| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
02 02 /ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч Б.*******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт гийн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг оны 02 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******998 оны ************** дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн мань суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******, эхнэр ******* хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багийн 04 дүгээр гудамжны 0******* тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгүүлж байгаагүй, ПН98**************09************** регистрийн дугаартай, Будуулынхан ургийн овогт гийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч гийн ******* нь Ховд аймгийн сумын багийн 4 дүгээр гудамжны 0******* тоотод байрлах гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.ыг “гар утас булааж авлаа” гэх шалтгаанаар эхнэр А.ын хөл рүү хөлийн өсгий хэсгээрээ цохиж хохирогч А.ын биед зүүн хөлийн тахилзуур ясны дээд *******/3 хэсгийн ташуу хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
*******.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /*******999 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай/ овогт гийн ын өгсөн... Би өнөөдөр орой ажлаа тараад манай ажлын газрын хамт ажилладаг эмч солонгос явна гээд манай хамт олон хоолонд орсон. Гэтэл манай нөхөр намайг чи тийшээ явж хоолонд орж яадаг юм хурдан гэртээ ир тийшээ явж яадаг юм гээд утсаар залгаад хэрэлдээд байсан. Тэгээд би ажлынхантайгаа хоолонд орчихоод гэртээ *******9 цаг өнгөрч байхад очсон. Гэтэл манай нөхөр хашааныхаа хаалгаа цоожилчихсон байсан. Тэгээд би хаалгаа цохисон чинь манай нөхөр гэрээсээ гарч ирж онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө утас руу нь залгасан чинь утсаа авахгүй таслаад байсан. Тэгэхээр нь би төмрөөр хаалгаа гөнжиж онгойлгоод гэртээ орсон чинь манай нөхөр миний урдаас тавчиг шидээд босоод ирсэн. Яг тэр үед манай ээж хөдөөнөөс надруу залгаж таараад тэгээд би ээжтэй утсаар ярьсан чинь манай нөхөр юу ч хэлэхгүй цаашаа эргээд орон дээр очоод суусан. Тэгээд би ээжтэй яриад дуустал манай нөхөр босож ирээд миний гар утсыг булааж аваад кодоо хий гэж хэлээд намайг заамдаад миний толгойруу цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ******* бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдраад 6 жил болж байна. Манайх ******* хүүхэдтэй ам бүл 3. Манай хүүхэд 4 настай хөдөө манай аавынд байгаа. Нөхөр бид хоёр гэртээ хоёулахнаа байдаг. Манай нөхөр ******* тухайн үйл явдал болоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Манай нөхөр ******* миний толгой руу миний гар утсыг булааж аваад гар утастай гараараа миний толгойны баруун нүдний дээд хэсэгт ******* удаа маш чанга цохисон. 2022 оны *******0 сард миний зүүн хөлрүү өсгийлдөж өшиглөөд миний зуун хөлний урд талын нарийн шилбэ буюу тахилзуур яс хугарч байсан. Тухайн авахуулж байсан зураг нь гэрт байгаа. Би тухайн үедээ хөлөө гипсдүүлээд сар гаруй гэртээ байгаад хөл эдгэж байсан. Манай нөхөр тухайн үед гуйгаад байхаар нь би ухаан суух байлгүй гэж бодоод цагдаа хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулаагүй. Манай нөхөр их огцом тоүргэн уурладаг муухай зантай. Уурласан үедээ намайг цохидог. Миний биед ил харагдах шарх, сорви байхгүй. Харин толгой өвдөж байна...гэх мэдүүлэг / хэргийн 4-5 дугаар тал /
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой ажлаасаа тараад гэртээ ирээд хоол цайгаа идэж, уучихаад манай нөхөр ******* орон дээр утсаар тоглоод хэвтэж байхаар нь чи утсаа өгч бай хүнтэй ярьчихаад өгье гэсэн чинь би тоглож байна байж бай гээд байсан. Тэгэхээр нь би очоод гялс ярьчихаад өгье гээд утсыг нь булаагаад авсан чинь миний араас хөлөөрөө санамсаргүй байдлаар өшиглөхөөр нь чи яаж байна май энэ утсаа ав гээд утсыг нь буцааж өгчихсөн. Тэгээд тухайн үед нээх их өвдөж зовиурлаж мэдэгдээгүй тэгээд өглөө босох гэсэн чинь өвдөөд гишгэж болохгүй байхаар нь эмнэлэгт очоод цаг аваад рентген зураг авахуулаад үдээс хойш хариу нь гарахаар нь гэмтлийн эмчид үзүүлсэн чинь зүүн талын хөлийн нарийн шилбэний яс хугаралтай байна гэж хэлээд гипсдээд гадуур гэрээр байсан. Тухайн үед бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Бид 20*******7 оноос үерхээд 202******* оноос хамт амьдарч байгаа. Нэг хүүхэдтэй. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар тал/
2. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны 0******* дүгээр сарын *******8-ны өдрийн 9******* дугаартай... А.ын биед гэмтэл учирсан байна. А.ын биед зүүн хөлийн тахилзуур ясны дээд *******/3 хэсгийн ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо. А.ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. А.ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. А.ын биед учирсан дээрх гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.*******-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. А.ын биед учирсан дээрх гэмтэл нь еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. А.ын биед учирсан дээрх гэмтэл нь хуучин байна...гэх дүгнэлт /хэргийн *******3-*******4 дүгээр тал/
3. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээр... Хохирогч А.ын аюулын зэргийн үнэлгээ хийхэд нийлбэр 2 ба бага зэргийн түвшинд хамаарч байна. гэх...баримт /хэргийн *******7-*******9 дүгээр тал/
4.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Манай эхнэр А. өдөр *******4 цагийн үед надруу залгаад би орой ажлынхантайгаа хоолонд орчихоод яваад очъё. Чамд мөнгө байна уу? Мөнгө байхгүй бол би эндээс хүнээс зээлээд авчихъя гэсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хэрэггүй яах юм бэ? Ажлаа тараад шууд гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ажлаа тараад гэртээ ирэлгүй ажлынхантайгаа хамт Бишрэлтэд хоолонд орж байна гэсэн. Тэгээд манай эхнэр хоолонд орчихоод гэртээ 20 цагийн үед ирэхээр нь би эхнэрээ зайл гээд хэлчихсэн. Гэтэл манай эхнэр хадам ээжтэй утсаар ярьж байгаад утсаа таслахаар нь би юм дугаралгүй байж байгаад эхнэрийнхээ утсыг нь аваад утасныхаа кодоо хэлчих гэсэн чинь хэлэхгүй байсан Тэгээд эхнэр надаас утсаа авна гэхээр нь би өгөөгүй. Тэгээд эхнэртэйгээ утсыг нь булаацалдаж байгаад өөрт нь өгсөн. Гэтэл удалгүй байж байгаад манай гэрт цагдаа ороод ирсэн. Би тодорхой эрхэлсэн ажилгүй. Эхнэр бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хадаг сүүгээ тавьчихсан байгаа. Хамт амьдраад 6 жил болж байна. Манайх ам бүл гурав. 4 настай охин Б. хамт амьдардаг. Одоо манай охин гэртээ байхгүй. суманд хадам аавынд байгаа. Би тухайн уйл явдал болоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би эхнэртэйгээ гар утсыг нь булаацалдаж байгаад гар утас алдагдаад эхнэрийн баруун нүдний дээд талд ******* удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Эхнэр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би 2022 оны *******0 сард эхнэрийнхээ хөл рүү нь хөлийнхөө өсгийгөөр цохисон. Тухайн үед манай эхнэрийн зүүн хөлний тахилзуур яс нь гэмтэж байсан. Би ямар нэгэн эмчийн хяналтад байдаггүй. Бага *******0 настай байхдаа хаднаас унаад нугаснаасаа ус авахуулж байсан. Миний толгой ноднингоос өвдөөд байдаг болсон. Эхнэр бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Хуулийн арга хэмжээ тооцоход татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар тал/
Мөн 2022 оны 09 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ тухайн үед би гэртээ орон дээр гар утсаараа тоглоод хэвтэж байсан чинь манай эхнэр надад чи утсаа өгч бай хүнтэй ярьмаар байна гэхээр нь байж бай би тоглож байна гэсэн чинь ирээд миний утсыг булаагаад авчихсан тэгэхээр нь би чи яаж байна гээд хойноос нь эхнэрийнхээ хөлрүү орон дээр сууж байгаад өөрийнхөө хөлийн өсгийгөөр нэг жийгээд санаандгүй өшиглөчихсөн тэгээд тэр орой манай эхнэр хөл өвдөж байна гэж юм хэлээгүй. Маргааш өглөө нь босох гэсэн чинь би гишгэж чадахгүй байна миний хөл нэг сонин болчихсон байна гэхээр нь би дагуулж яваад эмнэлэгт очоод цахим аваад хөлнийх нь зураг авахуулсан чинь зүүн хөлнийх нь тахилзуур яс нь гэмтчихсэн байсан. Тэгээд бид 2 эмнэлэгт гипсдүүлээд гэрээр байсан. Одоо хөл нь зүгээр болчихсон байгаа. Манай эхнэр бид хоёр байсан. Өөр хүн байгаагуй. Хэрүүл маргаан болоогүй намайг утсаа өгч бай гэхээр нь би тоглож байна гэсэн чинь надаас ирээд утас булаагаад авахаар нь яаж байгаа юм бэ гээд санаандгүй хөл рүү нь өсгийгөөрөө жийчихсэн өөр зүйл болоогүй. Бид хоёр 202******* оноос хойш хамт амьдарч байгаа ба албан ёсоор гэр бүл болоогүй. Гэрлэлтийн баталгаа байхгүй бид нэг хүүхэдтэй...гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/
5. Ховд аймгийн сумын багийн Засаг даргын оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тодорхойлолт /хэргийн 27 дугаар тал/
6. Иргэний үнэмлэхийн лавлагаагаар ПН98**************09************** дугаарын регистртэй, Будуулынхан овогт гийн ******* нь Ховд аймгийн сумын 5-р багт оршин суудаг ... гэх баримт / хэргийн 28 дугаар тал /
7. ПН98**************09************** дугаарын регистртэй, Будуулынхан овогт гийн *******ийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа... гэх баримт /хэргийн 29 дүгээр тал/
8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ы өгсөн...******* нь айлын том. Ховд аймгийн суманд *******0 жилээ төгссөн. аймагт Анагаах ухааны сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн. Автобусанд жолоочийн туслах хийдэг. Янз бүрийн ааш авиргүй, тусч, хүний үгнээс зөрдөггүй, төлөв даруу зантай. Архи ууж, агсам согтуу тавьж байхыг нь харж байгаагүй. Арван мянгатад гэртэй өөр эд хөрөнгө байхгүй. Манай дүү цэргийн алба хаагаагүй...гэх мэдүүлэг /хэргийн 42 дугаар тал/
9. Хохирогч А.ын хохирлын тооцоо... гэх баримт /хэргийн 46 дугаар тал/
*******0. ПН98**************09************** дугаарын регистртэй, Будуулынхан овогт гийн *******ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”.../хэргийн 47 дугаар тал/
**************. ПН98**************09************** дугаарын регистртэй, Будуулынхан овогт гийн *******ийн...гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөлийн бүртгэлийн лавлагаа... гэх баримт /хэргийн 5******* дүгээр тал/
*******2. Баривчлагдсан хүний хувийн хэрэг...гэх баримт /хэргийн 53-58 дугаар тал/
*******3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 0******* дүгээр сарын -ны өдрийн /ШЗ/32 дугаартай шийтгэврийн хуулбар /хэргийн 59-6******* дүгээр тал/
*******4. Ховд аймгийн Прокурорын газарт яллагдагч ******* болон түүний өмгөөлөгч *******ын гаргасан... “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн *******-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Эхнэр А.той эвлэрсэн бөгөөд А. надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй. Бид хоёр нэг хүүхэдтэй. Одоо гурвуулаа эвтэй, сайхан амьдарч байна. Боломжтой бол надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”...гэх хүсэлт /хэргийн 67 дугаар тал/
*******5. Ховд аймгийн Прокурорын газарт хохирогч А.ын гаргасан... Миний бие хамтран амьдрагч *******өд зодуулсан. Тухайн үедээ уур хүрч цагдаагийн газарт гомдол гаргасан. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байна. Бид хоёр дундаа нэг хүүхэдтэй. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. *******тэй эвлэрсэн Иймд хамтран амьдрагч *******өд хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү”... гэх хүсэлт /хэргийн 68 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч гийн ******* нь Ховд аймгийн сумын багийн 4 дүгээр гудамжны 0******* тоотод байрлах гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.ыг “гар утас булааж авлаа” гэх шалтгаанаар эхнэр А.ын хөл рүү хөлийн өсгий хэсгээрээ цохиж хохирогч А.ын биед зүүн хөлийн тахилзуур ясны дээд *******/3 хэсгийн ташуу хугарал…бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч А.ын биед учирсан... зүүн хөлийн тахилзуур ясны дээд *******/3 хэсгийн ташуу хугарал... гэх гэмтэл нь шинжээчийн оны 0******* дүгээр сарын *******8-ны өдрийн 9******* дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
2.Шүүгдэгч ******* нь хохирогч А.ын хөл рүү хөлийн өсгий хэсгээрээ цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хохирогчийн хөл рүү хөлийн өсгий хэсгээрээ цохиж дээрхи ... хөлийн тахилзуур ясны дээд *******/3 хэсгийн ташуу хугарал ... бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
3. Шүүгдэгч ******* нь “гар утас булааж авлаа” гэх шалтгаанаар эхнэр А.ын хөл рүү хөлийн өсгий хэсгээрээ цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... хохирогч А.ын биед зүүн хөлийн тахилзуур ясны дээд *******/3 хэсгийн ташуу хугарал... бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
4.Мөн шүүгдэгч ******* болон өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
5.Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
*******. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 47 дугаар тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч Г.ы... ******* нь айлын том. Ховд аймгийн суманд *******0 жилээ төгссөн. аймагт Анагаах ухааны сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн. Автобусанд жолоочийн туслах хийдэг. Янз бүрийн ааш авиргүй, тусч, хүний үгнээс зөрдөггүй, төлөв даруу зантай. Архи ууж, агсам согтуу тавьж байхыг нь харж байгаагүй. Арван мянгатад гэртэй өөр эд хөрөнгө байхгүй. Манай дүү цэргийн алба хаагаагүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч А. нь “Миний бие хамтран амьдрагч *******өд зодуулсан. Тухайн үедээ уур хүрч цагдаагийн газарт гомдол гаргасан. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байна. Бид хоёр дундаа нэг хүүхэдтэй. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. *******тэй эвлэрсэн Иймд хамтран амьдрагч *******өд хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх хүсэлт баримтаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
3.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, бусдад төлөх өр төлбөргүй болсон нөхцөл байдал, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг харгалзан *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 800000 /найман зуу/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******өд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,
бусад асуудлын талаар:
*******.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А. нь нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн, гомдол саналгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2.Шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
3. Шүүгдэгч *******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн *******, 2, 4, 5 дахь хэсэг, 36.*******0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч Будуулынхан овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Будуулынхан овогт гийн *******өд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 800000/ найман зуу / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******өд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дүгээр зүйлийн *******, .2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА