Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

23 27 23/ШЦТ/48

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч Э.*******, шүүгдэгч , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ургийн овогт ы д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 22 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр хүлээн авч 23 оны дугаар сарын 27- ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, ард , дээд боловсролтой, ,ийн мэргэжилтэй, *******, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян аймгийн сумын 01 дүгээр, ******* багийн дугаар гудамж, тоотод оршин суух, Баян- аймгийн , хамар, хоолойн эмчээр ажилладаг, аминдаа ******* орон сууц нэг, ******* ******* хувийн орон сууц нэг, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, урьд ял шийтгүүлж байгаагүй, БЮ840814 регистрийн дугаартай, ургийн овогт ы

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч нь Баян- аймгийн Нэгдсэн , хамар, хоолойн их эмчээр ажиллахдаа иргэн ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн ээс 2015 онд 200000 төгрөгийн хахууль авсан, 2018 онд 0000 төгрөгийн хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гийн өгсөн ... нь миний хяналтад байсан юм билээ. Түүний 2 талын ний хэнгэрэг цоорхой, мэдрэлийн гтай сонсгол бууралттай, 2015 онд 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгоод дараа нь 1 жилээр сунгуулсан байсан. 2 Энэ хүнээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Яагаад ингэснийг ойлгохгүй байна. Түүний карттай танилцахад 2015 онд үзэж байсан байна. Тухайн үед гурвуулаа нэг өрөөнд сууж байсан. Хамт сууж байсан хүмүүс бидний үйлдлийг харах боломжтой. Тийм зүйл болоогүй тул хараагүй байх. Хуулийн дагуу шударга шийпвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг

2.Баян- аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга , ы нарын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаагүйгээр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”/ 1-р хх- ийн 85- 86 дугаар хуудас/

3.БЮ840814 дугаарын регистртэй овогты гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / 1-р хх–ийн 132 дугаар хуудас/

4.ЭМЯ-ны дэргэдэх хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ-ын дэргэдэх эмнэлэг магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн ... 1. Иргэн овогтой //-ийн өвчний зовиур, эрүүл мэндийн түүх, амьдралын түүхийн талаар асуумж ярилцлага, бодит үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тайлбар, 2015 оноос хөтөлсөн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, 2015 оноос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон болон сунгасан актын хуулбартай танилцсан. 2.Иргэн овогтой //-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг аймгийн Нэгдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын жил бүрийн хурлын шийдвэр 2015 оны 11 сарын 05-ны өдрийн , 2016 оны 11 сарын -ны өдрийн , 2017 оны 09 сарын 21-ний өдрийн , 2018 оны 11 сарын 03-ны өдрийн 11978, 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 0328257 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгасан шийдвэрүүд нь 2008, 2016, 2017 онуудын “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа” –аар сунгасан нь ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн үндэслэлтэй гэж үзэж байна ... гэх дүгнэлт/ 1- р хх-ийн 177-179 дүгээр хуудас/

5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн ... Би 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед эмчтэй Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажлын өрөөнд нь очиж уулзаад миний сонсголгүй болоод байна. Би группэд гармаар байна гэж хэлээд 200000 төгрөг өгсөн. Тэгээд группэд орохын тулд эмчид 200000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны үед өгсөн. Тэгээд надад 6 сарын хугацаатай групп тогтоолгож өгсөн. Тэгэхэд би өөрийн биеэр эмнэлэг хөдөлмөрийн магадлах хурлаар орсон. Түүнээс хойш миний сонсголгүй учраас 2017 оны 11 дүгээр сар хүртэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд орохгүйгээр группын хугацаа сунгуулж авч байсан. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр эмчтэй уулзаад 2018 онд группээ сунгуулах үедээ аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод эмчийн ажлын өрөөнд орж уулзаад картынхаа завсар 0000 төгрөг хавчуулаад өгсөн. Тэгээд миний группын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн хурлаар оруулаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгаж өгсөн. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр группээ сунгуулаад авсан. Би эмчид 2018 онд 5 ширхэг 20000-тын дэвсгэрт өгсөн. Дандаа 20000 -тын дэвсгэрт картандаа хавчуулаад өгсөн болохоор одоо санаж байна. Би эмчид өөрт бэлэн хадгалж байсан мөнгөнөөсөө өгсөн юм. Би группээ сунгуулах болохоор мөнгөө хадгалж байдаг юм. Харин тухайн үед мөнгө дутаад нөхөр мужаан хийж олсон мөнгөө надад хадгалуулдаг. Би тэр мөнгийг өөрийн группын мөнгөтэйгээ нийлүүлж хадгалж байгаад 0000 төгрөгийг д өгсөн. эмчид сайн дураар дээрхи 50000 төгрөгийг өгсөн. эмч надаас мөнгө өгөхийг шаардсан зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 191-192 дугаар хуудас/

6.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн дахин өгсөн ... Миний 3 сонсгол муутай. Тэгээд эмчийн хяналтад байдаг байсан. эмчтэй би аймгийн төвд өрөөнд л уулздаг байсан өөр газар уулзаж байгаагүй. Суманд эмч ирж байгаагүй. эмчтэй уулзахдаа би ганцаараа уулздаг байсан. Намайг уулзаж байхад өөр хэн нэгэн байдаггүй байсан. сум нь аймгийн төвөөс 75 км байдаг байсан. Би сумаас аймаг, аймгаас сум хүртэл замын таксигаар явдаг байсан. Би хэний таксинд сууж явснаа одоо санахгүй байна. Би аймгийн төвд өөрийн төрсөн ах гэдэг хүний гэрт ирдэг байсан. Манайх сард 600000 төгрөг авдаг, өөрийн группын мөнгө 400000 төгрөг, хүүхдийн мөнгө гэж хоёр хүүхдийн мөнгө 200000 төгрөг тус тус авдаг ... гэх мэдүүлэг / 2-р хх- ийн 92 дугаар хуудас/

7.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ий өгсөн ... ийг би танина. надтай худ ургийн холбоотой хүн байгаа юм. нь надаас дүү хүн байгаа одоо суманд амьдарч байгаа. нь Баян аймгийн сумаас сум руу орж ирэхдээ манайхаар бол байнга ирдэг. нь групп сунгуулахаар ирлээ гэж ирдэг. Ямар оношоор хэн эмчийн хяналтад байдаг талаар мэдэхгүй. Гэхдээ сонсгол муутай, маш их чанга орилж ярьж байж л сонсдог хүн байгаа юм. Хэрхэн яаж сунгуулдаг болохыг ч мэдэхгүй, группээ сунгуулахаар ирлээ гээд сунгуулдаа л гэдэг бид нар түүнийг дагаж яваад байдаггүй болохоор хэрхэн яаж сунгуулдаг болохыг мэдэхгүй ...гэх мэдүүлэг / 2-р хх- ийн 93 дугаар тал/

8.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл / 2-р хх- ийн 95 дугаар хуудас/ 9.Баян- аймаг сум ийн ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт / 2-р хх- ийн 96-207 дугаар хуудас/ .Шүүх хуралдаанд гэрч ийн өгсөн ... Би суманд хоёр удаа, аймгийн төвд нэг удаа мэдүүлэг өгсөн. Манай нөхөр мужаан хийдэг, надад мөнгө төгрөгөө өгнө. Би аймаг орж эмчид үзүүлж сонсгол муу гэдгээ хэлээд группэд орж байсан. Харин мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Надад эрх, үүргийг танилцуулсан ч зарим зүйлийг сайн ойлгоогүй. Би зарим зүйлийг мартдаг. Урьд мэдүүлэг өгсөн зарим зүйлээ мартдаг юмаа ... гэх мэдүүлэг 11.Шүүх хуралдаанд гэрч ын өгсөн ... Би 8 дугаар анги төгссөн, сургуулиа төгсөөд мужаан хийсэн. Одоо хүртэл мужаан хийж байгаа. Мужаанаас олсон орлогоо эхнэртээ өгдөг. Гэр бүлийн мөнгөө хамтарч зарцуулдаг. Манай эхнэр сайн сонсголгүй, монгол мэдэхгүй тул тийм мэдүүлэг өгсөн байна. Хэдэн оныг нь мартсан байна. 2018 онд эмчид мөнгө өгсөн талаар надад хэлээгүй. Тухайн үед замын зардалыг нь өгч байсан. Бид гэр бүл болоод 13 жил болж байна. нь надтай гэр бүл болсны дараа группэд орсон байгаа. Манайх хоёр хүүхэдтэй, хүүхдийн мөнгө, ийн группын мөнгө ороод манай гэр бүлийн сарын орлого 00000 төгрөг байгаа ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2. Иргэн нь Н90.0 дуу дамжуулах хэлбэрийн хоёр ний дүлий гэсэн оноштойгоор, 1-6-2 гэсэн өвчний заалтаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баян- аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, 6 сарын хугацаагаар тогтоолгосон, мөн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, 12 сараар сунгуулсан, мөн 2017 оны 09 сарын 21- ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, 12 сараар сунгуулсан, мөн 2018 оны 11 сарын 03-ны 4 өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, 12 сараар сунгуулсан, энэ хугацаанд 2015 онд анх хөдөдмөрийн чадвар алдалтаа тогтоолгохдоо нь эмчлэгч эмч д 200000 төгрөг өгсөн, дараа нь 2018 онд хөдөлмөрийн чадвар алдалтаа сунгуулахдаа мөн эмчлэгч эмч д 0000 төгрөг өгсөн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3.Шүүгдэгч нь Баян- аймгийн Нэгдсэн дарга тэй 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаагүйгээр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан тус эмнэлэгийн , хамар, хоолойн их эмчээр томилогдсон ба нь Баян- аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, мөн 2016, 2017 онууд болон 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох, хугацаагаа сунгуулсан. Шүүгдэгч нь ийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох, хугацаагаа сунгуулахад нь түүний амбулаториор эмчлүүлэгчдийн картанд ... 2015 оны 06 сарын 06... ВКК-д 36. Эм, дээрхи Н90.3 оношоор ХЧА- ын зааврын VI-2 заалтаар 60%-р V/6-с 1 жилээр тогтоолгохоор илгээв. Вр:, / 2-р хх-118 дугаар тал/ гэх бичилт хийсэн, мөн 2015 оны ХI/04 -15 ... ВКК-д , 37н. Эм, дээрхи Н90.3 оношоор ХЧА- ын зааврын VI-2 заалтаар 60%-р ХI/07-с 1 жилээр сунгах саналтай илгээв . вр: , .. /2-р хх- ийн дугаар хуудас/, XI/-18 ... ВКК-д , 47 н. Эм, дээрхи Н90.3 оношоор ХЧА- ын зааврын VI-2 заалтаар 60%-р 1 жилээр сун-р илгээв.вр: /2-р хх-ийн 162 дугаар хуудас / гэх бичлэг хийж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гийн өгсөн ... би ийг үзэж, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгохоор ВКК-д илгээж байсан ... гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт ийн өгсөн... Би анх групд тогтоолгохдоо эмч д үзүүлж байсан. Мөн 2018 онд группээ сунгуулахдаа эмчид үзүүлж байсан ... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

4.Иймд гэрч ийн /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар хуудсан дахь орчуулагч томилж, оролцуулан авсан / ... Би 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед эмчтэй Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажлын өрөөнд нь очиж уулзаад миний сонсголгүй болоод байна. Би гурппэд гармаар байна гэж хэлээд 200000 төгрөг өгсөн. Тэгээд группэд орохын тулд эмчид 200000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны үед өгсөн. Тэгээд надад 6 сарын хугацаатай групп тогтоолгож өгсөн. Тэгэхэд би өөрийн биеэр эмнэлэг хөдөлмөрийн магадлах хурлаар орсон. Түүнээс хойш миний сонсголгүй учраас 2017 оны 11 дүгээр сар хүртэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд орохгүйгээр гурппын хугацаа сунгуулж авч байсан. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр эмчтэй уулзаад 2018 онд группээ сунгуулах үедээ Аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод эмчийн ажлын өрөөнд орж уулзаад картынхаа завсар 0000 төгрөг хавчуулаад өгсөн. Тэгээд миний группын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар оруулаад миний группын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгаж өгсөн. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр группээ сунгуулаад авсан. Би эмчид 2018 онд 5 ширхэг 20000-тын дэвсгэрт өгсөн. Дандаа 20000-тын дэвсгэрт картандаа хавчуулаад өгсөн болохоор одоо санаж байна. Би эмчид өөрт бэлэн хадгалж байсан мөнгөнөөсөө өгсөн юм. Би группээ сунгуулах болохоор мөнгөө хадгалж байдаг юм. Харин тухайн үед мөнгө дутаад нөхөр мужаан хийж олсон мөнгөө надад хадгаллуулдаг. Би тэр мөнгийг өөрийн группын 5 мөнгөтэйгээ нийлүүлж хадгалж байгаад 0000 төгрөгийг д өгсөн. эмч надаас мөнгө өгөхийг шаардсан зүйл байхгүй ... гэх мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойд тооцов.

Өөрөөр хэлбэл гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ анх групп тогтоолгохдоо эмчид үзүүлсэн, мөн 2018 онд группээ сунгуулахдаа эмчид үзүүлсэн, эмчид үзүүлж байх үедээ өвчний картан завсараа эхний удаад 200000 төгрөг, дараагийн удаа 0000 төгрөгхийж өгсөн талаараа мэдүүлсэн, энэхүү мэдүүлэг нь түүний амбулаториар эмчлүүлэгчдийн картанд ... 2015 оны 06 сарын 06... ВКК-д 36. Эм, дээрхи Н90.3 оношоор ХЧА- ын зааврын VI-2 заалтаар 60%-р V/6-с 1 жилээр тогтоолгохоор илгээв. Вр:, / 2-р хх- 118 дугаар тал/ гэх бичилт хийсэн, мөн 2015 оны ХI/04 -15 ... ВКК-д , 37н. Эм, дээрхи Н90.3 оношоор ХЧА- ын зааврын VI-2 заалтаар 60%-р ХI/07-с 1 жилээр сунгах саналтай илгээв . вр: , .. /2-р хх- ийн дугаар хуудас/, XI/-18 ... ВКК-д , 47 н. Эм, дээрхи Н90.3 оношоор ХЧА- ын зааврын VI-2 заалтаар 60%-р 1 жилээр сун-р илгээв.вр: /2-р хх- ийн 162 дугаар хуудас / гэх бичлэгийг шүүгдэгч хийж байсан нь тогтоогдож байх тул гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч д анх группэд орохын тулд 200000 төгрөг өгсөн, 2018 онд группээ сунгуулахдаа 0000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг нь үндэслэлтэй , үнэн зөв мэдүүлсэн гэж үзсэн болно.

5.Гэрч нь Н90.0 дуу дамжуулах хэлбэрийн хоёр ний дүлий гэсэн оноштойгоор, 1-6-2 гэсэн өвчний заалтаар 2015 оны 05 дугаар сарын 07- ны өдөр Баян- аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, 6 сарын хугацаагаар тогтоолгосон нь үндэслэлтэй болох нь ЭМЯны дэргэдэх хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ- ын дэргэдэх эмнэлэг магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн ... 1. Иргэн овогтой / / - ийн өвчний зовиур, эрүүл мэндийн түүх , амьдралын түүхийн талаар асуумж ярилцлага, бодит үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тайлбар, 2015 оноос хөтөлсөн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, 2015 оноос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон болон сунгасан актын хуулбартай танилцсан. 2.Иргэн овогтой / / -ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг аймгийн Нэгдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын жил бүрийн хурлын шийдвэр 2015 оны 11 сарын 05 - ны өдрийн , 2016 оны 11 сарын - ны өдрийн , 2017 оны 09 сарын 21- ний өдрийн , 2018 оны 11 сарын 03- ны өдрийн 11978, 2019 оны 11 сарын 01- ний өдрийн 0328257 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын сунгасан шийдвэрүүд нь 2008, 2016, 2017 онуудын “ Даатгуулагч / иргэн/ ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт , хувь хэмжээ, хугацаа – аар сунгасан нь ЭМЯ- ны мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон.

6.Шүүгдэгч нь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн , хамар, хоолойн эмчийн хувьд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон үүргийнхээ дагуу аймгийн хандаж хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох хүсэлт гаргасан ийг үзэж Н90.0 дуу дамжуулах хэлбэрийн хоёр ний дүлий гэсэн оноштойгоор, 1-6-2 гэсэн өвчний заалтаар түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгохоор ВКК-д илгээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хахууль өгөгч ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2 удаагийн үйлдлээр 300000 төгрөгний хахууль авсан гэж шүүх үзсэн болно.

7.Шүүгдэгч гийн өвчтөн ийн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох ашиг сонирхлын үүднээс хоёр удаагийн үйлдлээр өгсөн 6 300000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт ... хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд авсан бол ... гэж хуульчилсан хуулийн заалтад нийцэж байгаа ба нь хоёр сонсохгүйн улмаас аймгийн нэгдсэн эмнэлэг, тухайн эмнэлэгт , хамар, хоойлойн эмчээр ажилладаг эмч д хандаж хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгохоор үзүүлэхэд түүнийг биеийг үзээд , Н90.0 дуу дамжуулах хэлбэрийн хоёр ний дүлий гэсэн онош тавьж, “ Даатгуулагч / иргэн/ ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтын 1-6-2 –т зааснаар түүнийг хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болохыг тодорхойлж, ВКК-д оруулах үедээ гэрч ээс 2015 оны 05 дугаар сарын 06- ны өдөр 200000 төгрөг, мөн 2018 оны 11 дүгээр сарын - ны өдөр 0000 төгрөгийг авсан шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө бусдаас хахууль авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан байх тул шүүгдэгч гийн гэрч ээс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед авсан 200000 төгрөг, мөн 2018 оны 11 дүгээр сарын - ны өдөр 0000 төгрөг, нийт 2 удаагийн үйлдлээр 300000 төгрөг авсныг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно... гэж заасан тул шүүгдэгч гийн сүүлийн гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын - ны өдөр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзнэ.

.Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, өгөх, авах хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлаа шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчдөг. Тухайн гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүйгээр хээл хахууль авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Баян- аймгийн нэгдсэн , хамар, хоолойн эмчээр ажилладагийн хувьд тухайн эмнэлэгт хандаж хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгохоор үзүүлсэн амбулториор эмчлүүлэгч д өвчний онош тавьж, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгох, сунгуулсныхаа хариуд 2 удаагийн үйлдлээр 300000 төгрөгийг авснаар тухайн гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.

11. Авилгын эсрэг НҮБ–ын конбенцэд “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авилгын сүбъектэд хамааруулдаг тул шүүгдэгч г аймгийн Нэгдсэн эмнэлэгийн , хамар, хоолойн эмчээр ажиллаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авах гэмт хэргийн субьект болж байна.

12.Шүүгдэгч гийн бусдаас хоёр удаагийн үйлдлээр 300000 төгрөг авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

13. Иймд шүүгдэгч г Баян- аймгийн Нэгдсэн Чих, хамар, хоолойн эмчээр ажиллаж байхдаа иргэн д Н90.0 дуу дамжуулах хэлбэрийн хоёр ний дүлий гэсэн онош тавьж, “Даатгуулагч /иргэн/- ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтын 1-6-2 –т зааснаар түүнийг хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болохыг тодорхойлж ВКК-гийн хуралд оруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ийн өгсөн 200000 төгрөг, мөн 0000 төгрөгийн хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

14. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

15.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугүй тул шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хахууль авсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, гэрч ээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж мэдүүлэг авсан, ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоогоогүй, мөн шүүгдэгч нь эмчийнхээ хувьд төрийн үйлчилгээний албан тушаалтан, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан биш тул шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй, хэргийг тусгаарлахдаа хууль зөрчиж тусгаарласан, хуулбар үнэн дардас хэн дарсан нь ойлгомжгүй байна гэж мэтгэлцсэн боловч хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

16.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 21 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгчид д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ... хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой хянан шийдвэрлэхэд саад болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна... гэж үзэж, хэргийг тусгаарлаж хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

17.Шүүгдэгч д холбогдох ******* дугаартай хэргийг эрүүгийн дугаартай хэргээс тусгаарлаж нотлох баримтыг хуулбарлан авахдаа хуульд заасан журмаар нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хууль ёсны нотлох баримт гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хэргийн тусгаарлахдаа нотлох баримтыг хэрхэн хуулбарлан авсан, энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэсэлэлээр дүгнэлт гаргасныг хүлээн аваагүй болно.

18.Харин шүүгдэгчид холбогдуулан прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж үзэхэд шүүгдэгч нь гэрч ийг 2015 оны 06 дугаар сарын 06- ны өдөр, үзэж Н90.0 дуу дамжуулах хэлбэрийн хоёр ний дүлий гэсэн онош тавьж, 8 “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтын 1-6-2–т зааснаар түүнийг хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болохыг тогтоосон нь үндэслэлтэй, шүүгдэгч нь Баян аймгийн эй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээлгэсэн үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж нийтэд үйлчилж байхдаа хахууль өгөгч гэрч ийн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох ашиг сонирхлыг хэрэгжүүлснийхээ хариуд гэрч ийн хахууль болгон 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр өгсөн 200000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын - ны өдөр өгсөн 0000 төгрөгийг хувьдаа авсан гэж үзнэ.

19.Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирол тогтоогдоогүй тул түүнийг бусдад хохирол, төлбөргүй гэж үзлээ.

20. Мөрдөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад ээс гэрчийн мэдүүлэг авахдаа Х.Багдаулет гэх орчуулагчийг оролцуулан мэдүүлэг авсан боловч орчуулагчийг томилсон тогтоол хэрэгт авагдаагүй байх тул 1-р хх- ийн 189 дүгээр хуудас дахь ийн гэрчээр өгсөн мэдүүлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

21.Тус шүүхээс шүүгдэгч д холбогдох хэргийг 21 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 21/ ШЗ/ 319 дугаартай “ хэргийг прокурорт буцаах тухай “ захирамжаар ... иргэн ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, ийн эмчлүүлэгчийн картыг хэрэгт хавсаргах шаардлагатай ... гэсэн үндэслэлүүдээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр буцаасан боловч Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 22 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ... Иргэн нь 2015 онд 200000 төгрөгний хахуулийг, 2018 онд 0000 төгрөгний хахуулийг тус тус яллагдагчы д өгсөн үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Гэвч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж заасан бөгөөд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан байх тул иргэн ийн дээрхи үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдож, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон гэсэн үндэслэлээр иргэн ийн үйлдэл нь гэм буруутай эсэхийг шалган тогтоох боломжгүй ... гэж улсын яллагч дүгнэлт гаргасан тул шүүх түүний үйлдэлд гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1.Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р хавтаст хэргийн 132-р хуудас/ тогтоогдож байна.

2.Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2 удаагийн үйлдлээр хахууль 9 авсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж шүүх үзээгүй болно. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

3. Шүүгдэгч гийн хувийн байдлын талаар хэрэгт цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Гэрч ийн өгсөн... Би тай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд байсан үеэс эхлэн үерхэж, 2009 онд гэр бүл болсон. 20 охин, 2013 онд мөн охин, 2016 онд охин, 20 онод 4 дэх охин төрсөн. Манай эхнэр нь 1992-20 онд жимлийн сургууль, 20-2008 онд АУИС төгссөн. 2008-20 онд өрхийн эмнэлэг, 20-2012 онд Улаанбаатар хотод нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт , хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчийн мэргэжил эзэмшиж, 2013 оноос одоог хүртэл аймгийн Нэгсэн эмнэлэгт , хамар, хоолойн эмчээр ажиллаж байна. 2017-2018 онд Эх, Хүүхдийн эрүүл мэндийн төвд , хамар, хоолойн эмчээр төгссөн. Манай эхнэр эцэг, эхээс тавуулаа айлын том хүүхэд, эцэг, эх нь өндөр насны тэтгэвэрт байдаг. нь даруу төлөв, хүнд тусархаг, үнэнч шударга, гэр бүлдээ цаг зав гаргадаг, үр хүүхдийнхээ хүмүүжилд сайн анхаардаг. 2018 онд Улсын % хамар% хоолойн нийгэмлэгийн Шилдэг эмч, 2019 онд Эрүүл мэндийн яамны салбарын тэргүүн, 20 онд аймгийн Тэргүүний ажилтанаар шалгарч байсан. Ямар нэгэн , гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / 1-р 113 дугаар хуудас/, гэрч ийн өгсөн... айлын том хүүхэд. аймгийн сумын 4 дүгээр баг хаягт байрлалтай Ү-13001496 дугаартай 90 мкв талбай бүхийн хувийн орон сууцыг 2019 онд нурааж, үйлчилгээний зориулалттай орон сууц барихаар суурийг тавьсан. нь тусдаа гараагүй байсан тул тухайн орон сууцан дээр бүртгэлтэй байгаа байх. Тухайн хаягт ямар нэгэн орон сууц байхгүй. Манай эгч нь 2009 онд тэй гэр бүл болсон ... гэх мэдүүлэг, Чих, хамар, хоолойн эмчы гийн ажил байдлын тодорхойлолт / 1-р хх- ийн 83-84 дүгээр хуудас/, хөдөлмөрийн гэрээ / 1-р хх- ийн 85-86 дугаар хуудас/, БЮ 840814 дугаарын регистртэй овогты гийн иргэний үнэмлэхний лавлагаа/ 1-р хх- ийн 92 дугаар хуудас/ , баян – өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 2013 оны дугаар сарын 20- ны өдрийн 43 дугаартай “ Ажилд томилох тушаал / 1-р хх- ийн 94 дүгээр хуудас/, гийн ажилласан цаг хугацааны тодорхойлолт / 1-р хх- ийн 95 дугаар хуудас/, цалингийн карт / 1-р хх- ийн 96- 0 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/ 1-р хх- ийн 122 дугаар тал/ , мөн шүүхийн хэлэлцүүлэгт Баян аймгийн Жансая БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн 23 оны сарын 27- ны өдрийн А/ 08 дугаартай ...ы нь 38 настай, эмэгтэй, БЮ 840814 регистрийн дугаартай, DS: 19-20 долоо хоногтой жирэмсэн, 5 дахь кессар хагалгаагаар төрөх гэж байгаа өндөр эрсдэлтэй жирэмсэн мөн болохыг тодорхойлов... гэх баримтууд авагдсан ба шүүгдэгч нь 19-20 долоо хоногтой жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй, нөхрийн хамт амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

4. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 5. Шүүгдэгч г ... хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь олон жил ээр ажиллаж мэргэшсэн байдал, 19-20 хоногтой жирэмсэн, бага насны дөрвөн хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч гийн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь хоёр удаагийн үйлдлээр гэрч ээс 300000 төгрөгний хууль авсан байх тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гаас хурааж улсын орлогод шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу Баян- аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

1.Шүүгдэгч гаас гаргуулах хохирол төлбөргүй болно. 2.Шүүгдэгч д шүүхээс торгох болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэсэн тул түүний улсын бүртгэлийн Ү13001496 дугаарт бүртгэгдсэн аймгийн сумын баг хаягтай 90 м.кв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 20 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 5/80 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, эрүүгийн дугаартай хэргээс д холбогдох ******* дугаартай хэргийг тусгаарласан, мөн шүүгдэгч д өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох, гэрч , нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ургийн овогты г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 11 үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогты г нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 2700000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 213600000083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хохирогдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн дугаартай хэргээс д холбогдох ******* дугаартай хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300000 / гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ял, эрх хасах ял, хөрөнгө ,орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа Баян – аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шүүгдэгч д оногдуулсан торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл түүний улсын бүртгэлийн Ү13001496 дугаарт бүртгэгдсэн аймгийн сумын баг хаягтай 90 м.кв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 20 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 5/80 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9.Шүүгдэгч д өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, гэрч , нартай уулзахгүй, харилцахгүй байх хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл би эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА