Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

   2023         03          10                                       2023/*******ЦТ/29

       

          

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

*******үүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             *******,

Улсын яллагч                                               *******,

Иргэний хариуцагч                                    *******,

*******үүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2204001960012 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

*******үүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбар Хэнтий хэсэгт ашиглалтын монтёр ажилтай, ам бүл 3,  ээж, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Сариг ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* Т-н ******* /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

*******үүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Улаан ухаа гэх хэсгийн “Петровис” *******атахуун түгээх станц-3 салбар клонкын урд төв замын зорчих хэсгийн ойролцоо иргэн *******-ны эзэмшлийн 32-62 ХЭҮ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “*******олооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 12.3-д “*******олооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.4б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нэг эгнээгээр урд талд нь зорчиж явсан 67-16 УНА улсын дугаартай “Синотрак Хово” загварын ачааны тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас 32-63 ХЭҮ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С-ын эрүүл мэндэд баруун шилбэ ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******үүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

*******үүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө Хэнтий аймгаас ээж, эгч, охины хамт Улаанбаатар хот руу хувийн ажлаар явж байсан. Өдөр 14 цагийн үед Багануур дүүрэг өнгөрөөд Багануур хөшөө орох гээд Петровис шатахуун түгээх станцын харалдаа явж байгаад урд явж байсан Хово маркийн автомашины хойноос замын халтиргаа гулгааны улмаас мөргөж осол гаргасан. Урд машин гүйцэж түрүүлэх боломж байхгүй том тэрэгтэй ижил хурдтай 25-30 метрийн зайтай явж байсан. Тухайн үед урд зорчиж явсан эгч З бид 2 хамгаалалтын бүсээ зүүчихсэн байсан. Харин арын суудалд сууж явсан ээж, охин 2 маань зүүгээгүй байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 88-р хуудас/,

               Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

              С.З-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

              С.Э-ны мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

              М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

              Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14 хуудас/,

              Нийслэлийн *******үүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

              “Зи Э Ти” ХХК-ийн Багануур дахь Техник хяналт үзлэгийн төвийн автотехникийн инженерийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67-р хуудас/,

              Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******.П-гийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн магадлагаа /хх-ийн 73-74-р хуудас/,

              Тээврийн хэрэгслийн лавлагаагаа /хх-ийн 112-р хуудас/,

*******үүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулав.

*******үүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

*******үүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Улаан ухаа гэх хэсгийн “Петровис” *******атахуун түгээх станц-3 салбар клонкын урд төв замын зорчих хэсгийн ойролцоо иргэн *******-ны эзэмшлийн 32-62 ХЭҮ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 12.3, 3.4б-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нэг эгнээгээр урд талд нь зорчиж явсан 67-16 УНА улсын дугаартай “Синотрак Хово” загварын ачааны тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас 32-63 ХЭҮ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Д.С-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******аргалбаатарын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

              - Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгаас өглөө охин С.З, хүү *******, ач охин Б.Н нарын хамтаар Улаанбаатар хот руу хувийн ажлаар явж байсан юм. Багануурын цагдаагийн пост өнгөрөөд Петровис шатахуун түгээх станцын хажууд том оврын ачааны машины хойноос их холоос гулгаад орсон. Би ач охинтойгоо машины хойд талд сууж явсан. Би суудлын бүсээ зүүгээгүй явж байсан. Ач охин маань миний хөлөн дээр толгойгоо тавиад унтаж явсан. Миний баруун хөлийн шилбэ хугарсан. Зүүн дух хэсгээрээ урд талын суудал мөргөөд зүүн дух орчимд хөхөрсөн хавдартай байгаа. Толгойны зураг авахуулахад гайгүй зүгээр гэж эмч хэлсэн. Хөлөө гипсдүүлсэн байгаа. Нутагтаа очоод хагалгаанд орно. Надад гомдол санал байхгүй.

              ...Д.С би өөрийн төрсөн хүү *******-тай Хэнтий аймгаас Улаанбаатар орох замдаа Багануур дүүрэгт авто осолд орж баруун хөлний яс хугарч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон /2022.12.26/. Одоо миний бие зүгээр болж алхаж явдаг болсон. Хүү ******* гомдол, санал байхгүй болно.” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 19, 127-р хуудас/,

              - С.З-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед дүү *******, дүүгийн охин Б.Н, ээж Д.С нарын хамтаар Улаанбаатар хот руу хувийн ажлаар явж байсан юм. Багануур дөнгөж өнгөрөөд Петровис шатахуун түгээх станцын яг хажуу талын замд том оврын автомашины хойноос замын халтиргаанаас болоод орсон. Тэгээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Эмнэлгийн байгууллагаас тусламж аваад биеийн байдал харьцангуй тогтворжсон. Одоо бол гайгүй байна. Ээж Д.С-ын баруун талын шилбэний 2 яс хугарсан. Миний дүү ******* согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, 

              - С.Э-ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Багануурын уурхайгаас нүүрс ачаад  Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байсан. Багануурын хөшөөний наана Петровис клонкын хажууд Приус маркийн суудлын автомашин хойноос мөргөсөн. Тэгээд зогсоод сандраад буусан чинь тухайн автомашинд жолоочоос гадна 3 хүн зорчиж байсан. Би хүүхдийг тэврээд жолоочийн нуруу нь өвдөөд байна гэхээр нь манай жолооч М.Б цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тухайн үед машиндаа өвлийн ээлжийг тэр чигээр нь хийлгэсэн байсан. Зам гулгаатай болохоор 5-10 км цагийн хурдтай явж байсан. Миний бие болон, машинд ямар нэгэн гэмтэл, эвдрэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

              - М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “ ...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Багануурын уурхайгаас нүүрс ачаад Улаанбаатар хот руу явж байсан чинь хойноос суудлын автомашин мөргөсөн. Багануурын хөшөө ороогүй наад талд Петровис клонкын хажуу харалдаа төв зам дагуу болсон явдал. Гулгаатай болохоор 10 км цагийн хурдтай зорчиж явсан. Манай машины бүрэн бүтэн байдал хангагдсан байсан. Надад гэмтэл учраагүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

              - Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай: “ ...Тоёота приус 30 маркийн 32-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ нийт 1,560,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/,

              - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14-р хуудас/,

              - Нийслэлийн *******үүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 417 дугаартай: “...1.Д.С-ын биед баруун шилбэ ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх шилбэ ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

              - “Зи Э Ти” ХХК-ийн Багануур дахь Техник хяналт үзлэгийн төвийн автотехникийн инженерийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “Toyota prius-30 маркийн 32-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талын гуперийн хэсгээр дотогшоо цөмөрч, мотор болон явах эд анги хойш чихэгдсэн байна. Тээврийн хэрэгсэл болон тоормос, явах эд анги, хөдөлгүүр жолооны хүрд зэрэг бүрэн ажиллагаатай байгааг тодорхойлох боломжгүй байна.  Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос болж үүссэн байна. Тээврийн хэрэгслийн мотор болон явах эд анги ослын дараа үүссэн байна. Осол гарахад нөлөөлсөн шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Автомашины жолооны хүрдний эргэлтийн сул зай нь тодорхойлох болмжгүй байна. Тээврийн хэрэгслийн дугуйн хий техникийн нормоор байвал зохих хэмжээндээ байна. /2.2/ тээврийн хэрэгслийн гэрэл дохио бүрэн байна тодорхойлох боломжгүй байна...” гэжээ. /хх-ийн 66-67-р хуудас/,

              - Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******.П-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн магадлагаанд: “Toyota prius-30 маркийн 32-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “*******олооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 12.3-д “*******олооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.4 б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг, ...зорчигч Д.С, *******.Н нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.1. а/ хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх /энэ дүрмийн 3.4-н б заалтыг тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд/ гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 67-19 УНА улсын дугаартай “Синотрак Хово” маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолооч М.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг хэрэгжүүлсэн үндэслэлтэй байна...” гэжээ  /хх-ийн 73-74-р хуудас/,

              - Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “32-63 ХЭҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч ******* *******” гэх тэмдэглэл /хх-ийн 112-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагч *******: “...шүүгдэгч *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг;

*******үүгдэгч *******-: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ээжийгээ асарч, эмчлүүлсэн. Одоо биеийн байдал нь сайжирсан.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              *******үүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн *******үүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/-ээр,

Иргэний нэхэмжлэгч *******-ны эзэмшлийн 32-63 ХЭҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 1,560,000 төгрөгийн хохирол учирсан болох нь  Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч ******* нар нь энэ хэрэгт холбогдуулан хохирол нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.С нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад зарцуулагдсан 1,861,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээрх хэрэгт үнэхээр их харамсаж байна, миний зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхэд бэлэн. Нэхэмжилсэн төлбөрийг төлнө” гэв.  

*******үүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж иргэний хариуцагч *******-с 1,861,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч дүгнэлтдээ: “*******үүгдэгч *******-т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх санал гаргаж байна” гэв.

*******үүгдэгч *******р: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

*******үүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирол төлбөр төлсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг хуульд зааснаар 90 хоногт төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Монгол улсын *******үүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. *******үүгдэгч ******* овогт ******* *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******үүгдэгч ******* овогт ******* *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч ******* нар нь энэ хэрэгт холбогдуулан хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж иргэний хариуцагч *******-с 1,861,000 /нэг сая найман зуун жаран нэгэн мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. *******ийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  *******ҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН