Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                  С.Баянжаргал

 Улсын яллагч                                                Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ч.Мөнгөнцэцэг

             Шүүгдэгч                                                     Б.Гансүх, Т.Сүрэнхор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Түвшинжаргалын Сүрэнхор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Болиогийн Гансүх нарт холбогдох 201618020154 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн 1986 оны 12 дугаар сарын 20 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, Улаанбаатар Уран дрилинг ХХК-нд өрөмдөгч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум Хэрх-4р баг сүүл толгойн 1- 41 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэлгүй гэх, Боржигон овогт Болиогийн Гансүх /М386122077/

Монгол улсын иргэн 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж аав дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 4-р баг Хэрх тосгон Дэнжийн 61 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэлгүй гэх, Боржигон овогт Түвшинжаргалийн Сүрэнхор /МИ89041515/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Т.Сүрэнхор нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой 23:30 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгоны нутаг Дэнжийн 61 тоот хашааны гадаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Дэнжийн задгайд оршин суух иргэн О.Мөнхэрдэнийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Гансүх нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой 23:30 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгоны нутаг Дэнжийн 61 тоот хашааны гадаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Дэнжийн задгайд оршин суух иргэн Д.Мягмарыг ялимгүй зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан, мөн 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой 23:30 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгоны нутаг Дэнжийн 61 тоот хашааны гадаа О.Мөнх-Эрдэнийг ялимгүй зүйлээр шалтаглаглан зодож байсан Т.Сүрэнхорын үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэний эсэргүүцсэн хэргүүдэд  тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гансүх мэдүүлэхдээ: ....Тэр өдөр би Т.Сүрэнхорын гэр лүү очих гээд мотоциклийнх нь ард нь суугаад явж байсан. Урд мопедтой 2 хүн явж байсан. Тэр хүнийг эхлээд би таниагүй. Нэлээн дөхөөд очсон чинь мопедтой залуу бид хоёрын урдуур орсон. Тэгээд хажуугаар нь гарахдаа урдуур орохоор нь хөөе гэсэн чинь нөгөөдөх чинь цочоод цаашаагаа дарангуут бид хоёр чигээрээ хагжуугаар нь өнгөрсөн. Тэгээд Т.Сүрэнхорын гэрийн үүдэнд очоод намайг буугаад хаалга онгойлгочих гэхээр чи буугаад хаалга онгойлгож байтал Мөнх-Эрдэнэ мопедтойгоо араас ирсэн. Түрүүнд нь мопедын хажуугаар өнгөрч гарахдаа би Мөнх-Эрдэнийг таньсан юм. Эд нар таардаггүй гэдгийг би мэдэж байсан. Мөнх-эрдэнэ Т.Сүрэнхорын хашааны гадаа ирэхэд би тэнд зодоон болох нь гэж ойлгосон. Мөнх-Эрдэнэ бууж ирэхдээ л надад тийм ойлголт төрүүлсөн байсан. Мөнх-Эрдэнийг буугаад ирэхээр нь би урдаас нь очоод уучлаарай хөгшөөн андуурсан байна гэхэд чамтай би юм ярихгүй гээд шууд Т.Сүрэнхор руу очоод Т.Сүрэнхорыг барьж аваад энэ хоёр зодолдсон. Тэгэхэд Пүрэв-Очир гэх гэрч энэ хоёрыг зодолдоод эхлэнгүүт яваад өгсөн. Тэнд ерөөсөө Мөнх-эрдэнэ,Т.Сүрэнхор бид гурав л үлдсэн. Энэ хоёрыг зодолдоод эхлэхэд би голоор нь орж салгасан. Энэ хоёр 4 минут хэртэй зодолдсон. Ганцаараа салгаж дийлэхгүй байтал Т.Сүрэнхорын ээж Алтаа эгч гарч ирсэн. Алтаа эгч Т.Сүрэнхорыг бариад би Мөнх-Эрдэнийг бариад цаад хашаа руу 2 суган доор нь гараа хийгээд хашаан толгойд наагаад барьсан байсан. Тэгээд чи боль л доо. Би найзыгаа аваад оръё гэхэд би чамтай анхнаасаа юу ч яриагүй гээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгтэл Мягмар нь хашаа давж гарч ирээд миний зүүн шанаа руу нэг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Мягмарыг цохисон. Мягмар бөгсөөрөө сууж унасан чинь авгай нь цаанаас нь чи манай нөхрийг цохичихлоо гээд буцаад гэрлүүгээ гүйгээд орсон. Тэгээд гарч ирээд миний үс толгойноос баахан зулгаагаад самардсан. Тэгээд би Т.Сүрэнхорыг аваад гэр лүү нь орсон. Тэр өдөр нь юу ч мэдээгүй байсан чинь 7, 8 хоногийн дараа цагдаагаас хүн зодсон гээд чамд гомдол мэдүүлсэн гээд дуудсан. Түүнээс миний цохисон Мягмар бол ямар ч зодоон салгах үйлдэл хийгээгүй. Би өөрөө зодоон салгах үйлдэл хийж байсан.Мягмар гарч ирж намайг цохисон. Би зөрүүлээд Мягмарыг цохисон. Намайг 181.2.2 гэсэн үндэслэлээр зодоон салгаж байсан хүнийг зодсон гэдэг нь огт тийм зүйл байхгүй. Би тэр зодооныг эхлэхээс нь дуустал салгаад байж байсан. Тэгэхэд Мягмар, Мөнх-Эрдэнэ хоер нэг айлын баз хүргэнүүд  базыгаа өмөөрч гарч ирж намайг цохисон. Би зөрүүлээд цохисон. Ерөөсөө ийм л зүйл болсон. Тэгээд ч бид хоёр Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн шиг хажуугаар нь гарахдаа тэгж хэлээгүй. Зүгээр л хажуугаар нь гарахад уруудуур дайвалзахаар нь осол гарах нь гэсэн эмоцоороо хөөе гэж орилсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сүрэнхор мэдүүлэхдээ: ....Тэр өдөр Б.Гансүх бид хоёр манайх руу явах гээд Должинтой таараад бид 2 сундлаад дээшээ явсан. Должин Б.Гансүхтэй буцах гээд араас дагаад явсан. Бид хоёр дээшээ явж байхад нэг мопед өгсөж байсан. Хажуугаар нь өнгөрөх гэтэл дайвалзаад, Ганаа хөөе гэж дуугарсан. Би гэрийнхээ гадаа ирээд буусан чинь мопедтой хоёр хүн хажуугаар орж ирж зогсоод пизданууд минь гээд буугаад ирсэн. Тэгсэн Ганаа гүйж ирээд Мөнх-Эрдэнийг тэвэрч аваад уучлаарай хөгшөөн, андуурсан байна. Би орилсон юм гэхэд чамтай юм ярихгүй гэсэн. Тэгэнгүүтээ над дээр ирж зууралцаад нэг цохисон. Гэхдээ оноогүй. Тэгээд би мангастаад зодолдсон. Тэгтэл ээж гарч ирээд орой үдэш хүнтэй зодолдоод гээд намайг татаад гэр лүү оруулах гэсэн. Мөнх-Эрдэнийг Ганаа саатуулсан. Тэгтэл яагаад ч юм араас Мөнх-Эрдэнэ гүйж ирсэн. Тэгээд миний юүдэнтэй цамцнаас зуураад авсан. Би эргэж хараад яах гээд байгаа юм бэ гэхэд ээж намайг боль гэсэн. Ганаа тэгэхэд бас тэндээ 2,3 хүнтэй ноцолдоод байсан. Мягмарын эхнэр нь Мягмартай гарч ирээд л Ганааг энд тэндээс нь зууралдаад байх шиг байсан гэв. Санай ээжийн гарыг Мөнх-Эрдэнэ  цохир хугалсан энэ үйлдлийг шалгаагүй ээж минь гар нь өвдөөд зовж шаналаад байж байна.Мөнх-Эрдэний ээжийг цохьсон хэргийг хэрэгсэхгүй болсон гэдгийг одоо л мэдлээ манай ээжид Прокурорын бичиг очоогүй үүнд гомдолтой.Манх –Эрдэнэ намайг байнга эхнэртэйгээ харддаг зодооны асуудал гарч байсан сая гэсэн хардалтаар шалтгалсан, Бид танхайраагүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч, Иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...Сүрэнхор гэж залуу манай гэрийн хашааны хаалганы яг эгц урдаас харсан хашаанд амьдардаг юм. Би 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хандмаагийн нөхөрт гар утас өгөх гээд Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4-р багийн сургуулийн хажууд ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах сагсны талбайгаас Хандармаагийн нөхрийн мопидтой нь сундалдаад манай Хэрх 4 дүгээр баг Дэнж задгайд байрлах гэр лүү явж байсан юм.Захиргааны байрны урдуур гараад дээшээ машин зам дагаад өгсөж явтал хажуугаар нэг улаан өнгийн мотоциклтой Сүрэнхор нэг залуутай сундалдчихсан зүүн талаар гүйцэд түрүүлэхдээ пизда нар минь холдоорой гэж хэл амаар доромжлоод дээшээ өнгөрөөд явчихсан.Бид 2 мопидтой нь явж гэрийнхээ үүдэнд очтол Сүрэнхор гэр лүүгээ ороогүй намайг хүлээж байгаа бололтой байж байсан.Би гэрийнхээ гадаа очингуутаа Сүрэнхор байж байхаар нь чи яагаад байгаа юм бэ гэтэл шууд улаан нүүр лүү минь гараараа цохиод авсан.Би нүүрээ дараад эргэтэл хойноос ирээд нүүр толгой рүү балбаад унасан.Би зодуулаад байж байтал Хандармаагийн нөхөр салгах гээд хүч нь хүрэхгүй байж байгаад буцаад мопидоо унаад яваад өгсөн.Тэгтэл Алтанцэцэг гэрээсээ гарч ирээд салгах гэж баахан үзсэн салгаж чадаагүй.Тэгж байтал манай баз Мягмар гэрээсээ эхнэртэйгээ гарч ирээд салгах гэж байгаад Гансүх гэгчид зодуулсан.Тэгээд манай баз Мийгаа эхнэртэйгээ цагдаа дуудлаа гээд явсан.Тэр хооронд нь Сүрэнхор, Гансүх 2 алга болчихсон /хх- ийн 23-р хуудас/ ....Надад ямар нэгэн гомдол алгаа.Хохирлын талаар ямар нэгэн баримт цуглуулаагүй бөгөөд Т.Сүрэнхороос нэхэмжлэх зүйл байхгүй юмаа.Хэргийг хурдан түргэн шийдүүлмээр байна./хх-ийн 26-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд хохирогч, Иргэний нэхэмжлэгч Д.Мягмар мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 04-ний орой 23 цаг 30 минутын үед би гэртээ унтаж байтал хашаан дотор хүмүүс зодолдож байгаа юм шиг л дуу гараад байхаар нь би гайхаад гараад хартал зодоон болж байхаар нь салгах гэж яваад зодуулсан асуудал болсон.Би бол ямар нэг хүн зодож цохисон асуудал юу ч байхгүй.Зөвхөн зодуулж хохирсон хүн....Гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн.Хэсэг хугацаанд ухаан алдчихсан байхад нилээн хэд өшиглөсөн./хх-ийн 18-р хуудас/...Би 2016 оны 08 сарын 23-нд Б.Гансүхэд гомдолгүй тухайгаа бичгээр гаргаж өгсөн.Хохирлын баримт гэхээр юм цуглуулаагүй ба Б.Гансүх надад тархи толгойгоо бариачаар бариулаарай эмчлүүлээрэй гээд 250000 төгрөг өгснийг нь авсан.Иймд одоо нэхэмжлэх зүйл байхгүй юм аа/хх-ийн 19-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Должин мэдүүлэхдээ: ....Уг өдөр би Хэрх тосгонд дүүгийнхээ гэрт байж байгаад гэр лүүгээ харих гээд мотоциклтой явж байгаад Гансүх, Сүрэнхор нартай Дэнж гэх газар таарсан.Намайг хаачих гээд байгаа юм бэ гэхээр нь харих гэж байна гэсэн чинь Гансүх нь би СҮрэнхорыг хүргээд өгье чи намайг хүргээд өгөөч гэхээр нь би за гэж хэлээд Сүрэнхор мотоциклоо бариад Гансүх ард нь суугаад явсан.Би мотоциклтойгоо яг араас нь дагаад явж байхад Хэрх тосгоны захиргааны хойхон талд явж байхад мофедон дээр 2 хүн сундалчихсан явж байхаар нь Гансүх, Сүрэнхор хоёр хажуугаар нь гүйцэд түрүүлсэн.Гансүх гүйцэж түрүүлэх үедээ хөөе гээд яваад өгсөн чинь мафедны ард сууж явсан хүн наад хоёр пидаагийнхаа араас дагаад яв гэсэн.Би мофедны араас дагаад явж байхад мофедтой хоёр хүн Сүрэнхорын гэрийн гадаа очоод зогссон.Би гадаа нь очоогүй баруун талынх нь хашааны буланд мотоциклоо зогсоогоод хашааны булангаас харахад мофедны араас буусан хүн яах гээд байгаа пидаанууд вэ юу гээд байгаа юм бэ гээд Сүрэнхор. Гансүх хоёр дээр очсон чинь Гансүх андуурчихжээ хөгшөөн гэсэн.тэгээд Сүрэнхор нь за зайлаа би гэртээ орох гэж байна гэсэн чинь мофедны ард сууж явсан Мөнх-Эрдэнэ гэх залуу нь Сүрэнхорын нүүрэн тус газар луу нь цохих шиг болсон.Тэгсэн Сүрэнхор яах гээд байгаа пиздаа вэ гээд зөрүүлээд мангагдсан чинь нөгөө хүн нь уначихсан.Босож ирээд Сүрэнхортой зодолдсон /хх- ийн 30-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Пүрэв-Очир мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр доороос 22 цаг өнгөрч байхад манай эхнэр Мөнхэрдэний гэрээс утас аваад ир гэхээр нь Мөнхэрдэнэтэй хамт мопидтойгоо сундалдаад явсан юм. Тэгээд хажуугаар нэг мотоциклтой хүмүүс өнгөрөхдөө орилоод гарсан. Тэгээд Мөнхэрдэний гадаа очоод зогсоод очоод зогсоод мотоциклноосоо буутал Сүрэнхор^нь Мөнхэрдэнийг шууд цохиод авсан. Тэгээд тэр хоёр зодолдоод байж байтал ээж Алтанцэцэг нь гараад ирэхээр нь би шууд яваад өгсөн./хх-н 31-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Оюунцэцэг мэдүүлэхдээ: ..2016 оны 08 дугаар сарын 04-ны орой 23:00 цаг өнгөрч байх үед нөхөр хүүхдүүд бид нар гэртээ унтаж байхад манай гэрийн дээд талд байдаг Аптанцэцэг эгч “чи хүн алж шоронд орох гээд байхаар оронд нь намайг алчих” гээд орилоод байгаа нь сонсогдсон. Тэр дуу чимээ манайхтай их ойрхон тод сонсогдож байсан болохоор нөхөр бид хоёр юу болоод байгаа юм бол гээд босоод гараад харахад харанхуйд ямар ч байсан Сүрэнхор Мөнхэрдэнийг өшиглөж унагааж байгаа харагдсан. Тэр үед манай нөхөр хашааны завсраар гараад салгах гээд очиход Гансүх гэдэг залуу манай нөхрийг бариад авсан. Манай нөхөр Мягмар түүнд “чи энэ хоёрыг салгахгүй юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд цээж рүү нь түлхсэн чинь нөгөө Гансүх нь “чи намайг цохиж байгаа юмуу” гэж хэлээд толгой руу нь нэг удаа гараараа цохиход манай нөхөр муужраад унахад дээрээс нь нүүр рүү нь болон бөөр лүү нь 2-3 удаа өшиглөөд “алчихна шүү пизда минь” гэж хэлээд хашгичаад байсан. Манай нөхөр сэргэж босч ирээд зугтаагаад хашаа руу гаа орсон. Ер нь алах нь байна шдээ гээд цагдаа дуудхаар машинаа асаагаад бид хоёр явсан юм. Аймар догшин гэмээр зан байдал гаргаж байсан./хх-н 32-р хуудас/

Шүүх   эмнэлгийн үзлэг хийсэн акт: №187 дүгнэлт:

Д.Мягмарын   биед хамрын таславчын хугарал, хамрын зүүн хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 36-р хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт: №188 дүгнэлт, Ю.Мөнхэрдэний биед зүүн нүдний дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, толгойн орой болон дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун дал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр саатуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 36-р хуудас,

Шүүх   эмнэлгийн үзлэг хийсэн акт: №188 дүгнэлт:

О.Мөнх-Эрдэний биед зүүн нүдний дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, толгойн орой болон дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар баруул дал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 41-р хуудас/

Хохирогч О.Мөнх-Эрдэний биед үүссэн гэмтэлийн фото зураг /ХХ-21/, хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /хх-83, 89/, ял шалгах хуудас /хх-79, 86/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-80, 88/, Т.Сүрэнхорын мэргэжилийн дипломын хуулбар /хх-ийн 81-82/, Б.Гансүхийн суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 90/, зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-ийн 109-110/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: Шүүгдэгч Т.Сүрэнхор, Б.Гансүх нарыг 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой 23:30 минутын үед мотоциколтой  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн нутагт зорчин явахад хохирогч О.Мөнх-Эрдэнэ, Пүрэв-очир нар нь мотоциколтой зөрөхдөө дайвалзаж хэвийн бус явж, мөргөж осол гаргах шахлаа гэж  Гансүх нь “хөөе аятайхан яваач гэж сандарч ориллоо гэх шалтгаанаар хохирогч О.Мөнх-Эрдэнэ шүүгдэгч  нарын араас нь хөөн ирж Сүрэнхорын гэр болох  Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгоны нутаг Дэнжийн 61 тоот хашааны гадаа ирэхэд нь Б.Гансүх нь хүн андуурч уучлаарай гэснийг үл тоон Т.Сүрэнхорыг цохиж зодон маргаан үүсгэсэн ба маргааны явцад Т.Сүрэнхор нь Мөнх-Эрдэнийг цохиж зодсон, Б.Гансүх нь Мягмарыг нэг удаа цохьсон нь гэрч Э.Должингийн  .... Сүрэнхор мотоциклоо бариад Гансүх ард нь суугаад явсан. Би мотоциклтойгоо яг араас нь дагаад явж байхад..... мофедон дээр 2 хүн сундалчихсан явж байхаар нь Гансүх, Сүрэнхор хоёр хажуугаар нь гүйцэд түрүүлсэн..... хашааны булангаас харахад мофедны араас буусан хүн яах гээд байгаа пиздаанууд вэ юу гээд байгаа юм бэ гээд Сүрэнхор. Гансүх хоёр дээр очсон чинь Гансүх андуурчихжээ хөгшөөн гэсэн.тэгээд Сүрэнхор нь за зайлаа би гэртээ орох гэж байна гэсэн чинь мофедны ард сууж явсан Мөнх-Эрдэнэ гэх залуу нь Сүрэнхорын нүүрэн тус газар луу нь цохьсон  гэх гэрч, шүүгдэгч  нарын мэдүүлгээр танхайн сэдэлтээр догшин авирласан, танхайн үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэний үйлдлийг эсэргүүцсэн гэж танхай гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд О.Мөнх-Эрдэнэ нь Т.Сүрэнхортой эхнэрээ харддаг, хардалтаас үүдэн “мотоциколтой зөрөхдөө дайвалзаж хэвийн бус явж, мөргөж осол гаргах шахлаа гэж Гансүх нь“ хөөе аятайхан яваач гэж сандарч ориллоо гэх гэж шалтгалан араас нь ирж гэрийн гадаа хэрүүл маргаан үүсгэсэн “Хувийн сэдэлттэй” үйлдэгдсэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Сүрэнхор  Б.Гансүх нарыг нь архи ууж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба согтуурсан тухай нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэлт хийхэд хохирогч О.Мөнх-Эрдэнэ нь Т.Сүрэнхортой эхнэрээ харддаг, хардалтаас үүдэн Т.Сүрэнхортой  үл ялих зүйлээр шалтаглан араас нь ирж гэрийн гадаа хэрүүл маргаан үүсгэж улмаар маргааныг зогсоох гэсэн иргэн Алтанцэцэгийн гарыг гэмтээсэн үйлдлийг энэ хэрэгтэй нэгтгэн шалгахгүй О.Мөнх-Эрдэний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон нь /хх-109/ үндэслэлгүй бөгөөд энэ үйлдэлд хохирогч гомдлоо гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Уг маргаан нь хувийн сэдэлттэй үүсэн бөгөөд хэргийн улмаас М.Сүрэнхор нь О.Мөнх-Эрдэний  биед хөнгөн гэмтэл, Б.Гансүх нь Б.Мягмарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан байна. Хохирогч О.Мөнх-Эрдэнэ, Б.Мягмар нар нь учирсан хохиролоо нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч нарын зүгээс О.Мөнх-Эрдэнэд 250000 төгрөг, Б.Мягмарт 150000 төгрөгийг төлсөн байна. ЭБШХ-ийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Түвшинжаргалын Сүрэнхор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Болиогийн Гансүх нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар  хөнгөрүүлэн зүйлчилж. Хохирогч О.Мөнх-эрдэнэ, Б.Мягмар нар нь /хх-23, 24/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэсэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Сүрэнхор, Б.Гансүх нар  нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэргээ шударгаар мэдүүлдэг, чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нарт авсан бусдын даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Б.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар, Т.Сүрэнхорд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Сүрэнхорд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар, Шүүгдэгч Боржигон овогт Болиогийн Гансүх эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Сүрэнхорыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэнд, Боржигон овогт Болиогийн Гансүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус  гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Т.Сүрэнхор, Б.Гансүх нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгч нартай сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Т.Сүрэнхор, Б.Гансүх нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

        4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Т.Сүрэнхор, Б.Гансүх  нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        5. Т.Сүрэнхор, Б.Гансүх нарыг бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

                              

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.АЛТАНЦЭЦЭГ