Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1980 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 1-р хороолол, 33-р байр, 7 тоотод оршин суух, О.А /РД:ТЕ80080403/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1976 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Энхтайваны гудамж, 14-127-712 тоотод оршин суух, Л.М /РД:ЕЮ76030616/-т холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, хариуцагч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Мтай 1997 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин М.Есүжин, 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү М.Есөн-Эрдэнэ нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр архи уудаг болж, ойлголцоход бэрх болсон. Миний хувьд хоёр хүүхдээ бодож өдийг хүртэл амьдарч ирлээ. Бид 2018 оны 09 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Л.М шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие О.Атай 1997 онд танилцаж, 1999 онд охин М.Есүжин, 2002 онд хүү М.Есөн-Эрдэнэ нар төрсөн. Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү М.Есөн-Эрдэнийг ээж О.Агийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Л.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.А, хариуцагч Л.М нар нь 1997 онд танилцаж, 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин М.Есүжин, 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү М.Есөн-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, Боржигон овогт Мөнхбаярын Есөн-Эрдэний Г-225 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, №0016351 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Гэрлэгчид цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэгт дүгнэлт хийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           

Нэхэмжлэгч О.А нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.М маргаагүй, хүү М.Есөн-Эрдэнийг эх О.Агийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 17 настай хүү М.Есөн-Эрдэнийг эх О.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба хүүхдийн эцэг, эхтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг дурдаж, мөн хуулийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх” ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй, ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 17 настай хүү М.Есөн-Эрдэнийг 18 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг  Л.Маар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.А нь хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч О.Агийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.Маас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн Л.Маас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /187100х6=1122600/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Л.М, О.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 17 настай хүү М.Е-ийг эх О.Агийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 17 настай хүү М.Е-ийг 18 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг  Л.Маар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.А нь хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг үүрэг болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба хүүхдийн эцэг, эхтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг дурдаж, мөн хуулийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч О.Агийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.Маас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгосугай.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Маас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ