Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0548

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” НҮТББ

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар.

                             Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга.

           Гуравдагч этгээд: “Б” ХХК.

                                           “ХХБ” ХХК.

                                            “И” ХХК.                                                            

       Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496,497,498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох, MY-00, MY-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э /цахимаар/, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э /цахимаар/, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, Б.Б, гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээд “И" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” НҮТББ-ын тэргүүн Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох газар, албан тушаалтанд МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбогдох шийдвэр гаргуулахыг хүсэж үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч үнэлгээний тайланг баталсан талаар хариу өгөхгүй, тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Манай байгууллага ашгийн бус нийгэмд үйлчилдэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг төрийн бус байгууллага бөгөөд дүрмийн зорилгодоо нийцүүлэн хуулийн хүрээнд олгогдсон эрх хэмжээг эдэлж, үүрэг хүлээн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтэд судалгаа, мониторинг хийдэг. Уг ажлын хүрээнд Төв аймгийн *******, Булган аймгийн ******* сумын нутагт олгогдсон зарим ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд байгаль орчныг хамгаалах, уул уурхайн багц хууль эрх зүйн орчны судалгаа, мониторинг хийсэн. Судалгаагаар Төв аймгийн *******, Булган аймгийн ******* сумдын нутагт орших МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай нь Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай бөгөөд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулаагүй, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан нь хяналт шалгалтын холбогдох баримтуудаар тогтоогдсон байдаг. Энэ талаар 2018 оны 5 дугаар сараас эхлэн орон нутгийн иргэд, ТББ, сэтгүүлчдийн баримт түшсэн олон мэдээлэл цахим орчин болон өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Энэ талаар мэдээлэл хүсэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газар, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэс, Туул голын сав газрын захиргаа зэрэг төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хандсан боловч Үнэлгээний тайланг хууль бусаар бараг л нууцаар шахам баталсан байх бөгөөд энэ талаар бидэнд ямар ч хариу өгөхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг. Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон тухай хуулийг зөрчиж, нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлээгүй, холбогдох баримт бичгийг батлуулалгүй үйл ажиллагаа явуулсан компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг баталж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа нь хачирхалтай. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан нэмэлт тодотгол батлуулаагүй, Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй усан сан бүхий газрын хориглосон бүсэд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болохыг яамны ажлын хэсэг шалган дүгнэлт гаргасан байтап Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гарган тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасныг хэрэгжүүлэхгүй харин үнэлгээний тайланг нь нөхөн баталсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөр МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан үйлдлээ нуун хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: “Э” ХХК-ийн ашиглалтын МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах.

Шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Э” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотголыг баталсан нь хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Э” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан нь хууль бус болно. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын (хуучин нэрээр) 2014 оны 05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль Менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт ....тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжүүлэхийг зөвшөөрсөн баримт бичиг болно” гэж заасан байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яам шүүх дээр хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг олгожээ.

Тухайлбал, тус шүүхийн М.Б шүүгчийн “Захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/Ш32018/7746 дугаар захирамж гарч шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл захиргааны аливаа үйл ажиллагаа явуулахыг түтгэлзүүлсэн ....захирамж, Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э ХХК”-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлах үндэслэл болсон Хайлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа, Байгаль орчинд нөлөөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотголыг хүчингүй болгуулах гомдол мөн Төв аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг уламжлах тухай” тогтоолд МҮ-00, МҮ-00, МҮ*******8*******, МҮ-021******* тусгай зөвшөөрлүүд багтан төрийн захиргааны байгууллага, шүүхэд хянагдаж байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл олгох нь хууль бус шийдвэр юм. Иймд “Э” ХХК-ийн ашиглалтын МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөн ирүүлэхдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоолгож МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид нарт даалгуулах болгон өөрчилж байна”.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын (хуучнаар) 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 453,454 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны  4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох , МҮ-00, МҮ- 00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож, цуцлахыг хариуцагчид даалгуулах тухай.

 МҮ-00, МҮ-00 тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хүчингүй болно гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын (хуучнаар) 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 24- ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох , МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгох цуцлахыг даалгуулах.

1. Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг хариуцагчаар татсан тухайд: 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Швейцарь холбооны улсын Солотурн /Solothurn/ мужийн Дампуурлын асуудал хариуцсан албанаас Монгол Улсын “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Швейцарийн “W” компанийн эсрэг дампуурлын хэрэг байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Швейцарь улсын албан ёсны хэвлэл болох Gazette of Commerce сонинд  “W” компанийн дампуурлын үйл ажиллагаа эхэлсэн мэдээллийг хэвлэж, /Швейцарьт бүртгэлтэй “W” компани (бүртгэлийн дугаар CHE*******01.478.681) Монгол улсад бүртгэлтэй “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч/ Дампуурлын шүүхээс “W” компанийн бүхий л хөрөнгө, үүнд “И” ХХК-ийн МҮ-00, МҮ-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн гэдгийг мэдэгдсэн. Гэтэл тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга О-ийг ББСБ гэж тодорхойлж Дампуурлын хэрэг үүсгэгдсэн, битүүмжлэгдсэн, мөн Монгол улсын шүүхээс захирамж гарч битүүмжлэгдсэн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх ажлын үндэслэлийг тавьсан (шийдвэрүүд нь хэрэгт байгаа) нь хууль бус байсан гэдэг утгаар хариуцагчаар татсан болно.  

2. Кадастрын хэлтсийг хариуцагчаар оролцуулах тухайд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй            дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/Ш32016/18674 дугаартай шүүгчийн захирамжаар “И ХХК”-ийн эзэмшдэг хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглох арга хэмжээ авсан. Мөн Швейцарийн Холбооны улсын Солотурн мужийн дампуурлын асуудал хариуцсан албанаас битүүмжилсэн хөрөнгийг мэдэгдсээр атал Кадастрын албаны дарга тусгай зөвшөөрөлд хөдөлгөөн хийж О гэх хуурамч ББСБ-д улмаар F/Ф/ ББСБ-т, улмаар “А”, “Э”, “Э” ХХК-иудад шилжүүлэх шийдвэрүүдийг гаргасан тул хариуцагчаар татсан болно. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 *******1.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8*******1.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ" гэж заасны дагуу тус шийдвэрүүд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүд юм.

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд: Хилийн гадна дампуурлын хэрэг үүсгэгдэж, битүүмжлэгдсэн шийдвэртэй, Монгол улсад хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын дарга, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус үйлдэл гүйцэтгэсэн, бусдад шилжүүлсэн шийдвэрүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, 9.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9 захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудыг зөрчсөн, гаргасан шийдвэрүүд нь бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй байгаа нь мөн хуулийн 47.2-т заасан “илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэдгээр дүгнэж байгаа тул 47.3 дах заалт бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж байна. Түүнчлэн тухайн тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газарт хамаарч байгаа, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, тухайн талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулснаар байгаль орчин, экологийн зүй тогтол алдагдаж, тухайн бүс нутгийн байгаль орчинд нөхөх боломжгүй гарз учруулах, түүнийг дагаад хүн амьтны эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх зэрэг маш их сөрөг нөлөөлөлтэй байгаа учир хариуцагчид нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох цуцлах ёстой гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг шүүх хамгаалах ёсгүй бөгөөд хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас учирч буй эрх ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл “Э" ХХК хууль бус үйлдэл хийсэн нь шүүхэд ирсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "И” ХХК нь Булган аймгийн *******, Төв аймгийн ******* сумдын нутаг Т******* нэртэй 2532.61 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-00772 тоот тусгай зөвшөөрлийг, Булган аймгийн *******, Төв аймгийн ******* сумдын нутаг И******* нэртэй 604.82 гектар талбайд ашигт ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг тус тус 2004 оны 2532.61 малтмалын 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж эхэлсэн байна.

Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 966, 967 дугаар шийдвэрээр Голомт банкинд барьцаалсныг бүртгэсэн ба мөн даргын 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг барьцаанаас чөлөөлж бүртгэсэн байна.

MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журам"-ын 5.3 дах хэсэг, Сангийн Яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 дугаартай албан тоотыг үндэслэн Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрээр цуцалсан ба Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг"-ийг тогтоосноор MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай нь хэсэгчлэн давхацсан байна.

MV-00 тоот талбайд Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 76 тоот шийдвэрээр солбицолд өөрчлөлт оруулж Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцалгүй хэсгийг бүртгэж талбайн хэмжээ 639.38 га болсон байна.

MV-00 тоот талбайд Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 тоот шийдвэрээр солбицолд өөрчлөлт оруулж Засгийн газрын 2011 талбайтай давхцалгүй хэсгийг бүртгэсэн байна.

"И” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх өргөдлийг гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 дүгээр шийдвэрээр "А" ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр "Э” ХХК-д тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

"Э" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-00, MV- 00 тоот тусгай зөвшөөрлүүдийг барьцаалахыг хүссэн өргөдөл гаргаж Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 378, 379 дугаар шийдвэрээр ХХБанд барьцаалсныг бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хуульчилж өгсөн ба 56.1.1 Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон, 56.1.2 тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол, 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг хуульд заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн, 56.1.4 тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь хуульд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол, 56.1.5 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, 56.1.7 хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон, 56.1.8 гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн, 56.1.9 Ашигт малтмалын тухай хуулийн 49.1, 49.3 дахь хэсэгт заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол”, 56.1.10 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тухай хуулийн 49.4.8. аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан, 56.1.11-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1.12, 15.2.10-т “Татварын ерөнхий хуулийн 18.1.14-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй бол тусгай зөвшөөрлийг тус тус цуцлахаар хуульчилсан. “Э” ХХК-ийн ашиг малтмалын ашиглалтын MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ашигт малтмалын ашиглалтын MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 жил орчим болж байна. Энэ 3 жилийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилж байсан. Маш олон удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, тэр болгоныг нь шүүх хангаж шийдвэрлэж байсан. Нэхэмжлэгч талаас өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэмжиж ирдэггүй. Өмнөх удаагийн шүүх хуралдаан мөн адил нэхэмжлэгч талаас болж хойшилсон. 

Өнөөдөр энэ хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас оролцогч ирээгүй байгаа хэдий ч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийлгэх саналтай байна. Учир нь шүүх хуралдаан олон удаа хойшилж, өнөөдөр товлогдсон байхад нэхэмжлэгч талаас шүүхийг хүндэтгээд хүрэлцэн ирэх, цахимаар шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Мэдээллийн хэрэгсэл өндөр хөгжсөн өнөөгийн үед шүүх хүртэл хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаандаа цахимаар оролцох эрхээр хангаад байхад цахимаар оролцохгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байгаа үйлдэл болно. Бусад хэргийн оролцогчид бүгд адилхан хойшлуулшгүй ажилтай хэр нь ирсэн байна. Иймд шүүх хуралдааныг нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр үргэлжлүүлэн хийлгэх саналтай байна.

Төрийн бус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөж байгаа талаар болон маргаан бүхий захиргааны актууд нь хуульд заасан ямар шаардлагыг зөрчсөн талаар нэхэмжлэгч талаас тайлбар өгч чаддаггүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага ийм нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаа нь бас учир битүүлэг байна. 

2015-2017 онуудад хариуцагчаас гарсан маргаан бүхий шийдвэрүүд нь барьцаалсныг бүртгэх, барьцааг чөлөөлсөн талаарх л бүртгэлүүд байдаг. Эдгээрийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. Уг шийдвэрүүд гарсан процесс нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас хязгаарлалтын бүртгэлтэйгээр явагдсан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарсан шүүгчийн захирамжийн дагуу “И" ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотойгоор хязгаарлалтын бүртгэл гарсан. Үүнийгээ манайд ирүүлэн хязгаарлалтын бүртгэлд бүртгүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн  Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Э-ийн 1/22741 дугаар бүхий Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн албан тоот байгаа. Энэ албан тоотыг  2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай талаас шаардлага хангуулан шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. 

Дээрх 1/22741 дугаар албан бичигт “...тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх тухай хүсэлт гаргасан тул шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн. Энэ үйл баримтаас хойш шилжилт хөдөлгөөнүүд хийгдсэн. Нэхэмжлэгч талаас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран хариу тайлбар гаргасан. Уг тайлбартаа үндсэн 3 асуудлын хүрээнд хариулт өгсөн. Энэ хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. 

Нэгдүгээрт, “И" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 дугаар шийдвэрүүд, мөн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гараад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0077 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамж гарсанаар хэрэг хэрэгсэхгүй болсон.       

Хоёрдугаарт, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 дугаар шийдвэрүүд, мөн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар шийдвэрүүд, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаар шийдвэрүүдийг илт хууль болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүссэн. Энэ хэрэг нь шүүхэд хянагдаж байгаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2017/7269 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг.  Энэ бүгдээс үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрх хуулийн хүчин төгөлдөр байгаа шүүгчийн 2 захирамжийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Мөн дээр нь тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд тайлбар өгье. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах 10 нөхцөлийг дурдсан байдаг. Эдгээр 10 нөхцөлийн аль нэг нь бүрдсэн гэх талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт цуглаагүй. Иймд МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаанууд дээр хангалттай нотолж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:  “М” НҮТББ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох доорх

         1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498

         2. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 453 454

         3. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

"И" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох "Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 453, 454, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох", нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсэн хянагдаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0177 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болно.

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газар холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс/-ийн даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох". шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсэн хянагдаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ20177269 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж эцэслэн шийдвэрлэсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн

захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу нэхэмжлэлд заасан үйл баримт болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны үед гаргасан  тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийлгэхийг дэмжиж байна. 

Нэхэмжлэгч талаас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэрүүдийг ямар шалтгааны улмаас  илт хууль бус захиргааны акт байна гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-ийн хэдэд заасны дагуу уг шийдвэрүүдийг илт хууль бус гэж үзээд байгаа нь тодорхой бус байна. 

Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүд маргаан бүхий МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдэд хангагдахгүй байна гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг хариуцагчаар оролцуулах тухайд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 8674 дугаартай шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад нь эд хөрөнгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбартаа дурддаг. Энэ талаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас бичиг ирсэн. Түүнийг нотлох баримт шинжлэн судлахад тодорхой тайлбарлаж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан атлаа үнэлгээний тайланг нөхөн баталсан нь хууль бус гэж үзэж байгаа талаар дурджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.С-гаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 06 сарын 26-ны өдөр Иын уурхайд ажиллан, бичиг баримтын бүрдлийг шалгаж, үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ асуудлаар Байгаль орчны яамны 2018 оны 07 сарын 16-ны өдөр 2018/02 дугаартай MY-0C тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт"-ийг үйлдэн. Ашигт малтмал, газрын тосны газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  2018 оны 07 сарын 20-ны өдрийн 03/5092 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Энэ асуудлаар Ашигт малтмал газрын тосны газар холбогдох бичиг баримтын шалгалтыг хийсний үндсэн дээр “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны аас хуулийн дагуу  зөвшөөрөл авч, бичиг баримтыг бүрдүүлэн, тогтоосон төлбөр хураамжийг төлж ажиллаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018/02 тоот дүгнэлтийг үндэслэн цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа тухайгаа 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 7/5498 тоот албан бичгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хариу мэдэгдсэн.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын 6.3-т заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж, нарийвчилсан үнэлгээний тайлан менежментийн төлөвлөгөөг тус тус баталсан тул MV-00 MV-00 дугаартай тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг баталсан Хариуцагчийн үйлдлийг буруутган, хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

MV-00 MV-0077 13 тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Геологи, ул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад буюу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын эрх хэмжээнд хамаарна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дээрх 2 шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа илт хууль бус болохыг тогтоолгохоор дурдсан шийдвэрүүд нь барьцаалбарт бүртгэсэнтэй холбоотой эрх зүйн актууд байдаг. Хэрвээ эдгээр шийдвэрүүд илт хууль бус захиргааны актууд байсан бол хуульд зааснаар гарсан цагаасаа ямар нэгэн үйлчлэлгүй байна. Уг шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа бол МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Анхнаасаа эдгээр нь “Б” ХХК-ийн эзэмшилд байхгүй байх байсан тусгай зөвшөөрлүүд болох гээд байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, харилцан уялдаагүй, эргэлзээтэй байдаг. ” НҮТББ гэдэг бол нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага. Үндсэн чиг үүрэг нь байгаль орчныг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах талаар зохицуулалт хийсэн. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан. Ерөнхийд нь авч үзвэл нэхэмжлэгч ” НҮТББ нь өөрсдийн дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргаад байх шиг байгаа юм. Тэгэхийн тулд нийтийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар ярих ёстой болно. Анх нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байхдаа, сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ч нийтийн ямар эрх зөрчигдөөд, ямар эрхийг хамгаалж, сэргээх гээд байгаа талаараа нэг ч дурдаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар шаарддаг. Эдгээр тусгай зөвшөөрлүүд анх “И" ХХК-ийн эзэмшилд байсан ба явцдаа “Б” ХХК-ийн  эзэмшилд шилжиж ирсэн. Ингээд үзэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд нь “Б” ХХК мэт харагдана. “И" ХХК-ийн зүгээс бол тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-ийн эзэмшилд шилжүүлснээс улбаалан ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, маргаантай байгаа асуудал байна гэж маргаагүй. Ийм байхад нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзээд төрийн бус байгууллагын зүгээс нэхэмжлэл гаргаад байгаа нь сонин байна. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж харагдаад байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах эрхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү” гэв.

Гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:Х банк нь “Б” ххк (хуучны Э ХХК)-тай 2017 оны 06-р сарын 22-ны өдрийн №ЗГ/CC170621010******* тоот Зээлийн гэрээ байгуулан 31,000,000.00 (гучин нэгэн сая ам.долларыг олгохоор харилцан тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/CC170621010************** тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, ам.долларыг төгрөгийн зээл рүү хөрвүүлсэн. Улмаар, талууд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/CC170621010*******-2 тоот, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/CC170621010*******-3 тоот, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/CC170621010*******-4 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээг тус тус байгуулж, Зээлийн гэрээний хугацааг сунгасан ба хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ТЗБ/CC170621010************** тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээг байгуулан “Б”  ХХК-ийн Булган аймгийн ******* сум, Төв аймгийн ******* сум, И нэртэй газарт орших 604.88 га талбайтай MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2532.61 га талбайтай MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалж, Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст бүртгүүлсэн ба Зээлийн гэрээнүүдийн адил хүчин төгөлдөр үйлчилж байна. Тодруулбал, “Б” ххк (хуучны Э ХХК-ийн манай банктай байгуулсан Зээлийн гэрээ, түүний Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож байгуулсан барьцааны гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн ба энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 378, 379 дугаар шийдвэрээр тус тус барьцаанд бүртгэгдэх үндэслэл болсон.

Уг тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 52,335,000,000.00 (тавин хоёр тэрбум гурван зуун гучин таван сая төгрөг, хуримтлагдсан зээлийн үлдэгдэл хүү 41,729,381,301.40 (дөчин нэгэн тэрбум долоон зуун хорин есөн сая гурван зуун наян нэгэн мянга гурван зуун нэг төгрөг дөчин мөнгө) төгрөгийн өр хуримтлагдсан байна.

Нэхэмжлэгчээс энэхүү захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэх явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Ашигт малтмал газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох, MV-00, MV-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгох цуцлахыг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасныг тус бүрт нь авч үзвэл дараах байдлаар эс зөвшөөрч тайлбар хүргүүлэхээр байна. Үүнд:

2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 дугаартай шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Төв аймгийн ******* сум, Булган аймгийн ******* сумдын нутаг Туулын тохирол нэртэй 2532.61 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг, Төв аймгийн ******* сум, Булган аймгийн ******* сумдын нутаг Их-тохойрол******* нэртэй 604.82 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг И ХХК нь 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хууль ёсоор эзэмшиж эхэлсэн байна. Ийнхүү эзэмшиж эхэлснээс хойш уг ашигт малтмалын талбайд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор 2009 онд Голомт банкнаас зээл авч, барьцаалуулсан ба 2010 онд барьцаанаас чөлөөлүүлсэн.

Дээрх хоёр ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 476, 497, 498 дугаар шийдвэрүүдээр “хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци ББСБ, АНУ-ын ЗГ-ын агентлаг" ББСБ-д барьцаалуулсныг бүртгэсэн байх ба ийнхүү бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй." гэж заасан зохицуулалтад нийцэж байна. Учир нь тус байгууллага нь банк бус санхүүгийн байгууллагад орох боломжтой гэж үзэж байна. Тодруулбал, тус хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь жижиг дунд бизнес эрхлэгч, хуулийн этгээдийг зах зээлд хөлөө олоход нь туслах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоход туслах зорилгоор хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт олгох зориулалттай АНУ-ын Засгийн газрын санхүүгийн институт /байгууллага байна. Дэлхийн банкны тодорхойлолтоор банк бус санхүүгийн байгууллагад банкны тусгай зөвшөөрөлгүй, олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлдэггүй, санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг чиглэлийг хамааруулж авч үзсэн байх ба энэ нь банкны тусгай зөвшөөрөлгүй боловч санхүүгийн аливаа үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг бүхэлд нь багтааж авч үзэхээр байна. Энэ утгаараа авч үзвэл, тухайн АНУ-ын ЗГ-ын институт болох хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь банк бус санхүүгийн байгууллагыг агуулгаараа орж байх ба Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөлд барьцаалагч этгээд нь Монгол Улсын банк болон банк бус санхүүгийн байгууллага гэж хязгаарлаагүй тул барьцаалагч болох боломжтой гэж дүгнэж байна.

Мөн түүнчлэн, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 496, 497, 498 дугаар шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох аль нэг шинжийг хангахгүй.

Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна." гэж заасныг үндэслэн гаргасан Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 496, 497, 498 дугаар шийдвэрүүд нь үндэслэлтэй байна.

2016 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 16 дугаар шийдвэрийн хууль зүйн

үндэслэлийн тухайд:

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 416 тоот шийдвэрээр ашигт малтмалын му-004 121, MV-00, MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг “Ф” ББСБ-д шилжүүлж бүртгэсэн байна. Ийнхүү шилжүүлснийг бүртгэхдээ уг ББСБ-ын АНУ-ын Засгийн газрын агентлаг болох хилийн чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци-тай 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан "Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээ”-г үндэслэл болгосон.

Тус Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээгээр АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь И ХХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан MV-00*******, MV-00, MV-00771 тоот тусгай зөвшөөрлийн шаардах эрхийг “Ф” ББСБ-д шилжүүлж, оронд нь шаардах эрхийн төлбөр болгож 8,000,000.00 ам.доллар авах иргэний эрх зүйн харилцааны чөлөөт байдлын зарчмыг үндэслэж байгуулсан байх ба “Ф” ББСБ-ын 2016 оны 06 дугаар сарын 17- ны өдрийн 21/6 тоот албан бичигт 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээр дурдсан төлбөрийг бүрэн барагдуулсан талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, шаардах эрхийг шилжүүлэх хэлцэл хийхэд Монгол Улсын хууль тогтоомжид харшлаагүй бол хэлцэл (Олон Улсын нийтлэг жишгээр шаардах эрх шилжүүлэх хэлцэл хийгдэхэд хязгаарлалт байхгүй ба энэ тохиолдолд үүрэг хүлээгч этгээд шинэ шаардах эрх шилжүүлэн авсан этгээдэд хуучин этгээдийн өмнө хүлээж байсан үүргээ бүрэн биелүүлдэг) нь заавал биелэгдэх ёстой.

Гэтэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10132016/18674 тоот дугаартай захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас “И” ХХК-ийн эзэмшилтэй тусгай зөвшөөрлийг бусад шилжүүлэх эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хандан гаргасныг уг захиргааны байгууллагаас хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн байгаа нь төрийн эрх бүхий захиргааны байгууллагад бүрэн эрхэд халдсан ба барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Харин “Ф” ББСБ-ын гомдлын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 06 дугаар 17-ны өдрийн 1/22741 өдрийн бичгээр сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд, шаардах эрх шилжүүлэх хэлцэл, гэрээний дагуу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 416 тоот шийдвэрээр ашигт малтмалын MV-00*******, MV-00772, MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг "Ф” ББСБ-д шилжүүлж бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

И ХХК нь шаардах эрх шилжүүлэн авсан этгээд болох “Ф” ББСБ-ын өмнө хүлээсэн зээлийн гэрээ болон тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй (учир нь тухайн И ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Швейцарь улсад бүртгэлтэй W Майнинг компани байсан бөгөөд Швейцарийн Засгийн газрын дампуурлын албанаас 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Швейцарь улсад бүртгэлтэй wм Mining компанийн дампуурлын үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Inейцарийн өдөр тутмын хэвлэл Gazette of Commerce сонинд дампуурлын үйл ажиллагааг мэдээлсэн, энэ талаар удаа дараагийн албан бичиг Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирсэн талаархи баримт хэрэгт явагдсан байгаа нөхцөл байдал үүссэн гэж боломжтой байна.

Дээр дурдсан нөхцөл байдал үүссэн эсэхийг барьцаалагч этгээд болох "Ф" ББСБ нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий оор этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу тодорхойлох эрхтэй бөгөөд MV-00, MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “А" ХХК-д шилжүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/16 дугаар шийдвэр гаргасан байна. Ийнхүү, дээрх барьцаалагч этгээдийн шийдвэр, “И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн TR-008556 өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан "Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд" гэж заасантай нийцүүлж “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангаж буйг нотлох баримт, тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа этгээд түүнийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгааг нотлох баримт, 49 дүгээр зүйлд заасан холбогдох бусад баримтуудыг хавсаргаж гаргасан”-ыг хянан үзэж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 дүгээр шийдвэрээр “А” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс нь хуульд заасан баримт бичгүүд бүрэн, хангалттай бүрдсэн эсэхийг шалгаж, татгалзах зүйлгүй бол бүртгэж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийх үүрэгтэй байдаг тул үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

Иймд, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Ф" ББСБ-ийн хувьд “И” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ толгой компанийн дампуурлын хэрэгтэй холбогдуулан биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан өөр хуулийн этгээд болох “А” ХХК-д шилжүүлэх шийдвэр, өргөдлийг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй байна. Учир нь барьцаалагч этгээд Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу Үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэж заасны дагуу тэргүүн ээлжид барьцааны зүйлээс шаардлага

гаргуулах эрхтэй.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр "Ф” ББСБ болон “Э” ХХК /хуучны “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр 165 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэсэн/-иас ирүүлсэн албан бичгийг тус тус үндэслэн барьцааны үүргийг дуусгавар болгосныг бүртгэж, тухайн харилцаа бүрэн хэрэгжиж дууссан байна.

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн  тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрээр А ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн TR-008665 дугаартай өргөдлийг хянаж үзээд 604.88 гектар талбай бүхий му-00 тусгай зөвшөөрлийг, 2532.61 гектар талбай бүхий MV-00 тусгай зөвшөөрлийг тус тус "Э" ххк “Э” ххк болгож нэрээ өөрчилж, дараа нь “Б” ххк болж нэр өөрчлөгдсөн/-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн. Уг захиргааны байгууллагын шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд нийцсэн байна.

Ийнхүү, дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй буюу илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтын дагуу илт хууль бус болохыг шүүхээс тогтоох үндэслэл болохгүй.

Нэмэлт тайлбар:

“И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Швейцарь улсад бүртгэлтэй W компанийн эрх бүхий этгээд болох Wallace M.M*******-ээс 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хувьцаа шилжүүлэх шийдвэр, мөн Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн хуулийн дагуу байгуулагдсан wм Mining Company (Д) ХХК-ийн үүсгэн байгуулагч этгээд болох Wallace M.M*******-ийн шийдвэрээр тус тус “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-гээр 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлж, И ХХК-ийн дүрэм, гэрчилгээг шинэчлэн Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлийг хийлгэсэн байна.

Харин тухайн хувьцаа шилжүүлэх гэрээ, тухайн гэрээг үндэслэж бүртгэсэн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн шийдвэр нь дээр дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн барьцаалагчийг өөрчилсөн, тусгай зөвшөөрөл эзэмшигч сольсон үйл баримтад нөлөөлөөгүй гэж үзэж байна. Харин дампуурлын хэрэгтэй холбогдуулан улсын бүртгэл нь хууль бус гэж үзэж маргаж байгаа бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах шаардлагатай.

Эцэст нь дүгнэхэд Э ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг барьцаалуулахыг хүссэн өргөдөл гаргаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 378, 379 дугаар шийдвэрээр Худалдаа, хөгжлийн банканд бүртгэж шийдвэрлэсэн шийдвэр нь өмнө нь дурдсан захиргааны байгууллагын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн барьцаалагчийг өөрчилсөн, тусгай зөвшөөрөл эзэмшигч сольсон асуудлыг хэрхэхээс үл хамааран хүчин төгөлдөр үйлчлэх бүрэн үндэслэлтэй ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;" гэж, 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах." гэж тус тус заасантай нийцсэн шийдвэр мөн.

ХХБнь Б ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 24- ны өдөр Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ байгуулж хугацааг 2021 оны 12 дугаар сарын 30 өдрийг дуустал хугацаанд сунгасан ба Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ мөн адил тухайн хугацаагаар сунгагдсан болно” гэжээ.

Гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Манай зүгээс өчигдөр нэхэмжлэлд холбогдох тайлбараа шүүхэд бичгээр хүргүүлсэн. “ХХБ” ХХК нь хуучны “Э” ХХК одоогийн “Б” ХХК-ийн  гаргасан зээлийн хүсэлтийг 2017 онд  зээлийн судалгаа хийгээд, түүнийхээ үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулсан ба маргаан бүхий МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүд барьцаанд авагдсан байдаг. Барьцааны гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлэх ёстой.  2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 378, 379 дүгээр шийдвэрээр ХХБинд барьцаалсныг бүртгэсэн. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Уг зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар “Б” ХХК-ийн үндсэн зээл 50 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, хүү нь 3 тэрбум 584 сая төгрөг байна. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, энэ хүртэлх хугацаанд барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад өгөх хариуцагчийн болон гуравдагч этгээд нарын хариу тайлбартай манай тал санал нэг байна. Уг шаардлагууд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нэгдүгээрт, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498, дугаартай шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийн талаар яръя. Эдгээр шийдвэрүүд нь хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци, Америкийн Нэгдсэн Улсын  Засгийн газрын агентлагт барьцаалагдсаныг бүртгэсэн шийдвэр. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөлийн хувьд банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалалтыг бүртгүүлэхээр заасан. 

Энэ нь тодорхой санхүүжилт олгох, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон хуулийн заалт байгаа. Америкийн Нэгдсэн Улсын  Засгийн газрын агентлаг, хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорацийн статусыг тодруулбал  санхүүгийн байгууллага мөн. Манай талаас гаргасан тайлбараас харвал, Дэлхийн банкнаас “Банк бус санхүүгийн байгууллага” гэж юу болох талаар тодорхойлолт гаргасан. Банк бус санхүүгийн байгууллага гэдэг нь банкны тусгай зөвшөөрөлгүй, олон нийтээс ямар нэгэн мөнгөн хөрөнгө татаж төвлөрүүлдэггүй, санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагыг банк бус санхүүгийн байгууллагад хамааруулан ойлгодог. Энэ тодорхойлолтоос үзвэл тухайн байгууллага нь банк бус санхүүгийн байгууллагад хамаарах боломжтой гэх тайлбарыг гаргаж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Монгол Улсын банк болон банк бус санхүүгийн байгууллага гэж хязгаарлалт оруулаагүй. Ерөнхийд нь банк бус санхүүгийн байгууллага гэж заасан байгаа учраас тухайн байгууллагыг барьцаалуулсныг бүртгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар ярья. Уг шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгууллагдсан “Ф банк бус санхүүгийн байгууллагад шаардах эрхийг шилжүүлсэн хэлцлийг бүртгэсэн шийдвэр. Шаардах эрх шилжүүлэх хэлцлийн талаарх гэрээ бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.  Шаардах эрх шилжүүлэх хэлцэл нь олон улсад болон Монгол Улсад чөлөөтэй хэрэгждэг. Үүрэг гүйцэтгэгчийн хувьд хуульд заасан аливаа хориг байхгүй тохиолдолд чөлөөтэй хэрэгжих боломжтой байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох шаардлагуудад нийцсэн хэлцэл байгуулж, түүнийхээ үндсэн дээр “Ф банк бус санхүүгийн байгууллагад шаардах эрхээ шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэр мөн адил үндэслэлтэй гэж үзэж байна. 

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 дугаар тоот шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийн хувьд ярья. “ХХБ” ХХК-ийн зүгээс хавтаст хэрэгтэй танилцсан. Дээрх маргаан бүхий шийдвэр нь “Ф компанийн гаргасан шийдвэрийг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасныг баримталж гарсан. Хуульд зааснаар барьцаалагч болох “Ф ХХК нь барьцаалуулагч болох “И" ХХК-ийн зээлийн  болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байна гэж үзэх юм бол тэр талаар шийдвэр гаргаж, барьцаалуулагчийг чөлөөлөх боломжтой байдаг. Ингэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч хуулийн этгээдэд шилжүүлэх саналыг гаргах эрхтэй. Энэ эрхийг “Ф банк бус санхүүгийн байгууллага нь хэрэгжүүлээд, шийдвэрийнхээ үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь одоогийн  “Б” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна гэж “ХХБ” ХХК-ийн зүгээс дүгнэж байна. 

Өөрөөр хэлбэл, дампуурлын хэрэгтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ёсгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл болж чадахгүй. “Ф банк бус санхүүгийн байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл бүрдэхгүй гэж нэхэмжлэгч тайлбар хэлдэг. Шийдвэрийн үндсэн дээр бүртгэсэн шийдвэр байгаа учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс бүртгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хувьд, “Э” ХХК нь өөрчлөн байгууллагдсан. Иргэний хууль, Компанийн тухай хуульд зааснаар нэгдэн нийлсэн асуудал. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцэж байсан учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүрэн эрхийн асуудал бөгөөд, холбогдох нотлох баримтууд нь бүрдсэн тохиолдолд хуульд зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд 165 дугаар шийдвэр мөн адил хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэрүүдээс үл хамааран тусгай зөвшөөрлүүд “ХХБ” ХХК-ийн барьцаанд байгаа. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, захиргааны актын бүх шинжийг хангаж байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг мөн адил хангасан. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 378, 379 дугаартай шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. Хууль зөрчиж гарсан эсхүл хууль бус шийдвэрүүд гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "И” ХХК нь АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (“О" гэх)-тай 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулж 10 сая ам.доллар зээлсэн ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож MV-00, MV-00 болон MV-004 121 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус барьцаалуулсан. Уг барьцааны гэрээг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэрээр тус тус Ашигт малтмалын хуульд заасан зохих журмын дагуу бүртгэж авснаар барьцаа хуулийн хувьд бүрэн хүчин төгөлдөр болсон. Манай компани зээлийг буцаан төлж чадалгүй 2016 онтой золгосон бөгөөд О нь "Ф” ББСБ-тай Зээл шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу тусгай зөвшөөрлийн барьцааны эрхийг тус ББСБ-д бүрэн шилжүүлснийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэрээр бүртгэсэн болно.

“И” ХХК нь ашигт малтмал ашиглалтын MV-00, MV-00 дугаартай тусгай зөвшөөрлүүд Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэрээр “А" ХХК-д шилжсэнийг хүлээн зөвшөөрч байгаа ба талуудын хооронд эдгээр бүртгэлтэй холбоотой маргаан байхгүй. Энэ асуудлаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээд өөр байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496 тоот шийдвэр нь И ХХК-ийн MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг О-д барьцаалуулсныг бүртгэх тухай шийдвэр, харин Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр нь барьцааны эрхийг шилжүүлж, манай компанийн эзэмшлийн MV-004 121 дугаартай тусгай зөвшөөрлийг “Ф" ББСБ-ын барьцаанд бүртгэсэн шийдвэр юм. Манай компани ашигт малтмал ашиглалтын мV-004 121 тоот тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа ба уг тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 213 тоот шийдвэрээр "Ф" ББСБ-ын барьцаанаас суллагдсан тул Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын дээр дурдагдсан шийдвэрүүдийн үйлчлэл дууссан гэж

үзэх үндэслэлтэй байна.

 Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд зохих шийдвэрүүдийг гаргасан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “И" ХХК-ийн зүгээс хариуцагч болон бусад гуравдагч этгээд нарын гаргасан тайлбартай санал нэг байна. “И" ХХК нь Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агентлаг болох хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорацитай 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулж, 10 сая ам.доллар зээлсэн байдаг. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож тухайн үед компанийн эзэмшиж байсан МҮ-00, МҮ-00, МҮ-00******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус барьцаалуулсан. 

Уг барьцааны гэрээг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэрээр тус тус Ашигт малтмалын тухай хуульд заасан зохих журмын дагуу бүртгэж авснаар хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон. “И" ХХК нь уг зээлийг эргүүлэн төлж чадалгүйгээр 2016 онтой золгосон бөгөөд энэ үед дээрх “О” банк бус санхүүгийн байгууллага болон Монгол Улсын “Ф банк бус санхүүгийн байгууллагатай зээл шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу тусгай зөвшөөрлийн барьцааны эрхийг тус банк бус санхүүгийн байгууллагад Кадастрын хэлтсийн даргын 416 дугаар шийдвэрээр бүртгэгдсэн байдаг. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэрээр “А” ХХК “И" ХХК-ийн МҮ-00, МҮ-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг шилжсэнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд талуудын хооронд эдгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан байхгүй. Энэ асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн өөр этгээд байхгүй гэж үзэж байна. 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496 тоот шийдвэр нь “И" ХХК-ийн МҮ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг “О” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулсныг бүртгэх тухай шийдвэр байдаг. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр нь барьцааны эрхийг шилжүүлж МҮ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Ф банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгэсэн шийдвэр юм. Манай компанийн ашигт малтмалын МҮ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа ба уг тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 213 тоот шийдвэрээр “Ф банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас суллагдсан. Иймээс дээр дурдагдсан шийдвэрүүдийн үйлчлэл дууссан гэж үзэх үндэслэлтэй  байна. Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд зохих шийдвэрүүдийг гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            “М” ТББ-ын тэргүүн Ш.Ж Тусгай зөвшөөрөлтэй холбогдох шийдвэр гаргуулахыг хүсэж үндэслэл бүхий өргөдөл хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний (БОНБҮТ) тайланг баталсан нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, МҮ-00, МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Э” ХХК-ийн ашиглалтын MY-00, MY-00 дугаар тусгай зөвшөөрлийн БОНБҮ-ний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож дээрх тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах гэж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496,497,498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох, MY-00, MY-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид даалгах гэж тус тус  өөрчлөн нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч М нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулж өөрчилж багасгаж байсан бөгөөд эцсийн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “MV-00, MV-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд дараах тодруулсан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хүчингүй болно гэж үзэж багасгаж[1] байна гээд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496,497,498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох, MY-00, MY-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид даалгах”[2] гэж 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагаа[3] тодруулсан байна. 

Шүүх нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодруулсан шаардлагын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэхдээ тус ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анх гаргасан “MV-00, MV-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн  нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэсгийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Энэ удаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т эрүүл мэндийн шалтгаантай гэж эмнэлгийн магадалгаа ирүүлсэн хэдий ч бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хувьд тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дахин шүүх хурал хойшлох боломжгүй, хэргийн бусад оролцогч нараас нэхэмжлэгч талын удаа дараа шүүх хурал хойшлуулж байсан нөхцөл байдлыг дурдаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр захиргааны хэрэг үүссэнээс хойш даруй хэргийг шийдвэрлэлгүй 2 жил 08 сар өнгөрсөн, энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирж оролцох бүрэн боломжтой байсан (итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-гийн хувьд ZOOM системээр /онлайнаар/ оролцох боломж мөн байсан), шүүх хуралд оролцож чадахгүй байх шалтгаанаа нотолж мэдэгдээгүй зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496,497,498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

 Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496 тоот “Тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэх тухай” шийдвэрээр[4] Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д зааснаар “И” ХХК-ийн хүсэлтээр MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг “хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпараци ББСБ, АНУ-ын ЗГ-ын агентлаг” ББСБ-д барьцаалуулсныг;

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 497 тоот “Тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэх тухай” шийдвэрээр[5] Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д зааснаар “И” ХХК-аас MV-00 дугаартай тусгай зөвшөөрлийг “хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпараци ББСБ, АНУ-ын ЗГ-ын агентлаг” ББСБ-д барьцаалуулсныг;

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 498 тоот “Тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэх тухай” шийдвэрээр[6] Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д зааснаар “И” ХХК-аас MV-00 дугаартай тусгай зөвшөөрлийг “хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпараци ББСБ, АНУ-ын ЗГ-ын агентлаг” ББСБ-д барьцаалуулсныг;

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 454 тоот “Тусгай зөвшөөрөл барьцаалсныг шилжүүлж бүртгэх тухай” шийдвэрээр[7] Ашигт малтмалын тухай хуулийн 52 дүгээр зүйлийн 52.2-т зааснаар барьцаалагчийн шийдвэр, “И” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн  MV-00 дугаартай тусгай зөвшөөрлийг тус компаниас “А” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр;

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 453 тоот “Тусгай зөвшөөрөл барьцаалсныг шилжүүлж бүртгэх тухай” шийдвэрээр[8] Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар барьцаалагчийн шийдвэр, “И” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн  MV-00 дугаартай тусгай зөвшөөрлийг тус компаниас “А” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр;

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрээр[9] Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг үндэслэн MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг “Э” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр;

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 416 тоот “Тусгай зөвшөөрөл барьцаалсан бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэх тухай” шийдвэрээр[10] Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д зааснаар MV-00*******, MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрлийг “И” ХХК-аас “Ф” ББСБ-д барьцаалуулсныг тус тус бүртгэж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ТББ-ын зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл барьцаалсан, шилжүүлсэн 2015, 2016 оны бүртгэлүүдийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.7, харин 2017 оны шийдвэрийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д зааснаар тус бүр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуульд заасны дагуу шинээр бий болсон эрх хүлээн авагчид тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохоор, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана.”, энэ зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана.”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэнэ.....” гэж тус тус зохицуулжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах  чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 11.2-т “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13*******1.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ.”, 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;” гэж хуульчилсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий MV-00*******, MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой барьцаалуулсныг бүртгэсэн, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 496,497,498 тоот шийдвэр, 2016 оны 416, 453, 454 тоот шийдвэрүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;”, 9.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 2017 оны 165 тоот шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он-)ийн 9 дүгээр зүйлийн 9.1,Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжүүдийг агуулаагүй хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасан өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тухай бүр шийдвэр гаргаж байсан гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  101/ШЗ2016/18674 дугаар захирамжаар[11] “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “И” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсны дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлж бүртгэсэн байх бөгөөд үүний дараа  Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/22741 тоот албан бичгээр[12] MV-00 MV-00 тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээхийг мэдэгдсэнээр уг бүртгэлүүд хийгдсэн байна.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд 2016 оны 05 дугаар сард шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг битүүмжилсэн байх хэдий ч мөн оны 06 дугаар сард түдгэлзсэн шилжилт хөдөлгөөнийг сэргээсэн эрх бүхий байгууллагын албан бичиг ирснээр бүртгэл хийгдсэн нь шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн хугацаанд шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь илт хууль бус гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 2015, 2016, 2017 оны дээрх шийдвэрүүд цаг хугацааны хувьд тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийн хугацаанд багтаж байгаагаас үл хамаарч нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон илт хууль бус байх хууль зүйн үндэслэлд хамааралгүй болно.

Тодруулбал тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрүүд гарсан байх нь уг шийдвэрүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах, захиргааны шийдвэр илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн тайлбартаа “...дээрх шийдвэрүүд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүд юм.” гэсэн атлаа “....дээрх бусдад шилжүүлсэн шийдвэрүүд нь захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй.

Хэрэгт маргаан бүхий тусгай зөвшөөрлийг барьцаалсан, шилжүүлснийг бүртгэсэнтэй холбоотой “И” ХХК болон “А” ХХК-иудын хооронд үүсэн маргааныг шийдвэрлэсэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн   нэхэмжлэлийг буцаасан 7269, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 0177 дугаар захирамжууд нотлох баримтаар авагдсан байна.

Хэдийгээр маргаан бүхий шийдвэрүүдтэй холбоотой нэхэмжлэлийг буцаасан, хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж байгаа хэдий ч энэ асуудлаар өөр этгээд нэхэмжлэл гаргах эрх нь хуулиар нээлттэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх хүсэлт хангагдах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хангагдах үндэслэлгүй байна.

2. MY-00, MY-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд;

 Анх “И” ХХК Булган аймгийн *******, Төв аймгийн ******* сумдын нутаг Т******* нэртэй 2532.61 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг, мөн сумдын И******* нэртэй 604.82 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг 2004 оноос эзэмшиж ирсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2013 оны шийдвэрээр MV-00 тоот тусгай зөвшөөрлийн талбай 639.38 га талбайтайгаар,  MV-00 тоот тусгай зөвшөөрлийн тухайд Засгийн газрын 2011 оны 174 дүгэр тогтоолоор батлагдсан ашигт малтмалыг хориглосон талбайтай давхцалгүй хэсгийг тус тус бүртгэсэн бүртгэлтэй, 2017 оны Кадастрын хэлтсийн даргын 378, 379 дүгээр шийдвэрээр ХХБны барьцаанд бүртгэсэн бүртгэлтэй бөгөөд тус компани одоо “Б” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Маргаан бүхий дээрх тусгай зөвшөөрлүүдийг ашиглах явцад тус компанийн ашигт малтмал ашиглалт олборлох үйл ажиллагаатай холбоотой удаа дараагийн эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалт хийгдэж, зөрчил дутагдал илрүүлж, хариуцлага оногдуулсан зэрэг үйл баримттай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Байгал хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй усан сан бүхий газрын хориглосон бүсэд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан нөхөн сэргэх үүргээ биелүүлээгүй болохыг яамны ажлын хэсэг шалган дүгнэлт гаргасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий 2 тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар “Б” ХХК 2018 онд олборлолтын ажил хийж байгаа хэсэг нь 2016 онд батлагдсан ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй; байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй; Туул голд шүүрлийн ус нийлүүлж бохирдуулсан нь тогтоогдсон гэж үзэж MV-00 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж Байгал орчин, аялал, жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлт гарч байжээ.

Харин MV-00 тоот тусгай зөвшөөрлийн хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан талаар нутгийн захиргааны байгууллагын санал, эрх бүхий байгууллагын дүгнэлт гарч байгаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас харахад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий этгээд нь уг тусгай зөвшөөрлийг олгосон захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар байх бөгөөд ийм эрх бүхий захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргах гол үндэслэл болох эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт байна.

Гэтэл маргаан бүхий MV-00 тоот тусгай зөвшөөрлийн тухайд ийнхүү хуульд заасан эрх зүйн үр дагавар бүхий байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагад тодорхойлсноор уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэдийгээр маргаан бүхий MV-00 тоот тусгай зөвшөөрлийн хувьд 2018 онд дээр дурдсанчлан яамны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 2018/02 дугаар дүгнэлт гарч цуцлах нөхцөл бүрдсэнийг тогтоож байсан боловч энэхүү дүгнэлтийг үндэслэж уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах боломжгүй байна.

Учир нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Э” (одоогоор Б ХХК)-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 001/ХТ2020/0346 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.

Уг тогтоолд “.. хариуцагч /БОАЖЯ/ маргаан бүхий акт (2018/02 тоот дүгнэлт)-ийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэгч /Б” ХХК/-ийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болно гэж дүгнэсэн, гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас уг дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй талаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/5498 дугаар албан бичгээр Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий этгээдээс эцсийн шийдвэр гараагүй, энэ утгаараа захиргааны цуврал шийдвэрийн /маргаан бүхий дүгнэлтийн/ эрх зүйн үр дагавар дуусгавар болсон гэж үзэхээр байна.Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй талаар хариуцагчид мэдэгдсэн нь нэгэнт гарсан зөрчлийг тогтоосон дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин дүгнэлт гарснаас хойш зөрчил арилсан үйл баримтад үндэслэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байх боломжтой. Түүнчлэн...2018 онд нэхэмжлэгч компанийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан батлагдсан, ингэснээр маргаан бүхий талбайд хөрс хуулалтын ажил хийх зөвшөөрөл олгогдсон, мөн нэхэмжлэгчийн зүгээс Туул гол руу карьерийн шүүрлийн усыг цутгаж байсан зөрчлөө арилгаж, 3 сая төгрөгийн торгуулийг төлсөн, үүнийг хариуцагч үгүйсгээгүй байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий дүгнэлтэд заасан зөрчлүүд бодит байдалд арилснаар актын эрх зүйн үр дагавар дуусгавар болсон гэж үзэхээр байна.” гэж дүгнэн эцэслэн шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн талаарх Байгал орчин, аялал, жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018/02 тоот дүгнэлтийн эрх зүйн үр дагавар дуусгавар болсон байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хангагдах боломжгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн маргаан бүхий MV-00, MV-00 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой барьцаалуулсныг бүртгэсэн, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэсэн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэлийн нэг шаардлага нь нөгөөгөө үгүйсгэсэн хууль зүйн зөрчилтэй үндэслэлгүй шаардлага гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;” талаар нэхэмжлэгч ТББ энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 2 жил 8 сарын хугацаанд хангалттай нотлоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж татгалзан холбогдох хэргийг, үлдэх шаардлагуудыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.1.14, 11.1.17, 49 дүгээр зүйлийн 49.1, 51 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 56 дугаар зүйл,Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2008 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М төрийн бус байгууллагын Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496,497,498 тоот шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох, MY-00, MY-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч MV-00, MV-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн  41.1.13,   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

[1] 6 дугаар хавтаст хэргийн 156 дугаар хуудас

[2] 6 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр хуудас

[3] 5 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр хуудас

[4] 5 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудас

[5] 5 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас

[6] 5 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудас

[7] 5 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр хуудас

[8] 5 дугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудас

[9] 5 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудас

[10] 8 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[11] 5 дугаар хавтаст хэргийн 193 дугаар хуудас

[12] 5 дугаар хавтаст хэргийн 202 дугаар хуудас