| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.....................аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Хохирогч: Г.М , түүний өмгөөлөгч П.А ,
Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, .....................аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А ийн Б д холбогдох 2226001460208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
........................................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн хооронд .....................аймгийн .....................сумын 5 дугаар багийн нутаг “.....................” гэх газраас хохирогч Г.М ы өмчлөлийн 9 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би .....................аймгийн .....................сумын 5 дугаар багийн малчин Г.М гэдэг хүн байна. Би 2021 оны 11 дүгээр сард буурал азаргатай 9 тооны адуугаа алдсан. Манай адуу явдаггүй, ойр зуур байдаг. Гаднаа тэжээдэг, 2019, 2020 оны зуданд ч гаднаа тэжээж байсан. Би адуугаа алдчихаад хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээд мотоцикльтой адуугаа хайж өдөр бүр явдаг байсан. Ганц гэр болохоор өглөө адуугаа хайж гараад л орой нь гэртээ ирдэг байсан. Сүүлд нь Малчин телевизээр 7 хоногийн зайтай 2 удаа зарлуулсан. Нэг зарлуулахдаа 30,000 төгрөгөөр зарлуулж байсан. Өвлийн хүйтэн байсан болохоор дараа нь машин хөлслөөд .....................сумын ....................., ..................... сумын Авиатын энгэр, ..................... гэх мэт газраар зөндөө явсан. Адуугаа алдчихаад хоол цай ч орохгүй хэцүү байсан. Сүүлдээ зүүн талаар ....................., ..................... гэх газруудаар нилээн явсан. Дараа нь ..................... руу орж ирээд ..................... гэдэг ахтайгаа хамт явж байгаад орой нарийхан жалганд мотоцикльтойгоо ойчоод хөлөө гэмтээгээд тэгээд эрээд сураг гарахгүй юм байна гээд адуугаа хайхаа больсон. Миний адуунууд бүгд хээлтэй сайхан гүүнүүд байсан. Үнэлгээгээр 9,600,000 төгрөг гарсан байна лээ. Одоо зах зэлийн үнэлгээгээр нэг адуу 1,500,000 төгрөг байгаа шүү дээ. Манай ах дүүгийн хүн Сүхбаатар аймгаас авч ирээд .....................багийн Г гэдэг хүнээр уяж уралдуулдаг байсан. Тэгээд .....................аймгийн 280 жилийн ойд уралдчихаад хөлөө эвгүйтүүлээд манай ах дүүгийн хүн надад та энийг хөлийг нь эмчлээд аваарай гээд өгсөн. Тэгээд би хашаанаасаа гаргалгүй тэжээж, хөлд нь тариа шингэн өчнөөн юм хийлгээд сайхан болгож авч байсан чинь хулгайч нар авчихсан байсан. Тэгээд миний алдсан адуунуудыг цагдаа надад олж өгсөн. Цагдаа нарт баярлаж явдаг юм. Мсүрэн цагдаа таньж олуулах ажиллагаа явуулна гээд манай эхнэр очоод таниад ирсэн. Тэгээд би зургийг нь хараад мөн байна гэсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа .....................сумын хэсгийн төлөөлөгч намайг та мотоцикльтойгоо хүрээд ир, даагыг чинь таньж олуулах ажиллагаа явуулна гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь ..................... сумын хэлтсийн төлөөлөгчтэй 3 хүн байсан. Даагаа хараад үнэндээ нүд хальтрам болчихсон, бие хачин болоод энэ нөхөр лүү цохиод авъя гэж бодоод дайрсан. Миний дааганы чихийг ямаа шиг хулгар болгосон байсан. Эх нь хээлтэй байсан. Цагаан сүүгээ хөхөж явсан амьтыг эхийг нь алчихсан байгаа юм. Миний эхнэрийн өмчинд ирсэн ганц гүү байсан юм. Энэ нөхрийг бол таних ч үгүй. Өмнө нь харж ч байгаагүй. 08 дугаар сарын 16-ны өдөр энэний эгч ээж нар нь ирээд хохирлыг чинь барагдуулаад өгье гээд манайхаар ирээд явсан. Яахав эр хүн алдаж болно. Хохирлыг минь барагдуулвал би тэр шүүх хурал дээр чинь очоод гомдолгүй гээд хэлээд өгье гээд монгол хүн шиг загнасан. Тэгэхэд өө тэгэлгүй яахав, хохиролгүй болгоно гээд утасны дугаар авч яваад дахиж холбогдоогүй. Дараа нь би нэг залгаад Г.М гэдэг хүн байна гэсэн чинь би хохирлыг чинь төлөх гэсэн чинь манай өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй гэж хэлсэн гэсэн. 2022 оны 04 дүгээр сард хонь хургалж байхад энэ Б хэлтсийн төлөөлөгчтэй хамт ирсэн. Би танд хээлтэй 4 гүү өгье гэхээр нь би хууль дүрмийнхээ дагуу л шийдье гэж хэлсэн. Тэгээд манайд нэг цагаан машинтай аймгийн телевизийн хүмүүс надаас ярилцлага авъя гээд ирсэн. Би ярилцлага өгмөөргүй байна гэсэн чинь ганцхан удаа ярилцлага өгчих гээд гуйгаад байхаар нь би ингээд 9 адуугаа алдчихаад байж байна гээд ярьсан. Дараа нь телевизээр зөндөө гарсан юм шиг байна лээ. Манай хүүхдүүд хүртэл үзсэн байсан. Адуугаа алдчихаад алдсан хүн арван тамтай гэгчээр хохирсон дээрээ хохирдог юм байна лээ. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээд мотоцикльтой яваад, дээрээс нь бензин тос, машинаар явсан хөлс гэх мэт хулгай хийсэн хүн шиг л явдаг юм байна. Өнөө өглөө энэ надад хохирол барагдуулж 3,000,000 төгрөг өглөө. Миний адуу бол цус орсон азарганы төлтэй үнэхээр сайхан адуу байсан. Одоо өвс тэжээл ямар үнэтэй байгаа билээ. Би малаа яаж тэжээж онд орууллаа. Би адуунуудаа байрныхаа шанаанаас уяж байгаад тариа шингэн хүртэл хийдэг байсан. Зуны цагт гүү малаа уяж амьтан ах дүүсийн ам хаадаг байсан. Адуугаа алдчихаад муухай эвгүй юм байна лээ. Би 9 адуугаа бүтнээр нь төлүүлмээр байна. Чамайг хагалаад идэхэд чинь тэр гүүнүүд хээлтэй байсан. Энэ жил цаг сайхан байна. Миний 9 тооны адуу 16, 17 болчих байсан. 9 тооны адуунаасаа нэг өнчин даагаа буцааж авсан. Үнэлгээгээр гарсан 9,600,000 төгрөгөө авмаар байна. Гомдолтой байна. Манай адуу бол хонь шиг хариулдаг байсан адуу. Адуугаа алдсанаас хойш долоо хоногийн дараа цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн. Манай адуунууд тамгагүй. Савхан хяргаастай. Цагаан өнгөөр будах гээд будаж амжаагүй байсан. Нэг онгин тамгатай гүү байгаа тэр нь авмал юм байгаа юм. Бусад нь манай унаган адуунууд. Манай зургаан гүү хээлтэй байсан. Хээр, хүрэн, хар, саарал, хонгор гүүнүүд байсан. 2 нь байдас, бусад нь бүдүүрч байгаа гүүнүүд байсан. Манай А данс хэрэгт байгаа. Манайх нийт 19 тооны адуутай гэв.
Хохирогч Г.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай адуу ...............голын ...............гэх газраас ус уугаад ..................... гэх газар луу гарч явсан юм. Маргааш нь усанд орж ирэх байх гээд хараад байсан усанд орж ирээгүй. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...............голын урдуур усанд орсон байх гээд тэр хавиар хайж яваад олоогүй. Тэрнээс хойш ....................., ....................., .....................сумын нутгаар хайсан боловч олоогүй. Манай адуу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...............голын ...............гэх газраас ус уугаад бүрэн гарч байсан. Манай адуу нэг их хол яваад байдаггүй, гэрийн ойролцоо байдаг байсан. Өнгөрсөн жил адуугаа гаднаа тэжээгээд холдохгүй байсан адуу юм. Тэгээд цагдаад хандаж байна. Манайх Буурал азаргатай зөв талын гуяан дээрээ ширээтэй чойндон тамгатай, Хээр гүү зөв талын ташаан толгой дээрээ онги тамгатай, зөв талын гуяан дээрээ савхан хяргаастай, 2 чих нь босоо хагалбар имтэй, Хүрэн гүү зөв талын гуяан дээрээ савхан хяргаастай, 2 чих нь босоо хагалбар имтэй, тамга байхгүй, Хар гүү, хар унагатай, 2 чих нь босоо хагалбар имтэй, тамга байхгүй, Саарал гүү зөв талын гуяан дээрээ савхан хяргаастай, тамга байхгүй, Хонгор гүү зөв талын гуяан дээрээ савхан хяргаастай, 2 чих нь босоо хагалбар имтэй, нийт 9 тооны адуу алдсан. Манай адуу ...............гол, ....................., ..............., 8 шарга хавиар л байдаг. 2-3 жил гэрийн гадна тэжээсэн юм болохоор гэрийн гадуур л байдаг байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-р хуудас/,
Шүүгдэгч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:... 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр яг тухайн өдрийг нь сайн санахгүй байна. ...............наас 4 тооны адуу даваад гараад ирсэн. Би өмнөөс нь явж очиход Хар гүү, хээр унагатай, Хонгор шүдлэн, Саарал шүдлэн адуу явж байсан. Хар гүү, саарал шүдлэн нь нэлээн хөлөрсөн байдалтай явж байсан. Би тэр адуунуудыг харчхаад тэр давааны урд талд үлдээгээд гэртээ ирж хоноод маргааш өглөө нь босоод адуун дээрээ очсон чинь манай хонгор буурал азаргатай адуун дотор өчигдрийн явж байсан 4 тооны адуу нийлсэн байсан. Тэр 4 тооны адуу шинэ жил гартал манай адуунд байсан. 2022 оны 1 дүгээр сарын эхээр өөрийн хүнсэнд хэрэглэх гээд Хонгор шүдлэнг хийж, махыг нь хүнсэнд хэрэглэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны үед манай дүү болох М манайхаас өөрийн идэш, хүнс хийх гээд ирэхээр нь Саарал шүдлэнг хийж, дүү М ын машинд Улаанбаатар хотод байдаг оюутан охин Анужинд тал махыг нь өгч явуулсан. Тал махыг нь өөрсдөө цагаан сараар хэрэглэсэн. Тэгээд дүү яваад хэд хоногийн дараа манай ээж Алтанцэцэг, манай дүү М тай үлдсэн хоол хүнсээ авах гээд ирэхээр нь би хар гүүний махыг нь ээждээ хүнсэндээ хэрэглээрэй гээд өгөөд явуулсан. Тухайн үед манай дүүгийн машинд идэш хоол нь багтахгүй байсан болохоор 2 дахиж явсан юм. Ер нь бол цагаан сар дөхсөн байсан болохоор давхар цагаан идээ ачиж явсан. Тэгээд хээр унага нь манай хонгор азаргатай адуунд үлдсэн. Саарал шүдлэн, хонгор шүдлэн, хар гүүг хийх үед манайд хүн байхгүй байсан. Би хөдөө гэртээ ганцаараа байсан. Манай эхнэр хүүхэд аймгийн төв дээр хүүхдийн шүд эмчлүүлээд аймагт байсан. Би ганцаараа тэр адуунуудыг хийсэн ба гэдэс дотрыг нь гэрийн баруун урд талд хаясан. Саарал шүдлэн адууны толгой шийр, арьсны хамт манай гэрээс чанх урд талд 10 км зайд хөдөө хаясан. Нөгөө хоёр адууны арьс толгойг махтай нь хамт хот руу өгөөд явуулсан, шийрийг нь нохойнд өгсөн. Хар гүү, хар унага, саарал байдас, хонгор байдас манай адуунд ирснийг манай урд байдаг Г , Ш хоёр мэдэж байгаа гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41-р хуудас/,
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 11 дүгээр сард байх А.Б тай малын бэлчээр дээр таарсан юм. Тэгэхэд л манай адуунд сааралтай 4 адуу байна. Хэний адуу гэдгийг нь мэдэхгүй байна гэж ярьж байсан. Би тэр адууг нь үзээгүй. Өөр юм яриагүй. Манайхтай саахалт байдаг малчин хүн л байгаа юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-50-р хуудас/,
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би М гэдэг хүнийг сайн мэднэ. Манай 2 олон жил айл саахалт өвөлжиж, зусаж байна. Би М ахынх адуугаа алдсан гэдгийг мэдсэн. 2021 оны 11 дүгээр сарын үед яг хэднийг нь сайн санахгүй байна. ...............голоос л алдсан байх. М ахын адуу бол голдуу ...............гол, ..............., ..................... манай хажуу талын хайрханы ар, тэгээд гэрийн хажуугаар л байдаг адуу байсан. М ахын адуу гэрийн гадна тэжээл иддэг байсан болохоор сурчихсан жаахан хүйтэн болохоор гэр рүүгээ цуваад яваад өгдөг байсан. Тэдний адуу бол хол явдаггүй адуу байсан. За ер нь хөндийгөөс нэг их холдож үзээгүй, алга боллоо гэж сонсогдож байгаагүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54-р хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... М гэх хүнийг мэднэ. Манай 2 айл саахалт олон жил болсон. Би М ахыг адуугаа алдсан талаар мэдсэн. Тэдний адуу ...............голын ...............гэх газраас ус уугаад гараад олдоогүй гэсэн. М ахын адуу бол ер нь холдож байгаагүй. Ноднин гаднаа тэжээл иддэг байсан болохоор ...............голын гүүрний урдуур байдаг байсан. Тэгээд гэрийн гадаа тэжээл идээл байдаг байсан. Харин энэ жил цаг сайхан байсан болохоор адууг нь ...............аас ус уугаад .....................н амаар л байдаг байсан адуу байгаа юм. Би яг хэдний өдөр алга болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 11 дүгээр сарын үед гэнэт алга болсон юм. Уул нь эндээс хөдлөөд ийш тийшээ яваад байдаггүй адуу байсан. Идэш хоол хийж байх үед л М ах адуугаа олохгүй байна гээд намайг хамт яваад өгөөч гээд байсан. Би тухайн үед зав чөлөө муутай байсан болохоор хол явж чадаагүй. Гэхдээ ойр хавиар явсан. Олдоогүй сурагч гараагүй. М ахынх энд нутаглаад олон жил болж байна. Миний мэдэхийн энэ алдсан адуу олон жил болж байна. Манай энэ ...............голоос гардаггүй адуу байгаа юм. Ойрын 2-3 жил өвөл нь гаднаа тэжээсэн тэгэхээр тэр адуунууд эндээс явахгүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-59-р хуудас/,
Гэрч Ё.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... А.Б гийнхаас өөрийн идэш 1 шүдлэн адуу, 2 хонь, 1 ямааны мах авч явсан. Тухайн үед малын гарал үүсэл авах гээд авч чадаагүй, малын гарал үүсэл байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,
Гэрч Д.Бгийн:... Манай багийн нутагт өвөлжиж, хаваржаад удаж байна. 1994 оноос хойш л манай багт амьдарч байгаа хүн. Албан ёсоор 2021 онд манай багт шилжиж ирсэн тийм учраас би сайн мэднэ. Тухайн үед М адуугаа алдсан эргээд олохоо байлаа гэж ярьж байсан. Сүүлд нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор очих үед адуугаа олоогүй гэж ярьж байсан. Ямар ч байсан 9 тооны адуу алдсан гэж байсан. Яг ямар зүс, настай адуу алдсан талаар би мэдэхгүй. Г.М нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 10 адуу тоолуулсан. Үүнд азарга 1, унага эр 1, 2 настай эр 1, эм 1, 3 настай эр 1, 4 настай эр 2, эм 3, нийт 10 тооны адуу надад тоолуулсан гэхдээ М алдсан 9 тооны адуугаа малын тооллогод оруулаагүй энэ адуугаа 2021 онд худалдаж авсан гэж байсан санагдаад байна гэсэн мэдүүлэг/1хх-ийн 65-66-р хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “.....................аймгийн .....................сумын 1-р баг “.....................” гэх газар буюу адуу нядалсан гэх газарт үзлэг хийв. Уг газар нь уулын урд голын энгэр хэсэгт байрлах хадан цохионы нөмөрт шургааг модоор барьсан малын саравч өвөлжөө байх ба саравчны дээд хэсэгт боодолтой өвснүүд хураасан байв. Саравчны баруун голд том жижиг 2 монгол гэр байрлаж байв. Том гэрийн хаалГ с урд зүгт 31 метр зайд ӨР8 N46.70006, Е102.94648 цэгт чулууны хажуу хэсгээр малын сэвсийг асгаж хөлдсөн байдалтай байх ба А.Б нь тухайн газарт нядалсан хар гүү, хонгор шүдлэн, саарал шүдлэнгийн сэвсийг асгасан тухай болон 3 адуу зөв талын ташаан дээрээ босоо 2 ширхэг хяргасан байсан гэж ярьж байв. Өвөлжөөний зүүн талд 85-65 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн портер байх ба А.Б нь тухайн портерийн тэвш нь дээр адууны махыг тавиад илүү гэртээ оруулсан гэх ба уг портерын тэвш нь дээр өтөг бууц, 1 ширхэг дугуй байв. Өвөлжөөний зүүн талд байх илүү гэрт орж үзэхэд гэрийн дотор талд хивэг угаалгын машин, түмпэн сав, хувцас зэрэг зүйлсийг хураасан байх ба уг гэрт юм хураагаагүй байхдаа адууны махыг сэлгэсэн гэж А.Б ярьж байв. А.Б нь шар өнгийн хуванцар бариултай хутгыг 3 тооны адууг нядлахдаа ашигласан гэх тул уг хутгыг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. А.Б нь тухайн 3 тооны адууны толгой, ширийг гэрээс доош яваад гүүрний урд хаясан гэх тул тухайн газарт очиж үзлэгийг үргэлжлүүлэн явуулахаар тогтов. ..................... сумын 5-р багийн зүүн урд талд байх овгор шороотой СР8 N46.65193, Е102.87928 дугаартай цэгт ирэхэд А.Б нь энд хонгор адууны толгой, ширийг хаясан гэх ба хогийн урд талд хонгор зүсмийн хар сүүлтэй, жижиг адууны шир байх ба А.Б нь энэ нөгөө нядалсан хонгор шүдлэнгийн шир мөн гэснээр уг ширийг хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-18-р хуудас/,
Таньж олуулах ажиллагааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хохирогч Г.М д А.Б гийн адуунд байх хээр зүсмийн даагыг харуулахад энэ манай буурал азарганы хар гүүний төл байгаа юм. Би хараад шууд таньж байна. Биеийн галбир төрхөөрөө манай адуу мөн байна. Хяраас нь зэрэгцээ 2 байсан ба одоо Н үсэг болгоод хайчилсан байна. Зөв талын чих нь босоо хагалбар байсныг хайчлан хулгар болгосон. Мөн баруун чихийг нь шинээр хайчилсан байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-21-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/36 дугаартай “9 настай нас гүйцсэн азарга 1, 9 настай нас гүйцсэн гүү 2, 4 настай хязаалан байдас 2, 3 настай шүдлэн байдас 2, 2 настай даага 1, 4 настай хязаалан үрээ 1 зэргийг тус тус зах зээлийн үнэлгээгээр үнэлж, нийт 9.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 69-73-р хуудас/,
Ялын тооцоо, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 75, 89-93, 157, 162-164-р хуудас/,
Шүүгдэгч А.Б гийн хувийн байдлыг тодорхойлсон .....................аймгийн .....................сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б гийн охин А-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б гийн хүү З-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Б гийн хүү И-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 оны тооллого, .....................аймгийн .....................сумын 5 дугаар багийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0038 дугаар тодорхойлолт /1хх-ийн 103-107, 110-129-р хуудас/,
Шүүгдэгч А.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, .....................аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 99-102-р хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... .....................аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүгдэгч А.Б д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 12-16-ны хооронд .....................аймгийн .....................сум ..................... гэх газраас иргэн Г.М ы өмчлөлийн 9,600,000 төгрөгийн үнэ бүхий олон тооны мал буюу 9 тооны адууг хулгайлсан болох нь хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.М ы мэдүүлэг, гэрч Б гийн мэдүүлэг, гэрч Мын мэдүүлэг, гэрч Нгийн мэдүүлэг, гэрч Бийн мэдүүлэг, гэрч Н ийн мэдүүлэг, гэрч Бгийн мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/36 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 9 тооны адууны үнэлгээ гаргуулсан төлбөрийн баримт, шүүгдэгч А.Б гийн А дансны хуулга, гэрч Мдоржийн мэдүүлэг, гэрч Алтансүхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Б г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг .....................аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 9,600,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад 3,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь үлдсэн 6,600,000 төгрөгөө нэхэмжилсэн. Үнэлгээний мөнгө 450,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргасан. Хэрэгт эд мөрийн баримтаар хонгор зүсмийн адууны шир 1 ширхэг, 3 адууг нядалсан гэх хутга 1 ширхэг хураагдаж ирсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтгүй болохыг тус тус дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар А.Б нь хохирогч Г.М ы эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж авсан болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хууль зөрчөөгүй. Алдуул малыг бүртгэх мэдээлэх журамд алдуул малыг олж авсан этгээд нь энэ талаарх мэдээллийг 3 хоногийн дотор засаг дарга болон хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх ёстой байдаг. А.Б гийн хувьд энэ талаар мэдэгдсэн тухай баримт байхгүй. Мөн А дансны хуулгаар хэдэн тооны адуу байсан, хэдийг зарж борлуулсан. Хэдийг идшинд хэрэглэсэн талаар нотлогдсон байгаа тул саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.А шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч А.Б нь хохирогч Г.М ы 9 тооны адууг би хулгайлаагүй тийм учраас хохирол төлөхгүй гэж мэдэгдэж байна. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй учраас энэ хүн юу ч гэж ярьж болно. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, үйл явдлын талаарх мэдээллүүдээр хохирогч Г.М нь 9 тооны адуугаа алдсан байна гэдэг нь тогтоогдож байна. Адуу бол сүрэглэж амьдардаг амьтан. Тэгэхээр хагас нь салж явах боломжгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Тийм учраас А.Б г 9 тооны адууг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн улсын яллагчийн саналыг зөв байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэх ёстой. Малын үнэлгээ 9,600,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 450,000 төгрөг, нийт 10,050,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 3,000,000 төгрөгийг өнөөдөр хүлээж авсан. Иймээс үлдэх 7,050,000 төгрөгийг гэм буруутай хүнээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Г.М аас бол 1 сар адууг эрж хайсан бензин масло, унаа тэрэг хөлсөлсөн, телевизээр зарлуулсан гэх мэт өчнөөн зардал гарсан. Эдгээрийг нэхэмжлээгүй. Тийм учраас 4 адуу алдчихаад 5 адуу нэмж нэхэмжлээд байх шунал хүсэлтэй хүн биш юм. Зөвхөн үнэлгээгээр тогтсон мөнгийг нэхэмжилнэ гэсэн учраас энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Зөвхөн тамга нь зөрүүтэй байгаагаар энэ хүний өмчлөлийнх биш байна гэж үзэж болохгүй. Г.М мэдүүлэхдээ манайх үндсэн тамга байхгүй гэж хэлсэн. Хоёрдугаарт нас хүйсийн зөрүү байна гэж байна. Малын тоо бүртгэлийн А дансанд адууг 4 наснаас дээш насалдаггүй. Хязаалан насандаа адуу үржилд ордог. Соёолон насандаа төрдөг. Энэ чинь монгол хүн бүр мэдэх зүйл. Тийм учраас тамга тэмдэг, нас хүйсийн зөрүүгээр нотлогдохгүй байгаа учраас А.Б г уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд саад тотгор учруулаагүй гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд саад тотгор учрууллаа гэж Г.М гомдол гаргаагүй. Зөвхөн хохирлоо төлүүлье гэсэн. Нутагшсан сүрэг адуу байгалийн гамшиг, чоно нохойноос шалтгаалж л салж сарниахаас биш зүгээр байж байгаад салж сарнина гэж байхгүй. Адуунд нь ирчихээд байгаа эзэн нь мэдэгдэхгүй адууг бүртгүүлэх журмаар нь бүртгүүлчихсэн байсан бол өнөөдөр хулгайн гэмт хэрэг болохгүй байсан юм. Зөвхөн Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн амаар 4 тооны адууг хулгайлсан гэж дүгнэх боломжгүй. 9 тооны адуу алдсан гэх цагдаад бүртгүүлсэн баримт байхгүй байна гэж үзэж болохгүй. Өөрийнхөө аваагүй юмыг хулгайг цайруулах баримт гэж үзэж болохгүй. Тэгэхээр А.Б нь энэ хэрэгт гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Хохирогчийн зүгээс 9 тооны адуугаа алдсан гэдэг боловч А.Б гийн хувьд 4 тооны адууг хулгай хийсэн гэдэг асуудал нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлах, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрч Мын мэдүүлэг зэргээр А.Б 4 тооны адуу хулгайлсан болох нь тогтоогддог. Гэрч Бгийн мэдүүлгээр тухайн адуу бол хохирогчийн өөрийнх нь унаган адуу биш 2021 онд худалдаж авсан гэдгийг гэрчилдэг. Мтай А.Б малын бэлчээр дээр таараад сааралтай 4 тооны адуу хэнийх вэ гэж байсан талаар мэдүүлдэг. Гэрч Бгийн хувьд 2021 оны мал тооллогоор очиход хохирогч нь адуугаа алдсан боловч олоогүй гэдэг. Тухайн алдсан 9 тооны адуугаа тоолуулаагүй байдаг. Хохирогч нь адуугаа алдсан талаар цагдаад тэмдэглүүлсэн гэдэг боловч тэр талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Мөн малчин телевизэд хандсан гэх боловч тэр талаарх баримт байдаггүй. Мөн хохирогчийн мэдүүлгүүдээр малынх нь нас, хүйс, им, тамганы талаар зөрүүтэй зүйлүүд байдаг. Хохирогчоос танайх тамгатай юу гэж асуухад манайх тамгагүй гэдэг. Малчин айл бол мал нь тамгагүй байна гэж байхгүй. Нэгэнт малчин хүн бол малынхаа тамга тэмдэг, зүсээр нь тэднийх тийм голдуу зүстэй адуутай, тийм тамгатай гэж ярьдаг. Гэрч Б, Н нарын мэдүүлгүүдэд бид нар айл саахалт зусдаг гэсэн байсан. Урьд нь эднийх адуугаа тэжээдэг байсан. 10 тооны адуутай байсан гэдэг. 9 тооны адууг 2021 онд худалдаж авсан гэдэг талаар мэддэггүй. Багийн дарга Бгийн хувьд 1994 оноос хойш энэ айлыг мэднэ. 2021 онд албан ёсоор орж ирсэн гэдэг. Ийм учраас 4 тооны адууг хулгайлах гэмт хэргийн хохиролд 3 адууны үнэлгээ болох 3,000,000 төгрөг, 1 тооны даагыг хохирогчид олгосон. Нийт үнэлгээгээр 3 тооны адуу нь 2,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Эрж хайсны зардал 200,000 төгрөг нэмээд 3,000,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. А.Б нь мөрдөн байцаалтын шатнаас хэргээ хүлээдэг. Хэрэгт авагдсан баримтуудаар А.Б нь 4 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. А.Б гийн хувьд гэм буруугаа нотлох үүрэггүй. Энэ хүн гэм буруугаа хүлээж байгаа. Гэхдээ 9 тооны биш 4 тооны адууг хулгайлсан. Нотолбол зохих байдлаараа нотлогдсон гээд байна. Тухайн 9 тооны адууг захиран зарцуулсан байхыг харсан үзсэн гэрчүүд байна уу? Хууль сануулаад М гэдэг хүнээс мэдүүлэг авахад 4 тооны сааралтай адуу ирсэн гэж ярьж байсан гэдэг. Гэрч Б Н нарын хувьд эднийх адуутай, адуу нь энэ хавиараа л байдаг гэж хэлдэг. Гэрчлээд байгаа нь 2021 оны мал тооллогоор тоолуулсан 10 адууны талаар яригддаг. Худалдаж авсан 10 тооны адууны талаар үзсэн харсан мэдсэн хүн байдаггүй. Тус тусдаа азаргатай адуу ижилсээд явна гэж байх уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Малчин хүн манайх ерөөсөө тамга байдаггүй гээд яриад зогсож байгааг гайхаж байна. 9 тооны адуу юу, 4 тооны адуу юу гэдийг хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог. Энэ хүний хувьд би авсан 4 тооны адуугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг. Тэгэхээр гэмт хэргээс учирсан гэм буруугийн хохирлыг төлсөн гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч Г.М шүүх хуралдаанд “9 адуу алдсан нь үнэн болохоор хохирлоо төлүүлчихвэл болмоор байна. Хохиролтой байна. Би бусад зардлаа нэхээгүй. Зөвхөн 9 адууныхаа үнийг нэхэж байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч А.Б д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн хооронд .....................аймгийн .....................сумын 5 дугаар багийн нутаг “.....................” гэх газраас хохирогч Г.М ы өмчлөлийн 9 тооны адууг хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн хооронд .....................аймгийн .....................сумын 5 дугаар багийн нутаг “.....................” гэх газраас хохирогч Г.М ы өмчлөлийн 9 тооны адууг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.М ы 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай адуу ...............голын ...............гэх газраас ус уугаад ..................... гэх газар луу гарч явсан юм. Маргааш нь усанд орж ирэх байх гээд хараад байсан усанд орж ирээгүй. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...............голын урдуур усанд орсон байх гээд тэр хавиар хайж яваад олоогүй. Тэрнээс хойш ....................., ....................., .....................сумын нутгаар хайсан боловч олоогүй. Манай адуу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...............голын ...............гэх газраас ус уугаад бүрэн гарч байсан. Манай адуу нэг их хол яваад байдаггүй, гэрийн ойролцоо байдаг байсан. Өнгөрсөн жил адуугаа гаднаа тэжээгээд холдохгүй байсан адуу юм. Тэгээд цагдаад хандаж байна. Манайх Буурал азаргатай зөв талын гуя нь дээрээ ширээтэй чойндон тамгатай, Хээр гүү зөв талын ташаан толгой дээрээ онги тамгатай, зөв талын гуя нь дээрээ савхан хяргаастай, 2 чих нь босоо хагалбар имтэй, Хүрэн гүү зөв талын гуя нь дээрээ савхан хяргаастай, 2 чих нь босоо хагалбар имтэй, тамга байхгүй, Хар гүү, хар унагатай, 2 чих нь босоо хагалбар имтэй, тамга байхгүй, Саарал гүү зөв талын гуя нь дээрээ савхан хяргаастай, тамга байхгүй, Хонгор гүү зөв талын гуя нь дээрээ савхан хяргаастай, 2 чих нь босоо хагалбар имтэй, нийт 9 тооны адуу алдсан. Манай адуу ...............гол, ....................., ..............., 8 шарга хавиар л байдаг. 2-3 жил гэрийн гадна тэжээсэн юм болохоор гэрийн гадуур л байдаг байсан, гэрч М.Мын 2021 оны 11 дүгээр сард байх А.Б тай малын бэлчээр дээр таарсан юм. Тэгэхэд л манай адуунд сааралтай 4 адуу байна. Хэний адуу гэдгийг нь мэдэхгүй байна гэж ярьж байсан, гэрч С.Нгийн би М гэдэг хүнийг сайн мэднэ. Манай 2 олон жил айл саахалт өвөлжиж, зусаж байна. Би М ахынх адуугаа алдсан гэдгийг мэдсэн. 2021 оны 11 дүгээр сарын үед яг хэднийг нь сайн санахгүй байна. ...............голоос л алдсан байх. М ахын адуу бол голдуу ...............гол, ..............., ..................... манай хажуу талын хайрханы ар, тэгээд гэрийн хажуугаар л байдаг адуу байсан. М ахын адуу гэрийн гадна тэжээл иддэг байсан болохоор сурчихсан жаахан хүйтэн болохоор гэр рүүгээ цуваад яваад өгдөг байсан. Тэдний адуу бол хол явдаггүй адуу байсан. За ер нь хөндийгөөс нэг их холдож үзээгүй, алга боллоо гэж сонсогдож байгаагүй, гэрч Б.Бийн М гэх хүнийг мэднэ. Манай 2 айл саахалт олон жил болсон. Би М ахыг адуугаа алдсан талаар мэдсэн. Тэдний адуу ...............голын ...............гэх газраас ус уугаад гараад олдоогүй гэсэн. М ахын адуу бол ер нь холдож байгаагүй. Ноднин гаднаа тэжээл иддэг байсан болохоор ...............голын гүүрний урдуур байдаг байсан. Тэгээд гэрийн гадаа тэжээл идээл байдаг байсан. Харин энэ жил цаг сайхан байсан болохоор адууг нь ...............аас ус уугаад .....................н амаар л байдаг байсан адуу байгаа юм. Би яг хэдний өдөр алга болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 11 дүгээр сарын үед гэнэт алга болсон юм. Уул нь эндээс хөдлөөд ийш тийшээ яваад байдаггүй адуу байсан. Идэш хоол хийж байх үед л М ах адуугаа олохгүй байна гээд намайг хамт яваад өгөөч гээд байсан. Би тухайн үед зав чөлөө муутай байсан болохоор хол явж чадаагүй. Гэхдээ ойр хавиар явсан. Олдоогүй сурагч гараагүй. М ахынх энд нутаглаад олон жил болж байна. Миний мэдэхийн энэ алдсан адуу олон жил болж байна. Ойрын 2-3 жил өвөл нь гаднаа тэжээсэн тэгэхээр тэр адуунууд эндээс явахгүй, гэрч Ё.Н ийн А.Б гийнхаас өөрийн идэш 1 шүдлэн адуу, 2 хонь, 1 ямааны мах авч явсан. Тухайн үед малын гарал үүсэл авах гээд авч чадаагүй, малын гарал үүсэл байгаагүй, гэрч Д.Бгийн манай багийн нутагт өвөлжиж, хаваржаад удаж байна. 1994 оноос хойш л манай багт амьдарч байгаа хүн. Албан ёсоор 2021 онд манай багт шилжиж ирсэн тийм учраас би сайн мэднэ. Тухайн үед М адуугаа алдсан эргээд олохоо байлаа гэж ярьж байсан. Сүүлд нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор очих үед адуугаа олоогүй гэж ярьж байсан. Ямар ч байсан 9 тооны адуу алдсан гэж байсан. Яг ямар зүс, настай адуу алдсан талаар би мэдэхгүй. Г.М нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 10 адуу тоолуулсан. Үүнд азарга 1, унага эр 1, 2 настай эр 1, эм 1, 3 настай эр 1, 4 настай эр 2, эм 3, нийт 10 тооны адуу надад тоолуулсан гэхдээ М алдсан 9 тооны адуугаа малын тооллогод оруулаагүй гэх мэдүүлгүүд, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/36 дугаартай үнэлгээний тайлан, ялын тооцоо, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/36 дугаартай үнэлгээний тайлан, ялын тооцоо, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.Б гийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн хооронд .....................аймгийн .....................сумын 5 дугаар багийн нутаг “.....................” гэх газраас хохирогч Г.М ы өмчлөлийн 9 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Г овгийн А ийн Б г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б хохирогч Г.М д хохиролд 9000000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний 450000 төгрөг нийт 9450000 төгрөгийг төлсөн, 600000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны даагыг буцаан өгсөн. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Г.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирол хүлээлгэж өгсөн баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын өгсөн мэдүүлэг, 16271230 дугаартай мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Б гийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Г.Мы өмгөөлөгч П.А шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Миний үйлчлүүлэгч нь Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө миний хохирол төлбөрийг төлчихвөл өөр гомдол саналгүй гэж байсан сая мөн шүүгчийн асуултанд хариулахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас гэм буруугаа ойлгож байгаа энэ хүнд хуульд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эдлүүлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйл байхгүй болно гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдсэн 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Б нь “Намайг уучлаарай миний буруу. Буруу зүйл хийсэндээ үнэхээр харамсаж байна. Дахиж ийм буруутай зүйл хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгч А.Б нь .....................аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж, 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн нь .....................аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар, .....................аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоогоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх .....................аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч А.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил арван нэгэн сар арван нэгэн хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
.....................аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/100 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч А.Б д 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 10 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч .....................аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэжээ.
.....................аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ялын тооцоогоор ялтан А.Б гийн ялыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож. .....................аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хоригдох этгээдийг хүлээн авсан тухай лавлагаар” ялтан А.Б г 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 10 минутад хүлээн авсан нь Монгол улсын Ерөнхий прокурорын газрын хоригдол шилжүүлэх тухай Прокурорын зөвшөөрөл, .....................аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ялын тооцоо, .....................аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хоригдох этгээдийг хүлээн авсан тухай лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б г 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 140 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/100, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/107 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ЦХШЗ/118 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 140 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мал нядалсан гэх 1 ширхэг хутга, 1 тооны адууны шийрийг тус тус устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .....................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт А ийн Б г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г овогт А ийн Б г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх .....................аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 1 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б гийн цагдан хоригдсон 140 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч А.Б хохирогч Г.М д хохиролд 9450000 төгрөгийг төлсөн, 600000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны даагыг буцаан өгсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Г.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мал нядалсан гэх 1 ширхэг хутга, 1 тооны адууны шийрийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .....................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ