Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч ********, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, Б.********сүрэн,

улсын яллагч С.Энхтуул,

иргэдийн төлөөлөгч Б.Баясгалан, О.Алтанхуяг,

хохирогч ******, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********, ********,

хохирогч ********, ********, ********нарын өмгөөлөгч О.Одхүү,

хохирогч ********өмгөөлөгч Б.Ариунбуян,

шүүгдэгч ********, ********, өмгөөлөгч Б.Баярмаа, Г.Нямхүү,

шүүгдэгч ********, өмгөөлөгч Я.Батханд,

шүүгдэгч ********, өмгөөлөгч Б.Даваасүрэн, Г.Батбаяр,

шүүгдэгч ********, ********, өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч ********, өмгөөлөгч Б.Баасандорж,

шүүгдэгч ********, өмгөөлөгч Э.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********, ******** нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********, ********, ******** нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********, ******** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905035491336 дугаартай 51 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ****

Шүүгдэгч: ****

Шүүгдэгч: ****

Шүүгдэгч: *****

Шүүгдэгч: ****

Шүүгдэгч: ****

Шүүгдэгч: *****

Шүүгдэгч: *****

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төсөл бичиж зээл авна, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна", “Шинэ нисэх буудалд ажилд оруулж өгнө”, “ТОСК, НОСК-ийн Буянт-Ухаа-2 орон сууцанд хамрагдах дарааллыг урагшлуулж, бүртгүүлж өгнө, байрны захиалгат хамруулж өгнө”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 24 хохирогчоос нийт 150,000,000 төгрөгийг,

шүүгдэгч ******** бусадтай бүлэглэж 105 хохирогчоос 681,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 129 удаагийн үйлдлээр бусдад 831,388,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5 хохирогчоос 22,000,000 төгрөг,

шүүгдэгч ******** бусадтай бүлэглэж 22 хохирогчоос 142,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 27 удаагийн үйлдлээр бусдад 164,000,000 төгрөгийн буюу залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2 хохирогчоос 12,000,000 төгрөг,

шүүгдэгч ******** бусадтай бүлэглэж 92 хохирогчоос 591,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 94 удаагийн үйлдлээр бусдад 603,888,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

4. Шүүгдэгч ******** бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 12 хохирогчийн 91,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан,

5. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4 хохирогчоос 20,000,000 төгрөг,

шүүгдэгч ******** бусадтай бүлэглэж 64 хохирогчоос 500,888,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 81 удаагийн үйлдлээр бусдад 520,388,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан,

6. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 3 хохирогчоос 12,500,000 төгрөг,

шүүгдэгч ******** бусадтай бүлэглэж 1 хохирогчоос 7,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 4 хохирогчид 19,500,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

7. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэж 2019 оны 4 дүгээр ********с 8 дугаар сарын хооронд шүүгдэгч ********гийн бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдэн, бусдад их хэмжээний хохирол учруулж олсон орлого болох 831,388,000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 65,000,000 төгрөгийг авсан, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. ********гийн ярьсныг мэдэхгүй. Эхнэрийн ярьсныг Авилгатай тэмцэх газар очиж л мэдсэн. Би тухайн үед НОСК-с гарсан байсан. 2018 оны 3 ********с 2019 оны 5 сар хүртэл НОСК-д ажиллаж байсан. Журам 2019 оны 7 сард батлагдсан. Хүн бүртгүүлэхэд IT (технологийн мэргэжилтэн)-н тусгай мэдлэг шаардагдахгүй. Би ********тай утсаар яриагүй. Би энэ хэрэгт оролцоогүй, 65 сая төгрөгийн талаар мэдэхгүй. ********д гомдолтой байна. Энэ хүнээс болж манай гэр бүл 2016 оноос хойш их хохирч байна. Цагаатгаж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрч байна, хүрээг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. ******** над руу утсаар ярьж таарсан. Түрээсийн байранд орох гэж байгаа талаараа ярьсан. ******** 5 хүн оруулаад өгөөч, мөнгийг нь өгье гэсэн. Би бүртгэл яаж явахыг мэдэхгүй гэсэн. Дахиж яриад 1 хүний 2 сая төгрөг өгье гэсэн. Нөхөрт хэлэхэд дургүйцсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-нд ******** 12 сая төгрөг авчирч өгсөн. Бас 1 хөөрөг өгсөн. Урьд гомдоож байсан бол уучлаарай, сайн харилцаатай байя гээд ирсэн. Ингээд хэд хэдэн удаа мөнгө бэлнээр өгсөн. Би гарын үсэг зурж авч байсан. Би бүртгүүлж өгч чадахгүй гэж хэлсэн. Болчих юм байна гэж бодож уг мөнгийг авсан нь үнэн. Нөхөртөө энэ талаар хэлээгүй. НОСК-с журам батлагдан гарсан ба бүх хүн бүртгүүлэх боломжтой байсан. ******** “нөхөр бид хоёрт ЖДҮ авч өгнө” гээд 2-3 жил бидний хооронд асуудал байсан. Шавь биш, ТУЗ-ын гишүүн биш байхад ******** цаашаа худлаа хэлсэн байсан. Би 65 сая төгрөг авсан. Зөвхөн “бүртгүүлж өгье” гэж мөнгө авсан. 8 сая төгрөгийг би өрөндөө өгсөн. 50 сая төгрөгийг солиулах гэж яваад хулгайд алдсан, цагдаад мэдэгдээгүй. Нөхрийнхөө мэйл хаягаар ********д план зураг өгсөн. Хийсэн үйлдэлдээ, хэргийн зүйлчлэл, хохирол дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна, хохирлыг төлнө. Хувийн байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. 2018 оны 12 сарын сүүлээр ******** над руу залгасан. Түрээсийн орон сууцны хөтөлбөр явагдаж байгаа гэж хэлсэн. “200 квот байна, байранд оруулж чадна гэж хэлж чадахгүй, хэдэн хүн олоод өг” гэсэн. 1 хүний 2 сая болно гэсэн. Энэ асуудлыг би  ********д ярьж, ******** ********, ******** хоёрыг авчирсан. ********тэй ярьж сонсгосон. План зураг ********өөс ирсэн. ********тай 5 сард уулзсан. ********ийн эсрэг гаргаж өгсөн 32 хуудас баримт хэрэгт байхгүй байна лээ. ******** “эхнэрт өгчих” гэхээр нь би өгсөн. 08 сарын 05 хүртэл би бүртгэл хийсэн нь үнэн. ******** “би бүртгэж амжихгүй” гэсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөөрөг өгсөн нь үнэн. Хүмүүст “манай шавь” гэж хэлсэн нь үнэн. “ТУЗ-н гишүүн” гэж хэлээгүй. ******** гэж хүн танихгүй. ********т бэлэн мөнгө аваачиж өгөөд гарын үсэг зуруулдаг байсан. Би ихэнх мөнгийг дансаар авсан. ********ын дансыг 2019.06 ********с хойш ашигласан. 2019.01.25-2019.06.06-ны хооронд ахын данс ашигласан. 50-аад сая төгрөгийн хохирол төлсөн байгаа. Үйлдэл, оролцоо, гэм буруугаа хүлээж байна. ******** над руу утасдаж энэ ажлыг эхлүүлсэн. Эхнэртээ хэрэг үүрүүлж өөрөө цэвэр үлдэх гэж байна. ********, ******** нарт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл итгэсээр ирсэн. Миний буруу, уучлаарай, хохирлыг төлнө. Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзнэ үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх мэдээллийг ********гаас сонссон. Би энэ хохирогч нарыг танихгүй. ******** санал тавьсан гэж ******** надад хэлсэн. Би ********д хэлсэн нь үнэн. 2016 онд ********тай танилцсан. Миний данс руу ******** мөнгө хийж, түүнийг ********д өгсөн. Надад өгөх ёстойг манай хүүхдийн дансаар өгч байсан. Үүнийг зөвшөөрнө. 2019 оны 3, 4 ********с 08 сарын 05 хүртэл миний дансыг ******** ашигласан. Би ******** гэдэг хүнийг танихгүй. ******** ********ийн утас гээд залгаад ярихаар нь л ******** гэж ойлгосон. ******** нараас 20 сая төгрөг дансаар авснаа зөвшөөрч байна. ******** “******** гэж хүн миний цаана байгаа” гэдэг байсан. Энэ хэрэгт оролцсондоо гэмшиж байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хохирлыг чадах чинээгээрээ төлөх болно. Газрын гэрчилгээ, машиныг хохиролд өгөхөд бэлэн байгаа. Хувийн байдлыг миний харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. ********г ********тэй ярьна гээд спикер дээр нь тавиад ярихад л итгэсэн. Анх цагдаа дээр ********ийг харсан. 91 сая төгрөгийн хохирлоос 15,4 сая төгрөг төлөгдөөгүй. Намайг “энэ зүйлээс больё” гэхэд ********, ******** хоёр “болно оо” гэдэг байсан. ******** эгч банкны дансны дугаараа өөрөө өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Үлдэх хохирлыг төлнө. ******** хэрэг хийгээгүй гээд байгаа ч миний оруулсан 3-4 хүний нэр бүртгэл дээр гараад удалгүй алга болсон. Энэ нь ********ийг нотолж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “********, ******** хоёрыг таньдаг хүнийг би таньдаг байсан. ******** бид нарын толгойг эргүүлсэн. “Үнэн юм уу” гэхэд “Үнэн, хүн олж ирвэл 500,000 төгрөг ав” гэсэн. Би нэг хэсэг ажиллаагүй бөгөөд 1, 2 сарын дараа над руу яриад “хүн орчихоод байна, хурдал” гээд байсан. ******** эрх мэдэлтэй хүн шиг авирлаж байсан. Ойр дотны хүмүүсээ ч оруулсан. Өнөөдөр харин нэг ч хүн танихгүй гээд зогсож байх юм. Өнөөдрийг хүртэл ********, ******** хоёр нэг ч хохирогчтой яриагүй. ******** “********” гээд утсаар яриулсныг сонсоод итгэл үнэмшил төрсөн. ********гийн хэлснээр хохирогч нартай зээлийн гэрээ хийж байсан. Би бол ********, ********тэй уулзаж байгаагүй. План зураг, анкетыг ******** надад өгсөн. ******** мөнгөө бэлнээр авна гэдэг байсан, ахынх нь, ********ын дансаар өгч байсан. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ********д гомдож байна. Дарамталдаг, ацан шалаанд оруулдаг байсан бөгөөд ********г баривчлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан. Хохирогч нараас уучлалт гуйя. Хохирлоо бүрэн барагдуулсан тул торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******** “ХААИС-н багш, доктор, 2 шавь нь НОСК-д ажилладаг” гэсэн. ******** “Энэ үнээн” гэсэн. Тэгээд би ойр тойрны хүмүүсээ бүртгүүлсэн. 08 сарын 03-нд ******** рүү хүмүүсийн нэрийг явуулсан. 08 сарын 05-нд Авилгатай тэмцэх газар очсон. ********, ******** хоёрын өмнөөс хохирол нэлээд төлсөн. Энэ асуудлаар надад ******** анх хэлсэн. Би ********, ********ийг танихгүй, уулзаж байгаагүй. ********би танихгүй, уулзаж байгаагүй. Би хүмүүсээс бэлэн мөнгө аваагүй. ********гаас сонсоод ********тай уулзсан. ********ын данс руу 73 сая төгрөг шилжүүлсэн. Хохирлоо бүгдийг нь төлсөн. Нийт 164 сая төгрөг болсон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Олон хүнийг хохироосондоо гэмшиж байна. Торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйлгүй, хохирлоо төлнө. Гэм буруугаа хүлээж байна. Уучлалт хүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1905035491336 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч нарын ганцаараа үйлдсэн үйлдлийн талаар:

1. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төсөл бичиж зээл авна, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна", “Шинэ нисэх буудалд ажилд оруулж өгнө”, “ТОСК, НОСК-ийн Буянт-Ухаа-2 орон сууцанд хамрагдах дарааллыг урагшлуулж, бүртгүүлж өгнө, байрны захиалгат хамруулж өгнө”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан хэргийн тухайд:

1.1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч ******** “********Шинэ нисэх буудалд ажилд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлийн гэрээгээр халхавчлан залилж 2,500,000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч ********: “2017 оны 11 дүгээр сарын эхээр миний таньдаг хөгшний охин ******** “Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах олон улсын нисэх онгоцны буудалд хүмүүс ажилд авах гэж байна, та энэ хүнтэй холбоо бариад очоод уулз” гэхээр нь тэр хүнтэй ярихад ******** гэх хүн байсан. “Ямар ажилд хүн авч байгаа юм бэ” гэтэл “Нисэх буудлын үйлчилгээний ажил” гэхээр нь би зөвшөөрч “Та миний өнчин дүүг ажилд оруулж өгөөрэй” гэтэл “За” гээд надаас 2,500,000 төгрөг дансаар авсан. Нотариатын газарт зээлийн гэрээ хийсэн, түүнээс хойш 7 хоногийн дараа “Нисэхийн сургалт эхлэх гэж байгаа тэгээд шууд ажилд орно” гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 удаа холбогдож байгаад ор сураггүй алга болсон. 2,500,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал),

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...******** дүүг ажилд оруулж өгнө гэж 2,500,000 төгрөг авсан нь үнэн. Миний буруу...” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 24 дэх),

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******, ******** нарын хооронд хийсэн 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар (13 дахь хавтаст хэргийн 238 дахь тал),

1.2. 2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********гаас “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төсөл бичиж зээл авна, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3 удаагийн үйлдлээр 4,500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2017 оны 12 дугаар сарын үеэр танил ********гээр дамжуулан ******** гэх хүүхэнтэй танилцсан. ******** над руу ярихдаа “ЖДҮ-ээс яаралтай төслийн зээл авах гээд байна, урьдчилгаанд 5,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Би 3,000.000 төгрөг байна гээд 2,000,000 төгрөгийг ******** гэх хүний ********гийн эгчийн данс руу шилжүүлээд 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би ЖДҮДС-д очиход ******** төслөө өгөх гээд байж байсан. Би төслийг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед “дахин 1,000,000 төгрөгөөр компани хэрэгтэй байна” гээд мөнгө авсан, бусад зардалд гэж 500,000 төгрөгийг авсан. Тэгээд төсөл өгчихсөн гэж байгаад 1 жил орчим ямар нэгэн холбоо барихгүй алга болчихсон. Би өөрөө уг төслийг өгснөөс хойш буюу 2018 оны 12 дугаар сарын үед ЖДҮДС-нд очиж ...асуухад “огт тийм төсөл ирээгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),

Гэрч ********ийн: “Миний бие Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд зээлийн төслийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Надад ******** гэх хүн төслийн материал өгөөгүй...” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 64 дэх тал),

Гэрч ********ийн: “...ЖДҮДС-ийн журамд төслийн материалыг зөвхөн бичиг хэргээр хүлээн авч, зээл төслийн хэлтэст очдог. ******** гэх хүн надад ямар нэгэн материал өгч байгаагүй, би танихгүй...” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 65 дахь тал),

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020.06.10-ны өдрийн 1/1097 дугаар “********” ХХК нь 2017-2018 онуудад тус санд төсөл ирүүлээгүй, сонгон шалгаруулалтад хамрагдаагүй болно” гэх албан бичиг (14 дэх хавтаст хэргийн 87 дахь тал),

1.3. 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Блью скай” зочид буудлын 1 давхарт хохирогч ********аас “Буянт Ухаа-2 орон сууцанд хамрагдах цахим дугаарлалтыг урагшлуулж, бүртгүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 1 дүгээр сарын сүүлээр манай ээж ********“Буянт-Ухаа-2 байранд асуудалгүй оруулж өгдөг хүмүүс байна” гэж ярьж байсан. Үүний дагуу 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатарын талбайн урд “Блью скай” зочид буудлын доор ********, ******** гэгч хоёр хүнтэй уулзсан. Тэр хоёр “Буянт-Ухаа-2 орон сууцанд бүртгүүлж өгнө, дараалалд оруулж код авч өгнө, 4,000,000 төгрөгөөр ажлыг бүтээж өгнө” гэсэн. Тухайн үед ********ын данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш ямар нэг байранд бүртгүүлж, дараалалд оруулж өгөөгүй, худлаа ярьж явсаар өдийг хүрсэн. 2019 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг ******** буцааж өгсөн. Одоо 2,500,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 230-231 дэх тал),

Гэрч ********гийн: “2019 оны 1 дүгээр сард Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны захиалгыг Нийслэлийн орон сууцны корпораци гэсэн цахим хаягаар бүртгэж эхэлсэн. Тухайн үед би нэг цэгийн үйлчилгээнд очиж мэдээлэл авсан. Ингээд Фэйсбүүк дээрээс “Буянт-Ухаа-2 орон сууцны цахим дарааллыг урьдчилгаа мөнгө өгөх юм бол урагшлуулж бүртгүүлж өгнө” гэсэн зарын дагуу 85347432, 99990532 гэсэн утасны дугаартай ********, ******** гэгч хүмүүстэй холбогдсон, яг найдвартай гэсэн. “Нийслэлийн орон сууцны комиссын 8 хүний нэг нь миний найз ******** гэж хүн байгаа, тиймээс асуудалгүй, урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөх юм бол болно” гэсэн. Тэгэхээр нь итгээд 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр “Блью Скай” зочид буудлын нэг давхарт очиж уулзсан. Уг хоёр хүний хэлсний дагуу материал бүрдүүлж өгөөд нотариат орж гэрээ хийж ********ын ...тоот данс руу 4,000,000 төгрөг охиныхоо данснаас шилжүүлсэн. 2019 оны 10 сард 1,500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал),

********гаас ********д  Хаан банкны 5029356017 дугаартай данс руу “1,000,000, 500,000 төгрөг шилжүүлсэн” гэх баримтны хуулбарууд (11 дэх хавтаст хэргийн 247 дахь тал, 21 дэх хавтаст хэргийн 240 дахь тал),

1.4. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд 3 өрөө орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч ********тай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөгийн автобусны буудлын ойролцоо нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч ********ын: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Төрийн орон сууцны корпарацийн Буянт-Ухаа-2 хороололд байранд  найдвартай оруулж өгнө” гэж хэлсэн ******** гэх эмэгтэйд зээлийн гэрээ хийж өгч залилуулсан. Би ******** гэдэг дүүгийнхээ найзаар дамжуулан ********тай  холбогдсон. Тухайн үед ******** “Буянт-Ухаа-2 хороололд найдвартай оруулж өгдөг ******** гэдэг эмэгтэйтэй би хамтран ажилладаг, махны лиценз хөөцөлдөж байгаа, би түүн дээр нь хамтран ажиллаж байгаа. Би энэ хүмүүст машинаараа үйлчилж байгаа, ********г маш олон хүнд байр гаргаж өгсөн найдвартай, ардаа  ТОСК-д болон Хөдөө аж ахуйн яаманд танилтай том хүн” гэж итгүүлж хэлсэн болохоор нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ...уулзахад ********, ******** гэх эмэгтэй нар байсан. ******** “Би олон хүнийг Буянт-Ухаа-2 хороололд оруулж өгсөн. 1-2 хүн нэрээ татчихаад байна. Би бизнес хийдэг хүн байгаа юм” гэж хэлсэн. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд сонгуулийн дараа хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулж өгөх гээд байна” гэхээр нь би 2 дүү болон өөрийгөө оруулаад 3 байр сонирхож байгаа талаараа хэлсэн. ******** “Та итгэхгүй бол урьдчилгаа 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээг нэг сарын  хугацаатай хийгээд өгчих, тэгээд 3 байрны батламж гарахаар үлдсэн мөнгөө өгчих. Та  зурагтаар харж байгаа биз дээ. Таныг удаахгүй байранд чинь оруулна, яаралтай мөнгө өгчих өө. Одоо л таны мөнгө орохгүй бол та хасагдана. Би таны нэрийг өнөөдөр оруулах гээд байна” гэхээр нь итгээд ********тай 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд ...тоот дансруу шилжүүлсэн. Тэр өдрөө ******** руу 1,000,000 төгрөгийг буцаасан байсныг ******** нь надад бүүр сүүлд өгсөн. Тэгтэл ******** нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний 23 цагийн үед над руу залгаад ...500,000 төгрөг шилжүүлчихээч гэхээр нь би шилжүүлсэн. Хэд хоногийн дараа ******** залгаад “таны бичиг баримт гарчихлаа, үлдэгдэл мөнгөө өгчих” гэхээр нь би дүү ********ыг ********тай уулзуулахаар явуулахад ТОСК-ийн тамгатай, хуурамч мэт бичиг баримтыг үзүүлсэн байсан. Уг бичиг баримт дээр миний өгсөн ********, ********, миний нэрийг бичсэн байсан. Тэрийгээ дүүд гар утаснаасаа үзүүлсэн гэсэн. Тэгэхээр нь би хөдөө байсан учир “наадмын өмнө өгнө гээд байсан бүтэж байгаа юм байх” гэж бодоод 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би хамгийн сүүлд 500,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед ...********гэсэн данс руу шилжүүлсэн. Дараа нь ******** “намайг уулзая” гэхээр нь очтол ******** гэдэг эмэгтэйтэй байсан. Тухайн үед тэр эмэгтэйгээ бас 7 хүний материалыг авч явж байгаа, гаргаж өгсөн байгаа тиймээ ******** гэхэд ******** нь “Тиймээ  одоо Иргэдийн хурлын төлөөлөгчтэй уулзах гээд байна” гэхээр нь би “Манай дүүд үзүүлсэн бичиг чинь хаана байна. Би үзье” гэхэд “миний утас блоклочихоод байна, ******** чи үзүүл дээ, чиний утсан дээр байгаа” гэхэд ******** гар утаснаасаа 10 орчим хүний нэр бичсэн ТОСК-ийн бөөрөнхий тамгатай бичиг баримтын зургийг үзүүлсэн. Би тэр хоёрт “Би албан газарт олон алба хашиж байсан хүн. Ийм том байгууллага ийм албан бичиг ашиглахгүй” гэхэд “юу гэсэн үг юм бэ, цаанаас л ийм бичиг өгсөн” гэж ******** хэлсэн. Тэрний дараа би ******** рүү “юу болсон бэ” гэж асуухад “26 орчим насны ******** гэдэг залуухан эмэгтэй орж ирж байна. Бидний байрыг удаахгүй гаргах гэж байна гэж хэлсэн” гэж надад хэлсэн. ...Би дансаа ********д ашиглуулсан юм гэж байсан. Би ********гаас 1,500,000 төгрөг буцааж авсан. Одоо 13,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 218-220 дахь тал),

Хохирогч ********ын ...тоот дансны хуулга (12 хавтаст хэргийн 222-226 дахь тал),

1.5. 2020 оны 2 сарын 01-ний өдөр “Буянт-Ухаа-2 хорооллын цахим бүртгэлд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч ********, ********нараас 8,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 01 сарын үед эхнэрийн хамт ажилладаг залуу эхнэрт “Энд нэг хүн Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгч болно, үнэ хөлс нь нэг байрнаас 4,000,000 төгрөг тооцож авна, 4 байр байна, бүгдийг авах юм бол 5 дахь байрыг бэлэг болгож өгнө” гэсэн. Уг залуугийн ярьсан хүнтэй уулзахад өөрийгөө ******** гэж танилцуулсан эмэгтэй байсан. Уг ******** надад “НОСК-д манай нэг ах байдаг, тэр хүн Буянт-Ухаа-2 хорооллын шалгаруулалтад хүчээр тэнцүүлж өгнө, 4,000,000 төгрөг авна, 1,000,000 төгрөгийг би өөрөө авч байгаа, үлдсэн 3,000,000 төгрөгийг манай тэр ах авч байгаа, 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс өмнө та нар байрандаа орчихно” гэхээр нь итгээд 2019 оны 01 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын холбооны нэг давхарт байрлах нотариат орж ********д 8,000,000 төгрөгийг бэлнээр өгч 2 байр захиалсан. Мөнгө өгснөөс хойш одоог хүртэл оруулж өгөөгүй. 2019 оны 10 сарын үед ******** нь Авилгатай тэмцэх газар баригдаад 2 хоног цагдан хоригдоод гарч ирээд бид нартай уулзаад “Битгий нэмж гомдол гаргаарай, миний байдал хүнд байна, заавал асуудлыг чинь зохицуулж өгнө” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд хүлээсэн боловч одоог хүртэл сураггүй алга болсон. 8 сая төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал),

Гэрч ********гийн: “...Анх ******** “...******** Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгч чаддаг хүн байгаа юм, байранд орох хүсэлтэй хүн хайж байгаа...” гэж байсан. Үүний дагуу би өөрийн ах ********ыг ********д танилцуулж өгч байсан. Гэрээ хийж мөнгө төгрөг авч өгөлцөхөд нь би байгаагүй. ******** “...ахыгаа зуучилж өгсөнд баярлалаа” гэж хэлээд 1,500,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би ********д ямар нэгэн байдлаар хүн зуучилж өгсний хөлс гэж мөнгө нэхэж авч байгаагүй. Уг мөнгийг ******** өөрөө миний данс руу шилжүүлсэн. Би нийт 3,500,000 төгрөг авсан. Би өөрийн авсан мөнгөө төлөх болно...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51, 12 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал),

Иргэн ********...тоот дансны хуулга (12 дахь хавтаст хэргийн 52 дахь тал),

1.6. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч ********гээс 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, “Гранд Плаза” дэлгүүр дотор 6,000,000 төгрөгийг бэлнээр, ...тоот данс руу 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 2,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 10,500,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “...2020 оны 6 дугаар сарын эхээр ******** гэдэг хүнийг байр гаргаж өгч байгаа дам сонсоод ...уулзаад “сонгуулиас өмнө “Буянт-Ухаа-2” хороололд найдвартай байранд оруулж өгнө” гээд өөрийгөө “ТОСК-д таньдаг хүнтэй, одоо сонгуульд Монгол Ардын Нам гарах нь тодорхой, “ТОСК-ийн захирал нь МАН-ын хүн, би тэр хүнийг таньдаг, хэрвээ энэ байранд орохоор бол 14 хоногийн дотор мөнгөө өг” гэсэн. Би “Дундын дансанд мөнгөө байршуулчихья” гэхэд ******** эсэргүүцээд цаад хүмүүстээ өгөх учраас тэгэх боломжгүй гэсэн. Энэ өдрөөс хойш ********тай утсаар холбоотой байж байгаад 2020.06.16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд Плаза”-д уулзаад 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн. ******** над руу яриад “цаад хүмүүс нь үлдэгдэл мөнгөө гээд байна” гэхээр нь 2020 оны 6 сарын дундуур ...данснаас ********гийн ...тоот данс руу 1,000,000 төгрөгийг, дараагаар нь ...тоот дансруу 1,500,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр интернэт банк ашиглан ...данснаас ********гийн ...тоот данс руу 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...******** надтай холбогдоод “НОСК нь “COVID-19”-д ажилласан хүмүүст 500 айлын орон сууц олгохоор болсон. Тэрнээс 100-д би өөрийн хүмүүсээс оруулахаар болсон” гэсэн. Би ********тай  байнга холбоотой байсан учраас их итгэсэн. Надтай байнга холбоотой байсан учраас их итгэж найдаж байсан. Би ********гаас 10,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 203-204 дэх тал),

Иргэн ********ийн ...дугаар дансны хуулга, шилжүүлгийн баримтууд (12 дахь хавтаст хэргийн 209-211 дэх тал),

1.7. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Жижиг дунд үйлдвэрээс зээл гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч ********аас бэлнээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн сургуулийн автобусны буудал дээр 1,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчимд байхдаа 1,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ төвийн ойролцоох нотариатын газарт 3,000,000 төгрөгийг,

мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ********тай зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...тоот дансаар 2,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь:

 Хохирогч ********ын: “...Би ******** гэдэг дам танилцсан хүнд Жижиг дунд үйлдвэрлэлээс зээл гаргуулахаар 5,000,000 төгрөгийг бэлнээр, машинд 1,000,000 төгрөгийг, Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчимд 1,000,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нотариатын газарт 3,000,000 төгрөгийг өгч зээлийн гэрээг нэг сарын хугацаатай хийсэн. Тухайн үед ******** “нэг сарын дотор зээл гаргаж өгнө” гэж хэлсэн боловч хугацаандаа гаргаж өгөхгүй болохоор нь би утсаар удаа дараа асуухад “сонгуулийн өмнө өгнө” гэж хэлсэн. Дараа нь “сонгуулийн дараа өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр ******** “Би ТОСК-ийн түрээсийн орон сууцанд хүн оруулан өгч байгаа. Урьдчилгаа 3,000,000 төгрөгийг өгвөл гэрээ хийгээд байраа сонгоно. Дараа долоо хоногийн 1 дэх өдөр гэхэд та нарыг дуудаад гэрээгээ хийнэ. Өнөө маргаашгүй бичиг баримтаа бүрдүүлж өгөөд урьдчилгаа мөнгөө өгөх хэрэгтэй байна. Надад 3 хүн оруулах эрх байна” гэхээр нь би найз нартаа хэлсэн. Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ********д ...бэлнээр 1,000,000 төгрөгийг бичиг баримтын хамт, орой нь 1,000,000 төгрөгийг машин дотор байхдаа өгсөн. Өмнөх зээлийн гэрээний дор гараараа нийт 2,000,000 төгрөгийг авсан гэж ******** баталгаа бичиж өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******** ...********гэсэн хүний ...тоот дансаар 2,500,000 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн үед би өөрийнхөө ...тоот данснаас “зээлсэн” гэж бичээд шилжүүлсэн. Тухайн үед би тэр мөнгийг шилжүүлэхгүй байгаад байсан чинь над руу өөрийнхөө фэйсбүүк хаягаас нэг батламжийн зураг явуулаад “ийм батламж гардаг юм. Чамд ч гэсэн ийм батламж 1 дэх өдөр гэхэд гарна. Эхний ээлжийн хүмүүсийг дуудаж байгаа” гэж хэлсэн болохоор нь итгээд өгсөн. Мөнгө өгснөөс хойш утсаа огт аваагүй алга болчихсон. ...Би 9,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 3-4 дэх тал),

Хохирогч ********ын ...тоот дансны  хуулга  (12 дахь хавтаст хэргийн 249 дэх тал),

1.8. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч ********аас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” төвийн гадна 4,000,000 төгрөгийг ********ийн ...тоот дансаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хамаатны ***** дүү утсаар “Төрийн орон сууцны корпорацид 2 өрөө байранд 7,000,000 төгрөг өгөөд материал бүрдүүлээд орох гэж байгаа” гэж ярихаар нь “би бас орохоор сонирхоод хэн яаж оруулах юм бэ” гэж асуухад “******** эгчийн таньдаг хүнээр дамжуулан орох гэж байгаа. “Төрийн орон сууцны корпорацид ажилладаг гэсэн, 7  хоногийн дотор байранд бараг оруулчихна гэж байна лээ” гэхээр нь ********чтэй утсаар холбогдоод “Та ТОСК-д байранд оруулж байгаа хүнийг таньдаг юм уу, танаар дамжуулаад ********байранд орохоор мөнгөө өгсөн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ, 7 хоногийн дараа оруулах гэж байгаа бол би бас ормоор байна” гэж хэлсэн чинь ******** эгч “Тиймээ найдвартай оруулж өгч чадна. Миний нэг танил ТОСК-д ажилладаг, найдвартай оруулж өгнө. Чиний бүртгэлийг урагшлуулаад хүмүүсийн өмнүүр оруулж өгнө” гэхээр нь “нэг сумын хүн юм чинь гайгүй байх” гэж итгээд 4,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар  хороо, “ТБД андууд” төвийн гадна автомашин дотор өөрийн дүү ********гийн интернет банкыг ашиглан ...тоот данснаас ******** эгчийн ...тоот данс руу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Хэлсэн хугацаа болоод байрандаа орох гэтэл ******** эгч удаа дараа хойшлуулаад “цаана байгаа хүнээсээ асуугаад хариу хэлье” гээд сүүлдээ “********д мөнгийг чинь өгсөн. Энэ хүнээс мөнгө буцаагаад ав” гэж хэлээд утасны дугаар өгсөн. ******** гэдэг хүнтэй утсаар асуухаар “Өнөө маргаашгүй бүтлээ, чи материал бүрдүүлээд байж бай” гэх зэргээр хойшлуулж байгаад алга болчихсон. Би 4,000,000 төгрөгөө буцааж авмаар байна...”гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч ********ийн: “...4,000,000 төгрөг нь ТОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд орохоор ********аас шилжүүлж байгаа урьдчилгаа төлбөр байгаа юм. Би уг мөнгийг ********тай хамт яваад АТМ-аас бэлнээр авч өгсөн. ******** мөнгө бэлнээр авсан тухай баталгааг миний тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж өгсөн. Энэ баримтыг би хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 26-30 дахь тал),

Гэрч ********ээс ********д 4,000,000 төгрөг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр өгсөн гэх баримт (13 дахь хавтаст хэргийн 25 дахь тал), ********аас цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (13 дахь хавтаст хэргийн 15 дахь тал), мөрдөгчийн “хохирогчоор тогтоох тухай” тогтоол (13 дахь хавтаст хэргийн 17-18 дахь тал),

1.9. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монголын Залуучуудын холбооны эсрэг талын цайны газарт хохирогч ********г “Нийслэлийн орон сууцны корпорацид надад байр өмчлүүлэх квот байгаа, тэрэндээ оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “...2019 оны 03 сарын 11-ний өдөр миний ахын охин ********гийн танил ******** гэх эмэгтэйтэй хамтран ажилладаг ********, ******** нартай уулзсан. ******** “Надад байр өмчлүүлэх квот байгаа, тэрэндээ таныг оруулаад өгнө” гэж хэлсэн. Тэр үед би утасны дугаарыг барьцаалж олсон 12,000,000 төгрөгөө бэлнээр авчирсан байсан тул ********д өгсөн. Тухайн үйл явдлыг ******** харж байсан. Тэгээд ******** бид хоёр Спортын төв ордны нэг давхарт байх нотариатын газарт зээлийн гэрээ хийсэн. Тэр өдрөөс хойш ********тай холбогдоход “Таны ажлыг бүтээж байгаа, санаа зоволтгүй” гэж байсан. 2019 оны 8 ********с хойш ********гийн утасны дугаар холбогдох боломжгүй болсон. ********тай холбогдоход “******** нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа” гэж хэлсэн. ...2019 оны 03 сарын 26-ны өдөр ********тай холбогдож “...Чиний ажил бүтэх юм уу, бүтэхгүй бол мөнгөө авъя” гэхэд “Санаа зоволтгүй, таны ажил бүтнэ...” гээд над руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би 10,000,000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 159-160, 161 дэх тал),

 Гэрч ********гийн: “...Миний танил ******** гэж эмэгтэй 2018 оны эхээр надтай тааралдаад “7 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд түрээсийн мөнгийг нь бага багаар өгсөөр байгаад өөрийн болгох байр байна” гэж хэлсэн. Би ээжид энэ талаар хэлэхэд аавд хэлсэн байсан. Аав дүү ********д хэлсэн байсан. ******** над руу залгаад “би тэр байранд ормоор байна” гэж хэлсэн. ********той уулзахаар тохирсон. Тэр үед ********гээс ******** гэж хүний утасны дугаарыг авч ******** гэж хүн рүү яриад бид 3 уулзсан. Тэр хоёрыг уулзуулчихаад би явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа би ээжээс ********г мөнгө өгөөд, зээлийн гэрээ хийсэн тухай сонссон. ******** мөнгө төгрөгөө алдсан цагдаагаар явж байгаа гэж надад огт хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг (14 дэх хавтаст хэргийн 165 дахь тал),

1.10. 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 4 хороо, Барс худалдааны төвд хохирогч ********ээс 3,000,000 төгрөгийг иргэн ********ийн ...дугаар дансаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “...Хөдөө аж ахуйн яамнаас зээл авмаар байна” гэдгээ хэлэхэд ******** гэх эмэгтэй “Шаардлагатай материалаа бүрдүүлээд зээл гаргах ажлын хөлс 6 сая төгрөгийг урьдчилгаа болгож авна” гэж ярилцаад салсан. Тэгээд нэг, хоёр хоногийн дараа нөхөр ******** бид хоёр ********, ******** гэх эмэгтэй хүнтэй уулзалдсан. ******** дагуулж ирсэн ******** гэх эмэгтэйг бид хоёрт “Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажилладаг, зээлийг гаргаж өгнө” гэж танилцуулсан. ******** “бид хоёрын хүссэн зээлийг 6 дугаар сарын 24-нөөс өмнө гаргаж өгнө. Зээл гарсны дараа “үндсэн зээлийн 13 хувийг зээл гаргаж өгсний шан харамж болгож авна” гэж ярилцаж тохиролцсон. Нөхөр бид хоёр уулзаж дуусаад нэг л итгэл төрөхгүй худлаа юм шиг санагдаад больдог юм билүү гэсэн бодолтой байж байтал ******** залгаад “Материалаа авчраад өгчих, ямар нэгэн айх зүйл байхгүй. Найдвартай гаргаж өгнө. Та нарт ийм боломж олдохгүй” гээд байхаар нь би 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ********ийн ажилладаг Барс захын хойно байрлах Төрийн банк дээр бүрдүүл гэсэн материалыг 3 сая төгрөгийг хамт өгсөн. Би ********ийн өөрийнх нь эзэмшдэг Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (25 дахь хавтаст хэргийн 14 дэх тал),

Гэрч ********ийн: “...********, ********, ******** эгч гуравтай эхлэж уулзаад ******** эгчийн “Зээл гарч болохоор юм байна. Зээл авахад шаардагдах 6 сая төгрөгийг бүрдүүлэх материалын хамт эхний ээлжинд өгөх ёстой” гэдгийг дамжуулж хэлсэн. Тухайн 6 сая төгрөг ямар зүйлд хэрхэн, яаж зарцуулагддаг талаар би мэдэхгүй. ********, ******** нар уг зээлийг авахаар зөвшөөрөөд явцгаасан. Хэд хоногийн дараа ********, ******** нар надтай дахин уулзъя гэхээр нь уулзаж байхад ******** ирээд авахыг хүсч байгаа зээлийн төслийг хэрхэн яаж бичиж, зээлийг нь гаргаж өгөх талаар ярилцаж байгаад түрүүлж яваад ********, ******** бид гурав үлдээд тэр хоёр хоорондоо “энэ эмэгтэй нилээн осолтой эмэгтэй байна” гэж ********гийн талаар ярилцсан. ...********, ******** хоёр над руу холбогдон ********гаар дамжуулан нөгөө зээлийг гаргуулмаар байна гээд надаар дамжуулан ********д зээл авахад шаардагдах материал болон 3,000,000 төгрөгийн хамт өгөх талаар нилээн удаан ярилцсан. Тэгээд миний ...дугаар данс руу 3,000,000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлж, бүрдүүлсэн материалаа хавтсанд хийчихсэн надад өгөхөөр нь би ******** манай ажлын гадаа ирэхээр нь материалыг гарт нь өгөөд, мөнгийг ********гийн ...данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (25 дахь хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Хохирогч ********, гэрч ******** нарын ...дугаар дансны хуулга (25 дахь хавтаст хэргийн 7, 30-32 дахь тал),

1.11. 2020 оны 6 дугаар сарын 04, 08-ны өдрүүдэд хохирогч ********ыг “НОСК-ийн шугамаар түрээсийн байранд хамруулж өгнө" гэж зохиомол байдал зориуд бий болгон төөрөгдөлд оруулж өөрийн Төрийн банкны ...дугаар дансаар 5,000,000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2020 оны 6 сарын эхээр ********тэй танилцсан. НОСК-ийн талаар ярилцсан. Би “бүртгүүлчихсэн байгаа” гэхэд ******** “надад нэг найдвартай НОСК-д хамруулж байр бүтээж өгөх хүн бий” гэж хэлсэн. Тэгээд ******** гэх эмэгтэйтэй анх утсаар ярьсан. Тэгээд би ******** гэх нэртэй ...дугаар данс руу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Намайг “Хэд хэдэн байршил байгаа, тэндээс байраа сонгоно, батламж гарчихна, хүлээж бай” гэсэн. Тэгээд ярих болгонд “хүлээж бай, яг одоо болох гэж байна, бүтэх гэж байна” гэж хэлсээр байгаад сүүлдээ би “байраа больё, мөнгөө буцааж авья” гэж хэлтэл 500,000 төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл 4,500,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (25 дахь хавтаст хэргийн 240 дэх тал),

Хохирогч ********ын ...дугаар дансны хуулга (25 дахь хавтаст хэргийн 247 дахь тал),

1.12. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хонгор” зоогийн газарт хохирогч Ч.******** ийг “Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гаргаж өгнө, зээлийн төсөл бичихэд ажлын хөлс хувь хүнээс 5,000,000 төгрөг байдаг, сонгуулийн өмнө зээл гаргах болохоор мөнгөө яаралтай хий” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч Ч.*********ийн: “Би дүү ********гийн хамт Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдахаар хөөцөлдсөн. Танил ******** гэдэг хүнээс асуухад Төрийн банкны Барс зах дахь салбарт ажилладаг ******** гэдэг хүний утасны дугаар өгөөд энэ хүнээс асуучих гэсэн. Тухайн дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн аваад “******** над руу ярьсан. Чи ...дугаар луу ярьчих, ******** гэдэг эмэгтэй байгаа, учраа хэлээд уулзчих” гэсэн. Тэгээд ******** уулзахаар ирэхдээ ******** гэх хүнтэй хамт ирж уулзсан. ******** нь Хөдөө аж ахуйн яаманд маш их танилтай, өөрөө Хөдөө аж ахуйн их сургуульд багшилдаг, доктор цолтой гэж танилцуулсан. ******** “******** эгч бид хоёр өөр 2, 3 хүний зээлийн төслийг бичиж боловсруулаад ЖДҮ-гийн төсөл рүү оруулж байгаа, танай төсөлтэй танилцая” гэхээр нь төслөө танилцуулсан. ******** гэх эмэгтэй “Танд зээл гаргана. Сонгууль болох гэж байгаа болохоор санхүүжилт босгох шаардлагатай байгаа. Зээлийн материалуудыг яаралтай аваад зээл гарга гэж төрийн нарийн ярьсан” гэж хэлсэн. Зээл авч байгаа хүмүүсийн зээлээс яам 10 хувийг бид хоёр зуучилж байгаа болохоор 5 хувь авна гэхээр нь би ярилцаж байгаад 13 хувь болгоод би 1 тэрбум 500 сая, ******** 1 тэрбум гаруй төгрөгийн зээл гаргуулахаар болсон. “Зээлийн төсөл бичихэд ажлын хөлс хувь хүн 5 сая, компани 10 сая төгрөг авч байгаа, сонгуулийн өмнө зээл гарах болохоор мөнгөө яаралтай хий” гэсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хонгор” нэртэй зоогийн газарт ******** бид 2 уулзаад би 5 сая төгрөг, Амар******** 7.5 сая төгрөгийг ********ийн Хаан банкны данс руу шилжүүлээд бичиг хийлгэж авсан...” гэх мэдүүлэг (26 дахь хавтаст хэргийн 106, 67 дахь тал),

Гэрч ********ийн: “2020 оны 5 дугаар сард ******** “...2020 оны 05 сард “ЖДҮ-ээс зээл авах хүн байна уу, нэг хүн зээл авах гэж байгаад больчихлоо” гэж асуусан. Тухайн ********дэлгэр гэдэг нутгийн эгч миний танилаар дамжуулан зээл авах боломж асууж таараад би ********, ********дэлгэр нарыг уулзуулж өгсөн. ********дэлгэр эгч надад бичиг баримтаа өгөөд “Чи ********д өгчих, намайг өгч байна гэж хэлээд өгөөрэй” гэсэн. Бичиг баримтыг ********д өгсөн. ******** “Яаманд ажилладаг хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй” гэсэн. Тэгээд би ********дэлгэр эгчид хэлж 5 сая төгрөгийг өөрийн дансаар авч ********гийн Төрийн банкны данс руу шилжүүлж өгсөн. Түүнээс хойш ******** зээл болох гэж байна, бүтэх гэж байна гэсээр байгаад өнөөдрийг хүрч байна...” гэх мэдүүлэг (26 дахь хавтаст хэргийн 71 дэх тал),

********гийн Төрийн банкны ...тоот дансны хуулга (26 дахь хавтаст хэргийн 83 дахь тал),

1.13. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Их Ноён” төвд хохирогч ********ийг “Буянт-Ухаа-2 хороололд эсвэл Тавилан хотхонд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “2020 оны 7 дугаар сард ...манай нөхөр ******** ажлынхаа нэг залуутай байр байшингийн талаар ярьсан чинь нөгөө залуу нь “манай нэг таньдаг хүн түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна” гэж ярьсан байсан. ...“Наадах чинь үнэхээр оруулж өгч чадах юм уу болов уу даа” гэхэд “гайгүй найдвартай хүмүүс шиг байна” гэж хэлсэн. Ингээд би тухайн байранд оруулж өгнө гэсэн эмэгтэйн ...дугаарын утсанд холбогдоод асуухад ******** гэх эмэгтэй “болно бүтнэ, түрээсийн орон сууцанд оруулж өгнө, 5,000,000 төгрөг өгчих юм бол ямар ч асуудалгүй оруулж өгнө” гэж ярихаар нь итгээд нөхрийн компанийн захиралд учраа хэлж гуйгаад 5,000,000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Л.********тай холбогдоод 5,000,000 төгрөгийг шилжүүлэхээр болоход ******** нь “надад данс байхгүй, манай хүүхдийн данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны ...дугаар данснаас ********ын ******** гэх хүний Хаан банкны ...дугаар данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн.  Тэрнээс хойш ******** гэх хүнтэй байнгын утсаар холбоотой байдаг байсан ба хүлээж байгаарай, удахгүй бүтнэ, болно гэсэн зүйл ярьсаар өдийг хүрлээ. ...Тухайн үед Буянт-Ухаа 2 юм уу Тавилан хотхон хоёрын аль нэгэнд оруулна, наадмын дараа дуудахаар ирж байраа үзээд сонгоорой гэж хэлж байсан. 2020 оны 10 дугаар саырын 16-ны өдөр ******** хүү ********ын данснаас 2,000,000 төгрөг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (26 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал),

Гэрч Л.********ы: “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн ******** гэх хүнээс “байранд оруулж өгнө” гэж өөрийн хүүхэд ********ын дансаар 5,000,000 төгрөгийг аваад уг мөнгийг ********гэх хүний данс руу хийлгээд бэлэн гаргуулан авч шууд ********д 5,000,000 төгрөг өгч явуулсан.  Уг мөнгийг өгч байхад манай найз ********хажууд байсан. Би 100 төгрөг ч аваагүй. ...Би угтаа ********г танихгүй. Уг хүн нь “байр саванд оруулж өгдөг, өөрөө Хөдөө аж ахуйн сургуульд багш хийдэг, доктор” гээд доктор болсон бичиг баримт хүртэл үзүүлж байсан. ******** нь “Түрээсээ төлөөд хувьчилдаг, өөрийнх нь найз Нийслэлийн орон сууц корпорацийн дарга тул танил тал их байдаг” гэхээр нь би ч бас 5,000,000 төгрөгийг бэлэн өгөөд авч чадаагүй...” гэх мэдүүлэг (26 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал),

Гэрч ********ийн: “Би Л.********тай олон жил найзалж нөхөрлөж байна. Тухайн өдөр миний дансанд мөнгө хийгээд би 5,000,000 төгрөгийг нь аваад Л.********д өгсөн. ******** гэх хүн уг мөнгийг тоолж аваад явдаг байсан. Өмнө нь ******** гэх хүүхэн ********тай бизнес хийж байгаа, өгөх ёстой юмаа гээд миний дансанд мөнгө хийгээд дандаа ********д өгдөг байсан. Тэр өгдөг мөнгөнөөс нь Л.******** 10,000 төгрөг ч авахгүй байхаар нь би уурладаг байсан. Миний данснаас 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгүүдийг авч 5 сая төгрөг болгоод Л.********д өгөхөд ********д өгчихдөг байсан...” гэх мэдүүлэг (26 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал),

1.14. “Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй түрээсийн орон сууц хөтөлбөрийн Буянт Ухаа 2 хороололд, 2 өрөө орон сууцанд танилаараа дамжуулан, дарааллын урдуур оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч ********аас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Гүүд прайс 2” дэлгүүрт байхдаа 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг, нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2018 оны 5 дугаар сарын дундуур ******** гэдэг хүнийг манай ажил дээр ирэх үөд нь дарга ********гээс “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулдаг хүн” гэж сонсоод уулзахад өөрийгөө “Би Нийслэлийн орон сууцны корпорарцид ажилладаг IТ инженерийг таньдаг. Чи яг журмаараа явах юм бол 3-4 жил болно. Харин надад 5,000,000 төгрөг өгчих юм бол урт дараалсан очерын урдуур 3-4 сарын хугацаанд оруулаад өгөх боломжтой. Энэ байр нь түрээслээд өмчилдөг сард 450,000 төгрөгийг төлөөд тухайн төлсөн мөнгөө урьдчилгаа мөнгө болгоод өмчлөөд авах боломжтой байр байгаа юм. Батламж олгоно найдвартай” гэж хэлсэн. Манай дарга өөрийгөө, дүүгээ хүртэл оруулчихаар найдвартай юм байна гэж бодоод итгээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Good price 2” дэлгүүрт ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны ...тоот данснаас ********гийн Төрийн банкны ...тоот данс руу 3,000,000 төгрөгийг “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ...ажил дээр байхдаа өөрийн ...тоот данснаас ...тоот ** гэх хүний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш ******** “Сонгууль болчихлоо, сонгуулийн дараа болно” гэж байгаад сүүлдээ утсаа салгаад, солиод алга болсон. ********гаас 5,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (26 дахь хавтаст хэргийн 199-200 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга,  Хас банкны ...тоот дансны хуулга (26 дахь хавтаст хэргийн 204-207 дахь тал),

1.15. “Төрийн орон сууцны корпарацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.******** ээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 70,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 430.000 төгрөгийг ********, ******** нарын ...тоот дансаар шилжүүлэн авч, нийт 3,500,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч Б.******** ийн: “2019 онд би байранд орохоор хөөцөлдөж байсан юм. Нэг таньдаг хүн маань ******** гэдэг хүнийг надтай холбож өгсөн. Тэгээд ******** гэдэг хүнтэй 2019 оны 06 сард утсаар холбогдоход “НОСК-н байранд оруулж өгч чадна, ахмад настай хүмүүсийг оруулдаг байр байгаа, чи надад 7,000,000 төгрөг өгвөл чамайг очер дараалалгүй оруулж өгье” гэж хэлсэн. Тэгээд миний араас залгаад байсан, би тухайн үедээ итгээгүй. 2019 оны 10 дугаар сард ******** утсаар холбогдоод “уулзъя” гэхээр нь зөвшөөрөөд уулзахад ******** гэх хүн ******** гэх хүнтэй ирсэн. ******** нь “Би НОСК-д ажилладаг, том албан тушаал эрхэлдэг, өөрийн төрөл садангийн хүмүүсийг байранд оруулсан, найдвартай бүтээж чадна, 2020 оны 01 дүгээр сард чи байрандаа орчихно, тухайн байр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны ард талд баригдаж байгаа” гэж хэлсэн. ********д итгээд 7,000,000 төгрөгийг бэлнээр өгөх гэж байгаад нэг л тийм санагдаад хувааж өгч үзье гээд 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ********ийн ...тоот данс руу 1,200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 60,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ********гийн өгсөн ...тоот ******** гэсэн данс руу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 430,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ********тэй холбогдоход “удахгүй орно, бүтнэ” гэдэг байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Би 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (29 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал),

Гэрч ********ийн: “...2019 онд ******** эгчид “НОСК-н орон сууцанд орох боломж байдаг юм байна” гэж хэлж байсан. Нэг өдөр ********залгаад “Манай ажил дээр нэг охин байгаа юм, байранд орно гээд хөөцөлдөөд байгаа” гээд намайг Б.******** тэй холбогдуулсан. Б.******** хөдөө орон нутгийн хаягтай байсан учраас би “болохгүй юм байна” гэж хэлээд орхисон. Удалгүй 2019 оны 9 дүгээр сард ********аар дамжуулан ******** гэх хүнтэй уулзсан. ******** нь “НОСК-н байранд 3-4 хүний мөнгө зохицуулаад өгвөл олон хүнийг байранд хамруулах боломжтой юм байна, чи таньж мэддэг хүмүүстээ хэлээд өгөөч, байранд найдвартай оруулж өгнө, хэдхэн байр үлдсэн” гэж хэлсэн. Тухайн үед би Б.******** лүү холбогдоод ...хэлэхэд “Миний хаяг Улаанбаатар руу шилжсэн байгаа” гээд уулзахаар болсон. 2019 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Арын нэг цайны газар ********, Б.********дэлгэр, түүний нөхөр ******** бид нар уулзсан. ******** нь “Хангай хотхоны ард шинээр 2 байр баригдаж ашиглалтанд орох гэж байгаа, та 2-ыг оруулах боломжтой, манай шавь НОСК-д ажилладаг, би зуучийн ажил хийдэг, миний ажил бүтдэг, олон хүмүүсийг байранд оруулсан, 7,000,000 төгрөг өгөхөд болно” гэх зэргээр ярьж байсан. Б.********дэлгэр, нөхөр нар нь “Одоогоор шууд өгөх бэлэн мөнгө байхгүй, эхлээд 3,500,000 төгрөгийг цувуулаад өгье, байранд орсны дараа үлдэгдэл мөнгөө өгье” гэхэд ******** “Та хоёр залуу хүүхдүүд учраас тусалъя, та хоёр боломжоороо мөнгөө өг” гээд салцгаасан. Тэрнээс хойш Б.******** ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй байсан. ******** над руу байн байн залгаж “нөгөө хоёр хүүхэд мөнгө төгрөгөө хийх үү, яахаар байна” асууж шалгаадаг байсан. Би Б.******** рүү залгаад “нөгөө хүн чинь яаруулаад байна, яахаар байна” гээд туслах санаатайгаар ярьж хэлдэг байсан. Б.******** 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний ...тоот данс руу 1,200,000 төгрөг шилжүүлэхээр нь 700,000 төгрөг бэлнээр авч ********д өгсөн. Үлдэгдэл 500,000 төгрөгийг өмнө нь байранд орохоор мөнгө өгсөн ********гэрэл гэх хүний төлбөрт өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний ...тоот данс руу 400,000 төгрөг шилжүүлээд би виза картаа ********д өгөөд ******** АТМ-аас бэлнээр авсан. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний ...тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлээд 400,000 төгрөгийг бэлнээр аваад ********д өгсөн. ******** надаас 2019 оны 11 дүгээр  сарын 05-ны өдөр ******** гэх хүний данс руу 500,000 төгрөгийг зээлж шилжүүлснээс 100,000 төгрөгийг буцааж өгч байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний ...тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлснээс 200.000 төгрөгийг бэлнээр ******** авсан. Үлдэгдэл 300,000 төгрөгийг ******** надаас 2019 оны 11 дүгээр  сарын 05-ны өдөр ******** гэх хүний данс руу 500,000 төгрөгийг зээлж шилжүүлснийг буцааж өгч байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний ...тоот данс руу 400,000 төгрөгийг шилжүүлээд ********гийн хэлсэн ...тоот ******** гэх данс руу шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний ...тоот данс руу 60,000 төгрөг шилжүүлээд ********гийн хэлсэн ...тоот Нармандах гэх хүний данс руу шилжүүлсэн. Би Б.********дэлгэрийн мөнгөөс өөртөө авсан, ашигласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (29 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал),

Хохирогч Б.********дэлгэрийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (29 дэх хавтаст хэргийн 204-208 дахь тал),

1.16. “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч ********гаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төрийн банкнын байранд интернет банк ашиглан 6,000,000 төгрөгийг ********ийн дансаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “Би ******** гэх эмэгтэйтэй 2018 онд 3 сарын үед танилцсан. 2019 оны 7 дугаар сарын 20-ны үед ******** “НОСК-ийн байранд хэдэн хүн оруулж өгч байгаа, надад найдвартай НОСК-д ажилладаг хүмүүс байгаа” гэж хэлсэн. ********ийг банкинд ажилладаг юм чинь, урьд нь мэддэг хүн байсан учир итгээд НОСК-ийн 2 өрөө байранд орох урьдчилгаа төлбөр гэж 6,000,000 төгрөгийг ********ийн Хаан банкны ...тоот данс руу өөрийн ...тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн. ******** “Буянт-Ухаа-2 хорооллын байр ашиглалтад орж байгаа, 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орчихно, тэгээд хүмүүсээ оруулна” гэхээр нь хугацаа их ойрхон, боломжийн санагдсан учир итгээд мөнгөө өгсөн. ********ээс удаа дараа мөнгөө авахаар нэхэхээр “болоогүй байна” гэж байгаад сүүлдээ 2020 оны 3 дугаар сард ******** гэж хүний ...гэсэн дугаарыг өгсөн. ******** гэж хүнтэй утсаар ярихаар “Та нар арын хаалгаар орж байгаа хүмүүс шүү, би та нарыг удахгүй заавал байртай болгоно, бид нарыг битгий эвгүй байдалд оруулаарай” гээд хугацаагаа сунгадаг байсан. Би нэг ч төгрөг ********, ******** нараас аваагүй байгаа. Мөнгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (29 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал),

Гэрч ********ийн: “...2019 оны 10 дугаар сард ******** эгч над руу холбогдоод “байр хөөцөлдсөн чинь бүтдэггүй” гэсэн. Тухайн үед ********гийн байрны яриа яригдаж байсан бөгөөд тэр талаар ******** эгчид “миний нэг таньдаг хүн НОСК-н байранд оруулах боломжтой, ар талын хүн нь найдвартай оруулж өгдөг” гэж хэлсэн. ******** нь “чиний таньдаг хүн юм чинь найдвартай байх, би хоёр хүний мөнгө өгье” гэхээр нь би “эхний ээлжинд нэг хүний мөнгөөр хөөцөлдөөд үзье” гэж хэлсэн.  ******** нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ...тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 5,000,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Үлдэгдэл 500,000 төгрөгийг ********ийн хүүний төлбөрт өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** миний ...тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** нь манай ажил дээр ирээд ********тай холбогдоод “мөнгө байна уу, за наад мөнгөө өгчих би 2-3 хүнийг байранд оруулж өгье, байгаа мөнгөө надад өгчих” гэхээр нь уг мөнгийг шилжүүлсэн. Тэгээд би 800,000 төгрөгийг ********гийн хэлсэн ********ын ...тоот данс руу, ******** гэх хүний ...тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш ******** нь ********тай шууд холбогддог болсон. ******** нь “НОСК-н байранд хүн оруулах боломжтой юм байна, чи таньж мэддэг хүмүүстээ хэлээд өгөөч, байранд найдвартай оруулж өгнө, хэдхэн байр үлдсэн байна” гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (29 дэх хавтаст хэргийн 234 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (29 дэх хавтаст хэргийн 231-232 дахь тал),

1.17. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төсөл бичиж зээл гаргаж өгнө, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ш. ********гөөс 7,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Найман шарга” төвийн дэргэд байрлах Хаан банкны АТМ-аас ********ийн даснаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч Ш. ********гийн: “2020 оны 4 дүгээр сард хамт ажиллаж байсан ********дэлгэр гэх хүн ********, ******** гэх хүмүүстэй уулзуулсан. ******** нь “******** Төрийн банкинд ахлах теллер хийдэг, би ХААИС-д багшилдаг байсан, надтай хамт ажилладаг байсан хүмүүс ХААЯ-д ажиллаж байгаа, би өөрөө сүүлийн хэдэн жил төсөл бичиж хүмүүсийн зээлийг гаргаж өгч байгаа, төсөл болон бичгийн зардал 7,000,000 төгрөг болно” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ********дэлгэр, ********, ******** бид гуравтай “Найман шарга” төвийн дэргэдэх “Хонгор” нэртэй зоогийн газар уулзсан. Би “төсөл бичих зардлын 7,000,000 төгрөгөө хэний данс руу хийх бэ” гэж асуухад ******** нь миний данс руу хийчих гэж хэлсэн. Тэгээд ********ийн ...тоот данс руу 7,000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******** нь “Таны төслийг бичиж зээлийг чинь хөөцөлдөнө, 1 сарын дотор зээл бүтнэ” гэж хэлсэн. Тэрнээс хойш ********тэй холбогдож асуухад “********тай ярьсан, удахгүй бүтнэ гэж байна” гээд яваад байсан. ********тай нэг, хоёр удаа холбогдоход “удахгүй, бүтнэ болно” гэж байснаа сүүлдээ “мөнгийг чинь өгнө” гээд яваад байсан. Би 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (29 дэх хавтаст хэргийн 247 дахь тал),

Гэрч ********ийн: “******** нь ЖДҮ-ээс зээл авах хүсэлтэй байна гээд манай ажлын эгчийн таньдаг хүн Ч.********дэлгэрээр дамжуулан надтай холбогдсон. Тухайн үед ******** нь “ЖДҮ-гээс зээл гаргах боломж байна, надад хэдэн материал оруулах боломж олдсон, Хөдөө аж ахуйн яаман дээр таньдаг хүн байна, боломжийн материал байвал оруулж зээл авч болно, хүн мэдэж байгаарай” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сард Ч.******** залгаад “ЖДҮ-ээс авах хүсэлтэй нэг хүн байна” гэсэн. Би энэ тухай ********д хэлэхэд “хамт очиж уулзъя” гэж хэлээд уулзах газраа тохирсон. Бид нар уулзахад ******** нь Ч.********дэлгэрт ****************г ирэхээс өмнө “ЖДҮ-ийн зээл авахад би төслийг нь бичиж оруулна, материал бэлэн төсөл байвал би засаад оруулна” гэж хэлж байсан. **************** ирэхэд ******** “ЖДҮ-ээс зээл гаргаж болно, надад бэлэн материал байгаа” гэхэд **************** нь “300,000,000 төгрөгийн зээл гаргуулмаар байна, аж ахуйн үйлдвэрийн чиглэлээр” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...уулзахад ******** нь ****************тэй зээлийн талаар ярилцсан. “ЖДҮ-ийн зээл гаргаж өгч чадна” гээд яриад байсан. ******** нь “Би Хаан банкны дансгүй учраас чиний дансаар авъя” гэж хэлсэн. **************** “Чи Төрийн банкинд ажилладаг учраас чиний данс руу мөнгө хийе” гээд миний дансаар 7,000,000 төгрөгийг тухайн өдөр авсан. 6,000,000 төгрөгийг тухайн газраасаа ********гийн Капитрон банкны ...тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед би ********д байранд орохоор өгсөн 7 хүний мөнгө өгсөн. ****************гийн үлдэгдэл 1,000,000 төгрөг дээр 2,000,000 төгрөгийг нэмээд 3,000,000 төгрөгийг ********гэрэл гэх хүн рүү шилжүүлсэн. ********гэрэл гэх хүнээс мөнгө зээлээд өмнөх байранд орохоор мөнгө өгсөн хүмүүсийн мөнгийг өгсөн байсан. ****************гийн 1,000,000 төгрөгийг хүүний төлбөрт авсан. ****************гийн 7.000.000 төгрөгийг ******** хариуцна...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 1-2 дахь тал),

Хохирогч ****************, гэрч ******** нарын Хаан банкны ...дугаар дансны хуулга (29 дэх хавтаст хэргийн 249, 30 дахь хавтаст хэргийн 4 дэх тал),

1.18. “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч ********ээс 5,500,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ********ийн шилжүүлсэн 3,000,000 төгрөг, ********ийн шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд Д.********цэцэгийн шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ********ын шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “...2019 оны 9 дүгээр сард ********аар дамжуулан ********тай танилцсан. Би ********д байранд оруулахаар 9 хүний нийт 32,060,000 төгрөгийг, ЖДҮ-ийн зээл авахаар 4 хүний 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн хүмүүсээс 4 хүний нийт 18,500,000 төгрөгийг буцаан төлсөн. Би ********ээс авсан 3,5 сая төгрөг, ********ээс авсан 3,5 сая төгрөг, Б.********дэлгэрээс авсан 3,060,000 төгрөг, ********гаас авсан 6 сая төгрөгийг бэлнээр, Д.********цэцэгээс авсан 5 сая төгрөг, ********аас авсан 1 сая төгрөгийг дансаар, ****************гийн 7 сая төгрөг, Ч.********дэлгэрийн 5 сая төгрөгийг дансаар, ********, ********тус бүрийн 3 сая төгрөгийг ********д өгсөн.  

********ийн ...тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,100,000 төгрөгийг шилжүүлж нийт 3,6 сая төгрөг шилжүүлж барагдуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ********ийн эхнэр ********ийн ...тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлж барагдуулсан. Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5.0 сая төгрөгийг Д.********цэцэгийн ...тоот данс руу шилжүүлж барагдуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ********ын ...тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлж барагдуулсан. ******** сүүлд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “5,5 сая төгрөг өгвөл хүмүүсийн байрны батламжийг авах гээд байна” гэж хэлээд надаас ********ын ...тоот дансаар 5,5 сая төгрөгийг авсан. Нийт 18,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 56-57, 158 дахь тал),

Гэрч ********ын: “...********тэй утсаар холбогдож түрээсийн орон сууцанд орохоор мөнгө өгсөн. Утсаар холбогдоход “цаад хүмүүс нь 3,000,000 төгрөг өгвөл дараалал харгалзахгүй гэрээ байгуулж оруулна, байрандаа орсон хойноо үлдэгдэл мөнгөө өгнө, нийт 6,000,000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ********ийн ...тоот данс руу 500,000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлсэн. ********ээс ******** гэх хүний дугаарыг аваад яриад “Уулзаад гэрээ байгуулья, үлдэгдэл мөнгөө өгье” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй, та миний дугаарыг хэнээс авсан бэ, бэлнээр мөнгөө өгч чадахгүй бол өөр орох хүн байгаа” гэж хэлсэн. ********ээс мөнгөө нэхэхэд ******** нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр миний шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 160 дахь тал),

Гэрч ********ийн: “...Манай хамаатны эгч “******** гэх хүн НОСК-н байранд оруулж өгнө гэж байна” гэж хэлсэн. Тэгээд ********тэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төрийн банкин дээр очиж уулзсан. “НОСК-н байранд оруулж өгч чадна, урьчилгаа 5,000,000 төгрөг өгнө, таны мөнгийг цааш хүнд дамжуулж өгнө, НОСК-д танилтай хүн байгаа” гэж хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ********ийн хэлсэн данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ******** 3,500,000 төгрөгийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 165 дахь тал),

Н.********, ********, ******** нарын Хаан банкны, ********гийн Төрийн болон Капитрон банкны ...тоот дансны хуулга” (30 дахь хавтаст хэргийн 108-121 дэх тал),

1.19. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр 100,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч ********ээс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол орчимд 3,000,000 төгрөг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “...2020 оны 5 дугаар сарын эхээр ******** залгаад “ЖДҮ-ийн зээл авах боломжтой юм байна, ******** гэх эмэгтэй манай ажил дээр ирсэн байна, та боломжтой бол уулзаарай” гэж хэлсэн. Би ...очиход ******** ******** гэх эмэгтэйтэй хамт байсан. ******** нь “ЖДҮ-ийн зээл авах боломжтой, таньдаг хүмүүс байгаа, би танд нэг удаа тусалъя, ЖДҮ-ийн зээлээс хөдөө аж ахуйн чиглэлээр 100,000,000 төгрөг авах боломжтой, урт хугацааны зээл, эргэн төлөлт хийнэ шүү, та хахуульд 8,000,000 төгрөг өгчих, тэгвэл ажлыг чинь хурдан бүтээнэ” гэж хэлсэн. Би итгээд явсан. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ...3,000,000 төгрөгийг ********ийн данс руу шилжүүлсэн. ********тай шууд холбогдоод асуухад “Удахгүй бүтнэ, бүтэх гэж байхад 6 сар хоригдчихоод гарч ирлээ, ковид-19 гээд хөл хорио болоод бүтэхгүй байна, сүүлдээ таны мөнгийг өгнө” гэж шалтаг шалтгаан хэлээд одоог хүртэл өгөөгүй байна” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 178 дахь тал),

Гэрч ********ийн: “...********, ******** нар уулзаад ярилцсан. ******** “ХААЯ-аас газар тариалан эрхлэх ажлыг дэмжих сангаас буцалтгүй зээл авах боломж байна, 2 квот байна, яаман дээр ХААИС-д хамт багшилж байсан хүмүүс байгаа, төсөл бэлэн байгаа, 8,000,000 төгрөгийг өгвөл бүтээж болно” гэж хэлээд салцгаасан. ...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ******** эгч миний ...тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Би “тухайн мөнгийг орж ирлээ, явуулах уу” гэхэд ******** “чи над руу 2,000,000 төгрөг шилжүүлчих, үлдэгдлийг нь урьд өмнө надад зээлсэн мөнгөндөө тооцчих” гэхээр нь ********гийн Капитрон банкны ...тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 182 дахь тал),

********, ******** нарын Хаан банкны ...дугаар дансны хуулга (30 дахь хавтаст хэргийн 180, 184 дэх тал),

1.20. “Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, 6,000,000 төгрөгийг оруулж өгөх хүнд өгөх шаардлагатай" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********аар дамжуулан хохирогч ********гээс 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ********тай Нийслэлийн түрээсийн орон сууцанд орохоор ярьж тохиролцсон. ******** гэх хүнээр давхар яриулна гэж байсан. Уг орон сууцанд оруулна гэж амлалт өгсөн хүн нь ******** юм. Гэхдээ би тухайн үед ********тай уулзаж байгаагүй. 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ...6,000,000 төгрөгөө буцаан авсан тул одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 203, 210-211 дэх тал),

Гэрч ********гийн: “...Миний төрсөн эгч ******** надад “Түрээслээд эзэмших орон сууц гэж байдаг юм байна” гэж хэлсэн. 6,000,000 төгрөг ******** надад өгсөн. Уг мөнгийг өөрийн дансаар авч эгч ********ын Хаан банкны ...тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 213 дахь тал),

Гэрч ********ын: “2020 оны 2 сард ********тай уулзахад “найзад нь түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцанд найдвартай 1-2 хүн оруулж өгөх боломж байгаа, урьдчилгаа мөнгийг нь өгвөл хурдан бүтээгээд өгнө, Хангай хотхон, Буянт-Ухаа-2 хотхоны аль нэгэнд байж болно. ******** нь манай ажлаас ********, ******** нар өөрсдийн гэсэн орон сууц байхгүй тул “энэ хоёрыг оруулж болох уу, нөгөө хүнээсээ асуугаад өгөөч” гэхээр нь ********тай утсаар яриад болно гэхээр нь 6,000,000 төгрөгийг авч ********д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (30 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал),

1.21. “Нийслэлийн орон сууцны корпорациас хөнгөлөлттэй байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хохирогч ********аас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2021 оны 11 дүгээр сард хажуу айлын эмээ “урьдчилгаа мөнгө өгөөд байранд орох боломж байна гэнэ” гэхээр би утасны дугаарыг нь аваад холбогдож ******** гэх хүнтэй уулзсан. Өөрийгөө олон улсын төрийн бус байгууллагад ажилладаг, “НОСК-д таньдаг хүн байгаа тул 6,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд л байранд орох боломжтой, хэдхэн хүн оруулж өгөхөөр байгаа, яагаад гэвэл Ковид гарсны улмаас эмнэлэг, цагдаагийн алба хаагчдыг оруулах гэж байгаа, сард 500,000 төгрөг өгөөд төлөлтөө дуусгаж болох байр, одоо 2,000,000 төгрөг өгөөд, батламж гарахаар 4,000,000 төгрөгийг өгч болно” гэхээр нь хүүхдүүдтэйгээ ярилцаад зөвшөөрсөн. ******** өөрөө картгүй тул ахынхаа данс руу хийлгэж авна гээд ******** гэдэг хүний данс руу нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (34 дэх хавтаст хэргийн 134-136 дахь тал),

********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (34 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал),

1.22. “Нийслэлийн орон сууцны корпорациас хөнгөлөлттэй байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хохирог ********ээс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг Н.********ы ...дугаар дансаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “2021 оны 11 дүгээр сард хадам ээж ******** залгаад “урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд үлдэгдлийг нь батламжаа авчихаад төлж болох байр байна, сонирхох уу” гэхээр нь нөхөр ********цэрэнтэй яриад сонирхож үзэхээр болж ...******** гэх хүнтэй уулзсан. ******** өөрийгөө “НОСК-д таньдаг хүн байгаа тул 6 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд байранд орох боломж байна, хэдхэн хүн оруулж өгөхөөр байгаа, сард 500,000 төгрөг төлөөд дуусгаж болох байр болохоор та хэд 2,000,000 төгрөг өгөөд, батламжаа гарахаар 4,000,000 төгрөг өгөөд байраа сонгож болно, энэ 11 сардаа багтаагаад батламжийг чинь гаргаж өгнө” гэхээр нь хүлээн зөвшөөрсөн. ...******** гэх хүний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (34 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал),

********ийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (34 дэх хавтаст хэргийн 158 дахь тал),

1.23. “Нийслэлийн орон сууцны корпорациас хөнгөлөлттэй байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хохирогч ********аас Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг ********ийн Хаан банкны ...дугаар дансаар шилжүүлж азлилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “...2021 оны 11 сард хамт ажилладаг ******** “намайг гараад ир” гээд дуудахаар нь очтол ******** гэх эмэгтэйн хамт машиндаа байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ********гийн утсыг ********аас авч холбогдоод “Өзийбаттай хамт ажилладаг хүн байна, би бас байранд хүүхдээ оруулах гэсэн юм болох уу” гэтэл, “болно болно, бичиг баримтаа бэлдчих, танай ажил дээр очоод авъя гэсэн”. ...миний данс хаагдчихсан болохоор ахын данс руу хийчих гэхээр нь би ******** гэх хүний ...дугаар данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 11 сарын 14-ний өдөр ******** залгаад “надад 500,000 төгрөгийн хэрэг байна, та нөгөө мөнгөнөөсөө суутгаад өгчих үү” гэхээр нь би 500,000 төгрөг шилжүүлсэн. ...Дахиад 300,000 төгрөг зээлчих гэхээр нь бас шилжүүлсэн. ********д нийт 2,800,000 төгрөгийг өгсөн. Миний таньдаг хүн НОСК-д ажилладаг л гэж хэлсэн. ..” гэх мэдүүлэг (34 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал),

********ын эзэмшлийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (34 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал),

1.24. “Нийслэлийн орон сууцны корпорациас хөнгөлөлттэй байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хохирогч ********аас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийг өөрийн дансуудаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ******** нь нэг эмэгтэй хүн дагуулж ирээд “Энэ хүн нөгөө яриад байсан хүн байгаа юм” гэхэд тухайн эмэгтэй нь өөрийгөө ******** гэж танилцуулсан. ******** нь “ТОСК-д ажиллаж байгаа, бичиг баримтыг нь найдвартай бүрдүүлээд өгнө, 10-14 хоногийн дотор найдвартай байрандаа орно, өнөөдөр сүүлийн хугацаа” гэхээр нь би “надад мөнгө байхгүй байна” гэхэд ********, ******** нар “хадгаламжаа барьцаалаад зээл гаргуулчих” гээд ******** надад зааж өгөөд зээл авсан. Тэгээд тухайн өдрөө ********гийн Төрийн банкны ...тоот данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ********гийн Хаан банкны ...дугаар данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Би нийт 5,200,000 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг (34 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал),

Б.Бат********ын Төрийн банкны ...дугаар дансны хуулга (34 дэх хавтаст хэргийн 241-243 дахь тал),

2. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 7 дугаар ********с 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5 хохирогчоос 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн:

2.1. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын хажууд байрлах нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод очиж уулзахад “Манай дүү НОСК-д ажилладаг, Буянт-Ухаа-2 хорооллын байранд найдвартай оруулж чадна” гэдэг байсан. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ********тай уулзаад Буянт-Ухаа-2 хорооллын 3 өрөө байранд орохоор болж Өргөө кино театрын хажууд байдаг нотариатын газар орж гэрээ хийсэн. Өөрийн данснаас ********ын Хаан банкны ...дугаар данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. ********аас “байр яасан бэ” гэж асуухад “НОСК-ийн ажил болоогүй байна” гэдэг хариу өгч байсан. Байрны талаар зураг бичлэг үзүүлж байгаагүй. Би ********аас 4,000,000 төгрөгөө буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг  (11 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал),

2.2. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ахуй үйлчилгээний төвд хохирогч ********аас 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 10 дугаар сард хувийн машинаараа таксинд явж байхад нэг эмэгтэй машинд суусан. Тэр эмэгтэй “Хүмүүсийг НОСК-ийн байранд оруулж байгаа” гэж ярьсан. Би сонирхоод асуухад “35, 36 хүн оруулна, одоо 2-3 хүн оруулаад дуусна” гэж хэлсэн. Би “хамаатныхаа ойр дотны хүмүүст хэлж байгаа, манай найз гол ажлыг нь хийж байгаа, би зуучилдаг, 3,000,000 төгрөг болно, нэр нь ороод батлагдаад гараад ирэхээр үлдсэн 3,000,000 төгрөгөө өгнө” гэсэн. Би орой нь ...уулзахад таксинд суусан эмэгтэй ******** гэх эмэгтэйг танилцуулахад ******** нь “НОСК-ийн байранд оруулж байгаа, Буянт-Ухаа-2 хорооллын эцэст байрууд байгаа, би НОСК-д ажилладаг хүмүүсийг танина, бид хэдэн даргатай нь ярьж байгаад мөнгө өгсөн хүмүүсээ түрүүлж оруулна” гэж хэлсэн. Итгэхгүй байгаа бол “энийг хар” гээд надад гар утсан дээрээсээ мөнгө шилжүүлсэн хүмүүсийн гэрээ, канондсон иргэний үнэмлэх зэргийг харуулсан. “12 сардаа багтааж байранд оруулна, эхний удаад 3,000,000 төгрөгөө миний дансанд хийхдээ гүйлгээний утган дээр зөвхөн нэрээ бичээрэй, өөр юм бичих хэрэггүй” гэж хэлсэн. Надад итгэл төрсөн учраас маргааш нь ********тай утсаар яриад өөрийн данснаасаа ********ын Хаан банкны ...дугаар данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би ********д өгсөн 3,000,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг  (11 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 44 дэх тал),

2.3. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын нутаг дэвсгэрт хохирогч ********ээс 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 10 дугаар сард хамаатныхаа хүнээс “урьдчилгаа авахгүй орон сууцанд оруулж өгнө” гэсэн хүн байна гэдгийг сонссон. Тэгээд нөхөр рүү залгаж ******** гэж хүний ...дансны дугаарыг явуулаад “энэ данс руу 3,000,000 төгрөгийг одоо шилжүүлчих” гэж хэлсэн байсан. Нөхөр намайг шилжүүл гэхээр нь би Модны 2-ын Хаан банкны АТМ-аас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн данснаас 3,000,000 төгрөгийг ******** гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш “Удахгүй орно, коронагоос болоод ажил зогсоод байна” гэх зэргээр хойшлуулдаг байсан. ********аас 3,000,000 төгрөгөө авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Мөнгөн шилжүүлгийн баримт (11 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

2.4. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза”-ийн дотор байрлах цайны газарт хохирогч ********ээс 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******** гэж хүнтэй “Гранд Плаза” төвийн 1 давхарын цайны газарт уулзахад “НОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна, урьдчилгаа 6,000,000 төгрөг өгвөл хурдан орно” гэхээр нь надад итгэл төрж өөрийн данснаасаа 6,000,000 төгрөгийг ********ын Хаан банкны ...дугаар данс руу шилжүүлсэн. ******** “2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байрандаа орно” гэж хэлсэн. ********аас 6 сая төгрөгөө бэлнээр буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 66 дахь тал),

2.5. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн урд машин дотор хохирогч ********аас 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 11 дүгээр сард ажлын газрын хүнээс “ХУД-ийн хажууд түрээсийн орон сууцанд урьдчилгаа 6 сая төгрөг өгвөл оруулж өгнө” гэж байна гэхийг сонсоод ******** гэх хүнтэй утсаар ярихад итгэл төрүүлсэн. Тэгээд “Гранд плаза”-ийн доор байх кофе шопт уулзахаар явж байтал над руу залгаад “яаралтай ажилтай болчихлоо, миний данс руу мөнгөө өнөөдөр хийчих” гээд надад дансны дугаараа өгөхөөр нь би 6 сая төгрөгийг өөрийнхөө данснаас ********ын Хаан банкны ...дугаар дансанд шилжүүлсэн. 6 сая төгрөгөө буцааж авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал),

3. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 6 дугаар ********с 05, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2 хохирогчоос 12,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн:

3.1. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны хажууд байрлах нотариатын газар зээлийн гэрээ хийж хохирогч ********гаас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай нутгийн эгч ******** “7,000,000 төгрөг өгөөд ТОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд оруулж өгдөг хүнийг таньдаг” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ******** эгчтэй хамт ******** гэх эмэгтэйтэй уулзахад ******** “Буянт-Ухаа-2 хороололд найдвартай байранд оруулж өгөх боломжтой. Төрийн орон сууцны корпорацид ажилладаг найдвартай хүн байгаа учир 972 хүний нэгэнд нь таны нэрийг оруулж өгөөд оочерийг урагшлуулж 2 өрөө байранд оруулж өгнө” гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт ********тай зээлийн гэрээ хийгээд ********т бэлнээр 7,000,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 6 дугаар сарын сүүлээр ...сугалаа явагдсан. Миний нэрийг орсон байна, 1426 гэсэн дугаараар бүртгэгдсэн байна гэж ******** эгч над руу 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүкийн чатаар зураг явуулаад “Үүнийг над руу явууллаа. Чи  байранд орсон байна” гэж бичсэн. ...Би 7 сая төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал),

Гэрч ********ийн: “...********д “Буянт-Ухаа-2 хорооллын талаар хэлээд уг байранд орох уу” гэтэл “тэгье” гэсэн. 2019 оны 6 дугаар сарын үед ********тай 25 дугаар эмийн сангийн урд уулзаад ******** ********тай зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед ******** мөнгөө ********т бэлнээр өгсөн. ******** надаас “байрны асуудал юу болж байна” гэж удаа дараа асуугаад байхаар нь би ********тай холбогдоход ********ыг танилцуулсан. Тухайн үед “********ыг цаад байранд оруулдаг гол мэддэг хүнийг нь хамгийн сайн таньдаг, байрны мөнгийг авдаг, цаад хүнээ сайн мэддэг хүн” гэсэн...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 129-132 дахь тал),

Хохирогч ********гийн Голомт банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 122-123 дахь тал), ********гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (11 дэх хавтаст хэргийн 120 дахь тал), зээлийн гэрээ (11 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),

3.2. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********: “...2019 оны 8 дугаар сарын эхэн үеэр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс салбарын Төрийн банканд ******** эгчийн ажил дээр очиж уулзахад “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн орон сууц Буянт-Ухаа-2 хорооллын” талаар надад хэлсэн. “ТОСК-д ажилладаг хүн байгаа, найдвартай байранд оруулж өгнө. Би хүн олж өгснийхөө хариуд байранд орох гэж байгаа” гэж хэлсэн. Эхлээд 7,500,000 төгрөг өгнө. Би бодохдоо энэ эхний өгөх мөнгийг хахуулийн мөнгө юм байна гэж ойлгосон. ******** эгч 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нөхөр лүү “2205137961 энэ данс руу мөнгөө хийгээрэй” гэсэн мессеж бичихээр нь би нөхрийн данснаас ******** гэх хүний Голомт банкны ...гэх данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Надтай ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй. Мөнгөө шилжүүлэхдээ “Зөвхөн зээл өгөв” гэж шилжүүлээрэй гэсэн. ...5 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 158-160 дахь тал),

Гэрч ********ийн: “...Энэ талаар би цагдаад хэлэх гэсэн боловч “******** “Чи өөрөө болон нөгөө хүмүүсээ цагдаад гомдол гаргуулбал ганц хүний асуудлаас болоод бусад бүх хүнийг байргүй болгоно шүү. Хэрэв тэгвэл би чамайг шоронд хамт чирээд аваад явна” гээд намайг элдэв янзаар хэлж дарамталдаг байсан. Тийм учраас би цагдаад өргөдөл гаргаж чадаагүй өөрөө мөнгийг нь төлөөд нутгийн дүү нартаа хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. ********5,000,000 төгрөгийг ********гийн данс руу шилжүүлсэн. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал),

********ийн ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал), ******** цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (11 дэх хавтаст хэргийн 150 дахь тал),

4. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4 хохирогчоос 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн:  

4.1. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********гаас 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2021 оны 7 дугаар сарын дундуур төрсөн эгч залгаад “Буянт-Ухаа-2 дугаар хороололд 5 хүнийг 2 өрөө байранд оруулах боломж байна гэсэн санал тавьсан байна, чи орох уу” гэж асуусан. Тэгээд “тухайн байранд оруулж өгнө” гэсэн хүн болох ******** гэх хүний утсыг аваад 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр утсаар ярьсан. Тухайн хүн өөрийгөө “ТОСК-д мэргэжилтэн хийдэг, тухайн байранд ороход 7,000,000 төгрөг болно, эхний ээлжинд 2,000,000 төгрөгийг нь өгчих, бичиг баримтуудыг чинь хөөцөлдөнө” гэсэн. Нөхөр “ТБД Андууд”-ын автобусны буудлын орчимд мөнгийг ********д өгөхдөө П.******** гэх хүний Голомт банкны данс руу шилжүүлсэн. ...2 сая төгрөгөө буцааж авсан...” гэх мэдүүлэг (33 дахь хавтаст хэргийн 235-236 дахь тал),

********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (34 дэх хавтаст хэргийн 8-9 дэх тал),

4.2. 2019 оны 12 дугаар 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********гаас дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******** гэх хүнтэй уулзаж “Буянт-Ухаа хороололд байранд оруулж өгнө” гэсний дагуу уг хүн надад таньдаг хүн байгаа гэх зэргээр ярьсан учраас 5,000,000 төгрөгийг өгсөн. Би уг хүмүүсээс 5,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (34 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Шилжүүлгийн баримт (34 дэх хавтаст хэргийн 45 дахь тал), зээлийн гэрээний хуулбар (34 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал),

4.3. 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх  дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн орчимд байрлах нотариатын газар гэрээ байгуулан хохирогч ********гаас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ******** гэдэг хүнтэй утсаар яриад Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд орохоор болж БЗД-ийн Кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд байдаг нотариатын газар зээлийн гэрээ хийсэн. ******** гэдэг хүний ...дугаар данс руу өөрийн данснаас 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******** “НОСК-д том таньдаг хүн байгаа, тэр хүнд мөнгө өгнө, 2019 оны 9 сар гэхэд байрандаа орно” гэж хэлсэн. Бичиг баримтыг бүрдүүлээд НОСК-д ажилладаг ******** гэдэг хүн гэсэн байхаа тэр хүнд өгсөн гэсэн.  Бид 2-ыг “залуу гэр бүл гэдэг нөхцөлөөр оруулж өгнө” гээд өргөдөл, бусад бичиг баримт болон зээлийн гэрээ хийсэн болохоор итгэж мөнгө шилжүүлсэн. 7,000,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),

4.4. 2019 оны 8 дугаар  сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Багшийн дээдийн орчимд хохирогч ********ээс 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Багшийн дээдийн Хаан банкны АТМ-д “ТОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд хөнгөлөлттэй үнээр найдвартай, оруулж өгнө” гэсэн ******** гэх эмэгтэйд өөрийн данснаас 6,500,000 төгрөгийг Хаан банкны ...тоот данс руу шилжүүлсэн. 6,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал),

Хохирогч  ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 160 дахь тал),

6. Шүүгдэгч ******** ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 3 хохирогчоос 12,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн:

6.1. 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг хохирогч ********ээс дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүргэн ах ********сүрэнгийн таньдаг гэх ********той уулзахад “НОСК-р дамжуулж Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн журмын байранд оруулж өгнө, жуулчлалын хөлс 4,000,000 төгрөг болно” гээд Хан-Уул дүүргийн хажууд гэрээ хийж Төрийн банкны ...дугаар данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүргэн ах ********сүрэнгийнд байхдаа ********ийн өмнөх данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020.06.11-ний өдөр ********оос 3,000,000 төгрөг буцааж авсан. Тэгээд үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авъя гэхээр удахгүй өгнө, хүнээс мөнгөний авлагатай, тэгээд удахгүй өгнө гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (25 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал),

зээлийн гэрээ (25 дахь хавтаст хэргийн 198 дахь тал), хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (25 дахь хавтаст хэргийн 199-200 дахь тал),

6.2. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 хороо, “Аз” хүүхдийн дэлгүүрийн эсрэг талын нотариатын газар гэрээ байгуулан хохирогч ********ээс 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2020 оны 06 сарын эхээр бэр эгч ********ээс Буянт-Ухаа-2 байранд зарим нэг хүмүүсийг хахуулиар түрүүлж оруулж болох тухай олж мэдсэн. 2020.06.06-нд зуучлагч гэх ********той утсаар холбогдоход “Буянт-Ухаа-2 хотхонд 68,52мкв байранд орох бол гар цайлгах мөнгө 7 сая төгрөг, эхний удаад шууд бэлнээр 5 сая төгрөг өгөөд хэний нэр дээр авах юм, тэр хүнийхээ овог нэр, регистрийн дугаарыг мессэжээр явуулахад болно. Харин байранд орох гэрээ хийх үедээ үлдэгдэл 2 сая төгрөгөө өгнө. 2020.06.24-ний өдөр буюу 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө гэрээ хийж байранд баталгаатай оруулна. Чи яах ийхээ одоо хурдан шийдээд хариу хэлээрэй, өөр хүмүүс бас байгаад байна. Би өөрөө бас 3 өрөө байранд орох гээд хөөцөлдөж байгаа, миний таньдаг хүн НОСК-т гайгүй байр суурьтай ажил хийдэг хүн байгаа...” гэсэн. 2020 оны 6 дугаар сарын 08-ны 10 цагт Баянгол дүүргийн “МАХ MALL” их дэлгүүрийн 1-р давхарт уулзаад гэрээ хийж өөрийн данснаас ********ийн Голомт банкны ...дугаар дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (27 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (27 дахь хавтаст хэргийн 25 дахь тал),

6.3. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газар гэрээ байгуулан хохирогч Ц.********гээс 3,500,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

Хохирогч Ц.********гийн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хаан банкны АТМ-аас ******** гэх хүн Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгнө гэхээр нь өөрийн данснаас 3,500,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. ******** надад “Манай эгч ТОСК-д ажилладаг, 3 өрөө байр гарсан, хүн оруулах гэж байгаа. Орох ёстой хүн нь больсон” гэж байсан. Тэгээд сонгуулиас өмнө байранд чинь оруулж өгнө гэсэн боловч хугацаа удаа дараа хойшилсон. Би өгсөн мөнгөө аваагүй байгаа...” гэх мэдүүлэг (25 дахь хавтаст хэргийн 78 дахь тал),

Зээлийн гэрээ (25 дахь хавтаст хэргийн 67 дахь тал), хохирогч Ц.********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (25 дахь хавтаст хэргийн 69 дэх тал),

Хоёр. Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн хэргийн талаар:

2. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэн “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2 хохирогчоос 11,000,000 төгрөг залилсан хэргийн:

2.1. Хохирогч ********гаас 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гэрэл” төвд байхад Хаан банкны ...тоот дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 1 дүгээр сарын 10-ны орчим орой танил ах ********дэлгэр залгасан. “Миний нэг таньдаг эмэгтэй Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж чадна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа дахиж залгаад “******** гэж эмэгтэй байгаа чи уулзаж үзэх үү” гэсэн. Маргааш нь ********, ******** гэдэг эмэгтэй ажил дээр ирсэн. ******** “2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэхэд байр ашиглалтад орно. Түлхүүр хүлээлгэж өгнө” гэж ярьсан. “Байрны план зураг харуулъя” гээд манай ажлын компьютерээр мэйлээ шалгаад байрны план зураг харуулсан. Тэр мэйл “Сүлд” гэсэн хүнээс ирсэн байсан. 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлэх гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг ********гийн хэлсэн ******** гэсэн данс руу шилжүүлж өгсөн. “Энэ дансны нэр өөр хүнийх юм уу” гэж асуухад “манай ахын данс” гэсэн. Мөнгө шилжүүлсний дараа нэг хүн рүү яриад “мөнгө орсон уу” гэж асууж байсан. Тэгээд явсан. ******** руу залгахад “хотын дарга томилогдохыг хүлээж байгаа. Томилогдож байж түлхүүр гардуулах тухай яригдана” гэсэн. ...Хэд хоногийн дараа *** гэх эмэгтэйтэй ярихад “би хөдөө яваад ирсэн. ******** удахгүй Буянт-Ухаа-2 байранд бүртгэж эхэлнэ гэж байсан шүү. Бичиг баримтаа бэлдээд хүлээж байгаарай” гэсэн. 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 241-242 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (26 хавтаст хэргийн 234 дэх тал),

2.2. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “КFC” хоолны газарт хохирогч ********гаас 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ********аа гэх эмэгтэйтэй Баянгол дүүргийн “KFC” дотор уулзахад “Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө, цаашаа хүнд мөнгө өгөх учраас эхлээд 5,000,000 төгрөг өгчих, байрны түлхүүр өгсний дараа 2,000,000 төгрөгийг нь авна” гэж хэлсэн. Би өөрийн Хас банкны ...дугаар данснаасаа ********ын Хаан банкны ...дугаар дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 7 дугаар сарын сүүлээр ******** ажил дээр ирж 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Би ********т нийт 7,000,000 төгрөг өгсөн. Мөнгөө авъя гэхэд “Би хэрэглээгүй, хүнд мөнгийг чинь шилжүүлсэн, дансны хуулга байгаа” гээд буцааж өгөөгүй. 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал),

Гэрч С.********ын: “...2018 онд ******** эгчтэй Одгэрэл гэх эмэгтэйгээр дамжуулж танилцаад байнга утсаар ярьж уулздаг болсон. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр ******** эгч “Нийслэлийн орон сууцнаас байр авах эрх авч өгөх найдвартай хүн байна, ********, ******** гэдэг 2 найз байгаа” гээд байсан. Тэр үед нь би итгээгүй. Хэд хоног өнгөрөөд ******** хүрээд ир гээд дуудахаар нь очсон. Тэр үед ********, ******** гэх 2 хүнийг анх харсан. Тэд нар “Буянт-Ухаа-2 байрны зураг, хүмүүстэй гэрээ хийсэн баримт, Нийслэлийн орон сууцанд ажилладаг хүн” гээд нэг хүний зураг үзүүлсэн. Үүнээс хойш би ******** гэж таньдаг эгчтэйгээ ********г уулзуулсан. Тэр 2 ярилцаад мөнгөө өгч авалцаад гэрээ хийсэн. Тэрнээс хойш ******** гэгч дүү ********, ********, ******** гэх 3 хүн олж ирээд надаар гэрээ хийлгээд хүн тус бүрээс 1 сая төгрөг аваад үлдсэн мөнгийг нь би ********, ******** 2-т өгсөн. ******** гэх хүнд би байрны талаар хэлсэн чинь тэр хүмүүстэй нь уулзья гээд ********, ******** гэдэг хүмүүстэй уулзаад ******** гэх хүн олж ирээд би гэрээ хийж өгөөд 2019 оны 6 дугаар сарын 04-нд мөнгөө бэлэн аваад нийт 7,000,000 төгрөг ********д ******** бид хоёр бэлнээр өгсөн. Энэ хүний мөнгөөс ******** нь 1,000,000 төгрөгийг авсан. Хамгийн түрүүнд ********, ******** гэдэг 2 хүн мөнгөө өгөөд “тухайн байрны код ирчихлээ, шалгаруулалтад тэнцсэн байна” гээд Нийслэлийн орон сууцны сайт дээр нэр нь гарсан байсан болохоор үнэхээр энэ бүгд үнэн юм байна гээд итгээд ********, ********, ********, ******** нарын мөнгийг өгсөн. Дээрх 5 хүмүүсээс би нийт 2,000,000 төгрөг авсан. ********, ******** нар “хүн олж өгсөн” гээд надад урамшуулал гээд мөнгө өгсөн. Энэ хүмүүс анхнаасаа надад ийм байр ярьж намайг бас давхар хуурч байсан гэдгийг би огт мэдээгүй. Тэр үед ********, ******** 2 надад ******** гэдэг хүний зураг үзүүлсэн. Би тэр хүнийг огт танихгүй. Бас Нийслэлийн орон сууцанд ажилладаг гээд нэг залуу байсан...” гэх мэдүүлэг. (11 дэх хавтаст хэргийн 94-107 дахь тал),

Хохирогч ********гийн Хас банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 93 дахь тал), ********гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (11 дэх хавтаст хэргийн 88 дахь тал),

3. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5 хохирогчоос 36,500,000 төгрөгийг залилан авсан хэргийн:

3.1. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, хохирогч ********гаас байрны урьдчилгаа 7,000,000 төгрөгийг Хаан банкны ...дугаар дансаар шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ********тай уулзахад над руу “Буянт-Ухаа-2 хорооллын байрны схем зураг, дотор бичлэг, гадаа үзэмжийн зураг, гэрээний нөхцөл” зэргийг чатаар явуулахад нь уншиж танилцаад 3 өрөө 68,59 мк2 байрыг сонгосон. 2019 оны 6 дугаар сарын 20-ны надаар өргөдөл бичүүлээд аваад явсан. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “дансныхаа хуулгыг сүүлийн 6 ********р аваад ир” гээд аваад явсан. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******** над руу ярьж Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн нотариатын газар уулзаад 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад ...дугаар данс руугаа шилжүүлүүлсэн. ******** надад “Шалгуур хангаагүй хүмүүсээс 7,000,000 төгрөг, зарим хүмүүсээс 9,000,000 сая төгрөг аваад цаашаа НОСК-д ажилладаг хүн рүү яриад та нарын нэрийг хэлэхээр шалгуур хангасан хүмүүсийн дотор та нарын нэрийг оруулж өгнө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 197-198 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 193 дахь тал),

3.2. 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 7,000,000 төгрөгийг бэлнээр залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ******** гэдэг хүн залгаад ярьж тохироод ...2 өрөө, 48 мк2 байр авахаар болж “гэрээгээ хийхдээ мөнгөө бэлнээр аваад ирээрэй” гэж хэлсэн. ********тай уулзаад “ТБД Андууд” төв дотор байрлах нотариатын газарт гэрээ байгуулаад Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын баруун талд хүргүүлээд 7,000,000 төгрөгийг бэлнээр аваад явсан. ******** надад “байр бол асуудалгүй бүтнэ, миний ард НОСК-ийн том дарга байгаа, тэр хүн бүгдийг асуудалгүй зохицуулна” гэж хэлсэн. Надад байрны схем зургууд үзүүлээд сонголт хийлгэсэн. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 111-112 дахь тал),

3.3. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хохирогч ********гаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 7,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг ...дугаар дансанд шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******** гэдэг хүнтэй уулзахад “Залуу гэр бүл гэсэн нөхцөлийг хангаж байгаа юм байна. Урд нь орон сууцанд амьдарч байгаагүй учраас 3 өрөө 54 м/кв байранд орох боломжтой байна. 7,000,000 төгрөгийн зээлийн нөхцөлтэйгөөр өг, хэрэв 3 сарын дотор би байранд оруулж чадахгүй бол хүүтэй нь мөнгийг чинь буцааж өнгө, нотариатаар баталгаажуулж авна” гэсэн санал тавьсан. 19-ийн үйлчилгээний төвийн урдах нотариатын газарт орж зээлийн гэрээ хийсэн. Дараа нь би Хаан банкны ...дугаар данснаас ********гийн Хаан банкны ...дугаар дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2 сарын дараа ******** “хөөцөлдөж байсан хүмүүс бүтэхгүй болчихлоо, өөр хүмүүсээр хөөцөлдүүлэх боллоо, найдвартай хүмүүс байна, нэмж 1,500,000 төгрөг дансанд хийх хэрэгтэй” гээд Хаан банкны ...дансны дугаар явуулсан. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нагац эгч ********гийн Хаан банкны ...дугаар данснаас 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш одоо хүртэл худлаа яриад байранд оруулж өгөөгүй. Би мөнгөө аваагүй байгаа. Тэр мөнгөө хүүтэй нь бодуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал),

3.4. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч ********оос Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Мелоди” караокед байрны урьдчилгаа 7,000,000 төгрөгийг Хаан банкны ...тоот дансанд шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод утсаар яриад 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр караокед очиход ******** гэдэг хүнээс гадна 2, 3 хүн НОСК-ийн ажилчид гээд “Буянт-Ухаа-2 хорооллын байранд орох хүмүүсийг бүртгэж байна” гээд сууж байсан. Би 3 өрөө байранд орохоор болж өөрийн Хаан банкны ...дугаар дансны интернет банк ашиглан ********гийн Хаан банкны ...данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. ******** надад “7,000,000 төгрөгийг байрныхаа урьдчилгаа гээд бодчих” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 97-98 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 95 дахь тал), хохирогч ********ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 93 дахь тал),

3.5. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хохирогч ********гаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрны урьдчилгаа 7,000,000 төгрөгийг Хаан банкны ...тоот дансанд шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн хорооллын ахуйн үйлчилгээний урд машин дотор ********, ******** хоёртой уулзахад ******** “Манай дүү Буянт-Ухаа-2 байранд орох гэж байгаад больсон, чамайг дүүгийнхээ оронд оруулах гэсэн юм” гэсэн. ******** нь “найдвартай байранд оруулна, 7 хоногийн дараа байрандаа орно, 7,000,000 төгрөгийг ********гийн ...дугаар данс руу шилжүүл” гэсэн. Маргааш нь ********тай уулзаж нотариатаар орж зээлийн гэрээ хийсэн. Дараа нь өөрийн ...дугаар данснаас ********гийн данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 139, 141 дэх тал),

Гэрч Б.********гийн: “...Тухайн үед ******** гэж дам танилцсан эмэгтэй “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд 3 өрөө байранд найдвартай оруулж өгнө” гэхээр нь манай дүү ******** ********тай 2019 оны 4 дүгээр сар билүү 5 дугаар сард гэрээ хийгээд 6,500,000 орчим төгрөг өгсөн байдаг. ...Тэгтэл ******** нь “******** гэдэг хүнтэй уулзаж байранд оруулна” гээд надтай хамт уулзахад “********д найдвартай байранд оруулж өгнө, уг нь ******** мөнгөө өгсөн боловч зээлтэй учраас тэнцээгүй тул чамайг оронд нь оруулж байгаа. Чи энэ хүнтэй уулзаж гэрээ хийгээд мөнгөө өгөөрэй” гэхэд ******** “За” гээд маргааш нь  уулзсан. Тухайн үед ******** надад “би ТОСК-ийн хүмүүстэй уулзаад завгүй байна, та ********тай уулзаад 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийчих, угаасаа 3 сарын дотор би байранд оруулчихна” гэхээр нь итгээд 7,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэж зээлийн гэрээ хийсэн. Тухайн үед намайг “дүүгийхээ мөнгийг авч байгаа болохоор өөрийнхөө дансаар авчих” гэсэн учир би өөрийн ...тоот дансаар мөнгийг авсан. Тэр мөнгийг би төрсөн дүү ******** руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал),

Хохирогч Б.********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 147 дахь тал),

4. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр ********с 03-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хорооллын түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5 хохирогчоос 35,000,000 төгрөгийг залилан авсан хэргийн:

4.1. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” төвд байрлах нотариатын газарт хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

 Хохирогч ********ийн: “2019 оны 4 дүгээр сард хамт ажилладаг ******** “7,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд орох гэж байгаа, би мөнгөө өгчихсөн” гэхээр нь Хашааг найдвартай юманд орж байгаа гэж итгээд ******** гэх хүнтэй уулзтал “орон сууцны план зураг үзүүлээд, сонгоод авч болно, урьдчилгаагаа маш хурдан өгөх ёстой, би мөнгийг чинь зээлийн гэрээ хийгээд авна. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орчихно, одоо улсын комисс хүлээн авч байгаа” гэхээр нь итгээд 7,000,000 төгрөгөө ********гийн ...тоот данс руу шилжүүлээд “ТБД Андууд”-ын орчим гэрээ хийсэн. Байранд оруулж өгөлгүй өдийг хүрлээ...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 234-236 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 229 дэх тал), зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

4.2. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвд байрлах нотариатын газарт хохирогч ********гаас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвд байрлах нотариатын газарт ******** гэх эмэгтэйд “Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгнө” гэсний дагуу зээлийн гэрээ хийж ********гийн ...тоот данс руу өөрийн данснаас 5,000,000 төгрөгийг, нөхөр ********гийн данснаас 2,000,000 төгрөгийг, нийт 7,000,000 төгрөгийг 2 өрөө байрны урьдчилгаа болгож шилжүүлсэн. ...“2019 оны 5 дугаар сард ашиглалтад орох Буянт-Ухаа-2 хороололд оруулж өгнө” гээд надад план зургыг утаснаасаа үзүүлээд “7,000,000 төгрөг урьдчилгаа гээд өгчихвөл асуудалгүй оруулж өгнө” гэхээр нь ******** бас байр авах гэж байгаа юм чинь найдвартай гэж бодоод мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 136-139 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 109 дэх тал), зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 112 дахь тал),

4.3. 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвд байрлах нотариатын газарт хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг бэлнээр залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 4 дүгээр сарын 02-04-ний үед “Буянт Ухаа-2 хороололд байранд оруулж өгнө, урьдчилгаа 7,000,000 төгрөг” гэсэн зарын дагуу ******** гэх эмэгтэйтэй утсаар холбогдож уулзахад “Урьдчилгаа 7,000,000 төгрөг өгвөл 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор байранд оруулж өгнө” гээд байрны өрөөний зохион байгуулалтын план зураг харуулан “эндээс сонгож болно” гэсэн. “Та мөнгө өгч байгаа юм чинь зээлийн гэрээ хийчихье найдвартай, асуудалгүй, таныг хамгийн түрүүнд оруулж өгнө” гэхээр нь нөхөр бид хоёр итгээд мөнгөө “ТБД Андууд” төвийн урд бэлнээр машин дотроо өгсөн. ...Бид нараас байранд ороход шаардлагатай банкны хуулга, нийгмийн даатгал, гэрлэлтийн баталгаа гэх зэрэг бичиг баримтыг удаа дараа нэхэж авдаг байсан. Байранд орох хугацаа болоод ********тэй уулзахад ...“би өөрөө байранд орж чадахгүй болчихлоо. Та нарыг ямар ч байсан оруулна...” гээд бид нарын өгсөн материалыг буцааж өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “...найдвар муу болсон ...бүтэхгүй” гэх мэссэж бичээд “би бас залилуулчихлаа, та нарын мөнгийг би гаргаж өгнө” гэж удаа дараа хэлсээр байсан. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал),

4.4. 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сөөхий” төвийн нотариатын газарт хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “Би “Буянт-Ухаа-2 хороололд 8 хувийн зээлэнд 2 өрөө байр, 3-ыг авахаар өөрөөсөө гадна 2 хүний мөнгө болох нийт 21,000,000 төгрөгийг ********гийн ...тоот дансанд өөрийн данснаас шилжүүлсэн. Мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 59 дэх тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 21 дэх тал), ********ын гараар бичсэн “********гээс 700,000 төгрөг бэлнээр авсан, одоо 6,300,000 төгрөгийн хохиролтой” гэх хүсэлт (21 дэх хавтаст хэргийн 215 дахь тал),

4.5. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт хохирогч ********гээс 7,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 8 дугаар сарын 03-ны үед ******** ах залгаад Буянт-Ухаа-2 хороололд байранд орох гэж байгаа талаараа ярьсан. Тухайн үед манай ах дүүс тэр байранд орохоор мөнгө өгчихсөн байсан болохоор итгээд уг байранд орохоор шийдсэн. ******** гэх эмэгтэйтэй холбогдож мэдээлэл авахад “урьдчилгаа 7,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 15 жилийн хугацаатай хүү төлөхгүй, сар бүр 300,000 төгрөгийн төлбөрөө төлөх нөхцөлтэй байранд оруулж өгнө” гэхээр нь итгээд 2019 оны 08 сарын 07-ны өдөр “ТБД Андууд”-ын нотариатын газарт зээлийн гэрээ хийж 2 өрөө байранд орохоор 7,000,000 төгрөгийг ********ын данснаас ********гийн дансанд шилжүүлсэн. Би ******** гэх хүнийг огт танихгүй, 1 удаа уулзсан. ******** “Мөнгийг чинь авч байгаа юм чинь зээлийн гэрээ хийчихье найдвартай, байрны план зургийг барьчихсан та сонголт хийж болно” гэж надад итгэл төрүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 187-189 дэх тал),

5. Шүүгдэгч ********, ********, ********, ******** нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 1 дүгээр ********с 27-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 7 хохирогчоос 56,000,000 төгрөгийг шилжүүлж залилан авсан хэргийн:

5.1. 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч ********ээс  Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгдөг хүн гээд утсаар холбогдоод 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр уулзаад Буянт-Ухаа-2  хорооллын танилцуулгыг сонсоод 2 өрөө байранд орохоор болоод ********гийн ...тоот данс руу өөрийн данснаас 2,000,000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын  29-ний өдөр Голомт банкны ...тоот данснаас ********гийн данс руу 1,000,000 төгрөг, А.******** гэдэг хүний ...тоот данснаас ********гийн данс руу 4,000,000 төгрөгийг, нийт 7,000,000 төгрөгийг ********гийн данс руу шилжүүлсэн. ******** “УИХ-ийн  гишүүн болон НОСК-ийн том хүн байгаа болохоор найдвартай” гэж хэлээд байрны танилцуулга, схем зураг зэргийг үзүүлсэн. Мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 97-98 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 92-94, 95 дахь тал), Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (4 дэх хавтаст хэргийн 89 дэх тал),

5.2. 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт хохирогч О.********аас 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч О.********ын: “2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр танил Энх********гээс 8% зээлд хамрагдах талаар мэдэж ******** гэх хүнтэй уулзаж 21,000,000 төгрөгийг өөрийн данснаас  ********гийн данс руу шилжүүлсэн. Эхлээд 11,000,000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дансаар, 3,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. 2019 оны 8 дугаар сард Төрийн орон сууц корпорацийн талаар телевизийн мэдээ гарсан. Тэгтэл 8 хувийн зээлд хамрагдах байр биш түрээсийн орон сууц болохыг мэдсэн. ******** надад “урьдчилгаа 7,000,000 төгрөг өгөөд 8 хувийн зээлд хамруулж өгдөг хүн байна” гэхээр нь би тэр хүнийг заалгуулаад өөрөө очиж уулзсан. ******** гэх эмэгтэйтэй уулзахад жирэмсэн байсан. Надад байрны план зураг үзүүлээд “Энэ бол Буянт-Ухаа-2 хороолол, та урьдчилгаа 7,000,000 төгрөг өгвөл сонгоод, 8 хувийн зээлд хамрагдаж 15 жил, сард 450,000 төгрөг төлж орох боломжтой, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээ гарч байрандаа орох болно” гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйд итгээд мөнгөө өгсөн, буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 59, 201-207 дахь тал),

Хохирогч О.********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),

5.3. 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт хохирогч ********ээс 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

 Хохирогч ********ийн: “2019 оны 2 дугаар сард нөхрийн ахын хүүхэд ******** байрандаа орох гэж байгаа талаараа нөхөрт ярьсан байсан. ******** гэх эмэгтэйтэй холбогдож мэдээлэл авахад “урьдчилгаа 7,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 15 жилийн хугацаатай хүү төлөхгүй, сар бүр 300,000 төгрөгийн төлбөрөө төлөх нөхцөлтэй байранд оруулж өгнө” гэхээр нь итгээд 2019 оны 02 сарын 11-ний өдөр “ТБД Андууд”-ын нотариатын газарт зээлийн гэрээ хийж Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд орохоор 7,000,000 төгрөгийг дүү ********ын данснаас ********гийн данс руу шилжүүлсэн. ******** “Мөнгийг чинь авч байгаа юм чинь зээлийн гэрээ хийчихье найдвартай” гээд нөхрийн нэр дээр гэрээ хийсэн. Би мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 168-170 дахь тал),

Хохирогч ********ийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (4 дэх хавтаст хэргийн 164 дэх тал), ******** Л.******** нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ (4 дэх хавтаст хэргийн 173 дахь тал),

5.4. 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт хохирогч Т.********аас 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

 Хохирогч Т.********ын: “2019 оны 2 дугаар сард баз ******** байранд орох гэж байгаа талаар ярьсан. Би сонирхоод уг байранд орохоор шийдсэн. ******** гэх эмэгтэйтэй холбогдож мэдээлэл авахад “урьдчилгаа 7,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 15 жилийн хугацаатай хүү төлөхгүй, сар бүр 300,000 төгрөгийн төлбөрөө төлөх нөхцөлтэй байранд оруулж өгнө” гэхээр нь итгээд 2019 оны 02 сарын 11-ний өдөр “ТБД Андууд”-ын нотариатын газарт зээлийн гэрээ хийж 2 өрөө байранд орохоор 7,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас ********гийн ...тоот дансанд шилжүүлсэн. ******** “Мөнгийг чинь авч байгаа юм чинь зээлийн гэрээ хийчихье найдвартай” гэж надад итгэл төрүүлсэн. Би өгсөн 7 сая төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 234-236, 1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Хохирогч Т.********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),

5.5. 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвд байрлах нотариатын газарт хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ах ******** залгаад “нэг гайгүй урьдчилгаатай 8 хувьд хамрагдах байр байна. Чи нэг хүнтэй ирээд уулзаадах” гэхээр нь “ТБД Андууд”-ын урд машин дотор ******** гэх эмэгтэйтэй холбогдож мэдээлэл авахад “урьдчилгаа 7,000,000 төгрөг өгөөд  үлдэгдэл  мөнгийг 15 жилийн хугацаатай, хүү төлөхгүй, сар бүр 300,000 төгрөгийн төлбөрөө төлөх нөхцөлтэй байранд оруулж өгнө” гэхээр нь итгээд 2 өрөө байранд орохоор ...тоот данс руу 7,000,000 шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал),

Гэрч М.********ы: “...Манай эхнэр ******** Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгдөг найдвартай хүмүүстэй уулзсан. Бид хоёр 3 өрөө байранд орохоор захиалга өгсөн. Тухайн байранд дарааллаараа ордог гэж хэлж байсан. Мөн дээрээс нь эхнэрт найдвартай, баталгаатай итгүүлсэн байсан. Тэгээд эхнэр өөрөө итгэчихсэн, хүмүүст зуучилж өгсөн. Зуучлалын хөлс хэдэн төгрөг авдаг байсныг нь би мэдэхгүй. Би угаасаа тэр дансыг ашиглаагүй, эхнэр л ашигладаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал), хохирогч ********ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1 дэх хавтас, хх-10),

5.6. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвд байрлах нотариатын газарт хохирогч ********, ********нараас 10,100,000 төгрөг дансаар, 3,900,000 төгрөг бэлнээр, нийт 14,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч  ********гийн: “2019 оны 2 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед фэйсбүүк үзэж байхад “урьдчилгаа 7,000,000 төгрөг аваад 8% хувийн зээл авах боломжтой Буянт-Ухаа-2 хороолол байранд хамруулж өгнө” гэсэн зарын дагуу утсаар ярихад нэг эрэгтэй хүн “Та 100 айлын Хангай хотхоны орчим байрлах 83 дугаар байрны гадаа ирээд уулзчих” гэхээр нь очоод залгатал 30 орчим насны, туранхай, 170 орчим өндөртэй, аялгатай байрын хэлтэй, цайвардуу царайтай эрэгтэй гарч ирээд машинд суусан. Би зарын дагуу асууж тодруулахад надад утсан дээрээ дарсан байрны танилцуулгатай зураг үзүүлээд “урьдчилгаа 7,000,000 төгрөг өгөөд 15 жилийн хугацаатай, сард 450,000 төгрөг төлнө. 8%-ийн зээлд хамруулж өгнө” гэсэн. “2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 100 хувь ашиглалтад орох Буянт-Ухаа-2 хороололд байрлах байр” гэж хэлсэн. Би “ямар хүнтэй уулзаж бүртгүүлэх юм бэ” гэхэд “маргааш 11 цагийн үед хүрээд ир” гэсэн. Маргааш нь хорооллын “ВSB” дэлгүүрийн хажуу талд байрлах кофены газарт очиход төрөх гэж байгаа жирэмсэн эмэгтэй хүлээж байсан. Тэр эмэгтэйтэй уулзахад нөгөө залуугийн ярьсныг давтаж яриад “урьдчилгаа, хүү бага, шинэ, одоо ашиглалтад орж байгаа, зээлд хамрагдах боломжтой байр байна. Та яаралтай ормоор байвал урьдчилгаа мөнгөө өгөөд намайг хэлэхээр шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд өгөөрэй” гэж хэлсэн. ...“ТБД Андууд”-ын урд уулзаад мобайл банкаар 10,100,000 төгрөг, 3,900,000 төгрөгийг бэлнээр ********д өгсөн. ******** “гэрээ хийе, та надад мөнгө өгсөн юм чинь хүүгүй зээлсэн гээд гэрээ хийчихье” гээд нотариатын газарт зээлийн гэрээ хийсэн. Тэгээд байрандаа орохыг хүлээж байхдаа ********гийн дугаар луу байнга залгахад хойшлуулсаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болсон. ...Тэгэхээр нь “би болилоо, мөнгөө авмаар байна” гэхэд “мөнгө байхгүй” гэсэн. Мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 17-20 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 49 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 10, 12 дахь тал), мөрдөгчийн “хохирогчоор тогтоох тухай” тогтоол (4 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),  ********гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 3 дахь тал), баримт хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 10 дахь тал), ********, ******** нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ (3 дахь хавтаст хэргийн 13 дахь тал), хохирогч ********өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал),

5.7. 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын хажууд байрлах нотариатын газарт хохирогч Ч.********сүрэнтэй зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 3,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч Ч.********сүрэнгийн: “2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Төрийн орон сууц болох Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгдөг ******** гэдэг хүн байна гэдгийг сонсоод утсаар холбогдсон. 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Өргөө кино театрын урд цайны газарт ******** /жирэмсэн, их том гэдэстэй хүүхэн байсан/ гэдэг хүнтэй уулзахад “Буянт-Ухаа-2 хорооллын түрээслээд өөрийн болгодог байранд оруулж өгнө” гээд байрны план зураг үзүүлээд “өнөөдөртөө 7,000,000 төгрөгөө төлөөд хэдэн өрөө байранд орохоо сонго, удахгүй ашиглалтад орохоор дуудна, дуртай байраа аваарай” гэж байсан. Би 3 өрөө байранд орохоор болж зээлийн гэрээ хийгээд 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг нотариатын газарт байхдаа өөрийн дансны интернет банк ашиглан ********гийн данс руу шилжүүлсэн. 2019 оны 2 дугаар сарын 25-ны 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал),

Хохирогч Ч.********сүрэнгийн Хаан банкны ...тоот дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 73 дахь тал), Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (4 дэх хавтаст хэргийн 71 дэх тал),

6. Шүүгдэгч ********, ********, ******** нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 5 дугаар ********с 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 19 хохирогчоос 124,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн: 

6.1. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогч ********ээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,000,000 төгрөгийг бэлнээр залилан авсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 3 дугаар сард ******** намайг Баянзүрх дүүргийн хажуу талын хоолны газарт дуудаад “Буянт-Ухаа-2 хороолол, шинэ төслийн байр” гээд байрны план зураг үзүүлсэн. Би ********ын санал болгосон өрөөнүүдээс харж байгаад 3 өрөө байранд орохоор болоод тохиролцсон. ******** “Гялс мөнгөө өгөхгүй бол хоцорлоо шүү” гээд байхаар нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ...уулзаж ********д 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ******** “Уг байранд орох хүмүүс их байгаа учраас мөнгийг чинь цаана ажиллаж байгаа хүмүүст өгч чамайг урдуур оруулж өгнө. Буянт-Ухаа-2 хорооллын байр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд орно” гэж худал хэлээд 1 жил гаран болж байна. ********аас 6 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал),

Хохирогч ********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 173 дахь тал),

6.2. 2019 оны 5 дугаарын сарын 04-ний хохирогч ********гаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны урьдчилгаа 5,000,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 4 дүгээр сарын эхэн үед ******** намайг дуудаад очтол ******** гэх эмэгтэйтэй байсан. ******** НОСК-д ажилладаг гэж хэлсэн. ******** надад “Монголд шинээр анхны түрээсийн байр гарч байгаа, сард 500,000 төгрөг төлөөд өөрийн болгох боломжтой. Чи орох уу” гэсэн. Би тухайн  саналыг ихэд сонирхсон, оръё гэж хэлсэн. ******** “цахимаар бүртгэж байгаа, манайхыг байранд орох шаардлага хангахгүй байгаа учраас 5,000,000 төгрөгийг бэлэн өгвөл байранд орох цахим бүртгэлд шууд оруулаад чи байртай болно” гэж хэлсэн. Би 5,000,000 төгрөгийн зээл аваад өөрийн ажил дээр ********ыг дуудаад бэлнээр өгсөн. ******** надад утсан дээрээсээ Буянт-Ухаа-2 хорооллын план зургийг үзүүлээд хамгийн том мкв-ийг нь санал болгосон. ********д өгсөн 5 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 188-190 дэх тал),

Хохирогч ********гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 185 дахь тал),

6.3. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогч З.********ээс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн тамгын газрын ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч З.********ийн: “******** тухайн үед “Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулаад өгье” гэж хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Өргөө кино театрын автобусны буудал дээр машин дотор ********тай уулзаад 3 өрөө байранд орохоор болоод өөрийн данснаас ********ын Хаан банкны ...тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлж, 1,000,000 төгрөгийг ********д өгсөн. Мөн “Надад НОСК-д ажилладаг, таньдаг хүмүүс байгаа” гэж хэлж байсан. Тухайн өдрөө ********тай зээлийн гэрээ хийсэн. 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 206-207 дахь тал),

Хохирогч З.********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 202-203 дахь тал), З.********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 200 дахь тал),

6.4. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогч ********ээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Найман шарга” төвийн урд нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 5 дугаар сарын сүүлээр танилаараа дамжуулан ********ыг мэддэг болсон. 2019 оны 05 сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Найман шарга” төвийн хажууд ********тай уулзсан. Надад “Миний таньдаг 2 хүн Төрийн орон сууцны корпорацид байдаг, Буянт-Ухаа-2 хороололд найдвартай байранд оруулж байгаа, урьдчилгаа 6,000,000 төгрөг, нэг сарын дотор оруулж өгнө, бүтэхгүй бол 0,5 хувийн алданги тооцож мөнгийг чинь буцаан олгоно” гэсэн. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр ...нотариатын газарт 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хийж, ...тоот данснаас ********ын Хаан банкны ...тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ********аас удаа дараа байрны талаар лавлаж асуухад “удахгүй бүтнэ, ТОСК-оос хүлээлгээд байна, удахгүй дуудаж түлхүүрийг чинь өгнө, тэвчээртэй хүлээж бай” гэдэг байсан. ...Мөнгөө нэлээн нэхэж байж ********аас авсан тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 221-223 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 218-219 дэх тал), хохирогч ********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 216 дахь тал),

6.5. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Тэнгис” кино театрын ард байрлах кофе шопод хохирогч Л.********гаас 7,000,000 төгрөгийг С.********аар дамжуулж шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Л.********гийн: “2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ******** гэж хүнтэй Тэнгис кино теартрын ард байх кофе шопод уулзахад “Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж хэлсэн. “Байранд орохоор бол 7,000,000 төгрөг миний дансанд яаралтай шилжүүл” гээд дансны дугаар өгсөн. Би өөрийн данснаас ********ын Хаан банкны ...тоот данс руу 3,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг, нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 7,000,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 235-236 дахь тал),

Гэрч С.********ын: “...2019 оны 5 дугаар сарын сүүлээр ******** эгч нөхөр бид 2-т “Нийслэлийн орон сууцнаас байр авах эрх авч өгөх найдвартай хүн байна, ********, ******** гэдэг 2 найз байгаа” гээд байсан. Тэр үед нь би итгээгүй.  Тэр үед ********, ******** гэх 2 хүнийг анх харсан. Тэд нар надад “Буянт-Ухаа-2” байрны зураг, хүмүүстэй гэрээ хийсэн баримт, Нийслэлийн орон сууцанд ажилладаг хүн гээд нэг хүний зураг үзүүлсэн. ...Тэрнээс хойш ******** гэгч дүү ********, ********, ******** гэх 3 хүн олж ирээд надаар гэрээ хийлгээд хүн тус бүрээс нэг сая төгрөг аваад, үлдсэн мөнгийг би ********, ******** 2-т өгсөн...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 240-248 дахь тал),

Хохирогч Л.********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт (9 дэх хавтаст хэргийн 238, 239 дэх тал),

6.6. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.********гаас Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Төгөлдөр” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч С.********гийн: “********, ******** гэдэг 2 хүнтэй 2019 оны 6 дугаар сарын 10-ны Сүхбаатар дүүргийн “Төгөлдөр” төвд уулзахад надад “Буянт-Ухаа-2 хорооллын байранд түрээсийн гэрээтэй оруулж өгнө, 5 жилийн хугацаатай түрээслээд өөрийн болгох боломжтой” гээд ******** “надад найдвартай таньдаг хүн байгаа” гэхээр нь би итгэж 2 өрөө байранд орохоор болж тохироод ********аатай гэрээ хийгээд ********аагийн данс руу мөнгө шилжүүлээрэй гээд ******** бид 2 зээлийн гэрээ хийж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн данснаас ********ын ...дугаар данс руу, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ********аа над руу ярихаар 2,000,000 төгрөгийг ********ын данс руу тус тус шилжүүлсэн. Би 7,000,000 төгрөгөө ********, ******** хоёроос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Гэрч С.********ын: “...******** гэгч дүү ********, ********, ******** гэх 3 хүн олж ирээд надаар гэрээ хийлгээд энэ 3-н хүн тус бүрээс нэг нэг сая төгрөг аваад үлдсэн мөнгийг нь би ********, ******** 2-т өгсөн...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 21-23 дахь тал),

Хохирогч С.********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал), зээлийн гэрээ (10 дахь хавтаст хэргийн 9 дэх тал), С.********гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (10 дахь хавтаст хэргийн 7 дахь тал),

6.7. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогч ********гээс  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 2,000,000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг, нийт 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “...2019 оны 05 сарын 04-нд ******** залгаад “********тай яг одоо уулзах гээд байна, мөнгөө хурдан хий” гэж хэлсэн. Тэгээд би 2,000,000 төгрөгийн зээл аваад өөрийн данснаас ********гийн данс руу шилжүүлсэн. Дараа нь надад НОСК-н байрны бичлэг үзүүлсэн. 2019 оны 06 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын нотариатын газар зээлийн гэрээг хийгээд 2,000,000 төгрөгийг ********ын ...данс руу шилжүүлсэн. Дараа нь ...данс руу үлдэгдэл 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. “Наадмын дараа байранд оруулж өгнө гээд байрыг нь комисс хүлээж аваагүй байгаа болохоор би өөрөө утасдана” гэж хэлсэн. ********аас 4 сая төгрөг буцаан авсан. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 37-40 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 41-42 дахь тал), зээлийн гэрээ (10 дахь хавтаст хэргийн 43 дахь тал),

6.8. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Жүр үр” кафед 4,000,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “******** гэдэг хүнийг олон жилийн өмнөөс таньдаг байсан. 2019 оны 5 дугаар сард таараад Буянт-Ухаа-2 хорооллын байрны талаар ярьж байхад ******** “тухайн байранд оруулж өгөх боломж байгаа, надад найдвартай таньдаг хүн байгаа, чи орохоор бол хэлээрэй, 5-6,000,000 төгрөгийн хооронд оруулж өгнө” гэж хэлж байсан. Би ******** руу 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр залгаад уулзаад Буянт-Ухаа-2 байрны схем зураг үзүүлэхэд нь 2 өрөө байранд орохоор болоод анкет бөглөж өгөөд 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээ хийгээгүй. Би 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал),

Хохирогч ********ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (10 дахь хавтаст хэргийн 52 дахь тал),

6.9. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын хажууд байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ы: “2019 оны 6 дугаар сард бэр “байранд оруулж өгдөг хүн байна” гэхээр нь судалж үзэхэд Буянт-Ухаа-2 хорооллын байр болж таарсан. Би ********тай утсаар яриад 3 өрөө байранд орохоор болоод 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дүү ********ын данснаас 6,000,000 төгрөгийг ********ын ...дугаар данс руу шилжүүлсэн. “Бичиг баримттайгаа хамт мөнгийг өгчих, тэгээд асуудалгүй” гэж хэлж байсан. ********ын хамаатны 2 хүн НОСК-д ажилладаг, нэг нь программист гэсэн. 2019 оны 11 сард “миний материалыг тэнцэхгүй байна, 1,500,000 төгрөг нэмж өг” гэсэн. Тухайн мөнгийг НОСК-д ажилладаг ******** гэж хүнд өгнө гэж байсан. Би урьдчилгаа бага төлдөг, зээлийн гэрээ хийж байгаа болохоор найдвартай юм байна гэж бодсон. Би ********аас 7,500,000 төгрөг авсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (10 дахь хавтаст хэргийн 62 дахь тал), мөрдөгчийн “хохирогчоор тогтоох тухай” тогтоол (10 дахь хавтаст хэргийн 64 дэх тал),

6.10. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч ********, ********нараас 12,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч ********: “2019 онд 6 дугаар сарын 18-нд ээжийн танил ******** гэх эмэгтэй “түрээсийн орон сууцанд оруулах хүн байна, та хэд орох уу” гэж ярьсан. Бид нар зөвшөөрөөд ********аар дамжуулж ******** гэх хүнтэй уулзсан. ******** “Би ТОСК-д ажилладаг, түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна, 6,000,000 төгрөг өгчих” гэсэн. Ээжийн данснаас 6,000,000 төгрөгийг 2 удаа явуулсан. Маргааш нь 2019 оны 6 дугаар сарын 19-нд “бичиг баримтуудаа авчирч өг” гэхээр нь паспорт, гэрлэлтийн баталгаа, ажлын газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгсөн. Түүнээс хойш цахимаар бүртгэж байна гэж ярьдаг байсан. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр залгаад “найдвартай том дарга нь та хоёрыг оруулж өгье гэж байна, ******** гэдэг. Та хоёр тус тусдаа 1,500,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Би өөрийн данснаас 3,000,000 төгрөгийг ...данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш ******** гэдэг хүний утсыг өгөөд яриулдаг байсан. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг ******** гэдэг хүнээс авсан. ******** “Би мөнгийг чинь өгч чадахгүй, явдаг газраар нь яваад аваарай” гэж хэлсэн. ...******** гэдэг нь сүүлд ******** холбож өгсөн хүн. Би энэ хүний царайг хараагүй. Утсаар л ярьдаг байсан. ******** нь ТОСК-д ажилладаг гэж хэлсэн. Өөрийгөө удирдах албан тушаал дээр байдаг гэж танилцуулж байсан... гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал),

Хохирогч ********: “2019 оны 6 дугаар сард ажил дээрээ байж байтал ********жаргал ирээд “түрээсийн байр байна, 6,000,000 төгрөг өгчихвөл найдвартай” гэж хэлсэн. Тухайн үед ******** бид хоёр, ажлын 2 хүнтэй хамт ******** гэх хүнтэй уулзсан чинь “6,000,000 төгрөг бэлэн өгчихвөл 2019 оны 8 дугаар сар гэхэд байранд оруулна” гээд амаар дансаа хэлэхээр нь би тэмдэглэж аваад охин ********руу залгаад хэлсэн. Би ***тай уулзаад тэндээсээ гараад бид хоёр тус тусдаа 6,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг тэр эмэгтэйн данс руу шилжүүлсэн. Тэр эмэгтэй “одоо ёстой найдвартай, хүлээж байгаарай” гээд салсан. Тэгээд ...хойшлуулаад байсан. Тэр эмэгтэй над руу залгаад “нэг хүн байранд оруулахаар болчихлоо, тэр хүнд 1,500,000 төгрөгийг шилжүүлчихвэл оруулах гээд байна” гэхээр нь ********бид хоёр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 9 дүгээр сард нөгөө эмэгтэй рүү залгаад “цагдаад өгнө” гэтэл өөр данснаас 3,000,000 төгрөгийг буцаагаад ****гийн данс руу хийчихсэн. Миний хувьд 12,000,000 төгрөгийн хохирол учирсан. ...Би хохирлоо буцааж авмаар байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 87-89 дэх тал),

Хохирогч ******** гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт (10 дахь хавтаст хэргийн 90, 91 дэх тал),

6.11. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ********гаас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын хажууд байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “...Би ********тай утсаар ярьж Буянт-Ухаа-2 хорооллын 3 өрөө байранд орохоор болоод 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дүү ********ын эхнэр ...дугаар данснаас 6,000,000 төгрөгийг ********ын ...дугаар данс руу шилжүүлсэн. “Бичиг баримтаа 6,000,000 төгрөгтэйгөө  өгчих, тэгээд асуудалгүй” гэж хэлж байсан. ********ын хамаатны 2 хүн нь байдаг тэрний нэг нь НОСК-д программист хийдэг нөгөөдөх нь бас НОСК-д ажилладаг гэж байсан. 2019 оны 11 дүгээр сард “материал тэнцэхгүй байна гээд дахиад 1,500,000 төгрөг нэмж өг” гэсэн. Тухайн 1,500,000 төгрөгийг НОСК-д ажилладаг ******** гэдэг хүнд өгнө гэж байсан. Би ********аас 7,500,000 төгрөгөө авсан. Маш их гомдолтой, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал),

6.12. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын автобусны буудлын ойролцоо нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн ав залилсан болох нь:

Хохирогч ********ы: “2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ******** гэж хүнтэй Өргөө кино театрын автобусны буудал дээр уулзаж нотариат орж зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас 5,000,000 төгрөгийг ********ын Хаан банкны ...дугаар данс руу шилжүүлсэн. Тэр хүний Хаан банкны ...дугаар дансанд нөхрийн данснаас Сайншандад явж байхдаа шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 139-140 дахь тал),

Хохирогч ********ы Хаан банкны ...дугаар дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 143 дахь тал), ********ы цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (10 дахь хавтаст хэргийн 137 дахь тал),

6.13. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч ********Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Өргөө” кино театрын хажууд 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********: “Танил эгчээсээ “Буянт-Ухаа-2 хороололд байр байна, хүнд мөнгө өгөөд оруулж болох юм байна, урьдчилгаа мөнгийг нь өгвөл асуудалгүй оруулж өгнө гэж байна, чи 6 сая 500 мянган төгрөг яаралтай шилжүүлбэл би яриад хэлээд тусалъя” гээд надад дансны дугаар өгсөн. 2019 оны 06 сарын 22-ны өдөр би ******** гэх хүний Хаан банкны ...дугаар дансанд өөрийн данснаас 6 сая 500 мянган төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. 2-3 хоногийн дараа ********тай уулзаж гэрээ хийсэн. ******** “утсаар хариу хэлнэ” гэсэн. Тэрнээс хойш байр ярьж өгсөн эгчтэйгээ л ярьдаг байсан. Удаа дараа ярихад “хүлээж бай” гэдэг байсан. Сүүлдээ мөнгөө буцааж авъя гэхэд би хөөцөлдөж мөнгийг чинь гаргаж өгүүлье гэсээр одоог хүрсэн. Би ********д өгсөн 6,500,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал),

Хохирогч ******** Хаан банкны ...дугаар дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 158 дахь тал), ******** цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (10 дахь хавтаст хэргийн 153 дахь тал),

6.14. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хохирогч ********ээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоо нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан 1,300,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-нд 3,700,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа-2 хороололд оруулж өгч байгаа гэсэн хүний дугаарыг олж ярихад ******** гэдэг хүн байсан. Бөхийн өргөөгийн буудал дээр уулзахад “найдвартай, мөнгө өгөх юм  бол 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэхэд оруулж эхлээд  9 дүгээр сарын 20-ний үе гэхэд дуусна” гэхээр нь өөрийн данснаас ******** гэдэг хүний ...дугаар данс руу 1,300,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мөн 3,700,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. ******** надад “НОСК-ийн хүмүүс залгана, тэр болтол хүлээж бай, залгангуут нь гэрээгээ хийгээд шууд оруулна” гэж хэлсэн. ********аас 5,000,000 төгрөгөө авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 167-169 дэх тал),

6.15. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ худалдааны төвийн ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дүүхээ төвийн ойролцоо цайны газарт нөхөр ********жаргал, хадам ээж бид гурав ********тай уулзахад “сонсголгүй хүмүүст байрны квот олгож байгаа, 6,500,000 төгрөг өгвөл дараалал харгалзахгүй шууд наадмын өмнө Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулна” гэж хэлсэн. “Миний таньдаг эгч ТОСК-д ажилладаг, санаа зоволтгүй, найдвартай оруулна” гэсэн. Би ********тай нотариатын газар орж зээлийн гэрээ хийсэн. Дараа нь нөхрийн данснаас ********ын ...дугаар данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 6,500,000 төгрөгөө буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 182-183 дахь тал),

Иргэн Б.********жаргалын Хаан банкны ...дугаар дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал),

6.16. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “******** гэдэг хүнийг Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод залгаж яриад 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Өргөө кино театрын  хажууд уулзсан. Надад Буянт-Ухаа-2 хорооллын байрны өрөөнүүдийн схем зураг үзүүлэхээр нь би үзэж байгаад 2 өрөө байранд орохоор болоод нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд машин дотор өөрийн данснаас ********ын ...дугаар данс руу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “Надаас авсан 6,500,000 төгрөгийг байрны урьдилгаа мөнгө, чамайг залуу хосуудын гэрээгээр оруулна, сард 450,000-480,000 төгрөг төлнө” гэж хэлж байсан. ******** 4,500,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 195-196 дахь тал), зээлийн гэрээ (21 дэх хавтаст хэргийн 206 дахь тал),

6.17. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.********ээс Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Хос бэрс” ХХК-ийн байранд 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Э.******** ийн: “2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Тэнгис кино театрын ард байх кофе шопод ********тай уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд наадам гэхэд байранд оруулж өгнө” гэж хэлсэн. “Өнөөдөр 6,000,000 төгрөг миний дансанд шилжүүлбэл сайн байна” гэсэн. Маргааш нь дүү ********ийн Хаан банкны ...тоот данснаас 3,000,000 төгрөг, үлдэгдэл 3,000,000 төгрөгөө ********ын Хаан банкны ...дугаар дансанд шилжүүлсэн. ******** миний данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (10 дахь хавтаст хэргийн 208 дахь тал), Хаан банкны ...дугаар дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 213-214 дэх тал), мөрдөгчийн “хохирогчоор тогтоох тухай” тогтоол (10 дахь хавтаст хэргийн 209 дэх тал),

6.18. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 Хохирогч ********ын: “2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ******** гэдэг хүнтэй “Гранд плаза”-ийн 1 дүгээр давхарт уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд орох боломж бололцоо байгаа, байр хариуцсан хүндээ мөнгө өгнө, 6,500,000 төгрөг эхлээд өг” гэж хэлсэн. Би зөвшөөрч нотариатын газарт мөнгө зээлдүүлэх гэрээ хийж батлуулсан. Гэрээн дээрээ үндэслэн итгэлцэл төрж өөрийн данснаас ********ын ...дугаар данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ********аас 6,500,000 төгрөгөө буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

6.19. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.********гаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “МН” төв дотор 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч О.********гийн: “2019 оны 7 дугаар сарын эхээр зурагтаар түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэж байгаа талаар сонссон. Тухайн үед эгч ********д бас хэлж байсан. 10-аад хоногийн дараа эгч Байгальмаа “манай ажилтны найз ******** гэдэг хүн НОСК-д ажилладаг, таньдаг хүн байдаг” гэж ярьсан. Тэр хүн “материалаа бүрдүүлээд өгчих юм бол дараалалгүйгээр түрээсийн орон сууцанд  хамруулаад өгч чаддаг” гэхээр нь нөхөртэйгээ зөвлөлдөж 6,000,000 төгрөг, бичиг баримтуудаа бэлдээд Төгсөө эгчийн дугаар луу ярьсан чинь ******** гэх хүний дугаарыг өгсөн. Тэр өдрөө ******** гэх хүнтэй яриад очиж уулзаад “та ямар учиртай хүн бэ” гэж асуухад “НОСК-ийн IT инженерийн ажил хийдэг хүнийг сайн таньдаг, очергүй оруулаад өгөхөд асуудал байхгүй” гэхээр нь би “нөгөө хүмүүстэй чинь уулзмаар байна” гэхэд “тэр хүмүүстэй хамаагүй ярьж, уулзаж болохгүй. Яагаад гэхээр Авилгатай тэмцэх газраас тэдний гар утсыг чагнаж байгаа, тийм учраас надтай харьцахад ямар нэгэн асуудалгүй” гэж хэлсэн. Тийм болохоор нь итгээд 6,000,000 төгрөг, бичиг баримтаа өгсөн. Би мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (18 дахь хавтаст хэргийн 163-164 дэх тал),

Хохирогч О.********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (18 дахь хавтаст хэргийн 166 дахь тал),

7. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 7 дугаар сарын 18-20-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 3 хохирогчоос 18,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн:  

7.1. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хохирогч ********ээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Тэнгис кино театрын орчим байрны урьдчилгаа 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “******** гэдэг хүнийг Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгч байгаа гэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Тэнгис кино театрын хажууд ********тай уулзахад канондсон анкет бөглүүлсний дараа өөрийн данснаас ********ын Хаан банкны ...данс руу 6,000,000 төгрөгийг 2 өрөө байранд орохоор шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд оруулна гэсээр байгаад 1 жилийн хугацаа өнгөрсөн. Би 6,000,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

7.2. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ********ээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Тэнгис кино театрын үүдэнд 3,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нисдэг машин төвийн гадна 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод утсаар яриад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр БГД-ийн “Пис товэр”-ын баруун талд хоолны газарт уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулна” гэхээр нь 3 өрөө байранд орохоор болж 7,000,000 төгрөгийг ********д бэлнээр өгсөн. ******** мөнгө авчихаад “та намайг дуудахаар бэлэн ирээрэй, утсаа чагнаад байж бай” гэж хэлсэн. Надад ******** “Миний цаана ******** гэдэг найдвартай том хүн байгаа” гэж хэлж байсан. ******** руу залгаж асуухад “найдвартай, та тэвчээртэй хүлээж бай” гэж байсан. ********гаас 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал),

7.3. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч ********аас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, байрны урьдчилгаа 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгдөг хүн байна гэдгийг сонсоод утсаар яриж уулзахаар болсон. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Тэнгис кино театрын кофе шоп дотор ********, ******** гэдэг 2 хүнтэй уулзахад надад “Буянт-Ухаа-2 хорооллын байрны талаар план зураг, гадна талын зураг үзүүлээд 10 сард ашиглалтанд орно, түрээслээд өмчлөх гэдэг хэлбэрээр таныг оруулаад өгье, та байраа сонгоод эхний урьдчилгаа 6,000,000 төгрөгийг өгөөд байранд орсныхоо дараа сард 280,000 төгрөг орчим төгрөг төлдөг, НОСК-д ажилладаг баталгаатай оруулж өгдөг хүн надад байгаа” гэж хэлж байсан. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр над руу яриад уулзаад “Намайг яаралтай мөнгө өгөхгүй хоцорлоо шүү” гээд яаруулаад байхаар нь 2 өрөө байранд орохоор болж тохироод ********тай нотариатын газар зээлийн гэрээ хийгээд ******** “...данс руу мөнгөө хийгээрэй” гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өөрийн данснаас ******** гэдэг хүний ...дугаар данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. ******** 2019 оны 11 дүгээр сарын дундаар яриад “2,500,000 төгрөгийг нэмээд шилжүүлвэл маргааш гэхэд оруулна” гэхээр нь орсныхоо дараа “мөнгө өгье” гэж хэлээд өгөөгүй. ********аас 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (10 дахь хавтаст хэргийн 242-243 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (10 дахь хавтаст хэргийн 238-239 дэх тал),

8. Шүүгдэгч ********, ********, ******** нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар ********с 14-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 64 хохирогчоос 400,888,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн:

8.1. 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч Э.********гаас 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Э.********гийн: “2019 оны 2 сард ...фэйсбүүкээр урьдчилгаагүй 7,000,000 төгрөг авч байранд оруулна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож ********болд гэдэг хүнтэй уулзахад “Буянт-Ухаа-2” хотхоны 972 айлын орон сууцанд 7,000,000 төгрөгөөр оруулж өгнө. Бүртгэл нь явагдах үед чиний бүртгэл шууд бүртгэгдэнэ” гэсэн. Тэгээд гэрээ хийж мөнгөө өгөх үед ********болд нь нэг хүнтэй утсаар яриад “дахиад нэг хүн бүртгүүлэхээр боллоо” гэхэд нь би “утсаар яриад байгаа хүнтэй чинь гэрээ хийе” гэж хэлсэн. Тэгээд ******** гэх хүн ирсэн. ********гаас “Эгчээ энэ үнэн юм уу” гэхэд “Үнэн, 2019 оны 6 дугаар сарын сүүлээр ашиглалтанд орно, итгэхгүй бол барилга баригдаж байгаа газарт очоод хар” гэхээр нь очиход үнэхээр баригдаж байсан. Энэ барилгын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байгаа гэж байсан. Итгээд ********гийн Хаан банкны ...дугаар данс руу 7,000,000 төгрөг нөхрийн данснаас шилжүүлсэн. Мөнгөө хурдан авмаар байна. Сүүлд ******** эгчтэй уулзахад “би гэрээ хийсэн мөнгөө цааш нь хүнд өгдөг” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (11 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал),

********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (11 дэх хавтаст хэргийн 190 дахь тал), зээлийн гэрээ (11 дэх хавтаст хэргийн 189 дэх тал),

8.2. 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 6,900,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр манай эгч ******** намайг дуудаад “байранд оруулж өгдөг хүн байна, уулзаадах” гэсэн. Эгчийн хамт ********тай уулзсан. Тэр хоёр зөндөө юм яриад байсан. ******** эгч “Чамайг байранд оруулах болсон, одоо явж гэрээ хийх хэрэгтэй байна” гээд нотариат орж би ********тай гэрээ байгуулсан. 6,900,000 төгрөгийг шууд данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 131-132 дахь тал),

Гэрч ********гийн: “******** бол манай аавын төрсөн дүү юм. ********г сайн танихгүй, ******** гэж танилаар дамжуулж танилцуулсан. ******** нь ********тай танил байсан, би ********г сайн танихгүй. Анх ******** нь “...******** Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгч чаддаг хүн байгаа юм, байранд орох хүсэлтэй хүн хайж байгаа...” гэж байсан. Үүний дагуу би өөрийн ах ********ыг ********д танилцуулж өгч байсан. Харин гэрээ хийж мөнгө төгрөг авч өгөлцөхөд нь би хамт байгаагүй. ******** надад “...ахыгаа зуучилж өгсөнд баярлалаа...” гэж хэлээд 1,500,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би ********д ямар нэгэн байдлаар хүн зуучилж өгсний хөлс гэж мөнгө нэхэж авч байгаагүй...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал),

********Хаан банкны ...тоот дансны хуулга (12 дахь хавтаст хэргийн 52 дахь тал),

8.3. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********оос 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би 7,000,000 төгрөгийг Буянт Ухаа 2 хороололд 2 өрөө байранд орох зорилгоор ******** тоот данснаас ********гийн ******** тоот дансруу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс шилжүүлж залилуулсан. Тухайн үед би ээжийнхээ найзаар дамжуулан ******** гэдэг хүнтэй холбогдсон. ******** нь өөрийгөө “ТОСК-д ажилладаг хүнийг таньдаг, би байранд оруулж өгөхөд чинь зуучилж өгч байгаа. Миний таньдаг хүн ТОСК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ******** байгаа юм. ********д байрны квот байгаа. Энэ квотын дагуу Буянт-Ухаа-2 хороололд баригдсан байгаа байранд 2019 оны 6 дугаар сард багтаан оруулж өгнө. Мөнгө авч зээлийн гэрээ хийнэ. Найдвартай баталгаатай байр. Уг байранд орохын тулд 7,000,000 төгрөгийг төлнө. Тэгээд тухайн байрныхаа сонголтоос хамаараад сард 500,000 төгрөг төлж түрээслээд тухайн түрээсийн мөнгө нь байрны мөнгөний урьчдилгаа болно. Тэгээд дараа нь өмчлөөд авч болно” гэхээр нь итгээд цалингийн зээл авч шилжүүүлсэн. Анх намайг холбож өгсөн Амраагаас 1,300,000 төгрөг авсан. Одоо ********гаас 5,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 24 дэх тал), мөнгө шилжүүлсэн баримт (5 дахь хавтаст хэргийн 26 дахь тал),

8.4. 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “ТБД Андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********ээс 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “ТБД Андууд” төвийн нотариатын газарт 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Тэр хүн өөрийнхөө дансаар авч, зээлийн гэрээ хийн нотариатаар баталгаажуулсан учир надад маш их итгэл төрсөн. Хугацаа дуусаад байрандаа орох гэтэл ********болд нь надад “би энэ асуудлыг хариуцаж байгаа ******** гэдэг хүнтэй яриадахъя” гэж хэлээд удалгүй “би зуучилж л өгсөн, ******** гэдэг хүний дугаар, фэйсбүүк хаяг”-ийг өгсөн. Тухайн үед ******** “түр хүлээж бай найдвартай, та нар сайхан залбираад л байж бай, чамаас гадна олон хүн материалаа өгсөн байгаа. Итгэхгүй бол ирээд уулз” гэхээр нь би биечлэн уулзсан. ******** “би чиний мөнгийг Б.********болдоор дамжуулж авсан нь үнэн” гэж хэлсэн. Тухайн үед ********тай баахан хүмүүс материал өгөх гээд уулзаж байсан. Би 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Иргэн Г.********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 47 дахь тал), ********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (5 дахь хавтаст хэргийн 44 дэх тал),

8.5. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн АТМ-д хохирогч *****аас дансаар 3,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Хас банкны салбараас 4,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч *******ын: “2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний шавь ********над руу залгаад “Буянт-Ухаа-2 хороололд байранд орох боломж байгаа юм байна, та нэг сонирхоод үзээч, манай хуурай дүү надад хэллээ” гэсэн. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ********ирээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “MAXMALL” их дэлгүүрт ********, ******** гэдэг 2 эмэгтэйтэй уулзуулсан. Тэр хоёр эмэгтэй надад “Буянт-Ухаа-2” хороололд байранд орох боломж байна” гээд байрны схем зургийг үзүүлсэн. “Хэрвээ орохоор бол мөнгөө яаралтай өг, хурдан мөнгөө өгвөл байрандаа хурдан орох боломжтой, надад “ТОСК-д найдвартай таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд автомашинаа 7,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Зээлээ хөөцөлдөж байх хугацаанд ******** ойр ойрхон залгаад “эгчээ та мөнгөө яасан бэ, аль болох хурдан мөнгөө өгвөл хурдан орно шүү дээ” гээд мөнгөө нэхсэн. Миний зээл бүтээд 2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн 24 цагийн нотариатын газарт уулзаж манай бэр ******** ********тай зээлийн гэрээ хийсэн. ********гийн Хаан банкны ...тоот дансанд эхлээд 3,000,000 төгрөгийг хийж, өөрийн Хас банкны мобайлаар 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** нь “удахгүй, та намайг дуудтал хүлээж бай, бүтэхээр нь таныг хамгийн түрүүнд оруулна” гэхээр нь хүлээлгээд байсан. ******** надтай нэг холбогдохдоо “эгчээ би давхар хүнд залилуулсан байна” гэж хэлсэн. “Би ямартай ч таныг хохиролгүй болгоно” гэхэд нь итгээд одоог хүртэл хүлээж байсан. Би ********гаас 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 68-71 дэх тал),

Хохирогч ************ын Хас банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 73 дахь тал), ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (5 дахь хавтаст хэргийн 58 дахь тал),

8.6. 2019 оны 3 дугаар сарын 22, 28, 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “ ********” зочид буудлын ойролцоо нотариатын газарт хохирогч ********аас 1,400,000 төгрөг, 4,600,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 3 дугаар сарын дундуур хамт ажилладаг байсан ******** эмчээр дамжуулан ******** гэдэг хүнтэй холбогдсон. Тухайн үед ******** өөрийгөө “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд байранд ороход зуучилж өгнө. Надад найдвартай оруулж өгөх хүн байгаа. Тухайн хүн нь тэнд ажилладаг учир би цаад хүнээ хэлэхгүй. Урьдчилгаа мөнгө өгчих юм бол таныг 972 айлын орон сууцанд 2019 оны 6 дугаар сард оруулж өгч чадна” гэж хэлсэн. ********тай ярилцаж тохиро********” зочид буудлын ойролцоох нотариатын газарт гэрээ хийж 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 4,600,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг ...тоот Хаан банкны данс руу 2 өрөө, 2 байр авахаар урьдчилгаа болгон шилжүүлсэн. ********тай холбогдохоор “ер нь