Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн ЦагдА гийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Э.А .../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б, Г.Ч нартай “машинаас хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Г.Чгийн биед нүүрэн тус газар нь цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Г.Бын биед нүүрэн тус газар нь хутгаар зүсэх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Э.Агын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би айлд мал янзалж явж байгаад Э.Б, Г.Ч хоёртой таарсан. Тэгээд Э.Б бид хоёр муудалцсан хажуугаас жолооч орж ирсэн. Би мал янзалж байсан хутгаа гутлынхаа түрийнд хийсэн байсан. Э.Бд хутга Аад, зодолдчихоод гэр рүүгээ явсан. Би архи уусан байсан гэсэн мэдүүлэг,

 

           хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Чука ах Ааг машинаас буу гэсэн чинь А чи ганцаараа машинтай юм уу гээд Чука ахыг аль гараараа гэдгийг нь мэдэхгүй хойно сууж байгаад нүүр рүү нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохихоор нь би А руу хөөш болиоч гэсэн чинь А хутга гаргаж ирээд миний араас хүзүү хэсэг дээр хутга Аад ална шүү гэхээр нь би баруун гараараа А гийн хутгыг булаах гээд хутганы ирэн дээрээс барьсан чинь А хутгаа шууд татаж аваад миний нүүр рүү эсгээд, дараа нь дахиад над руу дайрсан чинь хутганы үзүүр нь миний аман дотор ороод, ам зүссэн... Миний зүгээс Э.Аас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал болох 400.000 төгрөгийг Э.Аас авсан ба одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11,62 дугаар тал/

          

           хохирогч Г.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, А хоёр нь юм ярьж байхдаа хоорондоо маргалдаад муудаад байсан тэгэхээр нь би Ад чи одоо хүний машинд орж ирчихээд янз янзын юм яриад байх юм машинаас буу гэсэн чинь нөгөө А гэнэт хутга гаргаж ирснээ Быг араас нь татаад хутга Асан тэгэхээр нь би хөөш чи яаж байна гэхэд А нь машинаас буугаад жолоочийн хаалга буюу миний хаалгыг нээгээд хутгатай гараараа далайхад нь би гарыг нь барьж аваад цааш нь түлхсэн чинь дайраад өвдөглөөд ороод ирсэн тэгээд зууралдаад байснаа цаашаа яваад өгөхөөр нь би өөрийнхөө хаалгыг хаагаад түгжчихсэн тэгээд А машин тойрч очоод Бын сууж байсан жолоочийн эсрэг талын суудал руу очиж Бтай зодолдоод байхаар нь би болиоч гэсэн чинь Бын урд талаар А нь миний нүүр ам рүү гараараа нэлээн олон цохисон бас хутгаараа чичлээд байсан...А нь миний нүүрэн хэсэгт олон удаа гараараа цохиж зодсон. Бас миний хавирга руу өвдөглөсөн ...Миний зүгээс Э.Аас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал болох 535.000 төгрөгийг Э.Аас авсан ба одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг(  хавтаст хэргийн 14-16,61 дүгээр тал),

 

           Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны .... дугаартай "... Г.Бын биед зүүн хацар, дээд уруулын дотор салст, баруун, зүүн сарвуунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт( 1 хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

           Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны ..... дугаартай дүгнэлтэд "... Г.Чгийн биед баруун нүдний алимны цус харвалт, зүүн дээд 5 дугаар, зүүн доод 5 дугаар шүдний булгаралт, баруун сарвууны 3, 4, 5 дугаар хурууны шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, доод эрүү, зүүн бугуйн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт( 1 хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 42 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б, Г.Ч нартай “машинаас хөөлөө” гэж маргалдаж улмаар Г.Чгийн нүүрэн тус газар нь цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж баруун нүдний алимны цус харвалт, зүүн дээд 5 дугаар, зүүн доод 5 дугаар шүдний булгарал,баруун сарвууны 3,4,5 дугаар хурууны шарх,баруун нүдний дээд зовхины цус хуралт, доод эрүү, зүүн бугуйн зулгаралт  бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Бын  нүүрэн тус газар нь хутгаар зүсэх, цохих зэргээр халдаж зүүн хацар, дээд уруулын дотор салст, баруун, зүүн сарвуунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод эрүүнд зулгаралт бүхий  хөнгөн хохирол  учруулсан болох нь  шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б, Г.Ч нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/002, 02/005 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.А нь хохирогч Г.Б, Г.Ч нарыг цохих, өшиглөх, хутгаар нүүр лүү нь зүсэх зэргээр биед халдсан нь хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э.Агын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй  бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Б, Г.Ч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардал төлөгдсөн, гомдол саналгүй /хх-70-71/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Э.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Ад танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч  Э.Ад Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулав. 

       

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариул хэсэг нь голоороо хагарсан, мөнгөлөг өнгийн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Э.Агыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариул хэсэг нь голоороо хагарсан, мөнгөлөг өнгийн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН