Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                            

..................аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,

Шүүгдэгч: М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..................аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ийн  Э д холбогдох 2326000000028  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

...................................................................................................................................

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч М.Э  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..................аймгийн ..................сумын 6 дугаар багийн ..................тоотод оршин суух гэртээ хохирогч Д.Э ын нүүрэн тус газарт дөрвөн удаа гараараа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нэг сая төгрөг төлсөн гэв.

                                                                                                                                  

Хохирогч Д.Э  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би ..................паласт галч хийдэг бөгөөд давхар мотоциклийн таксинд явдаг. 2022 оны 12 сарын 23-ны өдөр 4-р хороонд хүн буулгачихаад байж байтал надтай хамт ажилладаг ..................паласт тогооч хийдэг Э гээд эгч над руу залгаад таксинд явах гэсэн юм гэхээр нь би 6-р хороонд хамгийн хойд талд гэрээс нь очиж аваад дэлгүүр орсон. Э эгч дэлгүүрээс архи авч гарч ирсэн.Тортой юм барьчихсан байсан дотор нь архи байсан. Тэгээд буцаад гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл намайг орж цай уучхаад гар гэхээр нь би гэрт нь ороод цай уугаад сууж байтал гаднаас нөхөр Э  гэдэг хүн орж ирээд үгийн зөрүүгүй намайг 2 удаа гараараа нүүр лүү цохиж аваад нэг удаа мөргөсөн. Тэгээд би босоод барилцаж аваад яаж байгаа юм зүгээр байгаа хүнийг зодоод гэж хэлсэн. Тэгсэн чинь арай гайгүй болоод надаас уучлаарай ах нь уурлаад эхнэртэйгээ хардаад цохичихлоо эр хүнд ийм юм байж л байдаг. Би олон газар ч зодож зодуулж явсан гэхээр нь би жаахан ярьж суусан. Эвлэрээд гар барьчхаад би цус болсон нүүр амаа угаагаад байж байтал гэрээсээ гараад удалгүй 2 шил архи авч орж ирсэн. Тэрийг нь би хуваагаад уучихсан. Э  гэх хүний эхнэр нь Э эгч бид гурав хамт уусан. Тэгтэл сууж байсан чинь гэнэт Э  босож ирээд чамайг ална. Чи миний эхнэртэй явдаг гэр бүл үймүүлэгч энэ тэр гээд тогооны сав руугаа очиж хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би ал чи миний амийг нэхэх хүн байгаа шүү. Чи араа даагаарай гэж хэлсэн. Бид хоёр барилцаж аваад намайг 2-3 удаа нүүр лүү цохиж авсан. Би ч зөрүүлээд нэг удаа л цохиж авсан. Э  гэх хүн миний утсыг булааж авчихаад өгөхгүй арай гэж утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр Э  гэх хүн эхлээд намайг нүүр лүү 2 удаа гараараа цохиж аваад нэг удаа мөргөсөн. Тэр мөргөлт нь миний уруул шүдийг мөргөчихсөн. Дараа нь 2 шил архи хувааж уугаад дахиад над руу ална гэж дайраад 2-3 удаа нүүр лүү цохиж авсан. Миний биед зүүн нүд хөхөрч хавдсан, уруул сэтэрч 2 оёдол тавиулсан, үүдэн дээд нэг шүд хугарч унасан, уг унасан шүдний хажуу талын шүд бас хөдөлсөн байна. Өөр гэмтэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

 

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 12 сарын 23-ны өдөр би гэртээ амарч байсан юм. Тэгээд мод зарна гээд ажлынхаа групп чатанд бичсэн байсан. Тэгсэн тэр өдөр 12 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Д.Э  гэдэг хүн манайд ирээд мод үзье гэсэн. Тэгээд хашаанд мод үзэж байгаад манайд яваад орсон. Гэрт орж ирсэн болохоор нь би цай хийж өгсөн. Цай уугаад сууж байтал манай хүн гаднаас ороод ирсэн. Манай нөхөр Э  Д.Э ыг чи энд юу хийж суугаа юм бэ гээд уурласан. Нэг харсан чинь манай нөхөр Д.Э ыг цохиод авч байгаа харагдсан. Тэр хоёр босож ирээд хоорондоо барилцаж аваад зодолдоод байсан. Энэ хоёр гэрт зодолдож байгаад гараад явчихсан чинь 2 шил архи авчихсан хоорондоо эвлэрчихсэн гээд орж ирсэн. Тэгээд нөгөө авчирсан архиа хувааж уусан. Би тэр архинаас нь уугаагүй. Тэр хоёр авчирсан хоёр шил архиныхаа нэгийг нь ууж байгаад дахиад хэрэлдээд эхэлсэн. Тэгэнгүүт нь би нэг шил архийг нь аваад нуучихсан. Удалгүй дахиад зодолдоод эхэлсэн бөгөөд гэрээс гараад гадаа зодолдоод байсан. Би араас нь гараад салгах гэтэл манай нөхөр намайг толгой руу нэг удаа цохиж авсан. Тэгэнгүүт нь би цагдаа дуудчихсан юм. Удалгүй 17:00 цагийн үед цагдаа нар ирээд аваад явцгаасан гэсэн мэдүүлэг /хх- ийн 10-11-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай “...Үзүүлэгч Д.Э ын биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р тал/

 

Шүүгдэгч М.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Д.Э ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1000000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  22519717 дугаар шилжүүлгийн баримт.  /хх-ийн 25-26, 58-59-р хуудас/

 

Шүүгдэгч М.Э ы хувийн байдлыг тодорхойлсон ..................аймгийн ..................сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 33, 41-45-р хуудас/,

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... ..................аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч М.Э д холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М.Э  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..................аймгийн ..................сумын 6 дугаар багийн ..................тоотод оршин суух гэртээ хохирогч Д.Э ын нүүрэн тус газарт дөрвөн удаа гараараа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх журам шаардлагыг  зөрчөөгүй байх тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Хохирогч Д.Э ын мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Э мэдүүлэг /хх-ийн 10-11/, ..................аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15/, яллагдагч М.Э ы мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6 дугаар зүйлд Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрх эдэлнэ гэж заасан. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч М.Э  нь хохирогч Д.Э ын эрүүл мэндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Шүүгдэгч М.Э  нь хохирогч Д.Э т 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Шүүгдэгч М.Э ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан,

 

Шүүгдэгч М.Э  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч М.Э д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

1.Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..................аймгийн ..................сумын 6 дугаар багийн ..................тоотод оршин суух гэртээ хохирогч Д.Э ын нүүрэн тус газарт дөрвөн удаа гараараа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч М.Э  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..................аймгийн ..................сумын 6 дугаар багийн ..................тоотод оршин суух гэртээ хохирогч Д.Э ын нүүрэн тус газарт дөрвөн удаа гараараа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Э ын 2022 оны 12 сарын 23-ны өдөр 4-р хороонд хүн буулгачхаад байж байтал надтай хамт ажилладаг ..................паласт тогооч хийдэг Э гээд эгч над руу залгаад таксинд явах гэсэн юм гэхээр нь би 6-р хороонд хамгийн хойд талд гэрээс нь очиж аваад дэлгүүр орсон. Э эгч дэлгүүрээс архи авч гарч ирсэн.Тортой юм барьчихсан байсан дотор нь архи байсан. Тэгээд буцаад гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл намайг орж цай уучхаад гар гэхээр нь би гэрт нь ороод цай уугаад сууж байтал гаднаас нөхөр Э  гэдэг хүн орж ирээд үгийн зөрүүгүй намайг 2 удаа гараараа нүүр лүү цохиж аваад нэг удаа мөргөсөн. Тэгээд би босоод барилцаж аваад яаж байгаа юм зүгээр байгаа хүнийг зодоод гэж хэлсэн. Тэгсэн чинь арай гайгүй болоод надаас уучлаарай ах нь уурлаад эхнэртэйгээ хардаад цохичихлоо эр хүнд ийм юм байж л байдаг. Би олон газар ч зодож зодуулж явсан гэхээр нь би жаахан ярьж суусан. Эвлэрээд гар барьчхаад би цус болсон нүүр амаа угаагаад байж байтал гэрээсээ гараад удалгүй 2 шил архи авч орж ирсэн. Тэрийг нь би хуваагаад уучихсан. Э  гэх хүний эхнэр нь Э эгч бид гурав хамт уусан. Тэгтэл сууж байсан чинь гэнэт Э  босож ирээд чамайг ална. Чи миний эхнэртэй явдаг гэр бүл үймүүлэгч энэ тэр гээд тогооны сав руугаа очиж хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би ал чи миний амийг нэхэх хүн байгаа шүү, чи араа даагаарай гэж хэлсэн. Бид хоёр барилцаж аваад намайг 2-3 удаа нүүр лүү цохиж авсан. Би ч зөрүүлээд нэг удаа л цохиж авсан. Э  гэх хүн миний утсыг булааж авчхаад өгөхгүй арай гэж утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Миний биед зүүн нүд хөхөрч хавдсан, уруул сэтэрч 2 оёдол тавиулсан, үүдэн дээд нэг шүд хугарч унасан, уг унасан шүдний хажуу талын шүд бас хөдөлсөн байна. Өөр гэмтэл байхгүй, гэрч С.Э 2022 оны 12 сарын 23-ны өдөр би гэртээ амарч байсан юм. Тэгээд мод зарна гээд ажлынхаа групп чатанд бичсэн байсан юм. Тэгсэн тэр өдөр 12 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Д.Э  гэдэг хүн манайд ирээд мод үзье гэсэн. Тэгээд хашаанд мод үзэж байгаад манайд яваад орсон. Гэрт орж ирсэн болохоор нь би цай хийж өгсөн. Цай уугаад сууж байтал манай хүн гаднаас ороод ирсэн. Манай нөхөр Э  Д.Э ыг чи энд юу хийж суугаа юм бэ гээд уурласан. Нэг харсан чинь манай нөхөр Д.Э ыг цохиод авч байгаа харагдсан. Тэр хоёр босож ирээд хоорондоо барилцаж аваад зодолдоод байсан. Энэ хоёр гэрт зодолдож байгаад гараад явчихсан чинь 2 шил архи авчихсан хоорондоо эвлэрчихсэн гээд орж ирсэн. Тэгээд нөгөө авчирсан архиа хувааж уусан. Тэр хоёр авчирсан хоёр шил архиныхаа нэгийг нь ууж байгаад дахиад хэрэлдээд эхэлсэн. Удалгүй дахиад зодолдоод эхэлсэн бөгөөд гэрээс гараад гадаа зодолдоод байсан. Би араас нь гараад салгах гэтэл манай нөхөр намайг толгой руу нэг удаа цохиж авсан. Тэгэнгүүт нь би цагдаа дуудчихсан юм. Удалгүй 17:00 цагийн үед цагдаа нар ирээд аваад явцгаасан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч М.Э ы үйлдлийн улмаас хохирогч Д.Э ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Д.Э ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1000000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22519717 дугаар шилжүүлгийн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Д.Э ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1000000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  22519717 дугаар шилжүүлгийн баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Э  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..................аймгийн ..................сумын 6 дугаар багийн ..................тоотод оршин суух гэртээ хохирогч Д.Э ын нүүрэн тус газарт дөрвөн удаа гараараа цохиж, нэг удаа толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Б овгийн М-ийн  Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

Шүүгдэгч М.Э  нь хохирогч Д.Э т хохиролд 1000000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогч Д.Э ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ..................аймгийн прокурорын газарт ирүүлсэн хохиролд 1000000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2835364 дугаар шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

2. Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч М.Э ы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Э ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 1,000,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйл, бичгийн баримтгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч М.Э  нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн

 

            Шүүгдэгч М.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч М.Э ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч М.Э ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Э  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Э т хохиролд 1000000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн М-ийн  Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Э т хохиролд 1000000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ