Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 116

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би Г банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох үндсэн зээл 2,909,817.48 төгрөг, зээлийн хүү 2,961,236.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,318.78 төгрөг нийт 5,960,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  2019 оны 04 сарын 29-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... тоот кредит картын зээлийн гэрээ байгуулан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар кредит зэс карт авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 1.14, 1.17 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 13 сар хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.Э-р төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 2.909.817.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.961.236.88 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 89.318.78 төгрөг, нийт 5.960.373.14 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Замын-Үүд Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Э-т холбогдох 5,960,373 төгрөгийн зэс картын төлбөрийг хариуцагчийн санал болгосон хуваарийн дагуу хоног алдахгүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд  багт оршин суух Б овогт Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжилсэн 5,960,373 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярьж тохирлоо.

2019 оны 05 сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг

2019 оны 06 сарын 05-ны өдрөөс 2019 оны 07 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг

2019 оны 07 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг

2019 оны 08 сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг,

2019 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл 960,373 төгрөг нийт 5,960,373 төгрөгийг уг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан үндсэн зээл 2,909,817.48 төгрөг, зээлийн хүү 2,961,236.88 төгрөг, торгуулийн хүү 89,318.78 төгрөг нийт 5,960,373 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Г банк ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... тоот кредит картын зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөг, сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар кредит зэс карт авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 2,909,817.48 төгрөг, зээлийн хүү 2,961,236.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,318.78 төгрөг нийт 5,960,373 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох зээлийн үндсэн төлбөр 2,909,817.48 төгрөг, зээлийн хүү 2,961,236.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,318.78 төгрөг нийт 5,960,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,960,373 төгрөгийг 2019 оны 05 сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг

2019 оны 06 сарын 05-ны өдрөөс 2019 оны 07 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг

2019 оны 07 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг

2019 оны 08 сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 сарын 05-н хүртэл 1,000,000 төгрөг,

2019 оны 10 сарын 05-ны өдөр 960,373 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110,316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 55,158 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 55,158 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   А.Ц