Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

................аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүгдэгч П.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-ийн Б д холбогдох 2226000000289  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              ...............................................................................................................................

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

              Шүүгдэгч П.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................аймгийн ................сумын 5-р багт Хүнс барааны захын “................” худалдааны төв дотор байрлах Б.Х ын үнэт эдлэлийн лангууны ард байх сэйфэнд байсан монетон ээмэг 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг, монетон гинжний кулон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,268,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч П.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.. Урд нь би Х ын ээжийнх нь лангуунд дээр 2 жил ажилласан  юм. Надад ажиллаж байх хугацаанд цалин мөнгө өгдөггүй байсан юм. Х ын ээж нь намайг лангуунд дээр суугаад өгөөч гэхээр нь 10 хоног сууж өгсөн юм. Миний лизингийн хугацаа хэтэрчхээд байсан  болохоор нь тухайн зүйлсийг нь хэлэлгүй авсан нь үнэн гэв. Манай нөхөр нас бараад 3 жил болж байна. Би 3 хүүхэдтэй. Сар болгон лизинг төлж амьдардаг гэв.

 

Хохирогч Б.Х  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би ээжийн хамт ................аймгийн 5-р багт байрлах Хүнс барааны зах дотор “................” худалдааны төвд 2 лангуу түрээслэж, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай лангуунд худалдагчаар Б  гэх эмэгтэй ажилд орсон. Тэгээд 30-ны өдөр ээж намайг хүрч ирж бараагаа тоолж өг гэсэн. Тухайн үед лангууныхаа барааг бүгдийг нь тоолж өгсөн. Арын сэйфэнд тоологдоогүй зарим зүйлс байсан. Тэгсэн чинь намайг гарахын алдад аниа би сэйф онгойлгож чадахгүй байна гээд байхаар нь би сэйфийг нь онгойлгож өгчихөөд гарсан. Тэгээд 4 хоногийн дараа би бараа ирээд буцаж очсон чинь арын сэйфэнд байсан 2,5 грамм унждаг ээмэг хосоороо, 3,7 грамм монетон бугуйвч, 1,2 грамм монетон гинжний кулон алга болсон байсан. Би Б оос хаачсан юм гэж асуутал ёстой мэдэхгүй Өлзий эгч бас түрүүн асуугаад байсан. Надад тийм зүйл хүлээлгэж өгөөгүй шүү дээ та нар гэсэн. Тэгээд би хуучин ажиллаж байсан худалдагчаа дуудаад 3 цаг гаран хайлгасан. Тэгсэн ................ийн хариуцаж байсан эгч камер шүүж өгсөн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний сэйф онгойлгож өгчихөөд гарсны дараах бичлэг дээр тэр хүүхэн аймаар сэжигтэй байсан. Сэйфний урд босч суугаад буцаж сандал дээр очиж суугаад үйлдлээ 4 удаа давтсан. Тэгэхлээр нь би бууж ирэнгүүтээ .............чи яагаад ямар ч шалтгаангүй байн байн сэйф ухаад байгаа юм бэ гэж асуутал би сэйф ухсан нь үнэн гэхдээ би аваагүй, ямар аймаар юм бэ, намайг авсан гэж бодоод байгаа юм биш биздээ гэсэн. Тэгээд би шууд тэр хүүхнийг олоорой гэж хэлчихээд гараад явсан. Тухайн үед ээж Уянга явчихсан байсан. Би утасдаад энэ Б  гээд хүүхэн авсан байна. Сэйф рүү тонголзоод байна. Би цагдаад өглөө гэтэл ээж байж бай, би утсаар яриад учрыг нь олоодох гэсэн. Тэгтэл би ёстой аваагүй, ямар аймаар юм бэ, энэ тэр гэж хэлснээ маргааш өглөө нь ээж рүү “Сайхан амарсан уу ажаа, дүү нь нэг юм хэлий, хэтэрхий үнэтэй зүйл зээлэнд бүү аваарай” гэхээр нь хэлээгүй байсан юм. Тэгээд Хонгороо эгчийг хаачив яачив гэхээр нь айгаад хэлж чадаагүй юм. Зээлэнд өгсөн юмаа ажаа 12 сард өгий гэсэн. Тэгээд айгаад хэлж чадахгүй. Таныг үнэтэй юм авч болохгүй гэхээр нь хэлж чадаагүй. Хонгороо эгчийг хайчив ийчив гэхээр нь хэлж чадаагүй ажаа гэсэн мэссэж бичсэн байсан. Зээлэнд өгсөн. Тэгээд асуухаар хэлэхгүй. Өчигдөр ээжрүү “Ажаа та өөрөө мөнгөө гаргаад авчих би цалингаа буухаар танд өгье гуйж байна. ........., .............гээд бичсэн байсан. Юмаа авмаар байна. Би чамайг цагдаад өглөө гэхэд тэгвэл би амиа хорлож үхмээр санагдаад байна гээд мэссэж бичээд байгаа. Нийтдээ зарагдаж байсан үнэ нь 1,480,000 төгрөг, Бичлэг дээр авч байгаа нь харагдаагүй, 4 удаа тонгойж суугаад сэйф ухаад байгаа нь харагдсан. Өчигдөр бичлэгийг дахин үзэхээр очиход устсан байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв./хх-ийн 15-р хуудас/,

 

             Иргэний нэхэмжлэгч Д.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... П.Б  гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай ломбарданд монетон ээмэгтэй, кулонтой ...............  гэсэн регистрийн дугаар бүртгүүлэн 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан, утас нь ............... гэж бүртгүүлсэн. Өөрөө тавьсан болохоор өөрийнх нь гэж бодсон. Барьцааны зүйлээ авчихбал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. /хх-ийн 18-р хуудас/,

 

             Иргэний нэхэмжлэгч Б.Ч  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Гэрээний 1732 дугаартай эд зүйлийг 2022 оны 09 дүгээр сарын 30-нд 340000 төгрөгөнд тавьсан байна. Хүлээн авахад нь Э  гэж манай ажилтан авсан байна. Барьцаанд тавьсан хүний нэр П-ийн Б  гэж байна. Тухайн хүнийг танихгүй бөгөөд эмэгтэй хүний монетон бугуйвч тавьсан байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв. /хх-ийн 21-р хуудас/,

 

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн ................сумын 5-р баг Хүнс бараан захын Т  худалдааны төвд байх ......... гэх ламбардны ажилтан Д.Б , тус багийн 202-10 тоотод оршин суух иргэн Ө.Б  нарыг оролцуулан уг ломбарданд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр П.Б ы барьцаанд тавьсан эд зүйлийг үзэхэд П  Б гэх №580 дугаартай нийлэг уутанд шаргал өнгийн унжуургатай ээмэг 1 хос, түлхүүрийн дүрстэй кулон 1 ширхэг байна. Кулоны жин 1,17 гр, ээмэг 2,49 гр жинтэй байв. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р хуудас/,

 

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн "... ................сумын 5-р баг Хүнс бараан захын ............. худалдааны төвд байх .............гэх ломбардны ажилтан Б.Э , тус багийн 202-10 тоотод оршин суух иргэн Ө.Б  нарыг оролцуулан уг ломбарданд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №1732 гэсэн дугаартай, П  Б  гэсэн хаягтай цаасан ууттай эд зүйлийг П.Б  нь тус ломбарданд 340000 төгрөгний барьцаанд тавьсан байна. Цаасыг уутыг задлахад шаргал өнгийн метал, эмэгтэй хүний бугуйвч байна. Жинлүүр дээр тавьж үзэхэд 3,8 гр жинтэй байв. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

 

 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай хөрөнгө үнэлгээний “Монетон ээмэг 423300 төгрөг, монетон бугуйвч 646000 төгрөг, монетон гинжний кулон 198900 төгрөг, нийт үнэлгээ 1,268,200 төгрөг. ..” гэсэн тайлан /хх-ийн 23-25-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Х ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлээ болон шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30000 төгрөгөө буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Д.Б ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Б.Ч ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт/хх-ийн 33, 73-74-р хуудас/

 

Шүүгдэгч П.Б ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй, шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт./хх-ийн 43-48-р хуудас/,

 

Шүүгдэгч П.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас./хх-ийн 42-р хуудас/

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... ................аймгийн прокурорын  газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч П.Б д холбогдох эрүүгийн 2226000000289 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтын тухайд яллагдагч П.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................аймгийн ................сумын 5-р багт Хүнс барааны захын ”................” худалдааны төв дотор байрлах Б.Х ын үнэт эдлэлийн лангууны ард байх сэйфэнд байсан монетон ээмэг 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг, монетон гинжний кулон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,268,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд Хохирогч Б.Х ын мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч Д.Б ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Ч ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, бусад баримтаар давхар нологдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд яллагдагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй байна гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт болох 30,000 төгрөг төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж байна гэв.

 

Шүүгдэгч П.Б  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч П.Б д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................аймгийн ................сумын 5-р багт Хүнс барааны захын “................” худалдааны төв дотор байрлах Б.Х ын үнэт эдлэлийн лангууны ард байх сэйфэнд байсан монетон ээмэг 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг, монетон гинжний кулон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,268,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................аймгийн ................сумын 5-р багт Хүнс барааны захын “................” худалдааны төв дотор байрлах Б.Х ын үнэт эдлэлийн лангууны ард байх сэйфэнд байсан монетон ээмэг 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг, монетон гинжний кулон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,268,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Х ын би ээжийн хамт ................аймгийн 5-р багт байрлах Хүнс барааны зах дотор “................” худалдааны төвд 2 лангуу түрээслэж, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай лангуунд худалдагчаар Б  гэх эмэгтэй ажилд орсон. Тэгээд 30-ны өдөр ээж намайг хүрч ирж бараагаа тоолж өг гэсэн. Тухайн үед лангууныхаа барааг бүгдийг нь тоолж өгсөн. Арын сэйфэнд тоологдоогүй зарим зүйлс байсан. Тэгсэн чинь намайг гарахын алдад аниа би сэйф онгойлгож чадахгүй байна гээд байхаар нь би сэйфийг нь онгойлгож өгчихөөд гарсан. Тэгээд 4 хоногийн дараа би бараа ирээд буцаж очсон чинь арын сэйфэнд байсан 2,5 грамм унждаг ээмэг хосоороо, 3,7 грамм монетон бугуйвч, 1,2 грамм монетон гинжний кулон алга болсон байсан. Би Б оос хаачсан юм гэж асуутал ёстой мэдэхгүй Өлзий эгч бас түрүүн асуугаад байсан. Надад тийм зүйл хүлээлгэж өгөөгүй шүү дээ та нар гэсэн. Тэгээд би хуучин ажиллаж байсан худалдагчаа дуудаад 3 цаг гаран хайлгасан. Тэгсэн ................ийг хариуцаж байсан эгч камер шүүж өгсөн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний сэйф онгойлгож өгчихөөд гарсны дараах бичлэг дээр тэр хүүхэн аймаар сэжигтэй байсан. Сэйфний урд босч суугаад буцаж сандал дээр очиж суугаад үйлдлээ 4 удаа давтсан. Тэгэхлээр нь би бууж ирэнгүүтээ .............чи яагаад ямар ч шалтгаангүй байн байн сэйф ухаад байгаа юм бэ гэж асуутал би сэйф ухсан нь үнэн гэхдээ би аваагүй, ямар аймаар юм бэ. Намайг авсан гэж бодоод байгаа юм биш биздээ гэсэн. Тэгээд би шууд тэр хүүхнийг олоорой гэж хэлчихээд гараад явсан. Тухайн үед ээж Уянга явчихсан байсан. Би утасдаад энэ Б  гээд хүүхэн авсан байна. Сэйф рүү тонголзоод байна. Би цагдаад өглөө гэтэл ээж байж бай, би утсаар яриад учрыг нь олоодох гэсэн. Маргааш өглөө нь ээж рүү “Сайхан амарсан уу ажаа, дүү нь нэг юм хэлий, хэтэрхий үнэтэй зүйл зээлэнд бүү аваарай” гэхээр нь хэлээгүй байсан юм. Тэгээд Хонгороо эгчийг хаачив яачив гэхээр нь айгаад хэлж чадаагүй юм. Зээлэнд өгсөн юмаа ажаа 12 сард өгий гэсэн. Тэгээд айгаад хэлж чадахгүй. Таныг үнэтэй юм авч болохгүй гэхээр нь хэлж чадаагүй. Хонгороо эгчийг хайчив ийчив гэхээр нь хэлж чадаагүй ажаа гэсэн мэссэж бичсэн байсан. Иргэний нэхэмжлэгч Д.Б ийн П.Б  гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай ломбарданд монетон ээмэгтэй, кулонтой ...............  гэсэн регистрийн дугаар бүртгүүлэн 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан, утас нь ............... гэж бүртгүүлсэн. Өөрөө тавьсан болохоор өөрийнх нь гэж бодсон. Барьцааны зүйлээ авчихбал нэхэмжлэх зүйл байхгүй иргэний нэхэмжлэгч Б.Ч ын гэрээний 1732 дугаартай эд зүйлийг 2022 оны 09 дүгээр сарын 30-нд 340000 төгрөгөнд тавьсан байна. Хүлээн авахад нь Э  гэж манай ажилтан авсан байна. Барьцаанд тавьсан хүний нэр П-ийн Б  гэж байна. Тухайн хүнийг танихгүй бөгөөд эмэгтэй хүний монетон бугуйвч тавьсан байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгүүд, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Х ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлээ болон шинжээчийн дүгнэлт гаргасан 30000 төгрөгөө хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Д.Б ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Б.Ч ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч П.Б ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

          Шүүгдэгч П.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Х ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйл болон шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30000 төгрөгөө хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Д.Б ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Б.Ч ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч П.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................аймгийн ................сумын 5-р багт Хүнс барааны захын “................” худалдааны төв дотор байрлах Б.Х ын үнэт эдлэлийн лангууны ард байх сэйфэнд байсан монетон ээмэг 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг, монетон гинжний кулон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,268,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Б овгийн П-ийн Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч П.Б  нь хохирогч Б.Х д монетон ээмэг нэг хос, монетон бугуйвч нэг ширхэг, монетон гинжний кулон нэг ширхэг зэрэг эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Б.Х д шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б т 300000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ч д 340000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Х , иргэний нэхэмжлэгч Д.Б , Б.Ч  нарын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч  үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал болох ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг зэргийг нь харгалзан шүүгдэгч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч П.Б  нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн

 

            Шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

            Шүүгдэгч П.Б  нь гураваас арван гурван насны гурван хүүхэдтэй ганц бие эх болох нь 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Лгийн Э гийн ..................... дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Ж ийн М н ....................... дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Ж ийн Б .................. дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч П.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Б д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

            Шүүгдэгч П.Б  нь ................аймгийн ................сумын 1 дүгээр багийн Согоот 50-08 тоот хаягт оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б д хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг ................аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч П.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

 

           Шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Х д монетон ээмэг нэг хос, монетон бугуйвч нэг ширхэг, монетон гинжний кулон нэг ширхэг зэрэг эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Б.Х д 30000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Д.Б т 300000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Ч д 340000 төгрөг төлсөн, хохирогч Б.Х , Д.Б , Б.Ч  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

  

    Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овгийн П-ийн Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн П-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Б д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч П.Б д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ................аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай

 

6. Шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Х д монетон ээмэг нэг хос, монетон бугуйвч нэг ширхэг, монетон гинжний кулон нэг ширхэг зэрэг эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Б.Х д шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б т хохиролд 300000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Ч д хохиролд 340000 төгрөг төлсөн, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.          

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ