Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

хүлээгдэж байна” гээд байхаар нь би “мөнгөө авмаар байна” гэхэд “би цааш нь өөр хүний данс руу мөнгийг чинь шилжүүлсэн учир буцааж өгч чадахгүй. Та түр хүлээж бай. Хүмүүс одоо болтол байранд орж байгаа” гэдэг байсан. ...Би ********д өгсөн 9,000,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 9-12 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),

8.7. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч Д.********чимэгээс 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Д.********ийн: “2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ********ын санал болгосноор ******** гэдэг хүнтэй Гранд плазагийн ойролцоо уулзаж “Буянт-Ухаа-2 хорооллын 2 өрөө байранд 5,000,000 өгөөд орох боломжтой” гэхээр нь би 1,150,000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 3,850,000 өөрийн ...дугаар Хаан банкны данснаас ******** гэдэг хүний ...данс руу шилжүүлээд нотариат орж ********тай зээлийн гэрээ хийсэн. ********гаас мөнгөө нэхэхэд цаанаа 2 /********, ******** гэдэг/ хүнд өгсөн гэж хэлж байсан. Би ********аас 5,000,000 төгрөг авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 94-95 дахь тал),

Хохирогч Д.********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 93 дахь тал), зээлийн гэрээний хуулбар (6 дахь хавтаст хэргийн 35 дахь тал),

8.8. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********аас дансаар 5,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр танил ******** надад “ТОСК-д таньдаг хүн байгаа, Буянт-Ухаа-2 хороололд найдвартай оруулж өгнө” гэхээр нь би хуучны танил найз болохоор итгээд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ******** супермаркетын Хаан банкны АТМ-аас 5,500,000 төгрөгийг ********гийн ...тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед “2019 оны 6 дугаар сардаа багтаагаад байранд оруулж өгнө” гэж байсан. Би ********гаас 5,500,000 төгрөгийг буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 157 дахь тал),

8.9. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төюийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********гоос 5,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр утсаар яриад “Гранд плаза” дээр уулзаад Буянт-Ухаа-2 хорооллын байрны схем зураг, байрны өрөөнүүдийн бичлэг зэргийг үзүүлэхээр 3 өрөө байранд орохоор болж тохироод “ТБД Андууд”-ын нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд эхнэр ********зулын Хаан банкны ...дугаар данснаас ********гийн ...дугаар данс руу 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “НОСК-д найдвартай оруулж өгдөг таньдаг хүн байгаа, 2019 оны 6 дугаар сарын дундуураас Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгнө” гэж хэлсэн. ******** надаас авсан мөнгөнийхөө 400,000-500,000 орчим төгрөгийг өөрөө аваад, үлдэгдэл мөнгийг цаана байгаа “НОСК-д ажилладаг хүндээ өгдөг” гэж байсан. Би ********гаас 5,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 123-124 дэх тал),

Хаан банкны ...тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 120 дахь тал),

8.10. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********өөс 5,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 3 дугаар сард нагац эгч ******** залгаад “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд баригдаж байгаа байранд хөнгөлөлттэй үнээр орох гэж байгаа. ******** гэдэг ТОСК-д ажилладаг хүнтэй танилцсан. Энэ эмэгтэй шууд байранд оруулж өгнө. Эхний 5 жил түрээсээ төлнө. Төлсөн түрээс нь байрны мөнгөний урьдчилгаа болно. Үлдэгдэл мөнгийг түрээс төлөхгүйгээр хүүгүйгээр сард багаар төлөөд байртай болгож өгнө” гэж хэлсэн байсан. Тухайн үед би ээжтэйгээ ярилцаад тухайн байранд орохоор болж эгчид хадгалуулсан мөнгөнөөс 4,500,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ...тоот дансаар шилжүүлсэн. Би ********д өгсөн 4,500,000 төгрөгийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 20-23 дахь тал),

Хохирогч ********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (6 дахь хавтаст хэргийн 15 дахь тал),

8.11. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********ээс 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...манай хүүгийн ангид явдаг хүний ээж ******** гэдэг эмэгтэйтэй спортын наадмын үеэр ярилцахад  өөрийгөө “ТОСК-д том танилтай, Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд оруулж өгнө” гэхээр нь сонирхоод асуусан чинь надад байрны өрөөний зохион байгуулалт болон схем зураг үзүүлээд бэлэн байгаа байрнуудын зургийг нь  фэйсбүүкийн “Duyaa Smile” гэсэн хаягаас явуулсан. “Сард хэдэн төгрөг төлөх нь байрны сонголтыг хийсний дараа гарах болно. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны  өдөр байранд оруулж түлхүүрийг өгнө. Өнөөдөр хамгийн сүүлийн хугацаа байгаа юм, өөр хүн дахиж авахгүй учир яаралтай мөнгөө өг” гэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны байрны үүдэнд байхдаа 5,000,000 төгрөгийг ах С.********ийн Хаан банкны ...тоот данснаас ********гийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед ******** “та нар айх зүйл байхгүй. Би данснаас данс хооронд авч байгаа, зээлийн гэрээ хийж байгаа учир найдвартай” гэхээр нь итгээд мөнгөө өгсөн. Би ********гаас 2,000,000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 183-185 дахь тал),

Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 175 дахь тал),

8.12. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********гаас 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ******** гэх хүний гэрт очиж уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд төрийн албан хаагчийн квотоор байранд оруулж өгье, одоо бараг хүн гүйцэж байгаа, 5,000,000 төгрөг урьдчилгаанд өгвөл оруулна” гэж хэлсэн. Маргааш нь ********тай уулзаж 25-р эмийн сангийн нотариат орж гэрээ хийсэн. Би өөрийн Хаан банкны ...дугаар данснаас ********гийн ...дугаар данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би ********гаас 2,000,000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 201-202 дахь тал),

8.13. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...2019 оны 3 дугаар сүүлээр манай дүү залгаад “5,000,000 төгрөг өгөөд Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд орох боломжтой юм байна, та орох уу” гэж асуусан. Манай дүү ********гаас тухайн байрны талаар сонссон гэж надад хэлсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би ********тай Хан-Уул дүүргийн нотариатын газар уулзаж зээлийн гэрээ хийсэн. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Андууд” төвд Хаан банкны ...тоот данснаас ********гийн Хаан банкны ...тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. ******** надтай уулзаад “Уг байр найдвартай, манай найз ТУЗ-ийн дарга хийдэг, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэхэд оруулчихна” гэж хэлсэн. Би 49,79мкв 2 өрөө байрыг сонгосон. ******** нь “одоо 7 хоногийн дараа” гээд хоног хойшлуулаад байсан. ...Би ********гаас 1,500,000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 3,500,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 237-239 дэх тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 230 дахь тал),

8.14. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч ********ас дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********: “2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Шонхор төвийн нотариатын газарт “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд 3 өрөө байранд найдвартай оруулж өгнө” гэж хэлсэн ******** гэх хүний Хаан банкны ...тоот данс руу 6,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. ********г дам яриа сонсоод дугаарыг олж аваад ...уулзахад ******** өөрийгөө “ТОСК-д ажилладаг таньдаг хүн байгаа, намайг хэдэн хүн олоод өгөөч гэсэн. Би энэ мөнгөнөөс чинь нэг ч төгрөг авахгүй, цаад хүндээ дамжуулан өгөх учраас баталгаатай, найдвартай Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд оруулж өгнө. Надад байрны дотоод схем зургийг үзүүлээд мкв-ийн үнийн талаар хэлж өгөөд түрээслээд өмчлөх боломжтой” талаар хэлсэн. Намайг “2019 оны 6 дугаар сар гэхэд байранд чинь оруулж өгнө, би чиний мөнгийг авахдаа зээлийн гэрээ хийх учир асуудалгүй” гэхээр нь итгээд шилжүүлсэн. Би ********гаас нэг ч төгрөг аваагүй, хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 217-218 дахь тал),

Хохирогч ******** Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 214 дэх тал),

8.15. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********эс 12,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 Хохирогч ********: “...2018 оны 5 дугаар сарын орчимд танил ********тай уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд хямд үнээр оруулах боломжтой байна, та орох уу, 1 байранд орохын тулд 6,000,000 төгрөг өгнө, надад найдвартай оруулж өгөх хүн байгаа” гэхээр нь би итгээд 2 байр авахаар 12.000,000 төгрөгийг ********гийн данс руу шилжүүлсэн. Сүүлдээ “Цаад хүн маань байранд оруулж өгөх боломжгүй болчихлоо” гэдгийг хэлж байсан. ********гаас 3 удаагийн гүйлгээгээр 4,800,000 төгрөгийг буцаан авсан. Би үлдэгдэл 7,200,000 төгрөгийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал),

********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 150 дахь тал),

8.16. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 5,000,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ********ын санал болгосноор ******** гэдэг хүнтэй Гранд плазагийн ойролцоо цайны газар уулзаж “Буянт-Ухаа-2 хорооллын 2 өрөө байранд 5,000,000 төгрөг өгөөд орох боломжтой байр байна” гэхээр нь би бэлнээр өгч нотариат орж ********тай зээлийн гэрээ хийсэн. “Буянт-Ухаа-2 хорооллын төрийн хөнгөлөлттэй байр байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч орохоор болсон. Би ******** гэдэг хүнээс 5,000,000 төгрөгөө авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал),

8.17. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч Ц.********аас 5,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Ц.********ын: “2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “ТБД Андууд” төвд байрлах нотариатын газарт “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд 3 өрөө байранд найдвартай оруулж өгнө” гэж хэлсэн ******** гэх хүний Хаан банкны ...тоот данс руу 11,000,000 төгрөгийг өөрийн дүү ********гийн ...тоот данснаас шилжүүлсэн. Би аавынхаа найзаас сонсоод ******** гэдэг эмэгтэйн утасны дугаарыг олж уулзахад “Би ТОСК-д таньдаг хүнтэй, тэр хүнээ хэлмээргүй байна. Энэ хүн нь ТОСК-ийн IT инженерийг маш сайн таньдаг хүн байгаа юм. Уг байр нь сугалаагаар явах бөгөөд тэр сугалааг IT  инженер нь хакердаад та нарын нэрийг оруулна. Би чамайг 6,000,000 төгрөгөөр оруулъя. Би өөрийнхөө дансаар аваад чамтай мөнгө авсан тухай зээлийн гэрээ хийнэ. Угаасаа дансаар авч байгаа юм чинь ойлгомжтой найдвартай. Би чамаас авсан мөнгөө шууд цаанаа байгаа хүндээ өгнө” гэж хэлсэн болохоор би итгээд үеэл дүү ********ийн хамт 2 байр авахаар 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** руу залгахад удаа дараа ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байранд оруулж өгөөгүй. Би ********гаас өөрийн 5,500,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал),

зээлийн гэрээ (6 дахь хавтаст хэргийн 4-5 дахь тал),

8.18. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********ээс 5,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “******** гэдэг хүнтэй уулзаад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Түмэн плаза”-д ********тай уулзахад “Буянт-Ухаа-2 хорооллын байрны канондсон схем зураг үзүүлээд сонголт хийлгэсэн. 3 өрөө байрыг сонгоод  зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас ********гийн ...тоот данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад “найдвартай оруулж өгнө” гэж хэлж байсан. Би 5,500,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 53-54 дэх тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 50 дахь тал), зээлийн гэрээ (6 дахь хавтаст хэргийн 51 дэх тал),

8.19. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч ********гаас дансаар 5,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 04 дүгээр 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт “Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд оруулж өгнө” гэж хэлсэн ********тай зээлийн гэрээ хийж “ТБД Андууд” төвд байрлах АТМ-аас өөрийн данснаас ********гийн ...тоот данс руу 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “Хөнгөлөлттэй үнээр урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх боломжтой байр байгаа. Уг байранд мөнгөө өгчихвөл 3 сарын дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр оруулж өгнө” гэж хэлж байсан. Мөнгө авахдаа зээлийн гэрээ хийж авна гэсэн болохоор нь итгээд мөнгөө өгсөн. 5,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 70 дахь тал), зээлийн гэрээ (6 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал),

8.20. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “KFC” хоолны газрын орчимд хохирогч ********ээс 5,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 4 дүгээр сарын дунд үеэр ...бэр ********ынд очих гээд залгахад “Буянт-Ухаа-2 хороололд байр үзэх гээд гарч байна” гэсэн. ...******** “Буянт-Ухаа-2 хороололд түрээслэн өмчлөх гээд хямд үнээр байртай болох боломж байна” гэсэн. Мөн тэтгэврийн насны хүмүүс бүүр их боломжтой гэхээр нь би ихэд сонирхсон. Тэгээд надад тухайн байрны мкв-г танилцуулсан. 2019 оны 4 дүгээр сарын сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах KFC-тэй байрны баруун талын нотариатын газар зээлийн гэрээ хийгээд мөнгөө өгсөн. ******** “Эгч минь таныг удахгүй баярлуулна” гэж хэлдэг байсан. Би ********д итгээд өөрийн мөнгө болоод визээрээ хохирсон. 5,000,000 төгрөгөө эргүүлэн авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 87-90 дахь тал),

8.21. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн плаза” төвийн ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан, хохирогч ********ээс 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн “Түмэн плаза”-д ********тай уулзаад Буянт-Ухаа-2 хорооллын байрны канондсон схем зураг үзүүлээд сонголт хийлгэсэн. Би 3 өрөө байрыг сонгоод  ********тай зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас ********гийн ...тоот данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад ******** “найдвартай оруулж өгнө” гэж хэлж байсан. ********д өгсөн 6,000,000 төгрөгөө буцааж авсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 120 дахь тал),

8.22. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн плаза” төвийн ойролцоох нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч ********гаас 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн плаза”-д ********тай уулзахад Буянт-Ухаа-2 хорооллын байрны канондсон схем үзүүлээд сонголт хийлгэсэн. 3 өрөө байрыг сонгоод ********тай зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас ********гийн ...тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “би найдвартай оруулж өгнө” гэж хэлж анкет бөглүүлээд “түрээсийн 5 жилийн дараа эзэмшихээр өмчилж болно” гэж хэлсэн. 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал),  

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 135 дахь тал),

8.23. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********аас дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай дүү ******** надад “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад орох ТОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд орох боломж байна. Өнөө маргаашгүй мөнгөө өгчих юм бол хамгийн түрүүнд оруулж өгнө” гэхээр нь би цаг товлож байгаад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Москва рестораны орчим машин дотор уулзсан. ******** “Миний цаана НОСК-д ажилладаг, дотор бүх юмыг зохицуулдаг хүн” гэж хэлээд “хамгийн түрүүнд мөнгөө өгвөл Улсын баяр наадмаас өмнө байранд чинь оруулж өгнө, гэрээ хийж мөнгийг чинь авна” гэсэн. 6,000,000 төгрөгийг өөрийн дансаараа ********гийн ...тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед намайг нийгмийн даатгал төлдөг, хотын паспорттой, орон сууцанд амьдардаггүй байхад болно. Та тэрийгээ бүрдүүлээд аваад ир гэсний дагуу би бүрдүүлээд аваачиж өгсөн чинь “намайг ярьтал хүлээж бай” гэж хэлээд дуудахгүй байсан. 1,000,000 төгрөгөө буцааж авсан. Үлдэх 5,000,000 төгрөгөө төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 107-109 дэх тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 102 дахь тал), ********ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (6 дахь хавтаст хэргийн 99 дэх тал), дансны хуулга, зээлийн гэрээ (6 дахь хавтаст хэргийн 102, 103 дахь тал),

8.24. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын Хаан банкны тооцооны төвд хохирогч ********аас 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...******** гэх хүний утасны дугаарыг аваад холбогдоод “Билиг” их дэлгүүрийн ойролцоо уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд хямд үнээр орж болно, ахмад настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оруулж байгаа, бичиг баримтуудаа бүрдүүлээд ир, оруулах мөнгө нь 5,000,000 төгрөг болно” гэхээр нь би итгээд тэтгэврийн зээл аваад 5,000,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...тоот данс руу шилжүүлсэн. Асуух болгонд ******** “Байранд нь удахгүй оруулж өгнө, хүлээж байгаарай, баталгаатай” гэж хэлдэг. 5,000,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дугаар дансны шилжүүлгийн баримт (6 дахь хавтаст хэргийн 169 дэх тал),

8.25. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,  Хаан банкны АТМ-д хохирогч ********гээс 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “...******** гэдэг эмэгтэйтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах кофе шопод очиж уулзсан. ******** “2019 оны 6 дугаар сард Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууц ашиглалтанд орно. Уг байранд 7,000,000 төгрөг урьдчилж өгөөд 3 өрөө байранд орох боломжтой, НОСК-д ажилладаг 100 хувь найдвартай хүнээр дамжуулан биднийг оруулна” гэж хэлсэн. Мөн “баталгаатай, найдвартай, мөнгийг чинь авчихаад нотариатаар орж гэрээ хийнэ” гэж хэлсэн болохоор нь итгээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр найз ********ын хамт өөрийн данснаас ********гийн данс руу 14,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн. Надад нэг “Хүнд үзүүлсээр байгаад урагдчихлаа гэсэн план зураг үзүүлж хэдэн давхарт, хэдэн өрөөнд ормоор байна” гэдгийг маань асуугаад тэмдэглэж аваад байсан. ******** нь “Хүлээж бай, удаахгүй оруулна” гэх зэргээр янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 143-144 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 137 дахь тал),

8.26. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны АТМ-аас хохирогч ********аас дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 4 дүгээр сард манай ажлын Батдорж надад “Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулах боломжтой” талаар хэлсэн. Би найз ********д хэлээд ******** гэдэг эмэгтэйтэй очиж уулзсан. ******** нь “Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулж өгч байгаа. Надад НОСК-д ажилладаг 100 хувь найдвартай хүн бий. Намайг хэдэн хүн олоод өгчих гээд байгаа юм. Энэ байранд таныг түрээслээд өмчлөх хэлбэрээр оруулж өгнө. Та нарын өгч байгаа 7,000,000 төгрөг бол хахууль, урдуур оруулж өгөх мөнгө” гэж хэлсэн. Би итгээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр найз ********гээр дамжуулан ********гийн данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** нь нэг анкет бөглүүлж авсан. Надад нэг план зураг үзүүлээд хэдэн давхарт, хэдэн өрөөнд ормоор байна гэдгийг маань асуугаад тэмдэглэж аваад байсан. Би Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, дүүргийн Эрүүл мэндийн төвийн орчимд кофе шопод ********д бэлнээр 7,000,000 төгрөгийг өгч ********гийн ...тоот данс руу шилжүүлсэн. Нотариатын газарт очиж зээлийн гэрээ хийсэн. 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 192-194 дэх тал),

Гэрч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 187 дахь тал),

8.27. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн хохирогч ********гаас дансаар 5,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр автобусны буудлын орчим ********тай уулзаад Буянт-Ухаа-2 хорооллын байрны схем зураг үзүүлээд сонголт хийлгэсэн. Би 2 өрөө байрыг сонгоод ********тай зээлийн гэрээ хийгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр автобусны буудлын хажуу талын Хаан банкны АТМ-аас өөрийн данснаас ********гийн ...дугаар данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** надад “Би найдвартай оруулж өгнө” гэж хэлж байсан. ********д өгсөн 5,000,000 төгрөгөө буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 208 дахь тал),

8.28. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны АТМ-аас хохирогч ********аас дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “******** гэдэг хүнийг “Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгнө” гэж байна гэдгийг сонсоод 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр залгаж Цэцэг худалдааны төвийн замын эсрэг талд уулзаад “Буянт-Ухаа-2 хороололд 1,2,3 өрөө байрнууд байна, сард 400,000-500,000 төгрөг төлнө” гэж хэлэхээр нь 2 өрөө байранд орохоор болж нотариатын газар орж зээлийн гэрээ хийж Цэцэг төвийн замын эсрэг талд байдаг АТМ-аас өөрийн данснаас ******** гэдэг хүний ...дугаар данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Надад байрны зураг, өөр бусад зүйлийн талаар үзүүлж байгаагүй. Зээлийн гэрээ хийсэн болохоор найдвартай юм байна гэж бодоод мөнгө өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны 5006420558 тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 245 дахь тал),

8.29. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “********” их дэлгүүрт хохирогч ********оос дансаар 6,988,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “...Эхнэрийн найз ******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа юм байна лээ гэхээр нь ********тай 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Гранд плаза” төвийн нэгдүгээр давхарт уулзсан. Тухайн үед ******** “Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулж өгч байгаа. Надад НОСК-д ажилладаг найдвартай хүн бий. Намайг хэдэн хүн олоод өгчих гээд байгаа юм. Түрээслээд өмчлөх хэлбэрээр оруулж өгнө. Та нарын өгч байгаа 7,000,000 төгрөг бол байрны урьдчилгаа, цаашид сард түрээсийн 680,000 төгрөгөө төлөөд явна. Таныг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэхэд байранд чинь шууд оруулж өгнө” гэж хэлэхээр нь итгээд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 дугаар хорооллын ******** дэлгүүрийн АТМ-аас мөнгөө шилжүүлсэн. Тэгээд нотариатын газарт эхнэр ********ийн нэрээр гэрээ байгуулсан. Учир нь ******** манай эхнэрийг групптэй болохоор илүү найдвартай гэсэн. Би ********гаас 1,250,000 төгрөгийг буцааж авсан. Үлдэх хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 15, 19 дэх тал), зээлийн гэрээ (7 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал),

8.30. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн эсрэг талын нотариатын газарт гэрээ байгуулан хохирогч ********эс дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********: “2019 оны 5 дугаар сард хүмүүсээс дам сонсоод  ******** гэдэг 40 орчим насны эмэгтэйтэй уулзсан. Тухайн үед ******** өөрийгөө “Төрийн орон сууцны корпорацид Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулахад зуучилдаг хүн” гэж танилцуулаад “намайг залуу гэр бүлийн ангилалд найдвартай оруулж өгнө, байранд ороход 7,000000 төгрөг өгөөд материалаа бүрдүүлээд ордог, зээлийн гэрээ хийгээд өөрийнхөө дансаар авна, 2019 оны 6 дугаар сар гэхэд байрны түлхүүрийг гардуулж өгнө, байранд оруулж өгөөгүй бол 0,5 хувийн алданги тооцож мөнгийг чинь буцаан олгоно, ТОСК-д таньдаг хүнтэй учир найдвартай” гэж хэлж байрнуудын өрөөний зургийг үзүүлж өрөөний сонголт хийлгэхээр нь итгээд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Гранд плаза” төвийн замын эсрэг талд байрлах нотариатын газарт ********тай зээлийн гэрээ хийж, 7,000,000 төгрөгийг өөрийн данснаас ********гийн ...тоот данс руу шилжүүлсэн. ...Үлдэгдэл 2,200,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал),

Хохирогч ******** Хаан банкны ...дугаар дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал),

8.31. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” худалдааны төвд хохирогч ********өөс дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 5 дугаар сард эхнэр ********надад “Буянт-Ухаа-2 хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулдаг хүн байна гэнэ” гэж хэлсэн. ******** гэдэг эмэгтэйтэй очиж уулзсан. Тухайн үед ******** “Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд 7,000,000 төгрөгийг урьдчилаад өгчихвөл 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байранд оруулах код өгнө” гэж хэлсэн. ...7,000,000 төгрөг болгоод өөрийнхөө данснаас ********гийн Хаан банкны ...тоот данс руу “Гранд плаза” төвийн нэгдүгээр давхарт эхнэрийн хамт байхдаа шилжүүлсэн. Хойшлуулсаар байхаар нь очиж уулзахад “өөрөө ч гэсэн залилуулсан” гээд байсан. Буянт-Ухаа-2 хорооллын 69 мкв 3 өрөө, 49 мкв 2 өрөө байрнуудын план зургийг үзүүлж баахан лавлагаа авсан. ******** нь “төрийн албан хаагчийн ангилалд багтааж оруулж өгнө” гэж хэлсэн. 7,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 227-228 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (6 дахь хавтаст хэргийн 223 дахь тал),

8.32. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********гаас дансаар 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “Миний ажиллаж байсан цэцэрлэгт ******** гэх эмэгтэйн хүүхэд сурдаг байсан. 2019 оны 4 дүгээр сард хүүхдээ авах гэж ирэхдээ надад “Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд хямд үнээр оруулах боломжтой, та орох уу, 5,000,000 төгрөг өгнө, надад найдвартай оруулж өгөх хүн байгаа, орох бол 2,000,000 төгрөгийг эхлээд өгч бай” гэхээр нь итгээд 2,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...тоот данс руу 19-ийн үйлчилгээний төвийн АТМ-аас шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сар гэхэд байрандаа орчихно гэж ярьж байсан. 2019 оны 5 дугаар сарын дундуур манай ажил дээр ******** гэх 40 орчим насны эмэгтэй дагуулж ирээд “Энэ хүн таныг байранд оруулж өгнө” гэж хэлж байсан. Үүнээс хойш ********, ******** гэгчтэй нь холбогдож явсаар сүүлдээ “байранд оруулнаа, хүлээж бай” гэдгийг хэлж явсаар дахин холбоо барьж чадаагүй. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 29 дэх тал),

8.33. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн орчим хохирогч ********аас дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ******** гэх эмэгтэйтэй уулзаж танилцсан. ******** “Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд хямд үнээр найдвартай оруулж өгнө, 7 сая төгрөг болно, миний данс руу мөнгөө шилжүүл” гэхээр нь би итгээд 7 сая төгрөгийг нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ...тоот данснаас ********гийн Хаан банкны ...тоот данс руу Андуудын ойролцоо явж байхдаа шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 43 дахь тал),

8.34. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч ********аас дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 5дугаар сарын 10-ны өдөр ******** гэх хүн дээр энергийн эмчилгээ хийлгэхээр очсон. ******** хамт байсан. ...Би таныг “Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгье, урьдчилгаа 7 сая төгрөг байдаг” гэхээр нь би мөнгө өгч чадахгүй бол байртай болчихъё гэж бодоод зөвшөөрсөн. Намайг ярьтал хүлээж бай, би дуудна гэж хэлсэн. 7,000,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 58 дахь тал), зээлийн гэрээ (7 дахь хавтаст хэргийн 57 дахь тал),

8.35. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********аас 6.500.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч ********ы: “2019 оны 5 дугаар сард ******** гэх эмэгтэйд “НОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд 2 өрөө байранд найдвартай оруулж өгнө, мөнгийг зээлийн гэрээ хийж өөрийн дансаар авна. НОСК-д таньдаг хүн байгаа, 6,500,000 төгрөг өгчих” гэхээр нь итгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “төгөлдөр” төвийн нотариатын газар зээлийн гэрээ хийж өөрийн данснаас ********гийн ...тоот данс руу шилжүүлсэн. Мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 129 дэх тал),

********ы Хаан банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 103 дахь тал), төрсний гэрчилгээний хуулбар (36 дахь хавтаст хэргийн 101 дэх тал),

8.36. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********гаас дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 5 дугаар сард ******** гэдэг эгчээр дамжуулан ********тай танилцсан. Тухайн үед ******** нь Б.******** эгчийн эмнэлэг дээр ирээд “ТОСК-ийн Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууцанд найдвартай оруулж өгнө. 7,000,000 төгрөг, ТОСК-д ажилладаг бүртгэл дээр нь суудаг хүн байгаа, тэр хүнд энэ мөнгийг өгөх гэж байгаа. Уг байр хэд хэдэн ангилалд хуваагдаж байгаа, чамайг залуу гэр бүлийн ангилалд оруулж өгнө” гэсэн. Хүнээс мөнгө зээлж аваад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Алтжин бөмбөгөр худладааны төвийн урд байрлах нотариатын газарт гэрээ хийгээд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар байрны АТМ-аас өөрийнх данснаас 6,000,000 төгрөгийг ********гийн ...тоот данс руу шилжүүлсэн. Байрандаа орох хугацаа болсон чинь “удахгүй орно” гэж удаа дараа ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. Мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 76 дахь тал), зээлийн гэрээ (7 дахь хавтаст хэргийн 77 дахь тал),

8.37. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********оос 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Соёлын ордны Хаан банкны АТМ-аа эхнэрийн Хаан банкны ...тоот данснаас “Төрийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа-2” хороололд 69 мкв 3 өрөө байранд найдвартай оруулж өгнө” гэж хэлсэн ******** гэх хүний Хаан банкны ...тоот данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ******** “3 өрөө байранд оруулж өгнө. ТОСК-д таньдаг найдвартай хүн байгаа. Уг байранд 2019 оны 6 дугаар сард эхний ээлжийн хүмүүс орж байгаа, би чамайг 2019 оны 7 дугаар сард орох 2 дугаар ээлжээр оруулж өгье. Би өөрийнхөө дансаар мөнгөө авна” гэхээр нь багийн найзын маань эхнэр учир итгээд 5,000,000 төгрөгийг өгсөн. 5,000,000 төгрөгөө буцаан авсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 149-150 дахь тал),

Т.********-Эрдэнийн Хаан банкны ...тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 146 дахь тал),

8.38. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн нотариатын газар хохирогч ********оос дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 5 дугаар сарын 20-ны үед ээжийн дүүгээр дамжуулан ******** гэдэг эмэгтэйтэй холбогдсон. Уулзахад “Миний таньдаг хүн ТОСК-д ажилладаг. Тэр хүн найдвартай, яг байрны код хуваарьлдаг мэргэжилтэн учир чиний нэрийг урдуур оруулаад хийгээд өгье. Ингэхийн тулд 7,000,000 төгрөг нэхээд байгаа. Энэ мөнгийг өгчих юм бол тохирол болох өдөр кодыг нь явуулна. Кодоо аваад НОСК дээр очиход байртай болох боломжтой. Чиний өгөх мөнгө бол хахуулийн мөнгө. Дөнгөж саяны чиний хажуугаар гардаг хүмүүс чинь ч гэсэн мөнгөө өгчихөөд байраа баталгаажуулчихаад гарч байна” гээд надад байрны метр болон журам, схем зэргийг үзүүлээд байрны сарын төлбөр зэргийг тайлбарлаж үзүүлсэн. Хэд хонож байтал ******** залгаад “Нөгөө байр чинь дуусах гээд байна. Уг байрыг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орно, мөнгийг чинь авахдаа 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийнэ” гээд байхаар нь итгээд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрнаасаа өөрийн данснаас эхнэрийн данс руу шилжүүлсэн. Эхнэр нотариатын газар гэрээ хийгээд ********гийн ...тоот данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 181-182 дахь тал),

*****н Хаан банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 175 дахь тал), ********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (7 дахь хавтаст хэргийн 173 дахь тал), зээлийн гэрээ (7 дахь хавтаст хэргийн 177 дахь тал),

8.39. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Худалдаа хөгжлийн банкны байранд хохирогч ********өөс дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Худалдаа хөгжлийн банкинд өөрийн данснаас “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд 43.5 мкв талбайтай 2 өрөө байранд найдвартай оруулж өгнө” гэж хэлсэн ******** гэх хүний Хаан банкны ...тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** өөрийгөө “ТОСК-д ажилладаг хүний найз, би энэ байранд олон хүн оруулахаар бэлдсэн байгаа, чамайг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ангилалд нь асуудалгүй багтааж оруулна, чи санаа зоволтгүй, эгч нь өөрөө 50 хувийн хараа алдагдалтай хүн. 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээж бай” гэхээр итгээд хүлээж байсан. ...********гаас 7,000,000 төгрөг буцаан авсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 163-164 дэх тал),

Хохирогч ********ийн Худалдаа хөгжлийн банкны ...дугаар дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 160 дахь тал),

8.40. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, "Стар" төвийн  кофе шоп дотор хохирогч ********өөс 5,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “Би ******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр утсаар яриад “Гранд плаза” дээр уулзаад Буянт-Ухаа-2 хорооллын байрны схем зураг, өрөөнүүдийн бичлэг зэргийг үзүүлэхээр би 3 өрөө байранд орохоор болж Андуудын нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд эхнэрийн данснаас ********гийн ...дугаар данс руу 5.500,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “НОСК-д найдвартай оруулж өгдөг таньдаг хүн байгаа, 2019 оны 6 дугаар дундуураас оруулж өгнө” гэж хэлсэн. ******** авсан мөнгөнийхөө 400,000-500,000 орчим төгрөгийг өөрөө аваад, үлдэгдэл мөнгийг цаана байгаа НОСК-д ажилладаг хүндээ өгдөг гэж байсан. Мөнгөө авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 231-232 дахь тал),

Хохирогч ********ийн Голомт банкны ...тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 228-239 дэх тал), хохирлоо авсан гэх гар бичмэл (7 дахь хавтаст хэргийн 226 дахь тал),

8.41. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд хохирогч ****************с дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********шүрийн: “2019 оны 5 дугаар сарын үед өөрийн танил С.********аар дамжуулан ********тай уулзсан. ******** “Буянт-Ухаа-2” хороололд хувийн бизнес эрхлэгч гэдэг шалгуураар орж болно. 7,000,000 төгрөгийг эхлээд өгнө, уг мөнгө нь хахуульд ашиглагдах мөнгө” гэж хэлсэн. ********аа Буянт-Ухаа-2 хорооллын зургийг үзүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 26-нд ********тай 25 дугаар эмийн сангийн урд талын нотариатын газар зээлийн гэрээг хийсэн. Тухайн өдөр өөрийн данснаас ********гийн ...данс руу 2,500,000 төгрөг, дахин 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 2,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөн адил шилжүүлсэн. ...Миний хохирлоос 1,000,000 төгрөг хасагдана гэж ойлголоо. Үлдэх 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 13-15, 11 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал),

Хохирогч ********шүрийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 10, 11 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал), зээлийн гэрээ (8 дахь хавтаст хэргийн 8 дахь тал), дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 9 дэх тал),

8.42. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газарт хохирогч Г.********гаас 6,000,000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Г.********гийн: “******** гэдэг хүнтэй уулзахад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа-2 хорооллын байрны канондсан схем зураг үзүүлээд сонголт хийлгэсэн. Би 3 өрөө байр сонгоод ********тай зээлийн гэрээ хийгээд “Түмэн плаза”-ийн Хаан банкны АТМ-аас өөрийн данснаас ********гийн ...дугаар данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “Цөөхөн найдвартай хүнийг байранд оруулна” гэж хэлээд нэг байрны схем зураг үзүүлээд “энэ байранд орохын тулд мөнгө өгнө, уг мөнгийг чинь би цаана байдаг хүндээ өгнө. Би тэр ТОСК-д ажилладаг хүнийхээ нэрийг хэлмээргүй байна. Уг нь найдвартай баталгаатай чамайг 2019 оны 9 дүгээр сард оруулж өгнө” гэхээр нь итгээд өгсөн. Миний ойлгосноор 5,000,000 төгрөгийг нь өгөөд, өөрөө 1,000,000 төгрөгийг авдаг гэж бодсон. Би ********гаас 6,000,000 төгрөгөө дансаар буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал),

“Хохирлоо бүрэн авсан” гэх хүсэлт (8 дахь хавтаст хэргийн 24 дэх тал),

8.43. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, "Пис" таурын нотариатын газар хохирогч ********ээс 7,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэдгийг сонсоод 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Пис” таурын баруун талд уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулна” гэхээр нь би 3 өрөө байранд орохоор болж 7,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ******** “Та намайг дуудахаар бэлэн ирээрэй, утсаа чагнаад байж бай” гэж хэлсэн. ******** “Миний цаана ******** гэдэг найдвартай том хүн байгаа” гэж хэлж байсан. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал),

8.44. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн гадаа хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 5 дугаар сарын орчим ********тай танилцсан. ******** нь “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 байранд найдвартай оруулж өгнө, таньдаг хүн байгаа” гэж итгүүлэн надаас 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан дансаар 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн авсан. ...Надад 2.000.000 сая төгрөг буцаан өгсөн байгаа үлдэгдэл 5.000.000 төгрөг байгаа юм...” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (13 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),

8.45. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дүүргийн тамгын газрын ойролцоох нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********ээс 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 5 дугаар сарын үед дүүгийн нөхрөөс ********гийн талаар “Буянт-Ухаа-2” хороололд найдвартай оруулж өгдөг хүн” гэж сонссон. 2019 оны 6 дугаар сарын эхэн үеэр ********тай Улсын их дэлгүүрийн баруун талд нэгэн кафед уулзсан. ******** “Найдвартай байранд оруулж өгнө гээд манайхыг залуу гэр бүлийн ангилалд орох юм байна” гэсэн. Чатаар “Буянт-Ухаа-2” хорооллын план зургийг харуулж байсан. ******** өөртөө маш итгэлтэй ярьж байсан. “Хурдан нэрээ өгчихвөл хурдан орно” гээд байхаар нь би итгээд ********тай гэрээ хийхээр тохиролцсон. “Мөнгөө өгөөд, нэрээ өгчихвөл наадмын дараа орчихно” гэсэн. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нотариатын газар зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...данс руу 7,000,000 төгрөгийг хийсэн. ********тай холбогдхоор ямар нэгэн шалтгаан хэлээд хойшлуулаад байдаг байсан. ********гаас 1,000,000 төгрөг авсан, үлдэх 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 45-47 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал), ********ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (8 дахь хавтаст хэргийн 38 дахь тал), Баянгол дүүргийн прокурорын 2020.10.05-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (8 дахь хавтаст хэргийн 48-49 дэх тал),

8.46. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...2019 оны  5 дугаар сарын 25-ны орой очиход ******** гэдэг хүн ирсэн байсан. ********г “НОСК-ийн байранд найдвартай оруулж өгдөг хүн” гэдгийг сонсоод би уг байранд орох гээд байр хөөцөлдөж байгаа гэхэд ******** “би чамайг найдвартай оруулж өгнө” гэж байсан. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ******** яриад “мөнгөө шилжүүл, дахиад хүн авахгүй гэж байна, хүмүүс нь бүрдээд байна шүү” гээд яриад байхаар уулзаад Буянт-Ухаа-2 хорооллын 3 өрөө байранд орохоор болж өөрийн данснаас ********гийн ...дугаар данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. ******** “Манай найз НОСК-ийн Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгдөг том эрх мэдэлтэй хүн” гэж байсан. Мөнгөө эргүүлэн авмаар байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 55-57 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 52 дахь тал),

8.47. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********ээс 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 6 дугаар сарын 05-ны үеэр ******** гэдэг хүний дугаараар холбогдож уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд төрийн албан хаагчийн түрээсийн байр хэлбэрээр оруулж өгнө, 5 жилийн дотор түрээсийн мөнгө хийх, өмчлөх хэлбэрээр ипотекийн 8 хувьд хамрагдана” гэж хэлж байсан. Би 2 өрөө 49мк2 байранд орохоор болж 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ********тай уулзаад Андууд дотор байрлах нотариатын газар гэрээ байгуулаад өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. “Төрийн албан хаагчаар орох материалаа бүрдүүлж өгөөд сонгон шалгаруулалтанд эхлээд орчих, тэрний дараа НОСК-ийн бүртгэлийн ажилтантай ярьж байгаад оруулж өгнө. Найдвартай оруулж өгнө. Бас зээлийн гэрээ хийгээд наадмын үеэр бараг л байрандаа орчихно” гэж хэлэхээр нь итгэсэн. 3,000,000 төгрөгийг буцааж авсан. Үлдэх хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 198-200 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 195 дахь тал),

8.48. 2019 оны 6 дугаар  сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газар хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ы: “2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “ТБД Андууд” үйлчилгээний төвд байрлах нотариатын газар “Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд 3 өрөө байранд найдвартай оруулж өгнө” гэж хэлсэн ********тай гэрээ хийж ...тоот данс руу 7,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. ******** “Миний дээр ТОСК-д ажилладаг том хүн байгаа. Тэр  хүнийхээ нэрийг нууцална. Байранд оруулсныхаа дараа нэрийг нь хэлэх болно. Мөнгө өгч  бүртгүүлэхгүй бол байранд орно гэж худлаа, тиймээс мөнгө өгөх юм бол бусдаас түрүүлж найдвартай орох болно” гэж хэлсэн. Нотариатаар баталгаажуулж зээлийн гэрээ хийж өөрийнхөө дансаар мөнгөө аваад байсан болохоор итгээд мөнгө өгсөн. 1,900,000 төгрөгийг буцаан авсан. Үлдэх 5,100,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал),

Хохирогч  ********ы Хаан банкны ...тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал), ********ы цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (8 дахь хавтаст хэргийн 56 дахь тал),

8.49. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвд хохирогч ********гоос 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 13-нд найз ******** нь “Буянт-Ухаа-2 хороололд найдвартай оруулж өгөх хүн байна” гэхээр нь ********тай уулзсан. ******** “Мөнгө өгөхгүй бол байранд орно гэдэг худлаа, мөнгө өгөх хэрэгтэй” гэхээр нь би өөрийн данснаас ********гийн ...гэсэн данс руу шилжүүлсэн. Надад Буянт-Ухаа-2 хорооллын схем зургийг үзүүлсэн. Би 68мкв 2 өрөө байрыг сонгосон. НОСК-н шалгаруулалт цахимаар шууд явсан чинь миний нэр гарч ирээгүй учир би ********д “байранд орохоо болилоо” гэж хэлээд бага багаар мөнгөө буцаан авсан. Би ********гаас нийт 10,200,000 төгрөг авсан. 7,000,000 төгрөг нь миний өгсөн мөнгө. ********гийн 3,200,000 төгрөг орсныг нь түүнд өгсөн...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 101-103 дахь тал),

Хохирогч ********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 90-97 дахь тал),

8.50. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ы: “2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны нотариатын газар ********тай уулзаад “Буянт-Ухаа-2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө” гэхээр нь зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас ******** гэдэг хүний Хаан банкны ...дугаар данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. ******** надад “Мөнгөө өгөх юм бол Буянт-Ухаа-2 хорооллын хүссэн байрны хүссэн давхарт чинь оруулж өгнө” гэж хэлсэн. Надад байрны зураг, өөр бусад зүйлийн талаар үзүүлж байгаагүй. ********д өгсөн 7,000,000 төгрөгөөс ямар ч мөнгө буцааж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 118-120 дахь тал),

Хохирогч ********ы Хаан банкны 5890507122 тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 114 дэх тал), ********ы цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (8 дахь хавтаст хэргийн 112 дахь тал),

8.51. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Голомт банк дотор хохирогч ********гээс 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 13-ны баз ах Золбоо надад “********гийн талаар Буянт-Ухаа-2 хороололд найдвартай оруулж өгөх хүн байна” гэсэн. ...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ********тай уулзахад “Наадмын дараагаар Буянт-Ухаа хороололд оруулж өгөх нь найдвартай” гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Голомт банкнаас өөрийн данснаас ********гийн Голомт банкны ...данс руу 14 сая төгрөгийг шилжүүлсэн. Нотариатын газар зээлийн гэрээ хийсэн. ******** нь “Таньдаг дарга хүн байгаа, мөнгийг цааш нь 2 хүнд өгнө” гэсэн. Ямар учиртай хүмүүс болохыг хэлээгүй. Би ********гаас 3,200,000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 181-182 дахь тал),

Хохирогч ********гийн Голомт банкны ...тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал),

8.52. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “КFC” хоолны газарт хохирогч ******ээс 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 9 дүгээр сард ******** гэж хүнтэй 25 дугаар эмийн сангийн “KFC” хоолны газарт уулзахад “Буянт-Ухаа хороололд 2-3 өрөө байр байна, залуу гэр бүл хамрагдах боломжтой, би онлайнаар бүртгээд  кодыг нь өгнө, миний дээд талын хүн их том байгаа, НОСК-д ажилладаг, өнөөдөр 7,000,000 төгрөг өгч байж баталгаажина” гэсэн. Би дүү *****тэй хамт нотариатын газар орж гэрээ байгуулаад ...дугаар данснаас ********гийн ...тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Би ********гаас 7,000,000 төгрөгөө буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 147-148 дахь тал),

Хохирогч ********гийн Голомт банкны ...тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 144 дэх тал),

8.53. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дүүргийн тамгын газрын ойролцоох нотариатын газар зээлийн гэрээ байгуулан  хохирогч ********аас 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны-2 Хаан банкны тооцооны төвөөс өөрийн данснаас ******** гэдэг хүний Хаан банкны ...тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр уулзахад “6,000,000 төгрөг өгөх юм бол түрээслээд эзэмшиж болох 3 өрөө байранд оруулж өгнө” гэж хэлэхээр нь нотариатын газар зээлийн гэрээ хийсэн. Би ********гаас хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 163-164 дэх тал),

Мөнгөн шилжүүлгийн баримт (8 дахь хавтаст хэргийн 160-161 дэх тал),

8.54. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” төвийн нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...Надад ******** гэж хүний утасны дугаарыг өгсөн. 2019 оны 6 сард залгахад Баянмонгол хороололд уулзъя гэхээр нь очиж ********г аваад Баянгол дүүргийн ТБД андуудын урд нотариатын газар орж зээлийн гэрээ хийсэн. Би өөрийн Хаан банкны ...дугаар данснаасаа ********гийн Хаан банкны дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн. ******** “Ямар ч асуудалгүй байранд оруулна, одоо 3 байр байна, өөр байр байхгүй, итгэхгүй бол боль, байранд оръё гэсэн зөндөө хүн байна” гэхээр нь итгэл төрж би шууд мөнгөө шилжүүлсэн. ...Сүүлдээ мөнгөө буцааж авъя гэхэд “даргын нөөцний ганц байр байгаа, дахиад мөнгө нэмээд өгчих, тэгвэл тэр байранд оруулъя” гэсэн. Манай нөхөр итгээгүй, дургүйцсэн учраас мөнгө нэмж өгөөгүй. Цувуулж өгсөөр 3 сая 500 мянган төгрөгөө олж авсан. Одоо үлдэгдэл 1,500,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 211-212 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 208 дахь тал),

8.55. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “****************” зочид буудлын ойролцоох нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********ээс 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “2019 оны 6 дугаар сард ******** гэж хүнтэй Чингэлтэй дүүргийн баруун 4 замын **************** зочид буудлын зүүн талд уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд байранд оруулж өгч чадна, урьдчилгаа 6,500,000 төгрөг өгвөл асуудалгүй оруулна” гэхээр нь 2019 оны 06 сарын 18-ны орой өөрийн Хаан банкны ...дугаар данснаас ********гийн ...дугаар данс руу 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ********д өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 73 дахь тал),

8.56. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, **************** зочид буудлын ойролцоох нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч Р.********гаас 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Р.********гийн: “2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүнээс байранд оруулж өгч байгаа ******** гэх хүн байна гэдэг талаар мэдээлэл аваад “ирж уулз” гэж хэлсний дагуу **************** төвийн хажууд ******** гэдэг хүнтэй уулзсан.  ******** хараар канондсон схем зураг үзүүлээд “алийг нь сонгох бэ” гэж асуухад би 49м.кв 2 өөрөө байрыг сонгож орохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Өөрийн данснаас ********гийн ...дугаар Хаан банкны данс руу 6,500,000 төгрөг шилжүүлсэн. ******** “Хариу хэлтэл хүлээж байгаарай” гээд алга болсон. 6,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Хохирогч Р.********гийн Хаан банкны ...дугаар дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч Р.********гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),

8.57. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ********аас 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******** гэж хүнтэй **************** зочид буудлын хажуугийн кофед уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд төрийн албан хаагчийг оруулах гэж байна, таны хувьд нийгмийн даатгал төлдөг учраас шалгуур нөхцөлийг хангаж байна, бүртгэл эхлээд хүмүүсээ сонгох үед таныг ямар ч асуудалгүй оруулна, урьдчилгаанд  6,500,000 төгрөгийг миний дансанд яаралтай шилжүүл” гэхээр нь итгээд гэрээ хийж нотариатаар батлуулсан. Өөрийн Хаан банкны ...дугаар данснаас ********гийн Хаан банкны ...дугаар данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 35 дахь тал),

8.58. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Сансарын тунелийн орчим байрлах нотариатын газар гэрээ байгуулан хохирогч ********аас 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ийн: “******** гэдэг хүнийг байранд оруулж өгч байгаа гэхээр нь утсаар яриад 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “ТБД Андууд” дээр уулзахад Буянт-Ухаа-2 хорооллын танилцуулгыг ярьж өгөхөөр нь би 2 өрөө байранд орохоор болж тохирсон. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн дээр ********тай уулзаад нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...дугаар данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******** “надаас авсан 6,000,000 төгрөгийг цаашаа оруулж өгөх хүндээ дамжуулж өгнө” гэж хэлсэн. Би ********гаас 4 сая төгрөг буцааж авсан. Одоо 2 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал),

Хохирогч ********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 223 дахь тал),

8.59. 2019 оны 6 дугаар сарын 19, 21, 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 3, 4 хороололд хохирогч ********ас нийт 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********: “2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******** гэж хүнтэй **************** зочид буудлын хажууд уулзахад “Буянт-Ухаа-2 хороололд төрийн албан хаагч оруулах гэж байна, таны хувьд нийгмийн даатгал төлдөг учраас орох шалгуур нөхцөлийг хангаж байна, бүртгэл эхлээд хүмүүсээ сонгох үед таныг ямар ч асуудалгүй оруулна, урьдчилгаанд 6,500,000 төгрөгийг миний дансанд яаралтай шилжүүл” гэхээр нь итгээд ********тай гэрээ хийж нотариатаар батлуулсан. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...дугаар данс руу 3,500,000 төгрөгийг, 6 дугаар сарын 21-нд мөн дансанд 1,000,000 төгрөгийг, 7 дугаар сарын 03-ны өдөр тухайн дансанд 2,000,000 төгрөгийг, нийт 6,500,000 төгрөгийг 3 өрөө байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн. ********д өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Хохирогч ******** Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 18-20 дахь тал), ******** цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 16 дахь тал),

8.60. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд хохирогч ********гаас 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********гийн: “2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ********  гэдэг хүн “урьдчилгаа 7,000,000 төгрөг аваад Буянт-Ухаа-2 хорооллын байранд оруулж өгнө” гэж байна гэж сонсоод ...********тай уулзахад “Надад гэр бүлийн зураг, манай гэр” гэж зурагнууд үзүүлж байсан. Би 3 өрөө байр авахаар болж нотариатын газар гэрээ хийгээд 7,000,000 төгрөгийг охин Алтанцэцэгийн ..тоот данснаас ********гийн ...дугаар данс руу шилжүүлсэн. Би ********гаас мөнгөө нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал),

********ийн Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),

8.61. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, **************** зочид буудлын ойролцоох нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********гаас 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********н: “2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ******** гэх хүн над руу яриад “Буянт-Ухаа-2 хорооллын 2 өрөө 49мк2 байранд орох уу” гэж асуухад нь би орохоор болсон. Бид 2 тухайн өдөр ...уулзаад нотариатын газар орж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 6,500,000 төгрөгийг өөрийн данснаас ********гийн Хаан банкны ...дугаар данс руу шилжүүлсэн. Би ********гаас 6,500,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),

Хохирогч ********н Хаан банкны ...тоот дансны хуулга (9 дэх хавтаст хэргийн 66 дахь тал), хохирогч ********н цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (9 дэх хавтаст хэргийн 64 дэх тал),

8.62. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ********аас 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 6 дугаар сард ******** гэж хүнтэй Макс Моллын урд дээр уулзахад “Буянт-Ухаа хороололд байр авбал урьдчилгаа өгөөд орох боломж байна” гэхээр нь би гэрийнхэнтэйгээ зөвлөж байгаад 2019 оны 06 сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг өөрийн данснаас ********гийн ...дугаар данс руу шилжүүлсэн. “Энэ хүн Буянт-Ухаа-2 хороололд оруулж өгнө” гэдгийг танилаасаа сонсоод дугаарыг нь олж авсан. Би ********гаас 3 сая төгрөг авсан, үлдэгдэл 1 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...тоот дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 133 дахь тал),

8.63. Хохирогч С.********гээс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч С.********гийн: “2019 оны 6 сард найз ****** гэх эмэгтэйгээр дамжуулж ********төртэй танилцсан. Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ түрээсийн байранд орох боломж байгаа талаар хэлээд надад өөрийн ээж ******** гэх эмэгтэйн дугаарыг өгсөн. ******** “ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гээд надаас баахан лавлагаа, бичиг баримт бүрдүүлж авсан. 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ******** залгаад “7,000,000 төгрөг шилжүүлчих 9, 10 сард шууд байрандаа ороорой” гэхээр нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ********ын Хаан банкны ...дугаар данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. ...********аас нэхсэн чинь ******** гэх эмэгтэй над руу залгаад “Чи одоо юун сүртэй юм, байранд чинь оруулж өгнө шүү дээ, чи бүүр болохгүй бол наад ********тайгаа нотариат ороод 1 сарын зээлийн гэрээ хийчих, 1 сарын дотор байранд чинь оруулж өгөхгүй бол мөнгийг чинь өгнө” гэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уулзаж ********тай зээлийн гэрээ байгуулсан. ...******** 2020 оны 8 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 95-97 дахь тал),

Гэрч Г.********төрийн “...Миний ээж ******** 2019 оны 7-8 дугаар сард гэнэт л “Түрээсийн орон сууцанд олон хүн бүртгүүлэх юм бол би байранд орох боломж байна, би бүртгэлжүүлэлтийг нь хариуцаад болно, чи байргүй найзууддаа хэлээд үзээрэй” гэж надад хэлсэн. Би хамт ажилладаг найзууддаа хэлсэн. ******** найзаасаа дугаарыг чинь авлаа гээд залгахаар нь шууд ээжийнхээ дугаарыг өгсөн. Миний ээж ТОСК-той ямар нэг харилцаа холбоо, танил бол байхгүй, ******** нь миний ойлгосноор ТОСК-той холбоотой юм шиг байна лээ. Ээж маань надад “******** гэх эмэгтэйд 5-7 сая төгрөгийн хахуулийн мөнгийг явуулчих юм бол хүмүүс нь шууд байранд ороод явж байгаа юм байна лээ, би хэдэн хүн ********д олж өгөх юм бол өөрөө ТОСК-ын байранд орох боломжтой юм байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал),

Гэрч ********ын: “...2019 оны 3 дугаар сард надаас өмнө нь хүүхдийн кальц худалдан авдаг байсан ******** надад “ТОСК-д байранд оруулж өгдөг Дариймаа гэх эмэгтэй байна, энэ эмэгтэй маш найдвартай байранд оруулж өгч чадна, хахуулийн мөнгө  5-7 сая төгрөг гээд байрандаа удахгүй ордог” гэж хэлсэн. ...******, ********, ********, ********, ********, ********, ********, ***, ********, *** гэдэг хүмүүс надаас уг байрны талаар сонирхоод асуугаад ирэхээр нь тэр хүмүүст туслая гэж бодоод ********тай уулзуулсан. ******** тэр хүмүүст байрны талаар ярьж зээлийн гэрээ хийж, өөрийнхөө дансаар мөнгийг нь шилжүүлэн авсан байсан. С.******** нь миний хүү ********төрийн найз юм. ...******** нь байрны талаар С.********д хэлсэн учир 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр миний данс руу 3 сая төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нийт 4 сая төгрөг шилжүүлсэн. Би 5,500,000 төгрөгийг ******** руу шилжүүлсэн. Тухайн үед ээжийн бие маш муу байсан учир ******** надад “2.000.000 төгрөгийг ээжийнхээ эмчилгээнд аваарай” гээд өгсөн. ...Би уг нь худлаа болсон гэдгийг хэлэх гэтэл ******** “энэ байр бүтнэ, та битгий санаа зов, та мөнгөө нэхээд байвал С.********тэй мөнгө авсан талаар зээлийн гэрээ хийчих” гэж хэлсэн учир би 3 сарын дараа зээлийн гэрээ хийсэн. Мөнгөө өгсөн хүмүүс надаас болон ********гаас нэхэж эхэлсэн. Би С.********гийн мөнгөнөөс ********гийн өгсөн мөнгө 2,000,000 төгрөгийг С.********д буцаан төлсөн...” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 103-104 дэх тал),

8.64. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас 5,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ********ын санал болгосноор ******** гэдэг хүнтэй “Гранд плаза”-ийн ойролцоо уулзаж “Буянт-Ухаа-2 хорооллын 2 өрөө байранд 5,000,000 өгөөд орох боломжтой байр байна” гэхээр нь би 5,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд нотариат орж ********тай зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээг охин Д.********чимэгийн нэрээр хийсэн. Манай охин энэ талаар мэдэхгүй. ******** гэдэг хүнээс 5,000,000 төгрөгөө буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 37-38 дахь тал),

9. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэж “Нийслэлийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төвийн хажууд байрлах нотариатын газар зээлийн гэрээ байгуулан хохирогч ********аас бэлнээр 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ********ын: “...*** гэдэг “Манай дүү байранд орох гэж байгаа гээд нэг хүнд мөнгөө өгсөн. Тэр хүн нь хурдан гаргаж өгдөг” гэхээр утсыг нь авсан. Тэр дугаараар холбогдоход ********* гэдэг эрэгтэй хүн ирж уулзаад бүрдүүлэх бичиг баримтыг цаанаа нэг эмэгтэй хүнээс утсаар асуугаад надад хэлж өгсөн. Цаанаа яриад байсан эмэгтэйгээ ******** эгч гээд байсан. ******** “Энэ эгч найдвартай, зөндөө хүнийг байранд оруулж байгаа, таны материалыг ТОСК-ийн өндөр настны ангилалд орох шаардлагыг хангасан байна, одоо онлайнаар тохирол, сугалаа явагдах гээд байна гэж байна, та яаралтай мөнгөө өг, тэгэхгүй бол хоцрох гээд байна” гэхээр нь ********бас өгчихсөн болохоор нь итгээд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим нотариатын газар зээлийн гэрээ хийсэн. ******** ********тай ярихад “Би хүнтэй уулзаж байна, завгүй байна, наад хүндээ мөнгөө өгчих өө” гэхээр нь би бэлнээр 7,000,000 төгрөгийг ********ид өсгөн. ******** надад 5,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (25 дахь хавтаст хэргийн 155 дахь тал),

Хохирогч ********ын Хаан банкны ...дугаар дансны хуулга (25 дахь хавтаст хэргийн 152 дахь тал), зээлийн гэрээ (25 дахь хавтаст хэргийн 149 дэх тал),

 10. Шүүгдэгч ********, ******** нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр ********с 8 дугаар сарын хооронд шүүгдэгч ********гийн бусадтай бүлэглэж, залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 831,388,000 төгрөгийн орлогоос гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 65,000,000 төгрөгийг авсан, ашигласан болох нь:

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...********, ******** нарт нийт 65,000,000 төгрөгийг бэлнээр өөрийн жижиг тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж өгсөн...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал),

Шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн: “...Би ********гаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг авсан бэлнээр авч гарын үсэг зурсан нь үнэн, миний гарын үсэг мөн байна. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ********т 15,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг өгсөн гэж улаан өнгийн балаар дүү **** ирж авав, хүлээн авсан ********гэж гарын үсэг зурсан бол үнэн. Мөн сүүлд гарын үсэг зуруулалгүй 5,000,000 төгрөгийг нийт 65,000,000 төгрөгийг авсан нь үнэн. ********гаас өөр ямар ч мөнгө аваагүй. ******** нь надад 12 сая төгрөгийг өгөхдөө том цагаан хөөрөг авчирч өгсөн. Тухайн хөөргийг “Урьд нь гомдоож байсан бол уучлаарай” гээд өгсөн. ...Манай нөхөр мэдээллийн технологийн мэргэжилтэн хийдэг байсан учир нөхрөөрөө заалгаж сурсан. Гэрт НОСК-ийн цахим системийн хэрхэн ажиллуулах гарын авлага, танилцуулга байсан учир би түүнийг уншиж судлаад орж харсан...” гэх мэдүүлэг (22 дахь хавтаст хэргийн 53-55 дахь тал),

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...Мөн ********, ******** нарт ******** нь мөнгө өгдөг байсан гэсэн би мөнгө өгч байхыг хараагүй. Бид нарт ******** нь ********, ******** нарт өгдөг гэж хэлдэг байсан. ******** эгч уулзаж байсан гэсэн. Утасны цаанаас хоолойг нь сонсохоор баргилдуу хоолойтой залуу байсан...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 178-180 дахь тал),

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сард ******** над руу залгаад “манай найз ******** ХААИС-ийн багш, доктор, түүний хоёр шавь нь НОСК-д эхнэр ******** нь ТУЗ-8 даргын нэг, нөхөр ******** нь IТ инженер учир түрээсийн орон сууцанд цөөхөн 10-20 хүн оруулж өгөөд 500,000 төгрөг авах боломжтой ажил байна. Тухайн хүмүүст түлхүүрийг нь өөрөө гардуулж өгнө” гэж хэлсэн. ******** “********г найдвартай, түүний утсаар ярьсан хүн ******** нь найдвартай, ТОСК-д ажилладаг” гэсэн тул би итгэсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 60, 21 дэх хавтаст хэргийн 187-193 дахь тал),

“Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2020.12.09-ний өдрийн 1/1/148 дугаар албан бичигт: “Монгол Улсын Засгийн газрын баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамрагдсан 1512 иргэдийн мэдээлээс шалгахад нэр бүхий 142 иргэдтэй гэрээ байгуулаагүй байна” гэжээ (20 дахь хавтаст хэргийн 139-142 дэх тал),   

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 2020.12.15-ны өдрийн 1171 дүгээр албан бичигт: “...******** нь манай байгууллагын Мэдээлэл, технологийн мэргэжилтнээр 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болно...” гэжээ (20 дахь хавтаст хэргийн 152 дахь тал),

Иргэний хариуцагч ********ын: “...Би хариуцаж буй 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (28 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал),

Иргэний хариуцагч Б.********гийн: “...Би үүнийг гэмт хэрэг гэж мэдээгүй. Би ойр дотны таньдаг мэддэг хүмүүстээ хэлээд ********тай уулзуулсан. Тухайн хүмүүстэй ******** уулзаад гэрээ хийж мөнгийг нь авсан. Тухайн мөнгөнөөс манай дүү нарын мөнгийг надад өгсөн. Би дүү нартаа мөнгийг нь буцаан төлсөн. Би хохирогч нарын мөнгө огт мэдээгүй. Би ********д 10,000,000 төгрөг төлөх ёстой гэдгийг одоо мэдэж авлаа. 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (28 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал),

Иргэний хариуцагч С.********ын: “...******** надад нийт 8 сая төгрөгийг хүүтэй зээлүүлэхээр өгсөн. Тухайн үед надад нөхрийнхөө мөнгийг зээлж байгаа шүү гэж хэлсэн. Би хохирогч нарын мөнгө гэж огт мэдээгүй. Би үлдсэн 3 сая төгрөгийг сайн санахгүй байна. Би ********ын мөнгөнөөс хадам аавыгаа оруулахаар бичиг баримтын хамт 2,5 сая төгрөг бэлнээр өгсөн. Тэгэхээр би 1,6 сая төгрөгийг нь л төлнө. ********д олж өгсөн ********ийн нэр нь НОСК-н цахим сайтад бүртгэгдсэн байсан учир би ойр дотныхоо 4-5 хүнийг дахин олж өгсөн...” гэх мэдүүлэг (28 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал),

Иргэний хариуцагч ********шүрийн: “...С.********аас цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна 1 сая төгрөг орж ирсэн. Тэгээд би тухайн мөнгийг урьд өмнөх өрөндөө өгч байна гэж ойлгоод яваад байсан юм. Сүүлд С.******** нь ********гийн мөнгөнөөс 1 сая төгрөгийг над руу өгсөн байсныг мэдсэн. Уг асуудалд би ********, Хүрэлшагай нарын хохирлын мөнгөнөөс авсан нийт 3,000,000 төгрөгийг хариуцан удахгүй төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (29 дэх хавтаст хэргийн 130 дахь тал),

“Дамно” ХХК-ийн 2020.12.17-ны хөрөнгийн үнэлгээний БГ1-20-404 дугаар тайланд: “Монетон бөгж 4 ширхэг 1,612,000 төгрөг, монетон хос ээмэг 312,000 төгрөг, нийт 1,924,000 төгрөг” гэжээ (22 дахь хавтаст хэргийн 190-191 дэх тал),

“Дамно” ХХК-ийн 2020.12.16-ны хөрөнгийн үнэлгээний БГ1-20-407 дугаар тайланд: “Алтан нуухтай, цагаан шүрэн толгойтой, амьтны дүрс бүхий хээтэй хөөрөг 1 ширхэг 2,500,000 төгрөг” гэжээ (23 дахь хавтаст хэргийн 120-124 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.12.15-ны өдрийн 6438 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1-5 хүртэл дугаарласан 1 хос ээмэг, 4 ширхэг бөгж нь алт болон зэсийн металлаар хийгдсэн монетон эдлэлүүд байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хос ээмэг нь 2,9 грамм, 2 гэж дугаарласан бөгж нь 3,3 грамм, 3 гэж дугаарласан бөгж нь 2,1 грамм, 4 гэж дугаарласан бөгж нь 3,3 грамм, 5 гэж дугаарласан бөгж нь 0,8 грамм тус тус жинтэй байна” гэжээ (19 дэх хавтаст хэргийн 4-7 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.12.15-ны өдрийн 6437 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хөөрөг нь хаш, мана, оюу, шүр сувд зэргийн аль нь болохыг тогтоох боломжгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөөрөгний толгой хэсгийн 0,5 см шаргал өнгийн хүрээ нь 19 каратын алтны металл байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хөөрөгний жин, хэмжээ, амсрын хэмжээг тогтоох боломжгүй...” гэжээ (19 дэх хавтаст хэргийн 10-13 дахь тал),

                   “Дамно” ХХК-ийн 2020.12.09-ний хөрөнгийн үнэлгээний БГ1-20-386 дугаар тайланд: “64гб багтаамжтай, Samsung А50 маркын шинэвтэр гар утас 1 ширхэг 755,100 төгрөг” гэжээ (19 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал),

                   “Тэд Аудит” ХХК-ийн 2020.12.16-ны өдрийн 20/Ш/03 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1. Бидэнд ирүүлсэн холбогдох хэргийн мэдүүлгүүд, ********, ********, ********, ********ын харилцахын гүйлгээ, бусад холбогдох гэрээ болон ********гийн бэлэн мөнгөний баримтууд нь шинжилгээнд тэнцэж, аудитын дүгнэлт гаргах боломжтой болно. 2. Мөрдөгчийн тогтоолд дурдсанаар ********, ********, ********, ********, ******** (********), ******** нарт хамааралтай нийт 93 иргэнийг 585,258,0 мян/төг-өөр хохироосон гэж үзэхээр байна. 3. Нийт хохирлыг хийгдсэн гэх гэрээгээр нягтлаж хянавал ******** нь 12 иргэний 68,500,0 мян/төг-ийн, ******** нь 11 иргэний 81500,0 мян/төг-ийн, ******** нь 62 иргэний 383,758,0 мян/төг-ийн, ******** нь 8 иргэний 51,500,0 мян/төг-ийн нийт 93 иргэнийг 585,258,0 мян/төг-өөр хохироосон гэж үзэхээр байна. 4. Дээрх санхүүгийн баримтуудад үндэслэн аудитын шалгалтыг явуулж нягтлахад 1. ******** нь 21 иргэнтэй гэрээ хийж өөрийн Хаан банкны ...дансаар болон бэлнээр нийт 146,900,0 мян/төг-ийг, иргэдэд төлбөр барагдуулахаар өөрөөс бэлэн 18,900,0 мян/төг авч нийт 165,800,0 мян/төг-ийн орлого үүнээс 78,400,0 мян/төг-ийг иргэдэд буцаалтаар төлбөр барагдуулсан. ********ын Хаан банкны ...дансанд 62,515,0 мян/төг-ийг, ********ын хүү А.Нармандахын Хаан ...тоот дансанд 1,200,0 мян/төг-ийг, **** бэлнээр 4,700,0 мян/төг-ийг, ********д бэлнээр 54,000,0 мян/төг-ийг бэлнээр, ********гийн ах ********ы Хаан ...тоот данс руу 1,000,0 мян/төг, дүү **** Хаан ...данс руу 1,000,0 мян/төг, нийт 202,815,0 мян/төг-ийг зарлагадаж 37,015,0 мян/төг-ийн авлага үүссэн. Энэхүү авлагын мөнгийг өөрөөсөө гаргаж өр барагдуулсан гэж үзэж бусад хариуцагч нарын өглөгөөс тухайн авлагыг барагдуулахаар харагдаж байна. Энэхүү авлагыг нэхэмжлэгч иргэдийн адил бусад хариуцагч 5 иргэний өглөгийн дүнгээс нөхөгдөж төлөгдөхөөр харагдаж байна.

2. ******** нь 12 иргэнтэй гэрээ хийж өөрийн Хаан банкны ...тоот дансаар болон бэлнээр нийт 91,000,0 мян/төг-ийг авч, үүнээс 9,500,0 мян/төг-ийг иргэдэд буцаалтаар төлбөр барагдуулсан. ********д дансаар болон бэлнээр 10850,0 мян/төг-ийг, ********д (гарын үсэгтэй) бэлнээр 17000,0 мян/төг, ********гийн ах ********ы Хаан ...тоот дансанд 4,000,0 мян/төг, ********д дансаар болон бэлнээр 3475,0 мян/төг, ********болдод бэлнээр 500,0 мян/төг, ********д нөхрийн данснаас 500,0 мян/төг, нийт 45 825,0 мян/төг-ийг зарлагдаж 45,175,0 мян/төг-ийн өрийг хариуцахаар харагдаж байна. 3. ******** нь 70 иргэнтэй гэрээ хийж өөрийн Хаан банкны ...тоот дансаар болон бэлнээр нийт 465,288,0 мян/төг-ийг, ********гээс бэлнээр 500,0 мян/төг, нийт 465,788,0 мян/төг-ийг орлого оруулж, үүнээс 81,530,0 мян/төг-ийг иргэдэд буцаалтаар төлбөр барагдуулсан. ********д Хаан ...тоот данс болон бэлнээр мөн хамаарал бүхий этгээдүүдэд (*******) 65,900,0 мян/төг, ********д бэлнээр 57,200,0 мян/төг, ********гийн хамаарал бүхий хүмүүст 49862,0мян/төг, С.******** Хаан ...тоот дансанд болон бэлнээр 11520,0мян/төг, нийт 266 012,0 мян/төг-ийг зарлагдаж 199 776,0 мян/төг-ийн өрийг хариуцахаар харагдаж байна.

4. ******** нь 8 иргэнтэй гэрээ хийж бэлнээр 57000,0мян/төг-ийн орлого, ********гээс бэлнээр 21,000,0 мян/төг, ********гаас бэлнээр 107,062,0 мян/төг, ********аас бэлнээр 20,000,0 мян/төг, ********ын Хаан ...тоот дансаар өөрийн хамаарал бүхий иргэдэд зээл төлөлт болон бусад тооцоогоор шилжүүлүүлж өөрт орлогоор авсан 68,930,0 мян/төг, нийт 273,992,0 мян/төг-ийн орлого оруулж, үүнээс иргэдэд бэлнээр болон дансаар шилжүүлж барагдуулсан 5,500,0 мян/төг, ********ын Хаан ...тоот дансанд 8,000,0 мян/төг, ********т бэлнээр өгсөн 56,000,0 мян/төг, нийт 69,500,0 мян/төг-ийг зарлагдаж 204,492,0 мян/төг-ийн өрийг хариуцахаар байна.

5. ******** (********) нь хариуцагч болох ********гаас зуучилсан хөлсөнд гэх утгаар 56,000,0 мян/төг бэлнээр авсан бөгөөд нийт 56,000,0 мян/төг-ийн өрийг хариуцахаар харагдаж байна.

6. ******** нь өөрөө хариуцаж иргэдтэй гэрээ байгуулаагүй боловч бусад хариуцагч нартай холбоотойгоор ********гийн Хаан ...тоот данснаас 7,000,0 мян/төг, ...тоот данснаас 3,850,0 мян/төг, ********гийн Хаан ...тоот данснаас 41,750,0 мян/төг, бэлнээр 1,500,0 мян/төг, ********ын Хаан ...тоот данснаас 62,515,0 мян/төг, ********гаас АТМ-ээр 61,145,0 мян/төг, ********гийн ах ********ы Хаан ...тоот данснаас 8,000,0 мян/төг, нийт 185,760,0 мян/төг-ийн орлого авч үүнээс ********гийн хамааралтай 27 иргэний данс руу зээл төлөлт ба бусад утгаар шилжүүлсэн нийт 68,930,0 мян/төг-ийг шилжүүлж 116,830,0 мян/төг-ийн өрийг хариуцахаар харагдаж байна.

5. ******** нь 11 иргэнд 78,400,0 мян/төг-ийн буцаалт, ******** нь 2 иргэнд 9,500,0 мян/төг-ийн буцаалт, ******** нь 21 иргэнд 81,530,0 мян/төг-ийн буцаалт, ******** нь 4 иргэнд 5,500,0 мян/төг-ийг тус тус буцааж нийт 38 иргэний 174,930,0 мян/төг-ийг буцааж барагдуулсан байна.

6. ******** 45,175,0 мян/төг, ******** 199,776,0 төгрөг, ******** 204,492,0 мян/төг, ******** /********/ 56,000,0 төгрөг, ******** 116,830,0 мян/төг-ийн хохирлыг тус тус хариуцахаар байна.

7. Шинжилгээний явцад хариуцагч нарын санхүүгийн баримтуудыг ажиглахад бэлэн мөнгөөр өгч авалцсан гэх гүйлгээ нь нотлогдохгүй зөрүүтэй байдал ажиглагдсан тул 2 тал харилцан зөвшөөрч буй гарын үсэгтэй гэх баримтуудад үндэслэн бэлэн мөнгөний тооцоог хооронд шилжүүлж тооцсон. Үлдсэн зөрүү нь АТМ-аас бэлэн өгсөн гэх тухайн хүний тооцооны үлдэгдэлд /нотлох баримтгүй/ нөлөөлүүлж тооцсон. Иргэдтэй хийсэн гэх ********, ********, ********, ******** нар нь нэгдсэн журам, бүртгэл тооцоо байхгүй, хамаарал бүхий хүмүүстээ олгож буй зуучлалын хөлс нь харилцан адилгүй, өөрсдийн үзэмжээр хуваарилсан байх бөгөөд мөн иргэдээс авсан орлого нь мөн харилцан өөр өөр дүнтэй байх, тиймээс хамаарал бүхий иргэдийн орлогыг мэдүүлэгт өгснөөр нэг иргэний орлогоос ********д 1000,0 мян/төг, ********т 2000,0 мян/төг гэх мэтээр хуваарилж тооцох үндэслэлгүй тул санхүүгийн нотлох баримтын хүрээнд тооцооллоо гаргасан болно.

...Мөрдөгчөөс ирүүлсэн нэхэмжлэгч иргэдийн хүрээнд хамааруулан тооцооллыг хийсэн болно. Гэвч мөрдөгчийн иргэдийн тоо 123 иргэн, аудитынхаар 111 иргэн байгаа нь зөрүүтэй харагдах боловч дансны хуулгаар нэг иргэний дансаар 2-3 хүний нэрээр мөнгөний тооцоо хийгдэж давхардсан тул аудитын тооцоололд тухайн дансны эзэмшигч иргэний нэрээр тооцооллыг гаргасан тул зөрүүтэй харагдаж байна” гэжээ (19 дэх хавтаст хэргийн 49-62 дахь тал),

                   Шинжээч В.********чимэгийн: “Бид шинжээчийн тогтоолд дурдсан асуулгын хүрээнд дүгнэлт гаргасан. Цагдаагаас ирүүлсэн ********, ********, ********, ********, ******** нарын хувийн харилцахын хуулгууд, холбогдох бусад баримтууд, бэлэн мөнгөний баримтуудад үндэслэсэн. Харин ********, ******** нарын харилцахын гэх хуулга, бусад анхан шатны баримт гэх зүйл огт байхгүй байсан. Эдгээр хүмүүс нь ********гаар дамжуулан зуучилсан хөлсөө бэлнээр авч байсан гэх тооцоолол харагдаж байна. ********гийн тооцоололд харилцагчийн 4 дугаарт байх ***********ээс Хаан банкны ...тоот данснаас ***********ийн мөнгө гэх утгаар 7,500,000 төгрөгийг ********д өгснөөр тооцоололд хамааруулж гаргасан. ********, ******** нар ********д мөнгө өгсөн болон хохирол барагдуулсан гэх баримтыг ирүүлээгүй улмаас тооцоололд оруулах боломжгүй байсан. Манай дүгнэлтээр нийт орлого/хохирол/ дүн 760,188,000 төгрөг гарсан. Манай компани шинжилгээний төлбөрөө БГД-ийн Цагдаагийн хэлтсээс гаргуулан авсан болно...” гэх мэдүүлэг (24 дэх хавтаст хэргийн 229-231 дэх тал),

                   Иргэний нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын төлөөлөгч ********ийн: “Тус хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батзориг нь эрүүгийн 1905035491336 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан тус хэрэгт хохирлыг тооцоо гаргуулах “Тэд Аудит” ХХК-аар аудитын үнэлгээ хийлгэсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сангаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 575,300 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,287,700 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6,137,000 төгрөгийг тус тус аудитын үнэлгээ гаргуулах төлбөрт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын сангаас гаргаж төлсөн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс аудитын ажлын хөлс гэж төлсөн нийт 8,000,000 төгрөгийг 1905035491336 дугаартай хэргийн яллагдагч нараас эргүүлэн авах саналтай байна...” гэх мэдүүлэг (24 дэх хавтаст хэргийн 236 дахь тал),

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий алтан нугатай, шүрэн толгойтой, их гарын цагаан хаш хөөргийг өөрийн эцэг, эх, ах, төрсөн дүү болон өөрийгөө оруулахаар өгсөн. Энэ талаар бүртгэлд орсон байгаа. Харин ********д эхэндээ өөрийн дэвтэр дээр гарын үсэг зуруулан бэлнээр мөнгө өгч байсан. Энэ нь миний эд мөрийн баримтаар хураагдсан дэвтэр дээр байгаа. Миний санаж байгаагаар 20 гаруй сая төгрөг авсан гэж гарын үсэг зурж өгөөд хурууны хээ дарж байсан дэвтэр байгаа. Би ********д эхэн үедээ хэдэн төгрөгийг сайн санахгүй байна бас 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ өдрөөс хойш ******** надад бэлнээр мөнгө өгөх биш би өөрөө гэрээ хийгээд өөрт чинь өгөх мөнгийг үлдээгээд авчирч өгч байхаар ярилцаж тохирсон. ******** нь анх ********тай явж байгаад 2019 оны 5 дугаар сарын эхээр танилцаад “би ********д хүн олж өгөөд 500,000 төгрөгийг авдаг. Би танд хүн олж өгөөд 1,000,000 төгрөгийг нь авч байя” гээд ********гээр дамжуулан эмнэлэг дээр ирж байсан. Тэгээд ********д бэлнээр мөнгө өгч байгаагүй. Харин надад бэлэн мөнгө авчирч өгдөг байсан. Би 35 хүнээс өөрөө болон ********, ********, ********, ******** нараас нийт 57,500,000 төгрөгийг авсан нь үнэн. Үүнээс би 8,200,000 төгрөгийг баримтаар төлсөн. Цаашид үлдсэн хохирлоо төлж барагдуулна.

********гийн хамтарч ажилласан 11 хүний 6 хүний 21,000,000 төгрөгийг авсан. Тухайн мөнгөнөөс ********, ******** нарт 10,000,000 төгрөг өгсөн. ********ын хамтарч ажилласан 28 хүнээс 8 хүний 22,000,000 төгрөгийг ********ын дансаар авсан. Тухайн мөнгөнөөс ********, ******** нарт 16,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ********гийн хамтарч ажилласан 69 хүнээс 22 хүний 34,440,000 төгрөгийг ахынхаа дансаар авсан. Хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй. ********ын дансан дахь 62,517,000 төгрөгийг би авсан.

Би дангаараа болон бусадтай бүлэглэж 831,388,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Үүнээс би 480,902,000 төгрөгийн хохирлыг төлөхөөс 20,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 460,402,000 төгрөгийн хохирол дутуу байгаагаас 65,000,000 төгрөгийг ********, ******** нарт өгсөн тул үлдэгдэл хохирол 395,402,000 төгрөг юм...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал, 23 дахь хавтаст хэргийн 65-67 дахь тал, 35 дахь хавтаст хэргийн 45-48, 244 дэх тал),

Шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн: “Би нийт 65,000,000 төгрөгийг ********гаас авсан. 2019 оны 4 дүгээр сард ******** ирээд “Урьд болсон бүх таагүй харилцаагаа энүүгээр дуусгая, цаашдаа сайхан харилцаатай байя” гээд цагаан өнгийн том хөөрөг өгсөн. НОСК-ийн бүртгэлийн системд хүн бүртгүүлээд өгөөч гээд надад мөнгөнүүдийг увуулж цувуулж өгсөн. 50 орчим хүний нэрийг би бүртгэсэн. Сонгон шалгаруулалтын зарчим нь цаанаа өөр хүмүүс явуулах байсан бөгөөд би тухайн хүмүүст нөлөөлж чадахгүй гэдгийг ********д хэлж байсан. ******** “Би мэдэж байна, чи зүгээр бүртгэлээ хийгээд өг” гэж хэлсэн. Би НОСК-ийн интернэтэд тавигдсан бүртгэлд тавигдсан байсан журамд нийцүүлэн хүмүүсийг бүртгэж өгсөн. Би НОСК-д ажиллаж байгаагүй, нөхөр IT инженер мэргэжлээр ажиллаж байсан. Хохирол мөнгийг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (22 дахь хавтаст хэргийн 53-55 дахь тал, 29 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал, 35 дахь хавтаст хэргийн 12 дахь тал, 36 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал),

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...13 хохирогчийн 91,000,000 төгрөг бөгөөд 6,100,000 төгрөгийг би өөрөө авсан. Үүнээс *********т 200,000 төгрөг, **** 1,2 сая төгрөг, ********д 250,000 төгрөг, Ч.********сүрэнд 2 сая төгрөг, **** 500,000 төгрөг, ********д 800,000 төгрөг, **** 500,000 төгрөг, ****т 650,000 төгрөг төлж барагдуулсан. ******** нь 5,5 сая төгрөгийг **** 1 сая төгрөг, ********, ****, ********, ****, ********, ******** тус бүрт 750,000 төлж барагдуулсан. ******** нь Ч.********сүрэнгийн 5 сая төгрөгийг төлж барагдуулсан.    

******** эгчид ...тоот дансаар 500,000 төгрөгийг, ********д 38,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Энэ баримт нь надад байхгүй. Угаасаа хахуулийн мөнгийг бэлнээр авна гээд байдаг байсан. ********д 21,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгч гарын үсэг зуруулж авсан. ******** ******** нар дандаа л хамт явж байдаг байсан. Мөн ********, ******** нарт ******** нь мөнгө өгдөг байсан гэсэн, би мөнгө өгч байхыг нь хараагүй. Бид нарт ******** нь “********, ******** нарт өгдөг” гэж хэлдэг байсан. ******** эгч уулзаж байсан гэсэн. Харин утасны цаанаас хоолойг нь сонсохоор баргилдуу хоолойтой залуу сонсогдож байсан.

Би ганцаараа болон бусадтай бүлэглэж 91,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. 11,600,000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэх 15,400,000 төгрөгийг төлөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 178-180 дахь тал, 22 дахь хавтаст хэргийн 233 дахь тал, 35 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал, 36 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн: “...******** “Миний нэг танил ******** гээд бариач хийдэг эмэгтэй байгаа. Түүний найз ******** гээд ХААИС-д багш байсан хүний 2 шавь ***** гэдэг хүн НОСК-д IT инженер, эхнэр ******** нь НОСК-ийн удирдах зөвлөлийн 8 гишүүний нэг” гэж хэлсэн. Намайг ********, ******** хоёртой уулзуулахад ******** дээрхийг яриад “...20 хүний квоттой, одоогоор 5 хүн үлдсэн. Тэр 5 хүнд чи өөрөө ороод тэгээд 4 хүн олоод 500,000 төгрөгийг нь ав, би нэг хүнээс 4,000,000 төгрөгийг авна. Чи ********д мөнгөө өгөөд ********гаас ********аар дамжуулан бэлнээр мөнгө авч байна. ******** хүмүүсээс мөнгө авахдаа нотариатаар зээлийн гэрээ хийж бай” гэж хэлсэн. Би “********ыг ********гийн баруун гар, үнэнч туслах юм байна” гэж бодсон. Би нийт 38 хүнийг “байранд оруулж өгнө” гэж 220,000,000 гаруй төгрөгийг авсан. Өөртөө үлдээхийг нь үлдээгээд, цааш дамжуулахыг нь Ниннамжил, ******** нарт дансаар, бэлнээр өгсөн. Би нийт 23 хохирогчоос ********** 5 сая төгрөгийг дансаар, ********гийн 5 сая төгрөгийг дансаар, **********ын 4 сая төгрөг, ********ийн 6 сая төгрөг, ********ын 6,500,000 төгрөг, ********гийн 4 сая төгрөг, *********ын 6 сая төгрөг, ********ийн 6 сая төгрөг, ****ийн 3 сая төгрөг, нийт 45,500,000 төгрөгийг ********, ******** нарын өмнөөс дансаар буцаан төлсөн. Энэ хүмүүсээс гадна 15 хүний хохирол болох 60,000,000 гаруй төгрөг барагдуулсан. Тухайн хүмүүс байраа зарчихсан, орон гэргүй болсон, бие нь өвдсөн гэх зэрэг хэцүү байгаа хүмүүст нь өөрийнхөө дүү нарыг цалингийн зээл авахуулаад, мал ахуйг нь заруулаад буцааж өгсөн. Мөн зарим хүмүүс нь манай хамаатан садны хүмүүс байгаа учир ямар нэгэн гомдол гаргахгүй.

...Нийт 27,910,000 төгрөгийг ********ын өмнөөс төлсөн, 28,500,000 төгрөгийг ********гийн өмнөөс төлсөн.

Би дангаараа болон бусадтай бүлэглэж 164,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Миний төлөх нь 51,800,000 төгрөг. 87,500,000 төгрөгийг төлсөн. ********, ******** нарын өмнөөс 35,700,000 төгрөгийн хохирол илүү төлсөн...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 196-199 дэх тал, 35 дугаар хавтаст хэргийн 41-42 дахь тал, 36 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал),

Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сард ******** залгаад “Чамд мөнгө хэрэгтэй юу, бид нар 2,3 гэрээ хийчихлээ. Мөнгөтэй болоод гоё байна” гэж ярьсан. Би “Юу хийх юм бэ” гэхэд “Манай найз ******** ХААИС-ийн багш, доктор, түүний хоёр шавь НОСК-д эхнэр ******** нь ТУЗ-8 даргын нэг, нөхөр ******** нь IТ инженер учир түрээсийн орон сууцанд цөөхөн 10-20 хүн оруулж өгөөд 500,000 төгрөг авах боломжтой ажил байна...” гэж ******** хэлсэн. ...Миний санаж байгаагаар ********гийн авчирч өгсөн 3-4 хүнээс тус бүр 500,000 төгрөгийг авсан. Тухайн үед ******** намайг, ********, ******** нарыг ********тай танилцуулахад их намбатай, зарчимч, нэлээд ярианы баялагтай, намуун зөөлөн хоолойтой хүн байсан, өөрийгөө доктор, профессор зэрэгтэй, ХААИС-д танхимын эрхлэгч, 5 тивээр аялсан өндөр боловсролтой хүн, манай нэг шавь НОСК-д IT инженер хийдэг. Түлхүүрийг нь өөрсдөд гардуулна. Та нар аятайхан ам чангатайхан, ах, дүү, найз, нөхдөө зөв хүнээ оруулаарай. Найдвартай оруулах юм чинь зээлийн гэрээ хийгээд өөрснийхөө дансаар ав. Авлигыг дансаар авахгүй, бэлнээр авна” гэж хэлсэн. “Та нар 5,000,000 төгрөгийг надад өг, өөрсдөө 500,000 төгрөгийг аваад, дунд нь зуучилж байгаа хүндээ 500,000 төгрөг” гэж хэлсэн. Бид нар 2019 оны 2 дугаар ********с хойш 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл идэвхтэй ажилласан. ...Би нийт 78 хүнтэй зээлийн гэрээ хийсэн. ******** бид нарт дахиад 20 байр байна гэж хэлж яаруулж, шахаж дарамталж байгаад сүүлдээ “Та нарыг дахиад хүн олж ирэхгүй бол та нарын хүмүүсийг оруулахгүй, хойшлуулна шүү” гэж сүрдүүлдэг байсан. ******** харахад их зөөлөн, боловсролтой баймаар харагдах боловч түргэн ууртай, догшин, хүнийг элдвээр аймаар аймаар үг хэлж, бидний хажууд утсаар ярихдаа “шоронгоос гарчихсан уу, би нэг хэдэн хүн захидаг юм билүү, бөөгөөр үр үндсээр нь устгуулна...” гэх мэтээр маш их дарамталдаг байсан. Ер нь хэргийг ******** сэдэж, ********гаас нууж, хэлж нэг авсаар сүүлдээ ********г муулж ярьж биднийг хагаралдуулж, хамгийн их мөнгө идсэн хүн бол ******** байгаа юм.     

Би ********д 2 сая, ********д 2,5 сая, ********т 6 сая, ********д 3 сая,  ***********т 7 сая, *********д 3 сая, ********д 7 сая, ********д 1 сая, ********т 3 сая, **********д 500,000, ********т 5 сая, ********т 7 сая, ********т 5 сая, ********т 6 сая, ********д 1 сая, ********ид 1,250,000, ********д 5 сая, ********д 6 сая, ********т 1 сая, ********эд 2 сая, ********од 1,350,000, ********ад 2 сая, ********д 6,5 сая, ******** 8 сая, ********т 7 сая, ********д 6 сая, ********** 1,4 сая, ******** 3 сая, ***********т 7 сая, ********д 7,5 сая, Д.******** буюу хохирогч ********д 5 сая, ***********д 4 сая, Д.********т 10 сая, Д.******* эгчийн данснаас ********ад 5 сая, нийт 169,000,000 төгрөгийг төлсөн.

********ын өмнөөс 24,488,000 төгрөгийг, ********гийн өмнөөс 61,327,000 төгрөгийг, би нийт 132,975,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.

Би дангаараа болон бусадтай бүлэглэж 520,388,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Би 207,428,000 төгрөгийг төлөх ёстой. 152,380,000 төгөгийг төлсөн байгаа. Үлдэх 55,048,000 төгрөгийг төлөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 187-193 дахь тал, 23 дахь хавтаст хэргийн 17-21 дэх тал, 35 дахь хавтаст хэргийн 19-31 дэх тал, 36 дахь хавтаст хэргийн 36 дахь тал),

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн: “********гаас 6,000,000 төгрөгийн өрөө авахаар холбогдсон. Би ********гаас дансаар ямар ч мөнгө аваагүй. Би 2 удаа л ********гаас бэлнээр мөнгө авахдаа гарын үсэг зурж байсан. ********, ******** нар ихэвчлэн надад 1 хүнээс 1,000,000 төгрөг өгдөг байсан. Хааяа 500,000 төгрөг өгсөн удаа бий. Миний санаж байгаагаар ********, ********, ******** нараас 43-45 хүн орох гэж байсан гэж бодож байна. Миний дансанд ********аас 66,015,000 төгрөг, ********гаас 56,350,000 төгрөг, ********гээс 13,850,000 төгрөг, нийт 136,215,000 төгрөг орж ирсэн. Үүнийг ******** миний дансыг ашиглаж авсан. 62,665,600 төгрөгийг “зээл төлөв” гэсэн утгатайгаар хэд хэдэн удаагийн гүйлгээгээр гаргасан. ******** нь “НОСК-ийн байраар дамжуулан хүмүүсийг байранд оруулах боломж байна” гэж ********тэй утсаар яриад “Байранд орох 2-3 хүн байна, яаж хамрагдах билээ, чи эд нарт тайлбарлаад өгөөч” гээд утсаа чанга яригч дээр нь тавиад яриаг сонсгосон. Тухайн яриаг ********, ********, ******** бид нар бүгд сонссон. ******** нь “НОСК-д хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүл, тэтгэврийн хүмүүсийг байранд оруулж байгаа, план зураг, бүртгэлийн загварыг ********д өгсөн байгаа” гэж хэлж байсан. ********, ******** нар “Чамд шагнал болгоод өглөө, хүүхдийн чинь данс руу хийлээ” гээд манай хүү ********, ******** нарын данс руу шилжүүлж байсан. Өөрөөр би бэлэн мөнгө төгрөг авч байгаагүй.   

Би дангаараа болон бусадтай бүлэглэж 603,888,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Би 124,258,000 төгрөг төлөх ёстой. 3,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 120,758,000 төгрөгийн хохирол төлөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг (21 дэх хавтаст хэргийн 231-232 дахь тал, 23 дахь хавтаст хэргийн 42 дахь тал, 35 дугаар хавтаст хэргийн 33-34, 215 дахь тал),

Шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө эхнэр ********ийг ********тай уг ажлыг хийж мөнгө аваад байгааг огт мэдээгүй. Уулзаж байгааг нь ч мэдээгүй. Тухайн үед манай гэр Өлзийт хороололд Ногооны газарт төрсөн эцгийндээ байдаг байсан. Өглөө эрт гараад орой харьдаг байсан. Би эхнэрээ хаана, юу хийж байгааг нь мэдэх боломжгүй байсан. “*********” ХХК нь НОСК-ийн бүртгэлийн системийг хийсэн. Би НОСК-д ажилладаг байхдаа уг асуудлыг хянадаг байсан учир гэртээ болон ажил дээр тухайн сайтад хандалт хийхэд ямар байгааг шалгаж үзэх зорилгоор нэвтрэх бүртгэлээ сануулаад л гэртээ тухайн системийн танилцуулга, гарын авлагыг байлгаж байсан. Би эхнэрээ миний хаяг руу орж байсан эсэхийг харж байгаагүй. Манай гэрийн компьютерт NOSK.UB.GО\/.МН сайтын нэвтрэх бүртгэл, миний ********gmail.com хаяг хадгалаатай байсан. Энэ асуудлыг би мэдэхгүй, би хийгээгүй. Би дангаараа болон бусадтай бүлэглэж 65,000,000 төгрөгийг хохирол учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг (22 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал, 35 дахь хавтаст хэргийн 249 дэх тал),

Шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн: “Би 13,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. 5,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. 8,500,000 төгрөгийн хохирол төлөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг (22 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Баянгол дүүргийн прокурорын 2020.09.23-ны өдрийн 2005027001453 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (6 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал), Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.05.31-ний өдрийн 108, 109 дугаартай “********, ******** нарын үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, арилжааны банкуудын дансны зарлагын гүйлгээг зогсоох” прокурорын зөвшөөрөл (28 дахь хавтаст хэргийн 122, 124 дэх тал),

                   “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 2019.08.12-ны өдрийн 01/283 дугаар албан бичиг (15 дахь хавтаст хэргийн 82 дахь тал), Түрээсийн орон сууцанд хамрагдах журам (20 дахь хавтаст хэргийн 160-183 дахь тал),

Хүний биед (********) үзлэг хийсэн тэмдэглэл (15 дахь хавтас, хх-125-127), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (16 дахь хавтас, хх-221-222, 225-226, 17 дахь хавтас, хх-7-8), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дахь хавтас, хх-11-61), ********аас эд мөрийн баримтаар хураан авсан “20 сая төгрөгийг цагдаагийн дэд ахлагч Э.********д хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл (17 дахь хавтас, хх-20-47), Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн “...20 сая төгрөгийг яллагдагч ********д бүрэн бүтэн тоо ёсоор хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зураг (23 дахь хавтас, хх-125-127),

********ын ...тоот дансны дэлгэрэнгүй хуулга (15 дахь хавтас, хх-157-170, 176-180), ******ийн зээлийн дансны хуулга (15 дахь хавтас, хх-231), ******** нь ********гээс 2018.04.05-нд 17 сая төгрөг авсан гэх баталгаа (1 дэх хавтас, хх-19), ********, ******** нарын зээлийн гэрээ (1 дэх хавтас, хх-21), шүүгдэгч ********гийн ...тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтас, хх-85-89), эд зүйлд үзлэг хийсэн “********гийн ...тоот дансанд үзлэг хийсэн” гэх тэмдэглэл (1 дэх хавтас, хх-90-93), ********гийн ...тоот дансны жагсаалт (1 дэх хавтас, хх-103-104),  ********гийн дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтас, хх-109-125, 159-191, 214), ********ын дансны хуулга (1 дэх хавтас, хх-132), ********гийн Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтас, хх-215-225), ********ы ...тоот дансны хуулга (1 дэх хавтас, хх-226-240), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-14-17), шүүгдэгч ********гийн дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтас, хх-31-36, 83-87, 192-196), шүүгдэгч ********гийн өмгөөлөгч Я.Батхандаас хэрэгт хавсаргуулахаар өгсөн баримтууд (21 дэх хавтас, хх-235), өмгөөлөгч Я.Батхандын шүүхэд гаргасан хүсэлт (24 дэх хавтас, хх-17), ********аас ********т 200,000 төгрөг, ********гаас ********т 500,000 төгрөг, 200,000 төгрөг, *********д 1,000,000 төгрөг, ********т 500,000 төгрөг, 600,000 төгрөг, ********т 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, ********д 2,000,000 төгрөг, ********д 200,000 төгрөг” тус тус шилжүүлсэн баримтууд (21 дэх хавтас, хх-241-250), шүүгдэгч ********гийн хохирол төлсөн баримтууд (24 дэх хавтас, хх-45-47), шүүгдэгч ********гаас ********д шилжүүлсэн мөнгөний баримтууд (32 дахь хавтас, хх-119-205), шүүгдэгч ********ийн хүсэлт (34 дэх хавтас, хх-26-29),

орон байранд нэгжлэг хийсэн: “Хан-Уул дүүргийн ******** тоотод ...суурин компьютер байх ба ... компьютер дээр түрээсийн байранд бүртгүүлэхээр ********гаас ирүүлсэн хүмүүсийн анкет, мэдээллийг шивж оруулсан гэх тул уг компьютерийг нэгжлэгээр хураан авахаар тогтож, ...шүүгээнд ********гаас эхнэр ******** дамжуулан өгсөн цагаан өнгийн хөөрөг байгаа гэж оролцогч ******** өөрөө заасныг хураан авахаар тогтож...” гэх тэмдэглэл (15 дахь хавтас, хх-63-65), орон байранд нэгжлэг хийсэн “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ...302-130 тоотод” гэх тэмдэглэл (15 дахь хавтас, хх-66-68 дахь тал),

Баянгол дүүргийн прокурорын 2020.09.04-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-191-195, 3 дахь хавтас, хх-124-166), мөн 2020.10.09-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (3 дахь хавтас, хх-58-59), өмгөөлөгч Я.Батхандын хүсэлт (4 дэх хавтас, хх-110-111), Баянгол дүүргийн прокурорын 2020.09.22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (6 дахь хавтас, хх-72-73), шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (7 дахь хавтас, хх-23-24), прокурорын “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоол (10 дахь хавтас, хх-206), шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (10 дахь хавтас, хх-2-4), ********ын мөнгө авсан гэх баримтууд (10 дахь хавтас, хх-90-91), “Скайтел” ХХК-ийн шүүгдэгч нарын бүртгэлтэй дугаарын орсон гарсан дуудлага, мессежний мэдээлэл (17 дахь хавтас, хх-160-161, 166-167), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.21-ний өдрийн 535 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж (33 дахь хавтас, хх-31-40), Баянгол дүүргийн прокурорын 2022.05.12-ны өдрийн 21/5 дугаар “Хэргийг хянах хугацааг сунгах тухай” тогтоол (33 дахь хавтас, хх-200-201),

шүүгдэгч ********гийн АСАП сангийн лавлагаа (12 дахь хавтас, хх-2-4), доктор, магистрын дипломын хуулбар (20 дахь хавтас, хх-1-13), Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (31 дэх хавтас, хх-113), эмнэлгийн магадлагаа (31 дэх хавтас, хх-114-117),

шүүгдэгч ********ын төрөл садангийн лавлагаа (18 дахь хавтас, хх-20-28), “Юнител” ХХК-ийн лавлагаа (18 дахь хавтас, хх-29-47),

шүүгдэгч ********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (15 дахь хавтас, хх-223),

шүүгдэгч ********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (15 дахь хавтас, хх-224) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмаагийн гаргаж өгсөн ********ийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас, шүүгдэгч ********, ******** нарын хохирол төлөхөөр шүүхийн дансанд байршуулсан 12 сая төгрөгийн 2 хуудас,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргаж өгсөн ********гийн хохирол төлсөн гэх 12 хуудас хүсэлт, хохирол төлсөн шилжүүлгийн 16 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүүгийн гаргаж өгсөн дансны хуулга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар бүхий 9 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргаж өгсөн ********ын хохирол төлөхөөр шүүхийн дансанд байршуулсан 15 сая төгрөгийн 1 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргаж өгсөн ********гийн хохирол төлөхөөр шүүхийн дансанд байршуулсан гэх 11 сая төгрөгийн 4 хуудас баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч ********гийн гэрчээр өгсөн (1 дэх хавтас, хх-43-47), шүүгдэгч ********ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (26 дахь хавтас, хх-244-245 )-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.