Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 82

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Ц.М-н сөрөг нэхэмжлэлтэй, Г.М-д холбогдох гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох 120,000,000 төгрөгийн хадгаламжаас өөрт ногдох хэсэг болох 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг хариуцагч Ц.М-т төлөх, хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,892 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           А.Ц