| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1554/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., 17.3.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******** ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Шинэ нисэх буудал”-д ажилд оруулж өгнө, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төсөл бичиж зээл авна, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна”, “Буянт Ухаа-2 орон сууцанд хамрагдах дарааллыг урагшлуулж, мөн бүртгүүлж өгнө, байрны захиалгад хамруулж өгнө”, “Жижиг дунд үйлдвэрээс зээл гаргуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан нийт нэр бүхий 129 хохирогчид 831,388,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******** ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт нэр бүхий 27 хохирогчид 164,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******** ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт нэр бүхий 94 хохирогчид 603,888,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******** бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд нийт нэр бүхий 12 хохирогчид 91,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******** ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт нэр бүхий 81 хохирогчид 520,388,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******** ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт нэр бүхий 4 хохирогчид 19,500,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ********, ******** нар бүлэглэж 2019 оны 4 дүгээр ********с 8 дугаар сарын хооронд шүүгдэгч ********гийн бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 831,388,000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 65,000,000 төгрөгийг авсан, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.
Шүүгдэгч ******** 51,800,000 төгрөг төлөхөөс 87,500,000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй. Шүүгдэгч ******** 460.402,000 төгрөг, ******** 120,758,000 төгрөг төлөхөөс 3,500,000 төгрөг төлсөн, ******** 27,000,000 төгрөг төлөхөөс 11,500,000 төгрөг төлсөн, ******** 19,500,000 төгрөг төлөхөөс 8,500,000 төгрөгийн төлөх төлбөртэй тул шүүгдэгч нараас гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулах саналтай. Шүүгдэгч ********, ******** нараас 65,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ********гийн хохирогч нарт олгох саналыг гаргаж байна. ********г баривчлан саа********ах үед хураан авсан 2,4 грамм хос ээмэг, 12,4 грамм 4 ширхэг монетан бөгж, 1 ширхэг хөөргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох журмын дагуу худалдан борлуулах ажиллагааг явуулж, уг борлуулсан орлогоор нэр бүхий хохирогчид шударга ёсны зарчимд нийцүүлэн хувь тэнцүүлэх замаар хохирол төлүүлэх ажиллагаанд оруулах үндэслэлтэй. Мөн түүнээс хураан авсан бэлэн 580,000 төгрөг, түүний хамтран амьдрагчаас мөрдөгчид хүлээлгэн өгсөн 1,500,000 төгрөг, нийт бэлэн 2,080,000 төгрөгийг хохирол төлүүлэх ажиллагаанд оруулан хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох үндэслэлтэй байна...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч О.Одхүү “Миний үйлчлүүлэгчид болох хохирогч ********ад 4,000,000 төгрөг, Отгонцэцэгт 1,000,000, Цэрэнхандад 2,800,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь хохирогч нарын мэдүүлэг, банк санхүүгийн баримтаар нотлогдож байгаа. Шүүгдэгч ******** маргаан байхгүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлөх завсарлага авах тухай дурдаж байсан. Энэ хугацаандаа төлбөл өөрт нь мөн хэрэгтэй. Энэ олон хүнийг хохироосон хэрэгт гэм буруутай байна гэж үзэж байна. Улсын яллагчийн дурдсан зүйл заалтыг дэмжиж байна...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбуян “Миний үйлчлүүлэгч ******** нь шүүгдэгч ********д 12 сая төгрөг өгсөн, үүнээс 2 сая төгрөгийг буцаан өгсөн. Энэ мөнгийг авсан, аваагүй гэх асуудал дээр ******** маргахгүй байна. Гэм буруутай дээрээ маргахгүй тул улсын яллагчтай адил байр суурьтай байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү “********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж байгаа дээр маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдсэнээ үнэн шударгаар хүлээж ирсэн. ******** нь хохирлоо төлөх санаачилга гарган цагдаагийн байгууллагад тодорхой хэмжээгээр хохирлын мөнгөнөөсөө аваачиж өгсөн. Гэтэл мөрдөгч нь “та нар хохирогч нараас мөнгө аваагүй, ********гаас мөнгө авсан байсан, түүний мөнгө нь хууль бус мөнгө байна, үүнийг шүүхийн шатанд шийднэ” гээд хурааж авсан мөнгөө буцаагаад өгөөд явуулсан байсан. Прокурорт хэлтэл шүүх хуралдаанд төлнө гэдгээ хэлэх хэрэгтэй гээд явуулсан байсан. Өмгөөлөгчийн зүгээс улсын орлого болгон хураан авах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ уг мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж зүйлчлээд байна. Үүнийг ямар нотлох баримтыг үндэслээд бүлэглэж үйлдсэн гэж үзээд байна вэ. Энэ дээр санал нийлэхгүй байна. ******** энэ гэмт хэргийг үйлдээгүй. Түүний хувьд мэдээгүй байсан, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Түүнээс ********ж асуусан гэх зэргээр мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтууд, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр улсын яллагч ********ийг ******** руу утсаар ярьсан гээд байна. Түүнийг чанга яригч дээр нь тавиад хүмүүс сонссон гээд байна. Гэтэл энэ шүүгдэгч дундаас ********тэй уулзсан хүн байхгүй. ********ийн хоолой мөн эсэхийг мэдэхгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй гэж бусад шүүгдэгч нар хэлээд байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдыг төөрөгдүүлэх замаар явагддаг. ********гийн хувьд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд хэн нэгний утсаар хуйвалдаж ******** болгон яриулсан байж болзошгүй гэж бодож байна. Хоёрдугаарт Мөнхтөрийг мэдэх ёстой, нэг гэр бүл байж орлого, зарлагаа мэдэх ёстой гэж байна. ******** хэлэхдээ 2013 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авч өгнө гэж ********д хэлээд нөхөртөө хэлж байгаад 10.000.000 төгрөг өгтөл худлаа хэлж мөнгийг нь өгөхгүй явсаар 2-3 жил болсон. Буцаан авахдаа ******** эхнэр ********төө “ийм хүнтэй найзлах хэрэггүй” гээд ********д дургүйцэж байсан. Тиймээс ******** нь энэ мөнгө авсан асуудлаа нөхрөөсөө нуусан гэдгээ өөрөө хэлж байна. Би энэ мөнгийг ашигласан юм гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ********ийг ямар үндэслэл, нотлох баримтаар бүлэглэж үйлдсэн гээд байна вэ, ямар санаа зорилгоор бүлэглэж үйлдсэн нь нотлогдоогүй. Тиймээс би өөрийн үйлчлүүлэгч ********ийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа “Шүүгдэгч ******** гэм буруу дээрээ маргаангүй. ********ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******** нь 2016 онд цайны газар ажиллуулдаг байсан миний 2 үйлчлүүлэгчид “ЖДҮ-ийн зээл олгож өгнө” гэхээр нь ойр дотны хүмүүсээсээ 8 сая төгрөгийг хүүтэй зээлээд ********д өгсөн. Уг мөнгөө төлөх хугацаа 2-3 жил үргэлжилсэн. ********гийн хувьд уг гэр бүлийн талаар багагүй зүйлсийг мэддэг болсон. ********гийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдох ёстой. Зөвхөн ******** л эрх зүйн байдлыг дордуулах байдлаар яриад байна. Магадгүй энэ нь хэргээс хугацаа хожих гэж байна гэж харсан. Гэтэл өнөөдөр ********ийг над руу ярьсан байна гэж байна. Ямар ч тийм үндэслэл байхгүй. ******** ингэж мэдүүлж болно, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Энэ нь бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. ********ийн хувьд хэрэглээний программист хүний эхнэр тул хэрэглээний түвшний компьютерын мэдлэгтэй, 30 гаруй хүнийг бүртгэсэн гэж мэдүүлсэн. Миний 2 үйлчлүүлэгчийг бүлэглэсэн гэж байна. Асуултын өнгө аясыг харахад ч “эхнэр нөхөр 2 байж нэгнийхээ санхүүгийн асуудлыг мэдэхгүй байгаа юм уу” гэдэг хандлага яваад байна. Хууль тогтоомжид зааснаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдож орж ирэх ёстой. Үнэхээр бүлэглэн гэж үзэж байгаа бол ******** ямар үйлдлийг хийгээд, хэдэн хүнийг бүртгээд, хэзээ гэмт хэрэгт оролцоод байгаа юм. Гэр бүл гэдэг утгаар нь багцалж оруулж ирэх нь буруу гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг яг хэн үйлдсэн, хэрхэн яаж үйлдэгдээд байна гэдэг нотлогдоогүй, тогтоогдоогүй. ********, ********, ******** нар ********ийг таних уу, дуу хоолойг нь таних уу гэж асуухад “танихгүй, мэдэхгүй” гэж хариулсан. “Өмнө нь таньдаг байсан уу” гэхэд “үгүй” гэсэн. Яагаад ******** гэж ойлгосон бэ гэхээр ********г яриад байхаар нь “******** байна” гэж л ойлгосон гэж байна. ******** энэ 2 хүнийг нэрийг бариад залилах гэмт хэргийг үйлдээд, итгэн үнэмшүүлэх зэвсэг болгоод яваад байна. Тийм ч учраас өнөөдөр ********тэй яриад байна гээд яриад байгаа хүн нь хэн байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаад ********ийн дуу хоолойг хураагаад үзлэг хийгээд шалгаад үзэх боломж байсан. Тиймээс миний үйлчлүүлэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөдөлбөргүй нотлон тогтоогдсон эргэлзээгүй баримтаар тогтоогджээ гээд яллах, шийтгэхэд үнэхээр хангалтгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлд зааснаар “...эргэлзээ тогтоогдвол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд “Шүүгдэгч ********гийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа ч миний зүгээс зүйлчлэл дээр маргана. Энд байх хүмүүс хэргийн материалтай танилцсан. Шударга ёсны зарчим байхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг амьдралын эх үүсвэр болгосон гээд хүндрүүлээд зүйлчилсэн байна. Бусад хүмүүсийн үйлдэл оролцоог харахад бүгдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шинж байгаа. Яагаад заавал миний үйлчлүүлэгчийг ингэж яллаад байна вэ. Хамгийн түрүүнд энэ хүн амжиргаагаа залгуулахын тулд залилах гэмт хэргийг үйлдсэн байхыг тогтоох ёстой. Энэ 51 хавтастай хэргийн материалд ******** олсон мөнгөөрөө гурил, будаагаа авсан гэх нэг үсэг, өгүүлбэр байхгүй. Гэтэл ийм баримт байхгүй байхад үйлдлийнх нь тоогоор амжиргаагаа залгуулсан гэж яллаад байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад байнга үйлдэж гээд таслал байхгүй. Таслал байгаа бол өөр. Гэтэл энэ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нэг утга агуулгаар л явна. Орлогогүй байх ёстой. Амжиргаагаа залгуулахын тулд хийсэн байх ёстой. Тиймээс зүйлчлэл үндэслэлгүй тул их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зүйлчлэл миний үйлчлүүлэгчийн үйлдэлд тохирно. Миний үйлчлүүлэгчийг 48 цаг саа********аад биед нь үзлэг хийсэн. Үзлэгийн тэмдэглэлд 20.000, 10.000, 5.000 төгрөгийг дэвсгэртээс хэдэн тоо ширхгээр нь хурааж байна вэ, 799,000 төгрөг авчихаад одоо яагаад хэргийн материалд 580,000 төгрөг байгаад байна. Энэ алга болсон 220,000 төгрөгийг миний үйлчлүүлэгчээс хасаж тооцох уу, нэмэх үү. Хэрэгт иргэний хариуцагч байгаад байхад нэг ч удаа яригдахгүй байна. ********тай бүлэглэж 2 иргэнд 11 сая төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Өөрөө ч мэдүүлдэг 4 сая төгрөг авсан. ******** гэх хүнийг бол мэдэхгүй. ******** гэх хүнтэй бол шууд холбогдолтой. Нарийн яривал ********ын үйлдэл мөн гэмт хэргийн шинжтэй. Эдгээр хүмүүс шиг хүн олоод дундаас нь хувь аваад явдаг. ********гийн 7 сая төгрөгийг ******** авсан байдаг учраас хүлээн зөвшөөрдөггүй. ********тай бүлэглэсэн 5 үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр улсын яллагчийн үйлдэгдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг шийдэгдэх ёстой. Энэ яллах дүгнэлт дээр 8 дугаар хавтасны 193 дугаар талд Саруулдаваа гэх хүний мэдүүлэг байдаг. Энэ хүний анх цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл, дансны хуулга дээр нэг ч удаа ******** гэх хүнд хандсан, түүнд өгсөн, түүнд шилжүүлсэн, ********гаар дамжуулж Дариймаад өгсөн үйл баримт байдаггүй. ******** өөрөө гэрээ хийгээд өөрөө мөнгийг нь авсан. Өнөөдөр миний үйлчлүүлэгчид 100 төгрөг ч өгөөгүй байж өгсөн мэтээр яриад байдаг ч баримт байхгүй. ******* гэх хүний 7 сая төгрөгийг ******** гэрээ хийгээд мөнгийг нь дансаараа авчихсан. ********д шилжүүлж эсхүл бэлнээр өгөөд байгаа баримт байхгүй. ******** бэлнээр авсан мөнгөнүүдээ хүлээн зөвшөөрдөг. ******* гэж хүн байна. *******ын өргөдөл дээр маш тодорхой байдаг. 2019 оны 06 сарын 07-ны өдөр ********д 7 сая төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээ хийсэн. Энэ баримтуудыг харахаар миний үйлчлүүлэгчид мөнгө өгсөн баримт байхгүй. Мөн ******** гэх хүний мэдүүлэг байдаг. Энэ хүний мэдүүлгээс харахад ******** гэж хүний данс руу мөнгө нь ороод, ******** авчихаад байхад яагаад түүнийг шалгахгүй, ********д өгсөн гэж нотлох баримтгүйгээр яриад байна вэ. Тиймээс энэ 5 хохирлын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. ********тэй бүлэглэж 5 нэр бүхий хүнд хохирол учруулсан гэж байна. Эдгээрийн зарим тоон дүн дээр маргана. *******аас 7 сая төгрөг ********д орж ирсэн. Үүнээс ******** 4 сая төгрөгийг авсан. Жавхлан гэх хохирогч ********д 7 сая төгрөг өгснөөс 4 сая төгрөгийг ******** авсан. Энхсаруул гэх хохирогчоос 7 сая төгрөг авснаас 4 сая төгрөгийг мөн авсан. ********* ********тэй гэрээ хийсэн, мөнгөө ******** рүү шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Цаашаа ********д шилжүүлэн өгсөн гэх нэг ч баримт байхгүй. Тиймээс **********ын 7 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. **********гэх хохирогчийн 7 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. ******** өөрөө авсан байсан, ******** аваагүй. ******** гэх хохирогчоос ******** зээлийн гэрээ хийгээд 7 сая төгрөг өгсөн. ******** буюу ********гийн нөхөр лүү 2, 2 саяар шилжүүлж авсан байсан. Энэ мөнгөө миний үйлчлүүлэгчтэй хуваах гээд байдаг. ******** гэх хүний 7 сая төгрөг, Ганчимэг, ******** гэх хохирогчийн асуудал миний үйлчлүүлэгчид хамааралгүй. *********ын 3 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. ********ий 10,100,000 төгрөгийг дансаараа авсан байсан, миний үйлчлүүлэгч бол хүлээн зөвшөөрөхгүй. ********сүрэнгээс 7 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хохирлоо төлөөд барагдуулсан. ********, ******** нартай бүлэглэн нэр бүхий 19 хүнд хохирол учруулсан үйлдэлд миний үйлчлүүлэгчтэй хамааралтай 12 сая төгрөг байгаа. 113 сая төгрөг зөвхөн ********ын дансаар орсон. Цөөн хэд нь ********д хамааралтай. ********тай бүлэглэн 3 хүнд хохирол учруулснаас миний үйлчлүүлэгч 6 сая төгрөг хувааж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр маргахгүй. ********, ********тай бүлэглэн нэр бүхий 64 хохирогчид хохирол учруулснаас миний үйлчлүүлэгч ********д хамааралтай 77,200,000 төгрөг байгаа. 323,688,000 төгрөг нь ********, ******** нарын дансаар орсон. Хохирлын хувьд бүрэн тогтоогдохгүй байгаа. ********д гээд зээл төлсөн гээд хүүгийнх нь болон ********ын өөрийнх нь дансаар ********гаас 17 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 10,420,000 төгрөг байгаа. Нэр бүхий хохирогчдод 21,710,000 төгрөг шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгчид хамааруулаад байгаа 400 сая гаруй төгрөгөөс 139,100,000 төгрөг нь л хамааралтай. Үүнээс ********д өгсөн 10,420,000 төгрөг, хохирогч нарт өгсөн 21,710,000 төгрөгөө хасаад 106,970,000 төгрөгийн төлбөртэй байгаа. ********, ******** нарт өгсөн гэх 65 сая төгрөгийг улсын орлого болгох юм бол миний үйлчлүүлэгчээс хасаж тооцох ёстой...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “Уг зүйлчилсэн гэмт хэрэгт хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, бодит байдлыг гуйвуулах замаар өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцно гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нар хүртэл “Чамд л өгсөн, чамаас л авна” гэж хэлж байна. Хохирогч нарын хэрэгт авагдсан бүх л гомдол, дансны хуулга, мэдүүлэг зэргээс харахад ********, ********, ******** зэрэг хүмүүст хэрхэн, яаж мөнгө шилжүүлсэн, ямар замаар итгэл үнэмшил үзүүлсэн талаар ярьдаг. ********ын энэ гэмт хэрэг нь өөрөө өөр төрлийн гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг төгссөн үе шатыг тогтоосон байдаг. **********ийн мэдүүлгийг үзэхэд ******** гэсэн нэг ч үг байхгүй. ********, ******** хүн болгонд тохирох аргаа хэрэглээд эндээсээ өөрсдийнх нь дансаар мөнгө аваад ******** руу шилжихдээ ********ын данс “гүүр” болчихсон. Бүр амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Яг ийм үйлдэл хэрэгт авагдсанаар тогтоогдохгүй. Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр байж нэр бүхий хохирогч нарыг хуураад төөрөгдөлд оруулаад авсан гэдэг үйлдэл дээр хууль зүйн дүгнэлт нь буруу юм болов уу гэж бодож байна. Монгол Улсын Дээд шүүх 2006 оны 51 дүгээр тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийг бусад гэрээний эрх зүйн харилцаанаас ялган зүйлчлэх тогтоол байгаа. Энэ тогтоолын 3 дугаарт хуурч мэхлэх арга гэдгийг тайлбарласан. Залилах гэмт хэрэг нь үгээр болон үйлдлээр мөн гэрээ байгуулах гэж хүний итгэлийг төрүүлсэн гэх аргууд дээр үндэслэгдсэн байгаа. Хуурч мэхлэх аргын хувьд ********ын хувьд үйлдэгдсэн зүйл байхгүй. ********ын үйлдэл залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ялган зүйлчилж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн “Нэгдүгээрт гомдлоор хэрэг үүсдэг. Түүн дээр гомдол гардаггүй. Ямар гомдол байна вэ гээд шалгах гэхээр ямар нэгэн баримт бичиг үзүүлдэггүй. Яллагдагчаар татсан тогтоолыг уншихаар гомдол мэдээлэл байхгүй, 2 хүний нэр л байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд бодит хохирол хор уршиг учруулаагүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Ямар ч хүнээс бодит мөнгө аваагүй, түүний дансыг л ашигласан. Түүнд үйлдсэн хэрэг байхгүй. Яллагдагчаар татсан тогтоол ч байхгүй. Хэрэг хийгээгүй хүнийг ******** нартай нийлээд гээд яллаад байна. ******** юу төлөх юм, ямар хохирогчоос мөнгийг аваад хэрхэн, яаж хохироосон нь тодорхойгүй. Байцаагч Золжаргал мэдүүлэг авсан. Түүн дээр дансаа ашиглуулсан гэж мэдүүлэг өгөөд гарын үсэг зуруулаад гарсан. Тэр мэдүүлэг байхгүй болсон байсан. Яагаад тэр мэдүүлгийг устгаж байна вэ. Шүүхээр биш авлигаар шалгагдаад явах хэрэг байсан шүү. Тийм учраас цагаатгах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “Шүүгдэгч ********гийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ******** яагаад гэмт хэрэгт холбогдох болов, ******** гэмт хэрэгтэн биш юм уу, ******** яагаад холбогдолтой болов гэдэг дээр дүгнэлт хийхэд ********гийн хувьд энэ гэмт хэрэгт холбогдохдоо ******** гэх хүнийг таньдаг. ******** бол цаашаа ********тай ярьсан гэх энэ сүлжээгээр ярьсан. Эдгээр хүмүүс яагаад хүнээр мөнгө олуулаад байна. “Хүн олоод ир, дахиад нэг хүн хэрэгтэй байна” гэх мэтээр мөнгө олуулаад байна. ******** бол өөрөө 2 хүн олсныхоо дараа бүтэхгүй зүйл байна гээд 2 сар гарангийн хугацаанд холбогдохоо больтол “одоо бүтэх гэж байна, хүмүүс түлхүүрээ аваад байна” гэх мэтээр түлхүүрийн зураг хүртэл явуулсан. Нийт 27 сая төгрөгийн хохиролтойгоос 11,600,000 төгрөг төлсөн, 15,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ хохирлоо төлнө. Шүүгдэгч ********ын хувьд мөн адил ********, ******** нараар дамжиж энэ гэмт хэрэгт холбогдсон. Хамгийн ойрын 5 хүнийг байртай болгох юм байна, боломжтой юм байна гэж материал бүрдүүлээд 5 хүний нэр өгсөн. Тэгтэл эдгээр хүмүүсийнх нь нэр гарч ирэхгүй болохоор нь бас больё гэдэг зүйлийг ярьсан. Энэ хэрэгт ******** маш их оролцоотой, эдгээр хүмүүсийг хооронд нь “миний хүн, чиний хүн” гэдэг байдлаар асуудлыг томруулж, муудалцуулах байдлаар эргүүлсэн. ********ын хувьд яллах дүгнэлтэд дурдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Түүний оногдох хохирол 51,800,000 төгрөг байгаа ч 87,400,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогч нарын хэлснээр “********гаас л хохирлоо авна, түүнд л өгсөн” гэдэг шиг өөрөөр нь дамжсан учраас ********, ******** нартай хамтарч үйлдсэн хэргийнхээ хохирлоос төлсөн. Үүнд ********д 5 сая төгрөг, ********т 6,5 сая, ********т 6 сая, ********д 6 сая гэх мэтчилэн ********, ******** нарын хохирлоос нийт 35,600,000 төгрөгийн хохирлыг илүү төлсөн. Энэ бол ********, ******** нарын төлөх ёстой дүн байсан. Илүү төлсөн 35,600,000 төгрөгийг ********, ******** нөхөн гаргуулж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж “Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харах юм бол ********, ********, ********, ******** нарын хууль бус яриа хэлцлээс болсон. Улмаар бусдыгаа гэмт хэрэгт татан оролцуулсан. Энэ дөрвийн буруутай, хууль бус яриа хэлцлээс болж энэ олон хүн өнөөдөр хохирчихоод байна. Үүнд нь манай үйлчлүүлэгч зуучилж, дундаас нь өөрт оногдох 500,000, 1 сая төгрөг авч хохироосон. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. ******** ихэнх үйлдлийг нь зөвшөөрөхгүй байх шиг байна. Тэрээр залилах гэмт хэрэг дээр мэргэшсэн байна гэж харж байна. Учир нь ********, ******** нартай анх яаж танилцсан бэ гэхээр бас мөнгийг нь аваад өгөөгүй. ********аас бас мөнгө аваад өгөөгүй. Энэ байдлаас дүгнэхэд бусадтай үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байх нь аргагүй юм байна. ******** өөрийнх нь дансаар орж ирсэн мөнгийг хүлээн зөвшөөрөөд, бэлэн мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Авлигатай тэмцэх газар анх баригдаад мэдүүлэг өгөхөд ********, ********, ******** нар үнэн зөв буюу ******** дансаар болон бэлнээр авдаг гэдгийг мэдүүлдэг. Авилгын мөнгийг хэзээ ч дансаар авдаггүй юм гэж загнаад дандаа бэлэн авч ирж өг гэдэг. Миний хувьд улсын яллагчтай санал нэг байгаа. Зүйлчлэл, гэм буруу, хохирлын тал дээр маргахгүй байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн Э.Намжилцогт “Манай үйлчлүүлэгчийн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. Тэрээр “Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч ганцаараа хохирогч *********ээс 4 сая, *******эс 5 сая, ********гээс 3,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг, мөн ********тай бүлэглэж хохирогч ******аас 1 сая төгрөг, нийт 13,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Одоо хохирогч *********, ******* нарын хохирлыг 100 хувь барагдуулсан. Үлдсэн хохирлоо төлнө. Гэм буруу хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээ дээр маргахгүй байгаа...” гэж,
хохирогч “********д итгэж өгсөн. ******** хамт байсан. Хүний итгэлээр тоглож болохгүй. ******** тухайн үедээ үнэн хэлж байсан юм болов уу гэж бодогдлоо. Авсан бол хурдан өгчихөөсэй гэж бодож байна” гэж,
хохирогч ******** “********д мөнгөө өгсөн. ********, ********ыг мэдэхгүй. Мөнгөө яаралтай авмаар байна. ******* энэ 2-т өгсөн гэж ярьдаг. Утсаар яриулахаар ******** “амыг нь хаалгаач” гэдэг байсан...” гэж,
хохирогч ******* “********д мөнгөө өгсөн. Бүгдээрээ л оролцсон. Хэрэг хийсэн хүмүүс. Өнөөдөр “Мэдэхгүй, аваагүй” гэж байгаа нь утгагүй. ********, ******** гэдэг үгийг зөндөө сонсож байсан...” гэж,
хохирогч ******** “********, ******** нарын 65 сая төгрөг улсын орлого болгох ёстой гээд байна. Хохирогч нар нь бид байна...” гэж,
хохирогч ******** “Авсан шигээ өгөөч гэж хүсэж байна” гэж,
хохирогч ******** “******** хүлээхгүй байна. “Наад хүмүүсийнхээ амыг хаа, хамхи” гэж ярьдаг. Даналздаг авгай байсан. Хэргээ хүлээ” гэж,
хохирогч ******** “******** 200,000 төгрөг өгсөн. ********, ******** нараас мөнгөө авмаар байна. Хүн чанартай баймаар байна. ********, ******** хоёр хүний гараар битгий могой бариулаач” гэж,
иргэдийн төлөөлөгч Б.Баясгалан “Шүүгдэгч нар гэм буруутай” гэж,
иргэдийн төлөөлөгч О.Алтанхуяг “********ийг гэм буруугүй, бусад шүүгдэгч нарыг гэм буруутай” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, Б.Баярмаа нарын “Шүүгдэгч ********ийг цагаатгаж өгнө үү”, иргэдийн төлөөлөгч О.Алтанхуягийн “******** гэм буруугүй” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******** нь гэмт хэрэгт оролцсон болох нь шүүгдэгч ********гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 онд анх ********тэй танилцсан. ЖДҮ-н төсөл бичиж өгөөд 8 сая төгрөг авсан. 2018 оны 12 сарын сүүлээр ******** над руу залгасан. Түрээсийн орон сууцны хөтөлбөр явагдаж байгаа гэж хэлсэн. 200 квот байна, байранд оруулж чадна гэж хэлж чадахгүй. Хэдэн хүн олоод өг” гэсэн. 1 хүний 2 сая болно гэсэн. Энэ асуудлыг ********д ярьсан. ******** нь ********, ******** хоёрыг авчирсан. ********тэй ярьж сонсгосон. План зураг ********өөс ирсэн. ********тай 5 сард уулзсан. ...******** “эхнэрт өгчих” гэхээр нь би ********т мөнгө өгсөн. ******** би бүртгэж амжихгүй гэсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ********гийн “...******** ********, ******** нарт мөнгө өгдөг гэж хэлж байсан. ...Тухайн үедээ бол хараагүй, утасны цаанаас хоолойг нь сонсохоор баргилдуу хоолойтой залуу сонсогдож байсан гэсэн ...” гэх мэдүүлэг (21 дэх хавтас, 178-180), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...********тэй ярьна гээд спикер дээр нь тавиад ярихад нь л итгэсэн. Анх цагдаа дээр ********ийг харсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ********гийн “...манай найз ******** ХААИС-ийн багш, доктор, түүний хоёр шавь нь НОСК-д эхнэр ******** нь ТУЗ-8 даргын нэг, нөхөр ******** нь IТ инженер учир түрээсийн орон сууцанд цөөхөн 10-20 хүн оруулж өгөөд 500.000 төгрөг авах боломжтой ажил байна...” гэх мэдүүлэг (21 дэх хавтас, 188-193), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Утсаар яриулсныг сонссон. Тэгээд итгэл үнэмшил төрсөн. ********, ********тэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч ******** оролцсон болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч нар ********тэй урьд өмнө уулзаж байгаагүй, мэдэхгүй гэж байгаа ч ********, ********, ******** нарын мэдүүлгээр “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөр” хэрэгжих гэж байгаа талаарх мэдээллийг өгч, мөнгө олох боломж байгаа талаар ярьсан нь тогтоогдож байна. ********, ******** нарыг гэр бүл гэдгээр нь бүлэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын дээрх мэдүүлэг, бусад хэрэгт авагдсан баримтыг няцаасан үгүйсгэсэн үйл баримт тогтоогдоогүйг тэмдэглэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын “Шүүгдэгч ********г холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Шүүгдэгч ******** нь 2017 оны 2 үйлдэл, 2019-2021.11.17-ны өдрийг хүртэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо өмнөх зээлээ төлсөн, өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдсон буюу үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн “******** хэлмэгдсэн, цагаатгаж өгнө үү” гэх, өмгөөлөгч Г.Батбаярын “********ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч ******** нь шүүгдэгч ********, ********, ******** нарт мэдээлэл өгч, “тэдэнд хүн олж ир, хурдал” гэх мэтчилэн заавар зааварчилгаа өгч байсан нь шүүгдэгч ********гийн “...2018 оны 12 дугаар сард ******** над руу залгаад “чамд мөнгө хэрэгтэй юу? Бид нар 2,3 гэрээ хийчихлээ. Мөнгөтэй болоод гоё байна” гэж ярьсан. ...******** намайг болон ********, ******** нарыг ********тай танилцуулсан ...ер нь энэ хэргийг ******** сэдэж ********гаас нууж хэлж, хэлэхгүй авсаар сүүлдээ ********г муулж ярьж биднийг маш их хагаралдуулж, хамгийн их мөнгө идсэн хүн бол ******** байгаа юм...” гэх мэдүүлэг (21 дэх хавтас, 188-191), шүүгдэгч ********ын “...Би бодохдоо ********ыг ********гийн баруун гар, үнэнч туслах нь юм байна гэж бодсон. ...Энэ мөнгийг би бүгдийг аваагүй, өөртөө үлдээхийг нь үлдээгээд цааш дамжуулахыг нь дамжуулан ********, ******** нарт дансаар болон бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (21 дэх хавтас, 194-199), шүүгдэгч ********гийн “...Би материалыг нь бүрдүүлж, ********, ******** нарт өгсөн. ********, ******** нар дандаа хамт явдаг байсан. ******** эгчээр дамжуулан ********, ******** нартай танилцсан. ********, ********, ******** нар хүн тус бүрийн 5 сая төгрөгөөс хэдэн төгрөг авдаг байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (21 дэх хавтас, 178-180) зэрэг мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар ******** нь хохирогч нартай биечлэн уулзахгүйгээр бусдад зааварчилж, гэрээ хийлгүүлж, тухайн хүн олж гэрээ хийсэн хүндээ хувь өгөөд үлдсэн мөнгийг авдаг байсан нь буюу залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах болоод хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********ыг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх буюу олсон орлогоо хэрхэн яаж амжиргаа, хэрэгцээндээ зарцуулсан талаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй учир Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******** үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл “Шинэ нисэх буудал”-д ажилд оруулж өгнө, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төсөл бичиж зээл авна, урдьчилгаа төлбөр хэрэгтэй байна”, “Буянт-Ухаа-2 орон сууцанд хамрагдах дарааллыг урагшлуулж, мөн бүртгүүлж өгнө, байрны захиалганд хамруулж өгнө”, “Жижиг дунд үйлдвэрээс зээл гаргуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ганцаараа 24 хохирогчоос 150,000,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 2 хохирогчоос 11,000,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 5 хохирогчоос 36,500,000 төгрөг,
шүүгдэгч ********тэй бүлэглэж 5 хохирогчоос 35,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ********, ******** нартай бүлэглэж 7 хохирогчоос 56,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэж 19 хохирогчоос 124,000,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 3 хохирогчоос 18,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэж 64 хохирогчоос 400,888,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 129 хохирогчид 831,388,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч ******** үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ганцаараа 5 хохирогчоос 22,000,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 3 хохирогчоос 18,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэж 19 хохирогчоос 124,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 27 хохирогчид 164,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч ******** үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 6 дугаар сарын 05ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ганцаараа 2 хохирогчоос 12,000,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 2 хохирогчоос 11,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ********, ******** нартай бүлэглэж 7 хохирогчоос 56,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэж 19 хохирогчоос 124,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэж 64 хохирогчоос 400,888,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 94 хохирогчид 603,888,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч ******** үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч ********тай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 хохирогчоос 35,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ********, ******** нартай бүлэглэж 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 7 хохирогчоос 56,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 12 хохирогчид 91,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч ******** үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ганцаараа 4 хохирогчоос 20,000,000 төгрөг,
шүүгдэгч ********той бүлэглэж 1 хохирогчоос 7,000,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 5 хохирогчоос 36,500,000 төгрөг,
шүүгдэгч ********, ********, ******** нартай бүлэглэж 7 хохирогчоос 56,000,000 төгрөг,
шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэж 64 хохирогчоос 400,888,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 81 хохирогчид 520,388,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч ******** үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа-2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ганцаараа 3 хохирогчоос 12,500,000 төгрөг,
шүүгдэгч ********тай бүлэглэж 1 хохирогчоос 7,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 4 хохирогчид 19,500,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ********, ******** нар бүлэглэж шүүгдэгч ********гийн 2019 оны 4 дүгээр ********с 8 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэж, залилах гэмт хэрэг үйлдэн олсон орлого болох 831,388,000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 65,000,000 төгрөгийг авсан, ашигласан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ********гийн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “ЖДҮ-ийг дэмжих сангаас төсөл бичиж зээл авна, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна”, “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 129 хохирогчоос 831,388,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч ********ын үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 94 хохирогчоос 603,888,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч ********гийн үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 12 хохирогчоос 91,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч ********гийн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 81 хохирогчоос 520,388,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч ********ын үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 27 хохирогчоос 164,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч ********ийн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “НОСК-н Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4 хохирогчоос 19,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжтэй,
шүүгдэгч ********, ******** нар бүлэглэн шүүгдэгч ********гийн бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 65,000,000 төгрөгийг авсан, ашигласан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг төлсөн, төлөөгүй байдлыг хүснэгтлэн шүүгдэгч тус бүрийн төлбөл зохих мөнгөн дүнг тогтоон хавсралтаар гаргаж шийтгэх тогтоолд хавсаргасныг тэмдэглэж байна.
Багцлан дүгнэвэл шүүгдэгч ******** нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 475,402,000 төгрөгийг төлөх ёстойгоос 373,715,000 төгрөгийн төлбөртэй. Шүүгдэгч ******** 207,428,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 54,223,000 төгрөгийн төлбөртэй. Шүүгдэгч ******** 124,258,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 85,750,000 төгрөгийн төлбөртэй. Шүүгдэгч ******** 27,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 16,100,000 төгрөгийн төлбөртэй. Шүүгдэгч ******** 13,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 13,500,000 төгрөгийн төлбөртэй.
Шүүгдэгч ******** 58,800,000 төгрөгийн төлбөр төлөхөөс хохирогч ********, ******** тус бүрт 3,000,000 төгрөгийн төлбөртэй, бусад хохирол бүрэн төлөгдсөн. Шүүгдэгч ********, ******** нарын өмнөөс зарим хохирогч төлбөл зохих хэмжээнээс хэтрүүлэн төлсөн байх тул илүү төлсөн 38,700,000 төгрөгийг шүүгдэгч ********, ******** нараас гаргуулж шүүгдэгч ********д олгох нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно. Жишээлбэл хохирогч ********д 5,000,000 төгрөг, ********т 6,000,000 төгрөгийг шүүгдэгч нар хуваан төлөх атал шүүгдэгч ******** ганцаараа төлсөн гэх мэт.
Түүнчлэн шүүгдэгч ******** нь шүүгдэгч ********, ******** нартай бүлэглэн оролцсон хэргийн зарим хохирогч нарт тэдний өмнөөс төлбөл зохих хохирлыг барагдуулсан байх тул илүү төлсөн хохирлын үнийн дүнгээ тодорхойлон иргэний журмаар нэр бүхий шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна. Жишээлбэл хохирогч Д.********чимэгт 5,500,000 төгрөг, ********т 5,500,000 төгрөгийг шүүгдэгч нар хуваан төлөх байтал шүүгдэгч ******** ганцаараа төлсөн гэх мэт.
Мөн иргэний хариуцагч ********, Б.******** нар төлбөл зохих төлбөрөө төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний хариуцагч С.******** (Сонгинохайрхан дүүргийн **********)-аас 11,000,000 төгрөг хохирогч нарт олгох, иргэний хариуцагч ********шүр (**********)-ээс 3,000,000 төгрөг гаргуулж хохирогч Л.******** (С***************)-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********, ******** нараас хохиролд 65,000,000 төгрөгийг тэнцүү хуваан хүн тус бүрээс 32,500,000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч ********гийн бусадтай бүлэглэж үйлдсэн хэргийн хохирогч нарт олгож, шүүгдэгч ********гийн төлбөл зохих хохирлоос дээрх 65,000,000 төгрөгийг хасаж, төлөх дүнг 308,715,000 төгрөгөөр тогтоож байна.
Тус шүүхийн Голомт банк дахь Төрийн сангийн 100900005407 дугаар дансанд хохирол төлөхөөр байршуулсан шүүгдэгч ********ын 15,000,000 төгрөг, ********ийн 6,000,000 төгрөг, ********ийн 6,000,000 төгрөг, ********гийн 11,000,000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч ********, ********, ******** нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг ********д буцаан олгох, бэлэн 580,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 1 ээмэг, 4 ширхэг бөгж, 1 ширхэг хөөрөг зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, бусад баримтыг хэрэгт хавсаргуулах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 8 сая төгрөгийг шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ******** нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч нар “Улсын яллагчтай санал нэг байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү “Эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзах ёстой. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж өгнө үү. Ажил хийх боломжоор хангаж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа “Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрч байна. Зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилго байдаг. Үлдэх хохирлоо төлөхийг илэрхийлж байгаа. Хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хот болгож өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд “******** 122 хоног цагдан хоригдсон. Чихрийн шижинтэй, даралт ихэсдэг өвчтэй. 6 жилийн хорих ялыг дэмжиж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “15 сая төгрөгийн хохирлыг байршуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хамжигчаар оролцсон. Хохирогч нар хохирлоо төлүүлэх саналтай байгаа. Хохирол ял оногдуулах нь хохирогч нарын эрх зөрчигдөнө. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн “Г.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “******** гэм буруугаа хүлээж, 91 саяас 75,600,000 төгрөгийг төлсөн. Одоо 15,400,000 төгрөгийн хохиролтой. Үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. ******** гэм буруугаа зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 35,700,000 төгрөг илүү төлсөн. Торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү. 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. 3 жилийн хугацаанд төлүүлэх саналтай. Группт байдгийг нь харгалзан үзнэ үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцогт “Гэм буруу, хохирлын асуудлаар маргаагүй. 2 хохирогчийн хохирлыг төлсөн. 2 хохирогчийн хохирол төлөгдөөгүй, төлөхөө илэрхийлж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлаж өгнө үү. Хугацааг 6 ********р тогтоож өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн нэр бүхий 144 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийн эрхэд халдан мөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт нийт 904,888,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирогч нарт хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч нар “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгч ********гийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлын хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрүүл мэндийн байдал), шүүгдэгч ********гийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, группт байдаг, хохирол төлөхөөр санаачилгатай байсан), шүүгдэгч ********ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, хохирол төлөхөөр санаачилгатай байсан, илүү төлсөн, ар гэрийн байдал), шүүгдэгч ********гийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлөхөөр санаачилгатай байсан), шүүгдэгч ********ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаж оролцсон, хувиараа бариа засал хийдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага), шүүгдэгч ********ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага), шүүгдэгч ********ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаж оролцсон, эрхэлсэн ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага), шүүгдэгч ********ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим болоод дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ хохирогч нарын “Хохирол төлбөрөө хурдан авмаар байна” гэх санал, хүсэлт, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.
Шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 (зургаа) жилийн хорих ял,
шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 (гурав) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ********, ********, ******** тус бүрийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял,
шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэлээ.
Улсын яллагчийн “шүүгдэгч ********д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал”-ыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч ********ийн тухайд гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу дээр маргаж оролцсон, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдал зэргийг харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ********, ********, ******** нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, группт байдаг)-ийг харгалзан шүүгдэгч ********, ********, ******** нарыг 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Мандала” зочид буудлын бичлэг бүхий 1 ширхэг компакт диск, зээлийн гэрээ 63 хуудас, Хаан банкны бэлэн мөнгөний баримт 21 ширхэг, шүүгдэгч ********гаас хураан авсан улаан өнгийн 3 ширхэг флаш диск, ярианы бичлэг бүхий 1 компакт диск зэргийг хэрэгт хавсаргаж, 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг шүүгдэгч ********д олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч ********гаас хураан авсан гэх шар өнгийн нуухтай, 2 бөөрөн дээрээ сийлбэртэй, цагаан өнгийн чулуун хөөрөг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 4 ширхэг, 580,000 төгрөг, Н.********ээс гаргаж өгсөн биет 1,500,000 төгрөгийг тус тус шийтгэх хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, зохих ажиллагааг хийж хохирол төлбөрт зарцуулахыг даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********, ******** нарын хөрөнгийн болон арилжааны банкуудын дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.05.31-ний өдрийн 108, 109 дүгээр тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 180 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 (зургаа) ********р тогтоож, шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоног, шүүгдэгч ********гийн цагдан хоригдсон 119 (нэг зуун арван ес) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож хасах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Тэд Аудит” ХХК-аар аудитын дүгнэлт гаргуулахтай холбоотой гарсан 8,000,000 төгрөгийг шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ********, ********, ******** нараас тэнцүү хувааж буюу хүн тус бүрээс 1,000,000 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын “********гаас үзлэгээр 800,000 төгрөг хураан авсан атлаа 580,000 төгрөгийг шүүхэд шилжүүлсэн байх тул үлдэх 220,000 төгрөгийг хаана, хэнд байгааг олж тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан хүний бие (********)-д үзлэг хийсэн тэмдэглэлд: “...25. Улаан өнгийн түрийвч 1 ширхэг, түрийвчинд 20,000 төгрөгийн дэвсгэрт 23 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 26 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 36 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 41 ширхэг, 5 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, зоосон мөнгө 3 ширхэг-ийг түр хураан авч, тэмдэглэлд тусгасан болно. Тэмдэглэл үйлдсэн мөрдөгч, комиссар Г.Батчимэг, Ц.********” гэснээс үзэхэд нийт 727,992 төгрөгийг хураан авсан нь тогтоогдлоо. Мөн 2019.08.28-ны өдөр мөрдөгч Ж.******** “...5. 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 36 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 41 ширхэг, 5 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг”-ийг ********д хүлээлгэн өгсөн (17 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал) байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.********ы 2019.08.23-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (16 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал)-оор “1. ...********г шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үеэр түүний биед хийсэн үзлэгээр хураан авсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 16 ширхэг буюу 320,000 төгрөг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 26 ширхэг буюу 260,000 төгрөг, нийт 580,000 төгрөг”-ийг эд мөрийн баримтаар тооцсон байна.
Өөрөөр хэлбэл Авилгатай тэмцэх газарт хийгдсэн ажиллагааны явцад үзлэгээр 20,000 төгрөгийн дэвсгэрт 23 ширхэг хураагдан, эд мөрийн баримтаар тооцогдох үед 16 ширхэг болж 7 ширхэг буюу 140,000 төгрөг дутсан нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Я.Батханд нар энэ асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч **** овогт *****гийн ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч **** овогт ****ийн ********, **** овогт ****ийн ********, ***** овогт ****ийн ********, ****** овогт ****гийн ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ***** овогт ****ын ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч **** овогт *******ы ********, *******овогт ******ын ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 (зургаа) жилийн хорих ял,
шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 (гурав) жилийн хорих ял,
шүүгдэгч ********, ********, ******** тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял,
шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********, ******** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 180 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 (зургаа) ********р тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоног, шүүгдэгч ********гийн цагдан хоригдсон 119 (нэг зуун арван ес) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож тус тус хассугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********, ******** нарыг 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********, ******** нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Тэд Аудит” ХХК-аар аудитын дүгнэлтийн төлбөр 8,000,000 (найман сая) төгрөгийг шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ********, ********, ******** нараас тэнцүү хуваан буюу хүн тус бүрээс 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн цагдаагийн газарт олгосугай.
12. Тус шүүхийн Голомт банк дахь Төрийн сангийн 100900005407 дугаар дансанд байршуулсан шүүгдэгч ********гийн 11,000,000 төгрөг, ********ийн 6,000,000 төгрөг, ********ийн 6,000,000 төгрөг, ********ын 15,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч П.********аас 11,000,000 төгрөг гаргуулж, шүүгдэгч ********гийн нэр бүхий хохирогч нарт, иргэний хариуцагч ****************с 3,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.********д олгож, иргэний хариуцагч ********, Б.******** нар төлөх төлбөргүйг дурдсугай.
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хавсралт хүснэгтэд заасан үнийн дүнгээр хохирол гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгосугай.
15. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Мандала” зочид буудлын бичлэг бүхий 1 ширхэг компакт диск, зээлийн гэрээ 63 хуудас, Хаан банкны бэлэн мөнгөний баримт 21 ширхэг, шүүгдэгч ********гаас хураан авсан улаан өнгийн 3 ширхэг флаш диск, ярианы бичлэг бүхий 1 компакт диск зэргийг хэрэгт хавсаргаж, 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг шүүгдэгч ********д буцаан олгож, шүүгдэгч ********гаас хураан авсан гэх шар өнгийн нуухтай, 2 бөөрөн дээрээ сийлбэртэй, цагаан өнгийн чулуун хөөрөг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 4 ширхэг, 580,000 төгрөг, Н.********ээс гаргаж өгсөн биет 1.500.000 төгрөгийг тус тус шийтгэх хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, зохих ажиллагааг хийж хохирол төлбөрт зарцуулахыг даалгасугай.
16. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********, ******** нарын хөрөнгийн болон арилжааны банкуудын дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.05.31-ний өдрийн 108, 109 дүгээр тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 65,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хуваан буюу 32,500,000 төгрөг гаргуулж, шүүгдэгч ********гийн нэр бүхий хохирогч нарт олгосугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ********, ******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********, ********, ******** нарт авсан цагдан хорих, шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Б.БАТАА