Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/328

 

 

 

  2023         03          10                                   2023/ШЦТ/328

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Манилцэцэг,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Э.Ц-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ................ хамт амьдардаг гэх, Дархан-Уул аймгийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 5 cap хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил, 1 cap хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжил хяналт тавихыг Э.Ц-ын эцэг Д.Э-д даалгасан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жил, 1 cap хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

....... овогт Э-ийн Ц /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американ дэнж” хотхоны хойд талд байрлах 201 дүгээр байрны урд талын авто машины зогсоол дээр иргэн О.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь халдан, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, хоолойг нь боож, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, дух, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-  Хохирогч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчим өөрийн гэрээсээ гараад зогсоол дээр байсан найз Б-ийн эзэмшлийн автомашин дээр очсон. Бид нар гарах гэтэл Б-ийн машиныг автомашин хаагаад тавьсан байсан. Тэгэхээр нь тухайн машины эзэмшигчтэй холбогдож машинаа холдуулаач гэж хэлэх гэсэн чинь ямар нэг холбоо барих дугаар байгаагүй. Тэгээд гарах зай байхаар нь гарах гээд маневр хийж Ц гэх хүн ирээд гарах гэж байгаа юм уу? гэж асуусан. Тэгэхээр нь гарах гэсэн юм дугаар чинь байхгүй байна. Би ямар үзмэрч биш дээ хараад мэдэхгүй ш дээ гэсэн. Гэтэл тэр залуу над руу хүрч ирээд юу гээд байгаа хачин банди вэ? гэх зэргээр намайг элдэв үгээр доромжилж над руу духаараа дайраад байсан. Тэгэхээр нь би өөрөөс түлхэж холдуулсан. Гэтэл хамт сууж байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр ирсэн. Тэр хүмүүс хүн зодоод байна. Чи болиоч гэсэн. Тэгээд байж байтал Ц гэх залуу нүдийг чинь ухна шүү гээд гараараа миний нүүр рүү дайраад байсан. Ингээд түлхэлцээд хойшоо явж байтал намайг миний өмсөж байсан номин ногоон өнгийн цамцаар боосон. Тухайн үед миний гар утас гарт байсан ба би 102 дугаар луу дуудлага өгөөд ярьж чадахгүй байж байтал, миний утсыг цохиод унагаасан. Тэгээд тэр залуутай хамт байсан хоёр эмэгтэй надтай хэрүүл маргаан өдөөд байсан. Гэтэл гэв гэнэт хажуу талаас Ц гэх залуу намайг хажуу талаас зодож эхэлсэн. Удалгүй цагдаа ирсэн ба цагдаа ирж байх хооронд тэр хүмүүс зугтсан... Ц нь миний цамцнаас миний хүзүүг боогоод байхаар нь би цагдаа дуудах гээд гар утсаа гаргаад иртэл Ц нь миний гар руу цохиод гар утас газар унагаагаад эвдэлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13 дахь тал/,

- Гэрч Я.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нормоо дэлгүүрийн доод талд автомашины зогсоолын хажууд бид дөрөв нэрийг нь мэдэхгүй байна шар лаазтай пиво уугаад сууж байсан чинь 2-3 залуучууд миний машины урд талд ирчхээд энэ машинаа холдуулаач ямбий сэгээ холдуул гээд орилоод байсан.Тэгсэн чинь Ц тэр залуучууд дээр очсон чинь нэг залуу Ц-той маргалдаад зодолдож эхэлсэн тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гээд оролдсон чинь дийлэхгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 22 цаг өнгөрч байхад нөхөр Д, нөхрийн найз Б нарын манай гэрийн гадаа Норма дэлгүүрийн хажуу талын авто зогсоол дээр Б-ийн машин байсан юм. Б-ийн машин дээр очтол ард нь байсан Инсайт маркийн машин байсан тэрний дугаарыг хараад залгах гэсэн чинь дугаар нь байдаггүй хажуу талаар нь багтах болов уу гээд зогсож байсан чинь хажууханд сууж байсан нэг дээгүүрээ шалдан ах ирээд наад машины чинь эзэн нь хажууд нь байхад дуудаж мэддэггүй юм уу пизда минь гэсэн чинь манай нөхөр Д саянаас хойш машины чинь хажууд байхад яаж залгах байсан юм гэсэн чинь чи юу гээд байгаа юм ална шүү пизда минь гээд манай нөхрийн толгойн хэсэг рүү цохиод байхаар нь би хажуугаар нь ороод салгах гэсэн чинь намайг ална шүү гичий минь гээд миний гар руу цохиж авсан чинь Д ирээд намайг гараас хөтлөөд цаашаа дэлгүүрийн урагшаа аваад явах гэсэн чинь тэнд байсан хоёр ах манай нөхрийг татаж аваад цохиод байсан. Б цагдаа дуудсан чинь тэнд байсан хоёр эрэгтэй ах хоёулаа зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

- Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Д, бас Д-ын эхнэр Б-ын хамт Д-ын гэрийн гадаах одоо дэлгүүрийнх нь нэрийг мэдэхгүй байна. Дэлгүүрийн хажуу талын авто машины зогсоол дээр миний машин байсан юм. Миний машин дээр бид 3 очтол ард нь байсан Инсайт маркийн машин байсан тэрний дугааруудыг хараад залгах гэсэн чинь дугаар нь байдаггүй хажуу талаар нь багтах болов уу гээд зогсож байсан чинь миний машины хажууханд сууж байсан нэг ах ирээд наад машины чинь эзэн нь хажууд байхад дуудаж мэддэггүй юм уу пизда минь гэх шиг болсон чинь манай найз Д саянаас хойш машины чинь хажууд байхад хараад ирдэггүй юм уу тэгээд ч машин дээр чинь утасны чинь дугаар байхгүй байхад яаж залгах байсан юм гэсэн чинь Чи юу гээд байгаа юм ална шүү пизда минь гээд Д-тай заамдалцаад авсан тэгэхээр нь би цагдаа дуудсан чинь тэнд байсан Д-тай заамдалцаад бас цохисон ахтай цуг хамт явж байсан нэг ах бас гүйгээд зугтаагаад яваад өгсөн. Д-ыг тэр ах баруун гараа атгаж байгаад нэг удаа нүүр хэсэг рүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал,

- Иргэний нэхэмжлэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч О.Д нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгийг тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд 161.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн .....  дугаартай “1.О.Д-ын биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, дух, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 63-66 дахь тал/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американ дэнж” хотхоны хойд талд байрлах 201 дүгээр байрны урд талын авто машины зогсоол дээр иргэн О.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь халдан, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, хоолойг нь боож, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, дух, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай “1.О.Д-ын биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, дух, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:“шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американ дэнж” хотхоны хойд талд байрлах 201 дүгээр байрны урд талын авто машины зогсоол дээр иргэн О.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь халдан, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, хоолойг нь боож, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, дух, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч О.Д-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч О.Д-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ц-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгуулах уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв. 

Шүүх шүүгдэгч Э.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 161.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.Ц нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ..... овогт Э-ын Ц-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хохирогч О.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ