Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

                                                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.............аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,

Хохирогч: Д.С /цахимаар/,

Шүүгдэгч: Х.Д , түүний өмгөөлөгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .............аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Х-ийн Д д холбогдох 2226004500027  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

............................................................................................................................................

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган хүний зам дээр зогсож байсан хохирогч Д.Сын биед баруун дунд чөмөг ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Б ийн буудал руу орох гэсэн чинь ор байхгүй байна гэсэн. Тэгээд тэндээс гараад такси барих гээд явж байсан чинь машинд мөргүүлсэн. Тухайн үед ухаан алдчихсан байсан юм шиг байгаа юм. Эмнэлэгт сэрсэн. Яаж эмнэлэгт очсоноо мэдэхгүй байна. Такси барих гээд гараа өргөсөн. Тэгсэн нохой шиг дайрчихсан байсан гэсэн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Айраг л уусан. Би гомдолтой байгаа. 5,000,000 төгрөг нэхэмжилнэ. Тэгвэл гомдол саналгүй болно гэж өөрт нь хэлсэн. Эмнэлгийн мөнгө төгрөгийг бол өгсөн гэв.

 

Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... Би тухайн өдөр .............аймгийн .............сумаас .............аймгийн .............суманд 21 цагийн үед ирсэн. Тэгээд .............аймгийн .............сумын 1 дүгээр хороонд байдаг зочид буудалд орох гэтэл өрөө байхгүй гэхээр нь буудал руу явах гээд засмал зам дээр гар өргөөд зогсож байсан. Тэгтэл нэг машин засмал замаар өгсөж ирж байгаад намайг машиныхаа баруун урд хэсгээр мөргөчихсөн. Тэгээд эмнэлэгт хүргэгдэж ирсэн намайг мөргөсөн гэх жолооч бууж ирж тусламж үзүүлээгүй шууд яваад өгсөн. Би засмал замын хойд хэсэгт боржур дээр зогсож байсан. Тухайн үед би такси барих гээд зогсож байсан. Автомашины зорчих хэсэг рүү ороогүй. Миний баруун хөл хугарсан, автомашинд мөргүүлээд миний Самсунг 37 загварын бор гэртэй, саарал өнгийн утас алга болсон. Тус утсыг 2-3 жил эдэлж хэрэглэсэн байсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж, өөрийн гар утсыг олж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Гэрч Т.О  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр би .............аймгийн .............сумын 9 дүгээр багт хүн хүргэж өгчхөөд 23 цаг 40 минутын үед буцаад гэрлүүгээ явж байсан. Тэр үед .............аймгийн .............сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтан жолоо автомашины сэлбэгийн дэлгүүрийн урдуур явж байтал засмал зам дээр нэг эрэгтэй алхаж явсан. Тэгэхэд засмал зам дээр зүүнээс баруун чиглэлтэй хоёр автомашин ирж байсан. Би тухайн үед хүн явж байна гээд хурдаа багасгаад явж байтал миний урд засмал зам дээр алхаж явсан гэх хүнийг зүүнээс баруун чиглэлтэй ирж байсан хоёр автомашины урд талд нь явсан гэх машин мөргөөд зогсолгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Мөргүүлсэн гэх хүнийг бас эмнэлэг дуудаж хүлээлгэж өгсөн. Тухайн үед засмал зам гарч байх үед нь мөргөсөн гэх автомашин зогсолгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаа руу залгаж дуудлага өгөөд яваад өгсөн гэх машины араас өөрийнхөө машиныг эргүүлээд явтал алга болчихсон. Тэгээд би буцаад ирэх үед мөргүүлсэн гэх хүн засмал зам дээр хэвтэж байсан. Анх мөргүүлэх үедээ бол тухайн хүн нь засмал замын хойд талын явган хүний зам дээр унасан байдалтай байсан. Намайг очиж үзэх үед тухайн мөргүүлсэн хүн газар хэвтчихсэн, юм ярихгүй чимээгүй байгаад байсан. Биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Би хувцсыг нь тайлж үзээгүй, огт тухайн хүнд хүрч үзээгүй. Анх гарч ирсэн гэх цэгийг нь бол хараагүй, намайг харах үед засмал замын автомашин зорчих хэсэг дээр зүүн урдаас баруун хойш чиглэлтэй ташуулдаад алхаж байсан. Тухайн мөргүүлсэн гэх хэсэг дээр бол хөндлөн цагаан зураас байхгүй байсан байх, би сайн анзаарч хараагүй. Би тухайн мөргөсөн гэх автомашины улсын дугаар, өнгө, маркийг нь хараагүй. Ямар ч байсан суудлын жижиг автомашин байсан. Тухайн автомашин нь барагцаагаар 40-50 миллийн хурдтай явж байсан байх, ямар ч гэсэн хурдтай бол яваагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагт хэргийн газарт үзлэг хийсэн “...Тус гэмт хэрэг гарсан гэх газар нь .............аймгийн .............сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээрх засмал зам дээр автомашин, явган зорчигч мөргөсөн байв. Тус хэргийн газарт гар утасны батерей, товчлууртай гар утас, гар утасны арын таг, баруун гарын хар өнгийн савхин бээлий, хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн автомашины будагны хэлтэрхий гэх зүйлс байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тус засмал замын зорчих хэсгийн хойд талын брожур дээр хар өнгийн зурагдалт үүссэн байх бөгөөд тус хэсэгт А цэгээр тогтоов. Тус автомашин нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигтээ явж байсан гэх бөгөөд А цэгээс 1 дугаараар тэмдэглэсэн гар утасны батерей хүртэл 4.95 м, А цэгээс 0 дугаараар тэмдэглэсэн гар утасны арын таг хүртэл 2.14 м, А цэгээс 2 дугаараар тэмдэглэсэн гар утас хүртэл 5.80 м, А цэгээс 4 дугаараар тэмдэглэсэн баруун гарын хар өнгийн савхин бээлий хүртэл 5.46 м, А цэгээс 8 дугаараар тэмдэглэсэн хар өнгийн саравчтай малгай хүртэл 5.40 м, А цэгээс 6 дугаараар тэмдэглэсэн цагаан өнгийн автомашины будагны хэлтэрхий, хагархай хүртэл 13.80 метр зайтай байв. Тус засмал замын хойд талын явган хүний зам нь дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дуссан байсныг явган зорчигч унасан гэж цэг буюу Б-ээр тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 13.20 м зайтай байв. Үл хөдлөх цэгээр ертөнцийн зүгээр баруун хойно байх хамгийн ойрхон гэрлийн шонг тэмдэглэсэн бөгөөд А цэгээс үл хөдлөх цэгээр тэмдэглэсэн Б хүртэл 23.10х3.60 м зайтай байв. Хэргийн газрын үзлэгээр явган зорчигч мөргөсөн автомашин байхгүй байсан бөгөөд тус автомашиныг олж тогтооход 0000 ААА улсын дугаартай цагаан өнгийн Гранд Марк-2 загварын тээврийн хэрэгсэл байв. Тус тээврийн хэрэгсэл нь зүүн урд гупер хэсэгт будаг халцарч унасан байх ба автомашины баруун талын толь хэсэг хугарч доош унжсан байдалтай, тус толины доод хэсэгт суурины будаг хэсэг хагарч унасан байв. Автоамшины зүүн урд талын гупер хэсэгт МОТШ гэх бичиглэлтэй зүйлийг будагны хагархай хэсэгт наасан, хуучирсан байдалтай байв. Тус автомашины баруун хойд талын дугуйны гадна хэсэгт шинээр үүссэн зурагдалт мэт зүйл болсон байв. Тус автомашины урд хамар хэсэгт хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон зураас мэт зүйл болсон байв” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан 14 дугаартай “Үзүүлэгч Д.Сын биед баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ байх боломжтой, гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн шинжээч Ц.Б ын “Уг хэрэг зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байна. 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Д  нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд: а/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, б/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. в/ Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. г/ 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 маркын тээврийн хэрэгслийн жолооч Х.Д  нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гаргасан байна” гэсэн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

 

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгдэгч Х.Д гийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0,90% тоон үзүүлэлт илэрсэн” гэсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/

 

Шүүгдэгч Х.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол. /хх-ийн 42-43, 46-р хуудас/

 

            Шүүгдэгч Х.Д гийн хувийн байдлыг тогтоосон .............аймгийн .............сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй  эсэх лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 55-65-р хуудас/,

 

Шүүгдэгч Х.Д гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч .............аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудоржийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Х.Д д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Х.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 42 минутын үед 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган хүний зам дээр зогсож байсан иргэн Д.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 42 минутын үед 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчөөгүй тул хууль ёсны гэж дүгнэв. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Сын мэдүүлэг, гэрч Т.О гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн шинжээчийн дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 42 минутын үед 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган хүний зам дээр зогсож байсан иргэн Д.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг мөн, Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 42 минутын үед 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан улмаар явган хүний зам дээр зорчиж байсан Д.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Х.Д гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлогдсон тул шүүгдэгч Х.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээтэй холбоотой болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хүрээнд хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримтаа хавтаст хэрэгт хавсаргаагүй, шүүхэд ирүүлээгүй учраас уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих саналыг гаргаж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч Х.Д  нь гэм буруугийнхаа талаар хэлэх зүйл байхгүй гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Д д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган хүний зам дээр зогсож байсан хохирогч Д.Сын биед баруун дунд чөмөг ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч Х.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган хүний зам дээр зогсож байсан хохирогч Д.Сын биед баруун дунд чөмөг ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Сын би тухайн өдөр .............аймгийн .............сумаас .............аймгийн .............суманд 21 цагийн үед ирсэн. Тэгээд .............аймгийн .............сумын 1 дүгээр хороонд байдаг зочид буудалд орох гэтэл өрөө байхгүй гэхээр нь буудал руу явах гээд засмал зам дээр гар өргөөд зогсож байсан. Тэгтэл нэг машин засмал замаар өгсөж ирж байгаад намайг машиныхаа баруун урд хэсгээр мөргөчихсөн. Тэгээд эмнэлэгт хүргэгдэж ирсэн намайг мөргөсөн гэх жолооч бууж ирж тусламж үзүүлээгүй шууд яваад өгсөн. Би засмал замын хойд хэсэгт боржур дээр зогсож байсан. Тухайн үед би такси барих гээд зогсож байсан. Автомашины зорчих хэсэг рүү ороогүй. Миний баруун хөл хугарсан, автомашинд мөргүүлээд миний Самсунг 37 загварын бор гэртэй, саарал өнгийн утас алга болсон. Тус утсыг 2-3 жил эдэлж хэрэглэсэн байсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж, өөрийн гар утсыг олж авмаар байна, Гэрч Т.О гийн тухайн өдөр би .............аймгийн .............сумын 9 дүгээр багт хүн хүргэж өгчхөөд 23 цаг 40 минутын үед буцаад гэрлүүгээ явж байсан. Тэр үед .............аймгийн .............сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтан жолоо автомашины сэлбэгийн дэлгүүрийн урдуур явж байтал засмал зам дээр нэг эрэгтэй алхаж явсан. Тэгэхэд засмал зам дээр зүүнээс баруун чиглэлтэй хоёр автомашин ирж байсан. Би тухайн үед хүн явж байна гээд хурдаа багасгаад явж байтал миний урд засмал зам дээр алхаж явсан гэх хүнийг зүүнээс баруун чиглэлтэй ирж байсан хоёр автомашины урд талд нь явсан гэх машин мөргөөд зогсолгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Мөргүүлсэн гэх хүнийг бас эмнэлэг дуудаж хүлээлгэж өгсөн. Тухайн үед засмал зам гарч байх үед нь мөргөсөн гэх автомашин зогсолгүй яваад өгсөн. Анх мөргүүлэх үедээ бол тухайн хүн нь засмал замын хойд талын явган хүний зам дээр унасан байдалтай байсан. Намайг очиж үзэх үед тухайн мөргүүлсэн хүн газар хэвтчихсэн, юм ярихгүй чимээгүй байгаад байсан. Биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Би хувцсыг нь тайлж үзээгүй, огт тухайн хүнд хүрч үзээгүй гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Х.Д гийн үйлдлийн улмаас хохирогч Д.Сын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан 14 дугаартай дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагт хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн шинжээч Ц.Б ын №02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүгдэгч Х.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан 14 дугаартай дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагт хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн шинжээч Ц.Б ын №02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүгдэгч Х.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Х.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган хүний зам дээр зогсож байсан хохирогч Д.Сын биед баруун дунд чөмөг ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:42 цагийн үед Х.Д  нь 0000 ААА улсын дугаартай Гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Х овгийн Х-ийн Д г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Шүүгдэгч Х.Д гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Х.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 сарын хугацаагаар  зорчих эрхийг  хязгаарлах ялыг, шүүгдэгч Х.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг  хязгаарлах ялыг тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, 1 жил 1 сарын хугацаагаар хугацаагаар  зорчих эрхийг  хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д нь “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж, энэ гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Д гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төргөх ял оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Д  нь хэлэх зүйл байхгүй гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Д гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Д гийн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                                                                                                                                    

Шүүгдэгч Х.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Д  нь .............аймгийн .............сумын 1 дүгээр багийн 33 дугаар гудамжны 09 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, .............аймгийн .............сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д д долоон сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа ............. аймгийн .............сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д д мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Х-ийн Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.Д д мэдэгдэж,

 

Хохирогч Д.С нь хохиролд 1743800 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Д  нь төлсөн. Хавтаст хэргийн материалын хүрээнд нэхэмжилсэн хохирлыг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 69-р хуудас/ хохирол төлсөн баримтууд, хохирогч, шүүгчдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардалд 5000000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.С нь хэлэлцэхгүй орхисон 5000000 төгрөгийн нэхэмжлэлээ шүүгдэгч Х.Д гээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

            Шүүгдэгч Х.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ст 1743800 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

                       

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-ийн Д г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х овогт Х-ийн Д г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэслийн жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 7 сарын хугацагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д д 7 сарын хугацаагаар өөрийн оршин суух .............аймгийн .............сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Х-ийн Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.Д д мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Х.Д д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг .............аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Х.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ст 1743800 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч  Д.Сын нэхэмжилсэн 5000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.С нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч Х.Д гээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                       Х.ОТГОНЖАРГАЛ