| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0105/И |
| Дугаар | 118 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 118
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.М, Б.Ц нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 26,540,419.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,210,583.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 17,312.23 төгрөг, нийт 28,768,315.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М, Б.Ц нар нь 2018 оны 05-р сарын 14-ний өдөр ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн нөхцөлөөр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,459,580.16 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 2,932,510.53 төгрөг, нийт 6,392,090.69 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг 2018 оны 12-р сараас эхлэн зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас өнөөдрийн байдлаар зээл 145 хоног хугацаа хэтэрсэн тул, зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл болох 28,768,315.67 төгрөг мөн нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардлыг зээлдэгч Б.М, Б.Ц нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 26,540,419.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,210,583.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 17,312.23 төгрөг, нийт 28,768,315.67 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух Р овогт Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Замын-Үүд Х банкны зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөг зээлсэн ба Х банкны нэхэмжлэлийн дагуу 28,768,315.67 төгрөг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх үнийн дүн бүхий төгрөгийг Х банкинд төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Р овогт Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х банкны Замын-Үүд салбараас 2018 оны 05 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс үлдсэн 28,768,815.67 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б.М, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 26,540,419.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,210,583.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 17,312.23 төгрөг, нийт 28,768,315.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.М, Б.Ц нар нь нэхэмжлэгч Х банктай 2018 оны 05-р сарын 14-ний өдөр ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн нөхцлөөр авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М, Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 26,540,419.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,210,583.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 17,312.23 төгрөг, нийт 28,768,315.67 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, Б.Ц нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 26,540,419.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,210,583.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 17,312.23 төгрөг, нийт 28,768,315.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М, Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,768,315.67 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 301,792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 150,896 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 150,896 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц