Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

   2023          03           06                                       2023/ШЦТ/53

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.*******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны дүгээр сарын 12-ны өдөр аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд  боловсролтой, тоног төхөөрөмжийн техникчийн мэргэжилтэй, аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилтай, ам бүл-3, ээж хүүгийн хамт аймгийн сумын багийн гудамжны тоотод оршин суух хаягтай, аминдаа тооны үхэр, хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ПЭ8612, ******* ургийн овогт ******* *******,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Далелхан овогтой ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 23-аас 00 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна иргэн тэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, дээд эгнээний зүүн талын I, II дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1.Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /XX-ийн 01 дүгээр хуудас/

2.Иргэн гийн аймгийн Цагдаагийн газарт хандаж бичгээр гаргасан өргөдөл, /ХХ-ийн 02 дугаар хуудас/

3.Хохирогч А.ийн  хохирогчоор өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай сумын шинэ жилийн үйл ажиллагаа аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төв дээр болсон.  Би тэр  үйл ажиллагаанд оролцоод 23 цаг 50 минутад баарнаас гараад явах гэж байтал манай сумын иргэн ******* нь ямар нэгэн зүйл хэлэхгүй миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би дуудлага өгсөн чинь цагдаа ирээд аваад явсан. Би 103 дээр очиж  биеэ үзүүлсэн. Тэгсэн тэнд байсан эмч миний нүүрэн хэсгийг цэвэрлээд нэг дэх өдөр ирж сайн үзүүлээрэй гэхээр нь би яваад өгсөн. Нэг дэх өдөр нь *******тэй уулзахад “Би тасарсан, юу ч мэдэхгүй байна“ гэж хэлсэн. ******* нь тухайн үед согтуу байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Хуулийн дагуу шалгуулна гомдолтой байна ...  гэх мэдүүлэг, /XX-ийн 0 хуудас/

4.Гэрч ын “...А., Д.******* бид гурав юм яриад зогсож байсан чинь А., Д.******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгсэн Д.******* А.ийн нүүр рүү гараараа цохичихсон. Тэгсэн А.ийн хамарнаас цус гарсан. Тэгээд бид гурав салаад явцгаасан...” гэх мэдүүлэг, /XX-ийн 07 дугаар хуудас/

5.Гэрч гийн “...Манай залуугийн биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй байгаа. Т.Шинэбаяр эмчийн эмнэлэгт хамарны зураг авахуулсан тэр зурган дээр хамар нь цааш чихэгдсэн байсан гэсэн. Энэ нь удвал хамар нь битүүрэх, биед нь нөлөөлөх байх гэж бодож байна. Тухайн цохисон залуу дахин ирж уулзаагүй уучлалт гуйгаагүй. Эмнэлэгт үзүүлсэн хохирол төлөөгүй тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 08- дүгээр хуудас/

6. Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар дээж авах тухай Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай зөвшөөрөл, /XX-ийн 1 хуудас/

7. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч гийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаартай “...ийн биед гэмтэл учирсан байна. ийн биед  хамрын таславчийн муруйлт, дээд эгнээний зүүн талын I, II дугаар шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугаца сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт, /XX-ийн 15-16 дугаар хуудас/

8.Мөрдөн шалгах ажиллагаанд ийн хохирогчоор өгсөн... ******* нь миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамар мурийсан, дээд 1 болон 2 дугаар шүдний паалан эмтэрсэн. Би эмнэлэг орж хамрын зураг авахуулсан.Миний хамар битүүрч,халуун, хүйтэн зүйл  уухад шүд сийгэж өвдөж байна. ******* нь надад 100000 төгрөг өгсөн. Би сумаас 4 удаа ирж очиход зарцуулсан шатахууны үнэ, мөн өөрийн биед учирсан хохирлоо нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас /  

9.Иргэн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 01 дүгээр сарын  25-ны өдрийн прокурорын тогтоол /ХХ-ийн 42-44 дүгээр хуудас/

10.Яллагдагч *******ийн “... Би найз ын хамт “” бааранд сууж байгаад гарсан. сумын Засаг даргын Тамгын газрынхан шинэ жилээ тэмдэглэж байсан ба гэртээ харихаар баарнаас гартал сумын бололтой хэсэг залуучууд бөөнөөрөө дайрч хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь гэх залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа нар ирж намайг эрүүлжүүлсэн байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. эд эм тарианы зардалд 100000 төгрөг төлсөн. Өөр ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй ..." гэх мэдүүлэг, /XX-ийн 48–49 дүгээр хуудас /

11.Яллагдагч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /XX-ийн 5 хуудас/

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн... Намайг хэл амаар доромжлоод байхаар нь санамсаргүй цохисон. Хохиролд 100000 төгрөг өгсөн ...  гэх  мэдүүлэг зэрэг болно.

 

                       Гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:

1. Шүүгдэгч Далелхан овогтой ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 23-аас 00 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “” баарны гадна иргэн ийг хэл амаар доромжиллоо гэж уурлаж,  түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, хамрын таславчийн муруйлт, дээд эгнээний зүүн талын I, II дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл  баримт тогтоогдож байна.

2.Шүүгдэгч ******* нь хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.

3. Иймд шүүгдэгч *******ийн ...  хохирогч ийг хэл амаар доромжиллоо гэж уурлаж, түүний тус газарт гараараа нэг удаа цохиж, хамрын таславчийн муруйлт, дээд эгнээний зүүн талын I, II дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж ... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... хамрын таславчийн муруйлт, дээд эгнээний зүүн талын I, II дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

4. Иймд шүүгдэгч ******* нь хохирогч ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, дээд эгнээний зүүн талын I, II дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

          5.Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна.

6. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7.Шүүгдэгч ******* нь  гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч болон бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* нь /регистрийн дугаар ПЭ8612/ өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 5 хуудсан дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 36 дугаар тал/ болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч овогт ы өгсөн... ******* даруу төлөв зантай, хүнд тусархаг, элдэв муу зуршилгүй, догшин уур омоггүй, хүний үгнээс гардаггүй, өөрийн хийсэн ажилдаа эзэн болж явдаг залуу байгаа юм. Манай дүү ******* нь 7 хүүхэдтэй айлын отгон хүүхэд байгаа юм. Дээрээ 4 эгч, 2 ахтай. Түүний 4 эгч, 1 ах нь Казакстан улсад ажиллаж байгаа, мөн ах нь суманд амьдарч байгаа. Тэрээр одоо аймгийн сумын Засаг даргын тамгын газарт ээр ажилладаг... гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар тал/, гэрч овогт өгсөн ... ******* урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. аймгийн сумын 2-р сургуулийг 2004 онд төгсөж, 2006 оноос 2010 оны хооронд Улаанбаатар хотод Техникийн их сургууль төгсөж, техникч мэргэжил эзэмшсэн.... гэх мэдүүлэг /хэргийн 59 дүгээр тал/ ПЭ8612 регистрийн дугаартай ******* ургийн овогт ******* *******ийн аймгийн сумын багийн гудамжны тоотод оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хэргийн 55 дугаар тал/, *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3. Шүүгдэгч ******* нь хохирогчид хор уршигт тооцож, 100000 төгрөг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөд байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба түүний согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

5. Шүүгдэгч *******ийг...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, мөн аймгийн Засаг даргын тамгын газарт ажилтай зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэв.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт, улсын яллагчийн дүгнэлт зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.  зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь ... өөрийн биед учирсан хохирол болон сумаас ирж очсон шатахууны зардлыг нэхэмжилнэ. Мөн шүдээ эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ ... гэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.                 

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь хохирогч т хохирол 100000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ийг төгрөгөөр торгох ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

       

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч *******т оногдуулсан төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100000 төгрөг төлөгдсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон замын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА