зохиогчийн хяналтын гэрээ байгуулаагүй. Анхнаасаа барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компани өөрсдөө дур мэдэн барилгын ажлыг эхлүүлсэн, батлагдсан зургаар хийгдээгүй, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байсан шалтгааны улмаас зохиогчийн хяналтын гэрээг байгуулах боломжгүй байсан. 2014 онд барилга угсралтын ажлыг шинээр батлагдсан зураг төслийн дагуу барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчилж шинээр хийх болсны үндсэн дээр зохиогчийн хяналтын гэрээг байгуулсан юм….. Зохиогчийн хяналтыг гүйцэтгэж эхэлснээс хойш тухайн барилга дээр 3 удаа очиж хяналт тавьсан. Эхний удаа 2014 оны намар очиж хяналт хийхэд барилгын ажлын журнал байсан. Түүн дээр бичиж тэмдэглэсэн. Дараагийн 2 удаа буюу 2015 оны 08, 09 саруудад очиход барилгын ажлын журнал барилгын талбай дээр байхгүй байсан. Журналыг шаардахад Өлзийхутаг Наранцогтод байгаа талаар хэлж байсан….. Барилга угсралтын ажил дээр биечлэн очих үед ихэвчлэн Өлзийхутаг байдаг байсан. 2015 оны сүүлийн 2 удаагийн очилт дээр талбайн инженерээр Жамбалдорж гэдэг хүн ажиллаж байсан. Эхлээд Өлзийхутагийг Талхун арал компаний хүн гэж ойлгож байсан…. Тухайн барилгад зоорийн давхар зураг төсөлд ороогүй. Фитнөссийн өрөө, зоорийн хэсэг байгуулж барилгын ажил хийсэн нь захиалагч болон гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа юм. Дээрх ажлуудыг хийснээр барилгад нуралт үүсэх магадпал өндөр байсан, үүнийг цаг алдалгүй хяналт тавьж фитнессийн хэсэг, зоорийн хэсгийг булж даруулсан…. Өмнө хийгдсэн байсан барилга угсралтын ажлууд барилгын чанар стандартыг хангахгүй байсан учраас тодорхой хэсгийг буулгаж, шинэ зураг төслийн дагуу гүйцэтгэж эхэлсэн. Иймд зохиогчийн зүгээс одоо барилгын чанар стандартыг хангаж байгаа гэж үзэж байна. Шинээр хийгдсэн зураг төслийн дагуу барилгын ажил эхэлснээс хойш суурь болон багана өрөөний дотор ханануудын угсралтын ажил хийгдсэн. Эдгээрийг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн….. 2012 оны батлагдсан зурагтөслөөр барилгын суурь цутгамал төмөр бетон шугаман суурь байсан, энэ суурийг зураг төслийн дагуу хийгээгүй, арматургүй байсан. 2014 оны зураг төсөлд барилгын үндсэн даацыг шинээр тусгасан баганан сууриуд дээр шилжүүлэхээр төлөвлөж гүйцэтгэсэн. Өмнө хийсэн суурь нь барилгын дүүргэгч ханын суурь болж байгаа, барилгын үндсэн даацыг бол авахгүй…. 2012 онд баталгаажуулсан зургийг, төсөвчин Даваанямаар төсвийг хийлгэж магадлал хийлгэсэн. Үүнээс өөр төсөв байхгүй гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ¹ 07//103/14….. Танай байгууллагаас 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06/5342 тоот албан бичгээр ирүүлсэн шинжилгээ хийлгэх тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох байцаагчдыг шинжээчээр томилсны дагуу тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, Л.Ганбаатар, Д.Санжмятав, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Батзориг, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунтунгалаг нар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хүүхэд хөгжлийн төвийн барилгад 2015 оны 09 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн барилгын угсралтын ажлын чанар байдал, холбогдох бичиг баримттай танилцаад тогтоолоор тавьсан асуултуудад дараах хариултыг өгч байна.

Газар дээрх үзлэг шалгалтаар “Хүүхэд хөгжпийн төв”-ийн барилгын суурь, гадна, дотор ханын ажил хийгдсэн, гадна бохир усны /ариутгах татуургын/ хуванцар шугам хоолой угсрагдаж байгаад дутуу хийгдэж зогссон бусад ажил хийгдэж эхлээгүй байна.

Асуулт 1. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд баригдаж буй “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилга нь батлагдсан зураг төсвийн дагуу баригдаж эхэлсэн эсэх.

Хариулт : Тус барилгын угсралтын ажил нь 2011 оны 09 дүгээр сарын 26-нд эхэлсэн ба улсын экспертизийн албаар хянагдаж батлагдаагүй зураг төслөөр, барилгын ажлыг эхлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажил хийгдэж “Барилгын тухай” хуулийн 13.2, 13.5, 16.6 дахь заалтуудыг зөрчиж байгаа тул Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Барилгын угсралтын ажлыг түр зогсоох” акт үйлдэж барилгын ажил 2012 оны 07 дугаар сар хүртэл зогссон байна.

Харин Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 197/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр зураг төсөлд магадлал хийгдэж баталгаажсан тул Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18/07/21/46 дугаар бүхий барилгын угсралтын ажпыг эхлэх, үргэлжпүүлэх зөвшөөрөл олгосны дагуу барилгын болон гадна бохир усны /ариутгах татуургын/ хуванцар шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжпүүлэн гүйцэтгэж эхэлсэн байна.

Асуулт 2. Дээрх барилгыг барьж буй “Термобайшин” технологи нь Монгол улсад ашиглаж болох, хүлээн зөвшөөрөгдсөн технологи байна уу.

Хариулт : Тус барилгын 2011 онд батлагдсан анхны зураг төсөлд Хүүхэд хөгжпийн төвийн барилгыг цутгамал төмөр бетон шугаман суурьтай, гадна болон дотор даацын ханыг Конкревалл хавтангаар барьж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна. Конкревалл хавтанд мөрдөгдөж буй “Хөөсөн полистирол /ЕР5/ дулаалгатай конкревалл хавтан” техникийн ерөнхий шаардлага МЫЗ 6318-2012 стандарт нь 2012 онд батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Барилга угсралтын “Баатарбулаг” ХХК нь барилгын гадна ханын угсралтыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг төслийг зөрчиж конкревалл хавтангаар гүйцэтгэлгүйгээр “термобайшин технологи” гэж нэрлэж буй гадна, дотор талдаа 50мм-ын зузаантай хөөсөн полистирол хавтангийн дунд 150мм зузаантай цутгамал төмөр бетон хана бүхий хийцээр гүйцэтгэсэн байна. Уг “термобайшин технологи” гэдэг нь одоогоор Монгол улсын барилгын норм дүрэм, стандартад тусгагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөж батлагдаагүй байна.

Асуулт 3. Барилга байгууламжийн үндсэн ажил болох суурь, хана, хучилт, арагт бүтээцийн ажил нь чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх. Хэрэв хангахгүй байгаа бол холбогдох ямар хууль, норм, нормативын зүйл, заалтыг зөрчсөн эсэх.

Хариулт: Барилгын угсралтын ажпыг гүйцэтгэсэн “Баатар булаг” ХХК нь барилгыг цутгамал төмөр бетон шугаман суурьтай байхаар төсөллөснийг өөрчилж арматурчлалгүй цутгамал бетон суурь хийж “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” БНбД 22.01.01 */2006-ийн холбогдох заалт шаардлагыг ноцтой зөрчиж гүйцэтгэсэн байгаа нь барилгын шугаман суурь зураг төслийн шаардлагыг хангахгүй болж “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх / Барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх/ заалтын шаардлагыг зөрчиж байна.

Барилгын дотор тоосгон өрлөгийн босоо, хэвтээ заадсууд зай завсар ихтэй, зарим газарт огт зуурмаггүй өрсөн, эгнээ хоорондын босоо заадсууд нийлсэн, зурагт тусгаснаар өрлөгийн 67.5 см тутамд газар хөдлөлтийг эсэргүүцэх арматурчлалыг ф=3-5мм диаметртэй төмөр тороор хүчитгэхээр төсөллөснийг өөрчилж зориулалтын бус ф=1 мм орчим диаметртэй материалаар хийсэн зэргээр “Өрөгт бүтээц” БНбД 51- 02-05-ийн 2.5 дахь / ....өргийн зуурмагийн дундач зузаан хэвтээ заадаст 12мм, босоо заадас 10 мм байх ёстой/, 3.4 дэх /...тоосгон өргийн хэвтээ, босоо хөндлөн заадсыг зуурмагаар дүүргэсэн байх шаардлагатай/ гэсэн шаардлагуудыг хангахгүй байгаа зөрчлүүд илэрч байна.

Мөн цутгамал төмөр бетон хийцүүдийн арматурын хамгаалалтын үе алдагдсан, зарим газарт арматур ил гарч зэвэрсэн, баганын геометр хэлбэр алдагдсан, зураг төсөлд угсармал төмөр бетон ялууг хаалга, цонхны нүхний дээр байрлуулахаар төсөллөснийг өөрчилж газар дээр нь цутгаж хийсэн нь төслийн бат бэхийн шаардлагыг хангахгүй болсон зэрэг зөрчлүүд угсралтын ажпын явцад илэрч байгаа нь “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйл Барилга байгууламжид тавих шаардлагын 9.1.2 дахь /Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан зураг төслийн дагуу баригдсан байх/ заалтыг зөрчсөн байна.

Газар дээрх үзлэг шалгалтаар газар хөдлөлтийн бүс нутагт баригдаж буй барилга байгууламжийн угсралтын ажилд мөрдлөг болгодог норм, дүрмийн заалт шаардлагуудыг зөрчсөн зөрчлүүд илэрч байгаа тул тус барилгын угсралтын ажлыг зураг төслийн дагуу, чанартай сайн гүйцэтгэсэн гэх баталгаа байхгүй бөгөөд ажлын явцад хөндлөнгийн хяналт болох зохиогчийн хяналт, захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байсан байгууллага нь чанар байдлын талаар дүгнэлт гаргаагүй байна. Эдгээр дүгнэлтүүдийг гаргуулах нь зүйтэй.

Асуулт 4. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас “Талхун арал” ХХК-тай “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгыг 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 10-ны хооронд 5 сарын хугацаанд ашиглалтанд оруулахаар 328.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан бөгөөд дээрх мөнгө нь уг барилга угсралтын ажлыг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний төсөв мөн эсэх.

Хариулт: Тус 328.000.000 төгрөгийн төсөв нь “Талхун арал” ХХК-ийн тендерт оролцохдоо ирүүлсэн төсөв бөгөөд ямар зургийг үндэслэж ажлын тоо хэмжээг тооцсон нь тодорхой бус байгаа тул уг барилга угсралтын ажпыг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний төсөв мөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Асуулт 5. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дүгээр хуралдааны 2 дугаар тогтоолоор 2012 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилга угсралтад нэмэлт 125,000 ам.доллар санхүүжилт олгосон байна. Нэмэлтээр олгосон 125.000 ам.долларыг барилга угсралтын ажилд зарцуулсан байна уу?

Хариулт: Тус асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байгаа тул хариулах боломжгүй, санхүүгийн мэргэжпийн шинжээч шаардлагатай.

Асуулт 6: Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь “Хүүхэд хөгжлийн төв”- ийн барилга угсралтын ажлын зураг төсөлд зоорийн хэсэг анхнаасаа тусгагдаагүй бөгөөд батлагдсан зураг төслийг зөрчижшухайн барилгад зоорийн хэсэг буюу фитнесийн өрөө хийх боломжтой эсэх.

Хариулт:      Барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд нь зохиогч байгууллагын зөвшөөрөлгүйгээр батлагдсан зураг төслийг өөрчилж барилгын хийц бүтээцийг өөрчилж фитнесийн өрөө шинээр нэмж хийсэн нь “Барилгын тухай” хуулийн 16.2 дахь /Барилгын ажпыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/ заалтыг зөрчсөн байна.

Мөн Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Барилга байгууламжид тавих шаардлагын 9.1.2-т /...энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан байх/ шаардлага тавигддаг болно.

Асуулт 7: Барилгын гадна талбайн эрчим хүчний шугам, бохир, цэвэр усны шугам, зоорийн хэсэг, фитнесийн өрөөг нэмэлтээр хийлгэхээр хичнээн төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлж, гүйцэтгэгч хичнээн төгрөгийг зарцуулсан эсэх.

Хариулт: Тус асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байгаа тул хариулах боломжгүй байгаа бөгөөд санхүүгийн мэргэжпийн шинжээч шаардлагатай болно.

Асуулт 8. “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгын явц болон одоогийн байдлаар хичнээн төгрөгийн ажил хийгдсэн байна вэ.

Хариулт: МХЕГ-ын даргын 2014 оны 177 тоот тушаалаар батлагдсан мэргэжпийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтад барилга байгууламжид төсөв санхүүгийн үнэлгээг хуулиар эрх олгогдсон мэргэжпийн үнэлгээний газрууд гүйцэтгэнэ гэж заасан байдаг тул барилга угсралтын ажилд хичнээн төгрөгийн ажил хийгдсэн талаар төсөв тооцоо хийж, дүгнэлт гаргах боломжгүй байна.

Асуулт 9. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгыг санхүүжүүлэхээр “Талхун арал” ХХК-д олгосон 400.820.581 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан байна уу?

Хариулт: Тус асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байгаа тул хариулах боломжгүй байгаа бөгөөд санхүүгийн мэргэжпийн шинжээч шаардлагатай болно.

Асуулт 10. “Талхун арал” ХХК -ийн барьж байгаа “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилга угсралтын ажил нь зураг төсөлд тохирсон чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх.

Хариулт: Энэхүү асуулт нь 3 дугаар асуулттай давхцаж байгаа болно.

Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Баатар булаг” ХХК нь барилгыг цутгамал төмөр бетон шугаман суурьтай байхаар төсөллөснийг өөрчилж цутгамал бетон суурь хийж “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” БНбД 22.01.01 /2006-ийн холбогдох заалт шаардлагыг ноцтой зөрчиж гүйцэтгэсэн байгаа нь барилгын шугаман суурь зураг төслийн шаардлагыг хангахгүй болж “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх / Барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, авулгүй байдлыг хангасан байх/ заалтын шаардлагыг зөрчиж байна.

Барилгын угсралтын ажпын явцад анхны зураг төслийг өөрчилж цутгамал төмөр бетон хана, шугаман суурийг задалж аяган суурьтай болгосон бөгөөд энэхүү өөрчлөлтийг хэрхэн гүйцэтгэсэн байдалд зохиогчийн болон захиалагчийн хяналт хийгдээгүй, одоогоор хийгдсэн байгаа цутгамал төмөр бетон хийц бүтээцүүдийн бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангаж байгаа эсэхэд итгэмжпэгдсэн лабораторийн судалгаа шинжилгээ байхгүй байна.

Газар дээрх үзлэг шалгалтаар газар хөдлөлтийн бүс нутагт баригдаж буй барилга байгууламжийн угсралтын ажилд мөрдлөг болгодог норм, дүрмийн заалт шаардлагуудыг зөрчсөн зөрчлүүд илэрч байгаа тул тус барилгын угсралтын ажпыг зураг төслийн дагуу, чанартай сайн гүйцэтгэсэн гэх баталгаа байхгүй бөгөөд ажлын явцад хөндлөнгийн хяналт болох зохиогчийн хяналт, захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байсан байгууллага нь чанар байдлын талаар дүгнэлт гаргаагүй байна. Эдгээр дүгнэлтүүдийг гаргуулах нь зүйтэй.

Асуулт 11. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Баатар булаг” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эсэх.

Хариулт: Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Талхун арал” ХХК нь барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгаран захиалагчтай гэрээ байгуулсан боловч туслан гүйцэтгэгч “Баатарбулаг” ХХК-аар угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллуулсан нь “Барилгын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг/Тендер шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээд нь тендерээр авсан эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно/, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг / Сонгон шалгаруулалтад оролцож барилгын ажпын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажпыг бие даан гүйцэтгэнэ/, 16.9 дэх /Барилга байгууламжийн үндсэн ажил гэдэгт суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно/ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эрх бүхий байгууллагаас олгосон барилгын ажил гүйцэтгэх Тусгай зөвшөөрөлгүй “Баатар булаг” ХХК-тай гэрээ байгуулсан байна.

Мөн “Баатар булаг” ХХК нь “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил,...-ыг Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ/ заалтыг зөрчсөн байна.

Асуулт 12: ‘Баатар булаг” XXК нь мэргэжлийн ажилчид, ИТА-тай байсан эсэх.

Хариулт: “Баатар булаг” ХХК нь тухайн барилгын угсралтын ажпыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос очсон мэргэжпийн ажилчид гэх Тусгай зөвшөөрөлгүй хувь хүмүүстэй гэрээ хийж даацын үндсэн хийцүүдийн угсралтын ажпыг гүйцэтгүүлсэн нь “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил,...-ыг Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ/ заалтыг зөрчсөн. Барилгын хариуцан бариулагч буюу талбайн даамлаар ажиллаж байсан иргэн н.Буянхүү нь барилгын инженерийн мэргэжилгүй хүн бөгөөд “Баатарбулаг” ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж өөрөө гэрчилж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 12.1 дэх /....барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл зохиох,...хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих….. ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчиж байна. Иймээс тус барилгын угсралтын ажпыг мэргэжилтэй ажилчид барьсан гэх үндэслэлгүй бөгөөд барилга байгууламжийн чанар, бат бэх норм, дүрмийн шаардлагыг хангахгүй болох нөхцлийг бүрдүүлсэн байна.

Нэмэлт: 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаагч Б.Батболдоос нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор тавьсан асуулт: “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгыг Монгол улсад бүртгэгдсэн чанар стандартын шаардлага хангасан барилгын материалаар барьсан эсэхийг тогтоох.

Хариулт: “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгад хэрэглэж байгаа барилгын материалуудын гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат, лабораторийн шинжилгээний дүн байхгүй, материалуудын чанар байдалд эрх бүхий хөндлөнгийн итгэмжпэгдсэн лабораториор шинжилгээ туршилт хийж баталгаажуулаагүй байна.

Барилгад хэрэглэсэн барилгын материал, хийц бүтээцүүдэд хөндлөнгийн итгэмжпэгдсэн лабораториор шинжилгээ туршилт хийлгэж зураг төсөл, стандартын шаардлага хангаж буй эсэхийг тогтоолгох нь зүйтэй.

Барилгын зураг төсөлд 3 давхар шил бүхий шилэн багцаар шиллэсэн хуванцар рамтай цонх угсрахаар төлөвлөсөн байхад 2 давхар шилтэй, нэг хөндийтэй М4-8-М4 гэсэн шилэн багцтай хуванцар цонхнууд угсарсан байгаа нь барилгын зураг төсөл болон “Барилгын дулаан хамгаалалт” БНбД 23-02-09 нормын 4-р хүснэгт дэх дулаан техникийн шаардлага хангахгүй байна гэх /5 дугаар хавтаст хэргийн 86-92 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт…. Барилгын хөгжлиин төвийн барилга захиалагчийн хэлтсийн ахлах инженер С.Жамбалнаваг, хяналтын инженер Ж.Лхамаа, магадлалын хэлтсийн мэргэжилтэн Б.Бямбаа нар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хүүхэд хөгжпийн төви/н барилгад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн барилгын угсралтын ажпын явц, холбогдох баримт бичигтэй танилцаад тог^оолоор тавьсан асуултуудад дараах хариултыг өгч байна.

Газар дээрх үзлэг шалгалтаар “Хүүхэд хөгжпийн төв -ийн барилгын төмөр бетон суурь, нэгдүгээр давхрын төмөр бетон багана. дотор 120мм, 250мм-ийн ханын өргийн ажил хийгдсэн гадна дулааны сувгийн шуудуу ухаад ажил нь зогссон бусад ажил хийгдэж эхпээгүй байна.

Асуулт 1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас “Талхун арал” ХХК-тай “Хүүхэд хөгжпийн төв”-ийн барилгыг 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 10-ны хооронд 5 сарын хугацаанд ашиглалтанд оруулахаар 328,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан бөгөөд дээрх мөнгө нь уг барилга угсралтын ажпыг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний төсөв мөн эсэх?

Хариулт: Тус 328.000.000 төгрөгийн төсөв нь 'Талхун арал” ХХК-ийн тендерт оролцохдоо ирүүлсэн төсөв бөгөөд ямар зургийг үндэслэн ажлын тоо хэмжээг тооцсон нь тодорхой бус, “Талхун арал” ХХК нь үндэслэлгүйгээр барилгын ажлын төсөв зохиож тухайн барилгын санхүүжилтийг авсан байна.

Асуулт 2. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дүгээр хуралдааны 2 дугаар тогтоолоор 2012 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд “Хүүхэд хөгжпийн төв”- ийн барилга угсралтанд нэмэлт 125,000 ам.доллор, мөн 23377638 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Нэмэлтээр олгосон уг санхүүжилтийг барилгын ажилд бүрэн зарцуулсан байна уу?

Хариулт: Хэргийн материалд нэмэгдэл ажлын зургийн шифр СЭ-04/12Та ажпын төсөвт өртөг нь 22674.2 мянган төгрөг, захиалагч нь зураг төслийн үнэд 703,4 мянган төгрөгтөлсөн гүйцэтгэгч нь фитнессийн өрөө хийхэд 14346,1 мянган төгрөг, подвал хийхэд 16416.0 мянган төгрөг нийт 30762,1 мянгаг төгрөг зарцуулсан байна. Барилга угсралтын ажил хийж буй Баатарбулаг ХХК нь захиалагчийн хүсэлтээр дээрхи фитнессийн өрөө гаргаж барилгад зоорь хийсэн боловч зоорийн дам нуруу цутгамал хучилт барилгын норм дүрэм ба стандартын шаардлага хангахгүйн улмаас 100 хувь буцааж буулгасан байна.

Асуулт 3. Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь “Хүүхэд хөгжлийн төв”- ийн барилга угсралтын ажлын зураг төсөлд зоорийн хэсэг анхнаасаа тусгагдаагүй бөгөөд батлагдсан зургийг зөрчиж тухайн барилгад зоорийн хэсэг буюу фитнесийн өрөө хийх боломжтой эсэх?

Хариулт:       Барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд нь зохиогч байгууллагатай зөвшилцөж тухайн өөрчлөлтийн зураг төсөл хийлгэн, магадлалаар баталгаажуулсны дараа барилгын хийц бүтээцэд өөрчлөлт оруулахыг зөрчсөн байна.

Асуулт 4. “Хүүхэд хөгжпийн төв”- ийн барилгын явц болон одоогийн байдлаар хичнээн төгрөгийн ажил хийгдсэн байна вэ?

Хариулт: “Хүүхэд хөгжпийн төв”- ийн барилгын явцыг газар дээр нь очиж хэмжилт хийсэн, одоогийн байдлаар барилга угсралтын ажпын хэмжилтийн гүйцэтгэлийн төсөв нь 214 800 028 төгрөг байна. Барилга угсралтын ажил 30%-тай байна.

Дүгнэлт: /Хавтас хэрэгт буй материалтай танилцахад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвд баригдаж буй “Хүүхэд хөгжпийн төв”-ийн барилгын угсралтын ажил чанаргүй хугацаандаа хийгдээгүй байгаа нь захиалагч, гүйцэтгэгч, зураг төсвийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль болон Барилгын тухай хуулиудад зааснаар хэрэгжүүлэн ажиллаагүй байна.

3ахиалагч байгуулага болох Баянгол сумын засаг даргын тамгын газар нь зураг төсөвгүй юу хийх нь тодорхойгүй төсөл арга хэмжээнд буруу тендер зохион байгуулж шалгаруулсан /Түлхүүр гардуулах нөхцлөөр тодорхой өгөгдөл өгөх/ мөн зохиогчийн хяналтын гэрээ, захиалагчийн хяналтын гэрээг хийгээгүй, гүйцэтгэгч байгууллагад барилга угсралтын ажпыг эхлүүлэх, үргэлжпүүлэх зөвшөөрлийг авч өгөлгүйгээр барилга угсралтын ажпыг эхлүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар харахад захиалагчийн хяналт тавьсан Сэлэнгэ аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэн О.Баярхүүгийн хянасан үр ашиггүй зарцуулсан санхүүжилтийн ажил болох цутгамал хучилт, зоорийн давхарт гаргасан фитнесийн өрөөнд хийгдсэн цутгамал төмөр бетон хийц, зураг төсөл өөрчлөгдсөнөөс болж баганан суурь хийхэд цутгамал хана сэтэлж буулгасан, нөхөж бетондсон ажлуудын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулсан нь үндэслэлгүй байна.

Зураг төслийн ”Даль жигүүр” ХХК нь Монгол Улсад стандарт норм дүрэм нь батлагдаагүй технологиор зураг төсвийг боловсруулж захиалагчид нийлүүлсэн нь Барилгын тухай хуулийн 13.2-т “гадаадын зээл тусламж улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал заавал хийлгэнэ” гэсэн заалтыг, Зохиогчийн хяналт гүйцэтгээгүй. /Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлд зураг төсөл зохиогчийн эрх үүргийг заахдаа 17.1.3-т “энэ хуулийн 15.1.2-т заасны дагуу барилгын ажпын явцад зохиогчийн хяналт тавих” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Гүйцэтгэгч “Талхун арал” ХХК нь барилга угсралтын ажпыг гүйцэтгэхээр тендерт шалгаран захиалагчтай гэрээ байгуулсан боловч “Баатарбулаг” ХХК-аар угсралтын ажпыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллуулсан нь “Барилгын тухай” хуулийн 12-р зүйлийн 12.3 дахь хэсэг /Тендер шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээд нь тендерээр авсан эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно, Барилгын тухай хуулийн 16.9-д "Сонгон шалгаруулалтад оролцож барилгын ажлын гүйцэтгэлийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажпыг бие даан хийж гүйцэтгэнэ. Үндсэн ажилд суурь хана хучилт, араг бүтээц, дээврийн ажил орно” гэсэн заалтыг тус тус  зөрчсөн. Мөн "барилгын ажпыг эхлүүлэх ба үргэлжпүүлэх зөвшөөрөл олгогдоогүй обьектод барилга угсралтын ажпыг эхлүүлсэн нь Барилгын тухай хуулийн 16.6-д “барилга угсралтын ажпыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн “Баатарбулаг” ХХК нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, ...-ыг Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ/ заалтыг зөрчсөн байна.

Хүүхэд хөгжлийн төвийн барилгын зураг төслийн “Даль жигүүр” ХХК нь гурван удаа гурван өөр шийдлээр гаргаж бүтээцийг өөрчилж байсан нь барилгын ажлын төсөв, ажил гүйцэтгэх хугацаа, ажпын гүйцэтгэлд нөлөөлсөн гэж үзэж болно гэх /5 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/

Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2671 дугаартай албан бичиг…. Танай байгууллагаас ирүүлсэн албан тооттой танилцаад дараах хариуг өгч байна. Үүнд:

1.“Талхун арал” ХХК-д Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар тушаалаар барилгын ажил эрхлэх БУ36-690/14 дугаартай

            - Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /2.1.1./

            - Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн

барилгын угсралт, ©ргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл)

/2.1.2./

            - Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /2.2.1./

            - Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөорөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжзэний угсралт /2.2.2./ -ын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон байна.

2. Мөн “Талхун арап” ХХК-д Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 298 дүгээр тушаалаар барилгын зураг төсөл боловсруулах ЗТ36-743/10 дугаартай

            - Энгийн төлөвлөлттэй, өрөгт ба хосолмол даацын бүтээцтэй 5 хүртэл давхар барилга байгуупамжийн архитектур төлөвлөлт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт /1.2.1./

            - Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл ) /1.2.7./

            - Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /1.2.6./ -ын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна.

3. “Баатарбулаг” ХХК нь “Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт завсар үйлчилгээ” үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын мэдээллийн санд бүртгэлгүй байгаа тул тусгай зөвшөөрөлгүй болно гэх /5 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/

2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ¹ 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /01 дүгээр хавтаст хэргийн 09-13 дугаар хуудас/

Хадгаламж банкаар дамжуулан шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг /01 дүгээр хавтаст хэргийн 22-27, 31-34, 47, 75, 84 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын орлогчоос Баянгол сумын ИТХ-ын тэргүүлэгч Р.Батжаргалд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн албан бичиг /01 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хүүхэд хөгжлийн төвийн барилга угсралтын ажилд оролцох тендерийн материал Сурган түлхүүр ХХК, Талхун арал ХХК /01 дүгээр хавтаст хэргийн 127-187 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг даргын тамгын газрыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нэг сая төгрөгөөр торгосон шийтгэврийн хуудас /01 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудас/

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 53-60, 133, 6 дугаар хавтаст хэргийн 113-116 дугаар хуудас/

Бороо гоулд ХХК-иас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг дарга руу 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр явуулсан албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 186 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргаас Бороо гоулд ХХК-д 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явуулсан албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 187 дугаар хуудас/

Талхун арал ХХК-иас Бороо гоулд ХХК-д 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явуулсан албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас/

Сумын хөгжлийн хөрөнгийг зохицуулах журам /2 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/

2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирсэн бичгийн бүртгэлд Талхун арал ХХК, Сурган түлхүүр ХХК нарын материалыг бүртгэж авсан тухай /2 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас/

Б.Энхбат нь ял шийтгэдсэн талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 03 дугаар хавтас 78 дугаар хуудас/

Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ¹ 133 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /Хх-н 03 дугаар хавтас 142-143 дугаар хуудас/

Монгол улсын сангийн яамны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ¹ 4-3/6684 дугаартай Бороо сангийн талаар албан бичиг /5 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тамгын газраас Талхун арал ХХК-ийг барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Сум дундын 20 дугаар шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл /6 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас/

Б.Энхбатыг 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ¹ Б/07 дугаартай Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар Баянгол сумын засаг даргаар улируулан томилсон тухай /6 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2011 оны 08 дугаар сард албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянгол сумын төвд орон нутгийн хөрөнгөөр баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барих гүйцэтгэгчээр барилга барих тусгай зөвшөөрөлгүй Баатарбулаг ХХК-ний захирал Б.Өлзийхутагаар гүйцэтгүүлэхээр болж барилга барих тусгай зөвшөөрөлтэй Талхун арал ХХК-ний захирал Ч.Наранцогттой тохиролцож тендерийн материалыг нь авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин тендэр зарлаж шалгаруулахгүйгээр Баянгол сумын засаг даргын орлогч А.Сарангэрэлд урьдаас бэлтгэсэн 2 аж ахуйн нэгжийн материал өгч Талхун арал ХХК-ийг сонгон шалгаруулах үүрэг өгч, Талхун арал ХХК-д давуу байдал олгож улмаар гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсний улмаас чанар муутай, батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга барьснаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол буюу 152.033.972 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Г.Баясгалангийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас/, гэрч А.Сарангэрэлийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237-239, 246-247 дугаар хуудас/, гэрч Г.нямсамбуугийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/, гэрч Ч.Наранцогтын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 248-249 дүгээр хуудас/, гэрч Б.Өлзийхутагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажаргалын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230-231, 5 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ч.Хатанбаатарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 250-251 дүгээр хуудас/, гэрч Д.Сандагийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2807 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/, гэрч Ц.Дэлгэрбатын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-4, 5 дугаар хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/, гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас/, гэрч О.Баярхүүгийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/, гэрч Ч.Доржмягмарын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ¹ 07/103/14 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 86-92 дугаар хуудас/, шинжээч Л.Ганбаатарын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/, шинжээч Н.Оюунчимэгийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Б.Энхбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан Хүүхэд хөгжил төвийн барилга барих ажлыг Талхун арал ХХК-иар хийж гүйцэтгүүлэхдээ холбогдох хуулийн тодорхой заалт зөрчсөн буюу тендер зарлаагүй боловч уг компанийг өөрөө дур мэдэн сонгоогүй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын үнэлгээний хорооноос сонгон шалгаруулсан болох нь гэрч А.Сарангэрэл, Г.Баясгалан нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эрхэлж байгаа албан тушаал, ажлын ашиг сонирхлын эсрэг чиглэгдээгүй, түүний хашиж байгаа албан тушаалын нэр хүндтэй холбоогүй байх тул гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” заажээ.

 

Гэтэл шүүгдэгч Б.Энхбат нь ямар санаа зорилго, үйлдлээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлэлгүйгээр ашиг хонжоо олсон, уг санхүүжилт нь орон нутгийн төсвийн хөрөнгө болох талаар хангалттай нотлох баримт авагдаагүй, орон нутгийн төсөвт хичнээн хэмжээний хохирол учирсан, төв орон нутгийн төр засгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь Хүүхэд хөгжил төвийн барилгын ажлыг Талхун арал ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний заалтыг зөрчин уг барилгыг захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлэхгүй байгаа тул буруутай үйлдлүүдийг тогтоож, гаргуулан авсан санхүүжилтийн хэмжээнд барилгын ажлыг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сум дундын 20 дугаар шүүхэд гаргасан байх ба 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч тал болох Талхун арал ХХК-ний захирал Ч.Наранцогт нь барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний шаардлагууд зөрчигдсөн, барилгын норм, дүрэм, стандарт зөрчигдсөн, стандартын шаардлага хангаагүйн улмаас дээврийн цутгалт нурсан…. зэрэг шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг барилгын зураг, төсөв экспертер батлагдаж ирсний дараа өмнө нь олгогддсон санхүүжилтээр хийгдэх ажлуудыг бүрэн гүйцэтгэж, батлагдсан зураг төсөвт тусгагдсан үнийн дагуу ажил гүйцэтгэх график төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн барилга, хот байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын байгууллагаар батлуулан уг барилгын ажлыг чанар стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ¹ 133 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

Мөн яллагдагч Ч.Наранцогт, Б.Өлзийхутаг нар нь чанар муутай барилга бариулсан, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр Ч.Наранцогт, Б.Өлзийхутаг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ¹ 01, 02 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч А.Даваажаргал нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж өгснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн СЭ-45/55-НА дугаартай албан шаардлагаар 2011 онд баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулалгүйгээр Талхун арал ХХК-тай шууд гэрээ байгуулан 357.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон зөрчил гаргасан гэсний дагуу шүүгдэгч Б.Энхбатыг Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хангаж ажиллаагүй гэж үзэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/320 дугаартай захирамжаар цалингийн хэмжээг нэг сарын 20 хувиар ногдуулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь 6 дугаар хавтаст хэргийн 141, 152 дугаар талд, мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрыг Хүүхэд хөгжил төвийн барилгыг барилгын зураг төсөлгүйгээр барилгын ажлыг гүйцэтгүүлсэн гэж Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа 1000000 төгрөгөөр торгосон захиргааны зөрчлийн тэмдэглэл, захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн хуудас 01 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр талд тус тус авагджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Энхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Энхбатыг цагаатгах, иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Энхбатын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт байрлах 05 дугаар байрны ¹ 10 тоот 41 мет квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.3, 297 дугаар зүйлийн 297.6, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Шарнууд овогт Батсуурийн Энхбат-д холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож , шүүгдэгчийг цагаатгасугай.

             2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

3. Б.Энхбат-д өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан Б.Энхбатын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт байрлах 05 дугаар байрны ¹ 10 тоот 41 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.3 дах хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд шүүхийн тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах, мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх зааснаар уг тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд  түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                   Б.ХЭРЛЭН

                        

ШҮҮГЧИД                                    Б.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                  

                                                   Ж.ЭРДЭНЭБАТ