Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                                С.Баянжаргал

Улсын яллагч                                              Э.Энхбат

Иргэдийн төлөөлөгч                                      М.Өлзийжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Хандмаа

            Шүүгдэгч                                                            Д.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 153 дугаар зүйлийн 153.2 , дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Чулуунбаатарт холбогдох 201618020118 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 аав, ээж дүү нарын хамт Сэлэнгэ| аймгийн Мандал сумын 3 дугаар баг Шарын голын 10 тоот оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай. 2 удаагийн ял шийтгэлтэй.1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 01 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил тэнсэн харгалзах ял хойшлуулсан. 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэнсэн суллагдсан. Сан овогт Доногдандарын Чулуунбаатар /РД.М367070612/

 

Шүүгдэгч Д.Чулуунбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоот оршин суух иргэн Д.Баяртогтохын хашаа байшинг 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим санаатайгаар галдан шатааж 1300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чулуунбаатар мэдүүлэхдээ: ...Солонгоо Бүлцээкэ 2 хоорондоо хэрэлдээд байхаар нь би Бүлцээкэд уурлаад төмөр замын гэрийг шатаагаад хаясан. Одоо өөрөө буруугаа хүлээж байна. Би нүүрсний амбаар дотор юм  хайж яваад, хөнжлийн даавуу байсан.Тэр нь гал авалцсан, унтраачихаад эргээд харсан гал гарсан байсан. Тэгээд би гал гарсан гээд цагдаагийн хэлтэст өөрөө хэлэх гэж байсан. Тэгсэн цагдаа дуудсан байсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Дөлгөөн мэдүүлэхдээ: ...Би энэ хэргийн талаар мэдсэн Д.Баярхүү ах амьд сэрүүн байхдаа надад хэлсэн юм. ...би хохирлын үнэлгээ буюу 1300000 төгрөгний хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...миний нэр дээр бүртгэлтэй байдаг Төмөр замын 13-01 тоотод Пүлцэнкэ /Д.Баяртогтох/ ах, эмээ хоёр амьдардаг байсан. Д.Баяртогтох ах сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байдаг юм. Би гомдолтой байна. 1300000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх- ийн 92-93-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Дашмягмар мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цагт Улаанбаатар хотоос ирсэн...тэгтэл 23 цаг өнгөрч байхад манай төрийн банкны хойно байдаг Төмөр замын 13-01 тоот хашаанд гал гарч байхаар нь эхлээд хашаандаа хог шатааж байгаа юм байхдаа гэж бодоод ажиглаж байх зуураа Хаан банканд хамгаалагчаар ажиллаж байсан Баянбатад хэлэх санаатай хаалгыг нь тогшиж байгаад онгойлгоод дотогш ороод Баянбатад энэ хойд талын хашаанд гал гараад байна гэж хэлээд хоёулаа Хаан банкнаас гарч ирээд харахад модон амбаар нь шатаж байхаар нь Онцгой байдлын албанд гар утсаараа дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Амгаланбаатар мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 18 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 01 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн...23:30 минутын орчим байхаа Соёмбо талбайн машины зогсоол дээр ойр орчмыг ажиглаж байтал Төмөр замын 13-01 тоот хашаанд гал түймэр гарч эхэлсэн. Тэр үед би Онцгой байдлын 70367101 тоот утасанд гал түймэрийн талаар дуудлага өгч гал түймэр дээр биеэр явж очиход Д.Чулуунбаатар гэдэг хүн гал түймэрийн хажууд явж байхаар нь дуудаж уулзахад “гал түймэр тавьсан хүнийг би мэднэ, би харсан” гэж яриад байсан. Тэгэхээр нь ойр орчим шалгаад үзэхэд Д.Чулуунбаатараас өөр ямар нэгэн хүн байгаагүй, гал түймэр гадаа амбаарт нь болон байшин дотор нь хоёр өөр хэсэгт асч байсан. Гадаа амбаараас дотогшоо түймэр дамжиж ороогүй байсан тэгэхээр хоёр өөр газарт түймэр тавьсан байсан. Ингээд байж байтал цагдаа Э.Гантулаг, мөрдөн байцаагч Т.батзаяа нар ирж Д.Чулуунбаатартай уулзаж ярилцаж байх үед халааснаас нь хоёр ширхэг асаагуур гарч ирсэн, эргүүлийн цагдаа Э.Гантулга Д.Чулуунбаатарыг албаны автомашинд түр саатуулёхаар авч яваад гал түймэр унтрах гэж байхад биднийг дуудаад “энэ хүн гал түймэр тавьсан гэдгээ өөрөө хүлээж ярьж байна” гэхээр нь очоод Д.Чулуунбаатартай уулзаж ярилцахад “гал түймэрийг би тавьсан, Пүлцээкээгийн эхнэр Солонго бид хоёр уг нь суух гэж байсан чинь Пүлцээкээ Солонгоог надаас булааж суусан” гэж ярьсан, тэгээд та яагаад гал түймэр тавьж байгаа юм бэ гэж тэр үедээ асуухад “энэ байшин чинь Пүлцээкээгийн байшин учраас хорлоод гал түймэр тавьсан” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батмөнх мэдүүлэхдээ: ... Төмөр замын 13-01 тоот гээд байгаа хашааны гаднах амбаарт маш хурдан гал гарч эхэлсэн. Би эхлээд барилгын хашаанаас гараад гал түймэр гарч байгаа газарт очиход Чулуунбаатар гэдэг мэдрэл муутай юм зогсож байсан, намайг хараад “энэ гудамжаар тэндэг хүмүүс түймэр тавьчихаад явчихлаа” гэж хэлэхээр нь би тэгвэл тэр хүмүүсээ цагдаад хэлээч гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/

Сэлэнгэ аймаг Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай №23 дугаартай акт “...гал түймэр үүсвэрлэн ассан цаг хугацаа, нөхцөл баидал, гал түимэриин мэдээлэл дамжуулсан байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гал түймэр үүсвэрлэн ассан голомт, цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн холбогдох хүмүүсээс асуусан тэмдэглэл зэргийг харьцуулан шалгахад хүний үйл ажиллагаанаас санаатай галдан шатаасан байна” гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 6-7-р хуудас/, гал түймэрийн схем зураглал /хх-ийн 5-р хуудас/, гал унтраасан тухай нотломж /хх-ийн 15-18-р хуудас/, сэжигтэн яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 85-87-р хуудас/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Дөлгөөнд хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийнэ 106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч  Д.Чулуунбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоот оршин суух иргэн Д.Баяртогтохын  байшин, түлээний амбаарыг  2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим санаатайгаар галдан шатааж 1300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоот орших иргэн Д.Баяртогтохын /эзэнгүй байсан/  байшингийн гадна орших түлээний амбаарт юм хайж яваад хөнжлийн даавуунд гал авалцан шатсан, мөн чулуун байрны дотор байсан эд зүйл галд шатсан нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон хэрэгт цугларсан  бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар “ бусдын эд хөрөнгийг “галдан шатаах буюу нийтэд аюултай” аргаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Гэмт хэргийн улмаас иргэн Д.Баяртогтохын эзэмшлийн 13-01 тоот байшин  биет байдлын бүрэн бүтэн байдал устаж үрэгдээгүй, байшинд учирсан хохиролыг засвар үйлчилгээгээр сэргээн засаж хэвийн байдалд оруулах боломжтой зэргээс үзэхэд “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай аргаар үйлдсэн” хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна. Иймд Д.Чулуунбаатард холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Чулуунбаатар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1300000 төгрөгийг нөхөн төлсөн, хийсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хавтас хэрэгтэй хамт хадгалах, 2 ширхэг асаагуурыг устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүйг шүүгдэгчийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх  зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.       

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр  зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунбаатарын цагдан хорьсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  2 ширхэг CD-г хавтас хэрэгтэй хамт хадгалах, 2 ширхэг асаагуурыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

7.Шүүгдэгч Д.Чулуунбаатарыг цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.        

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                           Б.ХЭРЛЭН

                                               Ж.ЭРДЭНЭБАТ