Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           Б.О, Н.О, Г.П

                          нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч  Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Б.О, Н.О, Г.П, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлээр Б.О, Н.О, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар баг Баянтоорой тосгонд оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДМ90042016 регистрийн дугаартай Рана овогт Н. О  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДА92070810 регистрийн дугаартай Гонир овогт Б. О

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхийн хамт Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДА92010213 регистрийн дугаартай, Тайжийнхан овогт Г. П.

Шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нар нь бүлэглэн Говь-Алтай

 

2.

 

аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын Захуйн-Ус гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 5205 ГАА улсын дугаартай мицүбиши эл-200 маркын, 6879 УБЯ улсын дугаартай, Истана маркын тээврийн хэрэгсэл агшиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газарт 350.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг  баримтлан 1916001060062 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Гонир овогт Б. О, Тайжийнхан овогт Г. П нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож. Шүүгдэгч Рана овогт Н. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Оыг 1 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж. Шүүгдэгч  Н.Оыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О, Г.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Оын өмчлөлийн 5205 ГАА улсын дугаартай Мицүбиши эл-200 маркын тээврийн хэрэгслийг улсын орлого болгож Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6879 УБЯ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, №01202930 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Эрдэнэсүхэд буцаан олгож. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын  иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.О, Г.П нар нь шүүгдэгч Н.Отай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж Н.От өвс авчирч өгөх зорилготойгоор шөнийн цагаар үйлдлээ хөнгөвчилж хоёр тээврийн хэрэгсэл ашигшлан, хавтгай газрын үржүүлгийн хаалга нь цоожтой хашааны залгааг тайлж, эвдэн хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь  мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Баярмаагийн өгсөн “...Оргил манай нөхөр байгаа юм. Би эмэгтэйчүүдийн баярын  цэнгүүн дээр байж байхад шөнө 00 цаг 22 минутанд над руу “хөдөө явлаа” гэсэн мессеж бичсэн. Хөдөө юун тухай явах гэж

 

3.

 

байгаа талаар нь асуухад хариу бичээгүй. Өглөө үүрээр ирсэн. “Түүгээ ах бид гурав хөдөө яваад ирлээ” гэж хэлээд тэр өдөржингөө унтсан. Түүгээ ах гэдэг нь Н.О, манай нөхрийн найз Г.П нарыг хэлж байсан. Г.П нь ачааны Истана маркийн машинтай тэр хоёр ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа  явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын Захуйн ус гэх газар байх Хавтгай үржүүлгийн хашаанаас өвс алдагдсан гэх газарт үзлэг хийв. Хавтгай үржүүлгийн хашаа нь 800 га талбайтай, төмөр хайсан хашаатай, орж гардаг том хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан цоожтой. Хашааны баруун талын хэсгийг дагасан Ээж хайрхан руу явдаг замтай. Зам нь хайснаас 50 метр зайтай. Зам, хашаа хоёрын хооронд замгүй хэсгээр хоёр машин эргэж тойрч явж байгаад хашааны залгаа хэсгээр нэвтэрч орсон мөр байв. Мөрийг дагаад хашаа руу ороход хашаанаас 150 метр зайд ертөнцийн зүгээр зүүн зүгт модоор хийсэн өвс агуулах зориулалт бүхий саравчин хашаа байв...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас/

Яллагдагч Н.Оын өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Б.О болон түүний найзтай соёлын төвийн ойролцоо тааралдсан юм. Тухайн үед би машинтай явж байсан, тэр хоёр ч машинтай явж байсан. Тэгээд машины хажууд очоод зогсоход Оргилд би “моринд тавьж өгөх өвс алга, мөн Баянтооройд өвс зарж байгаа газар алга, Ойрхон хөдөөнөөс өвс аваад ирье” гээд гуйсан. Тэгээд тэр хоёр зөвшөөрөөд хоёр машинаараа явсан. Би урд нь замчлаад явсан, хавтгай үржүүлгийн газарт очоод хоёр шонгийн заагийг холбосон байсан төмөр утсан холбоосыг тайлаад машинаар орсон. Тэгээд өвс хураасан хашааны хажууд нь очиж зогсоод миний машинд 20 боодол өвс, харин нөгөө машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд буцаад гарахдаа бид гурав хоёр шонгийн дундах холбоосыг холбочихоод Баянтоорой руу явсан. Би Баянтоорой тосгонд 2 адуу тэжээж байгаа ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-112, 114 дүгээр хуудас/

Яллагдагч Б.Оын өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед манай эхнэр Баярмааг Г.П бид хоёр соёлын төвд хүргэж өгсөн. Тэгээд хөдлөх гээд байж байтал Оюунбаатар ах өөрийнхөө машинтай хүрч ирээд хажууд зогссон. Би Г.Пийн машинаас буугаад Оюунбаатар ахын машинд суугаад юм ярихад Н.О ах “хөдөө хамт өвсөнд явья” гэж хэлсэн. Тэгээд би Г.Пид хэлээд хамт явахаар болоод Г.П бид хоёр Н.О ахын араас нь дагаад явсан. Хэсэг явж байгаад торон хашаатай газар очоод зогссон. Тэгээд Оюунбаатар ах хашааны залгаа байсан газрыг онгойлгоод машинаараа орсон. Г.П бид хоёр араас нь орсон. Эхлээд Н.О ахын машинд 20 боодол өвс, дараа нь Г.П машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд тэндээс явсан. Тухайн үед би Оюунбаатар ахыг торон хашааны залгаасыг салгахад нь хулгай биш байгаасай гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/

 Яллагдагч Г.Пийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Б.О болон Б.Оын эхнэр Баярмаа бид гурав гэрээс гараад

 

4.

 

Баярмааг соёлын төвд нь хүргэж өгөөд буцаад Б.Оын гэр рүү нь хөдлөх гээд байж байтал Мицүбиши эл 200 маркийн, цагаан өнгөтэй машин унасан хүн миний хажууд зогссон. Тэгээд миний машинаас Б.О бууж тэр хүнтэй очиж уулзсан. Б.О уулзчихаад миний машинд орж ирж суугаад “энэ ах хөдөөнөөс очоод өвс аваад ирье, хамт явья” гэх хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд 15 километр яваад тэр Захуйн ус гэх газарт очсон. Очоод цагаан машины жолооч буугаад торон хашааны залгаасыг тайлсан. Машиндаа суугаад машинаараа хашаа руу явж орсон, би араас нь орсон. Ороод өвс хураасан байсан саравчны хажууд ирээд зогссон. Эхлээд Н.О ахын машинд 20 боодол өвс, дараа нь миний машины дээд ачаан дээр 15 боодлыг ачсан байсан. 68-79 УБЯ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг манай хүргэн ах Эрдэнэсүх нь 2018 оны хавар байх Говь-Алтай аймгаас худалдан авч байсан. Би цөөн тоогоор хэдэн бог тэжээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 125, 128 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Н.Оаас шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Э “...Алтай сумаас өвс хулгайлах гэж ирсэн юм болов уу, Б.О, Г.П хоёрт өвс хулгайлах санаа зорилго байсан уу, яагаад энэ хоёр чамтай хамт явсан юм бол тэр орой өвс ачиж байхад энэ хоёр хулгайн өвс гэдгийг мэдсэн үү...” гэж асуухад шүүгдэгч Н.О “...мэдсэн...” гэх хариултыг өгсөн. Мөн өмгөөлөгч М.Э “...Энэ хоёр тухайн газар орны дархан цаазтай газар, хавтгай үржүүлгийн газрын тэр өвсний хашааг мэдэх үү...” гэхэд шүүгдэгч Н.О “...мэднэ...” гэж хэлсэн, мөн шүүгдэгч Б.О “...өвс авахыг Оюунбаатар ах санаачилсан, залгаагаар нь орсон...шөнө байсан учраас юм харагдаагүй...” гэж хэлсэн нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

Харин шүүх дээрх нотлох баримт, цаг хугацаа, шүүгдэгч нарын гаргасан үйлдэл, өвс байсан байршил, хамгаалагдсан хашааны онцлог зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, анхаарч үзэлгүй, хэтэрхий нэг талыг барьж шүүгдэгч Б.Оын “...Н.О ахтай таараад өвсөнд яваад ирэх үү? гэхээр нь хаанаас гэсэн чинь хөдөөнөөс гэсэн тэгээд найздаа хэлсэн зөвшөөрөхөөр нь Н.О ахтай хамт явсан ... надад өвс авъя гэсэн санаа бодол байгаагүй, манайд өвсний шаардлага байхгүй байсан... Цагдаа ярихад мэдсэн...” гэсэн, шүүгдэгч Г.Пийн Н.О ахтай таараад Оргил уулзаад өвсөнд яваад ирье гэж байна хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Захуйн ус гэдэг газрыг мэддэггүй байсан ... Өвсөнд яваад ирье, туслаад өг гэхээр нь хамт явсан ... Хулгайн өвс гэдгийг аймгаас цагдаа ирээд, аймагт ирээд мэдсэн...” гэсэн, шүүгдэгч Н.Оын “...Б.О, Г.П нарт зүгээр өвсөнд хамт явж ирье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдийг гэм буруугүйд тооцох үндэслэлээ болгосон нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх “...Өөрөөр хэлвэл нүүдлийн мал аж ахуй эрхлэх явцад малчид хоорондоо туслах, өвс тэжээл зөөх тээвэрлэх ажлаа хамтран хийх явдал байдаг бөгөөд ийнхүү туслах явцаа санамсаргүй байдлаар бусдын гэмт хэрэг үйлдэхэд хамтарсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох боломжгүй юм. Хавтаст хэрэгт бэхжигдэн

5.

 

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О, Г.П нар нь шүүгдэгч Н.Отай хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр харилцан тохиролцоогүй, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгоогүй түүнчлэн шүүгдэгч Н.Оыг гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээгүй, өөрийнхөө авах ёстой зүйлээ авч байна гэж ойлгон түүнд нь тусалсан болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэхдээ “...Хавтаст хэрэгт бэхжигдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар...” гэдэгтээ зөвхөн шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нарын өөрсдөө ашигтайгаар хэлсэн хэсгийг нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр  хууль ёсны, үндэслэлтэй байхад нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамтран оролуох гэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсэн байдаг байна. Шүүгдэгч Н.О гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, тээврийн хэрэгслээрээ зөөсөн, ачилцсан, шүүгдэгч Г.П тээврийн хэрэгслээрээ зөөсөн, ачилцсан, Б.О өвсийг ачилцахад оролцож хамтдаа 35 боодол өвсийг авсан нь хууль бус үйлдэл гэдгийг ухамсарласан хирнээ хүсэж үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь шүүгдэгч Г.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Очоод цагаан машины жолооч буугаад торон хашааны залгаасыг тайлсан. Машиндаа суугаад машинаараа хашаа руу явж орсон, би араас нь орсон. Ороод өвс хураасан байсан саравчны хажууд ирээд зогссон. Эхлээд Оюунбаатар ахын машинд 20 боодол өвс, дараа нь миний машины дээд ачаан дээр 15 боодлыг ачсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэсэг явж байгаад торон хашаатай газар очоод зогссон. Тэгээд Оюунбаатар ах хашааны залгаа байсан газрыг онгойлгоод машинаараа орсон. Пүрэвдорж бид хоёр араас нь орсон. Эхлээд Оюунбаатар ахын машинд 20 боодол өвс, дараа нь Пүрэвдоржийн машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд тэндээс явсан. Тухайн үед би Оюунбаатар ахыг торон хашааны залгаасыг салгахад нь хулгай биш байгаасай гэж бодож байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Оргил манай нөхөр байгаа юм. Би эмэгтэйчүүдийн баярын  цэнгүүн дээр байж байхад шөнө 00 цаг 22 минутанд над руу “хөдөө явлаа” гэсэн мессеж бичсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.О, Г.П нар хулгай хийхийг мэдсэн...Хавтгай үржүүлгийн газрыг тэр хоёр мэднэ...”, шүүгдэгч Б.Оын “...өвс авахыг Оюунбаатар ах санаачилсан, залгаагаар нь орсон...шөнө байсан учраас юм харагдаагүй...” гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө,

6.

 

орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгспийг ойлгоно”, 5 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэжээ.

 Шүүгдэгч Н.Оын өмчлөлийн 5205 ГАА улсын дугаартай Мицүбиши эл-200 маркын тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн боловч эд мөрийн баримтаар хураагдсан 6879 УБЯ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийг шүүх шийдвэрдэхдээ “...шүүгдэгч Н.Оын өмчлөлийн эд хөрөнгө биш тул битүүмжлэлээс чөлөөлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Эрдэнэсүхэд буцаан олгох нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан, хуультай зөрчилдсөн дүгнэлт болжээ.

6879 УБЯ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг 35 боодол өвс хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахдаа өөрийн үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхдээ ашигласан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Х.Эрдэнэсүх, Э.Дүгэргарам нарын мэдүүлгээр нотлогдсон байдаг.

 6879 УБЯ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг үнэлгээний компаниар гаргуулсан байгаагаар гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгон, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Эрдэнэсүхэд шууд олгохоор шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй  гэж үзэж байна.

Иймд Н.О, Б.О, Г.П нарт холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан

7.

 

асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын Захуйн-Ус гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 5205 ГАА улсын дугаартай мицүбиши эл-200 маркын, 6879 УБЯ улсын дугаартай, Истана маркын тээврийн хэрэгсэл агшиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газарт 350.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дээрх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нөхцөл байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.О, Г.П нар нь шүүгдэгч Н.Отай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж Н.От өвс авчирч өгөх зорилготойгоор шөнийн цагаар үйлдлээ хөнгөвчилж хоёр тээврийн хэрэгсэл ашигшлан, хавтгай үржүүлгийн хаалга нь цоожтой хашааны залгааг тайлж, эвдэн хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь  мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Баярмаагийн өгсөн “...Оргил манай нөхөр байгаа юм. Би эмэгтэйчүүдийн баярын  цэнгүүн дээр байж байхад шөнө 00 цаг 22 минутанд над руу “хөдөө явлаа” гэсэн мессеж бичсэн. Хөдөө юун тухай явах гэж байгаа талаар нь асуухад хариу бичээгүй. Өглөө үүрээр ирсэн. “Түүгээ ах бид гурав хөдөө яваад ирлээ” гэж хэлээд тэр өдөржингөө унтсан. Түүгээ ах гэдэг нь Оюунбаатар, манай нөхрийн найз Г.П нарыг хэлж байсан. Г.П нь ачааны Истана маркийн машинтай тэр хоёр ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын Захуйн ус гэх газар байх Хавтгай үржүүлгийн хашаанаас өвс алдагдсан гэх газарт үзлэг хийв. Хавтгай үржүүлгийн хашаа нь 800 га талбайтай, төмөр хайсан хашаатай, орж гардаг том хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан цоожтой. Хашааны баруун талын хэсгийг дагасан Ээж хайрхан руу явдаг замтай. Зам нь хайснаас 50 метр зайтай. Зам, хашаа хоёрын хооронд замгүй хэсгээр хоёр машин эргэж тойрч явж байгаад хашааны залгаа хэсгээр нэвтэрч орсон мөр байв. Мөрийг дагаад хашаа руу ороход хашаанаас 150 метр зайд ертөнцийн зүгээр зүүн зүгт модоор хийсэн өвс агуулах зориулалт бүхий саравчин хашаа байв...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас/

Яллагдагч Н.Оын өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Оргил болон Оргилын найзтай соёлын төвийн ойролцоо тааралдсан юм. Тухайн үед би машинтай явж байсан, тэр хоёр ч машинтай явж байсан. Тэгээд машины хажууд очоод зогсоход Оргилд би “моринд тавьж өгөх өвс алга, мөн Баянтооройд өвс зарж байгаа газар алга, ойрхон хөдөөнөөс өвс аваад ирье” гээд гуйсан. Тэгээд тэр хоёр зөвшөөрөөд хоёр машинаараа явсан. Би урд нь замчлаад явсан, хавтгай үржүүлгийн газарт очоод хоёр шонгийн заагийг холбосон байсан төмөр утсан холбоосыг тайлаад машинаар орсон. Тэгээд өвс хураасан хашааны хажууд нь очиж зогсоод миний

8.

 

машинд 20 боодол өвс, харин нөгөө машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд буцаад гарахдаа бид гурав хоёр шонгийн дундах холбоосыг холбочихоод Баянтоорой руу явсан. Би Баянтоорой тосгонд 2 адуу тэжээж байгаа ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-112, 114 дүгээр хуудас/

Яллагдагч Б.Оын өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед манай эхнэр Баярмааг Пүрэвдорж бид хоёр соёлын төвд хүргэж өгсөн. Тэгээд хөдлөх гээд байж байтал Оюунбаатар ах өөрийнхөө машинтай хүрч ирээд хажууд зогссон. Би Пүрэвдоржийн машинаас буугаад Оюунбаатар ахын машинд суугаад юм ярихад Оюунбаатар ах “хөдөө хамт өвсөнд явья” гэж хэлсэн. Тэгээд би Пүрэвдоржид хэлээд хамт явахаар болоод Пүрэвдорж бид хоёр Оюунбаатар ахын араас нь дагаад явсан. Хэсэг явж байгаад торон хашаатай газар очоод зогссон. Тэгээд Оюунбаатар ах хашааны залгаа байсан газрыг онгойлгоод машинаараа орсон. Пүрэвдорж бид хоёр араас нь орсон. Эхлээд Оюунбаатар ахын машинд 20 боодол өвс, дараа нь Пүрэвдоржийн машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд тэндээс явсан. Тухайн үед би Оюунбаатар ахыг торон хашааны залгаасыг салгахад нь хулгай биш байгаасай гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/

 Яллагдагч Г.Пийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Оргил болон Оргилын эхнэр Баярмаа бид гурав гэрээс гараад Баярмааг соёлын төвд нь хүргэж өгөөд буцаад Оргилын гэр рүү нь хөдлөх гээд байж байтал Мицүбиши эл 200 маркийн, цагаан өнгөтэй машин унасан хүн миний хажууд зогссон. Тэгээд миний машинаас Оргил бууж тэр хүнтэй очиж уулзсан. Оргил уулзчихаад миний машинд орж ирж суугаад “энэ ах хөдөөнөөс очоод өвс аваад ирье, хамт явья” гэх хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд 15 километр яваад тэр Захуйн ус гэх газарт очсон. Очоод цагаан машины жолооч буугаад торон хашааны залгаасыг тайлсан. Машиндаа суугаад машинаараа хашаа руу явж орсон, би араас нь орсон. Ороод өвс хураасан байсан саравчны хажууд ирээд зогссон. Эхлээд Оюунбаатар ахын машинд 20 боодол өвс, дараа нь миний машины дээд ачаан дээр 15 боодлыг ачсан байсан. 68-79 УБЯ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг манай хүргэн ах Эрдэнэсүх нь 2018 оны хавар байх Говь-Алтай аймгаас худалдан авч байсан. Би цөөн тоогоор хэдэн бог тэжээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 125, 128 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Н.Оаас шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Э “...Алтай сумаас өвс хулгайлах гэж ирсэн юм болов уу, Б.О, Г.П хоёрт өвс хулгайлах санаа зорилго байсан уу, яагаад энэ хоёр чамтай хамт явсан юм бол тэр орой өвс ачиж байхад энэ хоёр хулгайн өвс гэдгийг мэдсэн үү...” гэж асуухад шүүгдэгч Н.О “...мэдсэн...” гэх хариултыг өгсөн. Мөн өмгөөлөгч М.Э “...Энэ хоёр тухайн газар орны дархан цаазтай газар, хавтгай үржүүлгийн газрын тэр өвсний хашааг мэдэх үү...” гэхэд шүүгдэгч Н.О “...мэднэ...” гэж хэлсэн, мөн шүүгдэгч Б.О “...өвс авахыг Оюунбаатар ах санаачилсан, залгаагаар нь орсон...шөнө байсан учраас юм харагдаагүй...” гэж хэлсэн нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

Харин шүүх дээрх нотлох баримт, цаг хугацаа, шүүгдэгч нарын гаргасан үйлдэл, өвс байсан байршил, хамгаалагдсан хашааны онцлог зэрэг нөхцөл байдалд

9.

 

дүгнэлт хийлгүй, анхаарч үзэлгүй, хэтэрхий нэг талыг барьж шүүгдэгч Б.Оын “...Н.О ахтай таараад өвсөнд яваад ирэх үү? гэхээр нь хаанаас гэсэн чинь хөдөөнөөс гэсэн тэгээд найздаа хэлсэн зөвшөөрөхөөр нь Н.О ахтай хамт явсан ... надад өвс авъя гэсэн санаа бодол байгаагүй, манайд өвсний шаардлага байхгүй байсан... Цагдаа ярихад мэдсэн...” гэсэн, шүүгдэгч Г.Пийн Н.О ахтай таараад Оргил уулзаад өвсөнд яваад ирье гэж байна хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Захуйн ус гэдэг газрыг мэддэггүй байсан ... Өвсөнд яваад ирье, туслаад өг гэхээр нь хамт явсан ... Хулгайн өвс гэдгийг аймгаас цагдаа ирээд, аймагт ирээд мэдсэн...” гэсэн, шүүгдэгч Н.Оын “...Б.О, Г.П нарт зүгээр өвсөнд хамт явж ирье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэгүүд хэрэг авагдсан байна.

Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.О, Б.О, Г.П нар нь Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын Захуйн-Ус гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас өвс хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Н.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.О, Г.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүай

        3. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                              Ч.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                       Ш.БАТТОГТОХ