| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
2023 03 03 2023/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч З.*******, шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ургийн овогт д холбогдох эрүүгийн 23360000003 дугаартай, ******* индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 7,эцэг, эх, ах, дүү, охины хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, "" К-д Дампын опериатор ажилтай, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, аминдаа , суудлын , хашааны газар нэг, 30-40 үхэртэй, сарын өөрийн орлого төгрөг, өрхийн орлого төгрөг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаартай, ургийн овогт
олбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь ******* аймгийн сумын дүгээр // багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй бааранд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөрт шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.той маргалдаж, улмаар хохирогч С.г зодож биед нь зүүн хөмсөгний баруун дээд хэсгийн шарх, хамрын баруун дээд хэсгийн шарх, баруун хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, хамрын дунд дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРОЙЛО нь:
Нэг:Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
1. Мөрдөн шалгах ажиллагаанд С.гийн хохирогчоор өгсөн "...2023 оны 01 сарын 21-ний өдөр манай найз Б., тэгээд манай найз нар “Улаанбаатар хотоос ирчихсэн байна бааранд сууж байна” гээд намайг дуудсан. Тэнд очоод найз нартайгаа архи ууж суусан. Баарны зөөгчтэй юм яриад зогсож байхад танихгүй залуу намайг цохиод хоёр хөмсөгний дээд талд тус бүр 2 оёдол, хамрын дээд талд бас 2 оёдол тавиулсан. Би тухайн залууг танихгүй. Миний толгой руу гараараа цохисон. Би шалан дээр унасан байхад нүүр, толгой хэсэг рүү өшиглөсөн гэж манай найз нар хэлсэн. Би түрхэн зуун ухаан алдсан байсан. Баарны ресепчин эмэгтэй бид нарыг гар гэсэн. Би тухайн Д. гэх залууг “Бацаан “гэсэн. Тэгтэл тэр “Би бацаан биш шүү” гээд намайг цохисон. Миний хамар хугарсан, цус нөжирч гараад байгаа. Машин тэргэнд суугаад явахаар толгой эргээд байгаа ..." гэх мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар хуудас/
2.Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ын гэрчээр өгсөн ... Би 2023 оны 01 сарын 21-ний өдөр Д., Э. гэдэг 2 найзтайгаа "" бааранд орсон. Бааранд ороод бид гурав тус бүр 3 пиво уусан. Орой баар хаах гээд 23 цаг 30 минутын үед бид нар баарнаас гарах гээд 2 давхар луу Д. бид хоёр тооцоо хийхээр гарсан. Би 2 давхар луу гарчихаад Д. тооцоо хийгээд байж байх хооронд би 1 давхар луу буучихаад буцаад гараад ирэхэд Д. 3-4 хүнтэй хэрэлдээд маргалдаад, нэг залуу газарт хэвтэж байсан. Би Д.Баярааг араас нь татаад салгаж авсан. Тэр залуугийн нүүрнээс нь цус гарчихсан, нүүрнийх нь урдуур урсчихсан байсан. Үүний дараа Д.г цагдаа дээр авч ирсэн. Би Д.гаар зодуулсан залууг хайж эмнэлэг дээр очиход байхгүй болохоор нь утасных нь дугаарыг олж ярихад “*******” зочид буудлын 102 тоот өрөөнд байна” гэхээр нь очиж уулзсан. Тэр залуу 102 тоот өрөөнд найзуудтайгаа өөрөө согтуу сэрэхгүй унтаж байсан. Өнөөдөр өглөө тэр залуутай буудалд очиж уулзахад дахиад нэмээд уучихсан согтуу байж байна. Эмнэлэг дээр очоод хамар хөмсгөн дээрээ оёдол тавиулсан байсан. Д. бид хоёр тэр залуутай сая уулзчихаад ирсэн. Э. баарны гадна байсан, зодоонд оролцоогүй ..." гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн "... Би 2023 оны 01 сарын 21-ний өдөр найз С.Золбоо, , Д.Баяраа нартай хамт X бааранд хамт сууцгааж бид нар 1 шил архи уусан. Баар хаахад бид нар гарах болоод С. зөөгчтэй юм яриад зогсож байсан. Тэр хугацаанд доод давхраас хар малгайтай залуу орж ирсэн. Зөөгч С., хар малгайтай залуу гурвуул юм ярьж зогсож байхад манай найз С. тэр залууг “Бацаанаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу С. руу “Бацаан гэнэ үү” гээд С.г гараараа нүүрнийх нь урдаас нь цохиж унагаагаад шалан дээр унахад нь нүүр лүү нь өшиглөөд зодсон. Тэгээд бид нар босоод С.г тэр залуугаас салгаж авсан. С.г босгоход нүүр лүү цус урсчихсан, хөмсөг нь 2 газраа задраад цус урсаад, хамарны дээд талаар язарчихсан байсан, С.гийн 2 хөмсөг болон хамранд оёдол тавьсан. Оёдол тавиулаад бид нар “*******” зочид буудалд байж байхад С.г зодсон залуугийн найз нь бид нартай ирж уулзсан. Маргааш өглөө нь С.г зодсон залуу буудалд уучлал гуйчихсан ирсэн. С. тэр шөнө “*******” зочид буудалд хонож архи уугаад согтоод уначихсан, маргааш нь бас нэмж уугаад согтчихсон байхад тэр залуу ирчихсэн байсан. Би буудалд байхад нь ирээд С.г гэрт нь хүргэж өгсөн. Тэр залууг би танихгүй. Сүүлд нь тэр залууг Д. гэдгийг мэдсэн. Тэр залуу их согтуу хүмүүс рүү агсарч дайраад байсан. С.гийн нүүр лүү нь урдаас нь гараараа цохиход С. хажуугаараа унасан. С. шалан дээр унахад нүүрнийх нь урдаас өшиглөсөн. С.г шалан дээр унахаар бид нар зөрөөд С. дээр очих хооронд тэр залуу шууд нүүр лүү нь өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Нэлээн олон удаа С.г өшиглөөд зодсон. С.г салгаж авах гээд Д. бид нар очиход тэр залуу бид нарыг зодох гээд дайрсан. С.г босгоод ирэхэд юугаа ч мэдэхгүй ухаангүй болчихсон байсан. С. “Эдэн” нэртэй архи уучихсан согтуу байсан ч ухаанаа алдсан согтуу байгаагүй юм. Бид нар нийлээд 1 шил “Пинланд” нэртэй 1 литрийн архи уусан. Би болон манай найз , Д. нар байсан. Баарны зөөгч эмэгтэй С.Золбоог Д.гаас салгаж авахад хажууд байж салгаж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.гийн гэрчээр өгсөн … Би бааранд зөөгчөөр ажилладаг. Би 2023 оны 01 сарын 21-ний өдөр баарны 2 дугаар давхрын лоунжинд зөөгчөөр ажилласан. Шөнийн 00 цаг болж байсан байх, баар хаах цаг болоод байж байхад Д. гэдэг залуу 1 давхраас 2 давхарт гарч ирээд хаах болж байна уу? гэж надаас асуусан. Тэгэхэд би “одоо хааж байна” гэж хэлсэн. Тэгж байтал 2 давхарт сууж байсан 3 залуугийн 1 нь ирсэн. Тэр залууг С. гэдэг. Би тэр залууд “Баар хаах боллоо. Одоо та нар гараарай” гэж хэлэхэд Д. тэр залууд бас “Та нар гараачээ” гэж тэр залууд хэлсэн. Тэгж хэлснээс болоод Д. С. хоёрын хооронд маргаан болоод С. нь Д.д “Бацаан минь” гэж хэлсэн. Д. нь С.г “Би чиний бацаан уу? гэж хэлээд цохиод унагаасан. Д. С.г цохиход С.гийн найзууд босож ирээд тэр хоёрыг 2 тийш нь салгасан. Тэгээд салгахад Д. С.гийн 2 найзыг нь бас гараараа цохисон. Тэгэнгүүтээ С. руу очоод зүүн гараараа С.гийн нүүрэнд 2 цохиод унагасан. Би Д.г танина, жирийн танилууд, С.г зүс танина. Энэ хоёртой найз нөхөд, төрөл садан биш, Д. С.г зодоод унагахад би тэр хоёрыг салгах гээд Д.гийн баруун гарыг нь бариад зүүгдээд зууралдсан. Энэ хоёрын найзууд нь хоёр талаас босож ирээд Д.г салгаж авсан. Тэгээд С. босож ирэхэд С.гийн нүүр нь битүү цус болчихсон байсан. Шалан дээр асгарсан цусыг манайд зөөгч хийдэг Н. арчсан. Н. Д.тай найзууд байгаа юм. Д. тэр өдөр нэг давхрын бааранд сууж байсан. Ямар хүмүүстэй явж байсныг нь мэдэхгүй байна. Энэ хоёр хоёулаа согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
5.Бусадтай зодоон үүсгэсэн гэх ******* аймгийн ******* сумын ******* багийн гийн согтолт 2.35 хувьтай ... гэх согтолтыг тодорхойлсон тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/
6. гийн зүүн гарын тохойн үений дотор талаас 0.5 граммын цус авсан ... гэх тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/
7. Мөрдөн шалгах ажиллагаанд Э.ын гэрчээр өгсөн "... Бид дөрөв баарны нэгдүгээр давхарт суусан. Баар хаах гээд хүмүүс гарч байсан. 23 цаг 30 минутын үед Д. баарны 2 дугаар давхар луу гарч тооцоо хийхээр орсон. Д. 2 дугаар давхар луу ороод би , Ганбаа хоёртой баарнаас гараад баарны гадна байж байсан. Тэгсэн чинь цагдаагийн машин, эмнэлгийн машинтай хүмүүс ирэхээр нь араас нь дагаад орсон чинь 2 дугаар давхарт Д. танихгүй залуучуудтай зодолдоод нэгийг нь зодоод нүүрнээс нь цус гарчихсан байсан. Тэгээд нүүрнээс нь цус гоожчихсон залууг эмнэлэг рүү түргэний машинаар эмч авч явсан, ...Би Д.r тэр залууг яаж зодсоныг хараагүй ..." гэх мэдүүлэг /хх- ийн 20-21 дүгээр хуудас/
8. Мөрдөн шалгах ажиллагаанд М.ийн гэрчээр өгсөн "...2023 оны 01 сарын 21-ний орой бааранд найзуудтайгаа сууцгаасан. Бааранд ороод бид нар 2-3 пиво уусан. Баар 23 цаг 30 минут болж хааж бид нар баарнаас гарцгаасан. Бид нар баарнаас гараад Д. “Бааранд орж тооцоо хийчихээд гараад ирье” гээд орсон. бид хоёр баарны гадна хоёулаа тамхи татаад үлдсэн. , Д. хоёр баарлуу орсон. Тэгээд байж байтал цагдаагийн машин, эмнэлгийн машин ирээд эмч, цагдаа нар баар луу орохоор нь би тэд нарын араас ороход баарны 2 дугаар давхарт 1 залуу ухаан алдаад уначихсан, шалан дээр хэвтэж байсан. Тэр залууг эмч нар аваад эмнэлэг рүү явсан, Д.г манай найз , бармен Д. нар тэврээд авчихсан зогсож байсан. Тэгээд Д.г цагдаагийн ажилчид Цагдаагийн газарт авч ирсэн. Би баарны 2 дугаар давхар луу гарахад эмч нар авч явсан залуутай хамт явсан залуучууд руу дайраад байсан. Тэр залуучууд нь Д.г “Одоо болиочоо” гэж байсан. Шалан дээр цус байсныг нь би арчиж цэвэрлэсэн. Эмнэлэг авч явсан залууг Д. зодсон байсан. Би тэр залууг танихгүй. Тэр залуутай найзууд нь гээд залуучууд хамт явж байсан. Баарны 2 дугаар давхрын гол дунд нь нүүрнээс нь цус гараад хэвтсэн байсан. Шалан дээр тэр залуугийн нүүрнээс цус гараад бохирлогдсон байхаар нь би шалан дээр байсан цусыг арчиж цэвэрлэсэн. Д.тай хамт 2 дугаар давхар луу гарсан. Д. тэр залууг зодолдож байхад хажууд нь байгаагүй гэсэн. Араас нь гарч ирж Д.г салгаж авсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
9. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаартай "...С.гийн биед гэмтэл учирсан байна. С.гийн биед зүүн хөмсөгний баруун дээд хэсгийн шарх, хамрын баруун дээд хэсгийн шарх, баруун хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, хамрын дунд дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. С.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. С.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/
10. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 27 дугаартай ... Д.гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Д.гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. Д.гийн биенээс авсан гэх цусанд 2.7 промилли этилийн спирт иэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх химийн шинжилгээний дүгнэлт / хэргийн 34-35 дугаар хуудас/
11. дугаарын регистртэй, овогт гийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 50 дугаар тал/
12. дугаарын регистртэй, овогт гийн ******* аймаг ******* сум ******* багт оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 51 дүгээр тал/
13. дугаарын регистртэй, овогт гийн ******* аймаг ******* сум ******* багт оршин суух иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 52 дугаар тал/
14.охирогч С.гийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “... С. миний бие иргэн Д.гаас эмчилгээний төлбөр болох 500000 төгрөг гаргуулан авч хохирлоо бүрэн арилгуулж, санал гомдолгүй болсон тул хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй болохыг минь харгалзан үзнэ үү ... ” гэх хүсэлт /хэргийн 58 дугаар тал/
15.Шүүгдэгч Д.гийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “... Миний бие Д. нь гэмт үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. охирогчийн зүгээс санал гомдолгүй болсон, мөн прокуророос сонсгох ялыг хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ухамрсарлан ойлгож байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” ... гэх хүсэлт /хэргийн 59 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Д. нь ******* аймгийн сумын дүгээр // багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй бааранд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөрт шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.той “Бацаан “ гэж хэллээ гэж маргалдаж, улмаар хохирогч С.гийн нүүрэн тус газарт гараараа цохиж газар унагаж, мөн газар унахад нь нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, түүний биед нь зүүн хөмсөгний баруун дээд хэсгийн шарх, хамрын баруун дээд хэсгийн шарх, баруун хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, хамрын дунд дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.охирогч С.гийн биед зүүн хөмсөгний баруун дээд хэсгийн шарх, хамрын баруун дээд хэсгийн шарх, баруун хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, хамрын дунд дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учирсан нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 117 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч Д. нь хохирогч С.г нүүрэнд нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрхи хөнгөн гэмтлийг учруулсан гэж үзнэ.
3. Шүүгдэгч Д. нь хохирогч С.гийн нүүрэнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д. нь хохирогч С.г зодож түүний нүүр хэсэгт гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... зүүн хөмсөгний баруун дээд хэсгийн шарх, хамрын баруун дээд хэсгийн шарх, баруун хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, хамрын дунд дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл... учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
4.Иймд шүүгдэгч Д.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
5.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хохирогчийн болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, 2023 оны 01 дүээр сарын 30- ны өдрийн 27 дугаартай химийн шинжээчийн ... Д.гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Д.гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. Д.гийн биенээс авсан гэх цусанд 2.7 промилли этилийн спирт иэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
6.эрэг учрал болох үед шүүгдэгч нь согтуу байсан, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С. нь... С. миний бие иргэн Д.гаас эмчилгээний төлбөр болох 500000 төгрөг гаргуулан авч хохирлоо бүрэн арилгуулж, санал гомдолгүй болсон” гэх хүсэлтийг гаргасан /хэргийн 58 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. нь хохирогчид учруулсан хохирлын хор уршигийг төлсөн гэж мэдүүлж байх тул хохирогчид хор уршигт тооцож 500000 төгрөг төлсөн гэж үзнэ.
оёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Д. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар... Д. нь урьд ял шийтгэлгүй гэх баримт /хх-ийн 50-рт/-аар тогтоогдож байна.
2.Мөн шүүгдэгч Д. нь ******* аймгийн ******* сумын 2-р баг /*******/-т оршин суух, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл зэрэг баримт авагдсан байна.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д. нь хохирогчид учруулсан хохиролоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
4.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
6. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
7.Шүүгдэгч Д. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 166666 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн , гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүний торгох ялын биелэлтэд ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Гурав: охирол, хор уршиг бусад асуудлын талаар
1.Шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид хор уршигт тооцож 500000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТОО нь:
1. Шүүгдэгч ургийн овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан … гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид хор уршигт тооцож 500000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА