Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

    2023         2            17                                      2023/ШЦТ/142

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч Я.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 230500000**** дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-нд Дорноговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, охины хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхон, 27 дугаар байр, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

****** дугаарын регистртэй Г овогт Ягийн Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Я.Д нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол”-д байрлах “Вип” нэртэй караоке дотор таарамжгүй харилцааны улмаас Б.Стой маргалдаж улмаар архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Я.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн С “... 2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 03:00 цагийн орчимд миний хуучин ажиллаж байсан эрчим хүчний яамныхан намайг дуудаад, би Баянгол дүүрэгт байрлах “Вип” нэртэй караокед очиход миний зүс таних Дашка гэх залуу сууж байсан. Тэгэхээр нь би гайхаад “чи одоо энд юу хийж яваа бацаан бэ” гэж хэлчихээд тойроод явсан чинь “нааш ир дээ ахаа” гэхээр нь яваад очсон чинь “юу байна аа ахаа, та чинь Замын-Үүдэд алуурчин байсан биздээ” гэх зэргээр яриад байхаар нь би “за юу яриад байна аа, ахын дүү, шүүхээр тийм зүйл тогтоолгоогүй ээ, ахын дүү боль” гэсэн чинь миний гэдэс рүү цохихоор нь би “яагаад байна аа дүү” гээд зөрүүлээд хацар руу нь гарынхаа арын хэсгээр алгадсан. Тэгсэн чинь ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгой руу цохисон. Тухайн архины шилийг ямар архины шил байсныг нь сайн хараагүй. Тэгээд би унаад босох гэсэн чинь Эрчим хүчний яамны Түмэнжаргал намайг дээрээс дараад одоо битгий зодолд энээ тэрээ гээд намайг босгохгүй байх хооронд Дашка гэх залуу нь гараад явчихсан. Би цусаа 00-д орж угаагаад цагдаа дуудсан” /хх-н 13-15/ гэж,

гэрч Д-ын О  “... ВИП караокед С манай найз залуу Дыг мангасдсанаас болоод тэр хоёр зодолдсон. Тэгээд манай найзууд тэр хоёрыг маш хурдан салгаад хоёр тийш болгоход Сын толгойноос цус гарсан. Манай найз залуу Д Сын толгой руу “бөмбөөхэй” гээд гаазтай усны шилээр цохисон гэсэн. Би бол яг тэр цохихыг нь хараагүй. Ер нь маш хурдан үйл явдал болоод дуусчихсан” /хх-н 23-25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Я-гийн Д “... би 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө найз эмэгтэй Оюунчимэгийн хамт ажпынх нь газрын хүмүүстэй хамт байсан юм. Гэтэл шөнийн 03 цаг өнгөрөөгөөд С гэх танил залуу орж ирээд би яг үүдний хэсэгт сууж байсан чинь намайг хараад “чи энд юу хийж яваа бацаан бэ, яаж орж ирсэн юм, золбин ч билүү гуйлгачин ч билүү нэг юм хэлж байсан. Би юм хэлээгүй сууж байтал дээр очиж суугаад намайг хэл амаар доромжлоод байсан. Ерөнхийдөө эхлээд орж ирэхэд нь би таниад “Сайн байна уу ах” гээд гар барих гэсэн чинь намайг “чи энд юугаа хийж яваа юм, яаж орж ирсэн юм” гэх зэргээр доромжлоод байсан. Тэгэхэд манай найз бүсгүй Оюунчимэг өөдөөс нь “болиорой чи, ингэхгүй шүү, хохь чинь шүү” гэж хэлсэн. Удалгүй хүрч ирээд намайг гараараа алгадах маягтай цохисон. Тэгэхээр нь би уурлаад хажууд байсан усны шилээр цохиод толгойг нь хагалчихсан. Найзууд нь бид хоёрыг салгаад гаргасан, би гадаа хэсэг байж байгаад буцаж ороод “ах аа, уучлаарай, хоёулаа эв зүйгээ олъё” гэсэн чинь “үгүй, би чамайг шүүхээр оруулна” гээд нэг хуулийн заалт яриад байсан. Уучлалт гуйхад үгүй гээд цагдаа дуудна гэхээр нь бид нар гараад явцгаасан” /хх-н 38-40/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь хэргийн үйл баримтын талаарх дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Сийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 804 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 30-31/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Я.Дын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г овогт Ягийн Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Я.Д хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Я.Д “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 56/   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Идэрбаярт оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.С “... миний бие Я.Д-аас хохирлоо бүрэн барагдуулсан тул сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 55/ гэжээ.

 

Шүүгдэгч Я.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Я.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Г овогт Ягийн Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Я.Д торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Я.Д цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Я.Дад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ